- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ, ШАЛГАХ, ДҮГНЭХ ЗААВАР
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны
10 сарын 01-ны өдрийн А/133 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт
МАЛ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ, ШАЛГАХ, ДҮГНЭХ ЗААВАР
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Мал сүргийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг жил бүр хангах, шалгаж дүгнэхэд энэхүү зааврыг мөрдөнө.
1.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мал сүргийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сум, дүүрэг бүрээр жил бүрийн 10 дугаар сарын 20-ны дотор шалгаж хүлээн авч, дүнг 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
1.3. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээний малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын дүнг нэгтгэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуудал боловсруулж 11 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулна.
Хоёр. Малын тарга хүчийг тодорхойлох
2.1. Малыг зун, намрын улиралд бэлчээр шилэн оторлож бүх малыг дунд, дундаас дээш тарга хүч авахуулсан байна.
2.2. Малын тарга хүчийг тогтоохдоо тухайн багийн зуншлага, намаржилтын байдлыг төлөөлж чадахуйц 15-аас доошгүй өрхөд тус бүр 50 толгой бог мал, 30 толгой бод малд хяналтын жинлэлт /хэмжилт/, пүүлэлт хийж багийн нийт малын тарга хүчийг, багуудын малын төрөл тус бүрийн тарга хүчний дунджаар сумын малын тарга хүчийг тогтооно.
2.3. Нийт малд намрын тарга хүчний үзлэг шалгалт хийсний үндсэн дээр тухайн жилийн хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөвт тулгуурлан хүнсэнд хэрэглэх, нядлан борлуулах малын тоог тогтоосон байна.
Гурав. Хадлан, бэлчээрийн ургацыг тодорхойлох
3.1.Бэлчээрийн ургамалжилт, ургацын байдалтай танилцсаны дараа уг бэлчээрийг төлөөлж чадахуйц 10-15 хэсгийг сонгон авна. Нэг ам дөрвөлжин метр хэмжээтэй модон эсвэл төмөр жааз бэлтгэн дээж авах талбай дээрээ байрлуулсаны дараа уг хүрээн дотор байгаа бүх ургамлыг газрын хөрснөөс дээш 3 см-ийн өндөрт хайчлан дээж авч жинг гаргана.
Хайчилж хадсан бүх талбайн ургацын жинг гаргана. Нийт ургацын жинг хадаж авсан талбайн тоонд харьцуулж нэг ам дөрвөлжин метр талбайн дундаж ургацыг олсны дараа 10000-аар үржүүлж, 1 га талбайн ургацыг бодож улмаар нийт бэлчээрийн талбайн хэмжээгээр үржүүлэн бүх ургацыг олно. Жишээлбэл:
25 га бэлчээрийн ургац тодорхойлохын тулд 10 хэсэг газрыг сонгон авсны дараа тус бүрийн ургамлыг нэг бүрчлэн хайчлан жинг гаргасны дараа 1200 гр болжээ.
|
30 га бэлчээрийн ургац тодорхойлохын тулд 15 хэсэг газрыг сонгон авсны дараа дтус бүрийн ургамлыг нэг бүрчлэн хайчлан жинг гаргасны дараа 1500 гр болжээ.
|
Ургацыг дараах байдлаар тооцно.
10м2 ....................................1200 гр
1 м2 ..................................... х
1 м2 х 1200 гр
х =------------------------- = 120 гр
10 м2
1 га талбайн ургац:
1м2 ....................................120 гр
10000 м2 .......................... х
х = 1.200.000 гр = 1200 кг = 12 цн
Нийт 25 га талбайн ургац:
1 га ............................12 цн
25 га .......................... х
х = 25 х 12 =300 цн
|
Ургацыг дараах байдлаар тооцно.
15м2 ....................................1500 гр
1 м2 ..................................... х
1 м2 х 1500 гр
х =------------------------- = 100 гр
15 м2
1 га талбайн ургац:
10м2 ....................................100 гр
10000 м2 ................................ х
х = 100.000 гр = 1000 кг = 10 цн
Нийт 30 га талбайн ургац:
1 га ............................12 цн
25 га .......................... х
х = 30 х 10 =300 цн
|
3.2. Трансектийн аргаар ургац тодорхойлохдоо сөөг, сөөгөн ургамал элбэгтэй газрын ургацыг трансектийн аргаар тодорхойлдог. Үүнд: 50-100 м урт 1 м-ийн өргөн /200 м х 2 м, 300-400 м х 4 м/ тэгш өнцөгт талбайг сонгон авсныг трансект гэнэ.
Гадаргуу нь жигд, хэрчигдэл багатай газар жижиг /50-100 м х 1 м/ трансект, жигд бус гадаргуутай, сөөгөн ургамлын тархац, хэмжээ харилцан адилгүй байвал томоохон /200 м х 2 м, 300-400 м х 4 м/ трансектүүдийг 2-4-өөр зэрэгцүүлэн байрлуулна./
Трансектийн аргаар ургац тодорхойлохдоо трансект доторх бүх сөөгөө тоолж том, жижиг, дунд гэх мэтээр ангилан бүлгүүдэд хуваана. Бүлэг тус бүрээс 3-5 ш сөөгийг сонгон тэмдэглэж, түүний малд идэгдэх ногоон навч найлзуурыг хайчлан авч, тус бүрчлэн жигнэж бүлэг бүрийн нэг сөөгний дундаж жинг гаргана.
Тухайн бүлгийн нийт сөөгний тоог нэг сөөгний дундаж жингээр нь үржүүлэх замаар бүлэг бүрийн сөөгөн ургамлын жинг гарган хооронд нь нэмж трансект ургацыг тогтооно.
Трансектүүдийн дундаж ургацыг цн/га-д шилжүүлэн га-гийн сөөгөн ургамлын ургацыг тооцож болно. Жишээлбэл:
100 м х 1 м хэмжээтэй 2 трансект авсан гэвэл:
Нэгдүгээр трансект:
Бүлгүүд
|
Сөөгний тоо
|
Сөөгний дундаж жин /гр/
|
Нийт сөөгний жин /гр/
|
Том
|
90
|
300
|
27000
|
Дунд
|
150
|
90
|
13500
|
Жижиг
|
300
|
60
|
18000
|
Трансектийн ургацыг олъё. 27000 гр +13500 гр +18000 гр = 58500 гр = 58.5 кг
Хоёрдугаар трансект:
Ийм аргаар бодоход 100 м х 1 м хэмжээтэй хоёрдугаар трансектийн ургацыг 65.3 кг байсан гэвэл трансектийн дундаж ургац нь:
58.5 кг + 65.3
Х = ------------------------- = 61.9 кг болно.
2
Үүнийг цн/га-гаар илэрхийлбэл:
100м2 ....................................61.9 кг
10000 м2 .......................... х
х = 619 кг буюу 61.9 цн ургацтай байна.
Дөрөв. Малын тэжээлийн хангамж
4.1 Бэлтгэсэн өвс, тэжээлийн хэмжээг пүүлж эсвэл хэмжиж гаргах бөгөөд өвсний хэмжээг тодорхойлоход нуруу, бухлын хэмжээг гаргадаг хүснэгт, томъёог хэрэглэнэ. Гэхдээ 1 м3 өвсний жинг нуруулдаж бухалдсанаас хойш 1 сар хүртэлх хугацаанд 50 кг, 1-3 сар хүртэлх хугацаанд 55 кг, 3 сараас хойш 60 кг-аар бодно.
Нуруулдсан буюу бухалдсан өвсний хэмжээг дараах томъёогоор бодно.
/05.52 х Б – 0.46 х Ө/ х У = багтаамж м3
0.52, 0.46 нь тогтмол тоо.
Нурууны бөгтрөг /Б/ 16 м, өргөн /Ө/ 4 м, урт /У/ 12 м, хадлан хадсанаас хойш 2 сарын дараа / 1 м3 өвсний хэмжээ 55 кг/ хэмжиж байна гэж үзвэл:
/0.52 х 16 м –0.46 х 4 м/ х 4 м х 12 м = 311.04 м3
311
04 м3 х 55 кг = 17107.2 кг буюу 17.1 тн байна.
Малын тэжээлийн хэмжээг пүүлэх бололцоогүй бол 1 м3 тэжээлийн хэмжээг тодорхойлохдоо өвс 50 кг, сүрэл 40 кг, улаан буудай 750 кг, арвай 650 кг, хошуу будаа 450 кг, хивэг 400 кг, лай ба өвсний гурил 150 кг багсармал тэжээл 350 кг, хорголжин тэжээл 650 кг, тэжээлийн үндсэн үрт /манжин, төмс/ 650 кг, байцаа 400 кг, эрдэнэшиш ба буурцагт ургамлын дарш 650 кг, бусад дарш 550 кг, өвсөн дарш 450 кг-аар тооцно.
4.2. Малд тарга хүчний үзлэг явуулсан материалыг үндэслэн байран болон нэмэгдэл тэжээлд орох малын тоог тогтооно.
Байран тэжээх малд дундаас доош тарга хүчтэй бүх мал, төв суурингийн ойролцоох бүсийн саалийн чиглэлийн бүх үхэр болон гахай, шувууг оруулах бөгөөд хангайн бүсэд 270 хоног, хээрийн бүсэд 240 хоног, говийн бүсэд 210 хоног тэжээхээр тооцно.
Нэмэгдэл-тэжээлээр, цэвэр үүлдрийн үхэр, хонь, ямаа, сайжирсан эрлийз мал болон хээлтүүлэгчийг 100%, дунд ба дундаас дээш тарга хүчтэй тэмээ, адууны 5 хувь, үхэр, хонь, ямааны 50 хувь, ирэх онд гарах тугал, хурга, ишигний 30 хувийг оруулж хангайн бүсэд 120 хоног, хээрийн бүсэд 90 хоног, говийн бүсэд 60 хоног тус тус тэжээхээр тооцно.
4.3. Тэжээлийн хэрэгцээг тооцохдоо хонин толгойд шилжүүлснээр нэг хоногт байран тэжээх малд 1.0 тэжээлийн нэгж, нэмэгдэл тэжээл өгөх малд 0.5 тэжээлийн нэгжээр бодно.
4.4. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхдээ хонин толгойд шилжүүлсэн нийт малыг нэг хонинд хоногт 1.0 кг өвсөөр тооцож тус бүр 3 хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх нөөц бүрдүүлсэн байхаар тооцно.
4.5. Малчид болон мал бүхий иргэд, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхдээ хонин толгойд шилжүүлсэн нэг мал тутамд хангайн бүсэд 30 кг, тал хээрийн бүсэд 10 кг, говийн бүсэд 3 кг өвс, хадлан бэлтгэсэн байхаар тооцно.
4.6. Төллөсөн эх малын тэжээлийн хэрэгцээг тооцохдоо нэг хонин толгойд гарах төлийн хамт хоногт байран тэжээлд 1.0 тэжээлийн нэгж тэжээл, нэмэгдэл тэжээлээр 0.5 тэжээлийн нэгжээр хангайн бүсэд 120 хоног хээрийн бүсэд 90 хоног, говийн бүсэд 60 хоног тэжээхээр бодно.
Төллөх эх малд шаардагдах тэжээлийн хангамжийг тооцохдоо төлийн бэлтгэл шалгаж дүгнэх үед байгаа бүх тэжээлийн 75 хувийг төллөх малд төлд, үлдэх 25 хувийг бусад малд хэрэглэнэ гэж тооцно.
Өвс, тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлэхдээ дараах илтгэлцүүрийг хэрэглэнэ.
Өвс
|
0.45
|
Ногоон тэжээл витаминт өвс
|
0.5
|
Сүрэл
|
0.3
|
Хомоол, сэвс
|
0.3
|
Хошуу будаа
|
1.0
|
Улаан буудай, хөх тариа
|
1.1
|
Арвай, вандуй
|
1.2
|
Үндсэн үрт
|
0.2
|
Дарш
|
0.2
|
|
0.7
|
Хивэг
|
0.5
|
|
1.14
|
Амьтны гаралтай гар тэжээл
|
1.0
|
|
0.5
|
Хонин толгойд шилжүүлэхдээ дараах итгэлцүүрийг хэрэглэнэ.
¹
|
Малын төрөл
|
Илтгэлцүүр
|
|
1.
|
Цэвэр үүлдрийн :
|
Үхэр
|
11
|
2.
|
|
Хонь
|
2
|
3.
|
|
Ямаа
|
1.5
|
4.
|
Нутгийн үүлдрийн:
|
Үхэр
|
6
|
5.
|
|
Хонь
|
1
|
6.
|
|
Ямаа
|
0.9
|
7.
|
|
Адуу
|
7
|
8.
|
|
Тэмээ
|
5
|
9.
|
|
Гахай
|
3
|
10.
|
|
Шувуу
|
0.15
|
11.
|
Ирэх онд гарах: Бодын төл
|
Бодын төл
|
1.0
|
12.
|
Богийн төл
|
0.2
|
|
13.
|
Торой
|
0.5
|
|
14.
|
Дэгдээхэй
|
0.01
|
гэж тооцно.
4.7. Нэг хонин толгойд 2 кг-аар бодож давс, хужир зэрэг эрдэс тэжээл бэлтгэсэн байна. Эрдэс тэжээлийг тооцохдоо нэг шоо дөрвөлжин метр давсыг 1000 кг, хужрыг 800 кг гэж тооцно.
4.8. Шалгаж дүгнэх үед малчин өрх бүр бэлтгэсэн өвс тэжээлээ өвөлжөөндөө бүрэн татсан, сумын аюулгүйн нөөцийн 75, аймгийн аюулгүйн нөөцийн 60-аас доошгүй хувийг өөрийн нөөцийн цэгтээ татаж галын аюул болон мал идэхээс хамгаалан хашаа барьж өгнө.
Тав. Усан хангамж
5.1. Өвөл, хаврын улиралд малыг ундарга сайтай худаг, харз, голын усаар хангахаар тооцно. Усны хэрэгцээг тооцохдоо өвөл, хаврын улиралд нэг хоногт тэмээ 40-50 л, адуу 20-30 л, хонь, ямаа 2-3 л, гахай 20-30 л, шувуу 0.5-0.8 л, бодын төл 10-20 л, богийн төл 1-2 л, торой 10-15 л, дэгдээхэй 0.2-0.4 л ус хэрэглэхээр бодно.
5.2. Усны нөөц хүрэлцээгүй, малаа бэлчээрээр явуулж худаг, уст цэгээс услах боломжгүй, цасны усаар малаа ундаалдаг, мөн худаг хүртэлх зай нь бог малд 3 км, үхэрт 4 км, адуунд 10 км-ээс хол байгаа өрхийг усаар дутагдалтай өрхөд хамааруулж тооцно.
5.3. Худаг болон уст цэгийн дулаалгыг хийж, ойр байгаа айл буюу хувь хүнд эзэмшүүлж хамгаалуулна.
Зургаа. Малын хашаа, байрны хангамж
6.1. Цэвэр үүлдрийн болон эрлийз мал, гахай, шувууг битүү дулаан байранд, нутгийн үүлдрийн үхэр, бог малыг дулаалгатай, саравчтай хашаанд өвөлжүүлэхээр бэлтгэнэ. Бусад нас хүйсний малыг бололцоотой хашаа байраар хангана.
6.2. Малын хашаа байрны багтаамжийг тооцохдоо нэг үхэр 3.0, адуунд 3.0 тэмээнд 4.0, бог малд 0.8, гахайн 2.5 шувуунд 0.2, тугал, унаганд 1.0, ботгонд 1.5, богийн төлд 0.3 торойнд 0.8 дэгдээхэйд 0.1 ам дөрвөлжин метр талбай тус тус оногдохоор бодно. Үүнд нарлах, тэжээх талбайн хэмжээ хамаарахгүй.
6.3. Хангайн бүсэд малыг 11-5 дугаар сард, говь хээрийн бүсэд 12 сараас байр, хашаанд оруулахаас гадна бод мал шуурганд уруудах замыг тосч хашаа, хорго барьсан байна.
6.4. Өвөлжөөнд байх малын дэвсгэрт зориулж хонинд шилжүүлсэн нэг толгой малд ойт хээрийн бүсэнд 30 кг, хээрийн бүсэд 20 кг, говийн бүсэд 15 кг дэвсгэр бууц нөөцлөнө.
6.5. Өрх бүрт тэжээх бод малд 50 см, бог малд 25 см-ээр бодож тэжээлийн онгоц, өвсний сараалж бэлтгэсэн байна.
Долоо. Гахай, шувуу өвөлжүүлэх бэлтгэл хангах
7.1. Бүх нас хүйсний гахай, шувууг битүү дулаан байраар хангаж, засвар дулаалга, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байх шаардлагатай.
7.2. Гахай, шувууны ус, дэвсгэр, байрны талбайн нормуудыг энэ журмын 3.1, 4.2, 4.3 дахь заалтуудын нормативыг мөрдөх ба тэжээл нь дараах нормтой байна.
¹
|
Тэжээлийн төрөл
|
Тэжээлийн жорд эзлэх хувь
|
|
гахай
|
шувуу
|
||
1.
|
Хүчит тэжээл
|
60-70
|
35
|
2.
|
Амьтны гаралтай тэжээл
|
5-10
|
5
|
3.
|
Үндсэн үрт
|
10-15
|
-
|
4.
|
Дарш, багсармал тэжээл
|
10-15
|
5
|
5.
|
Ногоон тэжээл, өвсний гурил
|
5-10
|
5
|
Найм. Малчдын бэлтгэл хангах талаар
8.1. Гэрийн дулаалга, хүрэлцэх хэмжээний хоол хүнс, дулаан хувцас, аргал түлш, уналга, хөдөлмөрийн багаж хэрэгслээ бэлтгэсэн байна.
8.3. Өвөлжөө, хаваржааны орчноо цэвэрлэж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагыг хангасан байна.
8.4. Малдаа намрын үзлэг ангилалт, заазлалт сайн хийж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, угаалга,тарилга, туулгалтад бүрэн хамруулсан байна.
Ес. Мал сүргийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан байдлыг дүгнэх
9.1. Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сумаас томилогдсон комисс баг, өрхөөр явж тогтоох бөгөөд аймгийн комисс нь сумуудаас ирүүлсэн тайлан, мэдээ, судалгаанд үндэслэн аймгийн дүнг гаргана. Шаардлагатай бол аймгийн комисс өвөлжилтийн бэлтгэл хангалтын дүнг 2-3 суманд явж газар дээр нь үзэж шалгана.
9.2. Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан байдлыг малын тарга хүч, тэжээл, ус, хашаа, байрны хангамж, өрхийн бэлтгэл гэсэн үндсэн үзүүлэлтээр оноогоор дүгнэнэ.
9.3. Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг аймаг, нийслэлд 80, суманд 85, баг, эрчимжсэн аж ахуй, фермд 90-ээс дээш оноо авсан байвал бэлтгэл хангасанд тооцно.
………………….о О о…………………..
Текст томруулах
A
A
A