A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ /СС, ХХААХҮС, ХНХС, БСШУССайдын 2016 оны 405,А-70,А/294,А/157 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Бүлэг: 1979
/СС, ХХААХҮС, ХНХС, БСШУССайдын 2016 оны 405,А-70,А/294,А/157 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
СЭЗ-ийн сайд, ХХАА-н сайд, НХХ-ийн сайд,
БСШУ-ны сайдын 2002 оны 61/А31/31/69
дугаар хамтарсан тушаалын хавсралт
 
 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 
 

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1.           Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг төгсгөсөн бүх төрлийн мэргэшлийн хүмүүсийн дунд давтан сургалт явуулж, тэдэнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.           Тухайн мэргэжилтний боловсрол, мэргэжлийн онолын түвшин, дадлага туршлага, зохион байгуулах чадвар, идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээний авъяас, чадавхийг шалган тогтоосны үндсэн дээр түүнд "Ахлах", "Тэргүүлэх", "Зөвлөх" гэсэн зэргийг энэхүү журмын 3.2-т заасан хөтөлбөрөөр сургалт явуулж шалгалт авсны үндсэн дээр олгоно.
1.3.           Мэргэжлээрээ тодорхой үр бүтээл гаргаж амжилттай ажилласан                                                    мэргэжилтэн нь 5 жилийн дараа "Ахлах", 10 жилийн дараа "Тэргүүлэх",15 жилийн дараа "Зөвлөх" гэсэн зэрэг горилох мэдүүлгээ энэхүү журмын 2 дугаар бүлэгт заасны дагуу гаргаж болно.
 
Хоёр. Зэрэг горилохоор мэдүүлэх
             
1.      Энэхүү журмын 1.2 ба 1.3 дугаарт заасан болзлын шалгуурыг хангасан гэж үзэж байгаа инженер, мэргэжилтэн зохих мэдүүлэг, хүсэлтээ ХХААЯ-ны ТЗУГ-т албан ёсоор ирүүлнэ. Мэдүүлэг нь дараах баримт бичгээс бүрдэнэ.
2.      Зэрэг олгох сургалтад суралцуулах тухай аж ахуй нэгж, албан байгууллагын хүсэлт, тодорхойлолт эсвэл мэргэжилтний хувийн өргөдөл /биеийн товч байцаалт, 4х6 см хэмжээний 2 хувь зургийн хамт/
3.      Дээд боловсролын бакалавр,магистрийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
2.1.3.     Мэргэшлийн тухайн зэргийг горилох мэргэжилтнийг ажиллуулж буй аж ахуй нэгж, байгууллагын эрх баригчийн гарын үсэг бүхий тодорхойлолт, салбарын "Зөвлөх" мэргэжилтэн, эрдмийн доктор зэрэгтэй хүний албан ёсны үнэлэлт дүгнэлтээр итгэмжлүүлж, нотариатаар баталгаажуулан мэргэжлээрээ гүйцэтгэсэн бүтээлч ажлын тайлан, бүтээлийн жагсаалт байна.
/Бүтээлд: хэвлүүлсэн ном, товхимол, гарын авлага, шинэ бүтээл, ашигтай загварын гэрчилгээ, нийтлүүлсэн шинжлэх ухаан технологийн ба танин мэдэхүй, сурталчилгааны өгүүлэл, эрх бүхий  байгууллага, этгээдийн батламжилсан үйлдвэрийн технологийн баримт бичиг зэрэг хамаарна/
2.2.           Мэргэшлийн зэргээ "Ахлах", "Тэргүүлэх" мэргэжилтэн 2 жил , "Зөвлөх"  мэргэжилтэн 5 жил тутамд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мэргэшлийн зэрэг олгох комиссоор итгэмжлүүлнэ. Тухайн мэргэжилтэн дурдсан хугацаанд гүйцэтгэсэн бүтээлч ажлынхаа тайланг мэргэшлийн зэрэг олгох комисст ирүүлэх бөгөөд мэргэшлийн зэрэг олгох комисс , уг тайланг хянан магадлах бүлгийг тухайн салбарын эрдэмтэд, өндөр зэрэглэлийн мэргэжилтэн нараас оролцуулан  3-5 хүний бүрэлдэхүүнтэй томилно. Гүйцэтгэсэн бүтээлч ажлын тайлан нь шаардлага хангаагүй тохиолдолд комисс уг мэргэжилтэний зэргийг итгэмжлэхгүй.                
                                 
Гурав. Зэрэг олгох сургалт
 
3.1.           "Ахлах", "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэшлийн зэрэг олгох үндсэн болзол нь тухайн мэргэжлээр дээд боловсролын сургалт явуулах эрх бүхий байгууллага дээр энэхүү журмын 3.2-т заасан сургалтанд оролцож шалгалт өгснөөр хангагдана.
 
 
3.2.           Энэхүү журмын нэгдүгээр хавсралтанд заасан мэргэшлийн "Багц" хичээлүүдээр "Ахлах" мэргэжилтэн 10 багц цагийг, "Тэргүүлэх" мэргэжилтэн 20 багц цагийг,  "Зөвлөх" мэргэжилтэн 38 багц цагийг гүйцэтгэнэ
3.3.           Зэрэг олгох сургалтанд хамруулах тухай мэргэжилтнүүдийн захиалгыг сургалт эхлэхээс нэг сарын өмнө сургалтын байгууллагад албан ёсоор ирүүлнэ.
3.4.           Сургалтын нарийвчилсан хөтөлбөр, үргэлжлэх хугацаа, төлбөрийг сургалт явуулах байгууллагын захиргаа урьдчилан тохиролцож баталгаажуулна.
3.5.           Мэргэшлийн зэргийн сургалтыг докторын зэрэгтэй профессор багш нар явуулна.
3.6.           Мэргэшлийн зэргийн сургалтанд оролцогчид нь тухайн мэргэжлээр мэргэшлийн зэрэг хамгаалах судалгаа, төслийн ажлыг бие даан гүйцэтгэж тухайн сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын захирлын тушаалаар баталсан комиссын өмнө хамгаална .
 

Дөрөв. Мэргэшлийн зэрэг олгох

 
4.1.           Хүнс ,хөдөө аж ахуйн сайдын тушаалаар томилогдсон мэргэшлийн зэрэг олгох комисс нь тухайн мэргэжилтний зэрэг авах сургалтын дүн, бүтээлч ажлын үзүүлэлт, авъяас чадварыг нь харгалзан "Ахлах", "Тэргүүлэх", "Зөвлөх" гэсэн зэрэг олгох асуудлыг шийдвэрлэнэ.
4.2.           Мэргэшлийн зэрэг олгох комисс нь дийлэнх олонхын /66.6%/ ирцтэйгээр хуралдаж, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэн протокол гаргана.
4.3.           Уг протоколыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд тушаал гарган мэргэшлийн зэргийн үнэмлэхийг олгоно.
4.4.           Мэргэшлийн зэрэг олгох комисс нь дараах эрх эдэлнэ. 
4.4.1.     Шалгалтын комиссын саналыг нягтлан шалгах, буцаах
4.4.2.     Боловсролын магистр зэрэгтэй их, дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтан нарын сургалтын хугацааг богиносгох
4.4.3.     Мэргэжлийн дагуу 30-аас дээш жил ажиллан салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, салбарын хэмжээний хөтөлбөр, төсөл, хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулсан, мөн мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалсан дэд профессор, профессор цолтой горилогчдод шалгалтгүйгээр зэрэг олгох
 

Тав. "Ахлах", "Тэргүүлэх", "Зөвлөх" зэрэгтэй

мэргэжилтний эрх, үүрэг
 
5.1.           Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн хэмжээг "Ахлах" зэрэгтэй албан хаагчдад албан тушаалын сарын цалингийн 10 хувиар,  "Тэргүүлэх" зэрэгтэй албан хаагчдад 15 хувиар,  "Зөвлөх" зэрэгтэй албан хаагчдад 20 хувиар тус тус тогтоон тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд байгууллагаас нь олгоно.
5.      "Ахлах" зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг
            5.2.1.        Ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах, шийдвэрлэх
            5.2.2.        Ажиллаж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд сургалт, семинар удирдан явуулах, хичээл заах, зааварчлага өгөх
5.2.3.     Судалгаа шинжилгээ, туршилтын ажилд оролцох
5.3.           "Тэргүүлэх" зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг
5.3.1. Тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд сургалт, семинар удирдан явуулах, зааварчлага өгөх
5.3.2. Судалгаа шинжилгээ, туршилтын ажлын тодорхой хэсгийг удирдах
5.3.3. Шинэ залуу мэргэжилтнийг дагалдуулан сургах,  дадлагажуулах
5.3.4. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний ашигтай загварын анхдагч саналд шүүлт хийх, дүгнэлт, үнэлгээ өгөх
5.3.5. Технологийн зураг төсөлд шүүлт хийх
5.4.           "Зөвлөх" зэрэгтэй мэргэжилтний нэмэгдэл эрх, үүрэг
5.4.1.Үндэсний болон гадаад орон, Олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөр, төсөл, технологийн баримт бичигт шүүлт хийж, албан ёсны дүгнэлт гаргах  
5.4.2.Шинжлэх ухаан, технологийн болон бизнес төсөл удирдах
5.4.3.Тусгай дугаар бүхий хувийн тэмдгийг ХХААЯ-нд бүртгүүлж, дардсыг хадгалуулсаны үндсэн дээр эзэмших
 
Зургаа. Бусад зүйл
 
6.1.           Мэргэшлийн зэрэг горилогчдын сургалтын төлбөрийг тухайн мэргэжилтний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, эсвэл хувь хүн өөрөө хариуцна.
6.2.           Шалгалтын болон мэргэшлийн зэрэг олгох комиссын гишүүдийн бодит ажлын хөлс, мэргэшлийн үнэмлэх, зөвлөх мэргэжилтний хувийн тэмдэг хийлгэх зардлыг сургалт явуулсан байгууллага хариуцна.
6.3.           Мэргэшлийн зэрэг бататгах шалгалт өгөөгүй бол урьд олгосон зэрэг хүчингүйд тооцогдоно.
6.4.           "Ахлах" болон "Тэргүүлэх" зэрэг авсан хүмүүс цаашид зэрэг ахиулах сургалтад дахин хамрагдан зэргээ ахиулах шалгалт өгч болно.
 
--------оОо-------
 
 
 
Хүнс, хөдөө аж ахуйн   салбарын
мэргэжилтэнд мзргэшлийн зэрэг
олгох журмын хавсралт
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Мэргэшлийн зэрэг олгох "Багц" хичээл
Мэргэшлийн зэрэг
 
Ахлах
Тэргүүлэх
Зөвлөх
1
Онолын суурь мэдлэгийн "багц" хичээл* кредит цаг
6
8
12
2
Мэргэшүүлэх "багц" хичээл* кредит цаг
8
16
20
3
Бие даалт, зэргийн дипломын ажил* кредит цаг
2
4
6
 
* хичээлийн нарийвчилсан хөтөлбөрийг  тухайн мэргэжлийн шаардлагыг үндэслэн сургалтын гэрээгээр батламжилна.