A

A

A

Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 71
 
 
 
 
 
Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 187 тоот тушаалаар батлагдаж, 2001 оны 8-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
·                    Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
1. ЗТАЖ-ЫН САЙДЫН 2005 ОНЫ 144-Р ТУШААЛААР ЭНЭ ДҮРМИЙН Хавсралт /Шилжилтийн үеийн зохицуулалт/-ыг хүчингүйд тооцсон
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                             2
71.1. Зорилго                                                                                                                       2
71.2. Тодорхойлолт                                                                                                            2
71.3. Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэл                                                     3
71.4. Тогтоосон болон ангилсан агаарын зайн талаарх мэдээлэл                        3
71.5. Тогтоогдсон агаарын зайг тодорхойлох                                                             3
71.6. Монгол Улсын нислэгийн мэдээллийн район                                                    4
71.7. Ил харааны нислэгийн илтгэх цэг                                                                        5
71.8. Хяналт                                                                                                                         5
71.9. Агаарын зайг тогтоох, ангилах                                                                              5
Б БҮЛЭГ. ХЯНАЛТТАЙ АГААРЫН ЗАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА                   5
71.10. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын район                                                    5
71.11. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс                                                         6
71.12. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн район                          7
71.13. Туслах чанарын агаарын зайг тогтоох                                                              7
71.14. Түр ашиглах район, бүсийг тогтоох                                                                   8
В БҮЛЭГ. АГААРЫН ЗАЙН АНГИЛАЛ                                                                         8
71.15. А - ангиллын агаарын зай                                                                                    8
71.16. В - ангиллын агаарын зай                                                                                    8
71.17. С - ангиллын агаарын зай                                                                                    8
71.18. D - ангиллын агаарын зай                                                                                    8
71.19. F - ангиллын агаарын зай                                                                                    9
71.20. G - ангиллын агаарын зай                                                                                    9
ХАВСРАЛТ А. ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ                                       9
 

Дэд бүтцийн сайдын 2001 оны 187 тоот тушаалын хавсралт
 
 

АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ

 
 

А Бүлэг. Ерөнхий зүйл 71.1. Зорилго

Энэ дүрмээр ИНД-73-ын дагуу тогтоосон агаарын зайнаас бусад, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайг тогтоох, ангилахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
71.2. Тодорхойлолт
Нислэгийн мэдээллийн район гэж нислэгийн хөдөлгөөний удирдлага болон нислэгийн мэдээллийн үйлчилгээ явуулж байгаа, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын район гэж газрын гадаргуугаас дээших, нислэгийн хөдөлгөөний удирдлагын хяналтад орших, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс гэж нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс нислэгийн хөдөлгөөний удирдлагын районыг хуваан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Хяналттай агаарын зай гэж агаарын зайн ангилалд нийцүүлэн Хэрэглэлийн нислэгийн болон Ил харааны нислэгийн журмаар явагдаж байгаа нислэгүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Ерөнхий зориулалтын нислэгийн район гэж арилжааны нислэгээс бусад нислэгийн үйл ажиллагаа явуулахад зориулан тогтоогдсон агаарын зайн хэсгийг;
Туслах чанарын агаарын зай гэж  агаарын навигацийн тоног төхөөрөмжид тавигдах наад захын шаардлагыг хангасан агаарын зай, агаарын хөлгийн маяг, нислэгийн хөдөлгөөний эрчимжилтийг тооцсоны үндсэн дээр хэвтээ цуваачлалыг багасган тогтоосон агаарын зайг тус тус хэлнэ.
71.3. Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэл
(а) Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлийг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) хөтөлнө.
(б) Тогтоосон болон ангилсан агаарын зай нь Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлд бүртгэгдэнэ.
(в) Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлд :
1/ тогтоогдсон агаарын зай бүрийн тодорхойлолт;
2/ ил харааны нислэгийн илтгэх цэгүүдийн тодорхойлолт, оноосон нэр;
3/ агаарын зайн ангилал;
4/ тогтоогдсон агаарын зай болон ангиллын хүчинтэй хугацаа;
5/ шаардлагатай бусад мэдээлэл тус тус багтсан байна.
71.4. Тогтоосон болон ангилсан агаарын зайн талаарх мэдээлэл
(а) Тогтоосон болон ангилсан агаарын зай нь энэ зүйлийн (б) заалтын дагуу мэдээлэх хүртэлхүчин төгөлдөр болохгүй.
(б) ИНЕГ-аас агаарын зайг тогтоож, ангилахдаа тэдгээрийн хүчинтэй болох хугацааг НОТАМ, AИП-аар мэдээлсэн байна.
71.5. Тогтоогдсон агаарын зайг тодорхойлох
(а) Тогтоогдсон агаарын зайн хэвтээ хязгаарлалт нь:
1/ газар зүйн байршлын солбилцлоор:
(i) нислэгийн мэдээллийн районд  градус, минутаар ;
(ii) нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс, районд градус, минутаар;
2/ дараах заалтуудын аливаа хосолбороор:
(i) газар зүйн байршлын тодорхой дүрслэгдсэн байнгын шугамуудаар;
(ii) газар зүйн байршлын солбилцлыг тойруулан тодорхойлсон радиусын тойрог, эсхүл тойргийн тодорхой хэсгээр ;
(iii) газар зүйн өргөргийн зэрэгцээ хоёр шугамын эзлэх зуйван дугуйгаас бусад аливаа хоёр цэгийг холбосон их тойргийн шугамуудаар тус тус тодорхойлогдсон байна.
(б) Тогтоогдсон агаарын зайн босоо хязгаар нь далайн төвшнөөс авсан өндөр  буюу нислэгийн цуваагаар тодорхойлогдоно.
(в) Агаарын зайн босоо хязгаарыг тодорхойлсон далайн төвшнөөс авсан өндөр буюу нислэгийн цуваа нь тухайн агаарын зайд хамаарна.
(г) Хяналттай  агаарын зай нь:
1/ ZМА гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр А үсгийн дараа тоо байхаар;
2/ хот, суурин, газар зүйн байршлын дээр тогтоогдсон хяналтын район нь тухайн хот, суурин, газар зүйн байршлын нэрээр, бусад тохиолдолд энэ дүрмийн 71.10-т заасны дагуу хяналтын районоор, мөн энэ дүрмийн 71.11-д заасны дагуу хяналтын бүсээр тодорхойлогдож, үйл ажиллагаа эрхлэх нислэгийн хөдөлгөөнийг удирдах нэгжийн нэрээр тус тус тэмдэглэгдэнэ.

71.6. Монгол Улсын нислэгийн мэдээллийн район

(а) Монгол Улсын нислэгийн мэдээллийн районыг цаашид UB FIR гэж нэрлэнэ. UB FIR нь:
1/ Монгол Улсын хил (газар зүйн өргөрөг, уртрагаар тодорхойлогдсон хязгаар)-ээр;
2/ дээд хязгааргүй;
3/ доод хязгаар нь газрын гадаргуугаар тус тус тодорхойлогдоно.
(б) Шаардлагатай гэж үзвэл ИНЕГ-ын шийдвэрээр нислэгийн мэдээллийн районыг нислэгийн хөдөлгөөнийг удирдах район, бүс, секторт хуваана.
(в) Хяналттай агаарын зай. Нислэгийн мэдээллийн районд нислэгийн хөдөлгөөний удирдлага шаардлагатай гэж  үзвэл:
1/ энэ дүрмийн Б бүлгийн заалтын дагуу нислэгийн хөдөлгөөний удирдлагын район, бүс гэж тогтооно;
2/ энэ дүрмийн В бүлгийн заалтын дагуу A, B, C болон D ангилалд хамааруулан ангилна.
(г) Хяналтгүй агаарын зай. Нислэгийн мэдээллийн район дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын район, бүс гэж тогтоогдоогүй агаарын зайг хяналтгүй агаарын зайд тооцон G болон F ангилалд хамааруулж болно.
(д) Тухайн нислэгийн хөдөлгөөний удирдлагын район, бүсэд нислэг хөдөлгөөний үйлчилгээ явагдаагүй тохиолдолд нислэгийн хөдөлгөөний удирдлагын район, бүсийн агаарын зай нь G ангилалд хамаарна.

71.7. Ил харааны нислэгийн илтгэх цэг

(а) Ил харааны нислэгийн илтгэх цэгийг дараах зорилгоор тогтооно:
1/ нислэг үйлдэж буй агаарын хөлгийг нислэгээ үргэлжлүүлэхэд нь шаардлагатай мэдээллээр хангах;
2/ ил харааны нислэгийг аюул осолгүй үйлдэхэд нь туслах.
(б) Ил харааны нислэгийн илтгэх цэгүүдийн дуудлагын нэр, эсхүл хураангуйлсан дуудлагыг:
1/ радио холбоо барилтын үед хялбар танигдахаар;
2/ тухайн районд байршилтай бусад илтгэх цэгүүдтэй андуурахааргүй байхаар;
3/ нислэгийн хөдөлгөөний удирдлага, үйлчилгээ явуулж буй нислэгийн удирдагч буюу нислэгийн мэдээллийн ажилтан, нисэгчдийн хооронд тогтоосон холбоонд ташаа ойлголт төрүүлэхээргүй  байхаар тус тус тогтооно.

71.8. Хяналт

Агаарын зайг тогтоож, ангилсан нь тухайн нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тодотгох зорилгоор ИНЕГ-аас хоёр жил тутам хянаж байна.
71.9. Агаарын зайг тогтоох, ангилах
(а) ИНЕГ-аас агаарын зайг тогтоох, ангилахдаа энэ дүрмийн Б, В бүлгийн заалтыг баримтална.

  Б БҮлэг. ХЯналттай агаарын зайд тавигдах шаардлага 71.10. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын район

(а) ИНЕГ-аас хяналттай агаарын зайг дараах байдлаар тогтооно:
1/ нэг буюу хэд хэдэн аэродромын дээрх агаарын зайг нэгтгэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэг район болгох;
2/ нислэгийн хөдөлгөөний удирдлагын районд дээд, доод, хэвтээ чиглэлийн гэсэн хязгаараар.
(б) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын районы дээд хязгаар нь 16000 м-ээс илүүгүй байна.
(в) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын районы доод хязгаарыг дараах байдлаар тогтооно:
1/ хэрэглэлийн нислэгийн журмаар үйлдэх нислэгийн цуваачлалаас 150 м /500 фут/-ээс багагүй зайд;
2/ далайн төвшнөөс дээш нислэгийн аюулгүй байдлыг хангахуйц өндрөөс доошгүй байхаар.
(г) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын районы хэвтээ чиглэлийн хязгаарыг  тухайн районд ашигладаг навигацийн системийн хүчин чадлыг харгалзан тогтооно.
(д) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын аль нэг районы доорхи буюу доторх агаарын зайд шинээр нислэгийн хөдөлгөөний удирдлагын район тогтоох тохиолдолд түүний дээд хязгаар нь дээд талын нислэгийн хөдөлгөөний удирдлагын районы доод хязгаар байхаар тогтооно.
(е) Шаардлагатай гэж үзвэл нислэгийн хөдөлгөөний удирдлагын районыг дотор нь хоёр буюу хэд хэдэн бүс, секторт хувааж болно.

71.11. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс

(а) ИНЕГ-аас аэродром орчмын агаарын зайд нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийг дараах байдлаар тогтооно:
1/ аэродромын  нислэгийн хөдөлгөөн удирдах бүс;
2/ ойртолтын нислэгийн хөдөлгөөн удирдах бүс.
(б) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс нь хэрэглэлийн нислэгийн журмаар тухайн аэродромд нисэн ирэх болон нисэн гарахад нислэгийн хөдөлгөөний удирдлага шилжүүлэхэд тогтоогдсон хязгаараар тодорхойлогдоно.
(в) Нислэгийн хөдөлгөөний  удирдлагын бүсийн хэвтээ чиглэлийн хязгаар нь:
1/ хэрэглэлээр нислэг үйлдэх цаг агаарын нөхцөлд тухайн аэродромд нисэн ирэх болон нисэн гарах агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний удирдлага шилжүүлэхээр тогтоогдсон хязгаар дахь агаарын зайн хэсэг байхаар;
2/ аэродромын төвөөс 10 NM /20км/-ээс доошгүй зайд хэрэглэлийн нислэгийн журмаар ойртолт үйлдэж болох чиглэл тус бүрээр тогтоогдсон байна.
(г) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн хэвтээ чиглэлийн хязгаарыг боломжтой бол газар зүйн байрлалын онцлогийг ашиглан тогтоож болно.
(д) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын районы доорхи агаарын зайд нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийг тогтоохдоо түүний дээд хязгаар нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын районы доод хязгаар байхаар тогтооно.
(е) Шаардлагатай гэж үзвэл нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийг дотор нь нэг буюу хэд хэдэн секторт хувааж болно.

71.12. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн район

(а) ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл хяналттай агаарын зайн тодорхой хэсгийг ерөнхий зориулалтын агаарын хөлөг (ЕЗАХ)-ийн нислэгийн районоор тогтоож болно.
(б) ИНЕГ-аас ЕЗАХ-ийн нислэгийн район бүрд:
1/ нислэгийн хөдөлгөөн удирдах буюу үйлчилгээ үзүүлэх нэгжийг тогтооно;
2/ агаарын зай бүрийг МGLG гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр G үсгийн дараа тоо байхаар тэмдэглэнэ ;
3/ тухайн районд нислэг үйлдэх, нислэгийн ажил гүйцэтгэх бол:
(i) өдрийн цагаар тогтмол ажилладаг эсэх;
(ii) нислэгийн хөдөлгөөн удирдах буюу үйлчилгээ үзүүлэх нэгжийн зөвшөөрлөөр ажиллах эсэхийг тус тус тодорхойлж өгнө.
(в) ЕЗАХ-ийн нислэгийн район нь хяналттай агаарын зайн хэсэг байж болохгүй.
(г) ЕЗАХ-ийн нислэгийн районд шөнийн цагаар нислэгийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

71.13. Туслах чанарын агаарын зайг тогтоох

ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл хяналттай агаарын зай буюу түүний зарим хэсгийг туслах чанарын агаарын зайгаар тогтоож болно.

71.14.  Түр ашиглах район, бүсийг тогтоох

(а) ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл нислэгийн хөдөлгөөний удирдлагын район, бүсүүдийг түр тогтоож болно.
(б) Энэ зүйлийн (a) заалтын дагуу түр тогтоосон район, бүсүүдийн хүчин төгөлдөр хугацаа 3 сараас хэтрэхгүй байна.

В БҮлэг. Агаарын зайн ангилал 71.15. А - ангиллын агаарын зай

ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл хяналттай агаарын зайг А ангиллын агаарын зайгаар тогтооно. Энэ агаарын зайд:
1/ зөвхөн Хэрэглэлийн нислэгийн журам (ХНЖ)-аар нислэг үйлдэх ба бүх нислэгийн хооронд нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цуваачлалыг тогтооно;
2/ Ил харааны нислэгийн журам (ИНЖ)-аар нислэг үйлдэхийг хориглоно.

71.16. В - ангиллын агаарын зай

ИНЕГ-аас, хяналттай агаарын зай дахь бүх нислэгүүд (ХНЖ, ИНЖ)-ийн хооронд нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цуваачлал байх шаардлагатай гэж үзвэл В ангиллын агаарын зайг тогтооно.

71.17. С-ангиллын агаарын зай

ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл хяналттай агаарын зайг С ангиллын агаарын зайгаар тогтооно. Энэ агаарын зайд:
1/ дараах төрлийн нислэгийн хооронд нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цуваачлал  байна:
(i)                 ХНЖ-аар үйлдэх нислэгүүдийн хооронд;
(ii)               ХНЖ болон ИНЖ-аар үйлдэх нислэгүүдийн хооронд.
2/ ИНЖ-аар үйлдэх нислэгт бусад ИНЖ-аар үйлдэх нислэгийн тухай мэдээлэл шаардагдана.

71.18. D - ангиллын агаарын зай

ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл хяналттай агаарын зайг D ангиллын агаарын зайгаар тогтооно. Энэ агаарын зайд:
1/ ХНЖ-аар үйлдэх нислэгүүдийн хооронд нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цуваачлал байна;
2/ нислэгийн хөдөлгөөний тухай дараах мэдээллүүд шаардана:
(i) ХНЖ-аар үйлдэх нислэгт ИНЖ-аар үйлдэх нислэгийн тухай;
(ii) ИНЖ-аар үйлдэх нислэгт ХНЖ-аар үйлдэх болон бусад ИНЖ-аар үйлдэх нислэгүүдийн тухай.

71.19. F-ангиллын агаарын зай

ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл хяналтгүй агаарын зайг F ангиллын агаарын зайгаар тогтооно. Энэ агаарын зайд:
1/ ХНЖ-аар үйлдэх нислэгүүдэд зөвлөмж өгнө;
2/ нисэх баг шаардсан тохиолдолд бүх нислэгт нислэгийн хөдөлгөөний мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.

71.20. G-ангиллын агаарын зай

G ангиллын агаарын зайд F ангиллын агаарын зайнаас бусад, хяналтгүй агаарын зай хамрагдах бөгөөд энэ агаарын зайд зөвхөн нислэгийн мэдээллийн хангалт хийгдэнэ.
71.21. Агаарын зайн ангилалд хамаарах бусад стандартуудын хувьд Чикагогийн конвенцийн Хавсралт 11-ийн заалтыг баримтална.
(R) ХАВСРАЛТ. Шилжилтийн Үеийн зохицуулалт
(a) Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоосон дараах агаарын зайг уг дүрмийн дагуу шинэчлэн тогтоож нийтэд мэдээлнэ:
1/ Монгол Улсын нислэгийн мэдээллийн район (UB FIR);
2/ нислэгийн хөдөлгөөнийг удирдах район;
3/ нислэгийн хөдөлгөөнийг удирдах бүс.

(б) Энэ дүрмийг хүчин төгөлдөр болохоос өмнө хийгдсэн агаарын зайн ангиллыг энэ дүрмийн дагуу ангилж нийтэд мэдээлнэ