- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСАД 1999-2000 ОНД ХЭРЭГЛЭХ УРГАМАЛ ХАМГААЛАХ БОДИСЫН ЖАГСААЛТ
Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1999 оны 86/А/86/А/164 тоот тушаалын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСАД 1999-2000 ОНД ХЭРЭГЛЭХ УРГАМАЛ ХАМГААЛАХ БОДИСЫН ЖАГСААЛТ
№
|
Ердийн нэр
|
Үйлчлэх бодисын нэр
|
Уялдуулсан системийн код
|
||||
ИНСЕКТИЦИД
|
|||||||
1
|
Децис
|
Дельтаметрин
|
3808.10.00
|
||||
2
|
Маврик 2Ф
|
Тау-флувалинат
|
3808.10.00
|
||||
3
|
К-отрин
|
Дельтаметрин
|
3808.10.00
|
||||
4
|
К-обиол
|
Дельтаметрин
|
3808.10.00
|
||||
5
|
Данитол
|
Фенпропатрин
|
3808.90.00
|
||||
6
|
Сумицидин
|
Фенвалерат
|
3808.10.00
|
||||
7
|
Кинмикс
|
Бетациперметрин
|
3808.10.00
|
||||
8
|
Диазинон
|
Диазинон
|
3808.10.00
|
||||
9
|
Апплауд
|
Бупрофезин
|
3808.10.00
|
||||
10
|
Хлорофос
|
Дихлорфос
|
3808.10.00
|
||||
11
|
Диакон
|
Метопрен
|
|
||||
ГЕРБИЦИД
|
|||||||
1
|
Фуроре супер
|
Феноксапрон-П-этил
|
3808.30.00
|
||||
2
|
Пума супер
|
Феноксапрон-п-этил
|
3808.30.00
|
||||
3
|
Зенкор
|
Метрибузин
|
3808.30.00
|
||||
4
|
2.4 Д-ийн нэгдлүүд
|
Цууны хүчлийн давс, эфир
|
3808.30.00
|
||||
5
|
Гезагард
|
Изопропиламин
|
|
||||
6
|
Банвел 4С
|
Дикамба
|
3808.30.00
|
||||
7
|
Диален супер
|
Дикамба +2.4Д
|
3808.30.00
|
||||
8
|
Семерон
|
Десметрин
|
3808.30.00
|
||||
9
|
Топик
|
Хлодинафон-пропаргил
|
3808.30.00
|
||||
10
|
Хербит
|
Фенотиол
|
|
||||
11
|
Раундап
|
Глифосат
|
3808.30.00
|
||||
12
|
Набу
|
Сетоксидим
|
3808.30.00
|
||||
ФУНГИЦИД
|
|||||||
1
|
Дивиденд
|
Дифеноконазол
|
3808.20.00
|
||||
2
|
Сандофан М
|
Манкоцеб
|
3808.20.00
|
||||
3
|
Брестан
|
Фентин ацетат+Манеб
|
3808.20.00
|
||||
4
|
Топсин М
|
Тиофонат метил
|
3808.20.00
|
|
|||
5
|
Цинеб
|
Цинеб
|
3808.20.00
|
|
|||
6
|
Суми-8
|
Диконазол
|
3808.10.00
|
|
|||
7
|
ТМТД
|
Тирам
|
3808.20.00
|
|
|||
БУСАД
|
|
||||||
1
|
Бромадиалон
|
Бромадиалон
|
3808.90.00
|
|
|||
2
|
Турингин
|
Бациллус тюрингиензис
|
|
|
|||
МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЛЭГДЭХ УРГАМАЛ ХАМГААЛАХ БОДИСЫН ТОДОРХОЙЛОЛТ
1. ШАВЬЖ УСТГАХ БОДИС/ИНСЕКТИЦИД/
1.1. Децис 2.5 хувь, э.к. Энэхүү бодис нь ой, бэлчээр, таримал ургамлын хөнөөлт шавьж устгах зориулалттай пиретроид бөгөөд үйлчлэх бодис нь дельтаметрин болно. ДЭМБ-ын ангиллын 2-р бүлэгт хамаарах, орчны нөхцөлд түргэн задарч хоргүй бодис үүсгэх ба дэлхийн ихэнх улсууд үүнийг хэрэглэж байгаа болно.
Манай улсад 1992 оноос бэлчээрийн царцаа, хүнсний ногооны хөнөөлт шавьжтай тэмцэхэд голчлон хэрэглэгдэж байна.
Децисийг ХБНГУ-ын Агрэво компани үйлдвэрлэдэг болно. Мөн К-обиоль, К-отрин бодисууд децисийн адил үйлчлэлтэй бөгөөд эдгээрийг манайд агуулах, агуулахад хадгалаастай байгаа үр тариа, гурил зэрэг бүтээгдэхүүн ариутгахад хэрэглэж байгаа болно.
ҮТ50 нь хархад дотуур хэрэглэхэд 135 мг/кг байна.
1.2. Маврик 2Ф, э.к. Үүнийг төмс, хүнсний ногоо, жимсний хөнөөлт шавьж, бэлчээрийн царцаа устгахад хэрэглэх ба 1996-1998 онд манай орны нөхцөлд туршигдаж үр ашигтай болох нь тогтоогдсон юм. Маврик нь мөн пиретроидын бүлэгт хамаарагдах ба үйлчлэх бодис нь тау-флувалинат бөгөөд ДЭМБ-ын ангиллын 2-р бүлэгт хамаарагдана. Энэ нь аливаа пиретроидын нэгэн адил орчны нөхцөлд түргэн задарна.
Маврикыг Швейцари улсын Новартис компани үйлдвэрлэдэг болно.
ҮТ50 нь хархад дотуур хэрэглэхэд 1097 мг/кг байна.
1.3. К-Отрин 25 хувь э.к. Үйлчлэх бодис нь дельтаметрин бөгөөд халуун цуст амьтдад хор багатай. Хоосон агуулах, байрны шавьж устгахад хэрэглэхээс гадна ялаа, жоом, шумуул устгахад тохиромжтой. ҮТ 50 нь 16000-40000 мг/кг. Герман улсын Хёкст пүүсийн бүтээгдэхүүн.
1.4. К-Обиол 25 хувь.к.э. Энэ бодисыг төрөл бүрийн хөнөөлт шавьжаас бүтээгдэхүүн ариутгахад хэрэглэнэ. Ялангуяа үрч цох, шөвгөр хошуут цох, капрын цох, хивэн, цог эрвээхэйн авгалдай зэрэг хорио цээртэй хөнөөлт шавьж устгахад сайн үр дүнтэй. Найрлагадаа бутоксид агуулснаараа К-ОТРИН-ээс ялгаатай. Герман улсад үйлдвэрлэдэг.
1.5. Данитол 10 хувь, э.к. Хүлэмжийн хэмх, лоолийн шүлхий хачиг, цагаалжид голчлон хэрэглэгдэх ба бусад ургамлын шавьж устгахад ч хэрэглэж болно. Энэ нь манай оронд 1992 оноос хэрэглэгдэж байгаа бөгөөд ДЭМБ-ын ангиллын 2-р бүлэгт хамаарагдана. Үйлчлэх бодис нь фенпропатрин юм. Үүнийг ихэвчлэн «Дэвшил», «Агро Амгалан», Эрдэнэт хотын хэмх, лооль тариалдаг хүлэмжийн аж ахуй, компаниуд хэрэглэж байна. Данитол нь Япон улсын Сумитомо пүүсийн бүтээгдэхүүн. ҮТ50 нь хархад 66 мг/кг байна.
1.6. Сумицидин 20 хувь, э.к. Үйлчлэх бодис нь фенвалерат гэгч пиретроид бөгөөд үр тариа, ой, төмс, хүнсний ногооны хөнөөлт шавьж устгахад хэрэглэнэ.
Манай орны нөхцөлд 1996-1997 онд туршигдаж, ургамал хамгаалалд хэрэглэж болох нь тогтоогдсон бөгөөд ДЭМБ-ын 2-р бүлэгт хамаарагдана. Бусад пиретроидын нэгэн адил орчны нөхцөлд хялбархан задарна.
Япон улсын Сумитомо пүүсийн бүтээгдэхүүн болно. ҮТ50 нь хархад 450мг/кг байна.
1.7. Кинмикс 5 ба 25 хувь, э.к. Энэхүү бодис нь бүх төрлийн хөнөөлт шавьж устгахад хэрэглэгдэх бөгөөд үйлчлэх бодис нь бетациперметрин гэгч пиретроид юм.
Манай оронд 1995-1997 онд туршигдаж, ургамал хамгаалахад хэрэглэгдэж болох нь тогтоогдсон, орчны нөхцөлд түргэн задардаг бодис болно. Кинмикс нь ДЭМБ-ын ангиллын 2-р бүлэгт хамаарна. Энэ бодис нь Унгар улсын Хинион үйлдвэрийн бүтээгдэхүүн болно.
1.8. Диазинон 25 ба 60 хувь, э.к. Төмс, хүнсний ногоо, жимсний хөнөөлт шавьж устгахад хэрэглэгдэх ба манай улсад 1994 оноос хэрэглэгдэж байгаа бодис юм. ДЭМБ-ын ангиллын 2-р бүлэгт багтах ба үйлчлэх бодис нь теофосфат болно.
ҮТ 50 нь хархад 300 мг/кг байна. Япон улсын Нихон Нояку пүүсийн бүтээгдэхүүн юм. Диазиноныг ОХУ, Швейцари, Израиль улсад үйлдвэрлэдэг.
1.9. Апплауд 25 хувь, э.к. Энэ бодисыг хүлэмжийн хэмх, лоолийн цагаалж устгахад хэрэглэнэ. Үйлчлэх бодис бупрофезин бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана. Нэг га талбайд 0.5 кг апплауд шаардагдана. Ажлын шингэний хэмжээ 200-300 литр байна. ҮТ50 нь хархад 2200 мг/кг байна.
1.10. Хлорофос 80 хувь, э.к. Хлорофос нь манай оронд 30 гаруй жилийн турш өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд бүх төрлийн шавьж устгахад хэрэглэгдэнэ. Үйлчлэх бодис нь дихлорфос бөгөөд ДЭМБ-ын ангиллын 1Б бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 56 мг/кг байна. ОХУ-ын бүтээгдэхүүн болно.
1.11. Диакон 65 хувь, э.к. Энэ нь агуулахад хадгалалтад байгаа будаа, хүнсний бүтээгдэхүүн дэх жуулга, гурилч цох, тээрмийн цог эрвээхэй зэргийг устгахад хэрэглэгдэнэ. Үйлчлэх бодис нь метапрен бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт хамаарагдана. ҮТ 50 нь хархад 34600 мг/кг байна.
Нэг тонн бүтээгдэхүүнд 0.7-1.5 мл диакон хэрэглэнэ. Ажлын шингэн 1 литр байна. Швейцари улсын Новартис пүүсийн бүтээгдэхүүн.
2. ХОГ УРГАМАЛ УСТГАХ БОДИС /ГЕРБИЦИД/
2.1. Фуроре супер 7.5 хувь, шингэн. Энэ гербицид хүнсний ногоо, тухайлбал манжин, лууван, байцаа, сонгинын талбайн үет хог ургамал устгахад хэрэглэгдэнэ. Манай оронд 1993 оноос хэрэглэгдэж байгаа ба ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт хамаарагдана. ҮТ50 нь хархад 6000 мг/кг байна.
Нэг га талбайд 1 литр гербицид, 100 литр ажлын шингэн шаардагдана. Герман улсын Агрэво пүүсийн бүтээгдэхүүн болно.
2.2. Пума супер 7.5 хувь, ш. Үр тарианы талбайн үет хог ургамал буюу хонгио амуу, хоног будаа, хар будаа зэрэг хог ургамал устгана. Үүнийг үр тарианы талбайд 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд үйлчлэх бодис нь феноксипрон-п-этил юм.
ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 6000 мг/кг.
Нэг га талбайд 0.8-1.2 литр шаардагдах ба ажлын шингэн 50-100 литр байна.
Герман улсын Агрэво пүүсийн бүтээгдэхүүн болно.
2.3. Зенкор 70 хувь, н. Үйлчлэх бодис нь метрибузин бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
Төмс, лоолийн талбайн өргөн навчит үет хог ургамал устгахад хэрэглэгдэнэ. Нэг га талбайд 0.7-1.4 кг зенкороор 100 литр ажлын шингэн бэлтгэж хэрэглэнэ.
ҮТ50 нь хархад 2200 мг/кг байна. Герман улсын Байер пүүсийн бүтээгдэхүүн болно.
2.4. 2.4Д-ИЙН нэгдлүүд. Эдгээрийг үр тарианы өргөн навчит хог ургамал устгахад хэрэглэх бөгөөд үйлчлэх бодис нь цууны хүчлийн давс, эфирүүд байна.
Манай оронд 1962 оноос хэрэглэгдэж ирсэн бөгөөд цаашид хязгаартай хэрэглэх бодисын тоонд оруулах шаардлагатай.
ДЭМБ-ын ангиллын 2-р бүлэгт багтах ба ҮТ50 нь хархад 375 мг/кг байна. Нэг га талбайд давснуудыг 1.5-2.0 литр, эфирүүдийг 0.8-1.2 литрийг зарцуулна.
Ажлын шингэний хэмжээ 15-100 литр байна. Энэ бодисыг дэлхийн олонд үйлдвэрлэдэг.
2.5. Гезагард 50 хувь, н. Энэ бодисыг төмс, лууван, вандуй, сармис, гоньд зэрэг таримлын хог ургамал устгахад хэрэглэнэ. Үйлчлэх бодис нь прометрин бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана. ҮТ50 нь хархад 3150 мг/кг байна. Нэг га талбайд 2-4 кг бодис шаардагдана. Ажлын шингэн хөрсөнд 200-400 литр, тарималд 100 литр байна. Манай оронд 1994 оноос хэрэглэгдэж байгаа болно. Гезагард нь Новартис пүүсийн бүтээгдэхүүн юм.
2.6. Банвел 4С. Үүний үйлчлэх бодис нь дикамба бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
Үр тарианы өргөн навчит хог ургамлыг устгахад хэрэглэнэ. Нэг га талбайд 150-180 г шаардагдах тул зардал хэмнэхэд чухал ач холбогдолтой.
Ажлын шингэн 15-100 литр байна. ҮТ50 нь хархад 2900 мг/кг байх ба манай оронд туршигдаж, үр дүн сайтай болох нь тогтоогдсон гербицид болно. Энэ гербицидийг Швейцарийн Новартис пүүс үйлдвэрлэдэг.
2.7. Диалөн супер 40 хувь, ш. Энэ бодисыг үр тарианы талбайн 2.4Д-ийн төрлийн гербицидэд тэсвэртэй хог ургамал устгахад хэрэглэнэ. Нэг га талбайд 1.9-2.5 литр гербицид шүршинэ. Ажлын шингэн 15-100 л байна. ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтах ба үйлчлэх бодис нь дикамба, диметиламины давсны холимог /МЦПА/ юм.
ҮТ50 нь хархад 2900 мг/ кг байна. Новартис пүүсийн бүтээгдэхүүн болно.
2.8. Сөмерон 25 хувь, ш. Энэхүү гербицидийг байцаа, сонгинын талбайн өргөн навчит хог ургамал устгахад хэрэглэнэ. Үйлчлэх бодис нь десметрин бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 2000 мл/кг байна. Нэг га талбайд 1.0-2.4 л бодис шаардагдана. Ажлын шингэн 100-200 л байна.
Манай орны нөхцөлд 1994 оноос туршигдаж, үр дүн сайтай болох нь тогтоогдсон болно. Новартис пүүсийн бүтээгдэхүүн.
2.9. Топик 8 хувь, э.к. Үр тарианы талбай дахь хонгио амуу, хоног будаа, хар будаа зэрэг үет хог ургамал устгахад хэрэглэнэ. Үйлчлэх бодис нь пропаргил бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 2200 мг/кг байна.
Нэг га талбайд 0.4-0.75 л хэрэглэгддэг тул зардал хэмнэхэд ач холбогдолтой гербицид юм. Манай оронд 1996-1997 онд туршигдаж, үр дүн сайтай болох нь тогтоогдсон. Ажлын шингэн 15-100 литр байна. Новартис пүүсийн бүтээгдэхүүн бүтээгдэхүүн болно.
2.10. Хербит 20 хувь, ш. Үр тарианы талбайн нэг наст, өргөн навчит хог ургамлыг устгахад хэрэглэнэ. Нэг га талбайд 2л бодис шаардагдана. Үйлчлэх бодис нь фенотоил бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 2000 мг/зг байна.
Манай оронд 1995-1997 онд туршигдаж, үр тарианы талбайд хэрэглэж болох нь тогтоогдсон. Япон улсын Томен пүүсийн бүтээгдэхүүн юм.
2.11. Раундап 36 хувь, ш. Үр тариаг хураахаас 2 долоо хоногийн өмнө буюу үрийн чийг 30 хувиас илүүгүй болсон үед хэрэглэнэ. Ингэснээр үр тарианы болцыг түргэсгэх ач холбогдолтой. Мөн уриншийн талбайн хог ургамлыг устгахад хэрэглэж болно. Ялангуяа уриншийн талбай дахь хиаг устгахад 8-р сард хэрэглэнэ. Үйлчлэх бодис нь глифосфат бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 4320 мг/кг байна.
Нэг га талбайд 3 л раундап шаардагдана. Ажлын шингэн 100 л байна. Манай оронд 1995-1997 онд туршигдаж, сайн үр дүнтэй нь батлагдсан. АНУ-ын Монсанто пүүсийн бүтээгдэхүүн.
2.12. Набу 20 хувь, э.к. Энэ гербицидийг манжин, хэмх, лууван, байцаа, сонгинын талбайн үет хог ургамал устгахад хэрэглэнэ. Үйлчлэх бодис нь Р сетоксидим бөгөөд ДЭМБ-ын 3-р бүлэгт багтана.
ҮТ50 нь хархад 3200 мг/кг байна. Манай оронд 1994-1996 онд туршигдаж, үр дүн сайтай болох нь тогтоогдсон юм. Япон улсын Ниппон Сода пүүсийн бүтээгдэхүүн.
3. ӨВЧИН АНАГААХ БОДИС /ФУНГИЦИД/
3.1. ДИВИДЕНД 030.н. Үүнийг үр тарианы хатуу ба тоосон харууг эмчлэхэд үр хордуулах аргаар хэрэглэнэ. Нэг тонн үрэнд 1.5-2.0 кг дивиденд зарцуулах ба үнийг 10 л усанд хольж хагас хуурай аргаар ариутгана. Үкйлчлэх бодис нь дифениконазал бөгөөд ДЭМБ-ын ангиллын 3- бүлэгт багтана. ҮТ50 нь хархад 2000 мг/кг байна.
Энэ бодис манай оронд 1996-1997 онд туршигдаж, үр ашигтай болох нь тогтоогдсон болно. Швейцари улсын Новартис пүүсийн бүтээгдэхүүн юм.
3.2. Сандофан М8.н. төмсний фитофтор, макроспориоз, сонгино, хэмхийн хуурмаг гуалах зэрэг өвчний эсрэг хэрэглэгдэнэ. Үйлчлэх бодис нь оксадиксил бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт хамаарагдана. ҮТ50 нь хархад 8000 мг/кг байна.
Нэг га талбайд 0.8-1.2 кг бодис шаардагдана. Ажлын шингэний хэмжээ 100-200 литр байна. Манай оронд 1996-1997 онд туршигдаж, үр ашигтай болох нь тогтоогдсон болно.
Швейцари улсын Новартис пүүсийн бүтээгдэхүүн.
3.3. Брестан 54 хувь, н. Энэ фунгицидийг төмсний фитофтор, альтернариоз, макроспориоз өвчний эсрэг хэрэглэнэ. Үйлчлэх бодис нь цагаан тугалганы трифенилацетат бөгөөд ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана. Манай оронд 1995-1997 онд туршигдаж, үйлдвэрлэлд хэрэглэж болох нь тогтоогдсон болно. Нэг га талбайд 0.4-0.6 литр шаардагдана. Ажлын шингэн 100-200 литр байна. Герман улсын Агрэво пүүсийн бүтээгдэхүүн.
3.4. Топсин М. Үйлчлэх бодис нь тиофонат метил. Манай оронд 1996-1997 онд туршигдаж, үр дүн сайтай болох нь тогтоогдсон. Бүх төрлийн хүнсний ногоо, жимсгэнийн өвчнийг анагаах зориулалттай. ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана. Япон улсын Ниррон Сода пүүсийн бүтээгдэхүүн. Ашигтай шавьжид бараг хоргүй.
3.5. Цинеб. Төмс, хүнсний ногооны комплекс өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах үйлчилгээтэй. Үйлчлэх бодис нь цинеб, ДЭМБ-ын ангиллын 4-р бүлэгт багтана. ҮТ 50 нь хархад 1850 мг/кг байна.Герман, Унгар, ОХУ-д үйлдвэрлэдэг.
3.6. Суми-8. Энэ бодисыг үр тарианы тоосон ба хатуу харуу өвчинд хэрэглэнэ. Нэг тонн үрэнд 1.5 кг бодисыг 10 л усаар найруулж ариутгана. Үйлчлэх бодис нь диниконазол бөгөөд ДЭМБ-ын ангиллын 3-р бүлэгт хамаарна.
ҮТ50 нь хархад 639 мг/кг байна. Япон улсын Сумитомо пүүсийн бүтээгдэхүүн болно.
3.7. ТМТД. Бүх төрлийн хүнсний ногооны үр, үр тариа ариутгах зориулалттай. Нэг тн үрэнд 3-4 кг бодис шаардагдана. ДЭМБ-ын ангиллын 3-р бүлэгт багтана. Үйлчлэх бодис нь тирам. ОХУ болон бусад улсуудад үйлдвэрлэдэг. ҮТ 50 нь хархад 400 мг/кг байна.
4. БУСАД БОДИС
4.1. Бромадиалон 030,ш. Бэлчээрийн мэрэгч амьтан устгахад хэрэглэх бөгөөд манай оронд 1992 оноос хэрэглэж байгаа, дам хордлого үүсгэдэггүй бодис юм. Үйлчлэх бодис нь бромадиалон гэгч антикоагулянт бөгөөд ДЭМБ-ын 1А бүлэгт багтана. ҮТ50 нь хархад 1.12 мг/кг байна. Нэг га талбайд 1-3 кг өгөш хэрэглэнэ. Франц улсын Руссель Уклаф пүүсийн бүтээгдэхүүн.
4.2. Турингин. Энэ нь бациллус тюрингиезис омгийн бактерт бэлдмэл бөгөөд хүн, амьтдад хоргүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бодис юм.
Үүнийг хүнсний ногоо, жимс, ойн хөнөөлт шавьж устгахад хэрэглэнэ.
Нэг га талбайд 90-150 литр шаардагдана. Турингинийг ОХУ үйлдвэрлэдэг бөгөөд 1997 оноос манайд үйлдвэрлэн хэрэглэж эхэлсэн болно.
Текст томруулах
A
A
A