A

A

A

Бүлэг: 1979
ХХАА-н сайдын 2001 оны
А/126 тоот тушаалын хавсралт
 
 БУУДАЙН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ 
 
Энэхүү журмын зорилго нь  тариаланчдаас "Буудай" санд чанарын шаардлага хангасан буудай  нийлүүлэхийг дэмжиж,  хүлээн авсан буудайн чанарыг бодитой үнэлэхэд оршино.
"Буудай"  санд тариаланчдаас  авах /авлаганд болон худалдан авах/  буудайн чанарт дараах үзүүлэлтээр үнэлгээ хийнэ.
 
                1./ Чийг
 
                а/. 19%-иас дээш чийгтэй  буудайг "Буудай" санд хүлээн авахгүй.
б/. 14% -аас илүү гарсан тохиолдолд илүү чийгийн эзлэх  хувиар жингийн хорогдол тооцох ба буудайн нэгжийн үнийг  өөрчлөхгүй
 
2./ Гадны хольц  /сүрэл лай,  хог ургамлын үр, иш, навч, хорчгор тариа,
шороо, чулуу, шавьж  мэрэгч, тэдний үлдэгдэл г.м/
 
а./ 2,0 хувиас их бол илүү гарсан хувиар бодож  жингийн хорогдол,  2,0 хувиас бага бол дутуу байгаа хувиар тооцож жингийн нэмэгдэл тооцож  буудайн нэгжийн үнийг өөрчлөхгүй.
 
3./  Өөр тарианы хольц  /арвай, хошуу будаа,  хөх тариа г.м/
 
а./ Өөр тарианы хольц 10%-иас их бол  илүү гарсан хувиар тооцож жинг хасах боловч 15%-иас их бол хүнсний буудай гэж үзэж хүлээж авахгүй.
 
                4. / Эзлэхүүн жин
 
а./ Нэг  литр  буудайн  эзлэхүүн жин нь 740 грамм  байна.
б./ 740 граммаас их бол нэгжийн үнэнд 2 хувийн нэмэгдэл олгоно.
740 граммаас бага буудайг хүнсний буудай гэж үзэж хүлээж авахгүй.
 
5./   Цавуулаг   /Нойтон жингээр 20 хувь байна/
 
а./ 18%-иас доош цавуулагтай буудайг хүлээж авахгүй. 18-20% цавуулагтай бол үнийг 2% хүртэл  /дутуу хувиар бодож/  бууруулан хүлээж авна. 
б.  /Энэ заалтыг ХХАА-н сайдын 2003 оны А/87 дугаар тушаалаар  хүчингүй болсон тооцов/
 
 
 
 
Тайлбар:  Энэхүү журамд ХХАА-н сайдын 2003 оны А/87 дугаар тушаалаар  оруулсан өөрчлөлтийг тусгав. 
 
 
………………..о   О   о……………………