- Нүүр
- Сайдын тушаал
- Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам /ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Дэд бүтцийн сайдын 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 149 тоот тушаалын хавсралт
Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь аяллын хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалт авах үйл ажиллагааг шалгалтын комисс /цаашид "комисс" гэнэ/ зохион байгуулна.
1.3. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Дэд бүтцийн сайдын тушаалаар батална.
1.4. Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг шалгалтын дүнг үндэслэн комисс тогтооно.
1.5. Хөтөч-тайлбарлагчийн сургалтыг аж ахуйн нэгж, байгууллага зохион байгуулах ба сургалтын хөтөлбөрийг Аялал жуулчлалын газар батална.
1.6. Хөтөч-тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын түүх, байгаль, газар зүй, соёл, ёс заншил, хууль тогтоомж, харьцааны соёл, эмнэлгийн анхны тусламж, гадаад хэлний мэдлэг, yp чадвар, дадлага гэсэн хэсгээс тогтоно.
1.7. Хөтөч-тайлбарлагчид олгох үнэмлэх, энгэрийн тэмдгийн загварыг Дэд бүтцийн сайдын тушаалаар батална.
1.8. Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг Аялал жуулчлалын газар олгоно.
1.9. Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэхэнд тухайн хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг бичнэ.
1.10. Хөтөч-тайлбарлагч нь ажил гүйцэтгэх явцдаа ангилал, зэрэглэлийг тодорхойлсон энгэрийн тэмдгийг ил харагдах газар зүүнэ.
Хоёр.Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл
Хөтөч-тайлбарлагч нь мэргэжлийн yp чадавхаараа Үндэсний ба Тусгай аяллын гэсэн 2 ангилалд хамрагдана. Ажиллах хүрээ, ажлын туршлага, ажилласан жил, гадаад хэлний болон ерөнхий мэдлэг, yp чадвар зэргээс хамаарч хөтөч-тайлбарлагчийн ангилал бүрд дор дурдсан зэрэглэлтэй байхаас гадна дараах шалгууруудыг хангасан байна.
2.1. Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл
2.1.1. Нэгдүгээр зэрэг
Ажлын тодорхойлолт:
Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангуулах.
Жуулчдад газарчлан сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, музей, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах.
Ард түмний ёс, зан заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан танилцуулах, жуулчдад Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх.
Жуулчин хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэх.
Мэдвэл зохих зүйл:
Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг хэлний аль нэгээр дээд боловсрол эзэмшсэн байх. Үүнд: англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали гэх мэт.
Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль, дүрэм журмын мэдлэгтэй байх, Монгол Улсын хөтөч-тайлбарлагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх.
2.1.2. Хоёрдугаар зэрэг
Хоёрдугаар зэрэглэлийн Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагч нь гуравдугаар зэрэглэлийн Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн ажлын тодорхойлолт, мэдвэл зохих шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байхаас гадна хөтөч -тайлбарлагчаар 3-аас доошгүй жил ажилласан байна.
2.1.3. Гуравдугаар зэрэг
Ажлын тодорхойлолт:
Тухайн аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангуулах.
Жуулчдад газарчлан сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, музей, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах.
Ард түмний ёс, зан заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах, жуулчдад Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх.
Жуулчин хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм, соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээг үзүүлэх.
Мэдвэл зохих зүйл:
Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэг хэлээр /англи, opoc, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали/ жуулчдад тайлбарлан таниулах чадвартай байх.
Тухайн бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль дүрэм, журмын мэдлэгтэй байх.
2.2. Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл
2.2.1. Нэгдүгээр зэрэг
Ажлын тодорхойлолт:
Монгол улсын аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах.
Ард түмний ёс, зан заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах.
Явган аялал, морь, тэмээ, цаа буга, ердийн хөсгөөр аялах аялал, байгаль сонирхогчдын аялал, автомашин, мотоцикл, унадаг дугуй, усан болон уулын аялал, мэргэжлийн өндөр yp чадвар шаардсан бусад спорт аялал, спорт болон мэргэжлийн ан хийх зэрэг аяллыг удирдан зохион явуулах.
Жуулчин хүлээн авах үдэх, байрлуулах, хооллох нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээг үзүүлэх.
Мэдвэл зохих зүйл:
Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэгэн /англи, opoc, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали г.м/хэлээр тайлбарлан таниулах чадвартай байх.
Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль, дүрэм журмын мэдлэгтэй байх. Монгол Улсын хөтөч-тайлбарлагчаар 3-аас доошгүй жил ажилласан байх.
Дээр дурдсан спорт аяллын аль нэг төрлийг эзэмшиж, yp чадварын үнэмлэх авсан байх.
2.2.2. Хоёрдугаар зэрэг
Ажлын тодорхойлолт:
Тухайн аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж хангуулах.
Ард түмний ёс, зан заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах.
Явган аялал, морь, тэмээ, цаа буга, ердийн хөсгөөр аялах аялал, байгаль сонирхогчдыг аялал, автомашин, мотоцикл, унадаг дугуй, усан болон, уулын аялал, мэргэжлийн өндөр yp чадвар шаардсан бусад спорт аялал, спорт болон мэргэжлийн ан хийх зэрэг аяллыг удирдан зохион явуулах.
Жуулчин хүлээн авах үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээ үзүүлэх.
Мэдвэл зохих зүйл:
Дэлхийн нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэг хэлээр /англи, opoc, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали/ жуулчдад тайлбарлан таниулах чадвартай байх.
Тухайн бүс нутгийн газар зүй, түүх түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй байх.
Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль , дүрэм журмын мэдлэгтэй байх , эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
Дээр дурдсан спорт аяллын аль нэг төрлийг эзэмшиж yp чадварын үнэмлэх авсан байх.
Гурав. Хөтөч-тайлбарлагчид тавигдах шаардлага
3.1 Хөтөч-тайлбарлагч нь "Аялал жуулчлалын тухай" хуулийн 12 дугаар зүйлд тавигдсан шаардлагуудыг хангасан байна.
Дөрөв. Хөтөч-тайлбарлагчийн шалгалт авах, ангилал, зэрэглэл тогтоох
4.1. Хөтөч-тайлбарлагчийн шалгалтыг хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлд тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий мэдлэг, yp чадвар, гадаад хэл гэсэн чиглэлээр авна.
4.2. Хөтөч-тайлбарлагчийн шалгалт авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
4.2.1. иргэний үнэмлэх
4.2.2. аялал жуулчлалын байгууллагад ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
4.2.3. аялал жуулчлал, хэлний сургууль төгссөн диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
4.2.4. Хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдсан гэрчилгээ
4.2.5. өнгөт гэрэл зураг 4x6 3 ширхэг
4.2.6. спорт болон байгалийн аяллын төрөлд хамаарах мэргэжлийн байгууллага, холбоодоос олгосон yp чадварын үнэмлэх буюу yp чадварыг шалгасан тухай үнэлэлт
4.2.7. эрүүл мэндийн тодорхойлолт
4.3. Аялал жуулчлалын газар энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан хувь хүнд хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийн үнэмлэх, тэмдэг олгоно.
4.4. Хөтөч-тайлбарлагчийн мэргэжлээр дотоодын аялал жуулчлалын их, дээд сургууль төгссөн хүмүүст ажилласан жил харгалзахгүйгээр гадаад хэлний шалгалт авч Үндэсний аяллын 2-р зэргийн хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл олгоно.
4.5. Хөтөч-тайлбарлагчийн мэргэжлээр гадаадын их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн хүмүүсээс ажилласан жил харгалзахгүйгээр Монгол Улсын түүх, байгаль, газар зүй, ёс заншил, соёлын талаар шалгалт авч Үндэсний аяллын хоёрдугаар зэргийн хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл олгоно.
Тав.Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг ахиулах, бууруулах цуцлах
5.1. Хөтөч-тайлбарлагч нь ангилал, зэрэглэлийг ахиулах тухай хүсэлтээ комисст гаргана.
5.2. Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг ахиулах хүсэлтийг шалгалтын дүнг үндэслэн комисс шийдвэрлэнэ.
5.3. Хөтөч-тайлбарлагч нь ангилал, зэрэглэл тогтоох шалгалт өгөхөөс бусад тохиолдолд 2 жил тутамд аттестатчилалд хамрагдана.
5.4. Хөтөч-тайлбарлагчид хориглох зүйлс:
5.4.1. Ажил, үйлчилгээний үед архидан согтуурах, танхайрах, маргалдах зэргээр нийгмийн хэв журмын зөрчил гаргах;
5.4.2. Жуулчдад буруу мэдээлэл өгсөн нь нотлогдсон тохиолдолд;
5.4.3. Ажил үйлчилгээний дэг журам, ёс жаяг, зам маршрут, хөтөлбөр, тогтоосон цаг хугацааг зөрчиж, жуулчдад болон мэргэжлийн байгууллагад аливаа хохирол учруулах;
5.4.4. Аялал жуулчлалын байгууллагын нэр хүндийг гутаасан үйл ажиллагаа явуулах;
5.4.5. Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлэн ашиглуулах.
5.5. Хөтөч-тайлбарлагч нь үнэмлэх, тэмдгээ Аялал жуулчлалын газарт хураалгана.
Зургаа. Хариуцлага
6.1. Хөтөч-тайлбарлагч нь хууль, эрх зүйн актуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Текст томруулах
A
A
A