A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАНДАРТ, ГЭРЧИЛГЭЭ /ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ- 67

 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАНДАРТ, ГЭРЧИЛГЭЭ
 

  Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2002 оны 26 тоот тушаалаар батлагдаж, 2002 оны 2-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

·        Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
            1. ЗТАЖ-ын сайдын 2005 оны 144 тоот тушаалаар 67.3-т (г), 67.6-д (е) хэсгүүдийг нэмж, 67.6 (б)-г өөрчлөн найруулсан.
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ................................................................................2
67.1. Зорилго ...................................................................................................2
67.2. Шаардлага ..............................................................................................2
67.3. Эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн, эксперт эмч...............2
67.4. Эмнэлгийн үзлэг ...................................................................................3
67.5. Эрүүл мэндийн гэрчилгээ олгох ......................................................3
67.6. Эрүүл мэндийн гэрчилгээний хугацаа.............................................3
67.7. Ерөнхий үзлэг ........................................................................................4
67.8. Эмнэлгийн тусгай үзлэг.....................................................................5
67.9. Хэлэлцэн тохирогч улсаас олгосон эрүүл мэндийн гэрчилгээ 5
67.10. Тайлан, мэдээлэлд тавигдах шаардлага ........................................5
67.11. Мэдээллийг нууцлах.............................................................................5
Б БҮЛЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАНДАРТ.........................................................6
67.12. Ерөнхий шаардлага ..............................................................................6
67.13. 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ..........................................6
67.14. 2-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ........................................11
67. 15. 3-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ........................................17
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэд бүтцийн сайдын 2002 оны 26 тоот тушаалын хавсралт
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАНДАРТ, ГЭРЧИЛГЭЭ
 

А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 67.1.                     Зорилго

Иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцож буй нисэгч, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч нарт эрүүл мэндийн гэрчилгээ олгох журам болон тэдний эрүүл мэндийн стандарт (түвшин)-ыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.

67.2.                     Шаардлага

(а)  Иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцож буй нисэгч, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч нар нь Эрүүл мэндийн гэрчилгээ /цаашид Гэрчилгээ гэх/-тэй байх бөгөөд Гэрчилгээ авахын тулд дараах шаардлагыг хангасан байна:
1/ биеийн байцаалтаа ирүүлэх;
2/ эрүүл мэндийн дэвтэр болон бусад холбогдох бичиг баримт нь :
(i) үнэн зөв мэдээлэл агуулсан;
       (ii) шаардагдах мэдээллийг нууцлаагүй байна.
3/ эрүүл мэндийн талаарх мэдээллээ эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэнд бичгээр өгсөн байх;
4/ сэтгэл зүйн судалгаанд хамрагдаж зохих шаардлагыг хангасан байх;
5/ эрүүл мэндийн хяналтын мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн үзлэгтэй холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлсэн байх.
(б)   Энэ дүрэмд заагдсан стандарт, шаардлагыг бүрэн хангасан өргөдөл гаргагчид Эрүүл мэндийн гэрчилгээ олгоно.

(R) 67.3.         Эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн, эксперт эмч

(а)   Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид ИНЕГ гэх/-аас нисэгч, нисэх бүрэлдэхүүн болон нислэгийн удирдагч нарт эрүүл мэндийн гэрчилгээ олгож, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлнэ.
(б)   ИНЕГ-ын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн 67.4, 67.5-д, эксперт эмч 67.4-д заасан эрхийг хэрэгжүүлнэ.
(в)   Эксперт эмчийг холбогдох эмнэлгийн байгууллагатай зөвлөлдсөний  үндсэн дээр ИНЕГ-аас томилно.
(г) ИНЕГ-ын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн болон ИНЕГ-аас томилогдсон эксперт эмч нар нь дараах шаардлагыг хангасан байна:
            1/         мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан дадлага       туршлагатай;
            2/         нисэхийн анагаах ухааны чиглэлээр сургалтад хамрагдсан;
            3/         эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчийн ажлын байрны орчин нөхцөлтэй танилцсан.
(R) (г) ИНЕГ-ын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн болон ИНЕГ-аас томилогдсон эксперт эмч нар нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай;
2/ нисэхийн анагаах ухааны чиглэлээр сургалтад хамрагдсан;
3/ эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчийн ажлын байрны орчин нөхцөлтэй танилцсан.

67.4.                     Эмнэлгийн үзлэг

Эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн болон эксперт эмч нь нисэгч, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч нарт эмнэлгийн иж бүрдэл үзлэг, шинжилгээ хийж, тухайн этгээдийн эрүүл мэндийн талаар  дүгнэлт гаргана.

67.5.                     Эрүүл мэндийн  гэрчилгээ олгох

(а)   Тухайн ангилалд тохирсон эрүүл мэндийн стандартыг хангасан өргөдөл гаргагчид эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлтийг үндэслэн ИНЕГ-аас эрүүл мэндийн гэрчилгээ олгоно.
(б)   Нислэгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн аливаа хязгаарлалтыг эрүүл мэндийн гэрчилгээнд  баталгаажуулсан байна.

(R) 67.6.         Эрүүл мэндийн гэрчилгээний хугацаа

Эрүүл мэндийн гэрчилгээг энэ дүрмээр тодорхойлон тогтоосон эрүүл мэндийн стандартыг харгалзан олгоно.
(а)   1-р ангиллын  гэрчилгээг доорхи хугацаагаар олгоно:
1/ гэрчилгээ олгох үед өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй бол олгосон өдрөөс хойш 12 сараас дээшгүй;
2/ 40 ба түүнээс дээш настай бол 6 сараас дээшгүй;
3/ ямар нэг өвчин, эсвэл хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэх эрсдэлт хүчин зүйлгүй 40-59 насны өргөдөл гаргагчид 12 сараас дээшгүй хугацаагаар олгож болох боловч гэрчилгээний баталгаажуулалт сүүлийн 6 сард дараах нөхцөлөөр хязгаарлагдана:
       (i) зорчигч тээвэрлэх;
(ii) 2440 метр (8000 фут)-ээс дээш өндөрт битүүмжлэлгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх хот суурингийн дээгүүр нисэх, хэрэглэлийн нислэг, олон улсын нислэг хийх;
4/ 2-оос дээш багийн гишүүнтэй нислэгийн үед болон нисэх инженерийн хувьд энэ зүйлийн (а) хэсгийн 3 дугаарын (i), (ii) дахь заалт хамаарахгүй.
(б)   2-р ангиллын гэрчилгээг доорхи хугацаагаар олгоно:
            1/ гэрчилгээ олгох үед өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй бол 24 сараас дээшгүй;
            2/ 40 ба түүнээс дээш настай бол 12 сараас дээшгүй.
(в)   3-р ангиллын гэрчилгээг доорхи хугацаагаар олгоно:
1/ гэрчилгээ олгох үед өргөдөл гаргагч нь 40 нас хүрээгүй бол олгосон өдрөөс хойш 24 сараас дээшгүй;
2/ 40-өөс дээш настай бол 12 сараас дээшгүй.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусах үед алсад ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд ИНЕГ-ын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлтийг үндэслэн гэрчилгээний хүчинтэй хугацааг дор заасан хугацаагаар сунгаж болно:
1/ 1-р ангиллын гэрчилгээний хувьд-1сар
2/ 2 ба 3-р ангиллын гэрчилгээний хувьд-3 сар.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь эрүүл мэндийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т гэрчилгээ сунгуулах тухай өргөдөл гаргасан байна.
(е) Эрүүл мэндийн гэрчилгээний хүчинтэй хугацааг, өргөдөл гаргагчийн эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлт гарсан өдрөөс эхэлж тооцно.

67.7.                     Ерөнхий үзлэг

(а)   Эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн өргөдөл гаргагчид гэрчилгээ олгох боломжгүй гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагч өөр эксперт эмчээр дахин үзлэг хийлгэж болно.
(б)   Өргөдөл гаргагч өөр эксперт эмчээр үзлэг хийлгэхийг хүссэн тохиолдолд ИНЕГ-ын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн тухайн мэргэжлээр үзлэг хийж дүгнэлт гаргасан эмчийн үүргийг өөр эксперт эмчид түр шилжүүлнэ.
(в)   Гэрчилгээ олгох тухайн стандартад тэнцээгүй өргөдөл гаргагч 67.8-д заасны дагуу эмнэлгийн тусгай үзлэг хийлгэж болно.
(г) Гэрчилгээ эзэмшигчийг дараах тохиолдолд гэрчилгээний хүчинтэй хугацааг үл харгалзан эмнэлгийн үзлэгт орохыг шаардана:
1/ эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орсон
2/ нислэгийн осол зөрчилд
3/ удаан хугацаагаар (6 сараас дээш) мэргэжлийн ажлаас завсардсан.

67.8.                     Эмнэлгийн тусгай үзлэг

(а)   Өргөдөл гаргагчийн хүсэлтээр эмнэлгийн тусгай үзлэг хийлгэх асуудлыг ИНЕГ-ын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн шийдвэрлэнэ.
(б)   Хэрэв эмнэлгийн тусгай үзлэгийн дүгнэлтээр гэрчилгээ олгох боломжгүй нь нотлогдвол өргөдөл гаргагч эмнэлгийн гэрчилгээ олгохыг шаардах эрхгүй.
(в)   Өргөдөл гаргагч эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байвал тухайн дүгнэлт, хязгаарлалтыг хянаж үзэхийг ИНЕГ-аас хүсэх эрхтэй.

67.9.                     Хэлэлцэн тохирогч улсаас олгосон эрүүл мэндийн гэрчилгээ

ИНЕГ хэлэлцэн тохирогч аль нэг улсын эрх бүхий байгууллагаас олгосон эрүүл мэндийн гэрчилгээг хүлээн зөвшөөрч болно.

67.10.                 Тайлан, мэдээлэлд тавигдах шаардлага

(а)   Гэрчилгээ авахаар хүсэлт гаргагчид дараах зүйлийг хориглоно:
1/ гэрчилгээ авахын тулд алдаатай буюу хуурамч мэдээлэл өгөх;
2/ тайлан, эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд засвар хийх, эсвэл хуурамч зүйл бичих;
3/ гэрчилгээг өөрчлөх, хуурамчаар үйлдэх.
(б)   Эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл нь дор дурьдсан хугацаанд хүчинтэй байна:
1/ ерөнхий болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгдсэнээс хойш 60 хоногийн дотор;
2/ зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), аудиограмм, рентген зураг авснаас хойш 90 хоногийн дотор;
3/ цус, шээсний ерөнхий шинжилгээ хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор;
4/ биохимийн шинжилгээ хийгдсэнээс хойш 45 хоногийн дотор.

67.11.                 Мэдээллийг нууцлах

(а)   Өргөдөл гаргагчийн зүгээс гэрчилгээ авах зорилгоор ИНЕГ-т өгч буй аливаа мэдээллийг нууцлах бөгөөд зөвхөн гэрчилгээ олгох зорилгод л ашиглана.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь эрүүл мэндийн стандартыг хангаж чадахгүй болсон тохиолдолд эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэнд мэдэгдэх үүрэгтэй.
(в)   Томилогдсон эксперт эмч өргөдөл гаргагчийн эрүүл мэндийн талаар ИНЕГ-т санаатайгаар буруу мэдээлэл гаргаж өгсөн тохиолдолд асуудлыг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. 
(г)   ИНЕГ-аас томилогдсон эксперт эмч нь энэ зүйлийн (а) болон (б) -д заасан мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

  Б бҮлэг. ЭрҮҮл мэндийн стандарт 67.12.                 Ерөнхий шаардлага

(а)   Гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь тухайн ажил үүргийг биелүүлэхэд саад болох эрүүл мэндийн ямар нэгэн эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэггүй байна (аливаа эм болон мансууруулах бодис хэрэглэснээс үүдэн гарах сөрөг үр нөлөө үүнд хамаарна).
(б)   Аль ч ангиллын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч этгээдэд дараах оношилгоо хийгдэж, өвчний түүх нээгдээгүй байх шаардлагатай. Үүнд:
1/ төрөлхийн буюу олдмол гажиг;
2/ идэвхтэй буюу далд  үедээ байгаа хурц, эсхүл архаг өвчин;
3/ хагалгаа болон ослоос үүдсэн шарх, гэмтэл, бусад хүндрэл.

67.13.                 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ

(а)   Өргөдөл гаргагч нь 1-р ангиллын гэрчилгээ авахын тулд 67.12-т болон энэ зүйлийн (б)-гээс (н)-д заагдсан шаардлагыг хангасан байна.

(б)   Бие, сэтгэцийн эрүүл мэндэд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:

1/ сэтгэл мэдрэлийн өвчин:
(i) бүрэн эмчлэгдсэн, хордлогын шалтгаантайгаас бусад сэтгэл мэдрэлийн хурц эмгэг (психоз), солиорол;
(ii) согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, эсхүл түүнээс хамааралтай байдалд орсон (биеийн эрүүл мэнд болон ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний архи  хэрэглэдэг болох нь тогтоогдсон);
(iii) эмийн бодисоос хамааралтай байдал /эмийн тусламжтайгаар хэвийн байдлаа хадгалах г.м./;
(iv) зан төрхийн өөрчлөлт орсон, тэр нь ямар нэг байдлаар илэрдэг;
(v)  сэтгэцийн хэвийн бус байдал, хүнд хэлбэрийн психоневроз.
(vi) өргөдөл гаргагч нь энэ хэсгийн (i)-(v)-д дурьдсан өвчний аль нэгээр өвчний түүх нээлгэсэн боловч эмчлүүлээгүй, онош нь бүрэн батлагдаагүй нөхцөлд нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй  гэж үзвэл 2 жилийн хугацаанд оношийг бүрэн батлах нарийн шинжилгээ  хийлгэх ба энэ хугацаанд "түр тэнцэхгүй" гэж үзнэ.
(vii) архины цагаан солиотой гэсэн оноштой, эсхүл согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг этгээдээс бусад өргөдөл гаргагч нь эксперт эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байвал дараах шаардлагыг хангасан тохиолдолд 67.8-д заасны дагуу эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлт, хязгаарлалтыг хянаж үзэхийг ИНЕГ-аас хүсэх эрхтэй:
-архины эмчилгээ хийгдсэний дараа тухайн этгээд бүрэн эмчлэгдсэн тухай  нарколог эмч баталгаа гаргасан;
-нислэг үйлдэх эрхээ авсан хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн баталгаа гаргасан.
2/ мэдрэлийн өвчин:
(i) татаж унадаг өвчин /эпилепси/;
(ii) үе үе ухаан алддаг;
(iii) тархи нугасны гэмтэл болон мэс заслын үлдэц нөлөө нь эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахуйц байвал.
3/ яс булчингийн эмгэгүүд: Яс, үе, булчин, шөрмөсний ямар нэг өвчний идэвхтэй хэлбэр, гэмтэл, төрөлхийн болон олдмол өвчний улмаас үүссэн бие махбодийн үйл ажиллагааны хэвийн бус байдал багтана. Дээрх эмгэгийн илрэлийг шалгах нислэгийн явцад тогтоож болно.
4/ хоол боловсруулах замын өвчин: Хоол боловсруулах эрхтнүүд, элэгний үйл ажиллагааг их хэмжээгээр алдагдуулсан архаг ба хурц өвчин эмгэгүүд, халдварт өвчнүүд, хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг аливаа эмгэг, хагалгааны дараах байдал, ивэрхий багтана.
5/ амьсгалын замын өвчин: Цээжний хөндийн ямар нэг хурц, идэвхтэй хэлбэрийн өвчин, гэмтэл, уушиг, уушигны гялтан хальс, амьсгалын замын ямар нэгэн халдвар, өндөрт нисэх үед хөдөлмөрийн чадвар гэнэт алдагдах шалтгаан болохуйц аливаа өвчин эмгэг, эсхүл хагалгаа багтана. 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эхлэн олгохын тулд рентген шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай.
6/ зүрх судасны эмгэгүүд: Зүрх, цусны эргэлтийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал бүхий дараах өвчин эмгэгүүд:
(i)  зүрхний бах, шигдээс, хүндэрсэн хэлбэрийн цусны даралт ихсэлт;
(ii) зүрхний хэмнэл алдагдах /пейсмейкер шаардлагатай/;
(iii) зүрхний булчингийн агших чадвар сулрах /эрсдэл ихтэй зүрхний титэм судасны өвчтэй/;
(iv) эмчилгээний үр дүн муутай зүрхний дутагдал буюу хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг эрсдэлт ихтэй өвчнүүд.
7/ Бодисын солилцооны өвчнүүд: Хөдөлмөрийн чадвараа гэнэт алдах шалтгаан болохуйц бодисын солилцооны ба дотоод шүүрлийн булчирхайн аливаа өвчин багтана. Чихрийн шижин өвчтэй боловч энэ өвчний эсрэг ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэлгүй биеийн байдал нь хэвийн хадгалагдаж байвал тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж үзнэ.
8/ Цус, дархлааны системийн өвчин: Цус ба дархлааны системийн аливаа  идэвхтэй хэлбэрийн өвчин багтана. Энэ системийн архаг өвчтэй боловч өвчин намдалтын үедээ байгаа бөгөөд мэргэжлийн дагуу эрх үүргээ биелүүлэхэд саадгүй болох нь нарийн мэргэжлийн эмчээр батлагдсан бол тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж үзнэ. Ямар нэгэн халдварт өвчтэй бөгөөд энэ нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлдөг, эсхүл хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг бол зохих эмчилгээ хийлгэж эдгэрэхээс нааш тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүйд тооцно.
9/ Шээс, бэлгийн замын өвчин: Мэргэжлийн үүргээ хэвийн гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлж, хөдөлмөрийн чадвараа гэнэт алдах шалтгаан болохуйц шээс, бэлгийн замын аливаа өвчин эмгэг, эсхүл хагалгаа багтана. Ийм өвчний онош тавигдсан өргөдөл гаргагчийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзнэ.
(в)   Хараанд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин, эмгэггүй байна:
1/ мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахуйц, нүд ба түүний дайврын төрөлхийн болон олдмол гажиг, хурц ба архаг эмгэг;
2/ харааны талбайн болон хос харааны гүнзгий өөрчлөлт;
3/ нүдний булчингийн тэнцвэр ихээр алдагдах буюу солир харах эмгэг (хялар). Нүдний булчингийн агших чадвар нь экзофори үед 12 диоптри, эзофори үед 6 диоптри, гиперфори үед 1 диоптроор засагдвал тэнцэнэ гэж үзнэ.
4/ анатомийн болон үйл ажиллагаа нь алдагдсан нэг нүд /монокуляр хараа/ ба нэг нүдний хэвийн бус хараа /1-р ангиллын гэрчилгээ эхлэн олгоход тавигдах шаардлагын дагуу/. Хэрэв нэг нүднийхээ тусламжтайгаар ажиллах чадвар, дадал эзэмшсэн этгээдэд ажлын нөхцөлд нь тохируулан тодорхой хугацаанд зохих хязгаарлалттай гэрчилгээ олгохоор эмнэлгийн дүгнэлт гаргаж болно. Нэг нүд /монокуляр хараа/ гэдэг нь өрөөсөн нүдгүй, эсхүл уг нүдний хараа нь шилээр 6/60 /0,1/-аас дээш засагдахгүй байхыг хэлнэ. Нэг нүдний хэвийн бус хараа гэдэг нь төвийн хараа 6/60-аас дээш, 6/9-өөс доош байхыг хэлнэ. Монокуляр хараатай этгээдээс дараах хязгаарлалтыг шаардана:
(i) хамгаалах шил заавал зүүх /задгай бүхээгтэй онгоцоор нисэх тохиолдолд харааны талбайг хязгаарлахгүй шил зүүнэ/. Энэ нь байнгын хязгаарлалт байна;
(ii) хамтран нисэгч нь монокуляр хараатай болохыг нөгөө нисэгчид мэдэгдсэн байвал зохино;
(iii) монокулар хараатай этгээдийн хувьд өдөр ба шөнийн нислэгийн шалгалтыг хангалттай дүнтэй өгсөн байна.
(г)   Ойрын болон дундын хараа: Өргөдөл гаргагч нь N5-ын дүрсийг 33 см-ийн зайнаас, N14-ийн дүрсийг 100 см-ийн зайнаас харж унших чадвартай байна. Эсхүл дурьдсан зай (33см-ийн зайнаас 6/12, 20/40-ийг, 100см-ийн зайнаас 6/24 ба 20/80-ыг/-наас харах чадвартай байна. Нүдний шилний тусламжтайгаар дээрх стандартыг хангасан этгээдэд гэрчилгээ олгож болно. Хэрэв шил зүүх шаардлагатай бол ойрын болон дундын харааны талласан бифокус /давхар хараатай/ шил зүүхийг шаардана.
(д)   Холын хараа: Өргөдөл гаргагчийн холын хараа нь шилтэй буюу шилгүй 0,6-аас дээш, эсхүл энэ нь хоёр нүдэнд ижил (20/30, 0,66) байна. Дээрх стандартыг нүдний шилний тусламжтайгаар хангасан этгээдэд гэрчилгээ олгохдоо үргэлж шил зүүхийг шаардана. Өргөдөл гаргагчийн холын хараа нь 6/36-д хүрэхгүй буюу 20/120, 0,12 хэмжээтэй, эсхүл түүнээс бага бол холын харааны шил зүүнэ. Нүдний харааг шалгах бүрдээ шилгүй болон шилтэй шалгаж тэмдэглэсэн байна.
(е)   Хол болон ойрын хараа: Холын болон ойрын харааг засах шаардлагатай этгээдийг тохирсон шил зүүхийг шаардана. Холын болон ойрын харааг засах шаардлагатай этгээд хүчинтэй гэрчилгээтэй байна. 2 болон 3 фокуст шилийг заавал зүүнэ. Баталгаанд хамаарах зүйлүүд:
(i) тал нүдний шил ба бифокал шил зүүсэн байна;
(ii) контактны линз зүүхийг зөвшөөрсөн,  эсхүл ойрын хараагаа засах шаардлагатай бол тал нүдний шил заавал зүүх, эсхүл хязгаарлалттай 2 фокуст нүдний шил зүүнэ гэсэн эмнэлгийн дүгнэлттэй байна.
(ж) Контакт линз: Энэ стандартыг хангахын тулд зөвхөн эмнэлгийн дүгнэлтээр холын харааны контакт линз хэрэглэхийг зөвшөөрнө. Линз нь харах зайнаас хамаарна (линз зүүгээд харах зай нь нүдний шил зүүгээд харах зайтай адил байвал зохино). Зөвхөн харааг засахаас бусад тохиолдолд уг линзийг хэрэглэхийг (е)- зүйлд оруулав.
(з)   Диоптрийн хязгаарлалт (линзийг хэмжих нэгж): 2 нүдэнд тохирсон линз нь ±3  диоптрийн хэмжээний хооронд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Мөн шилгүй хараа нь 6/60 хэмжээнээс доошгүй, эсхүл энэ нь (20/200, 0,1) 2 нүдэнд ижил байна. Энэ хэмжээнээс доогуур нүдний шилний линз байх боломжгүй боловч эмнэлгээс зөвшөөрөгдсөн тухайн этгээдийн хэрэглэдэг контактны линз нь мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд тохирсон байх ёстой. Энэ нь гэрчилгээнд зөвшөөрөгдсөн байна. Контакт линзийг, эсхүл нэмэгдэл шил зүүнэ. Гэхдээ нэмэгдэл шилийг зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэнэ.
(и)   Өнгө ялгах чадварт тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх шаардлагын үүднээс өнгө ялгах чадвартай байна. Бууралттай линз зүүхийг зөвшөөрөхгүй.
(к)   Хэрэв гэрчилгээ эзэмшигч нь өнгө мэдрэмжийн бага зэргийн гажигтай бол гэрчилгээнд дараах хязгаарлалтыг тусгана:
(i) шөнийн нислэг үйлдэхийг зөвшөөрөхгүй;
(ii) хяналттай аэродром орчимд нислэг үйлдэхийг зөвшөөрөхгүй /хэрэв агаарын хөлөг нь радио холбоогүй бол/;
(iii) зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөхгүй.
Тайлбар: Зөвхөн эмнэлгийн тусгай үзлэгийн дүгнэлтийг үндэслэж дээрх хязгаарлалтыг хүчингүй болгоно.
(л)   Чих хамар хоолой, сонсголд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:
1/  дотор, дунд чихний хөндийн цочмог болон архаг эмгэг;
2/ хэнгэргийн цооролт /хэнгэргийн хуурай цооролттой боловч сонсголын стандартад  тэнцсэн тохиолдолд зөвшөөрнө/;
3/ евстахиевийн сувгийн архаг болон дахилттай битүүрэл;
4/ тэнцвэрийн системийн хүндрэлтэй болон дахилттай эмгэгүүд;
5/ хамрын битүүрэл;
6/ хамрын дайвар хөндийн ба амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд;          
7/ мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохуйц хэл ярианы согог.
(м)    Аудиометрийг 4 жил тутам хийлгэх шаардлагатай бөгөөд тухайн этгээдийн сонсох чадварын алдагдал нь 500, 1000, 1500, 2000 Гц-ийн давтамж тус бүрт 35дб-ээс хэтрэхгүй байх, эсхүл 3000 Гц-д 50 дб-ээс хэтрэхгүй байна. Хэрэв аль нэг чихний сонсох чадварын алдагдал нь давтамж тус бүрт тогтоосон хязгаараас хэтрээгүй бол тэнцэнэ гэж үзэх бөгөөд ярианы аудиометрээр шалгахад 90%-иас доошгүй үзүүлэлттэй байна.
(н)    Зүрхний бичлэгт тавигдах шаардлага. 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эхлэн олгох гол үзүүлэлтийн нэг нь зүрхний цахилгаан бичлэг бөгөөд үүнийг анхны үзлэгээс хойш зүрх судасны өвчний оношгүй бол 25,30,35,40 насанд хийх ба 40-өөс дээш насанд жил бүр хийнэ.

67.14.        2-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ

(а)   Өргөдөл гаргагч нь 2-р ангиллын гэрчилгээ авахын тулд 67.12 болон энэ зүйлийн (б)-гээс (о)-д заагдсан шаардлагыг хангасан байна. Энэ зүйл нь ИНД-61-д заасан бие даасан нислэг үйлдэх үнэмлэхэнд хамааралтай.
(б)   Бие, сэтгэцийн эрүүл мэндэд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:
1/ сэтгэл мэдрэлийн өвчин:
(i) бүрэн эмчлэгдсэн, хордлогын шалтгаантайгаас бусад сэтгэл мэдрэлийн хурц эмгэг (психоз), солиорол;
(ii) согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, эсхүл түүнээс хамааралтай байдалд орсон (биеийн эрүүл мэнд болон ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний архи хэрэглэдэг болох нь тогтоогдсон);
(iii) эмийн бодисоос хамааралтай байдал /эмийн тусламжтайгаар хэвийн байдлаа хадгалах г.м./;
(iv) зан төрхийн өөрчлөлт орсон, тэр нь ямар нэг байдлаар илэрдэг;
(v) сэтгэцийн хэвийн бус байдал, хүнд хэлбэрийн психоневроз;
(vi) өргөдөл гаргагч нь энэ хэсгийн (i) -(v)-д дурьдсан өвчний аль нэгээр өвчний түүх нээлгэсэн боловч эмчлүүлээгүй, онош нь бүрэн батлагдаагүй нөхцөлд нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл 2 жилийн хугацаанд оношийг бүрэн батлах нарийн шинжилгээ хийлгэх ба энэ хугацаанд "түр тэнцэхгүй" гэж үзнэ
(vii) архины цагаан солиотой гэсэн оноштой, эсхүл согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг этгээдээс бусад өргөдөл гаргагч нь эксперт эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байвал дараах шаардлагыг хангасан тохиолдолд 67.15-д заасны дагуу эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлт, хязгаарлалтыг хянаж үзэхийг ИНЕГ-аас хүсэх эрхтэй:
- архины эмчилгээ хийгдсэний дараа тухайн этгээд бүрэн эмчлэгдсэн тухай  нарколог эмч баталгаа гаргасан,
- ИНД-61-ийн дагуу нислэг үйлдэж байгаа, эсхүл нислэг үйлдэх эрхээ авсан хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн баталгаа гаргасан.
2/ мэдрэлийн өвчин:
       (i) татаж унадаг өвчин /эпилепси/;
       (ii) үе үе ухаан алддаг;
(iii) тархи нугасны гэмтэл болон мэс заслын үлдэц нөлөө нь эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахуйц байвал.
3/ яс булчингийн эмгэгүүд: Яс, үе, булчин, шөрмөсний ямар нэг өвчний идэвхтэй хэлбэр, гэмтэл, төрөлхийн болон олдмол өвчний улмаас үүссэн бие махбодийн үйл ажиллагааны хэвийн бус байдал багтана. Дээрх эмгэгийн илрэлийг шалгах нислэгийн явцад тогтоож болно.
4/ хоол боловсруулах замын өвчин: Хоол боловсруулах эрхтнүүд, элэгний үйл ажиллагааг их хэмжээгээр алдагдуулсан архаг ба хурц өвчин эмгэгүүд, халдварт өвчнүүд, хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг аливаа эмгэг, хагалгааны дараах байдал, ивэрхий багтана.
5/ амьсгалын замын өвчин: Цээжний хөндийн ямар нэг хурц, идэвхтэй хэлбэрийн өвчин, гэмтэл, уушиг, уушигны гялтан хальс, амьсгалын замын ямар нэгэн халдвар, өндөрт нисэх үед хөдөлмөрийн чадвар гэнэт алдагдах шалтгаан болохуйц аливаа өвчин эмгэг, эсхүл хагалгаа багтана. 2-р ангиллын гэрчилгээ эхлэн олгохын тулд рентген шинжилгээ шаардаж болно.
6/ зүрх судасны эмгэгүүд: Зүрх, цусны эргэлтийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал бүхий дараах өвчин эмгэгүүд:
(i)  зүрхний бах, шигдээс, хүндэрсэн хэлбэрийн цусны даралт ихсэлт;
(ii) зүрхний хэмнэл алдагдах /пейсмейкер шаардлагатай/;
(iii) зүрхний булчингийн агших чадвар сулрах /эрсдэл ихтэй зүрхний титэм судасны өвчтэй/;
(iv) эмчилгээний үр дүн муутай зүрхний дутагдал буюу хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг эрсдэлт ихтэй өвчнүүд.
7/ Бодисын солилцооны өвчнүүд: Хөдөлмөрийн чадвараа гэнэт алдах шалтгаан болохуйц бодисын солилцооны ба дотоод шүүрлийн булчирхайн аливаа өвчин багтана. Чихрийн шижин өвчтэй боловч энэ өвчний эсрэг ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэлгүйгээр, эсхүл эмчийн хяналтад хэрэглэснээр биеийн байдал нь хэвийн хадгалагдаж байвал тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж үзнэ.
8/ Цус, дархлааны системийн өвчин: Цус ба дархлааны системийн аливаа  идэвхтэй хэлбэрийн өвчин багтана. Энэ системийн архаг өвчтэй боловч өвчин намдалтын үедээ байгаа бөгөөд мэргэжлийн дагуу эрх үүргээ биелүүлэхэд саадгүй болох нь нарийн мэргэжлийн эмчээр батлагдсан бол тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж үзнэ. Ямар нэгэн халдварт өвчтэй бөгөөд энэ нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлдөг, эсхүл хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг бол эмчилгээ хийлгэж эдгэрэхээс нааш тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүйд тооцно.
9/  Шээс, бэлгийн замын өвчин: Ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлж, хөдөлмөрийн чадвараа гэнэт алдах шалтгаан болохуйц шээс, бэлгийн замын аливаа өвчин эмгэг, эсхүл хагалгаа багтана. Ийм онош тавигдсан өргөдөл гаргагчийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзнэ.
(в)   Хараанд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:
1/ мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахуйц, нүд ба түүний дайврын төрөлхийн болон олдмол гажиг, хурц ба архаг эмгэг;
2/ харааны талбайн болон хос харааны гүнзгий өөрчлөлт;
3/ нүдний булчингийн тэнцвэр ихээр алдагдах буюу солир харах эмгэг (хялар). Нүдний булчингийн агших чадвар нь экзофори үед 12 диоптри, эзофори үед 6 диоптри, гиперфори үед 1 диоптроор засагдвал тэнцэнэ гэж үзнэ.
4/ анатомийн болон үйл ажиллагаа нь алдагдсан нэг нүд /монокуляр хараа/ ба нэг нүдний хэвийн бус хараа /1-р ангиллын гэрчилгээ эхлэн олгоход тавигдах шаардлагын дагуу/. Хэрэв нэг нүднийхээ тусламжтайгаар ажиллах чадвар, дадал эзэмшсэн этгээдэд ажлын нөхцөлд нь тохируулан тодорхой хугацаанд зохих хязгаарлалттай гэрчилгээ олгохоор эмнэлгийн дүгнэлт гаргаж болно. Нэг нүд /монокуляр хараа/ гэдэг нь өрөөсөн нүдгүй, эсхүл уг нүдний хараа нь шилээр 6/60 /0,1/-аас дээш засагдахгүй байхыг хэлнэ. Нэг нүдний хэвийн бус хараа гэдэг нь төвийн хараа 6/60-аас дээш, 6/9-өөс доош байхыг хэлнэ. Монокуляр хараатай этгээдээс дараах хязгаарлалтыг шаардана:
(i) хамгаалах шил заавал зүүх /задгай бүхээгтэй онгоцоор нисэх тохиолдолд харааны талбайг хязгаарлахгүй шил зүүнэ/. Энэ нь байнгын хязгаарлалт байна;
(ii) хамтран нисэгч нь монокуляр хараатай болохыг нөгөө нисэгчид  мэдэгдсэн байвал зохино;
(iii) монокулар хараатай этгээдийн хувьд өдөр ба шөнийн нислэгийн шалгалтыг хангалттай дүнтэй өгсөн байх.
(г)   Ойрын болон дундын хараа: Өргөдөл гаргагч нь N5-ын дүрсийг 33 см-ийн зайнаас, N14-ийн дүрсийг 100 см-ийн зайнаас харж унших чадвартай байна. Эсхүл дурьдсан зай (33см-ийн зайнаас 6/12, 20/40-ийг, 100см-ийн зайнаас 6/24 ба 20/80-ыг/-наас харах чадвартай байна. Нүдний шилний тусламжтайгаар дээрх стандартыг хангасан этгээдэд гэрчилгээ олгож болно. Хэрэв шил зүүх шаардлагатай бол ойрын болон дундын харааны талласан бифокус /давхар хараатай/ шил зүүхийг шаардана.
(д)   Холын хараа: Өргөдөл гаргагчийн холын хараа нь шилтэй буюу шилгүй 0,6-аас дээш, эсхүл энэ нь хоёр нүдэнд ижил (20/30, 0,66) байна. Дээрх стандартыг нүдний шилний тусламжтайгаар хангасан этгээдэд гэрчилгээ олгохдоо үргэлж шил зүүхийг шаардана. Өргөдөл гаргагчийн холын хараа нь 6/36-д хүрэхгүй буюу 20/120, 0,12 хэмжээтэй, эсхүл түүнээс бага бол холын харааны шил зүүнэ. Нүдний харааг шалгах бүрдээ шилгүй болон шилтэй шалгаж тэмдэглэсэн байна.
(е)   Хол болон ойрын хараа: Холын болон ойрын харааг засах шаардлагатай этгээдийг тохирсон шил зүүхийг шаардана. Холын болон ойрын харааг засах шаардлагатай этгээд хүчинтэй гэрчилгээтэй байна. 2 болон 3 фокуст шилийг заавал зүүнэ. Баталгаанд хамаарах зүйлүүд:
(i) тал нүдний шил ба бифокал шил зүүсэн байна;
(ii) контактны линз зүүхийг зөвшөөрсөн, эсхүл ойрын хараагаа засах шаардлагатай бол тал нүдний шил заавал зүүх, эсхүл хязгаарлалттай 2 фокуст нүдний шил зүүнэ гэсэн эмнэлгийн дүгнэлттэй байна.
(ж)             Контакт линз: Энэ стандартыг хангахын тулд зөвхөн эмнэлгийн дүгнэлтээр холын харааны контакт линз хэрэглэхийг зөвшөөрнө. Линз нь харах зайнаас хамаарна (линз зүүгээд харах зай нь нүдний шил зүүгээд харах зайтай адил байвал зохино). Зөвхөн харааг засахаас бусад тохиолдолд уг линзийг хэрэглэхийг (е)- зүйлд оруулав.
(з)   Диоптрийн хязгаарлалт (линзийг хэмжих нэгж): 2 нүдэнд тохирсон линз нь ±3 диоптрийн хэмжээний хооронд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Мөн шилгүй хараа нь 6/60 хэмжээнээс доошгүй, эсхүл энэ нь (20/200, 0,1) 2 нүдэнд ижил байна. Энэ хэмжээнээс доогуур нүдний шилний линз байх боломжгүй боловч эмнэлгээс зөвшөөрөгдсөн тухайн этгээдийн хэрэглэдэг контактны линз нь мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд тохирсон байх ёстой. Энэ нь гэрчилгээнд зөвшөөрөгдсөн байна. Контакт линз, эсхүл нэмэгдэл шил зүүнэ. Гэхдээ нэмэгдэл шилийг зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэнэ.
(и)   Өнгө ялгах чадварт тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх шаардлагын үүднээс өнгө ялгах чадвартай байна. Бууралттай линз зүүхийг зөвшөөрөхгүй.
(к)   Хэрэв гэрчилгээ эзэмшигч нь өнгө мэдрэмжийн бага зэргийн гажигтай бол гэрчилгээнд дараах хязгаарлалтыг тусгана:
(i) шөнийн нислэг үйлдэхийг зөвшөөрөхгүй;
(ii) хяналттай аэродром орчимд нислэг үйлдэхийг зөвшөөрөхгүй /хэрэв агаарын хөлөг нь радио холбоогүй бол/;
(iii) зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөхгүй.
Тайлбар. Зөвхөн эмнэлгийн тусгай үзлэгийн дүгнэлтийг үндэслэж дээрх хязгаарлалтыг хүчингүй болгоно.
(л)   Чих хамар хоолой, сонсголд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:
1/    дотор, дунд чихний хөндийн цочмог болон архаг эмгэг;
2/ хэнгэргийн цооролт /хэнгэргийн хуурай цооролттой боловч энэ нь сонсголын стандартад тэнцсэн тохиолдолд зөвшөөрнө/;
3/ евстахиевийн сувгийн архаг болон дахилттай битүүрэл;
4/ тэнцвэрийн системийн хүндрэлтэй болон дахилттай эмгэгүүд;
5/ хамрын битүүрэл;
6/ хамрын дайвар хөндийн ба амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд;          
7/  мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохуйц хэл ярианы согог.
(м)    Өргөдөл гаргагч нь чимээ шуугиангүй тасалгаанд, шалгагчийг харахгүйгээр, сонсголын аппарат хэрэглэхгүйгээр шалгагчийн ярьж буй зүйлийг 2 м-ийн зайнаас сонсох чадвартай байна. Энэ сорилд тэнцээгүй этгээд чих, хамар хоолойн эмчид үзүүлж, сонсголын бичлэг (аудиограмм) хийлгэнэ.
(н)    Хувийн нисэгчийн үнэмлэхтэй 40 хүртэлх насны нисэгч 5 жил тутам, 40-өөс дээш насанд 4 жил тутамд сонсголын бичлэг (аудиометр) хийлгэнэ. Өргөдөл гаргагч 35 Дб-ээс дээш давтамжтай 500, 1000, 1500, 2000 Гц буюу 50 Дб-ээс дээш буюу 3000Гц-ийг 2 чихээрээ сонсох чадвартай байна. Өргөдөл гаргагчийн аль нэг чихний сонсгол дээрх стандартыг хангаж чадахгүй бол давтамж бүрийн дундаж хязгаараас хэтрээгүй үед сул сонсголд тохирсон өөр аргыг хэрэглэх ба тухайн тестийг 90 ба түүнээс дээш үзүүлэлтээр хангаж байх шаардлагатай.
(о)    Зүрхний бичлэгт тавигдах шаардлага. 2-р ангиллын гэрчилгээ эхлэн олгох гол үзүүлэлтийн нэг нь зүрхний цахилгаан бичлэг бөгөөд үүнийг анхны үзлэгээс хойш зүрх судасны өвчний оношгүй бол 40, 44, 48, 52, 54, 56, 58, 60 насанд хийх ба 60-аас дээш насанд жил бүр хийнэ.

67. 15.       3-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ

(а)   Өргөдөл гаргагч нь 3-р ангиллын гэрчилгээ авахын тулд 67.12 болон энэ зүйлийн (б)-гээс (м)-д заагдсан шаардлагыг хангасан байна. 

(б)   Бие, сэтгэцийн эрүүл мэндэд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:

1 / сэтгэл мэдрэлийн өвчин:
(i) бүрэн эмчлэгдсэн, хордлогын шалтгаантайгаас бусад сэтгэл мэдрэлийн хурц эмгэг (психоз), солиорол;
(ii) согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, эсхүл түүнээс хамааралтай байдалд орсон (биеийн эрүүл мэнд болон ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний архи  хэрэглэдэг болох нь тогтоогдсон);
(iii) эмийн бодисоос хамааралтай байдал /эмийн тусламжтайгаар хэвийн байдлаа хадгалах г.м./;
(iv) зан төрхийн өөрчлөлт орсон, тэр нь ямар нэг байдлаар илэрдэг;
(v) сэтгэцийн хэвийн бус байдал, хүнд хэлбэрийн психоневроз;
(vi) өргөдөл гаргагч нь дээрх оношны аль нэгээр өвчний түүх нээлгэсэн боловч эмчлүүлээгүй, онош нь бүрэн батлагдаагүй нөхцөлд нислэгийн аюулгүй байдлын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл 2 жилийн хугацаанд оношийг бүрэн батлах нарийн шинжилгээ хийлгэх ба энэ хугацаанд  "түр тэнцэхгүй" гэж үзнэ.
(vii) архины цагаан солиотой гэсэн оноштой, эсхүл согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг этгээдээс бусад өргөдөл гаргагч нь эксперт эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байвал дараах шаардлагыг хангасан тохиолдолд 67.8-д заасны дагуу эрүүл мэндийн хяналтын мэргэжилтний дүгнэлт, хязгаарлалтыг хянаж үзэхийг ИНЕГ-аас хүсэх эрхтэй:
(i) архины эмчилгээ хийгдсэний дараа тухайн этгээд бүрэн эмчлэгдсэн тухай  нарколог эмч баталгаа гаргасан;
(ii) нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх авсан хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн баталгаа гаргасан.
2/ мэдрэлийн өвчин:
       (i) татаж унадаг өвчин /эпилепси/;
       (ii) үе үе ухаан алддаг;
(iii) тархи нугасны хүнд гэмтэл болон мэс заслын үлдэц нөлөө нь эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахуйц байвал.
3/ яс булчингийн эмгэгүүд: Яс, үе, булчин, шөрмөсний ямар нэг өвчний идэвхтэй хэлбэр, гэмтэл, төрөлхийн болон олдмол өвчний улмаас үүссэн бие махбодийн үйл ажиллагааны хэвийн бус байдал багтана.
4/ хоол боловсруулах замын өвчин: Хоол боловсруулах эрхтнүүд, элэгний үйл ажиллагааг их хэмжээгээр алдагдуулсан архаг ба хурц өвчин эмгэгүүд, халдварт өвчнүүд, хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг аливаа эмгэг, хагалгааны дараах байдал, ивэрхий багтана.
5/ амьсгалын замын өвчин: Цээжний хөндийн ямар нэг хурц, идэвхтэй хэлбэрийн өвчин, гэмтэл, уушиг, уушигны гялтан хальс, амьсгалын замын ямар нэгэн халдвар, хөдөлмөрийн чадвар гэнэт алдагдах шалтгаан болохуйц аливаа өвчин эмгэг, эсхүл хагалгаа багтана. 3-р ангиллын гэрчилгээ эхлэн олгохын тулд рентген шинжилгээ зайлшгүй шаардлагатай.
6/ зүрх судасны эмгэгүүд: Зүрх, цусны эргэлтийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал бүхий дараах өвчин эмгэгүүд:
(i)  зүрхний бах, шигдээс, хүндэрсэн хэлбэрийн цусны даралт ихсэлт;
(ii) зүрхний хэмнэл алдагдах /пейсмейкер шаардлагатай/;
(iii) зүрхний булчингийн агших чадвар сулрах /эрсдэл ихтэй зүрхний титэм судасны өвчтэй/;
(iv) эмчилгээний үр дүн муутай зүрхний дутагдал буюу хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг эрсдэлт ихтэй өвчнүүд.
7/ Бодисын солилцооны өвчнүүд: Хөдөлмөрийн чадвараа гэнэт алдах шалтгаан болохуйц бодисын солилцооны ба дотоод шүүрлийн булчирхайн аливаа өвчин багтана. Чихрийн шижин өвчтэй боловч энэ өвчний эсрэг ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэлгүй биеийн байдал нь хэвийн хадгалагдаж байвал тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж үзнэ.
8/ Цус, дархлааны системийн өвчин: Цус ба дархлааны системийн аливаа  идэвхтэй хэлбэрийн өвчин багтана. Энэ системийн архаг өвчтэй боловч өвчин намдалтын үедээ байгаа бөгөөд мэргэжлийн дагуу эрх үүргээ биелүүлэхэд саадгүй болох нь нарийн мэргэжлийн эмчээр батлагдсан бол тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж үзнэ. Ямар нэгэн халдварт өвчтэй бөгөөд энэ нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлдөг, эсхүл хөдөлмөрийн чадвараа гэнэт алдахад хүргэдэг бол зохих эмчилгээ хийлгэж эдгэрэхээс нааш тухайн этгээдийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүйд тооцно.
9/ Шээс, бэлгийн замын өвчин: Мэргэжлийн үүргээ хэвийн  гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлж,  хөдөлмөрийн чадвараа гэнэт алдах шалтгаан болохуйц шээс, бэлгийн замын аливаа өвчин эмгэг, эсвэл хагалгаа багтана. Ийм өвчний онош тавигдсан өргөдөл гаргагчийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзнэ.
(в)   Хараанд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:
1/ мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахуйц, нүд ба түүний дайврын төрөлхийн болон олдмол гажиг, хурц ба архаг эмгэг;
2/ харааны талбайн болон хос харааны өөрчлөлт;
3/ нүдний булчингийн тэнцвэр ихээр алдагдах буюу солир харах эмгэг (хялар). Нүдний булчингийн агших чадвар нь экзофори үед призм шилээр 12 диоптри, эзофори үед 6 диоптри, гиперфори үед 1 диоптроор засагдвал тэнцэнэ гэж үзнэ,
4/ 3-р ангиллын гэрчилгээ эхлэн олгоход тавигдах шаардлагын дагуу анатомийн болон үйл ажиллагаа нь алдагдсан нэг нүд (монокуляр хараа ба нэг нүдний хэвийн бус хараа). Нэг нүднийхээ тусламжтай ажиллах чадвар, дадал сайтай этгээдэд ажлын нөхцөлд нь тохируулан тодорхой хугацаанд зохих хязгаарлалттай гэрчилгээ олгохоор эмнэлгийн дүгнэлт гаргаж  болно. Нэг нүд /монокуляр хараа/ гэдэг нь өрөөсөн нүдгүй, эсхүл уг нүдний хараа нь шилээр 6/60 (0,1)-аас дээш засагдахгүй байхыг хэлнэ.
(г)   Ойрын болон дундын хараа: Өргөдөл гаргагч нь N5-ын дүрсийг 33 см-ийн зайнаас, N14-ийн дүрсийг 100 см-ийн зайнаас харж унших чадвартай байх, эсхүл дурьдсан зай (33 см-ийн зайнаас 6/12, 20/40-ийг, 100 см-ийн зайнаас 6/24 ба 20/80-ыг)-наас харах чадвартай байна. Нүдний шилний тусламжтайгаар дээрх стандартыг хангасан этгээдэд гэрчилгээ олгож болно. Гэхдээ ойрын харааны шил нь хол харах чадварыг үлэмж бууруулдаг тул ойрын харааны шил хэрэглэдэг этгээдийг хяналтын цамхагт ажиллуулахгүй. Бүтэн линзтэй этгээдэд локаторын өрөөнд ажиллахыг зөвшөөрнө. Өргөдөл гаргагчийн, тохирсон шилтэйгээр ажиллах /унших/ чадварыг тухайн ажлын байран дээр нь шалгана.
(д)   Холын хараа: Өргөдөл гаргагчийн холын хараа нь шилгүй буюу шилтэй 6/9-өөс доошгүй байх, эсхүл энэ нь хоёр нүдэнд ижил (20/30, 0,66) байна. Дээрх стандартыг нүдний шил (линз)-ний тусламжтайгаар хангасан этгээдэд гэрчилгээ олгохдоо үргэлж шил зүүхийг шаардана. Өргөдөл гаргагчийн хараа нь 6/36 хэмжээнд хүрэхгүй буюу 20/120, 0.12-оос муу бол холын харааны шил зүүнэ. Харааг шилгүй болон шилтэй шалгаж заавал тэмдэглэсэн байна.
(е)   Холын болон ойрын харааг засах: Холын хараагаа засах шаардлагатай этгээд 33 см-ээс илүүгүй зайд тохирсон хэмжээ бүхий шил зүүнэ. Холын болон ойрын харааг хавсарсан шилээр засах ба тухайн этгээд эмнэлгийн хүчинтэй гэрчилгээтэй байна. 2 болон 3 фокуст шил (трифокал)-ийг заавал зүүнэ. Баталгаанд хамаарах зүйлүүд:
(i) трифокал шилийг биедээ байнга авч явахыг шаардана (10)
(ii) тал нүдний шил буюу бифокал шилтэйгээр уншиж чаддаг байна.
(ж)             Контактны линз. Зөвхөн холын харааг засах шаардлагатай тохиолдолд эмчийн зөвшөөрлөөр контакт линз зүүхийг зөвшөөрнө. Эмнэлгийн шаардлага нь зөвхөн холын харааны линз зөвшөөрөгдөнө.
(з)   Диоптрийн хязгаарлалт (линзийг хэмжих нэгж): 2 нүдэнд тохирсон линз нь ±3 диоптрийн хооронд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Мөн шилгүй хараа нь 6/60 хэмжээнээс доошгүй, эсхүл, энэ нь (20/200, 0,1) 2 нүдэнд ижил байна. Эмнэлгийн шаардлага нь контакт линз, эсхүл нөөц шил зүүнэ.
(и)   Өнгө ялгах чадварт тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх шаардлагын үүднээс өнгө ялгах чадвартай байна. Бууралттай линз зүүхийг зөвшөөрөхгүй.
(к)   Чих хамар хоолой, сонсголд тавигдах шаардлага. Өргөдөл гаргагч дараах өвчин эмгэггүй байна:
1/ дотор, дунд чихний хөндийн цочмог болон архаг эмгэг;
2/ хэнгэргийн цооролт (хэнгэргийн хуурай цооролттой боловч сонсголын стандартад тэнцсэн тохиолдолд зөвшөөрнө);
3/ тэнцвэрийн системийн хүндрэлтэй болон дахилттай эмгэгүүд
4/ хамрын дайвар хөндийн ба амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд;          
5/ мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохуйц хэл ярианы согог.
(л)   Аудиометрийг 4 жил тутам хийлгэж байх шаардлагатай. Тухайн этгээдийн сонсох чадварын алдагдал нь 500, 1000, 1500, 2000 Гц-ийн давтамж тус бүрт 35дб-ээс хэтрэхгүй байх, эсхүл 3000 Гц-д 50 дб-ээс хэтрэхгүй байна. Хэрэв аль нэг чихний сонсох чадварын алдагдал нь давтамж тус бүрт тогтоосон хязгаараас хэтрээгүй бол тэнцэнэ гэж үзэх бөгөөд ярианы аудиометрээр шалгахад 90%-иас доошгүй үзүүлэлттэй байна.
(м) Зүрхний бичлэгт тавигдах шаардлага. 3-р ангиллын гэрчилгээ эхлэн олгох гол үзүүлэлтийн нэг нь зүрхний цахилгаан бичлэг бөгөөд үүнийг анхны үзлэгээс хойш зүрх судасны өвчний оношгүй бол 25, 30, 35, 40 насанд хийх ба 40-өөс дээш насанд жил бүр хийнэ.