A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • монгол улсын хилээр нэвтрҮҮлэх Үзэсгэлэн Яармагийн болон загварын бараанд гаалийн хЯналт шалгалт хийх журам
Бүлэг: 1979
Монгол улсын Худалдаа, үйлдвэрийн сайд, Засгийн газрын дэргэдэх Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1992 оны 161/43 тоот тушаалын хавсралт
 
 
монгол улсын хилээр нэвтрҮҮлэх Үзэсгэлэн Яармагийн болон загварын бараанд гаалийн хЯналт шалгалт хийх журам
 
НЭГ. Үзэсгэлэн, яармагийн барааны гаалийн хяналт шалгалт хийх
 
            1.Үзэсгэлэн, яармагийн бараа /үзэсгэлэн, яармагийн үзмэрт тавих бараа, туслах материал, техник, эд хөрөнгө, ёслолын хэрэгцээний бараа болон сурталчилгааны материал/-г гаалийн мэдүүлгийн үндсэн дээр гаалийн хяналт шалгалт хийж улсын хил нэвтрүүлнэ.
           
            2.Гаалийн мэдүүлгийг үзэсгэлэн, яармагийг зохион байгуулагч, оролцогч буюу тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч /цаашид "зохион байгуулагч" гэнэ/ бүрдүүлнэ.
 
            Гаалийн мэдүүлэгт барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийг тодорхойлсон жагсаалтыг хавсаргана.
 
            3.Үзэсгэлэн, яармагийн бараа нь гаалийн хяналтад байна.
 
            4.Үзэсгэлэн, яармагийн барааг буцаан нэвтрүүлэхдээ анх оруулах буюу гаргахад бичигдсэн гаалийн мэдүүлгийг үндэслэн бүрдүүлэлт хийнэ.
 
            5.Үзэсгэлэн, яармагийн барааг худалдах, бэлэглэх, шилжүүлэх тохиолдолд, гаргах бараанд "Зорчигчдоос болон олон улсын шуудан илгээлтээр Монгол улсын хилээр нэвтрүүлэх бараанд ногдуулах татварын тариф-ын дагуу, оруулах бараанд импортын барааны гаалийн татварын тарифын дагуу гаалийн татвар ногдуулна.
 
            Ёслолын хэрэглээний архи, дарс, тамхи, хүнсний зүйл болон бэлэг дурсгал, сурталчилгааны материал гаалийн татвар ногдуулахгүй.
 
            6.Гаалийн татвар, хураамжийг зохион байгуулагч төлнө.
            7.Үзэсгэлэн, яармагийн барааг тогтоосон хугацаанд буцааж нэвтрүүлээгүй, гаалийн төлбөр, тооцоо барагдуулаагүй тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
ХОЁР. Загварын бараанд гаалийн хяналт шалгалт хийх
 
            8.Гэрээгээр худалдах барааны хийц, чанар, техникийн нөхцөлийг баталгаажуулах, сурталчилгааны зориулалтаар хил нэвтрүүлэх барааг загварын бараа гэнэ.
 
            9.Загварын бараа нь нэр төрөл, артикул тус бүрээс 2-оос илүүгүй бол гаалийн мэдүүлэг, албан байгууллагын тодорхойлолт, зарлагын падааныг үндэслэн гаалийн татваргүй улсын хил нэвтрүүлнэ.
 
            10.Энэ журмын 9-д заасан тоо хэмжээнээс илүү загварын барааг гаргаж, оруулахад "Зорчигчдоос болон олон улсын шуудан илгээлтээр Монгол улсын хилээр нэвтрүүэх бараанд ногдуулах гаалийн татварын тариф"-ын дагуу гаалийн татвар ногдуулж улсын хил нэвтрүүлнэ.
 
            11.Гаалийн татвар төлөгдсөн загварын барааг буцааж авчирсан тохиолдолд татвар төлсөн тухай баримт, орсон хилийн гаалийн байгууллагаар түүнд хийлгэсэн тэмдэглэлийг үндэслэн гаалийн татварыг буцааж олгож болно.