A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ /ГХС-ын 2018.11.06-ны 08/6729 дугаар албан бичгээр УНС-с хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ГХС-ын 2018.11.06-ны 08/6729 дугаар албан бичгээр УНС-с хасалт хийсэн/

Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргын 1997 оны 153/107/192/193 тоот тушаалын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.        Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз (цаашид "виз" гэнэ) олгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
2.        Энэ журам нь иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хөндөхгүй.
 
Хоёр.Виз, түүний зэрэг, ангилал
3.        Виз нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгтэй байна. Визний зэрэг нь паспортын төрөлд тохирсон байх бөгөөд дипломат паспорт буюу НҮБ-ын албан тушаалтанд олгодог дипломат зэрэглэлийн паспортод дипломат, албан паспорт буюу НҮБ-ын ажилтанд олгодог албан зэрэглэлийн паспортод албан, энгийн паспорт буюу зорчих үнэмлэхэнд энгийн виз олгоно.
4.        Виз нь дор дурдсан ангилалтай байх бөгөөд ангиллыг за,асан латин үсгийг виз дээр тавина:
а) дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллах бол "D"
б) олон улсын байгууллагад ажиллах бол "ОҮ"
в) гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллах бол "Т"
г)  албан хэргээр зорчих бол "А"
д) хувийн хэргээр зорчих бол "Н"
ө) жуулчлах бол "J"
ж) суралцах бол "S"
з)  хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол "HG"
и)  цагаачлах бол "TS"
к) бизнесийн шугамаар зорчих бол "В"
л) засгийн газрын бус болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар зорчих бол "Q"
 
Гурав.Виз олгох байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг
 
5.        Гадаад харилцааны яамны Тамгын хэлтсийн Паспорт, визний тасаг:
а/бүх зориулалтын виз олгоно,
б/Дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Хилийн цэргийн удирдах газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Монгол Улсын өргөмжит консулаас олгосон визний улирлын мэдээг дараа улирлын эхний сарын 16-ны дотор гаргуулан авч нэгдсэн бүртгэл хөтөлж, виз олгох үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварлана,
в/визэнд Гадаад харилцааны яамны Тамгын хэлтсийн Паспорт, визний тасгийн дарга гарын үсэг зурж, визний тэмдэг дарж баталгаажуулна,
г/виз олгох эрх бүхий бусад байгууллагад визний хуудсыг тооцоотойгоор олгож зарцуулалтад нь хяналт тавьж байх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдний олгосон визийг хүчингүй болгож болно.
6.        Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон консулын газар:
а/гарахаас бусад бүх зориулалтын виз олгоно,
б/автомашин, тээврийн бусад хэрэгсэл буюу явганаар Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөхөөр гадаадын иргэн, харьяалалгүй хүн виз авах хүсэлт гаргасан тохиолдолд виз олгох эрх бүхий албан тушаалтан түүний ямар унаагаар, хаагуур явж, хэзээ ямар боомтоор орох, гарах, Монгол Улсын ямар байгууллагын ивээл хамгаалалтад байх тохиролцоотой зэргийг тодруулсны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэж байна,
в/суугаа болон хавсран суугаа орон тойргийн нутаг дэвсгэрт ажиллаж буй өргөмжит консул виз олгоход заавар, чиглэл өгч байна,
г/визэнд дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тэргүүн, түүний эзгүйд консулын албан тушаалтан гарын үсэг зурж, визний тэмдэг дарж баталгаажуулна.
7.        Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв:
а/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэд, харьяалалгүй хүнд гарах, гарах-орох визийг 90 хүртэл хоногийн хугацаагаар олгоно,
б/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаадад 90-ээс доош хоногийн хугацаагаар зорчих тохиолдолд түүний Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хадгалахаар авч гарах-орох виз олгоно,
в/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсаас бүрмөсөн гарч явах тохиолдолд буюу 90-ээс дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчих бол түүний Монгол улсад оршин суух үнэмлэхийг нь хураан авч гарах виз олгоно.
г/Визэнд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, хэлтсийн дарга гарын үсэг зурж, визний тэмдэг дарж баталгаажуулна.
8.        Хилийн цэргийг удирдах газар:
а/Монгол Улсад зорчигчдод орох-гарах визийг 30 хүртэл хоногийн хугацаагаар, дамжин өнгөрөх визийг тухайн зорчигчийн тээврийн нөхцөл, зорчих тийз, эсвэл очих орны визийг үндэслэн олгоно.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд гарах виз олгож болно.
б/Визэнд олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй хилийн боомт дахь Шалган нэвтрүүлэх албаны дарга буюу түүнийг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж, визний тэмдэг дарж баталгаажуулна.
9.        Монгол Улсын өргөмжит консул Гадаад харилцааны яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу орох, орох-гарах, дамжин өнгөрөх виз олгох бөгөөд түүнд өргөмжит консул гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулна.
 
Дөрөв.Виз олгох, сунгах
10.   Эрх бүхий байгууллага виз хүсэгчийн материалыг зохих журмын дагуу хүлээн авснаас хойш 24 цагийн дотор виз олгох эсэхийг шийдвэрлэнэ.
11.   Гадаадын иргэн, харьяалалгүй хүн 30 хоногт багтан буцаж чадахгүй болсны улмаас визний хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө үндэслэл бүхий хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргасан бол визийг 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.
12.   Визний хугацааг сунгахдаа паспортод энэ тухай тэмдэглэл хийж түүнд визний шинэ хугацааг зааж, консулын албан тушаалтан гарын үсэг зурж, визний тэмдэг дарж баталгаажуулна.
13.   Визний хэтрүүлсэн хугацааг нөхөн сунгахгүй.
14.   Визийг хүчингүй болгохдоо "хүчингүй" гэсэн дардас хэрэглэнэ.
15.   Визний хугацааг богиносгох тохиолдолд уг визийг хүчингүй болгож, зохих хугацааны визийг шинээр олгоно.
Тав.Бусад зүйл
16.   Гадаадын иргэн Монгол Улсын визтэй паспортоо сольсон тохиолдолд түүний хуучин визийг шинэ паспортод шилжүүлэн олгож болно.
17.   Монгол Улсад орох, орох-гарах виз нь олгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
18.   Визний үйлчлэх хугацааг Монгол Улсын хилийг нэвтэрсэн өдрөөс эхлэн тооцно.
19.   Визний хураамжийг харилцан адил байх зарчмын үндсэн дээр Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу ногдуулж авна.
20.   Гадаад харилцааны яамны Тамгын хэлтсийн Паспорт, визний тасаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Хилийн цэргийг удирдах газар визэнд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсгийн загварыг Хилийн цэргийг удирдах газарт урьдчилан өгч хүчингүй болсныг тухай бүр мэдэгдэж байна.
21.   Хувь хүний урилгаар Монгол Улсад ирэх гадаадын иргэнд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутгийн цагдаагийн байгууллагаас олгодог урилга, түүнийг гэрчлэн нотлох албан тушаалтны гарын үсгийн загвар, тамга, тэмдгийн дардас, тэдгээрт орсон өөрчлөлтийг гадаадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт тухай бүр хүргүүлж байна. Урилгын загварыг Хууль зүйн сайд батална.
22.   Виз олгох эрх бүхий байгууллага олгосон визтэйгээ холбогдох материалыг архивын зааврын дагуу эмхлэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Гадаад харилцааны яамны Тамгын хэлтэст ирүүлнэ.