- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВЬЖ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалахын сайдын 2000 оны 79 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВЬЖ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
1. Монгол Улсын "Төсвийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 3, Сангийн сайдын 2000 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тушаалын эрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн эрх өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн шууд захирагчдад санхүүжилт олгох, хяналт тавьж төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж тайлагнах, Цэргийн мэргэжлийн удирдлага, санхүүгийн бодлогын нэгдмэл байдлыг хангахад журмын зорилго оршино.
3. Батлан хамгаалах яамны төсвийн төвлөрүүлэн захирагч нь Монгол Улсын "Төсвийн тухай хууль" Сангийн сайдын 2000 оны 33 тоот тушаалаар батлагдсан, Төвлөрүүлэн захирагчид санхүүжилт олгох, хяналт тавьж төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах журам"-ыг хатуу мөрдлөг болгон, төсвийн шууд захирагч анги, байгууллагатай харьцаж төсвийн санхүүжилтийг олгох, хяналт тавих, мэдээ тайлан гаргах, хүлээж авах үүрэг хүлээнэ.
4. Төсвийн шууд захирагч санхүүжилтийг дараах дарааллыг баримтлан олгоно.
а/ цалин хөлс, нэмэгдэл, урамшил болон түүнтэй адилтгах зардал.
б/ нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж, хүн амын ашиг орлогын татвар.
в/ цэргийн хоол, хүнсний зардал
г/ бензин, шатахууны зардал
д/ хувцас хэрэглэлийн зардал
е/ эм боох материал
ё/ сургалт бэлтгэлийг хангах
ж/ бусад зардал
5. Төсвийн төвлөрүүлэн захирагч нь Батлан хамгаалах яамны бодлого зохицуулалтаар төвлөрсөн журмаар нийлүүлэгдэх бараа материалын үнээс бусад зардалд Сангийн яамнаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт тухайн үед олгосон санхүүжилтийг тэдгээрийн харьяа ангиудад хуваарилах саналыг тус тусад нь боловсруулж ЗХЕШ, ХЦУГ-ын дарга нараар батлуулсны үндсэн дээр төсвийн шууд захирагч нарт санхүүжилт олгоно.
6. 3ХЕШ, ХЦУГ нь гэрэл цахилгаан, түлш халаалт, шуудан холбоо, цэвэр бохир болон халуун усны зардлын үндсэн баримтыг харьяа ангиудаараа гаргуулан авч нэгтгэн, Батлан хамгаалах яамны СБХЗХ-т cap бүрийн 28-ны дотор өгч тооцоог хийх бөгөөд, үйлчилгээ аж ахуйн нэгж байгууллагын
7. төлбөрийн нэхэмжлэлд төсвийн шууд захирагчаас үнэн зөв болохыг нотолсон гарын үсэг, тамга тэмдгийг дарж ирүүлэн суутган тооцоог хийлгэнэ.
8. Төвлөрсөн хангалтаар нийлүүлсэн бараа материалын санхүүжилтийг ЗХЕШ, ХЦУГ-ын эдийн засгийн зөвлөлийн шийдвэр, бэлтгэн нийлүүлэх тухай аж ахуйн гэрээ, орлого, зарлагын баримтыг үндэслэн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн хангалтын ангиудад олгоно.
9. ЗХЕШ, ХЦУГ нь улирлын чанартай үйлчилгээ үзүүлдэг цэрэг татлага, мал мах бэлтгэх, хүнсний ногоо тариалах, мод нүүрс бэлтгэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн захиалга тооцоог үйлчилгээ эхлэхээс 2 сарын өмнө төсвийн төвлөрүүлэн захирагчид өгч байх.
10. Төсвийн төвлөрүүлсөн захирагч нь төсвийн шууд захирагч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах замаар хэрэгцээгүй бараа материал бэлтгэх, зах зээлийн болон төвлөрсөн хангалтын үнийн дундаж төвшингөөс их үнээр, эсвэл зээлээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авснаар үүсэх сөрөг ур дагаврыг гаргуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
11. Төсвийн санхүүжилтийг зориулалтын бус зүйлд зарцуулах, урьдчилж төлбөр тооцоо хийснээс болж гарсан аливаа сөрөг үр дагавар, түүнээс гарах хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
12. Төсвийн төвлөрүүлэн захирагч нь төсвийн шууд захирагчид олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг cap бүр гаргаж, ЗХЕШ, ХЦУГ-т болон нийт ард иргэдэд шуурхай санхүүгийн мэдээллээр хангаж байх.
13. Зэвсэгт хүчний Ерөнхий штаб, Хилийн цэргийн удирдах газрын санхүү нь төсвийн шууд захирагчийн аж ахуй санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, үнэлэлт, дүгнэлт өгч байх.
14. Санхүүжилтийн сарын гүйцэтгэлийн мэдээг төсвийн шууд эрх захирагчаас Улаанбаатар хүрээний Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн болон анги, байгууллага сарын эцсийн ажлын өдөр, хөдөө орон нутгийн анги, байгууллага дараа сарын 5-ны дотор, 1,3 дугаар улирлын тайлан тэнцлийг дараагийн улирлын эхний сарын 15-ны дотор шуудангаар, хагас жилийн тайлан тэнцлийг 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор тус тус гаргаж төсвийн төвлөрүүлэн захирагчид ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A