- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛИЙН ГАМШИГ, ҮЙЛДВЭРИЙН ТОМООХОН ОСЛЫН ГОЛОМТОД АЖИЛЛАСАН МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ ИРГЭНД УРАМШУУЛАЛ, ТОМИЛОЛТЫН БОЛОН БУСАД ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ /СС, БХС-ын 2008 оны 156/125 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/СС, БХС-ын 2008 оны 156/125 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдын 2000 оны хамтарсан 87/08 тоот тушаалын хавсралт
БАЙГАЛИЙН ГАМШИГ, ҮЙЛДВЭРИЙН ТОМООХОН ОСЛЫН ГОЛОМТОД АЖИЛЛАСАН МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ ИРГЭНД УРАМШУУЛАЛ, ТОМИЛОЛТЫН БОЛОН БУСАД ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осолд нэрвэгдсэн хүний амь аварсан, эмнэлгийн анхны тусламжийг газар дээр нь үзүүлсэн, амь эрсэдсэн хүний цогцсыг олж гаргасан, эд баялгийг хамгаалах, учирсан хор уршгийг арилгах үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн аврагч, иргэн, түүнчлэн нисэх онгоцноос шүхэр буюу десантаар бууж, нисэх төхөөрөмжөөр эргүүл шалгалт, дадлага сургууль хийж байгаа шүхэрчин-аврагч нарт урамшуулал, томилолтын болон бусад зардлыг олгоход энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол гэдгийг Иргэний хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2,3-т заасан нэр томъёогоор тус тус ойлгоно.
Хоёр. Мэргэжлийн аврагч болон иргэнд олгох урамшуулал
3. Усанд живсэн, нурангид дарагдсан, хүчтэй үйлчилгээтэй хорт бодисоор хордсон хүмүүсийг аврах, цогцсыг голомтоос гаргах, эмнэлгийн анхны тусламжийг газар дээр нь үзүүлсэн мэргэжлийн аврагч болон иргэнд дараах урамшуулал олгоно.
Гамшиг, ослын төрөл
|
Хүний амь аварсан
|
Амь эрсэдсэн хүний цогцсыг гаргасан
|
Эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн
|
1. Үер, усны гамшиг, осол
|
Аврагдсан хүний тоогоор биечлэн аварсан хүн тус бүрт 10000 төгрөг
|
Гаргасан цогцсын тоогоор биечлэн ажилласан хүн тус бүрт 6000 төгрөг
|
Тусламж авсан хүний тоогоор тусламж биечлэн үзүүлсэн хүн тус бүрт 2000 төгрөг
|
2. Цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул
|
Аврагдсан хүний тоогоор биечлэн аварсан хүн тус бүрт 10000 төгрөг
|
Гаргасан цогцсын тоогоор биечлэн ажилласан хүн тус бүрт 6000 төгрөг
|
Тусламж авсан хүний тоогоор тусламж биечлэн үзүүлсэн хүн тус бүрт 2000 төгрөг
|
3. Бусад гамшиг, ослын аюул / түймэр, үйлдвэр, зам тээврийн осол/
|
Аврагдсан хүний тоогоор биечлэн аварсан хүн тус бүрт 10000 төгрөг
|
Гаргасан цогцсын тоогоор биечлэн ажилласан хүн тус бүрт 6000 төгрөг
|
Тусламж авсан хүний тоогоор тусламж биечлэн үзүүлсэн хүн тус бүрт 2000 төгрөг
|
4. Цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдсан орчинд ажиглалт хийж саармагжуулах, аюулгүй болгох үүрэг гүйцэтгэсэн химичин-дозиметрчин болон мэргэжлийн аврагч нарт голомтод ажилласан өдөр / 8 цаг/ тутамд үндсэн цалингийн 10 хувиар бодож урамшуулал олгоно.
5. Гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхээр онгоцноос шүхрээр буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарт буулт тутамд үндсэн цалингийн 12 хувиар, нисдэг тэрэгнээс десантаар буусан буулт тутамд үндсэн цалингийн 12 хувиар, дадлага-сургалтын болон, үзүүлэх буулт тутамд үндсэн цалингийн 10 хувиар, хэт хөнгөн нисэх төхөөрөмжөөр ниссэн шүхэрчин- аврагчид нислэгийн 1 цаг тутамд үндсэн цалингийн 10 хувиар тус тус бодож урамшуулал олгоно.
6. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэхээр ниссэн нисэн-ажиглагч болон нисэн ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн офицерт агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгчид олгодог цагийн хөлсөөр тооцож урамшуулал олгоно.
Гурав. Гамшиг, ослын голомтод ажилласан аврагч болон иргэнд олгох урамшуулал,томилолтын болон бусад зардлын санхүүжилт
7. Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед ажилласан мэргэжлийн аврагч болон иргэнд олгох урамшуулал, томилолтын болон бусад зардлыг дараах байдлаар төсөвт жил бүр тусгаж санхүүжүүлнэ.
а. гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэсэн иргэний хамгаалалтын отряд, салбаруудын аврагч нарт олгох урамшуулал, томилолтын болон бусад зардлыг Улсын иргэний хамгаалалтын газрын төсөвт,
б. гамшиг, ослын голомтод ажилласан иргэний хамгаалалтын 122 дугаар ангийн захирагч нарт олгох урамшуулал, томилолтын болон бусад зардлыг Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төсөвт,
в. гамшиг, ослын голомтод ажилласан иргэнд олгох урамшуулал, томилолтын болон бусад зардлыг орон нутгийн төсөвт
Дөрөв. Урамшуулал, томилолтын болон бусад зардлыг олгох
8. Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон ослын голомтод ажилласан мэргэжлийн аврагч болон иргэний урамшуулал, томилолтын болон бусад зардлыг тухайн нутгийн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн анги, салбарын тодорхойлолтыг үндэслэн Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Улсын иргэний хамгаалалтын газар, тухайн орон нутгийн төсвөөс тус тус олгоно.
Тав. Бусад зүйл
11. Ой хээрийн түймрийн эргүүлийн болон түймэр унтраах нислэг, сургууль, дадлагын буулт гүйцэтгэх үед ажилласан нисэн-ажиглагч зааварлагч, шүхэрчин- аврагч, нислэг, дадлагын үед зайлшгүй ажиллах буултын удирдагч, эмч, жолооч, холбоочин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварлагч нарыг иргэний агаарын хөлгийн багийн гишүүдэд олгодог хоолны үнийн жишгээр тооцож өдөрт 1 удаа хооллоно.
- - - - о О о - - - -
Текст томруулах
A
A
A