A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙ /ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 73
 
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙ

 

·                    Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 187 тоот тушаалаар батлагдаж, 2001 оны 8-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
·      ДҮРЭМД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД:
 
1. ЗТАЖ-ЫН САЙДЫН 2005 ОНЫ 144-Р ТУШААЛААР ЭНЭ ДҮРМИЙН Хавсралт /Шилжилтийн үеийн зохицуулалт/-г хүчингүйд тооцсон
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                             2
73.1. Зорилго                                                                                                                       2
73.2. Тодорхойлолт                                                                                                            2
73.3. Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэл                                                     3
73.4. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоосон тухай
Мэдээлэх                                                                                                                              3
73.5. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн дүрслэл, тайлбар                   3
73.6. Хяналт                                                                                                                         4
73.7. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоох зарчим                        4
 
Б БҮЛЭГ. ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ . 4
73.8. Ерөнхий зүйл                                                                                                             4
73.9. Аюултай бүс                                                                                                               5
73.10. Хязгаарлалттай бүс                                                                                               5
73.11. Хориотой бүс                                                                                                           6
73.12. Цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүс                                                        6
73.13. Аэродромын хөдөлгөөний бүс                                                                            7
73.14. Түр ашиглах агаарын зай                                                                                     7
ХАВСРАЛТ А. ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ                                      7
 
 

Дэд бүтцийн сайдын 2001 оны 187 тоот тушаалын хавсралт
 
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙ
 

А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 73.1. Зорилго

Энэ дүрмээр ИНД-71-д тогтоосноос бусад, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зай болон Монгол Улсын олон улсын гэрээгээр үүрэг хүлээх агаарын зайг тусгай зориулалтаар ашиглах горим тогтоохтой холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
73.2. Тодорхойлолт
Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай гэж нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд тусгай нөхцөлтэйгөөр ашиглахад зориулан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Аюултай бүс гэж тусгайлан заасан хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Хязгаарлалттай бүс гэж газрын болон усан гадаргуугаас дээш тусгай нөхцөлд агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зайлшгүй шаардлагын үүднээс тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Хориотой бүс гэж газрын болон усан гадаргуугаас  дээш агаарын хөлгийн нислэгийг хориглосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүс гэж цэргийн үйл ажиллагаа явуулахад зориулан тогтоогдсон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Аэродромын хөдөлгөөний бүс гэж аэродром орчмын агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, агаарын хөлгүүд газар дээр болон агаарт шилжих хөдөлгөөн хийхэд зориулагдан тогтоогдсон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Түр ашиглах агаарын зай гэж иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг харгалзсаны үндсэн дээр тодорхой хугацаагаар тогтоогдсон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан  агаарын зайг тус тус хэлнэ.
73.3. Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэл
(а) Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын шийдвэрээр тогтоож Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлд оруулна.
(б) ИНЕГ нь Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлд:
1/ тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн тодорхойлолт;
2/ тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн хүчинтэй хугацаа;
3/ тухайн агаарын зайд ашиглах радио долгион болон нэвтрүүлгийн давтамж;
4/ шаардлагатай бусад мэдээлэл тус тус багтсан байна.

73.4. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоосон тухай мэдээлэх (а) Тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зай нь энэ зүйлийн (б) заалтын дагуу мэдээлэх хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

(б) ИНЕГ нь тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоосон тухай, мөн түүний хүчинтэй хугацааг энэ дүрмийн 73.14-т зааснаас бусад тохиолдолд AИП болон  НOTAM -аар мэдээлнэ.

73.5. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн дүрслэл, тайлбар

(а) Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тодорхойлохдоо хэвтээ хавтгайд:
1/ газар зүйн байршлын солбилцлыг градус, минутаар;
2/ дараах аль нэг хосолборын хувьд:
(i) газар зүйн байршлын тодорхой дүрслэгдсэн байнгын шугамуудаар;
(ii) газар зүйн байршлын солбилцлыг тойруулан тодорхойлсон радиусын тойрог, эсхүл тойргийн тодорхой хэсгээр;
(iii) газар зүйн өргөргийн зэрэгцээ хоёр шугамаас бусад, хоёр цэгийг холбосон их тойргийн шугамуудаар;
(iv) газар зүйн солбилцлыг холбосон шугамуудаар.
(б) Тогтоогдсон агаарын зайн босоо хязгаарыг далайн төвшнөөс авсан өндөр буюу нислэгийн цуваагаар тодорхойлно.
(в) Хэрэв өөрөөр заагаагүй бол тогтоогдсон агаарын зайн босоо хязгаарын өндөр буюу нислэгийн цувааг тухайн агаарын зайд багтааж болно.
(г) Энэ бүлгийн дагуу тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайг ялгахын тулд үсгийн дарааллаар, давхардуулалгүй тэмдэглэнэ.

73.6. Хяналт

Тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайг цаашид тухайн зориулалтаар нь ашиглах шаардлага байгаа эсэхийг тодруулах зорилгоор ИНЕГ-аас хоёр жил тутам хянаж байна.

73.7. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоох зарчим

(а) ИНЕГ-аас тусгай зориулалтаар ашиглах агаарын зай, бүсүүдийг тогтоохдоо энэ дүрмийн Б бүлгийн заалтыг баримтална.
(б) ИНЕГ-аас тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоохдоо холбогдох байгууллагуудтай тохиролцсон байна.

Б БҮлэг. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоох 73.8. Ерөнхий зүйл

(а) ИНЕГ-аас нисэхийн аюулгүй ажиллагаа болон нийтийн эрх ашгийг харгалзсаны үндсэн дээр, шаардлагатай гэж үзвэл энэ дүрмийг баримтлан агаарын зайг тусгай зориулалтаар ашиглахаар тогтоож болно.
(б) ИНЕГ нь тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоохдоо төлөвлөж буй үйл ажиллагааных нь цар хүрээг харгалзан тухайн үйл ажиллагаанд шаардагдах хэмжээний, эсхүл байж болох хамгийн бага хэмжээгээр хуваарилах зарчмыг баримтална.

73.9. Аюултай бүс

(а) ИНЕГ нь тухайн бүсэд агаарын хөлөг нислэг үйлдэхэд аюултай гэдгийг мэдэгдэх зорилгоор агаарын зайн тодорхой хэсгийг "аюултай бүс" гэж тогтоож болно.
(б) ИНЕГ нь аюултай бүс тус бүрийн:
1/ аюулын төрлийг тодорхойлно;
2/ шаардлагатай гэж үзвэл энэ бүсэд үйл ажиллагаа эрхлэх этгээдийг тодорхойлно;
3/ агаарын зайг ZMD гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр D үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 2-т дурьдсан этгээд нь аюултай бүсэд үйл ажиллагаа явуулахдаа:
1/ аюултай бүсэд үйл ажиллагаа эрхлэх зайлшгүй шаардлагаар энэ бүсийг тогтоолгосон байна;
2/ дурьдсан аюултай холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг байна;
3/ онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд аюултай бүс тогтоосон тухай 24-өөс доошгүй цагийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж аюултай бүсийн эзлэх хүрээ, хугацааг НOTAM-аар зарлуулна.

73.10. Хязгаарлалттай бүс

(a) ИНЕГ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайн тодорхой бүс,
хэсэгт хязгаарлалт тогтоохдоо дараах нөхцөлүүдийг харгалзан үзнэ:
1/ тухайн бүсэд агаарын хөлөг нислэг үйлдэж болох эсэх;
2/ нислэгийн хөдөлгөөний удирдлага, үйлчилгээ үзүүлдэг байгууллага хяналт тавих боломжтой эсэх.
(б) ИНЕГ-аас агаарын зайн хязгаарлалттай бүсийг тогтоохдоо:
1/ зориулалт, үйл ажиллагааны төрөл хэлбэрийг тодотгоно;
2/ үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээдийг тодорхойлно;
3/ агаарын зайг ZMR гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр R үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 2-т дурьдсан хяналт тавих эрх бүхий этгээд нь:
1/ хязгаарлалттай бүсэд нэвтрэн орж, гарах болон бүсийн үйл ажиллагааг хянана;
2/ онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд хязгаарлалт хийсэн тухай 24-өөс доошгүй цагийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүсийн хязгаарлалтын цар хүрээ, үйлчлэх хугацааг НOTAM-аар зарлуулна.

73.11. Хориотой бүс

(a) ИНЕГ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайн тодорхой бүс, хэсэгт бүр буюу түр хугацаагаар хориг тавьж болно.
(б) ИНЕГ-аас агаарын зайн хориотой бүсийг тогтоохдоо:
1/ зориулалт, үйл ажиллагааны төрөл хэлбэрийг тодотгоно;
2/ энэ ажиллагаанд оролцож хяналт тавих эрх бүхий этгээдийг тодорхойлно;
3/ агаарын зай бүрийг ZMP гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр P үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 2-т дурьдсан хяналт тавих эрх бүхий этгээд нь:
1/ хориотой бүсэд үйлдэж буй ажиллагааг хянана;
2/ онцгой нөхцөл, эрэн хайх авран туслах ажиллагаанаас бусад тохиолдолд хорио тогтоох тухай 14-өөс доошгүй хоногийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүсийн хорио, хязгаар, хугацааг НOTAM-аар зарлуулна.

73.12. Цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүс

(a) ИНЕГ нь цэргийн үйл ажиллагааг иргэний нислэгийн хөдөлгөөнөөс тусгаарлах зорилгоор агаарын зайн тодорхой хэсгийг бүр буюу түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүс болгон тогтоож болно.
(б) ИНЕГ-аас цэргийн үйл ажиллагааны бүсийг тогтоохдоо:
1/ үйл ажиллагааны төрөл, хэлбэрийг тодотгоно;
2/ хяналт тавих эрх бүхий этгээдийг тодорхойлно;
3/ агаарын зайг ZMM гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр M үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 2-т дурьдсан хяналтын эрх бүхий этгээд нь:
1/ тухайн тогтоосон бүсэд нэвтрэн орж гарах болон бүсэд үйлдэж буй ажиллагааг хянана;
2/ онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд цэргийн ажиллагааны бүс тогтоосон тухай 24-өөс доошгүй цагийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүсийн хязгаар, ажиллагааны горимыг НOTAM-аар зарлуулна.

73.13. Аэродромын хөдөлгөөний бүс

(а) ИНЕГ-аас аэродром орчмын агаарын зам, буултын оролт үйлдэх бүдүүвчийг бусад хөдөлгөөнөөс хамгаалах зорилгоор аэродром орчмын агаарын зайн хэсгийг аэродромын хөдөлгөөний бүс болгон тогтоож болно.
(б) Аэродромын хөдөлгөөний бүсийн хэвтээ хязгаарлалт нь тухайн аэродромд тогтоосон буултын оролт үйлдэх бүдүүвчийн шаардлагатай хэмжээнээс багагүй байна.
(в) Аэродромын хөдөлгөөний бүсийн босоо хязгаарлалт нь газрын гадаргуугаас дээш тухайн аэродромын ашиглалтын зааварт тогтоосон өндрийн хүрээнд байна.
(г) ИНЕГ-аас аэродромын хөдөлгөөний бүс тус бүрийг ZMZ гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр Z гэсэн үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.
(д) ИНЕГ-аас тухайн бүсийг аэродромын хөдөлгөөний бүс болгон тогтоосон тохиолдолд энэ бүсэд ашиглагдах радио холбооны давтамжийг тодорхойлно.

73.14. Түр ашиглах агаарын зай

ИНЕГ-аас агаарын зайн хэсгийг 3 сараас дээшгүй хугацаагаар түр ашиглахаар тогтоож болно.
 

(R) S ХАВСРАЛТ А. Шилжилтийн Үеийн зохицуулалт

 
Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоогдсон агаарын зайн дараах бүсүүдийг энэ дүрмийн дагуу тогтоогдож, мэдээлэгдсэнд тооцно:
1/ аэродромын хөдөлгөөний бүс;
2/ хязгаарлалттай бүс;
3/ аюултай бүс;
4/ хориотой бүс.