- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
ABTO ЗАМ БАРИХ
БНбД 32-02-00
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Улаанбаатар хот
2000 он
АГУУЛГА
ОРШИЛ
ABTO ЗАМЫН БАРИЛГЫН СТАНДАРТАД АШИГЛАГДДАГ НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ
ТОВЧЛОЛ
100 ДУГААР БҮЛЭГ. АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
101дүгээр зүйл. Гэрээний зорилго
102 дугаар зүйл. Гэрээнд зааснаас өөр ажлын талбайн нөхцөл байдал
103 дугаар зүйл. Ажлын хэмжээг өөрчлөх
104 дүгээр зүйл. Ажлыг түр зогсоох
105 дугаар зүйл. Ажлын талбайн нөхцөл ялгаатай байх, ажилд өөрчлөлт,
нэмэлт орсон тохиолдолд өгөх мэдэгдэл
106 дугаар зүйл. Хөдөлгөөний зохицуулалт
107 дугаар зүйл. Эцсийн цэвэрлэгээ
108 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн хариуцлага
109 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах
200 ДУГААР БҮЛЭГ. АЖЛЫГ ХЯНАХ
201 дүгээр зүйл. Инженерийн эрх мэдэл
202 дугаар зүйл. Техникийн болон ажлын зургууд
203 дугаар зүйл. Зураг.тодорхойлолттой тохирч байх
204 дүгээр зүйл. Техникийн зураг, тодорхойлолт, нэмэлт тодорхойлолт болон тусгай нөхцөлүүдийг тохиролцох
205 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн зүгээс хамтран ажиллах
206 дугаар зүйл. Гадаслагаа хийх ба өндөржилтийг бэхлэх
207 дугаар зүйл. Захиалагчийн төлөөлөгч Инженерийн эрх үүрэг
208 дугаар зүйл. Хяналтын Инженерийн үүрэг
209 дүгээр зүйл. Ажлын хяналт
210 дугаар зүйл. Шаардлага хангаагүй ажлыг зайлуулах
211 дүгээр зүйл. Барилгын ажлын үеийн арчлалт, хамгаалалт
212 дугаар зүйл. Объектыг хүлээн авах
213 дугаар зүйл. Гэрээнд засвар оруулах тухай хүсэлт
300 ДУГААР БҮЛЭГ. ХЭМЖИЛТ БА ТӨЛБӨР
301 дүгээр зүйл. Ажлын тоо хэмжээг тодорхойлох
302 дугаар зүйл. Төлбөрийн хэмжээ
303 дугаар зүйл. Гэрээнээс өөрчлөгдсөн барилгын талбайн нөхцөл, өөрчлөлт, нэмэгдэл ажил ба ажил гүйцэтгэхэд үйлдвэрлэх хүчнийг тооцох
304 дүгээр зүйл. Заалтуудыг хасах
305 дугаар зүйл. Завсрын төлбөрүүд
306 дугаар зүйл. Ажлыг хүлээж авах ба эцсийн төлбөр
307 дугаар зүйл. Хугацаа сунгасны нөхөн төлбөр'
400 ДУГААР БҮЛЭГ. ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ
401 дүгээр зүйл. Ургамлыг үндэслэх ба цэвэрлэгээ хийх
402 дугаар зүйл. Ухмал ба өндөрлөсөн далан
403 дугаар зүйл. Шороон далангийн дээд үеийг бэлтгэх
500 ДУГААР БҮЛЭГ. ДЭВСГЭР ҮЕ
501 дүгээр зүйл. Ширхэглэлийн зохистой бүтэц бүхий материалаар хийсэн дэвсгэр үе
600 ДУГААР БҮЛЭГ. СУУРЬ ҮЕ
601 дүгээр зүйл. Төхөөрөмжид битумтэй холих аргаар бэлтгэсэн суурийн үе
602 дугаар зүйл. Зам дээр нь битумтэй холих аргаар суурь хийх
603 дугаар зүйл. Дайрган суурь
604 дүгээр зүйл. Шороон далангийн дээд хэсгийг сайжруулж өөрчлөх
605 дугаар зүйл. Шохойгоор бэхжүүлсэн үе
606 дугаар зүйл. Цементээр бэхжүүлсэн материалаар хийсэн суурийн үе
607 дугаар зүйл. Портланд цемент бетон буюу усны цементтэй холимог цемент бетон суурь
608 дугаар зүйл. Аргуу бетонон суурь үе
609 дүгээр зүйл. Уурын зуухны үнс ба шохойгоор бэхжүүлж суурийн үе хийх
700 ДУГААР БҮЛЭГ. БИТУМЭН БАРЬЦАЛДУУЛАГЧ БҮХИЙ ХУЧИЛТ
701 дүгээр зүйл. Үйлдвэрийн аргаар бэлдсэн асфальтан хольцоор хучилт хийх
702 дугаар зүйл. Хүйтэн асфальтбетон хучилт
703 дугаар зүйл. Газар дээр нь холих аргаар хийсэн хучилт
704 дүгээр зүйл. Битумэн түрхлэг
705 дугаар зүйл. Дайрган гадаргууд битумэн түрхлэг хийх
706 дугаар зүйл. Гадаргуугийн өнгөлгөө
707 дугаар зүйл. Гадаргуугийн боловсруулалт
708 дугаар зүйл. Асфальтбетон хучилтыг хүйтнээр зорж хуулах
709 дүгээр зүйл. Хуучин асфальтбетоныг дахин боловсруулж ашиглах
710 дугаар зүйл. Хуучин асфальтбетоныхэмхдэсийг газар дээрнь хүйтэн аргаар боловсруулж дэвсэх
711 дүгээр зүйл. Хучилтын үеийг дахин сэргээх
800 ДУГААР БҮЛЭГ. ЦЕМЕНТ БЕТОН ХУЧИЛТ
801 дүгээр зүйл. Портланд цементбетон хучилт
900 ДУГААР БҮЛЭГ. ЗАМЫН ЗУРВАС ГАЗАР ДАХЬ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ
901 дүгээр зүйл. Хашаа.хашилт
902 дугаар зүйл. Замын хашилтууд
903 дугаар зүйл. Замын тэмдэглэгээ
904 дүгээр зүйл. Тусгай тэмдгүүдийг байрлуулах
905 дугаар зүйл. Замын бетон хашилт
906 дугаар зүйл. Хөдөлгөөнийг зохицуулах
1000 ДУГААР БҮЛЭГ. ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ БА ТОХИЖИЛТ
1001 дүгээр зүйл. Хөрсийг эвдрэлээс хамгаалах
1002 дугаар зүйл. Ургамлын хөрс
1003 дугаар зүйл. Мод, бут суулгах,зүлэгжүүлэх
1004 дүгээр зүйл. Налуугийн бэхэлгээ
1005 дугаар зүйл. Зүлэгжүүлэлт
2000ДУГААРБҮЛЭГ. МАТЕРИАЛ
2001 дүгээр зүйл. Усны цементэд тавигдах шаардлага
2002 дугаар зүйл. Битумд тавигдах техникийн шаардлагууд
2003 дугаар зүйл. Дайрганд тавигдах техникийн шаардлагууд
2004 дүгээр зүйл. Чулуун өрлөг, шүүрүүлэх үе ба сүлжмэл материалаар бэхэлгээ хийх
2005 дугаар зүйл. Чулуун өрлөг хийх ширхгийн материалууд
2006 дугаар зүйл. Заадасны материалууд
2007 дугаар зүйл. Ган арматур ба тросс
2008 дугаар зүйл. Хаалт ба хашилт
2009 дүгээр зүйл. Бетоны арчилгаанд ашиглах материалууд ба нэмэлт бодисууд
2010 дугаар зүйл. Бусад
2011 дүгээр зүйл. Замын зурвас газрыг сайжруулах материалууд
ЕРДИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛ
Чулуулаг суурьтай битум хучилттай хийц
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
ABTO ЗАМ БАРИХ
HIGHWAY CONSTRUCTION SPECIFICATIONS
ОРШИЛ
Төв Азийн бүс нутгийн улс орон, Монгол улсын авто зам эрхлэгч албадууд болон хувь хүмүүст авто зам барих, сэргээн засварлах төслүүдийг хянан удирддаг Өрнөдийнхний арга барилыг танилцуулах зорилгоор энэхүү Авто зам барилгын ажлын норм ба дүрмийг боловсруулан гаргав. Энэхүү норм, дүрмийг Өрнөдийн орнуудын авто замын байгууллагууд амжилттай хэрэглэдэг бөгөөд авто замын мэргэжилтнүүд, гүйцэтгэгчид дэлхий даяар мэддэг авто машины зам барих, тендер зарлан явуулах, гэрээг хэрэгжүүлэх үйл явцыг бүрэлдүүлэгч үндсэн зарчмуудыг агуулж байгаа юм.
Авто зам барилгын ажлын норм ба дүрэм нь орон бүрийн хэрэгцээ шаардлагад нийцэж байх ёстой барилгын иж бүрэн стандарт норм, дүрэм, мөн бөгөөд тухайн төслийн онцлогт тохирсон нэмэлт норм, дүрэм боловсруулахад удирдамж болох ёстой юм.
Энэхүү Авто зам барилгын ажлын норм ба дүрмийн эхний гурван бүлэгт гэрээлэгч талуудын үүрэг, хариуцлага, мөн Гүйцэтгэгч ажлыг хангалттай гүйцэтгэсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэх нөхцөлийн тухай өгүүлсэн болно. Эдгээр бүлэгт хэрэглэсэн олон нэр томъёог ФИДИК (Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо)-ийн удирдамжид гэрээг гүйцэтгэн хэрэгжүүлэх журмын нэг бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлсон байдаг юм. ФИДИК-ийн удирдамжийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын тендер зарлан явуулах, авто зам барих, сэргээн засварлах ажлыг хянан удирдахад заавал баримталдаг юм.
Бусад найман бүлгийг өөрийн орны нөхцөлд тохируулан БНбД 3.06.03-88-г үндэслэн бэлтгэсэн болно. Мөн түүнчлэн-байгалийг нөхөн сэргээх материалын талаар тусад нь бүлэг нэмж оруулсан болно.
Техникийн чанартай асуудлуудыг тусгасан бүлгүүд нь ажлын тайлбар, ашиглах материал, барилгын ажилд тавигдах шаардлага, ажлын гүйцэтгэлийг хэмжих арга, гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл гэсэн таван зүйлд тус тус хуваагдаж байгаа болно. Норм, дүрмийн ижил дотоод зохион байгуулалт нь тэдгээрийн агуулгатай түргэн танилцахад дөхөм болох юм.
Эдгээр норм, дүрэм нь стандартын журмаар ашиглагдах зориулалттай юм. Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийг хэрэгжүүлэх үед материал ба туршилтын аргачлалд ААШТО (Америкийн тээвэр, авто замыг хариуцагч ахн) стандартын дагуу тавьдаг шаардлагуудыг хэрэглэнэ. Дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлж буй төслийн тухайд, тодорхой нөхцөл, нэмэлт норм ба дүрмийн заалтаар зөвшөөрсөн тохиолдолд бусад стандарт, норм ба дүрмийг (түүний дотор, хэрэглэж болох тохиолдолд хуучин ЗХУ-ын стандарт, норм ба дүрмийг) хэрэглэж болно.
Энэхүү Авто зам барилгын ажлын норм ба дүрэм нь монгол орны өвөрмөц нөхцөлийг тусгасан стандарт, норм ба дүрмийн тогтолцооны иж бүрэн үндэс болно гэдэгт найдаж байна.
ABTO ЗАМ БАРИЛГЫН СТАНДАРТАД АШИГЛАДАГ НЭР ТОМЪЁОНЫ ТОЛЬ
Тендерт оролцогч
Тендерт саналаа ирүүлсэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийг тендерт оролцогч гэнэ.
Тендерийн баримт бичиг
Тендерт дэвшүүлсэн саналаа боловсруулахад ашигласан бүхий л бичиг захидал, ажлын зураг, компьютерийн хэвлэмэл материал, график, мөн түүнчлэн мэдээлэл, тоо баримт, тооцоо зэргийг агуулсан буюу тусгасан бусад бүх мэдээ материалыг Тендерийн баримт бичиг гэнэ. Үүнд:
■ Тоног төхөөрөмжийн үнэлгээ
■ Үйлдвэрийн нэмэгдэл зардал, ажлын календарын төлөвлөгөө
■ Хөдөлмөр зарцуулалтын үнэлгээ
■ Yp ашиг, ажлын бүтээмжийн хүчин зүйл
■ Төсөвт тооцоо
■ Туслан гүйцэтгэгчийн болон материал нийлүүлэгчийн зардлын хувь
хэмжээ багтана.
хэмжээ багтана.
Гэхдээ Тендерийн баримт бичиг нь зөвхөн дээрх баримт бичгүүдээр хязгаарлагдахгүй байж болно.
Хуанлийн өдөр
Хуанлид тэмдэглэгдсэн, шөнө дунд эхлээд дараах шөнө дунд дуусдаг хоног бүрийг хуанлийн өдөр гэнэ.
Ажлын томоохон өөрчлөлт
Ажлын тодорхойлолтыг өөрчилсөн байдал нь (1) төрөл буюу агуулгаараа барилгын ажлын анхны саналд тусгагдсан буюу орсноос ихээхэн ялгаатай бол, эсвэл (2) Гэрээний зүйл бүрт тодорхойлсон гол гол ажил Гэрээнд заасан анхны хэмжээнээс 125%-иас дээш хэмжээгээр өссөн, эсвэл түүний 75%-д хүрэхгүй болтлоо хорогдсон байвал ажлын томоохон өөрчлөлт гэнэ.
Ажилд өөрчлөлт оруулах тухай
Гэрээт ажлын даалгаврын хүрээнд нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр, эсвэл Гэрээт ажлын хэмжээг багасгахаар Гүйцэтгэгчид бичгээр захиалга өгсөн, мөн түүнчлэн төлөвлөгөө, ажлын тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт оруулсныг захиалгын өөрчлөлт гэнэ.
Ажил дуусгавар болох *
Гүйцэтгэгч Гэрээний дагуу ажлыг бүрэн дуусгаж, Гэрээнд заасан бүхий л баримт бичгийг зохих ёсоор үйлдэн Гэрээний нөхцөлүүдийг хангасан тухай гэрчилгээ, нотолгооны хамт Инженерт хүргэсэн тохиолдолд төслийн ажил бүрэн дуусгавар болсон гэж үзнэ.
Гэрээ
Заасан ажлыг гүйцэтгэхэд Захиалагч болон Гүйцэтгэгчийн хүлээх үүргийг нарийвчлан зааж, тэдгээрийн хооронд байгуулсан бичгийн тохиролцоог Гэрээ гэнэ.
Гэрээний барьцаат хөрөнгө
Гэрээний бүрэн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Гүйцэтгэгчээс болон түүний Батлан даагч буюу Батлан даагчдаас гаргуулж авдаг баталгаажсан хөрөнгийн хэлбэрийг барьцаат хөрөнгө гэнэ.
Гэрээт төлбөрийн төрөл
Саналд үнэ өртгийг нь зааж, тусгайлан тусгасан ажлын төрлийг Гэрээт төлбөрийн төрөл гэнэ.
Гэрээт хугацаа
Ажлыг бүрэн гүйцэтгэж дуусах он, cap, өдөр, эсвэл ажлыг бүрэн гүйцээж дуусгахад шаардлагатай ажлын буюу хуанлийн өдрийн тоог Гэрээт хугацаа гэнэ. Гэрээнд ажлыг дуусгах өдрийг заасан байвал гэрээт ажил тэр өдөртөө, эсвэл түүнээс өмнө дууссан байх ёстой. Ажлыг дуусгах өдрийн, эсвэл хуанлийн өдрийн тоог зааж өгсөн Гэрээний аль аль нь хагас, бүтэн сайн өдөр, баяр, амралтын өдөр тохиох эсэхийг үл харгалзан заасан өдөр, эсвэл түүнээс өмнө дуусгавар болсон байх ёстой.
Гүйцэтгэгч
Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр Захиалагчтай гэрээ байгуулсан хувь хүн, эсвэл хуулийн этгээдийг Гүйцэтгэгч гэнэ.
Өдөр
Гэрээний баримт бичигт өдөр гэж бичсэнийг хуанлийн өдөр гэж ойлгоно.
Хоцрогдол
Ажил гүйцэтгэх гэрээт хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн аливаа хэрэг явдал, үйлдэл, нөхцөл байдал, хүчин зүйлийг Хоцрогдол гэнэ.
A. Нөхөж болох хоцрогдол гэж Гүйцэтгэгч нь нэмэлт хөрөнгө гаргуулж хийх эрх эдлэх хоцрогдлыг хэлнэ.
Б. Зөвшөөрч болох хоцрогдол гэж Гүйцэтгэгчээс үл хамаарах, түүний буруугаас болоогүй Гэрээт ажлын дуусгах хугацааг сунгаж болох хоцрогдлыг хэлнэ.
B. Нөхөн төлбөр олгохгүй хоцрогдол гэж ажил гүйцэтгэх хугацааг нь сунгаж болох боловч Гүйцэтгэгчид нэмэлт мөнгөн төлбөр олгохгүйгээр зөвшөөрч болох хоцрогдлыг хэлнэ.
Г. Зөвшөөрч болохгүй хоцрогдол гэж Гүйцэтгэгчийн буруугаас ажил дуусгах гэрээт хугацааг алдагдуулсан, тиймээс түүнд мөнгөн нөхөн төлбөр олгохгүй, гэрээт хугацааг сунгахгүй хоцрогдлыг хэлнэ.
Гэрээнд зааснаас ялгаатай ажлын талбайн нөхцөл байдал
Ажлын талбай дээрх байгалийн нөхцөл байдалд далдлагдсан буюу нүдэнд шууд харагдахааргүй далд хэсгийн нөхцөл байдал (1) Гэрээнд зааснаас бодит байдлаараа ялгаатай, эсвэл (2) ердийн нөхцөл байдлаас эрс ялгаатай, эсвэл Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд тохиромжтой гэж үзсэн нөхцөл байдлаас бодит байдлаараа ялгаатай, эсвэл (3) ердийн бус шинжтэй, үл мэдэгдэх нөхцөлүүдийг Гэрээнд зааснаас ялгаатай ажлын талбайн нөхцөл байдал гэнэ.
Захиалагч
Tyc улсын хуулийн дагуу авто машины замын ажлыг удирдан зохицуулах эрх бүхий Авто Замын Газар, эсвэл өөр байгууллагыг Захиалагч гэнэ.
Инженер
Гэрээт ажилд техникийн болон захиргааны хяналт тавих ажлыг шууд буюу өөрийн эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгэж буй Захиалагчийн томилсон төлөөлөгчийг Инженер гэнэ.
Тоног төхөөрөмж
Гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх машин, механизм, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг Тоног төхөөрөмж гэнэ.
Нэгж ажлын үнэлгээ
Авто зам барилгын ажлыг гүйцэтгэхэд гарах зардал, цалин, машин механизм, тоног төхөөрөмж, материалын зардал дээр Гүйцэтгэгчээс зайлшгүй гарах дайвар зардлыг тооцсон өртгийг Төлбөр тооцооны үндсэн нэгж ажлын үнэлгээ гэнэ.
Байцаагч
Гэрээт ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй Инженерийн бүрэн эрхт төлөөлөгчийг Байцаагч гэнэ.
Барилгын талбайн хязгаар
Авто замын зурвас газар, эсвэл барилгын ажил явуулахыг зөвшөөрсөн газрын хүрээнд тогтоож өгсөн хил хязгаар бүхий дэвсгэр талбайг барилгын талбайн хязгаар гэнэ. Хяналт тавих зурвас газрыг барилгын талбайн хязгаарт тооцож болно.
Гэрээний үндсэн ба туслах зүйл
Гэрээт ажлын дүнгийн 10%-иас дээш өртөгтэй аливаа зүйлийг үндсэн; бусад зүйлийг туслах зүйл гэнэ.
Гэрээнд үндсэн зүйлийг тодорхойлоогүй бол Гэрээний анхны үнэлгээ, тооцоот хэмжээгээрээ хамгийн их өртөгтэй зүйл, мөн түүнчлэн өртгөөрөө түүний дараа opox боловч анхны үнэлгээ, хэмжээнийхээ нийлбэрээр Гэрээний анхны өртгийн 60-аас доошгүй хувь эзлэх бусад зүйлийг үндсэн зүйлд тооцно.
Материал
Төслийг хэрэгжүүлэхэд ашиглахаар заасан аливаа бодисыг материал гэнэ.
Замын хучлага
Хөдөлгөөний ачааллыг хүлээн авч даланд дамжуулан хуваарилах зорилгоор далангийн дээд үе дээр байгуулдаг дэвсгэр үе, суурь үе, хучилтын үеэс бүрдэх бүтцийг замын хучлага гэнэ.
A. Суурь. Замын хучилтыг дэвсэх зорилгоор далангийн дээд үе дээр, эсвэл дэвсгэр үе дээр барьдаг тодорхой-зузаантай материалын нэг буюу хэд хэдэн үеийг хэлнэ.
Б. Дэвсгэр үе. Суурь үеийг байгуулах зорилгоор далангийн дээд үе дээр барьдаг тодорхой заасан зузаантай материалын үеүдийг хэлнэ.
B. Далангийн дээд үе. Замын хучлага, хөвөө, хашлага зэргийг барихад зориулагдсан далангийн өнгөн үеийг хэлнэ.
Г. Далангийн дээд үеийн боловсруулалт. Далангийн дээд үеийг төрөл бүрийн материалаар бэхжүүлэхийг хэлнэ.
Д. Замын хучилт. Тээврийн хэрэгслийн ачааллыг хүлээн авдаг бөгөөд хальтиргаа, үрэлт, цаг уурын нөлөөллөөс замын хучилгыг хамгаалах зориулалттай үе (үүд)-ийг хэлнэ.
Техникийн зураг
Гүйцэтгэх ёстой Гэрээт ажлын байршил, төрөл, хэмжээ, зарим хийцүүдийг хэсэгчлэн харуулсан зургуудыг техникийн зураг гэнэ.
A. Нэг маягийн зураг. Дахин хэрэглэж болох батлагдсан нарийвчилсан зургуудыг хэлнэ.
Б. Ажлын зураг. Хэв хашмалыг байрлуулах г.м-ээр аливаа ажлыг гүйцэтгэх технологийн шийдлийг нарийвчлан тусгасан нэмэлт зураг, диаграмм, мэдээллийг хэлнэ. Ингэхдээ Гүйцэтгэгч yr нэмэлт зургийг боловсруулж Инженерт танилцуулна.
Дагуу огтлол
Замын хучилтын дээд үеэс газрын гадаргууг хүртэл замын тэнхлэгээр босоо огтолж үзүүлснийг дагуу огтлол гэнэ. Дагуу огтлол нь замын өндөржилт болон дагуу налуугийн хэмжээг харуулна.
Барилгын ажлын талбар
Гэрээнд заасан авто зам барилгын ажлыг явуулах, эсвэл газар өмчлөлийн тодорхой нэг хэсгийг хэлнэ.
Хяналтын инженер
Гэрээт ажлыг шууд хянадаг барилгын ажлын талбар дахь Инженерийн төлөөлөгчийг Хяналтын инженер гэнэ.
Авто замын зурвас газар
Авто зам, замын байгууламж байрлаж байгаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглагдах газрын тодорхой хэсгийг хэлнэ.
Шороон далан
Замын хучлага, хөвөөний суурь болгон бэлтгэсэн гадаргуу болон замын хоёр талын хажуу налуугаар хязгаарлагдсан авто замын хэсгийг шороон далан гэнэ.
Далангийн материал
Ухмалаас гарсан буюу замын хучлагыг байгуулахад зориулж газрын гадаргуугаас шороон далангийн дээд талыг хүртэл асгасан материалыг хэлнэ.
Замд хамаарагдах газрууд
Далангийн ирмэгээс yc зайлуулах зурвас хүртэлх мөн зорчих хэсгийн тусгаарлах зурвас, замын уулзваруудын дотор талын хучилтгүй газруудыг хэлнэ.
Хөвөө
Автомашин түр зогсоход зориулагдсан, мөн суурь хучилтын тогтворыг сайжруулах зорилгоор явах ангийн хоёр талаас шахаж байрласан далангийн дээд хэсгийг хөвөө гэнэ.
Ажлын тодорхойлолт
Зургийн дагуу баригдах ажлын төлөв, ажлын хэмжээний товч тодорхойлолтыг хэлнэ.
Норм ба дүрэм
Ажлын хүрээ, агуулгыг тодорхойлсон тайлбар, ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлагын цогцолборыг ажлын норм ба дүрэм гэнэ.
A. Норм ба Дүрэм гэж нийтээрээ байнга хэрэглэж байхаар батлагдсан ажлын нэгэн загварт шаардлагуудын цогцыг хэлнэ.
Б. Нэмэлт Норм ба Дүрэм гэж нэг маягийн Норм ба Дүрэмд оруулсан, зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ.
B. Тусгай нөхцөл гэж тухайн төсөлд хэрэглэж болох Норм ба Дүрэмд оруулсан өөрчлөлтийг хэлнэ.
Бэхжүүлэлт
Ачааллыг даах чадвар, бат бэх чанар, элэгдэл ба гулсалтыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөрс бэхжүүлэгч материал хэрэглэж, шороо, чулуулгийн чанарыг шинэчлэн өөрчлөхийг хэлнэ.
Туслан гүйцэтгэгч
Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэх ёстой ажлын нэг-хэсгийг гүйцэтгэх хувь хүн буюу хуулийн этгээдийг Туслан гүйцэтгэгч гэнэ.
Удирдагч
Гэрээт ажлыг удирдан гүйцэтгүүлэх Гүйцэтгэгчийн эрх бүхий төлөөлөгчийг Удирдагч гэнэ.
Ажил
Шаардлагатай ажиллах хүч, материал, тоног төхөөрөмж, бусад зүйлийг бүрдүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхийг хэлнэ.
Ажлын захиалга
Ажлын хэмжээнд өөрчлөлт оруулах, нэмэлт ажил хийлгэх зэрэг анхны Гэрээт ажлын даалгаврын хүрээнд аливаа нэмэлт ажил хийлгэхээр Инженерээс Гүйцэтгэгчид бичгээр даалгавар өгөхийг Ажлын Захиалга гэнэ. Энэхүү захиалгаас үүсэх санхүүжилтийн болон хугацаа сунгах асуудлыг Захиалгын Өөрчлөлтөөр зохицуулна.
товчлол
AASHTO - Америкийн тээвэр, авто замыг хариуцсан төрийн албан
хаагчдын нийгэмлэг
АХБ - Азийн Хөгжлийн Банк
ACTM - - Материал ба Туршилтын Америкийн Нийгэмлэг
ФИДИК - Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо
ГОСТ - Улсын стандарт
БНбД - Барилгын Норм ба Дүрэм
100 ДУГААР БҮЛЭГ
АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
101 дүгээр зүйл. Гэрээний зорилго
Гэрээнд санал болгож байгаа ажлыг дуусгахад Гүйцэтгэгч байгууллага шаардлагатай бүх нөөц бололцоогоо дайчлан уг ажлыг дуусгахад гэрээний зорилго оршино.
102 дугаар зүйл. Гэрээнд зааснаас өөр талбайн нөхцөл байдал
Ажлын талбайн нөхцөл байдал нь Гэрээнд зааснаас өөр байгаа нь мэдэгдвэл 105 дугаар зүйлд заасны дагуу Гүйцэтгэгч нь Захиалагчид тэр даруй мэдэгдэх ёстой. Инженерийн зүгээс бичгээр заавар өгөх хүртэл уг талбайд ажил гүйцэтгэхийг хориглоно.
Бичгээр өгсөн мэдэгдлийн дагуу Инженер ажлын талбайн нөхцөл байдалтай танилцаад гэрээт ажлын нөхцөл байдал үнэнхүү өөр, тиймээс ажлын өртөг, хугацаанд өөрчлөлт opox тохиолдолд Захиалагч болон Гүйцэтгэгчийн алдагдлыг xaax зохицуулалт хийж, Гэрээнд зохих өөрчлөлт оруулна. Инженер Гэрээнд тийнхүү зохицуулалт хийсэн эсэхээ Гүйцэтгэгчид мэдээлнэ.
105 дугаар зүйлд зааснаар Гүйцэтгэгч албан бичгээр тайлбар өгөөгүй нөхцөлд Гүйцэтгэгчид ашиг гарахаар ямар ч өөрчлөлтийг хийж болохгүй.
105 дугаар зүйлийг мөрдлөг болгосон нөхцөлд 303 дугаар зүйлийн дагуу төлбөр хийгдэх бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулна.
103 дугаар зүйл. Ажлын хэмжээг өөрчлөх
Гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээт ажлыг биелүүлэх үүднээс Инженер гол гол ажлын хэмжээг өөрчлөх, бусад өөрчлөлт хийх тухай албан мэдүүлгийг шаардлага гарсан тохиолдол бүрт бичгээр Гүйцэтгэгчид өгөх эрхийг эдэлнэ.
A. Ажлын тоо хэмжээ болон ажлын төрөлд орсон өөрчлөлт нь Гэрээг хүчингүй болгох, мөн түүнчлэн Батлан Даагчийнхаа үүргээс татгалзах үндэс болохгүй.
Б. Санал болгосон өөрчлөлт (үүд)-ээс болж Гэрээг биелүүлэхэд нэмэлт хугацаа шаардагдах бол Гэрээний хугацаанд зохицуулалт хийж болно.
B. Ажилд орсон өөрчлөлтүүдийг санхүүжүүлэхдээ 303-р зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.
Ажлын шинж төрхөд томоохон өөрчлөлт орсон бол 303-р зүйлийн зохих заалтад захируулан Гэрээнд зохицуулалт хийнэ.
Тийнхүү Гэрээнд хийх зохицуулалтыг ажил эхлэхээс өмнө тохиролцоно. Тэрхүү зохицуулалтын талаар тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд Захиалагч 303-р зүйлийн нэгж ажлын үнэлгээний тухай заалтыг баримтлан ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож болно.
104 дүгээр зүйл. Ажлыг түр зогсоох
Гэрээт хугацаанд Инженер аливаа шалтгаанаар ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоож болно. Тийнхүү ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоохыг Гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгч гүйцэтгэнэ.
A. Инженерийн бичсэн мэдэгдлийн дагуу ажлыг түр зогсоох буюу ажлыг хойшлуулах нь үндэслэлгүй, эсвэл барилгын ажлын горимд тохирохгүй гэж үзвэл Гүйцэтгэгч нь түр зогсолт, ажил хойшлуулахтай холбогдуулан Гэрээнд оруулах аливаа зохицуулалтын талаар өөрийн зөв гэж үзсэн шалтгаан, нотолгоог Инженерт бичгээр илэрхийлнэ. Гүйцэтгэгч Гэрээнд тийнхүү зохицуулалт хийх тухай хүсэлтээ Инженерээс мэдэгдэл авснаас хойш хуанлийн долоон өдрийн дотор бичгээр үйлдэж Инженерт гардуулах ёстой.
Б. Хийж байгаа ажлыг зогсоох буюу хойшлуулах нь гэрээнд өөрчлөлт хийх шалтгаан болж чадахгүй ямар нэгэн өөр нөхцөл байдал буюу Гэрээний аль нэгэн заалтад хамаарагдах бол Гэрээнд зохицуулалт хийхгүй.
Гэрээнд зохицуулалт хийх тухай хүсэлтээ тогтоосон хугацаанд Инженерт өгөөгүй бол Гэрээнд зохицуулалт хийхгүй.
B. Гэрээнд зохицуулалт хийх тухай хүсэлтийг Инженер хянан үзнэ. (1)-рт, ажил түр зогссоны улмаас Гэрээнд заасан ажлын өртөг нэмэгдэх, эсвэл хугацаа нь сунах, (2)-рт тийнхүү ажил түр зогссон нь Гүйцэтгэгч, Гэрээт Нийлүүлэгч буюу Туслан Гүйцэтгэгчээс үл хамаарсан, тэдний буруу биш гэдэг нь бүх түвшинд нотлогдсон бол 303-р зүйлийн заалтын дагуу Гэрээнд зохицуулалт хийнэ.
105 дугаар зүйл. Ажлын талбайн нөхцөл гэрээнд зааснаас өөр байх, ажилд өөрчлөлт орсон тохиолдолд өгөх мэдэгдэл
A. Инженерээс бичгээр зөвшөөрөл өгөөгүй нөхцөлд ажлын өөрчлөлтийн талаар санал гаргасан өдрөөс эхлэн гэрээний дагуу ямар нэгэн ажил гүйцэтгэж хөрөнгө зарж болохгүй.
Барилгын ажил явуулах нөхцөл байдал нь гэрээнд тусгагдсанаас ажлын хэмжээ нэмэгдэх, нэмэгдэл ажил гарах зэргээр өөр байх, эсвэл гэрээний нөхцөлд өөрчлөлт ороход нөлөөлөх Захиалагчийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлуудад Гүйцэтгэгч нь гэрээг өөрчлөх саналаа боловсруулж, Инженерт нэн даруй мэдэгдэнэ.
Б. Ажил явуулах нөхцөл, Захиалагчийн үйл ажиллагаанаас үүдэн гарах өөрчлөлт, нэмэлт ажлын талаар Инженерт амаар даруй мэдэгдэж, мэдэгдсэн өдрөөс хойш хуанлийн таван өдрийн дотор дараах мэдээллийг Инженерт бичгээр өгнө. Үүнд:
1. Өөрчлөлт гарсан он, cap, өдөр, түүний шинж чанар, нөхцөл байдал
2. Гарсан өөрчлөлтийг мэдэх Захиалагчийн төлөөлөгч бүрийн нэр, албан тушаал, үйл ажиллагаа
3. Гарсан өөрчлөлттэй холбогдол бүхий аливаа баримт бичиг, аман мэдэгдлийн агуулга
4. Үйлдвэрлэлийн ажлын графикийг өөрчлөх шаардлага үндэслэл
5. Гэрээнд тусгагдаагүйгээс шалтгаалж ажлын хэмжээ өөрчлөгдөх үндэслэл
6. Холбогдох зүйлийн дагуу нэмэлт төлбөр хийж болох Гэрээт ажлын хэсгийн тодорхойлолт. Тухайлбал,
а. Өөрчлөлтөөс шалтгаалах, эсвэл шалтгаалж болох зардлууд
б. Өөрчлөлтийн улмаас гарах хөдөлмөр материалын болон сул зогсох, эсвэл шаардагдах тоног төхөөрөмжийн зардлууд
в. Ажил явуулах арга барил, гүйцэтгэх дарааллаас болж ажил өөрчлөгдөх эсвэл хойшлогдох
г. Гэрээт үнэ, материал, нийлүүлэх хугацаа, үе шатны болон гэрээт ажил, дуусгах хугацаа өөрчлөгдсөнөөс
д. Мэдээллийн талаар Захиалагч хариу өгтөл ажлын тасалдал болон ажил хойшилсноос гарах зардал (хамгийн бага байхаар тооцно.)
Энэхүү зүйлд заасан мэдээллийг Гүйцэтгэгч өгч чадахгүйд хүрвэл өөрчлөлтийн үр дүнд нэхэмжилж болох аль нэг буюу бүх нэхэмжлэлээсээ татгалзсан хэрэг болно.
B. Инженерт мэдээлснийхээ дараа, Захиалагчийн эрх мэдэл бүхий төлөөлөгчийн зүгээс тийнхүү мэдээлсэн зүйлийнхээ эсрэг заалт аваагүй тохиолдолд Гүйцэтгэгч Гэрээний заалттай уялдуулан Гэрээт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Мэдээллийг хүлээн авснаас хойш хуанлийн арван өдрийн дотор Инженер Гүйцэтгэгчид бичгээр хариу өгнө. Ингэхдээ:
1. Өөрчлөлт гарсныг нотолж, шаардлагатай бол ажлыг гүйцэтгэх арга барилыг зааж өгнө. Эсвэл,
2. Өөрчлөлт гарсныг няцааж, шаардлагатай бол ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх арга барилыг чиглүүлэн зааварчилна. Эсвэл,
3. Үүний (1), (2) заалтын шийдвэрлэхэд хангалттай мэдээлэл өгөөгүй болохыг Гүйцэтгэгчид мэдэгдэж, асуудлыг цаашид судалж үзэхэд шаардлагатай мэдээлэл, түүнийг өгөх хугацааг зааж өгнө. Захиалагч нь Гүйцэтгэгчээс нэмэлт мэдээллийн талаар мэдэгдэл авснаас хойш хуанлийн арван өдрийн дотор хариу өгнө.
Хэрэв Гүйцэтгэгч нэмэлт мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөхгүй бол ажлын хугацааг сунгах, нэмэлт санхүүжилт хийх талаар гэрээнд өөрчлөлт оруулахгүй.
106 дугаар зүйл. Хөдөлгөөний зохицуулалт
Ашиглалтад байгаа замд ажил явуулах нөхцөлд Гүйцэтгэгч нь тээврийн бүх хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх арга хэмжээг авна. Урьдчилан гэрээнд заасан буюу Инженер зөвшөөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өөр тойруу замаар зохицуулж болно. Ажлын талбайд хамаарагдах нийтийн тээврийн хэрэгслийн зориулалттай зам нь ямар ч нөхцөлд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байхаар зохицуулагдана. Гүйцэтгэгч нь 912-р зүйлд заасны дагуу хаалт, анхааруулах тэмдгүүдийг байрлуулан, чиглүүлэгч зурвас гаргаж хөдөлгөөнийг зохицуулах ба зохицуулагчийг томилон ажиллуулна.
Гүйцэтгэгч нь засвар хийж буй замдаа хамааралтай бүх түр зам, гудамжны гарам, уулзвар, аж ахуйн байгууллага, зогсоол, орон сууцны барилга, гарааж, ферм г.м объектын гарц замуудыг арчлан хамгаалж, бүх зардлыг хариуцна. Өвлийн улиралд ажил зогссон үед цас цэвэрлэх шаардлагагүй. Хөдөлгөөнийг зохицуулах төхөөрөмжөөр хангах, түүнийг суурилуулах, хадгалан хамгаалах ажлын төлбөрийг 912-р зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ. Дор дурдсанаас бусад тохиолдолд замын хөдөлгөөнийг зохицуулахтай холбогдуулж нэмэлт санхүүжилт хийхгүй.
A. Зориулалтын түр зам. Гэрээнд "Түр замын арчлалт", "Тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт ба барилга байгууламжийг зайлуулах" гэсэн заалт байгаа нөхцөлд замын туслах байгууламжууд болон түр зам түүний гүүрэн гарцыг барих, арчлах, зайлуулахтай холбогдсон бүх зардлууд орсон байна.
Гэрээнд заасан түр зам, гүүр барихад зориулсан газрын зөвшөөрлийг Захиалагч хариуцна.
Б, Ажлыг түр зогсоох үед хөдөлгөөнийг хэвээр хадгалах
1. Инженерийн заавраар ажлыг түр зогсоох. Ажлыг түр зогсоох хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах талаар Гүйцэтгэгч ба Инженерийн хооронд тохиролцсоны дагуу Гүйцэтгэгч нь төсөлд хамаарагдах замын хэсгүүд болон түр замуудыг ашиглалтын бэлэн байдалд байлгана.
Ажлыг зогсоосон үед түр зам, төсөлд хамрагдсан-замын хэсгүүдийг арчлан хамгаалах хариуцлагыг Захиалагч хүлээнэ.
Ажил дахин эхлэхэд, Гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болж ашиглах боломжгүй болсон материалуудыг зайлуулах, замын хэсгүүдэд гарсан эвдрэл хохирлыг сэргээх зэрэг ажлуудыг хийж ямар ч зогсолтгүйгээр уг ажил үргэлжилж байгаа байдалд оруулан ажлаа үргэлжлүүлж дуусгана. Ажил зогссоноос үүдэн гарсан Гүйцэтгэгчээс үл хамаарах нэмэгдэл ажлыг гэрээний нэмэгдэл ажилд зориулж гаргасан тусгай үнээр үнэлж санхүүжүүлнэ.
2. Бусад шалтгаанаар ажил зогсох. Улирал; цаг уурын нөхцөл байдал, ажилчид болоод оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зохих нөхцөлийг бүрэлдүүлээгүй, Инженерийн зааврыг биелүүлж чадаагүйгээс эсвэл Гүйцэтгэгчийн буруугаас үүдсэн аливаа өөр шалтгаанаар үүссэн түр ажил зогсолтын үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хангах зорилгоор тухайн замыг арчлан хамгаалахтай холбогдсон бүх зардлыг Гүйцэтгэгч хариуцна.
B. Инженерийн зүгээс зааварчилсан арчлалт
Гэрээнд тусгагдаагүй боловч нийт зорчин явагчдын эрх ашгийн төлөө тусгай арчлалт хийхээр Инженерийн зүгээс зааварчилсан тохиолдолд нэгжийн үнийг үндэслэн, эсвэл Ажлын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 103-р зүйлийн дагуу төлбөрийг гүйцэтгэнэ.Уг ажлыг тусгай арчлалт хэмээх ангилалд хамаарах эсэхийг Инженер тодорхойлно.
107 дугаар зүйл. Эцсийн цэвэрлэгээ
Гүйцэтгэсэн ажлыг эцэслэн шалгаж, хүлээн авахын өмнө Гүйцэтгэгч ажил явуулахаар ашиглаж байсан барилгын ажлын талбай, карьер, орон нутгийн материалын эх үүсвэр, бусад хамаарал бүхий газар, талбайн хог, илүүдэл материалыг цэвэрлэж, түр барилга, тоног төхөөрөмжийг зайлуулж уг объектыг хүлээн авч болохуйц нөхцөл байдалд оруулна. Эцсийн цэвэрлэгээний өртөг бусад үнэлгээнд шингэсэн тул түүнд тусгайлан төлбөр хийхгүй.
108 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн хариуцлага
Инженер объектыг бичгээр эцэслэн хүлээн авах хүртэл Гүйцэтгэгч 106.B.1-p зүйлд зааснаас бусад тохиолдолд хариуцлага хүлээж, ажил гүйцэтгэсэнтэй холбоотой, эс холбоотой аливаа шалтгааны улмаас учирч болох гэмтэл, хохирлоос хамгаална.
Гүйцэтгэгч өөрийн зардлаар Гүйцэтгэгчийн хяналтын хүрээнээс хальсан, мөн түүний буруугаас бус шалтгаанаар, тухайлбал, газар хөдлөлт, далайн татлага, түрлэг, xap салхи, шуурга, байгалийн гамшиг зэрэг байгалийн үзэгдэл, эсвэл нийгмийн дайсан, эсвэл засгийн газрын эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны уршгаар ажлын аливаа хэсэгт учирсан алдагдал, гэмтэл, хохирлыг шинээр дахин барьж, засаж, сэргээж, нөхнө.
Ямар нэгэн шалтгаанаар ажил түр зогсох тохиолдолд Гүйцэтгэгч Гэрээгээр хүлээсэн ажлынхаа төлөө хариуцлага хүлээх бөгөөд объектыг гэмтлээс хамгаалах, yc зайлуулалтыг хэвийн байлгах, шаардлагатай түр байгууламж байгуулах, тэмдэг тоноглол тавих зэрэг, бусад арга хэмжээг авна. Мөн түүнчлэн, Гүйцэтгэгч Гэрээний дагуу шинээр тарьсан тарьц, суулгац, зүлгийн ургаж бойжих нөхцөлийг хангахаас гадна шинээр тарьсан мод, бутыг гэмтэхээс хамгаална. 106.Б.2-p зүйлд заасан шалтгаанаар ажил түр зогссон бол тэрхүү түр зогссон хугацааны зардлыг Гүйцэтгэгч хариуцна.
109 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах
Байгаль орчны бохирдолтой тэмцэх тухай улс, орон нутгийн бүх хууль, дүрмийг Гүйцэтгэгч даган мөрдөнө. Булаг шанд, нуур, цөөрөм, усан санг шатахуун, тос, битум, химийн бодис, бусад хортой материалаар, агаарыг хатуу болон хийн бодисоор хордуулахаас зайлсхийх ёстой.
Инженерээс зөвшөөрөл аваагүй, эсвэл зөвшөөрөл авсан ч усны эхийг булингартуулахгүй байх арга хэмжээ аваагүй бол ажил явуулахыг хориглоно.
Ажлын талбай, эсвэл yxax нүх нь усны эхэнд эсвэл түүний дэргэд байрлах бол тэдгээрийг далан, хашлагаар хашиж, yc бохирдохоос хамгаална. Эдгээр хашлагыг барьж байгуулах, авч зайлуулах үедээ аль болохоор усыг булингартуулахгүй байх арга хэмжээ авна.
Чулуулаг материал угаах болон бусад ажлаас гарсан тунадас ихтэй усыг шүүлтүүр, тунгаагуур зэргээр дамжуулж, тунадасны хэмжээг нь түүнийг хаях гэж буй голын yc, нуурын усанд байгаа тунадасны хэмжээнээс хэтрэхгүй байхаар бууруулж байж хаяна.
200 ДУГААР БҮЛЭГ
АЖЛЫГ ХЯНАХ
201 дүгээр зүйл. Инженерийн эрх мэдэл
Инженер нийлүүлж буй материалын чанар, таарамж, гүйцэтгэсэн ажил, ажлын явц, Гэрээний тайлбар, Гүйцэтгэгчээс Гэрээг хүлээн авч болохуйц хэмжээнд биелүүлсэн эсэхтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэнэ.
A. Гүйцэтгэгчээс дараах зүйлийг биелүүлээгүй нөхцөлд Инженер ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсооно. Тухайлбал:
1. Объект дээр ажиллаж буй хүмүүс буюу оршин суугчдад аюултай нөхцөл байдлыг засаж залруулахгүй бол, эсвэл
2. Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхгүй бол, эсвэл
3. Инженерээс өгсөн зааврыг биелүүлэхгүй бол.
Б. Мөн түүнчлэн дараах тохиолдолд ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоож болно. Тухайлбал:
1. Цаг агаарын тааламжгүй үеүдэд, эсвэл
2. Ажлыг гүйцэтгэхэд тохиромжгүй гэж үзсэн нөхцөл байдал үүссэн, эсвэл
3. Захиалагчийн эрх ашгаас бусад нөхцөл байдал, учир шалтгаан үүдэн гарсан бол.
202 дугаар зүйл. Техникийн болон ажлын зургууд
Техникийн зурагт зай, налуу, нэг загварын хийц, хөндлөн огтлол, хийлмэл байгууламжуудын байршил, нарийвчилсан тодорхойлолтууд, мөн Саналд тусгагдсан зүйлсийн товч тайлбар тусгагдана. Төмөр гүүрний хувьд зөвхөн түүний ерөнхий онцлогуудыг харуулна. Гүйцэтгэгчид зураг тус бүрээс хоёроос доошгүй хувийг өгнө. Тэдгээрийн нэг хувийг ажлын талбайд байнга байлгана.
Техникийн зургуудыг Гүйцэтгэгч өөрийн бэлтгэсэн ажлын зургуудаар баяжуулна. Гэрээнд тусгагдаагүй боловч ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хиймэл байгууламжуудын тодорхой хэсгүүдийн г.м ажлын зургийг гаргаж Захиалагчид өгнө. Ажлын зурагт үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн элементийн зураг, хиймэл байгууламжийг цутгах хэвийг байрлуулах зураг, арматурын хэрэгцээний хүснэгт г.м шаардлагатай тодотголууд багтана. Гүйцэтгэгчийн бэлтгэсэн ажлын зургуудыг хүлээн аваад Захиалагчийн зүгээс авах арга хэмжээний тухай заалт Гэрээнд тусгагдсан байна.
Ажлын зургуудыг боловсруулсан бүх зардал Гэрээний үнэд багтана.
203 дугаар зүйл. Зураг, тодорхойлолттой тохирч байх
Гүйцэтгэсэн ажил, ашигласан материал нь гэрээний шаардлагыг хангаж, ажлын хэмжээ, материалын чанар нь Гэрээнд заасан зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Гүйцэтгэсэн ажил буюу бэлэн болсон бүтээгдэхүүн мөн түүнчлэн ашигласан материалын чанар хэмжээг зөвшөөрөгдөх хүлцлийн дээд буюу доод хязгаарын аль гэрээнд тусгагдсанаар нь шалгуур болгон хяналт хийнэ.
Нийлүүлсэн материал, гүйцэтгэсэн ажил, эсвэл бэлэн болсон бүтээгдэхүүн Гэрээний шаардлагыг хангахгүй боловч зураг төсөлтэй зохих ёсоор нийцэж байгаа тохиолдолд энэ талаар гэрээнд тодорхой нөхцөлүүд заагдаагүй бол Инженер уг ажлыг хүлээж авах эсэхийг тодорхойлж өгнө. Гэрээний заалтаар бус Инженер тийнхүү тодорхойлолт гаргасан тохиолдолд Инженер уг ажлыг хүлээн авах болсон үндэслэлээ Гэрээнд өөрчлөлт оруулах журмаар баталгаажуулна. Инженерийн энэхүү шийдвэрт үндэслэсэн дээрх өөрчлөлтийн дагуу тэдгээр ажил, материалын Гэрээний үнэнд зохих зохицуулалт хийнэ.
Хэрэв материал, гүйцэтгэсэн ажил, бэлэн болсон бүтээгдэхүүн нь Гэрээний шаардлагыг хангахгүй бол бүтээгдэхүүн, эсвэл материалыг Гүйцэтгэгчийн зардлаар зайлуулж, Инженерийн шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн, материалаар нөхөн сольж, эсвэл өөр ямар нэгэн аргаар засаж залруулна.
Тогтоогдсон шаардлагын доод хэмжээг бүрэн хангаж чадахгүй байгаа материал буюу ажлыг хүлээж авах нөхцөл гэрээнд тусгагдсан бол төлбөрийг хийхдээ зохих итгэлцүүр хэрэглэх буюу тусгай зүйл ангийн нөхцөлийг ашиглан санхүүжүүлнэ.
204 дүгээр зүйл. Техникийн зураг, тодорхойлолт, нэмэлт тодорхойлолт болон тусгай нөхцөлүүдийг тохиролцох
Эдгээр тодорхойлолт, нэмэлт тодорхойлолт, техникийн зураг, тусгай нөхцөл бусад бүх нэмэлт баримт бичгийн аль аль нь Гэрээний салшгүй хэсэг байдаг бөгөөд тэдгээрийн аль нэгэнд тусгагдсан шаардлага нь бусдад нэгэн адил хамаардаг. Эдгээр нь нэмэлт оруулах, тайлбар хийх журмаар Гэрээг улам төгөлдөржүүлэх зориулалттай байдаг. Энэхүү Гэрээний бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондоо зөрчилдвөл, ач холбогдлын зэрэглэлээр ангилагдсан дараах баримт бичгүүдийг удирдлага болгоно.
Хэмжээ Мэдээлэл
1. Техникйин зураг 1. Тусгай нөхцөл
2. Тооцооны үндэслэл 2. Техникийн зураг
3. Хэмжилт З. Нэмэлт тодорхойлолт
4. Стандартын тодорхойлолт
5. Стандартын техникийн зураг
6. Тендерийн өмнөх хуралдааны үеэр олсон мэдээлэл
Гүйцэтгэгч нь Гэрээний илт алдаатай, эсвэл орхигдсон зүйлийг ашиглаж болохгүй. Алдаатай, эсвэл орхигдсон зүйл илэрвзл тэр тухай Инженерт даруй мэдэгдэж, Гэрээний зорилтыг биелүүлэхэд шаардлагатай засвар, тайлбарыг хийлгүүлнэ.
205 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн зүгээс хамтран ажиллах
Гүйцэтгэгчид Гэрээний хоёроос доошгүй хувийг гардуулна. Гүйцэтгэгч нэг хувийг нь ажлын талбайд байнга байлгана.
Гүйцэтгэгч нь ажилдаа дэвшилт гаргах зорилгоор зураг төслийг ямагт анхаарлынхаа төвд байлгаж, бусад Гүйцэтгэгч нар болон Захиалагчийн байцаагчтай хамтран ажиллана.
Гүйцэтгэгч нь ижил төстэй ажлыг хийж байсан, туршлагатай гэрээг мэдэж ойлгож чадах мэргэжлийн удирдагчийг объектод байнга байлгана. Удирдагч Инженерээс буюу эрх бүхий төлөөлөгчөөс удирдамж, заавар авч ажиллах бөгөөд ажлын талбай дахь төлөөлөгчийн хувьд Гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон, Инженерийн удирдамж, зааврыг нэн даруй гүйцэтгэх бүрэн эрх мэдэлтэй байна.
Туслан Гүйцэтгэгчидтэй гэрээлсэн эсэхийг үл харгалзан Гүйцэтгэгч нь Гэрээг биелүүлэхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмж, багаж, ажиллах хүч, бусад бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлнэ.
206 дугаар зүйл. Гадаслагаа хийх ба өндөржилтийг бэхлэх
Барилгын талбайд гадаслагаа, өндөржилтийг Гүйцэтгэгч буюу Захиалагчийн аль нь хийхийг гэрээнд зааж өгнө.
A. Захиалагч нь энэ ажлыг гүйцэтгэх тохиолдолд Инженер тодорхой, зай, налуу, тэнхлэгийн шугам болон реперийн цэгийн тэмдэглэгээ, гадаслагааг хийлгэж, энэ тухай мэдээллийг Гүйцэтгэгчид гаргаж өгнө. Эдгээр гадаслагаа, өндөржилтийн тэмдэглэгээг ажил явуулах талбайд хяналт тавихад ашиглана. Ажил эхлэхийн өмнө Гүйцэтгэгч нь Захиалагчийн хийсэн гадаслагаа, өндөржилтийн цэгүүдийг босоо болон хэвтээ чиглэлд шалгаж үзнэ. Хийсэн гадаслагаа, тогтоосон реперийг хөдөлгөхгүй, бүрэн бүтэн байлгах асуудлыг Гүйцэтгэгч хариуцах ба хийсэн гадаслагаа өөрчлөгдсөн, хөдөлсөн нөхцөлд Гүйцэтгэгч нь өөрийн зардлаар сэргээнэ.
Б. Гүйцэтгэгч нь гадаслагааг хийж өндөржилтийн хэмжээ тогтоох нөхцөлд гүйцэтгэлийн зургийг гаргах бөгөөд шаардлагатай тооцоо, бэхэлгээний ажлыг хийнэ. Дараах инженерийн ажлуудыг хийнэ. Үүнд:
1. Тэнхлэгийн шугам ба бэхэлгээний цэгүүдийг зөөж байрлуулах
2. Шаардлагатай гэж үзвэл хяналтын цэгийг өөрчлөх
3. Реперийн цэгүүдийг нивелирээр шалгаж, чөлөөтэй газар зайлуулж байрлуулах
4. Барилгын ажлын талбайн хил хязгаар, замын зурвас, yc зайлуулах байгууламж, хучилтын бүтээц, шороон далан, далангийн дээд үе бопон гүүр, бусад байгууламж г.м зай хэмжээ, налууг шалгах шаардлагатай бүх цэгүүдийн хяналтын тэмдэгтүүдийг байрлуулах.
Гадаслагаа, тэмдэглэгээ хийх бэхлэх болон бүх төрлийн хэмжин шалгах ажилд шаардагдах багаж хэрэгслүүдийг Гүйцэтгэгч нийлүүлнэ.Гэрээнд зааснаар гадаслагаа, тэмдэглэгээний ажлыг хийхдээ Захиалагчийн инженер техникийн ажилтнуудын ашигладаг, стандартаар тогтоосон гарын авлагыг баримтална. Авто машины зам барилгын ажилд замын бүх уртын туршид реперийн цэгүүдийг нивелирээр хэмжиж шалгана. Гүүр барих тохиолдолд 4 реперийн цэгт өндөржилтийн хэмжээг бэхлэх ба эрэг тус бүр дээр 2 репер байх ёстой. Инженер тухайн байгууламжийн эцсийн төлбөрийг хийхэд шаардагдах бүх хэмжилт ба шалгалтыг хийж гүйцэтгэнэ. Инженер нь баригдаж байгаа барилга байгууламж зөв хийгдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих боловч хэмжилтийн болон барилгын эцэст гарсан алдааг хариуцахгүй.
Талбайн хэмжилтийн өгөгдлүүдийг барилгын ажлын өдрийн тэмдэглэлд буюу тусгай дэвтэрт инженерийн тогтоосон аргачлал буюу Захиалагчийн шаардсан аргачлалын дагуу нягт нямбай бичнэ. Захиалагч нь шаардлагад нийцсэн талбайн журналаар хангаж өгнө. Ажил дуусмагц талбайн журналыг Захиалагчид хүлээлгэн өгнө. Захиалагч дуртай цагтаа талбайн журналыг шалган үзэж болно. Гүйцэтгэгч нь өөрийн Инженер, Техникийн ажилтнуудын ажилд хяналт тавих ба барилгын явцад гарсан алдааг Гүйцэтгэгч өөрийн зардлаар засна.Гүйцэтгэгчийн инженерийн болоод хэмжилт гадаслагааны ажилд тусад нь төлбөр хийгдэхгүй.
207 дугаар зүйл. Захиалагчийн төлөөлөгч Инженерийн эрх, үүрэг
Захиалагчийн шууд төлөөлөгчийн хувьд баригдаж байгаа объект бүрийн техникийн нарийвчилсан асуудлыг шууд мэдэлдээ байлган объектыг удирдан, түүнийг амжилттай барьж дуусгах хариуцлагыг хүлээнэ. Захиалагчийн төлөөлөгч нь гологдол, гэмтэлтэй материалыг актлан, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг зогсоох эрх эдэлнэ.
208 дугаар зүйл. Хяналтын инженерийн үүрэг
Захиалагчийн хяналтын Инженер нь гүйцэтгэсэн бүх ажил, нийлүүлсэн бүх материалыг шалгах эрхтэй. Шалгалтад шаардлагатай материалыг бэлтгэхээс эхлээд үйлдвэрлэх явцыг хүртэл хамааруулж болно.Хяналтын инженер нь Гэрээний заалтыг өөрчлөх, эсвэл цуцлах, Гэрээ зөрчсөн зааварчилгаа өгөх, Гүйцэтгэгчийн даамал, мастер шиг ажиллах эрхгүй. Хяналтын инженер нь Инженерт асуудал тавигдаж түүнээс шийдвэр гартал, буруу хийгдсэн ажил, чанаргүй материалыг гологдол болгох эрхтэй.
209 дүгээр зүйл. Ажлын хяналт
Ажлын аль ч төрөл болон хэсгүүд, материалууд инженерийн хяналтад байна. Инженер нь аливаа төрлийн ажил гүйцэтгэгдэж буй газарт нэвтрэх эрх эдлэх бөгөөд бүрэн хэмжээний болоод хэсэгчилсэн шалгалт хийхэд шаардлагатай мэдээлэл, туслалцааг Гүйцэтгэгчээс авна.
Инженерийн шаардсанаар Гүйцэтгэгч дууссан ажлынхаа аль ч хэсгийг задалж үзүүлнэ. Шалгасны дараа Гүйцэтгэгч нь Гэрээний дагуу тэрхүү шалгуулсан хэсгээ сэргээнэ. Шалгалтын үр дүнд гүйцэтгэсэн ажил нь Гэрээний шаардлагыг хангаж байгаа нь нотлогдох юм бол эдгээр туршилтыг бэлтгэхтэй холбогдсон Гүйцэтгэгчийн зардлыг нэмэлт ажлын журмаар нөхөн төлнө. Туршилтын үр дүнд Гэрээний шаардлагад гүйцэтгэсэн ажил нийцэхгүй нь нотлогдвол туршилтыг бэлтгэх болон явуулах зардал, мөн алдаатай ажлыг засах зардлыг Гүйцэтгэгчээс гаргуулна.
Захиалагчийн төлөөлөгч ажил гүйцэтгэсэн тухай мэдүүлгийг бичгээр авсан хэрнээ ажлыг шалгаагүй орхисноос бусад тохиолдолд Захиалагчийн эрх бүхий төлөөлөгчөөр шалгагдаагүй гүйцэтгэсэн ажил, эсвэл хэрэглэсэн материалыг Гүйцэтгэгчийн зардлаар зайлуулах буюу солино.
210 дугаар зүйл. Шаардлага хангаагүй ажлыг засварлах
103-р зүйлийн заалтын шаардлагад нийцээгүй, Гэрээний заалтыг зөрчсөн ажлыг шаардлага хангаагүй ажилд тооцно.
Эцсийн байдлаар хүлээн авахаас өмнө илэрсэн, ямар нэгэн шалтгаанаар үүссэн шаардлага хангаагүй ажлыг Гүйцэтгэгчийн зардлаар сэргээнэ.
Инженерийн өгсөн зааврыг баримтлаагүй, төслийн дагуу хийгдээгүй, эсвэл Инженерийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн нэмэгдэл ажил, эдгээрийн төлбөрийг Инженерийн тавьсан шаардлагын дагуу засахаас нааш олгохгүй. Гэрээний шаардлагыг хангаагүй ажлыг засахдаа Гүйцэтгэгч өөрийн зардлаар гүйцэтгэнэ. Инженерийн тавьсан шаардлагын дагуу ажлыг засахгүй бол Инженер нь холбогдох дэд зүйлийн заалтыг удирдлага болгон өөр байгууллагаар шаардлага хангаагүй ажлыг засуулан, ажлын зардлыг Гүйцэтгэгчээс суутгах эрх эдэлнэ.
211 дүгээр зүйл. Барилгын ажлын үеийн арчлалт, хамгаалалт
Гүйцэтгэгч нь объектыг хүлээлгэн өгөх хүртлээ ажлын талбайг зохих шаардлагын хэмжээнд байлгах үүрэг хүлээнэ. Арчлалт хамгаалалтын ажлыг өдөр бүр гүйцэтгэнэ.
Энэ нөхцөлийг зөрчсөн байдал ажиглагдвал Инженер Гүйцэтгэгчид тэр тухай даруй мэдэгдэнэ. Тийнхүү мэдэгдэл авснаас хойш 24 цагийн дотор Гүйцэтгэгч арчлалтыг хийгээгүй нөхцөлд Инженер объектыг үргэлжлүүлэн арчлан хамгаална.Ингэхдээ Гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс арчлалтын зардлыг суутгана.
Гэрээнд өмнө нь баригдсан далангийн дээд үе, суурь, хучилт, хиймэл байгууламж дээр материал байрлуулахаар заасан бол өмнө нь баригдсан хэсгүүдийг Гүйцэтгэгч арчлан хамгаалах ажлыг барилгын ажил үргэлжлэх хугацаанд хариуцна.
Барилгын ажил үргэлжилж байх үеийн буюу объектыг хүлээн авах хүртэлх эдгээр байгууламжийг арчлан хамгаалах ажлын зардлыг бусад нэгж ажлын өртөгт оруулж өгнө.
212 дугаар зүйл. Объектыг хүлээн авах
Барилгын бүх ажил дууссаны дараа объектыг эцсийн байдлаар хүлээн авна. Гэхдээ Гүйцэтгэгчид шаардлагатай баримтууд, гэрчилгээ, эсвэл чанарын баталгаажилт бэлэн биш тохиолдолд Гүйцэтгэгчийн хүсэлт, Инженерийн зөвшөөрлөөр тийнхүү хүлээн авах ажлыг хойшлуулж болно. Гүйцэтгэсэн ажил, материалын чанарыг баталгаажуулсан зарим баримт бичгийг Гүйцэтгэгч өгч чадаагүй шалтгааныг тогтоох хэрэгтэй.
Гэрээний хугацаа дуусахаас өмнө Гүйцэтгэгч шаардлагатай баримт бичиг, гэрчилгээ, чанарын баталгаажилтыг гардуулж даруй өгөх ёстой. Шаардлагатай бүх баримт бичиг, гэрчилгээ, чанарын баталгаажилтыг бүрдүүлж, Инженерт шилжүүлээгүй нөхцөлд эцсийн байдлаар ажлыг хүлээн авч, төлбөрийг гүйцэтгэхгүй.
A. Объектыг хэсэгчлэн хүлээн авах
Хиймэл байгууламж, замын уулзвар, гарц, замын болон хучилтын хэсэг гэх мэт объектын нэг хэсэг үндсэндээ баригдсан нөхцөлд Гүйцэтгэгч эдгээр ажлыг шалгуулан хүлээлгэж өгөх хүсэлт тавьж болно. Объектын зарим хэсэг Гэрээний дагуу хийгдсэн байвал Инженер түүнийг эцэслэн гүйцэтгэсэн хэмээн үзэж хүлээн авч болно. Объектыг хэсэгчлэн хүлээн авах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг Инженер эдэлнэ. Хэсэгчлэн хүлээн авснаар Гэрээ цуцлагдах буюу түүний заалтад өөрчлөлт орохгүй.
Б. Объектыг хүлээн авах
Объектыг барьж дууссан тухай мэдэгдлийг Инженер Гүйцэтгэгчээс авсны дараа шалгалт хийнэ. Гэрээний дагуу гүйцэтгэх ажил дууссан бол эцсийн шалгалтыг явуулан, Инженер ажил дууссан тухай Гүйцэтгэгчид бичгээр мэдээлнэ.
Хэрэв ажил хангалтгүй гүйцэтгэгдсэн бол Инженер засварлах хэсгийг тодорхойлж, ажлыг хүлээн аваагүй, шалгалт эцсийн байдлаар явагдаагүй болохыг мэдэгдэнэ. Инженерээс тодорхойлсон засварын ажлыг Гүйцэтгэгч даруй биелүүлнэ. Засварын ажлын дараа дахин эцсийн шалгалтыг явуулна. Ажил шаардлага хангах түвшинд гүйцэтгэгдсэн бол Инженер ажлыг эцсийн байдлаар хүлээн авч, тийнхүү эцсийн байдлаар шалгалт хийж, хүлээн авсан тухайгаа Гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ.
213 дугаар зүйл. Гэрээнд засвар оруулах тухай хүсэлт
Гэрээнд заагдаагүй ажлыг гүйцэтгэх, материалыг худалдан авахад нэмэлт төлбөр хийх шаардлагатай бол ажил эхлэхээс өмнө буюу ажлын явцад 104.05-р дэд зүйлд заасны дагуу тэр тухай Инженерт бичгээр мэдэгдэнэ.
Мэдэгдэл авсны дараа Инженер 104.05-р дэд зүйлд заасны дагуу хариу өгнө. Инженер мэдэгдлийг хүлээн аваад судалж, дүгнэлт гаргах хугацаанд Гүйцэтгэгчийн зүгээс хамтран ажиллаж, дахин гомдол гарахгүй байхаар шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд өгнө.
Мэдэгдэл Инженерт хүрээгүй, эсвэл гарсан жинхэнэ зардлыг нарийн тооцсон мэдээллийг Инженерт цаг тухайд нь өгөөгүй нөхцөлд Гүйцэтгэгч аливаа нэмэлт санхүүжилт авах гомдол гаргахгүй. Гүйцэтгэгчийн мэдэгдэл, мөн Инженерийн хийсэн тооцоо нь хууль зүйн нотолгоо болохгүй. Мэдэгдэл нь зөв зүйтэй гэж тооцогдвол Гэрээнд зохих ёсны өөрчлөлт оруулна.
A. Гомдол болоод түүнтэй холбогдон гарах зардал хэр үндэстэй болохыг тогтооход Инженерт ойлгомжтой байлгахын тулд аль болохоор нарийвчилсан тодорхой мэдээлэл өгнө. Мэдэгдэл бүрт наад зах нь дараах мэдээлэл орно. Үүнд:
1. Мэдэгдэлд хийгдсэн ажлын он, cap, өдөр, байршил, ажил гүйцэтгэсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл
Мэдэгдэл өгөхөд хүргэсэн нөхцөл байдал, үйл явдлын он,сар,өдөр,
Гүйцэтгэгч (Захиалагчаас авч) бөглөдөг "Мэдэгдэл"-ийн маягт
Мэдэгдэл өгөхөд хүргэсэн шалтгаан, нөхцөл байдлыг сайн мэдэх Захиалагчийн ажилтнуудын овог, нэр, албан тушаал, эрхэлдэг ажил
Мэдэгдэл өгөхөд хүргэсэн шалтгаан, нөхцөл байдлыг сайн мэдэх Гүйцэтгэгчийн ажилтнуудын овог нэр, албан тушаал, гүйцэтгэдэг ажил
Мэдэгдлийг зөвшөөрөх Гэрээний заалтууд, заалттай уялдуулан хийсэн тайлбар
Асуудалд холбогдох баримт бичиг, аман мэдээллийн цуглуулга
Нэмэлт нөхөн төлбөр нь, эсвэл хугацаа сунгасан нь Гэрээний заалтын дагуу байх
Ажлын хугацаа сунгагдахаар бол хэдэн хоногоор сунгагдах, энэ нь ажлын графикт шүүлт хийж сунгах болсон үндэслэл
Шаардагдах нэмэлт хөрөнгийн хэмжээ, түүний задаргаа
Гэрээний дагуу эцсийн төлбөр хийх хүртэл Гүйцэтгэгч ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй бол нэмэгдэл зардалтай холбогдох гомдол нэхэмжлээгүй гэж үзнэ.
Б. Мэдэгдлийг баталгаажуулах
Гүйцэтгэгчээс гаргасан мэдэгдэл нь дараах зүйлүүдийг баталгаажуулсан байна. Үүнд:
1. Мэдэгдэл нь үндэслэлтэй байх.
2. Өгсөн мэдээлэл нь Гүйцэтгэгчийн зүгээс үнэн бодит бөгөөд бүрэн байх.
3. Мэдэгдэлд дурдсан зардлын хэмжээ Гүйцэтгэгчийн гаргасан бодит зардалтай тохирч байх.
Гүйцэтгэгч нь эдгээр мэдэгдлээ баримтлан (үүнд хавсаргасан) МЭДЭГДЭХ ХУУДАС бөглөж захиалагчид өгнө.
Хуурамч мэдээлэл өгөх, мэдээллийг гуйвуулах тухай хуулийн дагуу оногдох хариуцлагыг ухамсарлан дараах зүйлийг мэдэгдэж байна.
(Овог, нэр)
(Албан тушаал)
(Компанийн нэр)
Энэхүү гэрээг гүйцэтгэх явцад гарсан нэмэлт зардал, хугацаа сунгах тухай мэдэгдэл нь гарч болох бодит зардал, цаг хугацаанд нийцэж, бүрэн үндэслэлтэйгээр Гэрээнд оролцогч 2 талуудын хооронд зөвшөөрөгдсөн болно.
(Он, cap, өдөр, гарын үсэг, нотариатаар батлагдсан)
|
B. Мэдэгдлийг судлах
Тухайн улсын шүүхээр шийдүүлэх шаардлагатай эсэхээс үл шалтгаалан тэрхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш аль ч цаг хугацаанд Инженер судлан үзнэ. Мэдэгдлийг авснаас хойш хуанлийн 10 өдрийн дотор тийнхүү судалж үзнэ.
Ерөнхий Гүйцэтгэгч, Туслан Гүйцэтгэгч, Бэлтгэн нийлүүлэгч нар нь Захиалагчтай хамтран ажиллаж, наад зах нь дараах мэдээллийг Инженерт өгнө. Үүнд:
1. Мастерын өдөр тутмын цагийн бүртгэл болон өдөр тутмын ажлын, тайлан
2. Хэрэв байдаг бол ҮЭ, тэдгээртэй байгуулсан гэрээнүүд
3. Даатгал, нийгмийн хангамж, ашиг
4. Тооцооны баримт
5. Цалингийн тооцоо
6. Цалингаас суутгадаг татвар
7. Материалын нэхэмжлэх, захиалга, олж нийлүүлж буй бүх материалын талаар байгуулсан Гэрээ
8. Материалын зардлыг хуваарилсан жагсаалт
9. Тоног төхөөрөмжийн бүртгэл (компанийн тоног төхөөрөмжийн бүртгэл, үнэ г.м.)
10. Түрээсийн гэрээ, Туслан Гүйцэтгэгчээс гаргасан нэхэмжлэлүүд
11. Туслан Гүйцэтгэгчид төлбөр хийсэн тухай тодорхойлолт
12. Хүчингүй болсон баримт (төлбөрийн баримт, худалдагчид)
13. Объектын ажлын зардлын тайлан
14. Төлбөрийн тооцооны дэвтэр
15. Нягтлан бодох бүртгэл, түүнд холбогдох хавсралтууд
16. Бэлэн мөнгөний зарцуулалтын бүртгэлийн дэвтэр
17. Санхүүгийн жилийн тайлан
18. Компани, байгууллагын нягтлан бодогч, бусад хүн хөтөлдөг эсэхийг үл харгалзан орлогын татварын тайлан
19. Компанийн бүх тоног төхөөрөмжийн элэгдлийн тооцоо
20. Бэлэн байгаа тоног төхөөрөмжийнхөө бодит өртгийг тогтоохтой холбогдсон Гүйцэтгэгчийн дотоод зардлын бүх баримт бичиг
21. Төслийг биелүүлэх хугацаанд болон тухайн төсөл эхлэхээс өмнөх таван жил тутамд Гүйцэтгэгчийн олж байсан бодит орлого, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг харуулсан бүх баримт бичиг
22. Архивт хадгалуулахаар шилжүүлээгүй бол тендерийн саналд бэлтгэж байсан Гүйцэтгэгчийн бүх баримт бичиг, эцсийн тооцоо
23. Мэдэгдэл бичихэд зориулагдсан, гарсан зардлыг тодорхойлоход ашиглагдах баримт бичиг, тухайлбал, ажиллах хүчин, тэтгэмж, даатгал, материал, тоног төхөөрөмж, Туслан Гүйцэтгэгчид, мөн түүнчлэн цаг хугацаа, оролцсон хүн, хүмүүсийн ажилласан цаг, авсан цалинг заасан баримт бичгүүд.
300 ДУГААР БҮЛЭГ
ХЭМЖИЛТ БА ТӨЛБӨР
301 дүгээр зүйл. Ажлын тоо хэмжээг тодорхойлох
Гэрээгээр хийгдсэн ажлын тоо хэмжээг тодорхойлоход метрийн системийн нэгжийг ашиглана. Замын уртыг тогтоох тохиолдолд хэмжилтийн нэгжид 100 м-тэй тэнцэх пикет гэдэг ойлголтыг хэрэглэнэ. Гүйцэтгэсэн ажил ба нийлүүлсэн материалын хэмжээг тогтоохдоо инженерийн практик ажиллагаанд хэрэглэдэг хэмжилт ба тооцооны аргуудыг ашиглана. Замын дагуу хэмжилтийг хийж талбайг тооцохдоо, хэмжилтийг хэвтээ хавтгайд хийх ба талбайн хэмжилтийг 1 кв.м хүртэл нарийвчлан тооцож гаргана. Талбайг тооцох хөндлөнгийн хэмжээнүүдийг зургийн дагуу нэг бүрчлэн хэмжих буюу Инженерээс бичгээр өгсөн зааврыг үндэслэнэ.
Хиймэл байгууламжийн хэмжээг зургаар буюу газар дээр нь талбайн нөхцөлд хэмжиж гаргана. Замын хоолой, хашлага, далд шүүрүүлэгч гэх мэт уртаашаа хэмжигдэх байгууламжийн хэмжээг замын суурь буюу байгууламжуудын суурьтай параллелиар хэмжинэ. Ухмалын газар шорооны ажлын хэмжээг тодорхойлохдоо газар шорооны ажлын хэмжээг тодорхойлдог аргыг ашиглах буюу Инженерийн тодорхойлсон бусад боломжтой аргуудыг хэрэглэж болно. Дугуй болон нум огтлолтой ган хоолойнуудыг бэлтгэхэд ашигласан болон цайрдсан, жирийн гөлмөн төмрүүд, мөн төмөр шпунтын зузааныг миллиметрээр хэмжинэ. "Метрийн тонн" гэдэг хэллэг нь 1000 кг гэсэн үг. Хүндийн жингээр хэмжигддэг буюу орцлогддог материалуудыг Инженерийн заасан газар мэргэжлийн хүн баталгаажсан жин дээр хэмжилт хийнэ. Төмөр замаар материал тээвэрлэх тохиолдолд зөвхөн материалын бодит жинг төлбөр тооцоонд авч хэрэглэнэ. Вагоны жинг тооцоонд оруулахгүй. Материалыг тээвэрлэх ачааны тэрэгнүүдийг ачаагүй байхад нь Инженерийн заасан цагт өдөр тутам жинг хэмжинэ. Ачааны тэрэг бүхэн ялгагдах таних тэмдэгтэй байна. Эзлэхүүнээр хэмжигддэг материалыг зөөвөрлөдөг тээврийн хэрэгслийг урьдчилан тохиролцох бөгөөд буулгах газар нь хэмжилтийг хийнэ. Инженерийн зөвшөөрсөн нөхцөлд тээврийн хэрэгсэл нь ямар ч хамаагүй марк хэмжээтэй байж болох ба харин ачааны тэвш нь эзлэхүүнийг нь нарийвчлан тооцоход хялбар дүрстэй байна. Ачааг тээврийн хэрэгсэлд тэгш ачсан байх ёстой бөгөөд буулгах цэгт дахин тэгшилнэ. Гүйцэтгэгчийн хүсэлт ба Инженерийн зөвшөөрсөн албан тоотын үндсэн дээр куб.метрээр хэмжигдэх ачааг жигнэж үзээд куб.метрт шилжүүлж болно. Жингийн хэмжээг эзлэхүүнд шилжүүлэх коэффициентыг Инженер тогтоох бөгөөд төлбөр хийхээс өмнө уг асуудлыг Гүйцэтгэгчтэй тохиролцсон байвал зохино. Битум материалыг литр буюу тонноор хэмжинэ. Эдгээр материалыг хэмжихэд дулааны хэм нь 15°С байх бөгөөд битумд ASTM D1250, давирхайнд ASTM D633 стандартуудыг мөрдөнө. Төмөр замаар бункерээр тээвэрлэж байгаа битумын хэмжээг батлагдсан жин буюу саваар хэмжиж тээвэрлэлтийн алдагдал буюу бохирдолтыг тооцон гаргана. Авто болон бусад тээврийн хэрэгслээр битумыг тээвэрлэх тохиолдолд баталгаажуулсан жин эзлэхүүнтэй саваар хэмжин тээврийн хорогдол ба хөөсрөх нөхцөлийг нь тооцно.Цементийг тонноор хэмжинэ.
"Нийт үнэ" гэдэг томъёо нь гэрээнд заасан ажлын бүрэн өртгийг төлөх хэмжээ юм. "Нийт үнэ "-ээр гэж үнэлэгдэх баригдаж дууссан байгууламж буюу хийцийн хэсгийг хэмжих нэгж болгон авах тохиолдолд төлбөр хийх хэмжих нэгжид бүх шаардагдах хэрэгсэл, хамаарагдах бүх зүйл орсон байх ёстой.
Тоног төхөөрөмжийн түрээсийн жинхэнэ ажилласан хугацааны цагийг тооцохдоо төслийн хүрээнд уг тоног төхөөрөмжийг зөөж аваачихад шаардагдах хугацааг оруулна. Хугацааг тооцох үндсэн дээр төлбөр хийх тусгай тоног төхөөрөмжийг Инженер захиалсан тохиолдолд жинхэнэ ажилласан цагийн хугацаан дээр, авчирсан болон объект дотор тээвэрлэж нүүлгэсэн хугацааг нэмж оруулна. Хэрэв Инженерийн захиалсан тоног төхөөрөмж объект дээр нөөцөд хадгалагдаж байвал түүний төлбөрийг нөөцөд байх хугацаагаар нь тооцно.Стандартын эдлэл болох хаалт төмөр утас, гөлмөн төмөр, цутгамал усны хаалт гэх мэт зүйлсийн жин, хөндлөн огтлолын хэмжээг гаргахдаа эдлэл тус бүрээс 1 ширхгийг авч хэмжилт хийж нийт дүнг гаргана. Жагсаалтад тусгайлан заасан хүлцлийн хатуу хяналт байхгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн салбарт мөрдөгддөг үйлдвэрлэлийн хүлцэл хангалттай болно. Авто машины зам, гүүр барих материалыг хэмжих тугнах жингүүдийг Гүйцэтгэгч хариуцах бөгөөд эдгээр жинлүүрүүдийг үйлдвэрийн аргаар тохируулан баталгаажуулсан байна.
Жингийн алдаа нь хэрэглэж байгаа шкалын нийт заалтаас 3%-иас илүүгүй байвал зохино. Жинг ажил эхлэхээс өмнө ба тогтоосон хугацаанд байцаагчийг байлцуулан Гүйцэтгэгч тогтмол шалгаж байна. Жингийн заалтын нэгж нь хамгийн бага даацын хэмжээний 0,1%-иас хэтэрч болохгүй бөгөөд тэр нь 0,5 кг-аас хэтэрч болохгүй. Пружин жинг ашиглаж болохгүй. Жингийн тэнхлэг, заалт, суурь болон бусад тоноглол нь ажиллуулж байгаа хүмүүст болон байцаагчид аль болох харагдахуйц байх ёстой. Жинг шалгах зорилгоор стандартын 25 кг-ийн туухай 10 ширхгийг бэлэн байлгах ёстой. Шинэ газар жинг тавьж ашиглахын өмнө түүнийг техникийн үзлэгт оруулж баталгаажуулсан байна. Тавцант пүүг байрлуулж ашиглахдаа тавцангийн түвшингээр бүх төгсгөлүүдэд нь хатуу хашилт хийж өгнө.Өндөр алдаатай жинг ашиглахыг зөвшөөрөхгүй болно. (0,5%-ийн алдаа гарахад материалын эзлэхүүн мэдэгдэхүйц багасаж байдаг). Хэрэв шалгалтаар жинлүүр дутуу заах тохиолдолд жинд тохируулга хийх бөгөөд Гүйцэтгэгчид хэмжилтийн зөрүүгээс гарах нэмэлт төлбөр хийгдэхгүй. Энэхүү зүйлд дурдсан жинлүүрийн байр, шалгалт, баталгаажуулалт хийх, нийлүүлэлт, хяналтын туухайтай байлгах г.м ажиллагааны зардлыг төслийн төрөл бүрийн нэгж үнэлгээнд тусгасан байна. Төслийн зурагт заасан ажлын хэмжээг инженер өөрчлөөгүй тохиолдолд тооцоолж гаргасан ажлын хэмжээг гэрээний бодит гүйцэтгэл гэж үзнэ.Хэрэв ажлын хэмжээнд өөрчлөлт орвол /нэмэгдэх, хасагдах/ өөрчлөгдсөн хэмжээнд нь тохируулан санхүүжүүлнэ.
302 дугаар зүйл. Төлбөрийн хэмжээ
Гэрээ ёсоор Гүйцэтгэгчид олгох төлбөрт зардлын бүрэн өртөг тусгалаа олсон байх ёстой. Үүнд:Бүх төрлийн материалын нийлүүлэлтийн зардал, гэрээ ёсоор чанартай гүйцэтгэсэн ажил, ажлын төрөл байдлаас үүсэж гарах эрсдэл, алдагдал, хохирол ба бусад зардлууд. Хэрэв "Төлбөрийн үндэс" гэсэн заалтад тодорхой ажил буюу материалын нэгжийн үнэлгээгээр төлбөр хийхээр тооцогдсон бол энэ төлбөрийг гэрээний өөр нэгэн нэгжийн үнэлгээгээр хийж үл болно.
303 дугаар зүйл. Гэрээнээс өөрчлөгдсөн барилгын талбайн нөхцөл, өөрчлөлт,нэмэгдэл ажил ба ажил гүйцэтгэхэд үйлдвэрлэх хүчнийг тооцох
Гэрээнээс өөрчлөгдсөн нөхцөл барилгын талбайд бий болох ба нэмэлт ажил гарах тохиолдолд 104 дүгээр зүйлийн дагуу доорх аргачлалыг хэрэглэн төлбөр хийгдэнэ.
A. Гэрээний нэгжийн үнэлгээгээр
Б. Тогтоогдсон журмаар зөвшөөрөгдсөн ажилд ажлын нэгжийн үнэлгээгээр
B. Тохиролцсон хэлцлийн үнээр
Г. Үйлдвэрлэх хүчний тооцоо бүртгэл хийхийн тулд Захиалагчийн заасны дагуу доорх үндсэн зардлыг нөхөн төлсөн байх ёстой.
1. Хөдөлмөр зарцуулалт. Тодорхой ажил хариуцсан мастерыг оруулаад хөдөлмөрийн хөлс төлөлтийг ажил эхлэхийн өмнө бичгээр тохиролцсоны дагуу жинхэнэ зарцуулсан хүн-цаг тутамд ногдох цалингийн хэмжээгээр тооцож хэрэгжүүлнэ. Гүйцэтгэгчид бодит зардлыг нь буюу гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс хамт олны хэлцэлд урьдчилан тусгасны дагуу томилолт, нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн сангийн шимтгэл г.м бусад тэтгэмжүүдийг оруулсан ажилчдын амьжиргааны доод түвшингийн цалинг олгох ба хөлсний ажилчдын гүйцэтгэсэн ажлын онцлогийг харгалзан гэрээний дагуу цалинжуулна.Дээрх заалтын дагуу тодорхойлсон үнийн дүнгийн 35%-тай тэнцэх зардлыг гүйцэтгэгчид олгоно.
2. Үүрэг, даатгал ба татвар. Хөрөнгө ба ажиллах хүчний даатгал, ажилгүйдлийн сангийн шимтгэл, нийгмийн даатгал зэрэг бодит зардлуудын дүнг 10% өсгөн нөхөн төлбөрийг гүйцэтгэгчид олгоно.Гүйцэтгэгч нь үүрэг, даатгал, татварт гарсан зардлыг батлах ёстой.
3. Материалууд. Инженерийн хүлээж авсан материалын бодит өртгийг /тээврийн зардлыг оролцуулсан/ 15%-иар өсгөсөн гүйцэтгэлийн өртгөөр тооцож авна.
4. Тоног төхөөрөмж ба байгууламж. Ашиглахыг зөвшөөрч Инженерийн баталсан машин, төхөөрөмжийн цагийн хөлсийг захиалагчийн тогтоосон тоног төхөөрөмжийн албан ёсны түрээсийн төлбөрийн хэмжээгээр авна.Энэ нөхцөлд түрээсийн төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтооно.
а. Сарын цалинг 176 хувааж гаргасан цагийн хөлсийг ашиглана. Хоногоор болоод 7 хоногийн ажлын хөлсийг тооцохгүй.
б. Объект дээр ажилласан тоног төхөөрөмжийн ажлын хөлсийг ажилласан бодит цагийн бүртгэлийг нь үндэслэн тооцно.
в. Нэгжийн үнэлгээг тогтоох үндсэн нөхцөлийг өөрчлөх ажил нь энэ үнэлгээг хэрэглэсэн эхний өдрөөс ажил үргэлжлэх бүх хугацаанд хийгдэж байна.
г. Бүсчлэлийн итгэлцүүрийг энд хэрэглэхгүй. Тоног төхөөрөмжийн ажлын хугацааны үнэлгээнд өөрчлөлт хийхэд хүснэгт ашиглана.
д. Илүү цагаар ажилласан хөлсийг "а"-д заасан үнэлгээгээр тооцож олгоно.
е. Цагийн тарифыг зөвхөн машин, тоног төхөөрөмжийн ажилласан цагт төлбөр хийхэд ашиглана. Сул зогсолтын шалтгааныг үл харгалзан энэ тарифаар хөлс төлөхгүй.
ж. Инженерийн санаачлагаар объектын нөөцөнд байгаагаас бусад тоног төхөөрөмжид сул зогсолтын төлбөр хийгдэхгүй. Нөөцөд байгаа тоног төхөөрөмжийн төлбөрийг "а"-д заагдсаны тал үнэлгээгээр хийнэ. Хэрэв нөөцөд байгаа тоног төхөөрөмж 8 цаг буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан тохиолдолд сул зогсолтын хугацааны төлбөр хийгдэхгүй. Хэрэв нөөцийн тоног төхөөрөмж 8 цагаас богино хугацаанд ажилласан тохиолдолд нөөцөд байсан хугацааны төлбөрийг ажилласан цагийн дүнтэй нийлүүлж 8 цаг болгон тооцоонд авна. Тоног төхөөрөмж нөөцөд байсан гэх төлбөрийг ажлын бус өдөрт тооцогдох хоногт хийхгүй болно.
з. Дээрх тогтоосон үнэлгээнд шатах тослох материал, туслах материал, жижиг багаж, тусгай тоноглолууд, их засвар ба бүх төрлийн үйлчилгээнд шаардагдах хэрэгсэл, элэгдэл хорогдлын шимтгэл, хадгалалт хамгаалалтын зардал, ашиг, -даатгал, машин ба тоног төхөөрөмжийг барилгын талбай дээр авчирсан г.м бүх зардлууд тусгагдсан болно. Зардлын үндэслэлгүй ямар нэгэн нэмэгдэл үнэлгээг захиалагч батлахгүй болно.Доорх цагийг төлбөрт үл хамааруулна. Үүнд: (1) тоног төхөөрөмж эвдэрхий байсан хугацаа, (2) засварт байсан хугацаа, (3) тоног төхөөрөмж шаардлагагүй болсон тухай Инженерээс Гүйцэтгэгчид мэдэгдэл өгснөөс 24 цагаас хойших хугацаа.Хэрэв шаардлагатай тоног төхөөрөмжийн үнэлгээ нь түрээсийн үнэлгээний лавлахад байхгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө үнийг бичгээр урьдчилан тохиролцсон байх ёстой. Дээрх заалтууд нь Гүйцэтгэгчийн шууд мэдэлд байдаг буюу харьяалал нэгтэй байгууллагуудын тоног төхөөрөмж, үйлдвэрүүдэд хамаарна. Хэрэв Гүйцэтгэгч нь өөрийн мэдэлд тусгай зориулалтын тоног төхөөрөмжгүй байгаад гаднаас түрээслэх шаардлага гарвал энэ тухайгаа Инженерт урьдчилан мэдэгдэнэ. Энэ тохиолдолд уг тоног төхөөрөмжийг жинхэнэ ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг гүйцэтгэлээр нь хийж дээр нь нүүлгэн шилжүүлсний зардлыг өгнө. Гүйцэтгэгч нь түрээслүүлэгчид төлсөн төлбөрийн тооцооны нэг хувь буюу түрээсийн төлбөр хийсэн зардлын чөкийг гаргаж өгсөн байх ёстой. Дараах нөхцөлд тоног төхөөрөмжийг барилгын талбайд авчирсан, талбайгаас аваачсан тээвэрлэлтийн зардлыг төлөх болно. (1)Хамгийн ойрхон батлагдсан хаягтай газраас (2) буцааж хүргэх зардал нь авчрах зардлаас хэтрэхгүй байх, (3) тээвэрлэлтийн зардал нь лицензийн тээвэрлэлтийн үнэлгээнээс илүүгүй байх, (4) барилгын талбай буюу ойролцоо газарт байхгүй тоног төхөөрөмжид зардлын хязгаарлалт тогтооно. Гүйцэтгэгчээс гадна пүүс, хувь хүмүүсийн гаргасан бүх зардлыг төлөхдөө батлагдсан тооцооны хуудсыг үндэслэнэ.
5. Бусад. Төлбөр хийлгүүлэх тусгай зөвшөөрөлгүй удирдлагын зардал, жижиг багаж ашигласан ба бусад төрлийн зардалд төлбөр хийгдэхгүй.
6. Туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах. Туслан гүйцэтгэгчийн ажилтай нь холбогдуулж Гүйцэтгэгчийн захиргааны зардалд дээр дурдсан журмын дагуу ажлын нийт өртгийн 5%-тай тэнцэх төлбөр хийгдэнэ.
7. Нөхөн төлбөр. Инженер, Гүйцэтгэгчтэй хамтарч хийж гүйцэтгэсэн ажлын өртгийг хөдөлмөр зарцуулалтын бүртгэлтэй харьцуулж үзнэ.
8. Тайлан. Гүйцэтгэгч нь Инженерт доорх тодотголуудыг хийсэн өртгийн тайланг өгөөгүй нөхцөлд нэгжийн үнэлгээгээр тооцсон ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэхгүй. Үүнд:
а) Мастер, ажилчдын овог нэр, мэргэжлийн зэрэглэл, ажилласан цагийн бүртгэл, үндсэн цалин ба нэмэгдэл
б) Тоног төхөөрөмжийн нэрс, өдөрт ба нийт ажилласан цаг, түрээсийн хөлс, нэгж төхөөрөмжийн нэмэгдэл хөлс.
в) Материалын хэмжээ, үнэ ба нэмэгдэл үнэ
г) Материалын тээвэрлэлт
д) Хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ, ажилчдын даатгал, нийгмийн ба ажилгүйдлийн даатгалын шимтгэл
Тайланд материалын болоод тээврийн төлбөр тооцоо хийсэн холбогдох баримтуудыг хавсаргасан байх ёстой. Хэрэв ажилд хэрэглэсэн зарим материалыг гаднаас худалдаж аваагүй, Гүйцэтгэгчийн агуулахаас нийлүүлсэн тохиолдолд тэдгээр зүйлүүдэд Гүйцэтгэгчийн бодит зардал мөн" гэдгийг Инженер бичгээр баталгаажуулж өгнө.
Дээр заасны дагуу хийгдсэн нийт төлбөрийн хэмжээ нь уг ажлын бүрэн нөхөн төлбөр болно.
304 дүгээр зүйл. Заалтуудыг xacax
Хэрэв ажлыг хэвийн байдлаар дуусгахад энэхүү Гэрээний зарим заалтууд шаардлагагүй болсон тохиолдолд Инженер нь эдгээр заалтуудыг xacax шийдвэрийг бичгээр гаргаж болно. Энэ үед гэрээ хүчинтэй хэвээрээ байна.Тэдгээр заалтуудыг xacax тухай мэдэгдэл авсан Гүйцэтгэгч жинхэнэ гүйцэтгэсэн ажлын нөхөн төлбөрийг авах эрхтэй. Үүний зэрэщээ мэдэгдэл авсан хугацааны өмнөх ажил гүйцэтгэхэд гарсан дайчилгааны зардлын төлбөр хамт хийгдэнэ.
305 дугаар зүйл. Завсрын төлбөрүүд
Ажил гүйцэтгэх явцад доод зах нь сард нэг удаа завсрын төлбөр хийгдэнэ. Төлбөрийн баталгаа болж чадах,гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь хангалттай дүнд хүрсэн тохиолдолд завсрын төлбөрийг олгоно. Гүйцэтгэсэн ажил ба материалын өртгөөс хамааран төлбөрийн хэмжээг Инженер тогтооно.Гүйцэтгэсэн ажлын нийт өртөг сүүлчийн төлбөрөөс хойш гэрээний нийт өртгийн 3%-иас доош байх тохиолдолд завсрын төлбөр хийгдэхгүй болно. Гэрээний нийт өртгийн 10% ажил хийгдэж дуустал Захиалагчийн мэдэлд байна. Гэрээт өртгийн үлдсэн 90%-иас бүх урьдах төлбөрийг тооцно. Ажлын 50%-ийг хийж гүйцэтгэсэн нөхцөлд захиалагч нь завсрын тооцооны үлдсэн хэсгийг бүрэн хийж байна. Урьдах төлбөр, тооцоог хассан үлдэгдлийг Гүйцэтгэгчид олгохоор баталж өгнө.
306 дугаар зүйл. Ажлыг хүлээж авах ба эцсийн төлбөр
212-р зүйлийн дагуу объектыг хүлээн авсны дараа Инженер нь хийж гүйцэтгэсэн ажлын эцсийн тооцоог гаргана. Эцсийн тооцоог Гүйцэтгэгчтэй тохиролцсон буюу эсвэл Гүйцэтгэгчийн зүгээс 30 хоногийн дотор ямар нэгэн гомдол гараагүй тохиолдолд Захиалагч нь эцсийн тооцоог батална. Эцсийн тооцоог Гүйцэтгэгч зөвшөөрсний дараа өмнө нь хийсэн төлбөр, мөн Гэрээний нөхцөлийн дагуу үлдээх, суутгах ёстой хөрөнгийг хасаад төлбөрийг бүрэн хийж дуусгана.
Хэрэв Гүйцэтгэгч гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу гомдол гаргах бол гомдлын үндэслэл, үнэ өртгийг үнэлэн цэгнэх бололцоо Инженерт олгох зорилгоор түүнийгээ бичгээр тодорхой бичиж илэрхийлнэ. Хэрэв Гүйцэтгэгчийн гомдол нааштай шийдвэрлэгдвэл нэмэлт төлбөр хийгдэх болно. Өмнө хийгдсэн тооцоо, төлбөр бүрийг эцсийн төсөв зохиох, төлбөр хийх үед тулгаж тохируулна.
307 дугаар зүйл. Хугацаа сунгасны нөхөн төлбөр
Энэхүү дэд зүйлийн заалтуудыг хатуу мөрдөх нь Гэрээнд хугацааг сунгахтай холбогдсон засвар оруулах үндэслэлийг бүрдүүлэх нэг чухал нөхцөл юм.
A. Зөвхөн дор дурдсан зүйлтэй холбоотой нэмэгдэл зардлыг Гүйцэтгэгч хариуцсан нөхцөлд гэрээт хугацааг сунгах асуудал зохицуулагдана. Үүнд:
Тогтоогдсон цалингүй хөдөлмөрийн нөөцийн зардал
Материалын өртөг
Тоног төхөөрөмжийн өртөг
Объект дээрх ажлын хугацааг сунгаснаас гарсан үйлдвэрийн нэмэгдэл зардал
Тусгай зөвшөөрлийн шаардлагагүй 1; 2; 3; 4-р зүйлийн 10%-ийн нэмэгдэл
Б. Захиалагчийн санаачилгаар хугацаа сунгах үед тоног төхөөрөмжийн нэмэгдэл зардал үүсэн гарна. Энэ үед тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийн тухай ямар ч албан ёсны эх үүсвэрийг хэрэглэж болохгүй. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэж байсан хэвийн нөхцөл ба нийтэд мөрдөгдөж байгаа тайлангийн бодит зардлыг хэрэглэнэ.
B. Дараах зүйлүүдээр Гүйцэтгэгчийн өмнө нөхөн төлбөр хийх буюу зардал төлөх үүрэггүй гэж Захиалагч үзэж, талууд тохиролцон гэрээг сунгана.
Тогтоосон хэмжээнээс илүү ашиг олох
Ашгаа алдах
Хөдөлмөр зарцуулалт үр ашиггүй байх
Төлөвлөснөөс илүү үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гарах
Хүлээсэн үүрэг, худалдаанд оролцоогүйгээс гарсан алдагдлаас гарч болох хохирол
Бүх төрлийн хөндлөнгийн зүйлүүд
Шүүх ажиллагааны буюу гомдол гаргах, өмгөөлөгчийн зардал
400 ДУГААР БҮЛЭГ
ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ
401 дүгээр зүйл. Ургамлыг үндэслэх ба цэвэрлэгээ хийх
401.01. Ажлын тайлбар
Энэ ажлын хүрээнд хуваарилсан зурвас газар, хэсгүүдийн талбайн хог, ургамлыг үндэслэн зайлуулж, цэвэрлэгээ хийнэ. Үлдэх объект, ургамал модыг гэмтээж нурааж үл болно.
401.02. Ашиглах материал-тодорхойлогдохгүй.
401.03. Барилгын ажилд тавигдах шаардлага
Барилгын ажил явуулахад хуваарилсан зурвасыг инженер тогтоож өгөх ба тэнд үлдээх бут, мод сөөг ба бусад объектыг тэмдэглэж өгнө. Объект дээр газрын хөрснөөс цухуйж байгаа хожуул, үндэс бусад саадыг хадаж буюу үндэслэн гаргаж зайлуулна. Шороон далангийн дээд үеэс доош 1 м-т орших хатуу зүйл, хөдлөөгүй хожуулыг үлдээж болно. Хэрвээ ухмал буюу далан хийх газрын гадна талд мөн хөрсний усны түвшингээс дор 20 см-ээс өндөргүй цухуйсан хатуу зүйл буюу хожуул байвал зөвшөөрлийн дагуу үлдээж болно. Зам pyy харсан хажуу налуу дээрх үндсүүдийг налуугийн гадаргуугийн түвшинд буюу гадаргуугаас доош байхаар тасдаж зайлуулна.Газар шорооны ажил хийх хэсэгт цэвэрлэгээ хийсний дараа бий болсон нүхнүүдийг зохих материалаар чигжиж нягтруулна.
Хаягдал материал ба хогийг цуглуулж зайлуулахдаа мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг удирдлага болгож ажиллана. Хог хаягдлыг шатааж устгахдаа байнгын хяналттай байж орчин тойронд аюул учруулахгүй байх ёстой. Объектын хүрээн дотор инженерийн заасан газарт хог, материалыг булж, 30 см зузаан хөрсөөр хучлага хийж орчныг тохижуулж болно. Төсөлд тодорхойлсон хог хаях цэгийн зөвшөөрлийг Гүйцэтгэгч нь газар өмчлөгчөөс буюу төр, орон нутгийн байгууллагаас бичгээр авна. Хог хаях газрын зөвшөөрлийн хувийг Инженерт өгөх ба зардлыг гэрээний өртөгт тусгаж оруулна. Замын ажил хийх зурвас дахь мод, модон материал нь Гүйцэтгэгчийн өмч болох бөгөөд зурвасаас яаралтай зайлуулах ёстой. Мод, бутны унжсан, гэмтсэн мөчрүүдийг хэрчиж авсан байвал зохино. Үлдэх ёстой модны мөчрүүдийг засаж, тэр мод нь шороон далангаас-6 м-ээс дээш өндөр байхаар арчилгаа хийнэ.
401.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Хэмжилтийг доорх аргуудаар гүйцэтгэнэ.
A. Талбайн үндсэн дээр. Цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа талбайг гектараар хэмжинэ. Зурагт тусгагдаагүй буюу Инженерийн цэвэрлэгээ хийхээр зааж өгөөгүй талбай нь төлбөр хийх тооцоонд орохгүй болно.
Б. Нийт үнийн үндсэн дээр. Хэрвээ гэрээнд зааснаар цэвэрлэгээний ажлыг нийт үнийн үндэслэлээр хийхээр байвал ямар нэгэн хэмжилт хийх шаардлагагүй.
B. Шугамын үндсэн дээр. Энэ тохиолдолд хоёр цэгийн хоорондох уртыг замын тэнхлэгийн дагуу км-ээр хийнэ.
Г. Тусгай нэгжүүдийн үндсэн дээр:
1. Модны голчийг газраас дээш 1 м өндөрт хэмжиж, хэрэв голч нь 10 см-ээс доош байвал тэдгээрийг бут сөөгөнд хамааруулна.
2. Хожуулын голчийг зүсэлтийн дундач голчоор авна.
3. Хэрвээ Гэрээнд мод, хожуулыг ширхэгчлэн хэмжихээр заасан байвал хэмжээнээс нь хамааруулж дараах таблиц ашиглана.
1 м өндөр дэх модны голч
|
Хэмжээ
|
10 см-ээс 90 см
|
Том биш
|
90 см-ээс дээш
|
Том
|
401.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Цэвэрлэгээний ажлын төлбөрийг дараах байдлаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
401.10.
|
Цэвэрлэгээ ба үндэслэх
|
Гектар, хэсгээр
|
401.20.
|
Мод, хожуул зайлуулах
|
Км, нийт үнэ
|
401.30.
|
Хэмжээ
|
Тус бүрийн
|
402 дугаар зүйл. Ухмал ба өндөрлөсөн далан
402.01 Ажлын тайлбар
Энэхүү ажлын хүрээнд шороон даланг байгуулахад хөрсийг боловсруулах, тээвэрлэх, цэвэрлэх, бүх төрлийн материалыг дэвсэж нягтруулах ажлууд хамаарна. Хөрс боловсруулалтыг доорх байдлаар ангилна.
A. Жирийн боловсруулалт. Ямар нэгэн ангилалд хамааруулаагүй бүх төрлийн материалыг цэвэрлэж боловсруулна.
Б. Хадан хөрсний боловсруулалт. Хадан хөрсийг тэсэлгээний буюу сэндийлэгчийн тусламжтайгаар боловсруулна. Үүнд: 2 куб.м-ээс дээш эзлэхүүнтэй чулуу буюу бүх төрлийн бул чулуу хамаарна.
В. Барилгад тохирохгүй материалын боловсруулалт. Замын даланд ашиглаж болохгүй yc шингээдэг болон органик бодисын хольцтой хөрсийг боловсруулах, зайлуулах ажил орно.
Г. Нөөц газрын боловсруулалт. Замын нөөц газрын материал Ht даланд болон бусад хэсэгт ашиглаж болох эсэхийг урьдчилан тооцно Нөөц газрын материалыг бэлтгэх, боловсруулах ба үүнтэй холбогдож гарах бүх зардлыг гүйцэтгэгч хариуцна.
402.01. Ашиглах материал - тодорхойлогдохгүй.
402.03. Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Ерөнхий хэсэг. Ухмал ба өндөрлөг.он далан нь жигд нэг төрлийн гадаргуутай байх ёстой. Ухмалаас гаргаж авсан материалыг Инженерийн зөвшөөрөлгүй зарцуулж болохгүй. Ухмал ба өндөрлөсөн даланг хийхдээ барилгын талбайн хязгаарын гадна талд байгаа материалд нөлөөлөхгүй байх ёстой Ухмал ба өндөрлөсөн даланг хийж даланд хэлбэржүүлэлт хийхийн өмнө тэр талбайг цэвэрлэх ба үржлийн хөрсийг нь хуулж цэвэрлэнэ.Хар хөрс, уулын цул ба бул чулуу, илүүдэл буюу шаардлага хангахгүй материалыг инженерийн заасан газарт шилжүүлэн зөөнө. Замын зурвас газраас гадна байх газар эзэмшигчтэй хийсэн xoг хаях цэгийн гэрээний нэг хувийг инженерт өгсөн байх ёстой. Ашиглаж болох илүүдэл бүх материалыг шороон даланг өргөтгөх, налууг бэхлэхэд ашиглана. Уулын чулуулаг болон бул чулууг 30 см-ээс доошгүй зузаантай хөрсөөр дарна. Илүүдэл буюу шаардлага хангахгүй материалыг их чийглэг газарт байлгаж болохгүй. Хуучин замыг дарж анхных нь төрхөнд оруулахын тулд түүний хажуу шуудууг шороогоор дарж, мөрөгцөг гаргахгүйгээр хэлбэржүүлнэ.
Б. Хадан хөрсний боловсруулалт. Хадан хөрсний ангилалд хамаарах материалуудыг шороон далангийн хүрээнд далангийн дээд үеэс хамгийн багаа 15 см, ихээр 30 см гүнд дэвсэнэ. Хадан хөрсийг зайлуулсны дараа ухмалыг буцааж дарахдаа зурагт заасан Инженерийн зөвшөөрсөн бусад материалыг ашиглана. Шороон далангийн гадаргуугаас 30 см-ээс доош гүнд байгаа хадан хөрсийг ухсан нөхцөлд санхүүжилт хийгдэхгүй бөгөөд илүү ухаад буцааж дарахад хүрвэл Гүйцэтгэгчийн зардлаар хийгдэх болно.Уулын чулуулаг xөpcөнд ухмалыг хийхдээ ялангуяа нам доор цэгүүдэд yc зайлуулах нөхцөлийг боогдуулсан булан тохой гаргаж болохгүй. Хадны налуугийн дээд цэгийн өндрийн хэмжээг Инженер тогтоож өгнө. Зураг дээр заасан зай өнцөгөөр налуугийн дагуу өрөмдөж цооногуудыг гаргана. Ажил эхлэхээс өмнө цооногийн голч, тэдгээрийн хоорондын зай ба тэсрэх материалын хэмжээг тогтоож урьдчилсан дэлбэлэлт хийх зорилгоор туршилтын өрөмдлөг хийнэ. Туршилтын цооногийг ухалтын бүрэн гүнд өрөмдөнө. Туршилтын ажилд 30 м урттай хэсэг газрыг авна. Энэ туршилтын хэсэгт өрөмдлөг, тэсэлгээ хийсний дараа гарсан хөрсний хэмжээгээр цооногийн диаметр, хоорондын зай, тэсрэх материалын хэмжээ хангалттай байгаа эсэхийг судалж үзнэ. Хэрэв үр дүн хангалттай байвал энэ арга, аргачлалыг ашиглан yr хөрсний тогтцод өрөмдлөгийг үргэлжлүүлж болно. Хэрэв туршилтын үр дүн хангалтгүй бол 30 м-ийн урттай шинэ туршилтын талбайг авч цооногийн диаметр, зай, тэсрэх материалын хэмжээг өөрчилж тэсэлгээ хийнэ. Сийрэгжүүлэлт хийх цооногийн цэнэгийн хэмжээг тэсрэх бодис үйлдвэрлэгчийн зааврын үндсэн дээр тодорхойлно. Сийрэгжүүлэлт хийх ажлын зардал нь уулын чулуулгийг боловсруулах үнэлгээнд орсон байдаг.
B. Замын дагуух нөөц газрын ашиглалт. Замын дагуух нөөц газрын шороог ашиглах тохиолдолд Гүйцэтгэгч нь энэ тухайгаа 10 хоногийн өмнө Инженерт мэдэгдэнэ. Лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан нөөц газрын шороог газраас дээш байх ёстой замын хөндлөн огтлолын хэмжээ гарах нөхцөлд ургамлын хөрсийг нь зайлуулж ашиглана. Дээж авах болон нөөцийн газрын хөрсний туршилтыг явуулахад Гүйцэтгэгчид наад тал нь 30 ажлын хоног шаардлагатай. Гүйцэтгэгч нь замын дагуух нөөц газрын хөрсөнд бохирдолт байгаа эсэхэд албан ёсны үнэлгээ гаргаж өгөх ёстой. Хэрэв хөрс бохирдолтой байх тохиолдолд хөрсний өөр эх үүсвэр хайж олох шаардлагатай бөгөөд эсвэл нарийвчилсан туршилт явуулж муу хольц байхгүй гэсэн баталгаа гаргана.Замын дагуу байгаа ухмалын бүх хөрсийг замын даланд ашиглаж дуусгахаас нааш нөөцийн хөрсийг авч ашиглах хэрэггүй. Хэрэв боломжтой нөхцөлд ухмалын хөрсний оронд нөөцийн хөрсийг ашигласан тохиолдол гарвал ажлын өртгөөс нь ухмалын хөрсийг ашиглаагүй хэмжээний өртөг хасагдана. Тохиролцсон хэмжээнээс илүү нөөцийн хөрсийг ашиглаж болохгүй ба газар дээр хөндлөн огтлолын хэмжээг гаргах хүртэл шороог зайлуулахгүй байлгана. Нөөц газрын хязгаар хүрээгээр авсан шорооны хэмжээг нарийн тооцож болохоор тэгшилж зассан байх ба ингэснээр нөөцийн талбайд yc хуримтлуулахгүй байлгаж чадна. Нөөцийн талбайн хаалт хашлагыг сэргээн босгож эхний байдалд оруулна. Малыг нөөцийн талбайд оруулахгүй байлгахыг Гүйцэтгэгч хариуцна. Хэрэв Захиалагчаас нэмэлт зардал гаргуулахгүй, хөрсний чанар нь ухмалын хөрснөөс муугүй тохиолдолд Гүйцэтгэгчийн саналаар нөөцийн хөрсийг ашиглахыг баталж болно. Хөрсний дээж авалт ба туршилтыг Гүйцэтгэгчийн зардлаар хийнэ.
Г. Шаардлага хангахгүй хөрсийг гаргаж зайлуулах. Шороон далангийн дээд хэсэгт орсон чанарт тэнцэхгүй хөрсийг Инженерийн зааж өгсөн гүн хүртэл ухаж гарган, түүнийг чанарын шаардлага хангасан материалаар солино. Намгийн хөрсийг эргүүлж ашиглахгүйгээр зайлуулж хаяна. Намгийн шаврыг зайлуулж, тэр дор нь тэнцэх хөрс буулгаж хийнэ. Эргүүлж буулгасан хөрсийг газрын гадаргуу дээр тавьсан тэмдэг хүртэл хийсэн байвал зохино. Ухмалын хөрс тэнцэхгүй тохиолдолд материалыг өөр эх үүсвэрээс татаж авчирна.
Намгийн хөрсийг зайлуулснаас хойш 15 хоногийн дотор Инженер түүний хэмжээг тооцож гаргана. Нягтруулж тогтворжуулж болохгүй хөрсийг зөөж зайлуулна.
Д. Өндөрлөсөн шороон далан байгуулах. Өндөрлөсөн шороон далан байгуулахад дараах ажлууд багтаж орно. Үүнд: далангийн талбайг бэлтгэх, уснаас хамгаалсан далан барих, шаардлага хангахгүй хөрсийг зайлуулж түүнийг орлуулах материалыг авчирч буулган дагтаршуулах, нам доор цэгүүд болон нийт шороон далан дээр тэнцэх хөрсийг буулгаж нягтруулах ажлууд болно. Шороон даланд хамгаалалтын шон байрлуулах хэсэгт хадан хөрс, хагарсан бетон болон бусад хатуу материал буулгаж болохгүй. Хажуу газрын налуу нь 6:1 буюу түүнээс их байвал газрын гадаргууд,шаталсан тавцан гаргах бөгөөд шатны өндөр нь 130 см-ээс ихгүй байх ёстой. Шатны өргөний хэмжээг далан байгуулахад ажиллах машин механизм саадгүй ажиллаж болохоор тооцоолж хийнэ. Хиймэл байгууламж барьсан газарт далангийн хажуу налууд мөн адил шаталсан тавцан гаргах хэрэгтэй. Шаталсан тавцан хийхэд гарсан хөрсийг өндөрлөсөн даланд хийж дахин нягтруулах бөгөөд газар шорооны ажлын нэгжийн үнэлгээнд орсон байна.
Хэрэв шороон далангийн өндөр нь 120 см-ээс хэтрэхгүй байвал замын зурвасын ургамлын хөрс, зүлгийг зайлуулна. Ургамлын хөрсийг нь зайлуулж гадаргууг 15 см хүртэл гүнтэй хагалж, дараа нь шороон далангийн нягтралтын хэмжээнд хүртэл нягтруулна. Зөөж зайлуулахгүй xap хөрсийг сэндийлэгч төхөөрөмжөөр сайтар боловсруулсны дараа даланг байгуулна. Хэрэв хуучин зам нь дайрган хучилттай бөгөөд барьж байгаа замын далангийн дээд үеэс 1 м хүртэлх зайд байх тохиолдолд хуучин замын хучилтыг 15 см-ээс багагүй гүнд сэндийлж дараа нь далангийн нягтын хэмжээнд хүртэл дахин нягтруулах ёстой.
Хэрэв шороон далан нэг талаараа эргийн.тулгуур налуугийн бэхэлгээ yc гаргах хоолойн толгойтой нийлж байгаа нөхцөлд нягтруулалтыг тэр хийц элементүүдэд даралт үүсгэхгүйгээр хийнэ. Гүүрэнд нийлэх шороон даланг байгуулахдаа алгаслалын байгууламжийг барьж дууссаны дараа хийнэ. Ингэхдээ бетон хананы хоёр талаас нь нэгэн зэрэг шороог асгах замаар байгуулна. Шороон даланг байгуулахдаа 25 см хүртэлх зузаантай үеэр хийж шаардлагатай хэмжээнд хүртэл нягтруулаад дараагийн үеийг хийнэ. Далан байгуулах ажилд хийсэн шинжилгээгээр нийт дэвссэн үеийн хэмжээнд шаардагдах нягтрал, тогтворжилтыг авч байвал дэвсэх үеийн зузааныг нэмэгдүүлж болно. Тарааж тэгшлэх төхөөрөмж нь нягтралт хийхээс өмнө дэвссэн үеийг жигд зузаантайгаар тараах боломжоор хангагдсан байх ёстой. Нягтруулалтын явцад үеийг жигд нягттай болгох зорилгоор тэгшлэх, хэлбэржүүлэх ажил хийгдэж байвал зохино. Шаардлагатай тогтворжилт, нягтралтыг хангахын тулд тухайн хөрсний чийглэг нь хамгийн зохистой хэмжээнд байх ёстой. Ye бүрийг далангийн өргөний хэмжээгээр жигд боловсруулна. Хэрэв уулын чулуулаг материалыг даланд хийхэд түүний бүтцийн ширхэглэл нь 25 см зузаантай үе хийхэд боломжгүй байвал үеийн зузааныг уулын чулуулгийн дундаж ширхэглэлийн хэмжээнд хүргэн өсгөж болно. Харин энэ нь 1 м-ээс илүүгүй байх ёстой. Ийм тохиолдолд үе бүрийг жижиг ширхэглэлтэй буталсан чулуу буюу шороогоор тэгшилж хэлбэржүүлэлт хийнэ. Уулын чулуулгийг өмнө нь хийж дуусгасан үе дээр буулгаж үл болно. Түүнийг тусгайлан бэлтгэсэн талбай дээр буулгаж дараа нь түрэлт хийнэ. Үеийн зузаан нь шороон далангийн дээд үеэс доош 60 см-ээс илүүгүй байна. Хиймэл байгууламжийн дээр 60 см-ээс багагүй зузаантай шороо хийж нягтруулсны дараа уулын чулуулгийг хийх ёстой.
E. Өндөрлөсөн далан ба ухмалын нягт ба чийглэгийн хэмжээнд тавих хяналт. Өндөрлөсөн далан ба ухмалыг байгуулахад түүний нягт ба чийглэгт зохих хэмжээний хяналт тавьж байх ёстой. Нягтруулалт хийх үед материалын чийглэг нь тогтоосон сонгомол хэмжээнд байх ёстой. Хөрсийг буулгасан газраас нь шороон далангийн нийт өргөний хэмжээгээр түрж тараана. Сүүлчийн дэвссэн 15 см үеийг сэндийлж чийглэгийг нь зохих хэмжээнд хүргэнэ. Энэ 15 см зузаантай үеүдийг 95%-иас дээш хэмжээнд нягтруулж өгнө. Далангийн нягтруулалтыг хийхийн өмнө чийглэгийг жигд заасан хэмжээнд байлгахын тулд нэмэх, xacax замаар тогтоосон аргаар хийж гүйцэтгэнэ. Нягтралын дээд хэмжээг AASHTOT99, барилгын талбай дахь хөрсний ердийн нягтралыг AASHTOT191, T238, T205 аргачлалуудаар тодорхойлно.
БНбД-ээр нягтралтын дээд хэмжээг тогтоохдоо 400.1 хүснэгтийг ашиглаж болно.
Хүснэгт 400.1
Хөрсний төрөл
|
Шаардлагатай нягтралын коэффициентэд тохирох чийглэг
|
||
|
1-0,98
|
0,95
|
0,90
|
Тоосонцор элс, хөнгөн, том ширхэгтэй элсэнцэр
|
>1,35
|
>1,6
|
-
|
Хөнгөн ба тоосонцор элсэнцэр
|
0,8-1,25
|
0,75-1,35
|
0,7-1,6
|
Хүнд тоосонцор элсэнцэр, хөнгөн ба хөнгөн тоосонцор шавранцар
|
0,85-1,15
|
0,8-1,2
|
0,75-1,4
|
Хүнд шавранцар ба хүнд тоосонцор шавар
|
0,95-1,05
|
0,9-1,1
|
0,85-1,2
|
Мөрдөж байгаа аргачлалыг хэрэглэж болохгүй учраас хадан хөрсөөр хийж буй даланд нягтралын дээрх шаардлагыг хэрэглэхгүй.
Ж. Чийглэг ба нягтралтад хяналт тавихгүйгээр даланг нягтруулах. Хадан хөрс ба намган хөрсний эхний үеэс бусад тохиолдолд шороон даланг 25 см-ийн зузаантайгаар үечлэн хийнэ. Далангийн шороог тээж авчрах ба тараах, нягтруулах ажлуудын дараа тэгшилгээний ажил хийгдэнэ. Хэрэв тэгшилж нягтруулсан шороон далангийн гадаргууд тээврийн хэрэгсэл болоод машин техникийн явсан мөр үлдэхгүй бол уг далангийн нягтруулалт жигд болсон гэж үзнэ.
402.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих apra
A. Гэрээт ажлын хэмжээ. Газар шорооны ажлын төлбөрийг гэрээгээр тодорхойлсон зүйл бүрээр бодит гүйцэтгэлээр нь хийнэ. Хэрэв төлбөрийн хэмжээг өөрчлөхөд хүрвэл зураг дээр заасан хөндлөн огтлолыг үндэс болгоно. Нарийвчилсан хэмжээ гаргах шаардлагатай газруудад үндэс болгож авсан хөндлөн огтлолд тохируулга хийж болно.
Б. Ажлын гүйцэтгэлийг хэмжих. Төлбөрийг ажлын гүйцэтгэлийг үндэслэн хийх тохиолдолд ухмал буюу замын дагуух нөөц хөрсний эзлэхүүнийг хөндлөн огтлолын аргаар тооцно. Үүнд, гүйцэтгэгчийн буруугаас бус үүссэн гулсалт, мөн боловсруулалт хийсэн хадан хөрс, занар, лаг шавар г.м бусад шаардлага хангахгүй хөрсийг оруулна. Ажлын хэмжээг төгсгөлийн хөндлөн огтлолын талбайн дүнгийн хагасаар тооцох аргачлалаар хийнэ.
Төслийн дагуу эргүүлж булах хэмжээнээс доош байгаа хадан хөрс, занар, шавар г.м бусад тэнцэхгүй хөрсийг авч зайлуулна. Хэрвээ ухмалын ул нь уулын цул үед орвол түүнээс доош 30 см хүртэл гүнд ажлыг хийснээр төлбөрт хамааруулж болно. 30 см-ээс доош хийсэн ажлын хэмжээг төлбөрт хамааруулахгүй. Хажуу налуугаас нурсан хөрсийг тооцоонд оруулахгүй.
Ухаж зайлуулсан шаардлага^хангахгүй хөрсийг хэмжих шаардлагатай.
Барилгын явцад гарсан шаардлага хангахгүй хөрсийг зайлуулсны төлбөрийг 303 дугаар зүйлийн дагуу хийнэ. Нягтруулалтын ажлыг хөнгөвчлөх зорилгоор түр хугацаагаар шилжүүлж түрсэн хөрсийг тооцоонд хамааруулахгүй. Замбараагүй байрласан шорооны хэмжээг хөндлөн огтлолын аргаар хэмжих боломжгүй үед 3 хэмжигдэхүүний хэмжилтийн аргыг хэрэглэж болно. Ухмалын буюу нөөц газрын материалын чийглэгийг шаардлагын хэмжээнд хүргэхээр урьдчилан хийсэн усалгааны зардлыг уг хөрсийг боловсруулах ажлын зардалд орсон гэж үзнэ.
B. Шугаман үндэслэл дээр тооцох арга. Ухмал ба шороон даланг шугаман үндэс дээр тооцож төлбөр хийхэд гэрээнд" заасан нэгжийн дагуу гүйцэтгэлийн уртын хэмжээгээр тодорхойлно.
Г. Хүндийн жинг үндэслэн тооцох арга. Хөрс боловсруулах, түүний төлбөр хийх ажлыг хүндийн жингээр нь хийж болно. Материалын хүндийн жинг 300-р зүйлийн дагуу тодорхойлно.
Д. Өндөрлөсөн шороон далан. Гэрээнд өндөрлөсөн шороон даланд төлбөр хийх тухай тусдаа тусгаагүй бол төлбөр хийгдэхгүй бөгөөд бүх зардал нь газар шорооны ажлын төлбөрт орсон байна. Тухайн шороон далангийн чийглэг ба нягт нь тусгай зориулалтын нөхцөлөөр хийгдэх үед уг даланд төлбөр хийгдэнэ. Ажлын хэмжээг куб. метрээр тодорхойлох бөгөөд заагдсан хөндлөн огтлолын хэмжээгээр дагуу огтлолын өндөржилтийг хангасан байх ёстой.
E. Нөөц газрын материал. Нөөц газраас боловсруулсан материалын хэмжээг 300-р бүлэгт заасны дагуу куб. метр буюу тонноор гаргана.
Ж. Шороон далангийн дээд үеийг бэхжүүлэх. Шороон далангийн дээд үеийг бэхжүүлсэн хэсгийг метр. квадратаар буюу "га"-гаар, хийгдсэн ажлын хязгаараар хэмжиж тодорхойлно.
З. Ус. Усыг баталгаажуулсан цистерн, сав суулга буюу yc хэмжигчийн тусламжтайгаар 1000 л-ээр хэмжиж төлбөрийг хийнэ.
402.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээн авсан ажлын хэмжээнд дараах маягаар төлбөр хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
402.10
|
Хөрс боловсруулах
|
м3
|
402.20
|
Хадан хөрс-боловсруулах
|
м3
|
402.30
|
Шаардлага хангахгүй материалыг авч зайлуулах
|
м3
|
402.40
|
Нөөц хөрс боловсруулах
|
м3буюу тонн
|
402.50
|
Өндөрлөсөн шороон далан
|
м3
|
402.60
|
Дап/у тэгшилгээ хийх
|
Хэсэг буюу км
|
402.70
|
Шороон далангийн дээд үеийг бэхжүүлэх
|
м2 буюу га
|
402.80
|
Ус
|
ЮООл
|
403 дугаар зүйл. Шороон далангийн дээд үеийг бэлтгэх
403.01. Ажлын тайлбар
Суурь болон хучилтын үеийг хийхийн өмнө шороон далангийн дээд үеийг тэгшилж нягтруулахад уг ажлын агуулга оршино.
403.02. Ашиглах материал - тодорхойлогдохгүй.
403.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
Шороон далангийн дээд хэсгийг нийт өргөнд нь зохих түвшин болон хөндлөн огтлолд тохируулан тэгшлэх ёстой. Тогтоосон нягт ба тогтворжилтыг хангахын тулд дээд хэсгийг 15 см гүнтэйгээр сэндийлж чийглэнэ. Шаардлагатай нягт нь нягтын дээд хэмжээнд буюу 100%-тай тэнцэж байх ёстой.
Шороон далангийн дээд хэсгийн тогтворжилт нь суурь үе ба хучилт хийхэд машин техникийн ул мөр гарахгүй хөрсний гулсалт үүсэхгүй байхаар хийгдсэн байх ёстой.
Хийж гүйцсэн шороон далангийн дээд үе нь суурь болон хучилт хийх хүртэл тэгш гадаргуутай, зохих түвшиндээ байх ёстой. Энэ үеийн түвшингийн зөвшөөрөгдөх хэлбэлзэл нь 1 см-ээс хэтрэхгүй байх ёстой.
Өмнө нь хийгдсэн шороон далан барилгын ажлын явцад гэмтвэл Гүйцэтгэгчийн зардлаар зассан байх ёстой.
403.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Шороон далангийн дээд үеийн ажлыг далангийн тэнхлэгийн дагуу метрээр буюу квадрат метрээр хэмжинэ. Тусгаарлагдсан зорчих хэсэгтэй авто машины замын ажлын хэмжээг тус тусад нь тодорхойлно. Налуу дээрх гарц болон уулзвар дахь баруун чигийн тойргийн уртыг тэнхлэгийн дагуу opox, гарах хэсгийн хооронд хэмжинэ.
403.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Шороон далангийн дээд үеийн ажлын төлбөр нь бүх зардлыг нөхөхөөр тооцсон байна. Шороон далангийн дээд үеийн 15 см үеэс дооших тогтворгүй нөхцөлийг арилгахтай холбоотой аливаа зардлыг нэмэгдэл ажлын журмаар буюу гэрээнд заасны дагуу зохих нэгжийн үнэлгээгээр нөхөж олгоно.
Хүлээж авсан ажлын төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлберийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
403.10
|
Шороон далангийн дээд үеийг хийх
|
Хэсэг, м2 буюу км
|
500 ДУГААР БҮЛЭГ
ДЭВСГЭР ҮЕ
501 дүгээр зүйл. Ширхэглэлийн зохистой бүтэц бүхий материалаар хийсэн дэвсгэр үе
501.01. Ажлын тайлбар
Шороон далангийн дээд хэсэг дээр буюу адил бат бэхтэй, одоо байгаа замын бэлтгэгдсэн гадаргуу дээр байгалийн эх үүсвэрээр буюу чулуу бутлах замаар ширхэглэлийн бүтцийг нь сайжруулсан материалыг тээвэрлэж авчрах, түүгээр дэвсгэр үеийг хийж нягтруулахад уг ажлын агуулга оршино.
"Байгалийн ширхэглэлийн бүтцийг нь сайжруулсан материал" гэсэн ойлголтод байгалийн эх үүсвэрээр нь бутлалгүй гаргаж авсан хадан хөрс, бул чулуу, хайрга, элс, элсэрхэг хөрс буюу тэдгээрийн холимгийг хэлнэ. Гэхдээ, байгалийн материалд угаах, шигших, тогтоосон хувь хэмжээгээр нь дахин хольж хутгах зэрэг боловсруулалт хийгдэнэ.
501.02. Ашиглах материал
Уурхай, нөөц газар, ухмал зэрэг ширхэглэлийн зохистой бүтэц бүхий материалын эх үүсвэрийг Гүйцэтгэгч өөрийн зардлаар сонгож хариуцлагыг нь хүлээнэ. Аль ч тохиолдолд материалын эх үүсвэрийн талаар Гүйцэтгэгч нь Инженерээс зөвшөөрөл авсан байх ёстой.
Хөрс хуулалт, олборлож болох материалын тоо хэмжээ, түүний чанар ба бат бэх, ордын сонголт, олборлох арга, ордод орж гарах зам зэрэг материалыг олборлохтой холбогдсон ажлын хэмжээ, түүнд холбоотой шийдвэрийг Гүйцэтгэгч өөрөө гаргана.
Орд газрыг болон орж гарах замыг нээх, ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон бүх техникийн шаардлага болон хууль тогтоомжийн заалтыг Гүйцэтгэгч биелүүлэх ёстой. Гүйцэтгэгч нь 400 дугаар бүлгийн заалтуудад анхаарлаа төвлөрүүлбэл зохино.
Орд газрыг батлахдаа эдгээр шаардлагыг хэрхэн биелүүлснийг Инженер харгалзан үздэг.
Хэлбэржүүлэлтийг хангахад тавигдах шаардлага
Хэлбэржүүлэлтэд болон дэвсгэр үеийн материалд тавих шаардлага нь дэвсэж нягтруулж дууссаны дараа хүснэгт 5-1 ба 5-2-ын заалтуудыг хангасан байх ёстой. Дэвсгэр үеийн материал нь ерөнхийдөө хэврэг ба өгөршсөн материал, ялтсан ба хайрст ширхэг (занар маягийн), уусдаг давс г.м шаардлага хангахгүй материалын хольцтой байх ёсгүй. Дэвсгэр үеийн материал дахь ийм хольцуудын хувь хэмжээ нь тус бүрдээ жингийн хувьд 2%-иас, тэдгээрийн нийт агуулга нь 5%-иас хэтрэх ёсгүй.
Гүйцэтгэгчийн саналаар Инженертэй тохиролцсоны дагуу ширхэглэлийн зохистой бүтэц бүхий байгалийн материал, буталсан чулуу (буталсан чулуу, бул чулуу зэрэг), байгалийн ба буталсан чулууны хольцыг дэвсгэр үеийн материалаар ашиглаж болно.
Хүснэгт 5-1
Шигшүүрийн хэмжээ
|
Шүүрээр нэвтрэх массын %
|
63
|
100
|
9,5
|
30-65
|
4,75
|
25-55
|
2,36
|
15-35
|
0,425
|
6-18
|
0,075
|
2-9
|
Хүснэгт 5-2
Хайрга, элс, хайргархаг элс
|
Хамгийн том ширхгийн хэмжээ
|
70 мм
|
Уян налархайн тоо
|
Байхгүй
|
|
Хайргархаг хөрс
|
Хамгийн том ширхгийн хэмжээ
|
70 мм
|
Урсалтын хязгаар
|
Хамгийн их нь 25%
|
|
Уян налархайн тоо
|
Дээд тал нь 6%
|
|
Бүх материал
|
Нэгтөрлийн итгэлцүүр
|
Доод тал нь 5%
|
Хуурай үедээ 98%-ийн нягттай байх "Калифорнийн тоо" 4 хоногийн норголтын дараа (Америкийн замын захирагчдын нийгэмлэг Т180)
|
Доод тал нь 30%
|
|
Органик бодисын агуулга
|
Дээд тал нь 2%
|
|
Хуурай үеийн хамгийн их нягт (Америкийн замын захирагчдын нийгэмлэг Т180)
|
Доод тал нь 1,90 т/м3
|
Дэвсэж нягтруулсны дараах материалд тавих шаардлага нь Хүснэгт 5-3-ын заалтыг хангасан байх ёстой.
Хүснэгт 5-3
0,075 мм шигшүүрээр нэвтрэх %
|
Дээд тал нь 9%
|
Жигд байдлын итгэлцүүр
|
Доод тал нь 5
|
хуурай байдал дахь хамгийн их нягт 98% (Замын захирагч нарын америкийн нийгэмлэг Т180) болон 4 хоногийн норголтын үед байх ёстой "Калифорнийн тоо"
|
Доод тал нь 30%
|
Хуурай байдалтай үеийн хамгийн их нягт (Замын захирагч нарын америкийн нийгэмлэг Т180)
|
Доод тал нь 1,90
т/м3
|
501.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Дэвсгэр үеийг байгуулах ба нягтруулах. Гүйцэтгэгч нь материалыг тээвэрлэх, буулгах болон тарааж дэвсэхдээ ширхэглэлээрээ ялгарахгүй байх арга хэмжээг авсан байх ёстой.
Материалыг зохих тоног төхөөрөмжөөр жигд зузаантайгаар тогтоосон хүлцлийн хэмжээнд, материалын ширхэглэлийн ялгарал гаргахгүйгээр тарааж дэвсэх ёстой.
Нэг удаагийн дэвсэлтийн үеийн зузаан нь 150 мм-ээс хэтрэхгүй байх ёстой. Үүнээс илүү зузаантай байх шаардлагатай тохиолдолд материалыг хоёр буюу түүнээс дээш үеэр дэвсэж өгнө. Нэг үеийн хамгийн бага зузаан нь нягтруулсан байдалдаа 75 мм байх ёстой.
Суурийн ямар ч үеийн зузаан нь нягтруулсны дараа материалын хамгийн том ширхгээс 3 дахин ба дэвсгэр үеийн зузаан нь нягтруулсны дараа чулуулгийн хамгийн том ширхгээс 2 дахин буюу түүнээс их байх ёстой.
Гүйцэтгэгч нь үе тус бүрийг дэвссэний дараа шууд нягтруулах ёстой. Тэрээр, тарааж дэвсэхийн өмнө болон тарааж дэвсэх ба нягтруулах явцдаа чийглэгийг зохих түвшинд барих зорилгоор түүнд зохих шаардлагын дагуу хяналт тавьж байх ёстой. Инженерийн зүгээс ямар нэгэн өөр заавар өгөөгүй бол, нягтруулах үеийн чийглэг нь зохимжтой хэмжээнээс 0,5%-иас хэтрэхгүйгээр их байх буюу 1%-иас ихгүйгээр бага байж болно. Зохих өндөржилтийн дагуу үеийг дэвссэний дараа эцсийн тэгшилгээ, заслалыг хийнэ. Эцсийн заслал хийхийн өмнө хөнгөн нягтруулалт хэрэглэж болох бөгөөд, гэхдээ нийт нягтруулах ажлын 25%-ийг хийсний дараа цаашид заслал хийхийг үл зөвшөөрнө.
Индүүдэлтийн бүхий л ажлыг хучилтын захаас эхлэн гол pyy нь ахих маягаар замын дагууд гүйцэтгэх бөгөөд харин налуу муруй хэсгийн индүүдэлтийг доод талын ирмэгээс нь гүйцэтгэнэ. Дэвсгэр үеийг хийх үед шороон далан дээр тогтсон yc байх ёсгүй.
Нягтруулалтын дараах хуурай байдалтай дэвсгэр үеийн дундаж нягт нь хуурай байдалтай хамгийн их нягтын 98%-иас багагүй байх ёстой бөгөөд, гэхдээ хэмжилтийн нэг бүрчилсэн үзүүлэлт нь 96%-иас багагүй байвал зохино.
Нягтруулж дууссан гадаргуу нь тэгш, тогтвортой, долгион болон хагарал гараагүй ил харагдах шилжилтгүй, индүүний ул мөр гаргаагүй байх ёстой. Хэрэв гадаргуу нь эдгээр шаардлагыг хангаж чадахгүй бол тухайн үеийг шинээр эхлэн гүйцэтгэх ёстой.
Б. Тэг тэнхлэг татах ба хүлцэл. Хучилтын. тэг тэнхлэг татах, түүнийг гүйцэткэх ажлыг тогтоосон хүлцлийн хэмжээнд хийсэн байвал зохино.
B. Шороон далангийн дээд хэсэг болон дэвсгэр үеийн усыг зайлуулах. Шороон далангийн дээд хэсэг болон дэвсгэр үеийн yc тогтмол зайлуулагдаж байх шаардлагатай. Гадаргуу дээр буюу доор тогтсон yc болон гадаргуугаас урсаж ирсэн уснаас учирсан гэмтлийг Гүйцэтгэгчийн зардлаар арилгана.
Шороон далангийн дээд хэсэг болон дэвсгэр үеийн аль нэг хэсэгт yc хуримтлагдсанаас хөрс хэт норж шаардлагат хэмжээнд нь -хүртэл нягтруулах боломжгүй болсон тохиолдолд Гүйцэтгэгч нь өөрийн зардлаар хэт чийгшсэн материалыг зайлуулж шинэ.эр солих ёстой.
501.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Дэвсгэр үе болон хөвөөг хийх зохистой ширхэглэлийн бүтэц бүхий материалыг хэмжих нэгж нь дэвсэж нягтруулсан материалын эзлэхүүн буюу куб м. болно.
Эзлэхүүнийг хөндлөн огтлолын нягтруулсан талбайг өгөгдсөн уртаар үржүүлэх маягаар тооцож гаргана.
Тогтоосон зузаанаас илүү гарсан хэмжээнд ямар нэгэн нэмэлт хэмжилт буюу төлбөр тооцоо хийхгүй.
Ширхэглэлийн зохистой бүтэц бүхий материалаар хийсэн дэвсгэр үеийн үнэлгээнд дараах зардлыг багтаана.
• Барилгын талбай, овоолгын талбай, xypaax талбай, бэлтгэн боловсруулах талбайг цэвэрлэх болон тэдгээрт орц гаргах
• Дээрх талбайгаас ургамлын бол он бусад хөрсийг хуулж овоолох, түүнд гарц гаргах
• Дээрх талбай болон орц гарцны усыг зайлуулах, ажил дууссаны дараа тэгшилгээ хийх, ургамлын хөрсийг нөхөн сэргээх
• Орж гарах зам тавих, хөдөлгөөнийг зохион байгуулах
• Материалыг бэлтгэж ангилах
• Байгалийн хайргыг энэхүү стандартын дагуу боловсруулж бэлтгэх, түүнд шаардагдах нэмэлт бодис ашиглах
• Тохирохгүй материалыг ангилж овоолгын талбайд зайлуулах, материалыг ачиж буулгах ба xypaax
• Материалыг ачих, тээвэрлэх, буулгах
• Ус зөөж авчрах, материалыг устай холих буюу хатаах
• Материалыг холих буюу боловсруулах, тарааж нягтруулах
• Стандартад заасан бүх шаардлагыг хангах
501.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Дэвсгэр үеийн хүлээн зөвшөөрсөн тоо хэмжээнд гэрээний үнэлгээгээр дараах маягаар төлбөр хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
501.10
|
Дэвсгэр үеийн ширхэглэлийн зохистой бүтэц бүхий материал
|
м3
|
600 ДУГААР БҮЛЭГ
СУУРЬ YE
601 дүгээр зүйл. Төхөөрөмжинд битумтэй холих аргаар бэлтгэсэн суурийн үе
601.01. Ажлын тайлбар
Төхөөрөмжинд битумтэй холих аргаар бэлтгэсэн материалын үеийг бэлэн болсон суурин дээр дэвсэхэд уг ажлын агуулга оршино.
601.02. Ашиглах материал
Материал нь зүйл 701.02-т заасан шаардлагыг хангах ёстой.
601.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
Барилгын ажлыг зүйл 701-ийн дагуу гүйцэтгэнэ. Гадаргууд зүйл 701.03 "Гадаргууг хэмжин шалгах"-ын дагуу заслалыг хийх бөгөөд хөндлөн ба дагуу чиглэл дэх хүлцэл нь 8 мм-ээс хэтрэхгүй байх ёстой.
601.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Төхөөрөмжид битумтэй холих аргаар бэлтгэсэн материалаар хийсэн суурийн хэмжилт тооцоог зүйл 701.04-ийн дагуу хийнэ.Суурийн ажлын тохиролцсон тоо хэмжээнд гэрээний үнэлгээгээр нэг тонн буюу нэг кв. метрт дэвссэн хольц битумыг тонн эсвэл литрээр тооцон төлбөр хийнэ.
601.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Тохиролцсон тоо хэмжээний төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
601.10
|
Төхөөрөмжид битумтэй холих аргаар бэлтгэсэн суурь
|
Тонн буюу м2
|
601.20
|
Хольцод орох өтгөн битум
|
Тонн буюу литр
|
601.30
|
Буталсан чулуу
|
Тонн буюу м3
|
602 дугаар зүйл. Зам дээр нь битумтэй холих аргаар суурь хийх
602.01. Ажлын тайлбар
Энэхүү ажил нь зам дээр нь хөрсийг битумтэй хольж, бэлтгэсэн гадаргуу дээр суурийн үе хийхийг тодорхойлно.
602.02. Ашиглах материал
Материал нь зүйл 703.02-т заасан шаардлагыг хангасан байх ёстой.
602.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
Зам дээр нь холих аргаар гүйцэтгэсэн суурийн үе нь 2003 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд 2003.03 дугаар Дэд зүйлийн дагуу хийгдсэн байвал зохино. Зүйл 2001.03 "Гадаргуугийн хэмжин шалгалт"-ын дагуу шалгахад гадаргуугийн дагуу ба хөндлөн чиглэл дэх хүлцэл нь 16 мм-ээс хэтрэхгүй байхаар гадаргуугийн заслалыг хийнэ.
602.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Дайргыг тонн буюу шоо метрээр 300-р бүлгийн дагуу битумэн холбогчийг тонн буюу литрээр тус тус хэмжинэ.
Дайргыг хүндээр нь хэмжихдээ чийглэгийн жинг (гадаргуугийн болон агуулсан) хасаж тооцно.
Хувийн жингийн өөрчлөлтөөс шалтгаалж дайрганы нийт жин нь төслийн тоо хэмжээнээс зөрвөл гэрээний үнэлгээг өөрчлөхгүй.
602.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Тохиролцсон тоо хэмжээнд ноогдох төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйл дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
602.10
|
Зам дээр нь холих аргаар бэлтгэсэн суурийн материал
|
Тонн буюу м2
|
602.20
|
Зам дээр нь холиход шаардагдах шингэн битум
|
Тонн буюу литр
|
602.30
|
Зам дээр нь холих хольцонд шаардагдах битуман цийдмэг
|
Тонн буюу литр
|
603 дугаар зүйл. Дайрган суурь
603.01. Ажлын тайлбар
Энэхүү ажил нь бэлтгэсэн суурин дээр дайрган үе байгуулахыг тодорхойлно.
603.02. Ашиглах материал
Материал нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
Даирга
|
703.04
|
Ус
|
714.01
|
Хлорт кальци
|
714.02
|
Хлорт натри
|
714.04
|
Хольсных нь дараа зам дээрээс буюу зуурагчид урьдчилан хольж бэлтгэсэн хольцоос дээж авч туршилт хийсний дараа материалыг хүлээж авна.
603.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Дэвсэх. Суурийн зузаан нь 15 см-ээс их байвал, түүнийг адил зузаантай хоёр буюу хэд хэдэн үеэр дэвсэнэ. Суурийн үеийг материалын ялгаралт гаргалгүйгээр жигд зузаантайгаар тарааж чадахуйц механик дэвсэгчээр дэвсэнэ. Нэг үеийн хамгийн их зузаан нь нягтруулсны дараа 15 см-ээс хэтрэхгүй байх ёстой. Хэрэв Гүйцэтгэгч нь шаардлагатай нягтруулалтад хүргэж чадахуйц төхөөрөмжтэйгөө нотлож чадвал үеийн зузааныг 20 см хүртэл өсгөж болно.
Б. Материалыг холих. Материалыг шаардлагатай нэмэлт бодисын хамт дор дурдсаны аль нэг аргаар холино.
1. Хольцыг төхөөрөмжөөр бэлтгэх арга - Нягтруулалтын үед сонгомол чийглэгтэй байхын зэрэгцээ нэмэлт бодисууд нь жигд тархсан байхаар зуурагч төхөөрөмжид дайрга yc нэмэлт бодисуудыг холино.Хольж дууссаны дараагаар шууд тээвэрлэж, механик дэвсэгчээр замын далан дээр дэвсэнэ.
2. Явуулын төхөөрөмжөөр хольцыг бэлтгэх арга - Механик тараагчийн туслалцаатайгаар буталсан чулууг зам дээр тогтмол огтлолтойгоор далагнуулах ба явуулын төхөөрөмжөөр yc дайргыг жигд хольж, нягтруулах үеийн зохистой чийглэгтэй болгоно.
3. Зам дээр нь холих арга - Дайргыг зорчих хэсэг дээр тараасны дараг автогрейдерээр буюу бусад зөвшөөрөгдсөн төхөөрөмжөөр устай хольж нягтруулахад зохистой чийглэгтэй болгоно.
B. Тэгшлэх ба нягтруулах. Дайргыг тараан тэгшилж чийглэгийг н нягтруулахад зохистой хэмжээнд хүртэл ихэсгэх буюу багасгах арга хэмжээ авна. Нягтруулалтыг AASHTO Т180-ын D аргад заасан байж болох хамгийн нягтын 95%-иас багагүй хэмжээнд хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Нягтруулах ажлын явцад гадаргууг жигд ширхэглэлтэй болгон дайргыг бүрэн барьцалдуулахын тулд арчлалт заслын ажлыг хийнэ. Нягтруулах явцдаа хучилтын материалын чийглэгийг зохистой хэмжээнд байлгахын тулд шаардлагатай хэмжээгээр чийглэж өгнө.
Материалын нягтыг газар дээр нь AASTO T191, T205 буюу Т238-ын тусламжтайгаар тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд хэт том ширхэглэлд засвар хийх зорилгоор АА5ТО Т224(хувилбар)-ыг хэрэглэж болно.
Г. Гадаргуугийн хүлцэл. 701.03 дугаар Дэд зүйл "Гадаргууг хэмжин шалгах" зааврын дагуу шалгахад дагуу болон хөндлөн чиглэл дэх хүлцэл нь 16 мм-ээс хэтрэхгүй байхаар гадаргууд заслал хийнэ.
603.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Дайрган суурийг 300 дугаар булгийн дагуу кв. м эсвэл куб. м, тонноор хэмжинэ. Дайргыг хүндийн жингээр нь хэмжихдээ чийгний жинг (гадаргуугийн ба агуулсан) хасаж тооцно.
Хувийн жингийн өөрчлөлтөөс шалтгаалан дайрганы нийт жинд төсөллөсөн тоо хэмжээнээс зөрөө гарвал гэрээний үнэлгээг өөрчлөхгүй.
Тусгайлан шийдэж зөвшөөрсөн тохиолдолд баталгаажуулсан цистерн, сав суулга буюу yc хэмжигчийн тусламжтайгаар 1000 литрийн бүдүүвчлэлтэйгээр усыг хэмжиж болно.
Хлорт кальци ба хлорт натрийг 300 дугаар булгийн дагуу тонноор хэмжинэ. Хэрвээ савласан хлорт кальци буюу хлорт натрийг хэрэглэж байгаа бол үйлдвэрлэгчээс саван дээр нь заасан цэвэр жингээр тооцож болно.
603.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Тохиролцсон тоо хэмжээнд ноогдох төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
603.10
|
Дайрган суурь
|
Тонн, м2 буюу м3
|
603.20
|
Дайрган сууринд хэрэглэх ус
|
ЮООл
|
603.30
|
Хлорт кальци
|
Тонн
|
603.40
|
Хлорт натри
|
Тонн
|
604 дүгээр зүйл. Шороон далангийн дээд хэсгийг сайжруулж өөрчлөх
604.01. Ажлын тайлбар
Замын шуудуу ба хөвөөний хажуугийн тохирох материалыг ашиглан шаардлагатай тохиолдолд шороон далангийн дээд хэсгийн хөрсийг дайрга болон нэмэлт бодистой хольж сайжруулахад энэ ажлын агуулга оршино.
Энэхүү ажилд шорооп далангийн дээд хэсгийг сэндийлж нягтруулах, хөвөөг өөрчлөх шаардлагатай бол шуудууг өөрчлөх болон цэвэрлэх ажил багтана.
603.02. Ашиглах материал
Материал нь дараах зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зохино.
Дайрга Тухайн шийдвэрийн дагуу
Ус 714.01
Хлорткальци 714.02
Хлортнатри 714.04
Дайрны хэрэглэх цэг дээр нь туршин шалгаж тохирох эсэхийг шийднэ.
Хлорт кальци нь стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ нийт хлорид болон түүний хольцонд тавигддаг шаардлага үүнд хамаарахгүй.
603.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
Жигд нягтруулсан зөв хэлбэртэй хөвөө хийхийн тулд хөвөөний хажуу налуу болон замын өөрийн шуудууг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Хөвөөний хажуу болон шуудуунаас гарсан материалыг шороон далан дээр жигд тарааж ашигладаг учраас хог ургамал, тариан түрүү, өвс, үндэс зэрэг шаардлага хангахгүй материалын хольц байж болохгүй. Шороон даланг сэндийлж, бүх материалыг сайтар холин 5 см-ийн шигшүүр дээрх үлдэгдэл хайрга буюу чулууг оролцуулахгүйгээр 5%-иас илүү гарахгүй болтол нь буталж өгнө. Шороон далангийн дээд хэсгийн зохих гүнд боловсруулалт хийхэд шаардагдах нэмэгдэл материалыг баталгаажсан ордоос авч байгаа материалтайгаа нэгэн жигд болтол холино.
Хлорт кальци буюу бусад нэмэлт материалуудыг шороон далангийн сэндийлсэн материалтай бүрэн холигдох хүртэл нь хутгаж өгнө.
Холих явцад зохистой чийглэгийг хангаж өгөх бөгөөд нэмэх xacax 2%-ийн хүлцэлтэй байж болно.
Материалыг шаардлагатай хөндлөн огтлолын хэлбэрээр жигд тарааж AASHTO T99 буюу Т180-Д заасан байж болох хамгийн их нягтын 95%-иас багагүй хэмжээнд хүртэл нягтруулж өгнө. Тэгш гадаргуутай болгохын тулд индүүдлэгийн ажлыг дагаж тэгшилгээний ажил цуг хийгдэнэ. Далангийн нягтыг газар дээр нь AASHTO T191, T205 буюу T238-r хэрэглэн тодорхойлно.
Хэт том ширхэглэлтэй материалд тохируулга хийхэд AASHTO T224-r хэрэглэж болно. Шороон далангийн дээд хэсгийг байгуулсны дараа түүний гадаргууд арчлалт хийх хэрэгтэй. Гадаргууд хагарал гарах буюу үйрч эмтрэхээс сэргийлж тодорхой үеүдэд бололцооны хэрээр чийглэж байх шаардлагатай.
801.03 дугаар Дэд зүйл "гадаргууг хэмжин шалгах"-д зааснаар хэмжилт хийхэд дагуу буюу хөндлөн чиглэл дэх хүлцэл нь 16 мм-ээс хэтрэхгүй байхаар гадаргууд эцсийн засал хийнэ.
604.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
500 дугаар бүлэгт зааснаар шороон далангийн дээД үеийг сайжруулахад орсон дайргыг тонн буюу шоо метрээр хэмжинэ. Дайргыг хүндийн жингээр тодорхойлохдоо чийгний жинг (гадаргуугийн ба агуулсан) хасаж тооцно.
Хувийн жингийн өөрчлөлтөөс шалтгаалж дайрганы нийт жин төсөллөсөн тоо хэмжээнээс зөрвөл гэрээний үнэлгээг өөрчлөхгүй.
Усыг баталгаажуулсан цистерн, сав суулга буюу yc хэмжигчийн тусламжтайгаар 1000 литрийн бүдүүвчлэлтэйгээр хэмжинэ. Төлбөр хийхэд зөвхөн материал холиход буюу инженерийн шийдвэрээр хэрэглэсэн усыг тооцно.
Хлорт кальц буюу натрийн уусмалыг 300-р бүлгийн дагуу тонноор хэмжинэ. Хэрэв савласан хлорт кальци ба натрийг хэрэглэвэл үйлдвэрлэгчээс саван дээр нь тэмдэглэсэн цэвэр жингээр тооцно.
Замын далангийн дээд хэсгийг сайжруулах ажлыг гэрээнд заасны дагуу кв.м, хэсэг буюу километрээр хэмжих бөгөөд түүнд дараах ажлууд орно.
A. Шуудуу ба хөвөөг тэгшилж raprax
Б. Хуучин замын даланг сэндийлж бутлах, материалыг нь жижиглэх
B. Зам дээр материалыг холих ба дэвсэх
Г. Шаардлага хангахгүй материалыг цэвэрлэж зайлуулах
Д. Гадаргууд эцсийн заслал хийх
E. Хийж дууссан гадаргууг инженерт хүлээлгэж өгөх буюу дараагийн үеийг тавих хүртэл арчлах
Ж. Шороон далангийн дээд үеийг байгуулах ажлыг дуусгах
604.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээлгэн өгсөн ажлын төлбөрийг дараах маягаар гүйцэтгэнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
604.10
|
Шороон далангийн дээд хэсгийг сайжруулахад хэрэглэх дайрга
|
Тонн буюу м3
|
604.20
|
Шороон далангийн дээд хэсгийг сайжруулахад хэрэглэх ус
|
1000 л
|
604.30
|
Шороон далангийн дээд хэсгийг сайжруулах ажил
|
Хэсэг, км буюу м2
|
604.40
|
Хлорт кальци
|
Тонн
|
604.50
|
Хлорт натри'
|
Тонн
|
605 дугаар зүйл. Шохойгоор бэхжүүлсэн үе
605.01. Ажлын тайлбар
Шороон хөрс буюу шорооны хольц дайргыг шохойгоор бэхжүүлж, нэг буюу хэд хэдэн үеүд хийхэд энэ ажлын агуулга оршино.
1-р ангиллын бэхжүүлэлт хийхэд шохойг доорх дарааллаар, хоёр удаагийн үйлдлээр, тогтоосон хувиар хийж холино.
1. Шохойны эхний хэсгийг хийж өгөх
2. Анхны холилт хийх
3. Хольсон материалыг байлгах (байлгах гэдэг нь-хольсон хөрсийг тогтвортой байдалд хүргэхийг хэлнэ)
4. Шохойны 2 дахь хэсгийг хийж өгөх
5. Эцсийн холилт хийх
6. Шаардлагатай хэмжээнд хүртэл нягтруулж эцсийн заслал хийх
2-р ангиллын бэхжүүлэлт хийхэд тогтоосон хэмжээний шохойг хийх, анхны удаа холих, байлгах, эцсийн удаа холих, шаардлагатай хэмжээнд нь хүртэл нягтруулах болон эцсийн заслал хийх ажлууд багтана.
З-р ангиллын бэхжүүлэлт хийхэд тогтоосон хэмжээний шохойг хийх, холих, шаардлагат хэмжээнд нь хүртэл нягтруулах болон эцсийн заслал хийх ажлууд багтана.
605.02. Ашиглах материал
Бэхжүүлэх материал болон ашиглах шохойнд лабораторийн шинжилгээ туршилт хийх замаар зохистой чийглэг болон шохойны агуулалтыг тодорхойлно. Материал нь дараах дэд зүйлүүдэд заасан шаардлагыг хангах ёстой.
Шингэрүүлсэн битум
|
702
|
.02
|
Битуман цийдмэг
|
702
|
.03
|
Ус
|
714
|
.01
|
Шатаасан шохой
|
714
|
.03
|
Түүхий шохой
|
714
|
.10
|
605.03. Барилгын ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Шороон даланг бэлтгэх. Шороон далангийн гадаргууг заагдсан хэвгий, түвшин, хөндлөн огтлолын дагуу тэгшилнэ. Түвшингийн хяналтын цэг байгаа хучилт г.м.-тэй нийлэх шороон даланг хучилтын хийцийн зузааны хэмжээгээр ухаж зайлуулна.
Далагнасан материалын илүүдэл чийгийг хүрэлцэх хугацаагаар хатаах ба шаардлагатай бол материалыг шилжүүлж, далангийн өнгөн үеийн хатах нөхцөл бүрдүүлнэ.
Б. Материалыг бэлтгэх. Шороон даланг заасан гүн ба өргөнтэйгөөр сэндийлж гаргасан материалыг жижиглэн бутална. Сэндийлэлтийн гүнийг хянаж байвал зохих хөндлөн огтлолыг нь гаргаж шороон даланг эвдэхгүйгээр тэгшилнэ. Бэхжүүлэх ажлыг эхлэхээс өмнө 76,2 мм-ийн шигшүүр дээр үлдсэн бүхий л шаардлага хангахгүй материал ба чулууг зайлуулна.
B. Шохойг тараах. Шатаасан шохой, түүхий шохой болон шохой агуулсан дайвар бүтээгдэхүүний орцын хэмжээ нь заасны дагуу байх ёстой.Шатаасан шохойг хэсэгчлэн буталсан материал дээр шингэлсэн буюу хуурай байдлаар тараана. Түүхий шохойг шингэлсэн байдлаар хэрэглэж болохгүй. Шохой агуулсан дайвар бүтээгдэхүүнийг гэрээнд заасан орцын нормоор нунтаг байдлаар жигд тараана.
Tapaax төхөөрөмж нь шохойг хаягдалгүйгээр жигд тараах чадвартай байна. Зөвхөн усны тэрэг ба тарааж холих механизмуудыг тараасан шохойн дээгүүр холих ажлыг дуустал явахыг зөвшөөрнө.
Тухайн хэсэгт opox шохойны хэмжээ нь тогтоосон хэмжээнээс 5%-иас илүүгүй их буюу бага байж болно. Нормоос хэтрүүлсэн шохойнд төлбөр хийхгүй. Хийсэн шохой нь нормоос 5%-иас илүү бага байвал холихоос өмнө шохойг нэмж хийх хэрэгтэй.
Сүүдэр дэх дулаан 5°С хүрээгүй байхад шохойг хэрэглэж болохгүй бөгөөд холилтын хугацаанд доод тал нь 5°С байх шаардлагатай. Шохойгоор бэхжүүлсэн материалыг хөлдүү хөрсөн дээр дэвсэж болохгүй.
Г. Услах. Зохих чийглэгийг хангах зорилгоор холих ажлын үед yc хийж өгнө. Хольцын чийгний агуулалт нь зохимжтой хэмжээнээс 3%-иар илүү байх хүртэл хэмжээнд хэлбэлзэнэ.
Д. Холих. 76,2 мм-ийн шигшүүрээр нэвтрэх нэг төрлийн хольц болтол шохой ба усыг шороотой жигд холино. Хольсны дараа уг материалыг тогтоосон зурвас, түвшин, хөндлөн огтлолын хэмжээнд тарааж индүүгээр нягтруулна.
1 ба 2-р ангиллын бэхжүүлсэн хольцыг доод тал нь 3 хоног, дээд тал нь 21 хоногоос хэтрэхгүй хугацаанд байлгана. Хүлээх хугацаанд бэхжүүлсэн үеийн гадаргууг ycaap шүрших замаар чийгтэй байлгана. Энэ хугацаанд тоос татсан буюу хатсан гадаргууг сэргээн засварлана.
З-р ангиллын бэхжүүлэлтэд холих үеийн чийглэг нь лабораториор тогтоосон зохистой чийглэгийн хэмжээнээс нэмэх, xacax 2%-иас илүүгүйгээр хэлбэлзэх ёстой. Хольсны дараа уг материалыг нягтруулж эцсийн заслал хийнэ.
Тогтворжуулахад шаардлагатай байлгах хугацаа дууссаны дараа (1 ба 2-p ангилал) хучилтын үеийг сэндийлж 1-р ангилалд шохойны 2 дахь хэсгийг хийж өгнө. Үүний дараа энэ үеийг анхныхтай нэгэн адил дахин хольж, чийглэгийг нь зохистой хэмжээнд байлгах зорилгоор чийглэх буюу хатаах арга хэмжээг авна. Хуурай байдалтай материалын жингийн 100% нь хайрга, чулууг оролцуулахгүйгээр 5 см-ийн шигшүүрээр, 60% нь 4,76 мм-ийн шигшүүрээр тус тус нэвтрэх хүртэл нь холих ажиллагааг үргэлжлүүлнэ.
Лабораторийн аргаар тогтоосон зохистой чийглэгийг холих явцад нэмэх, xacax 2%-иас илүү хэлбэлзүүлж болохгүй. Холих ажиллагааг түр зогсоогоод хучилтын үеийн гадаргууг хийн дугуйт индүүгээр индүүдээд ажил дахин эхлэхэд уг ажиллагааг үргэлжлүүлж хийнэ.
Түүхий шохой хэрэглэх тохиолдолд yc нэмэхийнхээ өмнө бэхжүүлэх материалтайгаа түүнийг сайтар хольж өгнө. 6 цагийн дотор энэхүү холимогт зохих хэмжээний yc хийж шохой шатах нөхцөлийг бүрдүүлнэ.
E. Нягтруулах ба эцсийн заслал хийх. Нягтруулалт болон эцсийн заслалыг хольж дууссаны дараах 12 цагт багтаан гүйцэтгэнэ. Хольцыг AASHTO T99 буюу бусад батлагдсан аргаар тогтоосон хамгийн дээд нягтын 95%-иас доошгүй хэмжээнд хүртэл нягтруулна. Ингэж нягтруулахдаа гадаргуугийн тэгш бус байдлыг арилгах зорилгоор тэгшилгээг хамтатган хийж өгнө. Ажил гүйцэтгэх явцдаа механизмын ул мөрийг арилгах зорилгоор гадаргууг хөнгөхөн сэндийлж, чийглэж өгнө. Гадаргуугийн эцсийн индүүдлэгийг хийн дугуйт индүүгээр гүйцэтгэнэ.
Хөрсний нягтыг AASHTO T191 буюу T205-r ашиглан газар дээр нь тодорхойлно. Хэт том ширхэглэлд залруулга хийхэд AASHTO T224-r хэрэглэж болно.
Ж. Гадаргууд хамаарагдах хүлцэл. 801.03 дугаар Дэд зүйл "гадаргуу хэмжих шалгалт"-ын дагуу шалгаж үзэхэд дагуу ба хөндлөн чиглэл дэх хүлцэл нь 12 мм-ээс хэтрэхгүй байхаар гадаргууд заслал хийсэн байх ёстой.
3. Арчлалт, хамгаалалт. Нягтруулалт ба эцсийн заслал дууссаны дараах 7 хоног тээврийн хэрэгсэл болон механизмыг замаар явахыг хориглоно. Хамгаалалтын битумэн түрхлэг хийгдээгүй бол хатахаас сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд гадаргууг норгож өгнө. Гадаргууд илэрсэн аливаа гэмтлийг арилгасан байх ёстой. Төслийн дараагийн үе шатны ажил эхлэхээс өмнө боловсруулж дууссан үе дээрээ дор хаяж нэг үе суурь буюу дэвсгэр үе хийж өгнө.
Хэрвээ заагдсан бол гадаргууг арчлах зорилгоор хамгаалалтын битумэн үеийг 1 м2 гадаргууд 0.7-оос 1.4 литр битум ноогдох нормоор хийнэ. Хамгаалалтын үеийг тасралтгүй хальсан бүрхүүл үүсэхүйц хэмжээгээр хийж өгдөг. Хамгаалалтын бүрхүүл нь материал болон хольцод хийсэн лабораторийн туршилтаар уг тавьж дууссан үе нь дараагийн үеэр хамгаалагдах хүртэл тодорхой хугацаанд хамгаалж байх зорилготой. Хийж дууссан үеийг 5 хоногийн туршид хөлдөлтөөс хамгаална.
Хийсэн үеийг хүйтний улиралд хамгаалж арчлахад шаардагдах ажлыг гүйцэтгэгч тогтоож хэрэгжүүлэх ёстой. Хавар замын хучилтын ажил эхлэхийн өмнө Гүйцэтгэгч нь өөрийн зардлаар засварын болон гэмтлийг арилгах ажлыг гүйцэтгэнэ.
605.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Шохойг 300 дугаар бүлгийн дагуу тонноор хэмжинэ. Хэрэв савтай шатаасан шохой хэрэглэж байгаа бол үйлдвэрлэгчээс саван дээр нь тэмдэглэсэн цэвэр жингээр тооцно.
Усны төлбөрийг хийхдээ баталгаажуулсан цистерн, сав суулга буюу yc хэмжигчийг ашиглан 1000 литрээр тооцно. Төлбөр хийхдээ зөвхөн шороон даланг бэлтгэх, материалыг шохойтой холих болон арчлалтад зормулсан усыг тооцно.
Гүйцэтгэсэн ажлыг заагдсаны дагуу кв м, хэсэг буюу километрээр хэмжих бөгөөд үүнд шороон даланг бэлтгэх, сэндийлэх, материалыг бутлах, хатаах, холих, тараах нягтруулах, эцсийн заслал хийх, арчилж хамгаалах ажлууд багтана.
605.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээлгэж өгсөн ажлын төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
ТөлЬөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
605.10
|
Шатаасан шохой
|
тонн
|
605.20
|
Түүхий шохой
|
тонн
|
605.30
|
Ус
|
1000 литр
|
605.40
|
Шохойгоор бэхжүүлсэн үе
|
Хэсэг, км буюу м2
|
605.50
|
Шингэрүүлсэн битум
|
тонн, литр
|
605.60
|
Битумэн цийдмэг
|
тонн,литр
|
606 дугаар зүйл. Цементээр бэхжүүлсэн суурийн үе
606.01. Ажлын тайлбар
Бэлдсэн суурин дээр шорооны хольц буюу шороо дайрганы хольцыг портланд цементээр буюу усны цементээр бэхжүүлж нэг буюу хэд хэдэн үе суурь хийхэд энэ ажлын агуулга оршино.
Гүйцэтгэгч нь гэрээнд заасны дагуу явуулын буюу суурин төхөөрөмжийн аль нэгээр хольж бэлдэх аргыг хэрэглэнэ.
606.02. Ашиглах материал
Материал нь дараах зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байх ёстой
Портландцемент 701.01
Холимог усны цемент 2001.01
Шингэрүүлсэн битум 702.02
Битумэн цийдмэг 702.03
Дайрга 703.05
Ус 714.01
Уурын зуухны үнс 714.11
Доменн зуухны нарийн ширхэгтэй үнс 714.12
Захиалагчийн сонголтоор портланд цементийн нэг хэсгийг уурын зуух буюу доменн зуухны нарийн ширхэгт үнсээр орлуулж болно. Уурын зуух үнсний зохимжтой тоо хэмжээг лабораторийн туршилтаар тодорхойлно.
606.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Явуулын төхөөрөмжөөр хольцыг бэлтгэх арга. Одоо байгаа зaмын зорчих хэсгийг сэндийлснээс гарсан материал болон бусад ордоос авчирсан дайрга, хайрганаас бусад чулуулаг материалын 80% нь 4,76 мм-ийн шигшүүрээр нэвтрэх хүртэл нь бутална. 76 мм-ийн шигшүүр дээр үлдсэн болон шаард хангахгүй бусад материалыг зайлуулж хаяна.
Шаардлагатай нэмэлт материалыг сэндийлж гаргасан материалтай жигд холино. Зуурмаг бэлдэхийн өмнө одоо байгаа хучилтын бүх заадсыг цэвэрлэж өгнө. Шороон далангийн нягтруулсан дээд үе нь мөр буюу гулсалт гарахгүйгээр бүх механизмыг даах чадвартай байна.Сул буюу тогтворгүй хэсгийг хольж эхлэхийн өмнө засаж сайжруулсан байх ёстой. Боловсруулах буталсан чулууг зохих хэмжээнд /зузаан ба өргөнтэйгөөр/ жигд тараана.
Тогтоосон хэмжээний цементийг бэхжүүлэх материал дээрээ жигд тарааж асгана. Холихоос өмнө гарах цементийн алдагдлыг нэмэгдэл төлбөрөөр нөхөхгүй.
Тухайн хэсэгт opox цемент нь тогтоосон хэмжээнээс нэмэх, xacax 5%-иас илүү хэлбэлзэж болохгүй.
Холих ажиллагааг сайтар хийж чадах холигч төхөөрөмжөөр гүйцэтгэнэ. Холигч төхөөрөмж нь холих циклийн үед усыг жигд өгч чадах yc хэмжигчээр тоноглогдсон байх ёстой. Ус өгөхөд цементэн бөмбөлөг үүсгэхгүйн тулд yc хийхээс өмнө материалыг хуурайгаар нь сайтар хольж өгнө.
Нойтон зууралт хийх, түүнийг дэвсэж эцсийн заслал хийх ажиллагааг хольцод цемент хийснээс хойш 2 цагийн дотор дуусгасан байх ёстой.Салхитай үед цемент хийсэж алдагдалд opox учраас ажил эхэлж болохгүй бөгөөд хийж байсан бол түр зогсоох ёстой.
Б. Заводын аргаар хольцыг бэлтгэх. Дайрга нь тугнагдаж yc цементийн хамт зуурагчид орно. Төхөөрөмж нь цемент, үнс, дайрга, усыг шаардлагатай хэмжээгээр тугнан дамжуулах хэрэгслээр тоноглогдсон байна. Нэгэн жигд хольц болтол зуурах ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зуурагчид дамжуулах цемент нь тогтоосон хэмжээнээс нэмэх, xacax 5%-иас илүү хэлбэлзэх ёсгүй. Хэрэв зуурмагт opox цемент нь тогтоосон хэмжээнээс бага байвал уг зуурмагийг гологдолд тооцно. Зуурмагийг замын зурвас pyy зохих тээврийн хэрэгслээр хүргэж чийглэсэн шороон далан буюу суурин дээр механик тараагчаар жигд үеэр дэвсэнэ. Нойтон хольц бэлтгэснээс хойш зам дээр нягтруулж эхлэх хүртэл нийт хугацаа нь 60 минутаас хэтэрч болохгүй.
B. Нягтруулах ба эцсийн заслал хийх. Хольцыг бэлтгэн тараасны дараа AASHTO T134-r ашиглан сорьцын хэсэг дээр (нягтруулж эхлэхэд газар дээрээс нь авна) тодорхойлсон байж болох хамгийн их нягтын 95%-иас доошгүй хэмжээнд хүртэл нягтруулна. Хөрсний нягтыг газар дээр нь AASHTO T191 буюу T205-r ашиглан тодорхойлно. Том ширхэглэлд тохируулах залруулгад AASHTO T224-r ашиглана. Нягтруулаагүй хольцыг 20-иос илүү минут байлгаж болохгүй. 30-аас илүү минут байлгасан хольцыг зайлуулж, тэр хэсэгт нь ажлын заадас гаргаж өгнө.
Бэлэн хольцын чийглэг нь AASHTO Т134-Д тодорхойлсноор зохистой хэмжээнээс + 2%-ийн хэлбэлзэлтэй байх ёстой. Нягтруулалт ба эцсийн заслалыг хольцонд yc хийж эхэлснээс хойш 2 цагийн дотор дуусгасан байх ёстой.
Г. Гадаргуугийн хүлцэл. Гадаргууд 801.03 (H)-p Дэд зүйл "гадаргуугийн хэмжин шалгалт"-д заасан шаардлагыг хангасан байхаар заслалын ажил хийгдэнэ.
Д. Арчлалт, хамгаалалт. Цементээр бэхжүүлсэн үед эцсийн индүүдлэг хийж дуусмагц шингэрүүлсэн битум буюу -битумын цийдмэгээр хальс үүсгэгч үеийг хийнэ. Хамгаалах үеийг хийтэл гадаргууг чийгтэй байлгана. Хамгаалах материалыг цацахдаа нэг кв. метрт ойролцоогоор 1 литр байхаар бодож цацна. Нарийн нормыг Инженер тодорхойлж өгнө. Хамгаалах үеийг тасралтгүй хальсан бүрхүүл үүиэх хэмжээгээр хийж өгнө. Хальсан бүрхүүлийг хучилтын дараагийн үеийг дэвсэх хүртэл буюу лабораторийн туршилтаар тогтоосон хугацаанд хамгаалахаар хийж өгнө.
Хамгаалалтын үеийг хийснээс хойш 5 хоногийн хугацаанд-хөлдөлтөөс хамгаална.
Гүйцэтгэгч нь өвлийн улиралд уг үеийг хамгаалах, арчлахад шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэж, хавар ажил эхлэхэд өөрийнхөө зардлаар шаардлагатай засвар буюу гэмтлийг арилгах ажлыг хийсэн байна.
E. Цаг агаарын хязгаарлалт. Агаарын температур 5°С-ээс бага байх буюу цаг агаарын нөхцөл нь 24 цагийн туршид 3°С-ээс бага байхаар байгаа бол цементээр бэхжүүлэх ажлыг хийж болохгүй.Хөрсийг цементээр бэхжүүлэхэд хөлдүү материал хэрэглэх буюу хөлдүү суурин дээр дэвсэх мөн бороотой үед уг ажлыг хийж болохгүй.
606.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Цементээр бэхжүүлсэн үеийг кв. метр буюу 300 дугаар Бүлэгт зааснаар хэмжинэ.Цемент, уурын зуухны үнс г.м материалуудыг "тонн"-оор хэмжинэ.
Усыг баталгаажуулсан цистерн, сав суулга буюу yc хэмжигчийг ашиглан 1000 литрээр хэмжинэ. Зөвхөн холиход хэрэглэх усыг хэмжиж тооцоонд авна.
Дайргыг тонноор хэмжинэ. Дайргыг хүндийн жингээр нь хэмжихэд чийгийн жинг (гадаргуугийн буюу агуулсан) хасаж тооцно.
Хувийн жингийн өөрчлөлтөөс шалтгаалж дайрганы жин төслийнхөө тоо хэмжээнээс зөрвөл гэрээт үнэлгээнд өөрчлөлт оруулахгүй.
Гүйцэтгэсэн ажлыг хэсэг, километр буюу кв. метрээр хэмжинэ. Төлбөрийн тусгай зүйл анги байгаа бол хамгаалах үеийн битумыг тонн буюу литрээр хэмжинэ.
606.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээлгэж өгсөн ажлын гүйцэтгэлд дараах маягаар төлбөр хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
606.10
|
Цементээр бэхжүүлсэн үе
|
м2
|
606.20
|
Усны буюу холимог усны цемент
|
тонн
|
606.30
|
Ус
|
1000 л
|
606.40
|
Дайрга
|
тонн
|
606.50
|
Шингэрүүлсэн битум
|
тонн буюу литр
|
606.60
|
Битумэн цийдмэг
|
тонн буюу литр
|
607 дугаар зүйл. Портланд цемент бетон буюу усны цементтэй холимог цемент бетон суурь
607.01. Ажлын тайлбар
Бэлтгэсэн суурин дээр портланд цемент буюу усны цементтэй холимог цементэн барьцалдуулагчтай арматурласан буюу арматурлаагүй бетон үе хийхэд энэ ажлын агуулга оршино.
607.02. Ашиглах материал
Хэрэглэх материал болон цементэд хийсэн лабораторийн туршилтаар цементийн орц болон хольцын бүтцийг тодорхойлно. Материал нь дараах дэд зүйлд тавигдсан шаардлагыг хангасан байх ёстой.
Портландцемент 701.01
Холимог усны цемент 701.01
Жижиг ширхэглэлтэй чулуун материал 703.01
Том ширхэгт чулуун материал 703.01
Заадас дүүргэгч материал 707.01
Арматурын төмөр 711.01
Арчлалтын материал 713.01
Агаар татагч нэмэлтүүд 713.02
Ус 714.01
Уурын зуухны үнс 714.11
Нарийн ширхэгт доменн зуухны үнс 714.12
Лабораторийн туршилтын үндсэн дээр тодорхойлсон зохистой хэмжээг үндэслэн захиалагчийн сонголтоор портландцементийн нэг хэсгийг уурын зуухны үнсээр орлуулж болно.
607.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Барих арга ба тоног төхөөрөмж. Барих арга нь 801.03 (Б) - 801.03 (M) (4) болон 801.03 (0) - 801.03 (T) дугаар Дэд зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Б. Гадаргуугийн хүлцэл. 801.03 дугаар Дэд зүйл "гадаргуу хэмжих шалгалт"-ын дагуу шалгаж үзэхэд, дагуу болон хөндлөн чиглэл дэх хүлцэл нь 8 мм-ээс хэтрэхгүй байхаар гадаргууд заслал хийсэн байх ёстой.
B. Арчлалт хамгаалалт. Өвлийн улиралд шаардагдах арчлалт, хамгаалалтын ажлыг Гүйцэтгэгч тодорхойлж хэрэгжүүлнэ. Хаврын ажил эхлэхэд гарсан эвдрэл гэмтлийг Гүйцэтгэгч нь өөрийнхөө зардлаар арилгаж засварлана.
Г. Суурь үеийн зузааны хүлцэл. Суурь үеийн зузааныг 801.03 дугаар Дэд зүйлд заасан шаардлагын дагуу тодорхойлно.
607.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Бетон суурь үеийг газар дээр нь кв.м-зэр хэмжинэ. Өргөний хэмжээг гэрээнд заасан хучилтын өргөнөөр авах бөгөөд хэрэв тусгайлан заасан бол өргөтгөсөн хэмжээг нэмж авна. Уртыг нь хэвтээ чиглэлд зорчих хэсэг бүрийн тэнхлэгээр хэмжинэ.
607.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
A. Ерөнхий хэсэг. Хүлээлгэж өгсөн бетон суурь үеийн төлбөрийг гэрээний үнэлгээгээр кв.м-ээр тооцож хийнэ. Ингэж хийсэн төлбөр нь арматур, уулзварын болон заадасны материалыг оролцуулан бүх материалын нийлүүлэлт ба боловсруулалтыг багтаасан бүрэн төлбөр болно.
Гэрээнд заасан зузаанаас хэтэрсэн хэсэгт нэмэлт төлбөр хийхгүй. Төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
607.10
|
Усны буюу холимог усны цементэн барьцалдуулагчтай бетонон суурь үе
|
м2
|
Б. Үнийн залруулга. Суурь үеийн зузаан нь шаардлагатай хэмжээнээс 5 мм-ээс дээш, гэхдээ 30 мм-ээс ихгүй зөрж байгаа тохиолдолд төлбөрийг дараах хүснэгтийн дагуу залруулсан үнэлгээгээр хийнэ.
Бетон үеийн зузааныг багасгахад хэрэглэх үнийн залруулга
Шаардлагатай хэмжээтэй харьцуулсан бетон үеийн зузааны багасалт, мм
|
Зөвшөөрөгдөх үнэ
(%)
|
0-5
|
100
|
5-7
|
80
|
7-10
|
72
|
10-16
|
68
|
16-24
|
57
|
24-30
|
50
|
Суурь үеийн зузаан нь шаардлагатай хэмжээ буюу 2.5 см-ээс бага байвал тэрхүү хэсгийг үлдээх үү, үгүй юу гэдгийг 203 дугаар зүйлийн дагуу Инженер шийдвэрлэнэ.
608 дугаар зүйл. Apryy бетонон суурь үе
608.01. Ажлын тайлбар
Бэлтгэгдсэн суурин дээр дайрга, портланд буюу холимог усны цемент, yc болон зөвшөөрөгдсөн нэмэлт бодисоос бүрдсэн материалаар суурь үе хийхэд уг ажлын агуулга оршино.
608.02. Ашиглах материал
Хэрэглэх материал ба цементэд лабораторийн туршилт хийх замаар цементийн агуулагдах хэмжээ болон хольцны орцыг тодорхойлно. Материал нь дараах зүйлээр тавьсан шаардлагыг хангасан байх ёстой.
Портландцемент 701.01
Холимог усны цемент 701.01
Дайрга 703.05
Арчлах материал 713.01
Агаар татах нэмэлтүүд 713.02
Ус 714.01
Уурын зуухны үнс 714.11
Доменн зуухны нарийн үнс 714.12
Лабораторийн туршилтаар тогтоосон хэмжээгээр портландцементийн нэг хэсгийг уурын зуухны буюу доменн зуухны нарийн үнсээр захиалагчийн сонголтоор орлуулж болно.
608.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Тунлалт. 3-9 см конусын суулттай, 4-9% агаарын агуулалттай, 5.3- 10.6 МПа шахалтын бат бэхтэй, ажиллахад эвтэйхэн зуурмаг гаргахад хангалттай цементийн агуулалттай байхаас бусад тунлалтыг 801.03 дугаар дэд зүйлийн заалтын дагуу тодорхойлно.
Б. Барих арга ба төхөөрөмж. Барих арга нь 801.03 (Б) - 801.03 (K) дугаар Дэд зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
B. Заадас. Хөндлөн ба дагууд тэлэлт, агшилтын заадас хийх шаардлагагүй. Бетон цутгах ажил 30-аас дээш минут завсарлах тохиолдолд технологийн заадас хийнэ. Заадсыг замын тэнхлэгт хөндлөн босоо ирмэг гаргахад хангалттай хэмжээний банзаар хийх бөгөөд арматурын шилбийг заасны дагуу гаргаж өгнө.
Г. Нягтруулах ба эцсийн заслал хийх. Бетоныг 501.03 (1) дугаар дэд зүйлийн дагуу доргиулах аргаар нягтруулж, хэв хашлагыг нь авч, зохих гүн болон хөндлөн огтлолын түвшинд тэгшилнэ.
Д. Гадаргуугийн хүлцэл. 801.03 дугаар Дэд зүйл "Гадаргуугийн хэмжих шалгалт"-ийн дагуу шалгахад дагуу ба хөндлөн чиглэл дэх хэлбэлзэл нь 3 см-ээс хэтрэхгүй байхаар гадаргууг засна.
E. Арчлалт. Тавьсан үеийг 801.03 дугаар Дэд зүйлийн шаардлагын, дагуу арчилна.
Ж. Хамгаалалт. Шахалтын бат бэхийг нь урьдчилж тодорхойлоогүй бол дор хаяж 14 хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл болон барилгын механизмыг явуулахгүйгээр хориглож тавьсан үеийг хамгаалах арга хэмжээг Гүйцэтгэгч авна. Хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөгөөний дагуу тэмдэг, хаалт, гэрлэн дохио зэргийг тавих замаар хамгаалах арга хэмжээ авдаг.
Өвлийн улиралд шаардагдах хамгаалалт, арчлалтын ажлыг Гүйцэтгэгч тодорхойлж хэрэгжүүлнэ. Хаврын ажил эхлэхэд Гүйцэтгэгч нь өөрийнхөө зардлаар засвар болон гэмтлийг арилгах ажлыг хийнэ.
Эцсийн байдлаар хүлээлгэж өгөх хүртэл хучилтад гарсан эвдрэл гэмтлийг Гүйцэтгэгчийн зардлаар арилгана.
608.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих apra
Дуусгаж хүлээлгэж өгсөн суурь үеийг кв.м-ээр хэмжинэ. Өргөнийг нь төсөлд зааснаар тооцож, уртыг нь хэвтээ чиглэлд зурвас бүрийн тэнхлэгийн дагуу хэмжинэ.
608.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээлгэж өгсөн ажлын төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
608.10
|
Аргуу бетонон суурь үе
|
м2
|
Суурь үеийн зузааныг AASHTO Т148-ийн тусламжаар тодорхойлно. Үеийн зузаан нь 2.5 см-ээс бага байвал тэр хэсгийг үлдээх үү, үгүй юу гэдгийг 203 дугаар зүйлийн шаардлагын дагуу Инженер шийдвэрлэнэ.
609 дүгээр зүйл. Уурын зуухны үнс ба шохойгоор бэхжүүлж суурийн үе хийх
609.01. Ажлын тайлбар
Шороон хөрс, шороо ба дайрга, дайргыг шохой, уурын зуухны үнс ба устай хольж, бэхжүүлэх замаар нэг буюу хэд хэдэн үе хийхэд уг ажлын агуулга оршино.
Явуулын буюу суурин төхөөрөмжийн алинд нь хольц бэлтгэхээ Гүйцэтгэгч өөрөө сонгоно.
609.02. Ашиглах материал
Үндсэн материал болон шохой ба уурын зуухны үнсэнд хийсэн лабораторийн туршилтаар зохимжтой чийглэг болон шохой ба үнсний орцыг тодорхойлно. Шороо, шороотой дайрга, дайрга нь тогтоосон шаардлагыг хангасан байх ба бусад материал нь дараах дэд зүйлүүдэд заагдсан шаардлагыг хангасан байх ёстой.
Шингэрүүлсэн битум 702.02
Битумэн цийдмэ г 702.03
Дайрга 703.05
Ус 714.01
Шатаасан шохой 714.03
Түүхий шохой 714.10
Уурын зуухны үнс ба бусад нэмэлт 714.11
609.03. Барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага
A. Ерөнхий хэсэг. Шороо, шохой ба усыг холихдоо 605.03 (B) - 605.03 (E) дугаар Дэд зүйлүүдийг баримтална. Шороо, үнс ба усыг хольж зуурахдаа 606.03 (A) буюу 606.03 (Б) ба 606.03 (Д) дугаар Дэд зүйлийг баримтална.
Эвлэх хугацааг тодорхойлсны дараа эхний холилтын үед шохой ба yc нь хөрсний бөөн, цул хэсэгт шингэж болохуйцаар хугацааг өнгөрүүлж материалыг жижиглэж эцсийн холилтоор нэгэн жигд хольц гаргаж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Хольцыг нийт өргөнөөр жигд тарааж, хийн дугуйт хөнгөн индүүгээр нягтруулна. Нягтруулсан хольцыг бэхжүүлэх зорилгоор наад зах нь 3 хоног, цаад зах нь 21 хоног байлгана.
Эвлэх хугацаанд төхөөрөмжөөр бэлтгэсэн ч, зам дээр нь хольсон ч хагас боловсруулсан материалыг услах буюу шүрших маягаар чийгтэй байлгана.
Б. Зам дээр нь шохой ба устай холих арга. Шохойг цацаж тарааж дуусмагц тогтоосон гүн ба өргөнд хөрсийг сэндийлж холино.Сэндийлж холих гүн нь нэгэн жигд байх бөгөөд түүнд хяналт тавина.
Түүхий шохой хэрэглэж байгаа бол ажилчид, байцаагчид, оршин суугчдын аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байвал зохино. Ус хийхээс өмнө шаталтын идэвхжилтийг нь багасгах зорилгоор түүхий шохойг бусад материалтай хольж өгнө. Шохойн шаталтын нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 6 цагийн туршид зуурмагт yc хийж өгнө. Шохой буцалж халивал тэр даруйд нь бөөгнүүлэн шороогоор дарж аюул гарахаас сэргийлнэ.
Шохойг устай хольсноор хуурай жингийн хувьд материалын 100%-ийг гаргаж авна, гэхдээ үүнд 50.8 мм шигшүүрээр нэвтэрсэн хайрга буюу чулуу, 4.76 мм шигшүүрээр нэвтэрсэн материалын 60%-ийг тооцохгүй.
B. Холих төхөөрөмжид шохой ба устай холих арг. Хэрэглэх материалыг төхөөрөмжийн дэргэд овоолж шохойтой хольж зуурахын өмнө тогтоосон хугацаагаар байлгаж хадгална.
Г. Зуухны үнсийг устай холих нөхцөл. Материалыг тодорхой хугацаанд байлгасны дараа зуухны үнсийг устай шууд хольж зуурна. Холих, тараах, нягтруулах болон эцсийн заслал хийх ажиллагаа нь 606.03 (A),(B),(B) дэд зүйлийн шаардлагыг хангасан байх ёстой.
Д. Арчлах, хамгаалах. Шороон далангийн дээд хэсэг болон шохой ба үнсээр бэхжүүлсэн суурь үеимг 605.03 (3) дугаар дэд зүйлийн шаардлагын дагуу арчлалт хийнэ.
Шохой ба үнсээр бэхжүүлсэн үе болон хаМгаалалтын үеийг дараагийн үеэр хучих хүртэл тавигдах шаардлагыг хангахуйц байдалд байлгана. Үүнд: Гадаргуугийн тэгш бус байдал болон гарч болох гэмтэл согогийг тэр даруйд нь засаж арилгах хамгаалах ажиллагаанууд багтана.
Гүйцэтгэгч нь гэмтэл гаргахгүй байх зорилгоор тээврийн хэрэгсэл болон механизмын хөдөлгөөн ба даацыг зохицуулж хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээ авна.
Мөн хөлдөлтөөс хамгаалж арчлахад шаардагдах ажлыг тодорхойлж хэрэгжүүлнэ. Хавар хучилтын ажил эхлэхээс өмнө гарсан эвдрэл гэмтлийг Гүйцэтгэгч өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ.
E. Гадаргуугийн хүлцэл. 801.03 дугаар Дэд зүйл "гадаргууг хэмжих шалгалт"-ын дагуу шалгахад дагуу ба хөндлөн чиглэл дэх хэлбэлзэл нь 15 мм-ээс ихгүй байхаар гадаргууг засаж тэгшилнэ.
609.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Шохой ба зуухны үнсийг 300 дугаар бүлгийн дагуу тонноор хэмжинэ. Савласан шохой ба үнсийг хэрэглэж байгаа бол үйлдвэрлэгчээс саван дээр нь заасан цэвэр жингээр тооцно.
Дайргыг тонн буюу шоо метрээр хэмжинэ. Хүндийн жингээр нь хэмжих тохиолдолд чийгийн жинг (гадаргуугийн буюу агуулсан) хасаж тооцно.
Төлбөрийн зүйл ангийн хувьд усыг баталгаажуулсан цистерн, сав суулга буюу yc хэмжигчийн тусламжтайгаар 1000 литрээр хэмжинэ. Төлбөр хийхэд зөвхөн шороон далангийн дээд хэсгийг бэлтгэх, шохой ба үнсэн бэхжүүлэгчтэй материал бэлтгэх болон арчлахад хэрэглэх усыг тооцоонд авна.
Гүйцэтгэсэн ажлыг гэрээнд зааснаас хамааруулан кв.м, хэсэг буюу километрээр хэмжих бөгөөд түүнд шороон даланг бэлтгэх, материалыг сэндийлэх, бутлах, хатаах, хольж зуурах, зуурмагийг нягтруулах болон заслаг хиих, хийсэн үеийг эвлүүлж арчлах бүх ажлууд багтана.
609.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээлгэн өгсөн ажлын төлбөрийг дараах маягаар хийнэ.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
609.10
|
Шатаасан шохой
|
тонн
|
609.20
|
Шохой агуулсан дайвар материалууд
|
тонн
|
609.30
|
Түүхий шохой
|
тонн
|
609.40
|
Тоосорхог үнс
|
тонн
|
609.50
|
Дайрга
|
тонн буюу м3
|
609.60
|
Ус
|
1000 л
|
609.70
|
Шохой ба үнсээр бэхжүүлсэн үе
|
Хэсэг, км, м2
|
609.80
|
Хамгаалалтын битумэн
үе
|
тонн буюу литр
|
700 ДУГААР БҮЛЭГ
БИТУМЭН БАРЬЦАЛДУУЛАГЧ БҮХИЙ ХУЧИЛТ
701 дүгээр зүйл. Үйлдвэрийн аргаар бэлдсэн асфальтан хольцоор хучилт хийх
Ерөнхий зүйл
701.01 Ажлын тайлбар
Энэхүү техникийн шаардлагад үйлдвэрийн аргаар боловсруулсан бүх төрлийн асфальтбетон хольцод тавигдах ерөнхий шаардлагуудыг багтаан оруулсан болно. Хучилтын ажилд бэлдсэн суурь дээр нэг буюу хэд хэдэн үе асфальтбетон хучилт хийх ажлууд орно.
Хэрэв Гэрээнд заасан бол үйлдвэрийн аргаар боловсруулсан асфальтбетон хольцын чанарт хяналт тавих ба хүлээн авахдаа бүртгэлд үндэслэсэн чанарын баталгаажуулалтын аргыг ашиглана. (Чанар, түүний баталгаажилтын техникийн шаардлагын талаар AASHTO R 9 "Автозамын барилгын ажилд сонголт хийж хяналт тавих аргууд" -aac үзэж болно.)
701.02 Ашиглах материал
Зам барилгын ажилд ашиглах материалууд нь дор дурдсан зүйл, дэд зүйлүүдэд дурдсан техникийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
Портландцемент 2001.01
Битум 2002
Дайрга 2003
Эрдэсийннунтаг 2003.10
Тунгаасаншохой 2010.03
Цахилгаан станцын үнс 2010.11
A. Асфальт-хольцын найрлага
Асфальтбетон хольцыг дайрга, битум, эрдсийн нунтаг болон шаардлагатай хэмжээгээр бусад нэмэлтүүдийг хэрэглэж үйлдвэрийн аргаар хольж бэлдэнэ. Замд ашиглах хольцын тус бүрийн найрлага орцын хэмжээг Гүйцэтгэгч гаргаж, Инженерээс зөвшөөрөл авсан байвал зохино. Хольцын материалын ширхэглэлийн шаардлагыг хангах зорилгоор дайргыг зохих ширхэглэлээр нь ангилж, орцын хэмжээг тогтоож өгсөн байна. Зөвшөөрөгдсөн хэмжээгээр хольсон материалуудын орц нь зохих төрлийн асфальтбетон хольцод тавигдах шаардлагад нийцсэн байх ба доор дурдсан хувь хэмжээгээр тодорхойлно. Үүнд:
1. Зохих шигшүүрүүдээр шигшигдсэн дайрганы орцын хувь хэмжээ
2. Хольцод opox битумын хувь хэмжээ
3. Хольцыг зуурах температурын хязгаар
4. Хольцыг нягтруулах температурын хязгаар
Үйлдвэрлэлийн ажил эхлэхээс наанадаж 21 хоногийн өмнө Гүйцэтгэгч лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож баталгаажсан хольцын төрөл, найрлага, орцын хэмжээ, материалын эх үүсвэр, температураас хамаарсан битумын барьцалдах чанар зэрэг мэдээллийг Инженерт хянуулж зөвшөөрөл авахаар бичгээр танилцуулна. Хольцын найрлага орцын хэмжээг Инженер бичгээр баталгаажуулж зөвшөөрөл өгсөн нөхцөлд тогтоосон орцын хэмжээг хүчин төгөлдөр гэж үзэж мөрдөнө. Хэрэв хольцын орцын хэмжээг тогтоох үүрэг хариуцлагыг Инженер хүлээвэл үүнийг Гэрээнд тодорхойлж тусгасан байна.
Материалын эх үүсвэрийг өөрчлөх буюу хольцын найрлага, орцыг шаардлага хангахгүй гэж үзвэл Гүйцэтгэгч хольцын орцыг шинээр тодорхойлж, үйлдвэрлэлийн ажил эхлэхээс өмнө Инженерт бичгээр танилцуулж, зөвшөөрөл авсан байна.
Хольцын орцыг батлуулсны дараа тухайн ажилд нийлүүлэгдэх хольц нэг бүр нь лабораторийн шинжилгээгээр дор дурдсан нарийвчлалыг хангах ёстой. Үүнд:
14 ба түүнээс том нүхтэй шигшүүрээр шигшигдсэн хувь хэмжээ 7%
'.8 -aac '.100 шигшүүрээр шигшигдсэн хувь хэмжээ 4%
'.200 шигшүүрээр шигшигдсэн хувь хэмжээ 2%
Битумын орцын хэмжээ 0.4%
Хольцын температур 100°С
Сүвэрхэг хольц бүхий барзгар гадаргуутай үе
'.4 шигшүүрээр шигшигдсэн хувь хэмжээ 8%
'8-аас' 100 шигшүүрээр шигшигдсэн хувь хэмжээ 6%
'200 шигшүүрээр шигшигдсэн хувь хэмжээ 2%
Битумын орцын хэмжээ 0.5%
Хольцын температур 100°С
Дайргыг асфальт заводын талбайд овоолго хийж бэлдсэн байвал зохино. Битумыг хадгалсан агуулахаас нь шалгаж зөвшөөрлийг олгоно. Асфальтбетон заводод найруулсан хольцын шаардлага хангаж буй эсэхийг замд авч дэвсэхээс өмнө шинжилж туршина.
Б. Дайрга
Овоолго хийхдээ янз бүрийн ширхэглэлтэй чулуулаг холилдохоос сэргийлэх арга хэмжээ авч, чулуулгийн ширхэглэл тус бүрээр тусгаарлагч ханатай овоолго хийж болохуйц хангалттай талбайтай байлгана. Том ширхэглэлтэй дайрганы овоолгыг нэг үе нь 1м-ээс хэтрэхээргүй зузаантай байгуулна. Овоолго хийж хадгалах талбайг цэвэр, зохион байгуулалттай байлгах бөгөөд овоолгуудаас дээж авахад хялбар байх ёстой. Янз бүрийн ширхэглэлтэй дайргыг хатаагч зуух pyy дамжуулах хүртэл тус тусад нь хадгална.
B. Хучилтыг хууралтаас сэргийлэх нэмэлтүүд
Хучилтыг хуурч, ховхрохоос сэргийлсэн нэмэлтүүдийг хэрэглэхдээ Инженерээс зөвшөөрөл авсан байна. Эдгээр нэмэлтүүдийг лабораторийн дүгнэлт ба хольцыг бэлтгэх лабораториос тогтоосон аргачлалд үндэслэн Инженерээс тогтоож өгсөн хэмжээгээр холино. Нэмэлт хэрэглэх хэмжээг үйлдвэрлэлийн явцад талбайн лабораториор баталгаажуулна. Нэмэгдэлтэй хольцыг бэлтгэхдээ үйлдвэрлэл туршилтын буюу бусад зөвшөөрөгдсөн аргыг ашиглана.
701.03 Барилгын ажилд тавигдах шаардлагууд
A. Цаг агаарын нөхцөл
1. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж битумтэй хольцыг зохих ёсоор дэвсэж ханатал нь нягтруулах боломжгүй байх буюу аливаа нойтон буюу хөлдүү гадаргууд дэвсэж болохгүй.
2. Битумтэй хольцыг зөвхөн орчны агаар буюу замын гадаргуугийн дулааны хэм доор үзүүлсэнтэй тэнцүү буюу түүнээс их байх тохиолдолд дэвсэнэ.
3. Дор тодорхойлсон дулааны хэмийг үл харгалзан, битумтэй хольц нь 65°С- aac доош хөрсөн нөхцөлд нягтрах процесс нь зогсох буюу шаардлагатай нягтралыг авдаггүй учраас хучилт хийхийг зөвшөөрдөггүй.
Битумтэй хольцыг дэвсэхэд тавигдах дулааны хэмийн хязгаар
Хучилтын үеүд Зузаан Агаарын хэм Замын
(см) (C) гадаргуугийн хэм
Дээд үе Бүх 10 12
Доод үе 10-аас бага 5 7
Доод үе 10 буюу түүнээс их 0 2
Б. Асфальтбетон завод
Дор тодорхойлсны дагуу Асфальтбетон завод нь AASHTO M 156 стандартын шаардлагыг хангасан байна.
1. Хольц бэлтгэх заводын хувьд хуурай зуурмаг зуурах шаардлагатай үед хуурай зууралтын хамгийн бага хугацаа нь 5 секунд байх ба нойтон зууралтын хамгийн бага хугацаа нь 25 секунд байна. Хольц бэлтгэх төхөөрөмж нь зууралтын явцад хяналт тавих автомат тоноглолтой байна.
2. Ердийн холигчууд, тасралтгүй ажиллагаатай болон дамран холигчууд нь материалын орцлолт, зууралтын хугацаа, хольцыг буулгах зэрэг ажиллагаанд хяналт тавих автомат тоноглолтой байх ёстой.
B. Тээврийн хэрэгсэл
Асфальтбетон хольцыг зөөж тээвэрлэх машинуудын тэвшний шал нь битүү гөлгөр, мөн асфальтбетон хольцод нөлөөлж болох бензин тос, бусад уусгагч болон химийн бодис наалдаагүй цэвэр байх ёстой. Тэвшний шаланд хольц наалдахаас сэргийлж зөвшөөрөгдсөн материалыг нимгэн үеэр түрхэж болно. Шаардлагатай үед автосамосвалын тэвшийг бүтээж, хольцын тодорхой хэмийг алдуулахгүй тээвэрлэх, зайлшгүй нөхцөлд цаг агаарын нөлөөнд орохооргүйгээр тусгаарлаж өгнө.
Г. Асфальт дэвсэгч
Гэрээнд заасан зузаантайгаар ердийн өргөнөөр асфальтбетон хольцыг дэвсэж заслын ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой байхаар өөрөө явагч асфальт дэвсэгчид тараагч тэгшлэгч бруссууд шаардлагатай бол халаагч суурилуулж тоноглосон байна. Асфальт дэвсэгчийн ачаалах бункер нь хольцыг тэгшлэгчид оруулахаас өмнө нэгэн жигд тараахад хүрэлцэхүйц багтаамжтай, хяналтын автомат ажиллагаа бүхий төхөөрөмжтэй байна. Тарааж тэгшлэх брусс бүхий төхөөрөмж нь хольцыг дэвсэх явцад гулсалт үүсгэхгүй зурагдахгүй, эсвэл хольц тасарч, нүх суваг гаргахгүйгээр тэгш гадаргуу үүсгэж ажиллах ёстой.
Асфальт дэвсэгч нь хольцыг нэгэн жигд, үргэлжилсэн үеэр дэвсэх боломжтой хурдаар ажиллах ёстой. Дэвсэгчийг ажиллах явцад зогсоож, дахин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.
Асфальт дэвсэгч нь дагуу болон хөндлөн хэвгийг raprax, мөн тарааж тэгшлэгч бруссыг дэвсэлтийн өргөнд тохируулж ажиллуулах автомат тохируулагчаар тоноглогдсон байна. Энэхүү тохируулагч нь асфальт дэвсэгчийн бруссыг нэг буюу хоёр талд өгөгдсөн тэг түвшингээс эхлэн тохируулж ажиллах чадвартай байх ёстой. Тохируулагч нь тарааж тэгшлэгч бруссыг хөндлөн хэвгийд нэмэх, xacax 0,1 хувийн хязгаарт барьж ажиллах ёстой.
Тодорхой хэлбэргүй, бага хэмжээний талбайд хольц дэвсэх тохиолдолд гар ажиллагаагаар дэвсэхийг зөвшөөрч болно.
Автомат удирдлагын төхөөрөмж эвдрэх буюу буруу ажиллах тохиолдолд ажлын чанарт өөрчлөлт гарахгүй гэж үзвэл, тухайн өдрийн ажлын үлдсэн хэсгийг гараар тохируулан хийж болно.
Хэрэв Гүйцэтгэгч гадаргуугийн үзүүлэлтийг тодорхойлсон нарийвчлалд хүргэж ажиллаж чадахгүй бол тоног төхөөрөмжөө засаж эсвэл солих хүртэл хучилтын ажлыг зогсооно.
Д. Индүү
Төмөр бултай, хийн дугуйтай болон доргиулагч эсвэл эдгээрийг хослуулсан ажиллагаатай дэвссэн хольцыг долгионтуулахгүй гулсуулахгүй, урагшаа болон ухарч ажиллах боломжтой өөрөө явагч индүүг ашиглана. Дэвссэн хольцыг ховхрохоос сэргийлсэн, мөн тодорхойлсон хэмжээнд хүртэл нягтруулах боломжтой хурдаар индүүднэ. Бүх индүүг үйлдвэрлэгчийн ашиглалтын зааврын дагуу ажиллуулна. Доргиулагч индүү нь хэлбэлзлийн давтамжийг хянах тусдаа төхөөрөмжтэй байх бөгөөд хольцыг тодорхойлсон нягтралын хэмжээнд хүртэл нягтруулах ёстой. Индүүдлэгийн явцад чулуулаг нь хагарч бутарвал уг төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөхгүй.
Е. Суурь буюу хуучин гадаргууг бэлтгэх
Заводад хольсон асфальт хольцыг дэвсэхээс өмнө суурь буюу хуучин гадаргууд битум түрхэж зохих байдалд засна. Битумэн түрхлэг хийсэн гадаргууг асфальтбетон хольцыг дэвсэхээс өмнө хатааж бэхжүүлсэн байна. Битумэн түрхлэгийг асфальтбетон хольцыг дэвсэхээс өмнө бэхжиж гүйцэх хамгийн бага хугацааг хангах нөхцөлд л хийж гүйцэтгэнэ.
Битумэн түрхлэгийн гэмтэж эвдэрсэн хэсгийг зассаны дараа хольцыг дэвсэнэ.
Замын хашлага, худаг болон бусад байгууламжийн асфальтбетон хольцтой нийлэх гадаргууд асфальтбетон хольцыг дэвсэхээс өмнө битумэн түрхлэг хийнэ. Замын хуучин хучилт буюу суурийн тэгш бус гадаргууг нэгэн жигд хэв дүрстэй болгож хэвгий гаргаж засаж тэгшилнэ.
Бүх дагуугийн ба хөндлөн заадас, хагарлуудыг асфальтбетон хольцыг дэвсэхээс өмнө зөвшөөрөгдсөн аргачлалаар дүүргэх буюу асфальтаар бөглөсөн байна. Асфальтбетон хольцыг дэвсэхээс өмнө заадас ба хагарлыг нөхөж, бөглөөд илүү гарсан материалыг гадаргуугаас зайлуулсан байна.
Ж. Битумыг бэлтгэх
Битумыг хэт халааж шатаалгүй тогтоосон хэм хүртэл халааж холигчид тодорхойлсон хэмийн хүрээнд нэгэн жигд хэмжээгээр тасралтгүй дамжуулна.
3. Дайргыг бэлтгэх
Хольцод ашиглах дайргыг хагарч эвдрэх, бензин шатахуунд бохирдох буюу хөө тортог болголгүй зөв аргачлалаар хатааж, тогтоосон хэмд хүргэж халаана.
И. Холих, хадгалах
Хатаасан дайрга ба битумыг нэг удаагийн холилтод opox шаардлагатай хэмжээгээр холигчид хийнэ. Дайрга нь бүрэн гүйцэд, нэгэн жигд битумээр бүрхэгдэж битум нь дайргануудын хооронд нэгэн жигд тараагдах хүртэл хольцыг холино. Дэд зүйл 701.03-ын (В)(1)-д зааснаас бусад тохиолдолд зуурах төхөөрөмж ба ашиглах дайргын тодорхой төрөлд тохируулан нойтноор хольж зуурах хугацааг Инженер тодорхойлно.
Халуун асфальтбетон зуурмагийг бэлтгэхдээ дайрга нь нэгэн жигд битумээр бүрхэгдсэн, шаардлагатай хэмжээнд хүртэл нягтруулж болохуйц, тодорхойлсон хамгийн бага хэмийн халуунаар боловсруулна. Хольцын шинж байдалд өөрчлөлт орохгүй байх хугацаагаар хадгалахыг зөвшөөрнө. Хэрэв хадгалах явцад хольцны дайрга ширхэглэлээрээ ялгарах, халууны хэм хэт алдагдах буюу эцсийн бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлөхөөр байвал нөлөөллийг арилгах арга хэмжээ авна. Шаардлага хангахгүй хольцыг Гүйцэтгэгч өөрийн зардлаар зайлуулна.
К. Асфальтбетон хольцыг дэвсэх, заслын ажлууд
Асфальтбетон хольцыг тогтоосон хэвгий болон шаардлагатай зузаантайгаа дэвсэхийн тулд асфальт дэвсэгчийг хэрэглэнэ.
Үеүдийн дагуугийн заадсыг түүний доод үеийн заадасны дээрээс шуу залгахгүйгээр 20 см-ээр зөрүүлж гаргах хэдий ч хэрэв зам хоёр урсгалтай бол дээд үеийн заадсыг хучилтын тэнхлэгийн шугам дээр, зам хоёроос дээш урсгалтай бол урсгалын уулзварын шугам дээр гаргана.
Механизм ашиглах боломжгүй хэсэгт хольцыг гар багажаар тарааж, зохих зузаанаар нь дэвсэж шаардлагатай нягтралыг баталгаатай авахуулах ёстой.
Хучилтын дээд үеийг тасралтгүй үргэлжлүүлэн дэвсэхээр асфальт дэвсэгчийг зогсолтгүй ажиллуулахын тулд асфальтбетон хольцын зууралтыг тасралтгүй явуулах хэрэгтэй.
Хучилтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аль болохоор бага саад учруулахаа мөн одоо байгаа болон засаж дуусгасан гадаргууг эвдэхгүй байхаар хийж гүйцэтгэн: Өөр аргагүй нөхцөлд хоёр урсгалтай замын нэг урсгалын асфальтбетон хучилтыг нөгөө урсгалыг асфальтласнаас хойш нэг өдөрт багтаан дэвсэнэ. Гүйцэтгэгч зэрэгцээ хоёр урсгалын хучилтыг өдөрт нь багтааж нэг шугамд зэрэгцэж ирэхээр хийж дуусгасан бай ёстой. Тээврийн хөдөлгөөнийг зохицуулах ба замын хучилт хийх ажлыг "хөдөлгөөний зохицуулах" батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.
Л. Нягтруулалт
Асфальтбетон хольцыг дэвсэж, тэгшлэн заслын ажлыг хийж гүйцэтгэсний дараа нэн даруй хольцыг ховхлолгүй, гулсалт, хагарал гаргалгүйгээр хольцын лабораторийн шинжилгээгээр тодорхойлсон болон 701.03 (А)-д заасан хэмийн халуун буураагүй байх үед гадаргууг нэгэн жигд нягтруулна.
Хольцыг дэвсэхэд тохиромжтой байх үед нь шаардлагатай нягтруулалт өгөх зорилгоор шаардагдах жинтэй зохих төрлийн индүүг хүрэлцээтэй тоогоор ажиллуулна. Индүүдэх давтамж болон индүүний сонголтыг хучилтад шаардлагатай нягтруулалтыг бий болгоход тохируулан сонгоно. Нягтруулалтыг хучилтын гадна ирмэгээс нь замын тэнхлэгийн дагуу хийж эхний мөрийг xaгac дарах байдлаар тэнхлэг рүү шилжүүлэн индүүдэж гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг шатлан хийж байгаа буюу урьд нь хийсэн хучилттай зэрэгцүүлэн хийж байгаа тохиолдолд эхлээд дагуугийн заадсыг индүүдэж ердийн байдлаар цааш үргэлжлүүлэн нягтруулна. Эргэцтэй хэсгийг нам талаас нь өндөр тал pyy нь шилжих байдлаар мөрөө дарж замын тэнхлэгийн дагуу индүүднэ.
Индүүний хөтлөгч бул буюу дугуй нь асфальт дэвсэгчийн apaac шууд индүүдэхээр индүүг 5 км/ц-аас илүүгүй жигд хурдтай ажиллуулах ёстой. Индүүн дугуйны мөр арилтал, наанадаж тооцоот хамгийн их нягтралын 92% хүртэл буюу хольцын лабораторийн нөхцөлд тодорхойлсон нягтрал нь хамгийн багаар тооцоход 9 байх хүртэл индүүдэж нягтруулна.
Индүү ухарч чиглэлээ өөрчлөх буюу бусад шалтгааны улмаас хольц хөдөлгөөнд орж ховхорсон тохиолдолд үүнийг гаапуугаар тэгшлэх болон шинэ хольц ашиглан нэн даруй засаж янзална. Хучилтын ирмэг хэсгийг индүүдэж байхдаа ирмэгийн хэлбэр шугам, хэвгийг алдагдуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Доргиулагч индүүг үйлдвэрлэгчээс тогтоосон буюу хамгийн оновчтой нягтруулалтад тохирсон хурд, давтамжтайгаар ажиллуулж индүүднэ.
Сүвэрхэг хольц бүхий барзгар гадаргуутай үеийг гөлгөр булт индүүгээр индүүднэ. Инженер зөвшөөрсөн тохиолдолд хийн дугуйт индүүг ашиглаж болно. Үрэлтийн үеийг хучилтын доод үетэй барьцалдаж нягтрах хэмжээгээр нягтруулалтыг хязгаарлах ба хэтрүүлэн индүүдэхийг хориглоно.
Хольц индүүний буланд наалдахаас сэргийлж булыг ycaap эсвэл багахан хэмжээний тусгай бодис хольсон ycaap буюу бусад зөвшөөрөгдсөн шингэнээр норгож өгнө. Илүү хэмжээгээр норгохыг хориглоно.
Индүү явуулах боломжгүй хэсэгт халаагч бүхий гөлгөр төмөртэй гар нягтруулагч буюу механик ажиллагаатай бага оврын нягтруулагч ашиглан нягтруулна. Хонхор хотгор хэсэгт зохих нягтруулалт өгөхийн тулд шуудууны индүү ашиглах буюу индүүний дугуйны дор даралт өгөхөөр харуулдсан банз, хавтан байрлуулж индүүднэ.
Барьцалдахгүй суларч задарсан, эвдэрч хагарсан, бохирдсон болон ямар нэг байдлаар шаардлага хангахгүй болсон аливаа хольцыг зайлуулж шинэ халуун хольцоор орлуулж орчных нь нягтралын хэмжээнд хүртэл нягтруулна. Битум нь ихэдсэн буюу багадсан хольцыг ухаж зайлуулаад шинээр сольж нягтруулна.
Нягтралыг шалгах туршилтын аргыг хэрэглэхээр заасан бол дэвсэж буй материал, машин механизмыг нь ашиглан туршилтын зурвас хэсгийг замын хучилт тавих явцад барина. Инженерт, тодорхойлсон нягтралын хэмжээнд хүрч байгаа эсэхийг шалгах дээжийг Гүйцэтгэгч туршилтын хэсгээс авч өгнө. Хучилтаас өрөмдлөгийн аргаар авсан туршилтын хэсэг дэх хольцын найрлага зөв эсэхийг шалгахдаа хяналтын шинжилгээ шалгалтыг нэгэн ижил тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэнэ. Ажилд ашиглах хольцын орц өөрчлөгдөх, нягтруулалтын аргачлал өөрчлөгдөх, нягтруулах тоног төхөөрөмж өөрчлөгдөх буюу ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон тохиолдолд шинээр туршилтын хэсгийг хийж гүйцэтгэж шинжлээд, дүгнэлт гаргасны дараа Инженер нягтруулалтын аргачлалыг шинэчлэн сонгож тогтооно.
M. Залгаас
Шинээр дэвссэн хольцны хамгаалалтгүй орхисон зах хөвөөгөөр индүүг явуулж болохгүй. Хөндлөн залгаасыг гаргахдаа түрүүн дэвссэн үеийн төгсгөлийн хэсгийг тэгш тайрч шинэ хольцыг тулгах журмаар залгуулж хийнэ. Урьд нягтруулсан хэсэгт залгаж хольцоо дэвсэхээс өмнөхөн хөндлөн ба дагуу залгаасыг битумээр тосолно.
H. Хучилтын дээжийг турших
Гүйцэтгэгч нь Инженерийн зааварласан хэсгүүдэд дэвсэж нягтруулсан үеийн гүн хүртэл ухаж шинжилгээний дээж авна.
Дээж авсан нүхнүүдийг тэр өдөрт нь шинэ материалаар бөглөж, орчны нягтруулалтын хэмжээнд хүртэл нягтруулна.
0. Гадаргуугийн тэгш бусын хяналт
Гадаргуугийн тэгш бусыг Инженерийн сонгосон хэсэгт 3 м-ийн урттай рейкийн тусламжтай шалгана. Замын дагуу буюу хөндлөн чиглэлд захын хоёр тулах цэгийн хооронд хэмжсэн гадаргуугийн ба рейкийн ирмэгийн хоорондох зав.сар нь 4мм -ээс хэтрэхээргүй байх ёстой. Энэхүү тогтоосон нарийвчлалаас хэтэрсэн дутагдлыг Гүйцэтгэгч өөрийн зардлаар тухайн хэсгийг нийтэд нь ухаж зайлуулан дахин шинэ үе хийж (нөхөөс хийхгүй) засах буюу эсвэл хүйтнээр нь зорж, хуулан авч өнгөлнө. Ингэсний дараа дахин хяналтын ажлыг хийнэ.
701.03 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Үйлдвэрийн аргаар боловсруулсан асфальтбетон хольцыг тонн буюу дэвссэн кв.м-ээр, битумийг тонн буюу бүлэг 300-д заасны дагуу литрээр хэмжинэ. Нийт жинг орцлох болон холих хяналтын автомат удирдлагатай системтэй хамт ашиглагддаг хэвлэх автомат төхөөрөмжөөр тодорхойлно. Энэхүү төхөөрөмж нь зөөх тээврийн хэрэгсэл тус бүрт ачигдсан хольцын жинг хэмжиж тусгай туузан дээр эсвэл дэлгэцэн дээр харуулдаг. Жингийн дүн бичсэн хэвлэмэл эх хуудсыг өдөр бүр Инженерт хүргүүлж байна. Тоннын хэмжээг хучилтад ашигласан асфальтбетоны жингээр тооцож гаргах ба хольцын битумын жинг хасаж тооцохгүй.
Дайрганы хувийн жингийн өөрчлөлтөөс шалтгаалж нийт жин нь анх төлөвлөсөн тоо хэмжээнээс зөрөх тохиолдолд гэрээний нэгж өртөгт зохицуулалт хийгдэхгүй.
701.04 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Дээрх бүлгүүдэд дурдсанаар хийгдэж, хэмжигдсэн ажлын төрөл бүрт доорх байдлаар төлбөр хийгдэнэ. Дэд зүйл 701.03 (Д)-д тодорхойлогдсон ажлын төлбөрийг ашигласан материалын гэрээнд заасан нэгж өртгөөр тооцож олгоно.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
701.10 Өтгөн битум Тонн буюу литр
701.20 Халуун асфальтан хучилт Тонн буюу квм
701.30 Сүвэрхэг хольц бүхий Тонн буюу квм
барзгар гадаргуутай үе
702 дугаар зүйл. Хүйтэн асфальтбетон хучилт
702.01 Ажлын тайлбар
Энэ ажилд бэлтгэсэн суурь дээр нэг буюу хэд хэдэн үе хүйтэн асфальтбетон хучилт хийх ажлууд багтана.
Асфальтбетон хучилт нь дайрга ба шингэн битумэн хольцоос бүрдэх ба хэрэв шаардлагатай бол элс, дайрга буюу шаарга ашиглан гадаргууг өнгөлнө.
702.02 Ашиглах материал
Дэд зүйл 2001.02(A)-aac 2001.02(В)-д дурдсан материал, тэдгээрийг ашиглах шаардлагыг хангасан байна.
702.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Цаг агаарын нөхцөл
Хүйтэн асфальтбетон хучилтыг зөвхөн хуурай гадаргуу дээр, гадаргуугийн хэм 10°С-аас дээш байх үед дэвсэнэ.
Б. Ерөнхий зүйл
Барилгын ажилд тавигдах шаардлагууд нь Дэд зүйл 7О1.ОЗ(Г)-ээс 701.03(E), 701.03(K) ба 701.03(М)-д дурдсантай адил байна. Хэрэв дайргаар гадаргуугийн боловсруулалт хийх бол хучилтын дээд үеийн нягтруулалт дууссаны дараа нэн даруй хийж гүйцэтгэх хэрэгтэй. Гадаргуугийн боловсруулалт нь тогтоогдсон нормын дагуу жигд хийгдэхээс гадна зааврын дагуу нягтруулагдсан байх ёстой.
702.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Хүйтэн асфальтбетон хучилтын ажлын хэмжилтийг Дэд зүйл 701.04-д заасан ёсоор хийнэ. Зөвшөөрөгдсөн тоо хэмжээний хүйтэн асфальтбетон хучилтын ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хийхдээ асфальтбетон хучилтын хольц ба гадаргуугийн дайрган өнгөлгөөг тонн буюу кв.м тутам Гэрээнд заасан нэгж өртгөөр, газар дээр нь ашигласан битумын хэмжээг тонн буюу литрээр тооцож хийнэ.
702.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зөвшөөрөгдсөн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг дараах байдлаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
702.10 Хүйтэн асфальтбетон хучилт Тонн буюу кв.м
702.20 Хүйтэн асфальтбетон хучилтад Тонн буюу литр
ашигласан шингэн битум
702.30 Хүйтэн асфальтбетон хучилтад Тонн буюу литр
ашигласан битумын эмульс
702.40 Хүйтэн асфальтбетон хучилтын Тонн буюу кв.м
гадаргуугийн дайрган өнгөлгөө
703 дугаар зүйл. Газар дээр нь холих аргаар хийсэн хучилт
703.01 Ажлын тайлбар
Уг ажилд бэлтгэсэн суурь буюу замын гадаргууд нэг буюу хэд хэдэн үеэр газар дээр нь холих аргаар хийсэн хучилтын ажлууд орно.
703.02 Ашиглах материал
Материал нь дор дурдсан зүйл буюу дэд зүйлүүдэд тодорхойлсон шаардлагыг хангаж байх ёстой. Битумыг хадгалсан саванд нь шалган үзэж зохих зөвшөөрлийг олгоно.
Битум 2002
Дайрга 2003.03
Хольцод битум хийхээс өмнө дайргыг шинжилж зохих зөвшөөрлийг олговол зохино. Энэхүү шинжилгээг үе тус бүрт ашиглах дайргуудыг хольж дуртай газраасаа сонгон авсан дээжид сорилт хийж гаргана.
703.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Цаг агаарын нөхцөл
Цаг агаарын нөхцөлийг Дэд зүйл 702.03А-Д тодорхойлсон болно.
Б. Тоног төхөөрөмж
Гүйцэтгэгч нь сэндийлэгч, холигч, тараагч болон нягтруулагч тоног төхөөрөмж, автогудронатор, битум халаах тоног төхөөрөмжөөр хангагдсан байвал зохино.
Битум цацагч автогудронатор нь нэг кв.метр талбайд 0,2-оос 9 литр хүртэл орцоор жигд цацах даралттай байх ба өгөгдсөн хэмжээнд тохируулж янз бүрийн өргөн гадаргууд нэгэн хэмийн халуунтай битумыг жигд тараах боломжтой байх ёстой. Цацах төхөөрөмж нь таксометр, даралт хэмжигч манометр, эзлэхүүн хэмжигч буюу заагч хэмжүүр бүхий цистерн, ба цистерний доторх температурыг заагч термометртэй байна. Битум цацагчийн шүршигч амсрыг хэвтээ ба босоо байрлалд ажиллуулж байхаар цахилгаан үүсгүүрээр хангагдсан насосоор тоноглосон байна.
Гүйцэтгэгч зөөврийн буюу байнгын холих төхөөрөмж эсвэл зөвшөөрөгдсөн бусад төхөөрөмжийг ашиглаж болно.
Индүүг Дэд зүйл 701.03(Е)-д зааснаар хэрэглэнэ.
В. Дайргыг тараах
Дайргыг тараагч бункертэй дэвсэгч буюу бусад зөвшөөрөгдсөн механик ажиллагаатай төхөөрөмжөөр нэгэн жигд тараана. Хоёр буюу түүнээс олон төрлийн ширхэглэлтэй дайрга ашиглах тохиолдолд гадаргуугийн өргөн ба зузааны шаардагдах хэмжээг барихын тулд тухайн хэмжээний материалыг зохих тоо хэмжээгээр нь тооцож авна. Өөр өөр төрлийн дайргыг тусад нь нэгэн жигд хөндлөн огтлолтой байхаар замын дагуу далагнуулан асгана. Хэмжилт хийж, дээж авч дуусах хүртэл хөндөлгүй орхино. Ингэсний дараа нэгэн жигд болтол нь холиод замын гадаргууд тараана.
Дайрганы гадаргуугийн чийгийн хэмжээ нь 2%-иас дээш байвал гадаргууд дэвсэхгүй буюу битумтэй холихгүй. Дайрганы гадаргуугийн чийгийн агуулалт нь 2% буюу түүнээс бага байх тохиолдолд түүнийг замын өргөний хагасаар буюу битум цацахад тохиромжтой өргөнөөр нэгэн жигд тараана. Зөөврийн холигч ашиглах тохиолдолд дайргыг тараахаас өмнө нэгэн жигд хөндлөн огтлолТойгоор далагнуулна.
Гүйцэтгэгч нь дайргыг сэврээж хатаахдаа битумын эмульс ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөгдсөн нэмэлт бодис ашиглаж болно. Нэмэлт бодис нь битум задарч ховхрохоос сэргийлэн нойтон чулуулгийн гадаргууг зохих хэмжээгээр бүрхэх нэмэлтүүд байна.
Г. Битум цацах
Битумыг тогтоосон тоо хэмжээгээр нэгэн жигд, тасралтгүй цацна. Битум цацагчийн apaac холигч төхөөрөмж дагаж тухайн хэсэгт нь битум ба дайргыг холино.
Д. Холих
Битумын сүүлчийн цацалт болон хэсэгчилсэн холилтын дараа бүх битумтэй дайргыг нийтэд нь автогрейдерээр замын нэг талаас нөгөө рүү сэлгэн эргүүлж холино. Бүх дайрга нэгэн жигд битумээр бүрэгдтэл, хольц нэгэн жигд өнгөтэй болтол нь мөн бөөгнөрсөн цул битумгүй ба бүрэгдээгүй чулуулаггүй болтол нь холино. Холих явцад доод үеийг xycax, хольцоо шороо буюу бусад хөндлөнгийн зүйлүүдтэй холилдуулахгүй байхыг анхаарч ажиллах ёстой. Шаардлагатай үед холих ажлыг замын өргөний нэг хэсгээр буюу тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн нэвтрүүлэх зайтайгаар явуулна.
Холих явцад материал илүүдсэн, дутсан, битум нь жигд тараагдахгүй бол энэ байдлыг материал нэмэх, дайрга буюу битумыг шаардлагатай хэмжээгээр дахин холих зэргээр засаж залруулна. Илүүдэл чийгийн агуулалттай буюу амархан ууршиж дэгдэх бодис бүхий хольцыг хутгаж үлээлгэх зэргээр зохих хэмжээнд нь хүргэж боловсруулна.
Цаг уурын тааламжгүй нөхцөл байдлын улмаас ажлыг зогсоосон буюу тасалдсан тохиолдолд бүх сул материалыг хольж дахин ажил эхэлтэл далагнуулж орхино.
Хангалттай хэмжээнд хүртэл хольж дуусаад хольцыг нэгэн жигд хөндлөн огтлолтой далан хэлбэрт оруулж овоолно. Гүйцэтгэгч зөөврийн буюу байнгын холих машин ашиглахаар бол үлдэгдэл чийгийн агуулалт ба ууршимтгай бодисын ууршилттай холбоотой тавигдах шаардлага нь дээр дурдсантай адил байна.
E. Tapaax нягтруулах ба эцсийн заслын ажлууд
Материалыг өөрөө явагч, хийн дугуйт грейдер буюу механик тараагчаар тараана. Овоолсон материалыг тараахдаа доод суурийг хусахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хучих гадаргуугийн байдал Инженерийн зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд тараах ажлыг гүйцэтгэнэ.
Бүх материалыг тараасны дараа гадаргууг индүүднэ. Индүүг замын тэнхлэгийн дагуу замын ирмэгээс эхэлж дотогш шилжих байдлаар явуулна. Эхний явалтаар замын хөвөөг дарж явах ба дараа дараагийн явалтаар түрүүчийн мөрний хагасыг дарж индүүднэ. Эргэцтэй хэсэгт нам ирмэгээс нь өндөр талын ирмэг үрүү шилжих байдлаар индүүдэх бөгөөд ингэхдээ эхний явалтын мөрийг доод тал нь 1 м-ийн өргөнөөр дарж байхаар явна. Нягтруулах явцад гадаргуугийн ховил, нүхийг тэгшлэх, дэржигнүүр буюу тэгш бусыг арилгах зорилгоор дальпуудах буюу грейдерээр хуссан байна. Боловсруулж буй гадаргууг нэгэн жигд бүтэц болтол тодорхойлсон нягтруулалтын хэмжээнд хүртэл индүүднэ. Эхний нягтруулалтыг хийн дугуйт индүүгээр хийх ба төгсгөлийн нягтруулалтыг 3 бултай эсвэл xoc төмөр бултай индүүгээр гүйцэтгэнэ. Дайрга хэт бутлагдаж хагарах буюу хольц гулсах тохиолдолд индүүдлэгийг зогсооно.
Газар дээр нь холих аргаар хийх хучилтын нягтруулсан үеийн зузаан нь 5см-ээс их байх үед хольцыг хоёр үеэр дэвсэнэ.
Хучилтыг нягтруулж, заслын ажлыг хийж байхдаа хучилтын ирмэгийг шулуутгаж засна.
Ж. Гадаргууд тавигдах шаардлага
Гадаргууд тавигдах шаардлагыг Дэд зүйл 701.03 (О)-д тодорхойлсон болно.
703.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Газар дээр нь холих аргаар хийсэн хучилтад ашигласан дайргыг Бүлэг 300-д заасны дагуу тонн буюу кв м -ээр, битумыг тонн буюу литрээр хэмжинэ. Жингээр тооцох тохиолдолд дайргын чийгийн агуулалтын жинг төлбөрийн тооцооноос хасна.
Дайргын хувийн жингийн өөрчлөлтийн улмаас гарсан өөрчлөлт гэрээнд тодорхойлсон тоо хэмжээнээс зөрөх тохиолдолд Гэрээний нэгж өртөгт ямар нэгэн зохицуулалт хийгдэхгүй.
703.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зөвшөөрсөн ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээний төлбөрийг дараах байдлаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
703.10 Газар дээр нь холих аргаар хучилт Тонн буюу кв м
хийхэд ашигласан дайрга
703.20 Газар дээр нь холих аргаар хучилт Тонн буюу литр
хийхэд ашигласан шингэн битум
703.30 Газар дээр нь холих аргаар хучилт Тонн буюу литр
хийхэд ашигласан битумын эмульс
704 дүгээр зүйл. Битумэн түрхлэг
704.01 Ажлын тайлбар
Энд асфальт бетон буюу цемент бетон хучилтыг асфальт бетон хольцоор өнгөлөхийн өмнө гадаргууг бэлдэж битумээр боловсруулах ажлууд орно.
704.02 Ашиглах материал
Зүйл 2002-д тодорхойлсон шаардлагыг хангасан битум ашиглана. Битумыг шалгаж тогтоогдсон эх үүсвэрээс нь нийлүүлэгдсэн нөхцөлд зөвшөөрнө.
704.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Тоног төхөөрөмж
Гүйцэтгэгч нь 703.03(Б)-д заасан шаардлагыг хангасан битумыг халааж цацах төхөөрөмжөөр хангана.
Б. Боловсруулалт хийх гадаргууг бэлдэх
Боловсруулалт хийх гадаргууг тэгш гөлгөр цэвэр байлгах зорилгоор нүхний засвар хийх, цэвэрлэх, мөн тэгш бусыг арилгаж тэгшлэх зэргээр бэлдэнэ. Дэржигнүүр үүссэн хэсгийг ухаж зайлуулаад заагдсан материалаар нөхөж засварлана. Нүхний засварын ажлын хөлс гэрээнд тусгагдаагүй нөхцөлд гэрээнд тусгасан янз бүрийн ажилбарын үнэлгээгээр төлбөрийг тооцож гаргана. Шинэ хучилтын асфальт бетонтой залгагдах хуучин хучилтын ирмэгийг сайтар цэвэрлэсэн байна.
В. Битумыг цацах
Битумыг автогудранаторын туслалцаатайгаар даралтат шүршигчээр нэгэн жигд цацна. Жигд бус цацагдсан битумыг гар аргаар шланги хоолойг ашиглан жигд болгоно.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор цацагдсан битумыг ховхлохгүй буюу дугуйны мөр гаргахгүй байхаар замын нэг урсгалаар хөдөлгөөнийг чөлөөтэй явуулж битумэн түрхлэгийг таллан гүйцэтгэж болно.
Битумэн түрхлэгийг xyp тунадастай буюу хүйтэн нөхцөлд, нар шингэсэн хойно, эсвэл нойтон гадаргууд хийж болохгүй. Битумын тоо хэмжээ, цацах орцын норм, температур, боловсруулалт хийх талбайн хэмжээг битумэн түрхлэг хийхээс өмнө зөвшөөрөлцсөн байна.
704.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Бүлэг 300-д заасны дагуу битумэн түрхлэг хийхэд газар дээр нь ашигласан битумыг тонн буюу литрээр хэмжинэ. Эмульсийг уусгахад ашигласан усанд тусад нь хэмжилт хийж төлбөр тооцохгүй. Үйлдвэрлэгчээс ирүүлсэн битумын эмульсийн хэмжээг Инженерийн заавраар уусгаж шингэлэхээс өмнө хэмжсэн байна. Инженерийн заавраар нэмсэн усанд тусад нь төлбөр хийхгүй ба энэ зардлыг битумэн түрхлэг хийх ажилбарын зардалд шингэсэн гэж үзнэ.
704.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зөвшөөрөгдсөн гүйцэтгэлийн төлбөрийг дор дурдсанаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
704.10 Шингэн битум Тонн буюу литр
704.20 Битумын эмульс Тонн буюу литр
705 дугаар зүйл. Гадаргууд битумэн түрхлэг хийх
705.01 Ажлын тайлбар
Энд дайрган гадаргууд битумэн түрхлэг хийх ажил орно.
705.02 Ашиглах материал
Ашиглах материалууд нь дор дурдсан зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байх ёстой. Үүнд:
Битум 2002
Эрдэс материал 2003.09
Битумыг үйлдвэрлэгчээс нь авсан нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө.
Эрдэс материалыг үйлдвэрлэгчийн нөөцөөс буюу урьдчилан замын зорчих хэсэгт нөөцөлсөн нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө7
705.03 Барилгынажилдтавигдахшаардлага
A. Цаг агаарын хязгаарлалт
Битумыг нойтон гадаргууд, гадаргуугийн хэм 10°С-аас бага байхад буюу түрхлэгийг зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй цаг уурын нөхцөлд хийхгүй.
Б. Тоног төхөөрөмж.
Гүйцэтгэгч нь битумыг халаах, нэгэн жигд цацах төхөөрөмж болон эрдэс материалыг бэлтгэсэн байна. Битум цацагч машин нь Дэд зүйл 703.03 (Б)-д заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.
В. Гадаргууг бэлдэх
Түрхлэг хийх гадаргууд шаардлагатай хэвгий, налууг гаргаж хэлбэржүүлэх бөгөөд нүх, дэржигнүүр, материалын ялгаралт болон бусад эвдрэлүүдийг засаж нэгэн жигд нягтруулаад шүүрдэж цэвэрлэсэн байна.
Түрхлэг хийх ажлыг хойшлуулбал гадаргууг гөлгөр, нягтруулсан байдалтай байлгах үүднээс дахин боловсруулалт хийх шаардлага гарч болно.
Г. Битумыг цацах
Битумыг даралтат битум цацагчаар нэгэн жигд, тасралтгүй цацна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаагүй тохиолдолд нэг удаагийн боловсруулалтаар тухайн хэсгийг таллан хийж гүйцэтгэнэ. Битумыг цацахдаа тэнхлэгийн дагуу залгааснууд дээр тодорхойлсон хэмжээнээс хэтрүүлэн цацахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Илүүдэл битумыг гадаргуугаас хусаж зайлуулна. Битум цацагдаагүй буюу битум дутагдалтай хэсгүүдэд битум нэмж засварлана. Эхний цацсан газрын төгсгөл дээр xap цаас дэвсэж дээрээс нь залгуулан цацна. Ашигласан xap цаасаа зайлуулж зохих журмын дагуу хаяна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаагүй тохиолдолд хөдөлгөөнийг нөгөө урсгалаар нь нэвтрүүлэхийг зөвшөөрнө. Түрхлэг хийсэн гадаргууд битум нэвчсэний дараа хөдөлгөөний улмаас материал ховхрохгүй болсон нөхцөлд хөдөлгөөнийг боловсруулсан урсгалд шилжүүлж үлдсэн урсгалд уг ажлыг үргэлжлүүлэн хийж болно.
Материалын тоо хэмжээ, цацах орцын норм, температур болон боловсруулалт хийх талбайн бэлэн байдалд түрхлэг хийхээс өмнө ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан байна.
705.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Бүлэг 900-д заасны дагуу битумыг тонн буюу литрээр, эрдэс материалыг ашигласан хэмжээгээр нь тонн буюу куб метрээр хэмжинэ.
705.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зөвшөөрөгдсөн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг дор дурдсаны дагуу хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
705.10 түрхлэгийн битум тонн буюу литр
705.20 түрхлэгийн шингэн битум тонн буюу литр
705.30 түрхлэгийн битумын эмульс тонн буюу литр
706 дугаар зүйл. Гадаргуугийн өнгөлгөө
706.01 Ажлын тайлбар
Энд хучилтын гадаргууд битум цацсаны дараа эрдэс материалаар өнгөлөх ажлууд орно.
706.02 Ашиглах материал
Ашиглах материалд дор дурдсан дэд зүйлүүдэд заасан шаардлага тавигдана. Үүнд:
Битум 2002
Эрдэс материал (дайрга) 2003.08
Битумыг үйлдвэрлэгчээс авсан нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө.
Эрдэс материалыг үйлдвэрлэгчийн нөөцөөс буюу урьдчилан замын зорчих хэсэгт нөөцөлсөн нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө.
706.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Цаг агаарын хязгаарлалт
Битумыг хучилтын гадаргуугийн хэм 15°С-аас доош байх тохиолдолд чийгтэй гадаргуу дээр (битумын эмульст хамаарахгүй) буюу өнгөлгөөг зохих журмын дагуу гүйцэтгэхэд боломжгүй цаг агаарын нөхцөлд гадаргууд цацаж болохгүй.
Б. Тоног төхөөрөмж.
Дор дурдсан буюу ижил төстэй тоног төхөөрөмжүүд шаардагдана. Үүнд:
Битумыг цацагч буюу халаагч төхөөрөмж нь 703.03(Б)-д заасан шаардлагыг хангаж байх ёстой.
Эргэлдэгч цахилгаан шүүр буюу хийгээр үлээгч.
Индүүнүүд нь 701.03(Д) -д заасан шаардлагуудыг хангасан байна.
Хийн дугуйтай хоёр тэнхлэг бүхий өөрөө явагч дайрга тараагч 1ш. Дайрга тараагч нь гадаргууд жижгэвтэр ширхэглэлтэй өнгөлгөөний материалыг дэвсэхээс өмнө том ширхэглэлтэйг нь тараах боломжийн байх ёстой. Дайргыг цацагдсан битумын нийт өргөнөөр нэгэн жигд тараах учраас тараалтыг удирдан хянаж байх найдвартай төхөөрөмжтэй байна.
B. Гадаргууг бэлдэх
Инженер гадаргууг шалгаж зөвшөөрөл өгөхөөс нааш өнгөлгөөний ажлыг эхлүүлж болохгүй.
Г. Битумыг цацах
Битумыг даралтат битум цацагчаар нэгэн жигд, тасралтгүй тодорхойлсон хэмийн дулаан нөхцөлд цацна. Битумын нэг кв. метрт цацах хэмжээг зааварласан хэмжээгээр авна. Хэрэв битум гадаргууд маш түргэн хугацаанд шингэж байвал эхлээд гадаргуугийн нэг кв.м-т 0,2-0,4 литр оногдохоор урьдчилан цацах шаардлагатай. Хэрэв битум цацагч нь ажлын төгсгөлийн цэгт ирээд битумээ гоожуулахгүйгээр цацалтаа зогсоож чадахгүй нөхцөлд xap цаас дэвсэнэ. Ашигласан xap цаасыг зохих журмын дагуу зайлуулж хаяна. Цацагчийн нүхийг нээгээд зохих хурдаар, урагшлах хөдөлгөөнөөр битумын цацалт хийж гүйцэтгэнэ. Битум цацагдаагүй буюу эвдрэлтэй хэсгийг засаж залруулна. Цацалтыг дагуу уулзварууд дээр овойлт үүсгэлгүй жигд гадаргуутай байхаар хийнэ. Цацагдсан битумын тоо хэмжээ нь бүх өнгөлгөөний эрдэс материалд ноогдох тоо хэмжээтэй тохирч байна.
Битумын цацалтын өргөн нь өнгөлгөө хийх хучилтын өргөнөөс 15 см -ээс хэтэрч болохгүй. Хэрэв битум хөрөх, хатах буюу ямар нэг байдлаар өнгөлгөөний чанар муудвал ажлыг зогсооно.
Замын зорчих хэсэгт автогудранатороос битум асгах, дуслуулахыг хориглоно.
Д. Өнгөлгөө хийх
Хучилтын гадаргууд битум цацсаны дараа нэн даруй өнгөлгөөний хуурай, бохирдоогүй эрдэс материал /дайрга/-ыг тодорхойлсон тоо хэмжээгээр нэгэн жигд тараана. Tapaax ажлыг ачааны машин буюу дайрга тараагчийн дугуй битум цацсан гадаргууд хүрэхээргүй байхаар гүйцэтгэнэ.
Шаардлагатай тохиолдолд дайргыг хэрэглэхээс нэг хоногийн өмнө тоосыг арилгах буюу тоосон бүрхүүлийн хэмжээг багасгах зорилгоор өнгөлгөөний дайргыг чийглэж норгоно. Гэрээнд заасан тохиолдолд норгохын оронд дайргыг урьдчилан битумтэй хольж харлуулна.
Өнгөлгөөний дайрган материалыг тараасны дараа дайрга дутагдсан хэсгийг "нэмэлт материал ашиглан нэн даруй засна. Эхний удаад өөрөө явагч индүүгээр тараагч машины apaac нэг бүтэн явалт хийлгэнэ. Үүний дараа хийн дугуйт индүүг явуулж бүтэн гурван явалтаар индүүдлэг хийнэ. Хийн дугуйт индүүгээр нягтруулах ажлыг битум цацаж өнгөлгөө хийх ажилтай нэг өдөрт багтааж дуусгана.
Өнгөлгөөний дайрган материалыг дэвссэний дараа гадаргууг зөөлөн шүүрдэж 4 хоногийн туршид хөдөлгөөнийг зохицуулж арчилна. Гадаргуугийн арчлалтад аливаа илүүдэл битумыг нэмэлт өнгөлгөөний материал дэвсэж шингээх болон өнгөлгөөний үенд гарсан аливаа эвдрэл, дайрга дутсан хэсгийг нэмж өнгөлөх ажлууд орно.
Арчлалтыг нэгэнт дэвсэж нягтруулсан материал сугарч хөдөлгөөнд орохгүй байхаар хийж гүйцэтгэнэ. Илүүдэл дайргыг эргэлдэгч механик шүүр ашиглан. Инженерээс тогтоож өгсөн хугацаанд шүүрдэж зайлуулна.
706.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Бүлэг 300-д заасны дагуу ажилд ашигласан хэмжээгээр нь битумыг тонн буюу литрээр, өнгөлгөөний материалыг тонн буюу куб. метрээр хэмжинэ.
706.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээн авсан ажлын гүйцэтгэлийн төлбөрийг дор дурьдсанаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
706.10
|
Өнгөлгөөнд ашигласан өтгөн битум
|
тонн буюу литр
|
706.20
|
Шингэн битум
|
тонн буюу литр
|
706.30
|
Битумны эмульс
|
тонн буюу литр
|
706.40
|
Өнгөлгөөний дайрган материал
|
тонн буюу куб метр
|
707 дугаар зүйл. Гадаргуугийн боловсруулалт
707.01 Ажлын тайлбар
Энд нэг буюу хэд хэдэн үеэр битум ашиглан гадаргуугийн боловсруулалт хийх ажлууд орно.
Гадаргуугийн боловсруулалтад хучилтын гадаргууд дан буюу давхар үе хийх буюу дайрган гадаргуу дээр битумэн тосолгоо хийсний дараа тодорхойлсон хэмжээгээр дан буюу давхар элэгдэлтийн үе хийх ажлууд орно.
707.02 Ашиглах материал
Ашиглах материалд дараах зүйлүүдэд тодорхойлсон шаардлагууд тавигдана. Үүнд:
Битум 2002.01
Дайрга 2003.01
Эрдэс материал 2003.09
Битумыг зөвшөөрөгдсөн эх үүсвэрээс авч ашиглана.
Дайрга ба эрдэс материалыг үйлдвэр дээр нь буюу ашиглахаас өмнө зам1 зорчих хэсэгт нөөцөлж ашиглахыг зөвшөөрнө.
707.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Анхны битумэн түрхлэг
Техникийн нөхцөлөөр битумэн түрхлэг хийхээр заасан бол Зүйл 705 тодорхойлсон шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
Битумын материалыг дэвсэхээс өмнө битумэн түрхлэгийг хийж 3 хон бэхжүүлсэн байна.
Битумэн түрхлэг хийсний дараа өнгөлгөөний үе хийх хүртэлх xyгацаанд тосолсон гадаргууд арчлалтын ажлууд хийгдэнэ. Анхны боловсруулалтын дараа rapc бүх нүх, эвдрэлтэй хэсгүүдийг нэвчүүлэх буюу бусад зөвшөөрөгдсөн аргаар битумт эрдэс материал ашиглан засварлана.
Б. Элэгдэлтийн үе
Элэгдэлтийн үеийг Зүйл 706-д дурдсан шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. X хэдэн элэгдэлтийн үе хийх шаардлагатай бол эхний үеийг хийж 5 хоногийн туршид бэхжүүлэх бөгөөд энэ хугацаанд засвар арчлалтын ажлыг хийсэн байна.
B. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх
Авто замыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнга нээлттэй байлгах шаардлагатай. Өнгөлгөөний сүүлчийн үеийг хийж нягтруулсны дараа түүгээр тээврийн хөдөлгөөнийг зохицуулан явуулж болно.
707.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Битумыг тонн буюу литрээр хэмжинэ. Бүлэг 300-д заасны дагуу өнгөлгөөн дайрган ба эрдэс материалыг ашигласан хэмжээгээр нь тонн буюу куб метрээр хэмжинэ.
707.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зөвшөөрөгдсөн ажлын тоо хэмжээний гүйцэтгэлийн төлбөрийг дор дурьдсанаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
707.10 Өтгөн битум тонн буюу литр
707.20 Шингэн битум тонн буюу литр
707.30 Битумын эмульс тонн буюу литр
707.40 Өнгөлгөөний дайрга тонн буюу куб
(материалыг ширхэглэлээр метр нь)
708 дугаар зүйл. Асфальтбетон хучилтыг хүйтнээр нь зорж хуулах
708.01 Ажлын тайлбар
Энд төлөвлөсөн хэсгүүдэд асфальтбетон хучилтыг хүйтнээр нь зорж хуулах, хуулсан материалыг замаас зайлуулах ажлууд орно. Хуулсан хучилтын материал нь гэрээгээр тохиролцсоны дагуу Захиалагчийн буюу Гүйцэтгэгчийн өмч болно. Хуулсны дараа хучилтын гадаргуу дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явах боломжтой байх ёстой.
708.02 Ашиглах материал- тодорхойлогдоогүй.
708.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Тоног төхөөрөмж
Тодорхойлсон зузаанаар, ухалтын эхэн ба төгсгөлийн налууг нарийвчлалтай гарган зорж хуулах, өөрөө явагч-зорогч төхөөрөмжийг Гүйцэтгэгч хангана. Энэ төхөөрөмж нь хоёр талынхаа ирмэгийн дагуух дагуугийн налууг хучилтын гадаргуугаас цана хэлбэрийн гулсуураар буюу тэгшлэгч тулгуураар эсвэл налууг заагч хяналтын тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар автоматаар нарийвчлалтай тооцох боломжтой байна. Мөн өгөгдсөн хурдаар ажиллуулах явцад хөндлөнгийн налууг хянах автомат датчик бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Энэ машинд нэг явалтаар хучилтыг зорж хуулаад гарсан хэмхдэсүүдийг ачааны машинд ачих төхөөрөмж суулгаж болно. Хуулагч машин нь тоос агаарт дэгдэхээс сэргийлж чадах төхөөрөмжтэй байна.
Б. Гадаргууг бэлдэх
Асфальтбетон хучилтын эвдрэлтэй өнгөн хэсгийг Гэрээнд заасан зузааны хэмжээгээр хүйтнээр нь зорж хуулна. Тогтоосон гүнээр зорж хуулахад шаардлагатай явалтын тоо, нэг явалтаар хуулах зузааны хэмжээг Гүйцэтгэгч тодорхойлно. Өдрийн ээлжийн төгсгөлд хучилтад үүссэн хөндлөн ирмэгийг машин явахад саадгүй болгох зорилгоор тогтсон хэмжээгээр налуулж өгнө. Энэхүү төхөөрөмжийг тэгш гадаргуугийн шаардлагыг хангаж байхуйц хурдтайгаар явуулж ажиллуулна.
B. Гадаргуугийн хяналт
Хучилтыг хуулсны дараа 3 м-ийн урттай рейкийг замын тэнхлэгтэй параллелиар байрлуулж, гадаргуугийн тэгш байдлыг шалгахад завсар нь 8мм-ээс илүүгүй байх ёстой.
708.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Бүлэг 300-д заасны дагуу хуулсан асфальтбетон хучилтыг кв.м, тонн, хэсгээр нь, буюу тодорхойлсон зузаантай хуулсан 1см хучилтад ноогдох кв метрээр хэмжинэ.
708.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Ажлын гүйцэтгэлийн төлбөрийг дор дурдсанаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
708.10 Асфальтбетонхучилтыг кв.м,тонн,талбай,
хүйтнээр зорж хуулах м2/см
709 дүгээр зүйл. Хуучин асфальтбетоныг дахин боловсруулж ашиглах
709.01 Ажлын тайлбар
Энд дайрга, битум, шаардлагатай бол эрдсийн нунтаг болон хуучин асфальтбетоны хэмхдэсийг асфальтбетон завод дээр боловсруулан хольц бэлдэх зассан суурь дээр тарааж дэвсэх, нягтруулах ажлууд орно.
709.02 Ашиглах материал
Ашиглах материалд дор дурдсанаас бусад тохиолдолд Дэд зүйл 701.02(A) -aac 701.02(В)-д дурдсан шаардлагууд тавигдана. Үүнд:
• Гүйцэтгэгч хуучин асфальтбетоныг дахин боловсруулалтад оруулах буюу шинэ материал ашиглах сонголт хийхээр заасан бол,
• Хэрэв Гүйцэтгэгч хуучин асфалыбетоны хэмхдэсүүдийг дахин боловсруулахаар сонголт хийсэн бол хольцын 30-70%-д шинэ дайрга холино. Энэ тохиолдолд төлөвлөсөн хольцод ашиглах шинэ битумын маркийг Инженер тодорхойлж өгнө. Шинэ битумтэй хамт зөвшөөрөгдсөн зөөлрүүлэгчийг ашиглаж болох юм.
Хуучин асфалтьбетоны дахин боловсруулсан материал нь төлөвлөсөн асфальтбетон хучилтын төрөлтэй тохирч байх ёстой.
Нөөцөлсөн материал бохирдсон бол ашиглахгүй.
Хуучин асфальтбетоны материалууд нь шинж чанараараа их ялгаатай бол зарим овоолгыг нь ашиглана. Дахин боловсруулж ашиглахаар овоолго хийж нөөцөлсөн материалын жигд байдал, лабораторийн шинжилгээний дүнгээр хольцын найрлага, орцын төлөвлөлт нь шинэ материал бүхий хольцод тавигдах бүх шаардлагыг хангаж байвал ашиглахыг зөвшөөрнө.
709.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Ерөнхий зүйл
Барилгын ажлыг дор тодорхойлсноос бусад тохиолдолд 701.03(A) -aac 701.03(O)-д заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ. Үүнд:
Хуучин асфальтбетоны дахин боловсруулалтыг 701.03(Б)-д заасан шаардлагыг хангаж хольц бэлтгэх чадвартай заводод гүйцэтгэнэ. Дахин боловсруулалтад тавигдах шаардлагын дагуу асфальтбетон заводыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу шинэчлэн тоноглоно.
709.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Материалын ба гүйцэтгэсэн ажилд 701.04 ба 701.05-д заасан аргачлалын дагуу хэмжилт хийнэ. Хэрэв Гүйцэтгэгч хольцод хуучин асфалыбетон ашиглахаар сонгож, дайрга өтгөн битумын нэмэлт хэрэглэвэл түүний төлбөрийг төлөвлөсөн хольцын орцоор тодорхойлно.
709.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээн авсан ажлын гүйцэтгэлд 701.05-д заасны дагуу төлбөр хийнэ.
710 дугаар зүйл. Хуучин асфальтбетоныг газар дээр нь хүйтэн аргаар боловсруулж дэвсэх
710.01 Ажлын тайлбар
Энд хуучин асфальтбетон хучилтыг төлөвлөсөн зузаантайгаар хуулан авч жижиглэн, шаардлагатай бол чийглэн битумтэй хольж дэвсэж нягтруулах ажлууд орно.
710.02 Ашиглах материал
A. Жижиглэж буталсан материалууд нь ширхэглэлийн хувьд дор дурдсан шаардлагад нийцсэн байна. Үүнд:
Шигшүүрийн хэмжээ Шигшүүр дээр үлдэх хувь
50 мм 0
З7,5мм 0-10
Б. Битумэн барьцалдуулагч нь Зүйл 2002-д заасан шаардлагыг хангсан байна.
710.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Жижиглэж бутлах
Жижиглэж буталсан асфальтбетоны хэмхдэст материалыг ул шороотой хольж бохирдуулж болохгүй.
Өгөгдсөн хөндлөн ба дагуу налууг алдахгүйгээр хучилтын заагдсан үеийг буталж чадах, өөрөө явагч төхөөрөмжийг ашиглана.
Б. Холих
Битумэн барьцалдуулагчийг өгөгдсөн нормоор нь жижиглэж буталсан асфальтбетоны хэмхдэст материалтай дор дурдсан аргачлалын аль нэгний дагуу нэгэн жигд найрлагатай xap хольц болтол нь холино. Үүнд:
1. Битумыг асфальтбетон хучилтыг хуулагч машинаар дамжуулан түүний зорогч хумсыг хөргөх зориулалтаар хийх шингэний нэг хэсэг болгон ашиглаж цацна. Битумыг хуулсан гадаргуугийн өргөнөөр бутарсан асфальтбетоны жижиг хэсгүүд нь жигд холигдож тараагдсан байхаар цацна.
2. Жижиглэж бутлаад нуруулдсан асфальтбетоны хэмхдэст материалтай битумыг хольж машинаар нэгэн жигд найрлагатай xap хольц болтол нь зуурна.
3. Битумыг хучилт дэвсэгч машинд хийж, жижиглэж буталсан асфальтбетоны хэмхдэст материалтай холиод тарааж дэвсэнэ.
Жижиглэж буталсан асфальтбетоны хэмхдэст материалтай холих битумыг шаардлагатай тооцоот хэмжээгээр нь шахаж өгөх, найдвартай ажиллагаа бүхий шахуурга хэрэглэнэ. Энэхүү шахуурга нь зөвхөн асфальтбетон хэмхдэс, холигч машинд байх үед битумыг шахах, машин зогссон үед автоматаар хаагдаж байх найдвартай ажиллагаа бүхий түгжигчээр тоноглогдсон байна. Холигч машин бүрийг холигч pyy орж байгаа битумын орц болон нийт зарцуулалтын хэмжээг тодорхойлох тунгийн хэмжүүрээр тоноглоно. Гүйцэтгэгч битумын эмульс ашиглах тохиолдолд нэгэн жигд найрлагатай xap хольц гаргаж авах зорилгоор буталсан асфальтбетоны хэмхдэст материалд yc нэмж болох юм. Энэ үед усыг битумын эмульсыг хольцод нэмэхээс өмнө буюу нэгэн зэрэг хийнэ. Ус битумын эмульст ямар нэг байдлаар муугаар нөлөөлөх ёсгүй.
B. Дэвсэх,нягтруулах
Дахин боловсруулсан xap хольцын чийгийн агуулалт нь 1.5%-иас бага болтол тарааж дэвсэхгүй. Инженерийн зааварласны дагуу дахин боловсруулсан xap хольцыг тарааж дэвсэхээс өмнө шороон далангийн гадаргууд битумэн түрхлэг буюу тосолгоо хийнэ. Зааварласан тохиолдолд Инженер хэрэв шаардлагатай гэж үзвэл, тараасан хольцны гадаргууд чийг өгч нарийн ширхэгтэй элсээр нормын- дагуу бүрхэнэ.
1. Грейдер ашиглан дэвсэх
Далан дагуулж байрлуулсан xap хольцыг автогрейдерээр шаардлагатай өргөний хэмжээгээр тараана. Xap хольцыг тарааж дэвсмэгц индүүдэж эхлэх ба нэгэн жигд, шаардлагатай хэмжээнд хүртэл нягтруулалтыг үргэлжлүүлнэ. Дэвссэн үе ёроолдоо хүртэл нэгэн жигд нягтруулалт авсан байхаар үелүүлэн дэвсэж индүүднэ. Зузаан дэвсэгдсэн хэсгийг нягтрал авах хэмжээгээр тарааж нягтруулна. Индүүдсэний дараа гадаргууг зохих хэмжээний хөндлөн огтлолтой, нэгэн жигд, гөлгөр байлгахыг баталгаажуулах үүднээс хангалттай хэмжээгээр автогрейдерээр хусна. Эхний удаад өөрөө явагч хийн дугуйт, доргиулагч индүүгээр буюу Инженерийн заавраар гөлгөр төмөр булт индүүгээр индүүднэ. Төгсгөлийн нягтруулалтыг өөрөө явагч, гөлгөр төмөр булт индүүгээр гүйцэтгэнэ. Нягтралыг дээд хэмжээнд нь хүртэл индүүдлэгийг үргэлжлүүлнэ.
2. Асфальт тараагчаар дэвсэх
Дахин боловсруулсан xap хольцыг 701.03-д заасан шаардлагыг хангасан байх өөрөө явагч, асфальт дэвсэгчээр тарааж дэвсэнэ.
Xap хольцыг тогтоосон хэмжээгээр нэг буюу хэд хэдэн үеэр тараахдаа материалын ялгарал гарахааргүйгээр дэвсэнэ.
Нягтруулалтыг дээр тодорхойлсны дагуу гүйцэтгэнэ.
Г. Улирлын ба цаг агаарын хязгаарлалт
Xap хольцыг тарааж, нягтруулалт хийх ажлыг агаарын дулааны хэм 15°С-аас дээш байх бөгөөд манангүй, бороогүй үед гүйцэтгэнэ.
710.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Хүйтнээр дахин боловсруулсан xap хольцыг газар дээр нь бэлдэж, дэвссэн талбайгаар нь замын зурвасаар тэнхлэгийн дагууд Бүлэг 300-д заасны дагуу зүйлчлэн хэмжинэ.
Усыг төлбөрт тооцохгүй.
Битумыг Бүлэг 300-д заасны дагуу литр буюу тонноор хэмжинэ.
710.05 Төлбөр хийх үндэслэл
Хүлээн авсан ажлын гүйцэтгэлийн төлбөрийг дор дурдсанаар хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн шром Төлбөрийн нэгж
710.10 Асфальтбетоныг дахин талбайгаар
боловсруулж газар дээр нь
хольж дэвссэн материал
710.20 Битумбарьцалдуулагч тонн буюу литр
711 дүгээр зүйл. Хучилтын үеийг дахин сэргээх
711.01 Ажлын тайлбар
Хуучин асфальтбетон хучилтыг халааж сэндийлэгчээр сийрэгжүүлээд дахин шинээр тэгшилж индүүдэх буюу шинэ асфальтбетон хольцоор өнгөлөх ажлууд орно.
711.02 Ашиглах материал
A. Асфальтбетон хучилтыг шинэчлэхэд ашиглах материалууд нь Захиалагчийн тодорхойлсон шаардлагад нийцсэн байна.
Б. Асфальтбетон хучилтын дээд үед ашиглах өтгөн битум, битумын эмульс ба дайрга.
Асфальтбетон хучилтын дээд үед ашиглах өтгөн битум, битумын эмульс ба дайрга нь Зүйл 2002 ба 2003-д заасан шаардлагыг хангаж байх ёстой.
B. Шингээгч элс Инженерийн зөвшөөрлөөр хэрэглэнэ.
711.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Халаагчтай сэндийлэгч
Хуучин асфальтбетон хучилтын өнгөн хэсгийг хамгийн багаар тооцоход 2 см-ийн зузаантай халааж хуулахад зориулагдсан автомат удирдлагатай халаах төхөөрөмжтэй буюу тусдаа ийм төхөөрөмжтэй өөрөө явагч сийрэгжүүлэгч төхөөрөмжийг ашиглана. Халаагч төхөөрөмж нь хэт их утаа тортог ялгаруулахгүй зохих хэмжээний шаталт өгөх шатахууны болоод шахсан хийн нүхтэй байх бөгөөд, үйлчлэх өргөний хэмжээг тохируулах төхөөрөмжтэй байна. Сэндийлэгч механизм нь нийт өргөнд ажиллах боломжтой байна.
Б. Тараан-дэвсэгч
Тараан-дэвсэгч нь дахин боловсруулсан xap хольцыг заасан норм хэмжээгээр асфальт дэвсэгчийн тусламжтай сэндийлсэн асфальтбетон дээр 701.03(Г)-д заасны дагуу жигд тарааж тэгшилж засах иж бүрэн төхөөрөмж байна.
B. Индүү
Индүү нь 701.03 (Д)-д тодорхойлсон шаардлагыг хангасан байна.
Г. Автогудранатор
Автогудранатор 703.03(B) -д заасан шаардлагыг хангасан байна.
Д. Асфальт дэвсэгч
Асфальт дэвсэгч нь 701.03(Е)-д заасан шаардлагыг хангасан байна.
E. Халаан Сэндийлэгч-Дэвсэгч машин
Дахин боловсруулсан xap хольцыг өгөгдсөн норм хэмжээгээр нь жигд тараах чадалтай иж бүрэн төхөөрөмж байх ба энэ нь асфальтбетон хучилт гэсэн Дэд зүйл 701.03(Г)-д тодорхойлсон шаардлагыг хангасан байна.
Ж. Халаагч-Сэндийлэгч холигч-Дэвсэгч Машин
Хуучин асфальтбетоныг боловсруулж хольцыг өгөгдсөн норм хэмжээгээр нэгэн жигд тарааж дэвсэх чадалтай иж бүрэн төхөөрөмж байна.
3. Хуучин хучилтыг бэлдэх
Халааж, сэндийлэх ажлыг эхлэхээс өмнө хуучин хучилтын гадаргуугаас аливаа хэрэглэхгүй зүйлүүдийг зайлуулж цэвэрлэнэ. Хучилтад муугаар нөлөөлж болох аливаа наалданги шороо, дайргыг суллаж зайлуулна. Сэндийлэхээс өмнө шаардлагатай нөхөөсүүдийг хийж гүйцэтгэсэн байна.
И. Халаах, сэндийлэх буюу халаан зорж бутлах
Шинэ асфальтбетон хольцыг дэвсэхээс өмнө хуучин хучилтыг нэг буюу хэд хэдэн халаагчаар халааж халуунаар нь заасан урт ба өргөний хэмжээгээр 2 см зузаантайгаар зорж бутлах буюу сэндийлнэ. Халааж сэндийлэх буюу халаан зорж бутлах үед нэг кв.м-т хамгийн багаар 45кг материал боловсруулсан байна.
K. Тэгшлэх, дахин боловсруулж сэргээх, өнгөлөх
Халааж сэндийлэх буюу халаан зорж буталсны дараа дахин боловсруулсан материал дээр шинэ хольцыг тодорхойлсон хэмжээгээр нэгэн жигд тараана. Дахин боловсруулсан материалыг шинэ асфальтбетон хольцтой нэгэн жигд болтол нь хольж дэвсэнэ.
Шинэ асфальтбетон хольцын тоо хэмжээ, температур нь тодорхой хэмжээтэй байх ёстой. Шинэ асфальтбетон хольцын гадаргууг 401.03 (K) Дэд зүйлд заасны дагуу нягтруулна. Хэрэв Гүйцэтгэгч нь сэндийлсэн асфальтбетон халуунаа алдаагүй байхад дээр нь өнгөлгөө хийхээр сонговол сийрэгжүүлсэн' материалыг тусад нь нягтруулах шаардлагагүй. Халаах, сэндийлэх, дахин боловсруулалтын ба өнгөлгөөний ажлууд тасалдалтай хийгдэх тохиолдолд дор дурдсан нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ. Үүнд:
Хэрэв хольцын хэм нь Инженерийн тодорхойлж өгсөн хамгийн их нягтралт авах хэмжээнд байвал дахин боловсруулж сэргээсэн хольцыг дэвсэж нягтруулна. Шинэ хучилт хийх хүртэл өнгөлөх гадаргууг шаардлагын хэмжээнд байлгахыг Гүйцэтгэгч хариуцна. Хучилтын гадаргууд зөвхөн инженерийн заасан хэсгүүдэд илүүдэл битумыг шингээх зорилгоор элс цацна. Хуучныг сэндийлэх ба шинээр хучилт хийх ажлын хоорондох хугацаа нь 2 долоо хоногоос илүүгүй байна. Хучилтын үеийг хийхээс өмнө тодорхойлсон хэмжээгээр битум цацна. Хучилтын үеийг дээр тодорхойлсны дагуу дэвсэж нягтруулна.
Л. Цаг агаарын ба улирлын чанартай хязгаарлалт
Хучилтыг дахин сэргээх ажлыг замын гадаргуу хуурай, цаг агаарын хувьд манан буюу бороогүй байх , 5-р сарын 1-ээс 9-р сарын 15-ны хооронд дулааны улиралд гүйцэтгэнэ.
711.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Хучилтын дахин сэргээлтийн ажлыг Бүлэг 300-д заасны дагуу хэсгээр нь буюу кв м-ээр хэмжинэ. Хэсгээр нь төлбөр тооцох тохиолдолд өргөтгөсөн хэсэг буюу тэгшилгээ хийсэн талбайд нэмэлт хэмжилт хийхгүй. Битумыг Бүлэг 300-д заасны дагуу литр буюу тонноор хэмжинэ.
Асфальтбетоны дээд үед ашиглах дайргыг Бүлэг 300-д заасны дагуу тонноор хэмжинэ.
Дахин боловсруулсан асфальтбетонд хэрэглэх битумыг Бүлэг 300-д заасны дагуу тонн буюу литрээр хэмжинэ.
708.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн нэгж
|
711.10
|
Хучилтын дахин сэргээлт
|
кв.м хэсэг
|
711.20
|
Асфальтбетоныг шинэчлэхэд
|
тонн/литр
|
|
орсон материалууд
|
|
711.30
|
Өтгөн битум
|
тонн/литр
|
711.40
|
Битумын эмульс
|
тонн/литр
|
711.50
|
Асфальтбетон хучилтын дээд
|
тонн, куб.м
|
үед орсон дайрга
800 ДУГААР БҮЛЭГ
ЦЕМЕНТ БЕТОН ХУЧИЛТ
801 дүгээр зүйл. Портланд цементбетон хучилт
801.01 Ажлын тайлбар
Энд бэлдсэн дэвсгэр үе буюу суурь дээр портланд цементбетон хучилт барих ажлууд орно.
801.02 Ашиглах материал
Материалд дор дурдсан дэд зүйлүүдэд заасан шаардлагууд тавигдана. Үүнд:
Портландцемент 2002.01
Жижиг ширхэглэлтэй дайрга(дүүргэгч) 2003.01
Том ширхэглэлтэй дайрга (дүүргэгч) 2003.01
Заадас дүүргэгч материал 2006.01
Ган арматур 2007.01
Бетоны арчлалтын материал 2009.01
Агаар зайлуулах нэмэлтүүд 2009.02
Химийн нэмэлтүүд 2009.03
Ус 2010.01
Хаягдал үнс (сонгоно) 2010.10
Мөхлөгжүүлсэн, домен зуухны шаарга 2010.11
801.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Орцын хэмжээг тодорхойлох
Орцын хэмжээг урьдчилан тодорхойлсон цементийн агуулалтаар хамгийн бага бат бэхтэй байхаар төлөвлөсөн хэмжээнд үндэслэн тогтооно.
1. Хамгийн бага бат бэхтэй байхаар төлөвлөсөн найрлагатай хольц
Хольцын зөвшөөрөгдсөн орцоор, конусын суулт нь 12 мм-ээс 60 мм-ын хооронд байх бөгөөд дэвсэхэд хамгийн тохиромжтой бетон зуурмаг бэлтгэхэд шаардагдах материал агуулалтын хэмжээг тодорхойлно. 14 хоногтой бетоныг AASHTO T 97 стандартын дагуу шинжлэхэд гулзайлтын бат бэх нь нэг кв.см-т 40 кгс-аас багагүй, AASHTO T 22 стандартын дагуу шинжлэхэд шахалтын бат бэх нь нэг кв.см-т 240 кгс байхаар хольцыг төлөвлөнө. Агаарын агуулалтыг багасгах нэмэлтгүй бетоны цементийн агуулалт нь нэг куб метрт 335 кг-аас багагүй, yc цементийн харьцаа нь нэг кг цементэд 0,53 кг-аас ихгүй yc ноогдох хэмжээтэй байна. Агаар зайлуулах нэмэлт бүхий бетоны цементийн агуулалт нь нэг куб метрт 335 кг-аас багагүй, yc цементийн харьцаа нь нэг кг цементэд нэг кг-аас ихгүй yc ноогдох хэмжээтэй байна. Агаар зайлуулах нэмэлт агуулсан бетон ашиглахаар заасан тохиолдолд хольц дахь агаарын хэмжээ нь 6,5%+l,5% байна. Цементийн агуулалтын тодорхой хэмжээг цахилгаан станцын хаягдал үнсээр орлуулж болно. Орлуулах хамгийн дээд хэмжээ нь 15% хүртэл байх бөгөөд төсөлд заагдсан материалуудыг ашиглан лабораторийн туршилт хийж тодорхойлно. Бат бэхийн үзүүлэлтэд тавигдах шаардлага нь хаягдал үнс холиогүй бетоны шаардлагатай ижил байна. Ус, цементийн харьцаа нь дээр тодорхойлсон хэмжээнээс хэтэрч болохгүй бөгөөд үүнийг хольцын найрлагат opox цемент ба хаягдал үнсний жинд үндэслэн тооцоолно.
2. Гүйцэтгэгчийн санал болгосон хольц
Хэрэв ингэхээр заасан бол бат бэхийн хамгийн бага үзүүлэлт, усны хамгийн дээд хэмжээ, агаарын төлөвлөсөн хэмжээ ба чулуулгийн ширхэглэлийн бүрэлдэхүүн зэрэг тодорхойлсон шаардлагуудыг хангаж, бетон зуурмагийг дэвсэхэд тохиромжтой чанарыг хангахуйц материал, нэмэлт материалын зохицтой орц бүхий хольцын орцыг танилцуулж зөвшөөрүүлсэн байна.
Конусын суултыг AASHTO T119-r, харин агаарын агуулалт, том ширхэглэлтэй дүүргэгч хайрга ба дайрга зэрэг чулуулаг материалд AASHTO T 152 эсвэл шаарга ба сүвшил ихтэй том ширхэглэлтэй материалд AASIITO T 196 стандартын ашиглан тодорхойлно. Шинжилгээний сорьцыг AASHTO T 23 буюу AASHTO T 126 стандартын аль нэгнийх нь дагуу бэлтгэж бэхжүүлнэ.
Урьдчилан шинжилсэн дүүргэгч материалын эх үүсвэрийг авч ашиглах боломжтой бол сонгон шалгаруулалтад оролцох боломжтой Гүйцэтгэгч нарт өөрсдийн нь хүсэлтийн дагуу шинжилгээний дүнг өгч болно. Энэ мэдээлэлд дайрганы эх үүсвэр, жижиг ширхэглэлтэй ба том ширхэглэлтэй дайрганы ширхэглэлийн бүрэлдэхүүн тус бүрийн зэрэглэл, урьдчилан төлөвлөсөн хольцод ашигласан цементийн тоо хэмжээ ба төрөл, усны цэвэр жингийн хэмжээг багтаасан байна.
Бетоны ажлыг эхлэхээс 30 хоногийн өмнө үйлдвэрлэлийн талбай дээр бэлдэх зуурмагийн дээжийг шинжлүүлж, орцын хэмжээг батлуулахаар түүний лабораторийн шинжилгээний дүн, ашиглах материалын эх үүсвэр зэргийг хавсарган хүргүүлсэн байна.
Төлөвлөсөн хольцыг ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд нэг куб. метрт opox цементийг кг-аар (шуудайны тоогоор) хамгийн их yc цементийн харьцаа нь 1 кг yc 1 кг цементэд ноогдохоор төлөвлөнө. Агаар агуулалтыг багасгах нэмэлт материал бүхий бетонд агуулагдах агаарын хэмжээ нь +1.5% -ийн нарийвчлалын хязгаарт байна.
Тогтоосон хэмжээний дүүргэгчтэй зуурмагийн цементийн орцыг лабораторийн шинжилгээгээр тодорхойлно. Орцын нарийвчилсан хэмжээг тогтоохдоо зөвшөөрөгдсөн материалаар туршилтын зуурмаг бэлтгэж, шаардлагатай уян налархай ба цутгахад тохиромжтой чанарын хэмжээнд нь тохируулж турших үндсэн дээр тодорхойлно.
Орцын хэмжээг дүүргэгч материалууд нь хуурай байна гэж тооцож тодорхойлох ба холих үедээ жинг дүүргэгчүүдийн бодит чийг, агуулалтыг тооцож тухайн үед нь тохируулж байна.
3. Урьдчилан тодорхойлсон цементийн агуулалтыг үндэслэн төлөвлөсөн хольцын найрлага
Нэг куб. метр бетонд opox цементийн агуулалт нь ± 2 хувийн хязгаарт байна. Ус цементийн харьцаа нь нэг кг цементэд yc 0.53 кг-аас ихгүй байна. Энэ хэмжээнээс бага заасан бол конусан суулт нь 12 мм-ээс 60 мм байхаар усны хэмжээг Тохируулна.
Агаарын агуулалтыг багасгах нэмэлт материал бүхий бетоныг ашиглахаар заасан бол агаарын хэмжээ нь 6,5% ± 1,5 байна.
Конусын суултыг AASHTO T119, агаарын агуулалт, хайрга ба дайрга зэрэг том ширхэглэлтэй дүүргэгч материалыг AASHTO T 152 буюу эсвэл шаарга ба өндөр сүвшилттэй том ширхэглэлтэй материалын шинжилгээг AASHTO T 196 стандартыг ашиглан тодорхойлно. Шинжилгээний сорьцыг AASHTO T 23 буюу AASHTO T 126 стандартын дагуу авч, бэхжүүлнэ.
Цемент бетоны ажлыг эхлэхээс хамгийн багаар тооцоход 30 хоногийн өмнө бетоны дээж ба бетоны дүүргэгч материалуудыг xanrax эх үүсвэрээс нь шинжлүүлж, зөвшөөрөл гаргуулахаар хүргүүлсэн байх ёстой. Шаардлага хангасан, зохих уян налархай ба дэвсэхэд тохиромжтой үзүүлэлт бүхий бетон хольцын орцын хэмжээг агаар агуулалтыг багасгах нэмэлт бүхий туршилтын хольцыг үндэслэн тогтооно.
4. Ерөнхий зүйл
Цемент бетоны ажилд дор дурдсанаас бусад тохиолдолд батлагдсан орцын хэмжээг баримтална. Үүнд:
а. Бетоны цементийн агуулалт нь тогтоосон хэмжээнээс 2 хувиас илүү хэмжээгээр зөрөх тохиолдолд цементийн агуулалтыг тогтоосон хязгаарт байлгах зорилгоор орцуудад дахин зохицуулалт хийнэ.
б. Бетоны уян налархай ба дэвсэхэд тохиромжтой үзүүлэлт нь төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол доор 4в ба 4г-д зааснаас бусад тохиолдолд цементийн анх тогтоогдсон орцын хэмжээг өөрчлөлгүй зөвшөөрсөн хольцын найрлагыг шаардлагатай хэмжээгээр зохицуулж өөрчилнө.
в. Бетоны консистенц нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй бол ус-цементийн зөвшөөрөгдөх хамгийн их харьцааг хэтрүүлэхгүйгээр цементийн агуулалтыг нэмнэ.
г. Лабораторийн шинжилгээ, туршилтын дүнг үндэслэн хольцын найрлагыг шинээр тогтоож, батлах хүртэл дүүргэгч материалын нийлүүлэлтийн эх үүсвэрийг солих буюу материалын шинж чанарыг өөрчлөхийг зөвшөөрөхгүй.
д. Агаар агуулалтыг багасгах нэмэлт материал бүхий бетон ашиглахаар заасан бол бетоны агаарын хэмжээг тогтоосон хязгаарт байлгах зорилгоор материалын орц буюу холих дэс дарааллыг шаардлагатай хэмжээгээр өөрчилнө.
Хучилтын ажил эхлэхээс өмнө ул хөрсийг бэлдэх, бетон зуурах, дэвсэх, заслын ажлыг гүйцэтгэх болон арчилж бэхжүүлэх ажилд зайлшгүй шаардлагатай бүх тоног төхөөрөмж, хэрэгслийг ажлын талбайд бэлэн байлгана. Тоног төхөөрөмжид тохиргоо хийсэн байх ба тэдгээрийн ашиглалтын бэлэн байдал хангагдсан байх ёстой. Тодорхойлсон чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй тоног төхөөрөмжид зохих тохиргоо хийх буюу засварлах эсвэл солих ёстой.
1. Орцлох төхөөрөмж
а. Ерөнхий зүйл. Орцлох төхөөрөмж нь дайрганы ширхэглэл бүрт зориулагдсан бункерүүд болон орцлох төхөөрөмж, мөн жинлүүртэй байна. Мөн задгай цемент ба үнсэнд зориулсан тусгай бункер, орцлох бункер ба жинлүүртэй байна. Ажлын явцад нунтаг материал гоожих тоос шороо дэгдэхээс сэргийлж орцлох бункерүүдийг зай завсаргүй чигжиж, сайн тагласан байна. Төхөөрөмж нь хэд хичнээн зууралт хийснийг тооцож тэмдэглэх тоноглолтой байна.
Жижиг ба том ширхэглэлтэй дүүргэгч материалууд холилдохоос сэргийлж бункерүүдийн ханыг бат бэх найдвартай хийж өгнө.
б. Жинлүүр. Дайрга ба цементийг орцлох жинлүүр нь Зүйл 301 ба дор дурдсан шаардлагыг хангасан байна. Хөшүүргэн жинлүүр ашиглах тохиолдолд орцлох бункерт байгаа материалын хэмжээг операторчид мэдээлж байх дохиоллын төхөөрөмжийг суурилуулсан байна. Дээрх төхөөрөмж нь дүүргэлтийн эцсийн хязгаарыг тодорхой зааж байх ёстой. Жинлүүрийн тэнцвэржүүлэгчийн хуваарь, дохиот төхөөрөмжийг операторчид сайн харагдах, амархан хүрч ажиллах байрлалд суурилуулсан байна.
Орцлох төхөөрөмж нь дайрга ба цементийг автоматаар жинлэж тохируулах багажаар тоноглогдсон байна. '
2. Бетон зуурагч
а. Ерөнхий зүйл. Бетон зуурмагийг бетон завод дээр нэг мөсөн буюу хэсэгчлэн эсвэл авто бетон зуурагчаар зуурч болно. Хүний нүдэнд үзэгдэх хэсэгт бетон зуурагчийн нэг удаа хичнээн куб. метр бетон зуурах хүчин чадал, холих дамарын хутга буюу хүрзний эргэлтийн хурдыг заасан үйлдвэрлэгчийн мэдээллийг хадсан байна.
б. Бетон завод. Бетон зуурах төхөөрөмж нь дүүргэгч дайрга, цемент ба усыг нэгэн жигд хольц болтол нь тодорхой хугацаанд хольж материалын ялгаралгүйгээр холигчоос гадагш нь өгч байх ёстой. Бетон зуурагчийг гүйцэд дүүргэгдэхэд чөлөөлөгч хөшүүргийг автоматаар түгжиж, холих хугацаа дуусахад түүнийг чөлөөлдөг хугацаа тохируулагч төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Энэ төхөөрөмж нь түгжээ мултрахад тод сонсогдохоор дохио өгдөг хонх буюу анхааруулах төхөөрөмжтэй байна. Хугацаа тохируулагч реле гэнэт эвдэрвэл хольцыг 90 сек хольж, бетоны чанарын түвшинг хангана гэж үзэх нөхцөлд уг төхөөрөмжийг засах хүртэл өдрийн үлдсэн ажилд бетон зуурагчийг релегүйгээр ашиглаж болох юм. Бетон зуурагч нь хольсон зууралтын тоог нарийн тэмдэглэж бүртгэх тоолуураар тоноглогдсон байна. Бетон зуурагчийг тогтмол цэвэрлэж, дамрын хутга ба хүрз нь байх хэмжээнээсээ 20 мм хүртэл элэгдсэн бол засах буюу сольж байх хэрэгтэй.
Бетон зуурагчийн хутганы өндөр, гүний хэмжээ ба байршлыг харуулсан үйлдвэрлэгчийн зааврын хуулбарыг бетон завод дээр ашиглах зориулалтаар бэлэн байлгах буюу хутган дээр нь 20 мм хүртэл элэгдэх цэгийг тэмдэглэсэн байна. Хутганы хоёр үзүүрт ба голд нь 6 мм диаметртэй нүх гаргаж тэмдэглэж болно.
в. Авто бетон зуурагч ба авто бетон холигч. Бетон зуурах ба зөөх зориулалттай авто бетон зуурагч, бетон заводод бэлдсэн хольцыг зөөх зориулалттай авто бетон холигч нь AASHTO T 157стандартын шаардлагыг хангасан байна.
г. Холигчгүй бетон тээврийн машин. Холигчгүй бетон тээврийн машины тэвш нь гөлгөр, шингэнийг гоожуулахгүй, бетон хольцыг нэгэн жигд, хяналттай хурдаар материалын ямар нэг ялгаралгүйгээр буулгах боломжтой байна. Бетон хольцыг тэвшний apaac нь буюу хажуугаас нь буулгаж болно. Өдрийн халуун буюу борооноос бетоныг хамгаалж тэвшийг бүтээнэ.
3. Заслын тоног төхөөрөмж.
Замын цемент бетон хучилтыг гулсагч хашлага бүхий дэвсэгч буюу хажуугийн хөдөлгөөнгүй хашлага ашиглан дэвсэнэ.
а. Гулсагч хашмал ашиглах арга. Бетон хольцыг дэвсэхдээ нэг удаагийн бүтэн явалтаар бетон хольцыг тарааж дэвсээд, нягтруулж, шинэ дэвссэн материалыг тэгшилж засах чадавхтай гулсагч хашмал бүхий бетон дэвсэгчийг ашиглана. Бетон дэвсэгч нь гэрээнд заасан гадаргуугийн нарийвчлалын хэмжээнд хүртэл, аль болох бага хэмжээгээр гар засал хийхээр нягт, нэгэн жигд гадаргуутай бетон хучилт цутгах боломжийг хангасан байна. Бетон дэвсэгчийн чиг, гадаргуугийн өндөржилтийг хэмжилт хийж татсан шугамын дагуу тохируулна.
б. Хажуугийн хөдөлгөөнгүй хашмал ашиглах арга. Заслын машиныг гадаргууг тодорхойлсон нарийвчлалын хэмжээнд хүртэл засаж тэгшлэх чадавхтай наад зах нь хоёр ширхэг тэгшилгээний болон доргиулагч хөндлөн бруссээр тоноглоно. Бетоныг нийт өргөнд нь гадаргуугийн ба гүний хэд хэдэн доргиулагчаар нягтруулна Доргиулагчийг бетон дэвсэгч, заслын, тэгшилгээний аль ч машинд бэхэлж болох ба эсвэл тусгай тэргэнцэр дээр суурилуулж болох бөгөөд доргиулагч нь заадас, ачаалал хуваарилагч холбоос, ул хөрс, буюу хажуугийн хашлагад шүргэхгүй байх ёстой. Талбайн доргиулагч нь нэг минутад 3500 импульсын давтамжаар, гүний доргиулагчийн давтамж нь нэг минутад 5000 байх ба хэд хэдэн гүний доргиулагч ашиглах тохиолдолд тэдгээрийг нэг минутад 7000 импульсын давтамжаар ажиллуулна.
Хэв хашмалын дагууд нягтруулалт хийхдээ хэд хэдэн гүний доргиулагчийг ашиглах бөгөөд доргиулагч бүр нэг минутад 350O-aac багагүй давтамжтай ажиллах ёстой.
4. Бетон зүсэгч
Бетон хучилтын заадсуудыг шаардлагатай хэмжээгээр нь тэгэхдээ бетонд ан цав гаргахгүйгээр зохих хугацаанд нь заадас гаргахад хөрөөдөх төхөөрөмжийг ашиглана. Шөнийн цагаар ажиллахдаа гэрэлтүүлэг тавихаас гадна хугацаа алдсанаас шалтгаалж гарах элдэв эвдрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрөө гэх мэт зайлшгүй сэлбэгийн нөөцтэй байх ёстой.
5. Хэв хашмал
Хажуугийн шулуун хэв хашмал нь 6 мм-ээс багагүй зузаантай төмрөөр хийгдсэн байх ба 3 м-ээс багагүй урттай хэсгүүдээс бүрдэнэ. Хашмалын өндөр нь бетон хучилтын гадна ирмэгийн зузаантай тэнцүү, залгаасгүй байх ба суурилуулах хэсэг нь өргөн байна. 30 м буюу түүнээс бага радиус бүхий тойрууд уян налархай буюу муруйлгасан хэв хашмал ашиглана. Бетон дэвсэгчийг ажиллуулах явцад хэв хашмалыг хөдөлгөөнгүй байлгах зорилгоор тусгай зориулалтын бэхэлгээг ашиглана. Хажуугийн тулаасыг хашмалын өндрийн гуравны хоёроос багагүй зайд гадна талд нь хийж өгнө. Эвдэрсэн гадаргуутай, нугарч гажсан буюу хугарсан хашмалыг ажлын талбайгаас зайлуулж дахин ашиглахгүй. Хашмалын дээд ирмэг нь 3 м-т 7 мм -ээс илүүгүй харин хажуу гадаргуу нь 3 м-т 12 мм-ээс илүүгүй гажилттай тэгш хавтгай гадаргуутай байх ёстой. Хашмалын хэсгүүдийг хооронд нь сайн нягт холбож суулгах бэлдэц хэрэгсэлтэй байх ёстой.
B. Замын суурийг бэлтгэх
Тэгшилж дагтаршуулсан замын суурийг зохих өндөржилтийн хэмжээнд хүргэж угсармал буюу гулсагч хашмал бүхий бетон дэвсэгчийг нийт өргөний хэмжээнд нь байрлуулж бетон хучилт дэвсэх боломжтой гадаргууг бий болгоно.
Г. Хэв хашмалыг байрлуулах
Хэв хашмал нь нийт уртаараа замын суурь шороон дээр зай завсаргүй суусан байхаар хашмалын суурийг нягтруулна. Тогтоосон түвшинд хүрээгүй бүх хонхоруудыг шороо буюу суурийн материалаар зохих түвшинд хүртэл дүүргэж нягтруулах ба энэ үед хашмалын суурийн хоёр талаар 50 см тутамд 20 мм-ээс илүүгүй хэмжээний овгор байж болно. Үүнээс илүү хэмжээний овгор байвал нягтруулах буюу хусаж тэгшилнэ.
Байрлал, хөндлөн хэвгийг шалгах хугацаа raprax, мөн бетон дэвсэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэх үүднээс бетон дэвсэхээс өмнө хэв хашмалыг урьдчилж байрлуулсан байна. Хэв хашмалыг байрлуулсны дараа түүний суурийг дотор ба гадна ирмэгээр нь сайн нягтруулна. Хэв хашмалыг 3 м урттай хэсэг тутамд нь гурван гадсаар хөдөлгөөнгүй бэхэлнэ. Залгаас бүрийг 2 талаас нь гадаслана. Хашмалын бүх хэсгүүдийг залгаж сайн холбож хөдөлгөөнгүй болгож түгжих ба төлөвлөсөн чиглүүлэгч шугамаас 12 мм-ээс илүү хазайсан байж болохгүй. Нягтруулах болон засал тэгшилгээний машины доргилтын нөлөөгөөр хэв хашмал нь хөдлөх буюу суулт өгөхгүйгээр бэхлэгдсэн байна. Хашмалын дотор ханыг бетон дэвсэхээс өмнө цэвэрлэж, нефтийн гаралтай тосоор тосолно.
Хэв хашмалын чиг болон өндөржилтийн хэмжээг бетон дэвсэхийн өмнө дахин шалгаж өөрчлөлт байвал засна. Хэрвээ ямар нэгэн хэсэгт өндөржилт, налуугийн хэмжээ нь алдагдсан тохиолдолд хэв хашмалыг шинэчлэн тавьж дахин шалгана.
Д. Шороон далангийн дээд үе ба суурийн үеийг бэлдэх
Шороон далангийн ба суурийн дээд үеийг төлөвлөсөн хөндлөн огтлолтой болгоно. Өндөр хэсгийг хусаж, хонхор хэсгийг дүүргэж орчны хөрсний гадаргуугийн нягтралын түвшинд хүргэж нягтруулна. Засаж тэгшилсэн гадаргууг бетон дэвсэх хүртэл гөлгөр, нягтарсан байдалд байлгана. Ус нэвчүүлэхгүй үе хийхгүй тохиолдолд ул хөрс буюу суурийн дээд үеийг бетон хучилт хийх хугацаанд нэгэн жигд чийгтэй байлгана.
E. Материалыг тээвэрлэх, хэмжих, орцлох
Орцлох машин төхөөрөмжийн ажиллах талбай, тоног төхөөрөмж ба материалыг тээвэрлэх хэрэгслийн байршил, зохион байгуулалт зэрэг нь бетоныг тасралтгүй үйлдвэрлэх нөхцөлийг баталгаатай хангахад тохирсон байна. Материалыг 1,30 м-ээс илүүгүй зузаан үеэр овоолж нөөцөлнө. Дээд үеийг дараагийн үе эхлэхээс өмнө дуусгах ба доод үетэйгээ шаталсан байдалтай байрлуулахыг зөвшөөрөхгүй. Янз бүрийн эх үүсвэрээс авсан буюу янз бүрийн ширхэглэлтэй дайргыг нэг дор хамтад нь нөөцөлж овоолж болохгүй.
Дайргыг орцлох машинд нөөцөөс буюу өөр эх үүсвэрээс дамжуулахдаа материалын ширхэглэлийн ялгарал гаргаж болохгүй. Ширхэглэлийн ялгаралтай буюу бохирдсон дайргыг ашиглахгүй. Гидравлик аргаар боловсруулж бэлтгэсэн буюу угаасан дайргыг орцлогчид оруулахаас өмнө овоолж хамгийн багаар гэхэд 12 цагаас доошгүй хугацаагаар хатаана. Чийгийн агуулалт нь өндөр буюу нэгэн жигд бус дайргыг 12 цагаас илүү хугацаагаар хадгалах буюу овоолж нөөцлөх шаардлагатай байж болно.
Бетон зуурмагт opox жижиг, том ширхэглэлтэй дайргыг шаардагдах хэмжээгээр нь тус тусад нь орцлох бункерт дамжуулна. Цемент ба цахилгаан станцын хаягдал үнс, шааргыг тусад нь өөр жинлүүрээр жигнэж, орцлох сав буюу бункерт хийнэ.
Орцлох төхөөрөмж нь дүүргэгч материал болон задгай цементийг жинлэж орцлох автомат тохируулагч бүхий тоноглолтой байна.
Нэг удаагийн зууралтад opox шаардлагатай задгай цементийг алдагдалгүй дамжуулах баталгаатайгаар бункерээс жинлэж орцлон дамжуулах хайрцагт буюу орцлогчоос шууд бетон зуурагчид өгнө.
Задгай цементийг орцлоход хүрэлцэхүйц хэмжээний багтаамжтай битүү хайрцгаар бетон зуурагч ypyy дамжуулна. Дайрга дээр цементийг асгаж ачсан бол нэг зууралтад opox тэр хуурай хольцыг 1.5 цагийн дотор асгаж авах буюу акталж, ашиглахаас татгалзана. Бетон хольцод ашиглах тодорхой тооны шуудайлсан цементийг дайрганы дээрээс ачиж дамжуулж болно.
Орцлолтыг цементын хувьд жингийн 1%, дайрганд жингийн 2%-ийн нарийвчлалын хязгаарт байхаар материал тус бүр-дээр зөвшөөрнө.
Усыг эзлэхүүнээр нь буюу жингээр нь хэмжинэ. Усыг хэмжих нарийвчлал нь 1%-ийн хязгаарт байна. Жингээр хэмжихгүй тохиолдолд yc хэмжих төхөөрөмж нь хэмжигч " савыг ycaap дүүргэх туслах гантай байна. Хэмжих савыг түүн доторх усны хэмжээг нарийн тодорхойлох тусгай төхөөрөмжөөр тоноглоогүй бол усны эзэлхүүнийг тодорхойлох хуваарьтай хэмжүүр yc гоожуулах крант суурилуулсан байна. Туслах сангийн хамгийн бага эзлэхүүн нь хэмжих савныхаас багагүй байна. Агаар агуулалтыг багасгах буюу бусад нэмэлт материалыг нэмэх аргачлал болон тоног төхөөрөмж нь 3 хүртэлх хувийн нарийвчлалтай гүйцэтгэх ёстой.
Ж. Бетон хольцыг бэлтгэх
Бетон хольцыг бетон завод дээр буюу хэсэгчилсэн байдлаар эхлээд хуурай хольцыг төв завод дээр бэлдээд, эцсийн холилтыг автобетон зуурагчаар тээвэрлэх явцад гүйцэтгэж болно. Бетон зуурагч нь дайрга, цемент, ба усыг тодорхой хугацаанд нэгэн жигд найрлагатай болтол нь холих боломжтой байх ёстой. Зууралтын цагийн тооцоо нь уснаас бусад бүх шаардлагатай материалыг зуурагчид хийсэн үеэс эхэлнэ. Бетон хольцыг AASHTO M 157 стандартын дагуу хольж тээвэрлэнэ. Холилтын төрөл бүрийн хурдад харгалзах холигчийн эргэлтийн тоог бетон зуурагчийн ханан дахь үйлдвэрлэгчийн дугаар бүхий самбарт үзүүлсэн байна. Холиход шаардлагатай эргэлтийн тоог хэрэв тухайн ашиглаж буй төрөл, загварын бетон зуурагч нь AASHTO M157 стандартын дагуу нэгэн жигд бетон хольц гаргаж байгааг тодорхойлсон туршилт шинжилгээний тоо баримтыг бүрдүүлсэн тохиолдолд доод хязгаарт хүртэл багасгаж болно.
Бетон заводод холих хугацаа нь 50 сек-ээс доошгүй 90 сек-ээс ихгүй байна. Холилтыг өөрөө асгадаг шанаган хутгуур хамгийн дээд байрлалдаа хүрэх үетэй давхцуулж нэгэн зэрэг эхэлсэн бол дээр тодорхойлсон хугацаан дээр 4 сек нэмнэ. Ачилтын урсгуур нээгдэхэд холих хугацаа дуусна. Олон холигчтой зуурагчид энэ хугацаа бас хамаарна.
Тодорхойлсон хугацаанаас бага хугацаагаар хольсон бетон зуурмагийг ашиглаж болохгүй тул Гүйцэтгэгчийн зардлаар зайлуулна. Бетон зуурагчийн холигчийн эргэлтийн хурд ба нэг зууралтаар холих хольцын хэмжээ нь уг төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс тогтоож өгсөн холилтын хурдны стандарт болон куб. метрээр тодорхойлсон ажлын эзлэхүүний самбарт заасан нормоос илүү байж болохгүй. Зуурагчид цемент ба бусад дүүргэгчүүдийг хийхээс өмнө зохих хэмжээгээр нь ycaa хийсэн байна. Усыг нэгэн жигд урсалтаар холилтыг эхний 15 секундэд багтаан зуурагчид хийсэн байна. Зуурагчид материал дамжуулах хоолойг цэвэрлэж ямагт чөлөөтэй байлгах хэрэгтэй.
Бетон завод дээр гүйцэд холигдсон бетон хольцыг автобетон зуурагч буюу өөртөө холигчгүй машинаар тээвэрлэж болно. Хольцод yc хийсэн үеэс бетон хольцыг ажлын талбайд авчрах хүртэлх хугацааны хамгийн дээд хэмжээ нь бетоныг өөрөө холигчгүй машинаар тээвэрлэх үед 45 минут, авто зуурагчаар тээвэрлэх үед 90 минут байна. Цаг агаарын халуун буюу бетон хугацаанаасаа өмнө барьцалдах нөхцөл байдал бий болох тохиолдолд бетон хольцын дэвсэлтийн хугацааг богиносгоно.
Бетон зуурмагт yc буюу бусад нэмэлт материал нэмж дахин зуурахыг зөвшөөрөхгүй. Холилтын явцыг алдагдуулалгүй үргэлжлүүлэх, конусын суулт ба yc-цементийн харьцаа нь урьдчилан тодорхойлсон 'хэмжээнд байх нөхцөл бүрдэх тохиолдолд бетон хольцын дэвсэхэд тохиромжтой чанарыг нэмэгдүүлэх зорилгоор автобетон холигчоор тээвэрлэх явцад нь yc нэмж холилтыг үргэлжлүүлж болох ба ийм бетон хольцыг yc нэмснээс хойш 45 минутын дотор дэвсэх ёстой. Бетон хольцыг дэвсэх үеийн конусын суулт ба ус-цементийн харьцаа нь тогтоосон хэмжээний хүрээнд байхгүй бол ашиглаж болохгүй. Бетон хольцыг дэвсэхэд тохиромжтой чанары нь нэмэгдүүлэх буюу барьцалдалтыг нь түргэтгэх зорилгоор нэмэх нэмэлтүүдийг зөвхөн тухайн бетон хольцод ашиглахаар заасан тохиолдолд хэрэглэнэ.
З. Бетон зуурмагийг бэлтгэх үед тавигдах хязгаарлалтууд
Хангалттай ердийн буюу гэрэлтүүлгийн системгүйгээр бетон зуурмагийг бэлтгэх, дэвсэх, заслалын ажил хийхийг хориглоно.
Бетон хольцын дэвсэх үеийн температур нь +10°С-ээс багагүй, +35°С-'ээс ихгүй байна.
Орчны агаарын хэм сүүдэр газарт буюу зориулалтын халаалтаас холдоход 5°С хэм хүрч байвал бетоныг холих, дэвсэх ажлыг зогсоож температурын энэ үзүүлэлт нь 10°С хүрэх хүртэл yг ажлыг эхлүүлэхгүй. Хөлдүү суурин дээр бетон дэвсэх,-мөн хөлдүү дүүргэгч материалыг хольцод хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
Бетоны ажлыг тодорхойлсон температурын хүрээнд явуулах боломжгүй нөхцөлд дүүргэгч материалыг yypaap буюу хуурай үлээлгэж халаана. Дайргыг зарим хэсэгт нь хэт халааснаас шалтгаалж материалын чанарыг муутгахгүйн тулд нэгэн жигд халаах аргыг ашиглана. Ус ба дайргыг 20°С-аас дээш 70°С хүртэл халаана.
И. Бетон хольцыг дэвсэж нягтруулах
Бетон хольцыг аль болох бага ажилбараар дэвсэнэ. Автобетон зуурагч, болон тээврийн бусад хэрэгслээр тээвэрлэж материалын ялгарал гаргахгүй буулгах боломжгүй тохиолдолд бетон хольцыг механик тараагчтай дэвсэгчид буулгаж тараана. Бетон хольцыг хөндлөн заадсуудын хооронд тасалдалгүй үргэлжлүүлэн дэвсэнэ. Хүрз ашиглан гараар тараана. Малтуур ашиглаж болохгүй. Шинэхэн дэвссэн бетон хучилт дээгүүр шороо буюу бусад материал наалдсан байхаас гадна гутлаараа мөр гарган туучиж болохгүй. Бетон 14 дэх хоногтоо тодорхойлсон бэхжилтээ авахгүй бол урьд нь дэвссэн бетон хучилт дээгүүр механик ажиллагаатай төхөөрөмж ашиглаж болохгүй. Харин зөвхөн заслын төхөөрөмж ажиллаж болох бөгөөд бетоны бат бэх чанар нь AASHTO T97 стандартын дагуу туршихад нэг кв.см-т З5кг байх хэмжээнд хүрч байх тохиолдолд зэргэлдээ зурваст бетон дэвсэх ажлыг зөвшөөрч болох юм. Дэвссэн бетоны гадаргууд асгарсан буюу шигдсэн бетон хольцын хаягдал материалуудын эвдрэл гаргалгүй авч зайлуулна.
1. Гулсагч хэв хашмал ашиглах apra
Дагуугийн заадсыг оролцуулан хучилтын бусад зурвастай залгаа хэсгүүдэд заадасны орчмын бетоныг бетон хучилтын стандарт аргачлалын шаардлагын дагуу буюу гулсагч хашмалын дагууд туслах хашмал ашиглан дэвсэж, нягтруулж тэгшилнэ. Туслах хэв хашмалыг төмрөөр хийх бөгөөд хэмжээ, хэлбэрийн хувьд зохих шаардлага хангасан байна. Хэрэв бетон хучилт үлэмж хэмжээний ирмэгийн суулттай буюу тэнхлэгийн дагууд бус цутгагдаж байвал туслах хашмалыг ашиглахгүй байж болно.
3 м хүртэлх туслах хэв хашмалыг бэхэлгээгүй үлдээж болох бөгөөд бусдыг нь" бэхэлнэ. Хэв хашмалыг хамгийн багаар 90 минутын туршид буюу бетон хучилтыг эвдэлгүй салгах бололцоотой болох хүртэл нь хөдөлгөхгүй байлгана.
Бетон дэвсэгчийн гинжний мөрөөр гарсан хонхор нь шороон далангийн дээд үе буюу суурийн гадаргуугийн түвшнээс 5 мм-ээс илүү зөрүүтэй байж болохгүй.
Замын хучилтын арматур буюу арматурын торыг механик төхөөрөмж ашиглан тодорхойлсон нарийвчлалын хязгаарт байрлуулна.
Гулсагч хашмал бүхий бетон дэвсэгч нь бетон хольцыг нэг удаагийн явалтаар, гар ажиллагаа хамгийн бага шаардахаар тарааж, нягтруулж, тэгшилж засна. Бетон хольцыг буулгах, тараах, нягтруулах, ба тэгшилж засах ажлыг бетон дэвсэгчийг зогсоолгүй явуулж, тасралтгүй үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Эцсийн заслыг Дэд зүйл 801.03(Л) (7)-д тодорхойлсны дагуу туслах багаж материалуудыг ашиглаж гүйцэтгэнэ.
Гадаргуу ба ирмэгийн арчлалтыг Дэд зүйл 801.03(Н)-д дурдсан аргачлалын дагуу хийнэ.
Бэхжээгүй бетоны ирмэг ба гадаргууд арчлалт хийхэд ашиглах материалыг бетон дэвсэгч дээр авч явна. Ирмэгийг 2 см-ээс багагүй ердийн зузаантай, хучилтын зузаанаас багагүй ердийн өргөнтэй төмөр буюу модон хэвийг ашиглаж хамгаална. Бороо opox нь тодорхой болбол хучилтын ажлыг зогсоож, бүх ажилчдыг ирмэгийн хэв хашмал хийх, бэхжээгүй бетоныг бүтээх ажилд дайчилна.
Гулсагч хашмал бүхий бетон дэвсэгч нь өөрөө явдаг, бетон хучилтын ажлыг өгөгдсөн налуу ба хөндлөн огтлолын дагуу хажуугийн хөдөлгөөнгүй хашмалын тусламжгүйгээр дэвсэж, нягтруулах ба заслын ажлыг бүхэлд нь нэг удаагийн явалтаар хийж гүйцэтгэх боломжтой байна. Дэвсэгчийн бункерт байгаа бетон хольцыг тараахын өмнө нэгэн жигд хольц байлгах зорилгоор тусгай төхөөрөмжөөр тоноглоно. Бетоныг нийт өргөн ба гүнд нь жигд нягтруулах үүднээс гадаргуугийн ба гүний доргиулагч ажиллуулна.
2. Хөдөлгөөнгүй хэв хашмал ашиглах арга
Бетоныг бүх хашмалын дагууд болон залгааснуудыг дагуулан мөн хоёр талаар нь доргиож нягтруулна. Доргиулагчийг аливаа байрлалд 5 секундээс илүү ажиллуулж болохгүй.
Бетон хольцыг заадасны угсарсан элемент дээр шууд асгаж болохгүй харин элементүүдийг эвдлэхээргүй тэлэлт, агшилтын заадаснуудад аль болох ойролцоо буулгана.
K. Шинжилгээний дээж
Гүйцэтгэгч лабораторийн туршилтад, оруулахаар дөрвөлжин ба цилиндр хэлбэрээр бетоны сорьц авч агаар агуулалтын хэмжээг тодорхойлох ба конусан суултын шинжилгээг хийлгэнэ.
Л. Арматурыг суулгах, илүүдэл бетоныг зайлуулах
Бетоныг зураг төсөлд тусгасан хөндлөн огтлолын хэмжээнд хүргэж илүүдлийг авна. Хүчитгэсэн ган арматурыг бетоныг цутгахаас өмнө буюу налархай бетоныг цутгасны дараа механик буюу доргиох аргаар шигтгэж байрлуулна.
Toc, будаг, нарийн ширхэгтэй хаг, сул буюу зузаан зэв, бусад хөндлөнгийн материалд бохирдсон арматурыг цэвэрлэж ашиглах ба бохироор ашиглахыг зөвшөөрөхгүй.
M. Заадас
Заадсыг гэрээнд заасан төрөл, хэмжээгээр тодорхой газруудад гаргана. Заадсыг дүүргэх хүртэл бохирдохоос сэргийлж хамгаалсан байна.
1. Дагуугийн заадас
а.Хэмжээ
Заадасны өргөнийг заагдсан хэмжээгээр нь гүнийг бетон хавтангийн зузааны гуравны нэгээс багагүй гаргана.
б. Хөндлөнгийн төмөр холбоос
Эрчлээстэй арматураар зохих урттайгаар хийгдсэн хөндлөнгийн төмөр холбогчуудыг заагдсан хэмжээгээр дагуу заадаст перпендикуляраар хучилтын зузааны хагаст байрлуулна.
Хөндлөнгийн төмөр холбоосуудыг механик төхөөрөмжөөр байрлуулж болох бөгөөд шилжих хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж тогтоогч дэрэнд найдвартай бэхэлнэ.
Хэмжээ, хөндлөн огтлол, урт болон байрлуулах зай хэмжээг бетон хавтангийн өргөн, зузаан, ба ажлын зурагт харуулсан суурь үеийн төрлийг үндэслэн тогтооно.
Зэргэлдээх урсгалын хучилтын ажлуудыг тус тусад нь гүйцэтгэх тохиолдолд хуруувчтай ашиглах холбоос төмрийг эхний хучсан урсгалын хашмалд зохих өнцгөөр нугалж, зэргэлдээ урсгалын бетон хучилтыг цутгахаас өмнө тэгшилж байрлуулах буюу эсвэл зөвшөөрөгдсөн хоёр хэсэг холбогчийг ашиглаж болно. Хэрэв xoc хом төмөр холбогчийг гулсагч хашлага ашиглах бетон хучилтад хэрэглэхээр бол уян бетонтой зохих хэмжээгээр барьцалдаж бэхжих нөхцөлийг хангах хэрэгтэй.
в.Гүйцэтгэх аргачлал
Дагуугийн заадсыг, бетон уян налархай байх үед нь гаргах буюу эсвэл бетоныг бэхэжсэний дараа хөрөөдөж гаргана. Бетоныг дэвссэнээс хойш 4-өөс 24 цагийн дотор, хөндлөн заадсуудыг хийсний дараа хөрөөдөж зүснэ. Заадас гаргах ажлын явцад хучилт дээр зөвхөн хөрөөдөх төхөөрөмжийг ажиллуулахыг зөвшөөрнө. Хэлбэржүүлсэн буюу хөрөөдсөн заадсуудыг тэр даруйд нь хоёр захаар нь наалдуулагч түрхсэн, хамгийн багаар 7 см өргөнтэй полиэтелин туузаар дагууд нь голлуулж бүтээнэ.
г. Заадасны дүүргэлт
Уг хучилтаар тээврийн хөдөлгөөн нээхээс өмнө заадсыг бэхжсэний дараа дүүргэлт хийнэ. Ингэж дүүргэхээс өмнө заадсыг эхлээд даралтат элсээр шүршиж, гадаргуу ба заадасны нүхийг хийгээр үлээлгэж хог хаягдлыг зайлуулна. Дүүргэлт хийхээс өмнө заадас нь хуурай болсон байх ёстой. Тодорхойлсон хэмжээнээс илүү гүнд дүүргэгчийг оруулахгүйн тулд заадасны доод хэсэгт олс хийж өгнө. Заадас дүүргэгч нь шавах материалын төрөлд тохирсон үйлдвэрлэгчийн зааврын дагуу бэлтгэгдсэн байна.
Хучилтын температур 10°С-аас доош байхад дүүргэгч материалыг халуунаар нь цутгаж болохгүй. Силикон ба халаахгүй цутгах боломжтой дүүргэгч материалыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглана. Заадсанд урьдчилан тосолж ашиглах шаардлагатай силикон дүүргэгчийг хэрэглэхдээ үйлдвэрлэгчээс тогтоосон хэмжээ ба бэхжих хугацааны дагуу заадсыг урьдчилан тосолно.
Заадасны дүүргэлт нь хучилтын гадаргуугаас 6 мм +3 мм доош түвшинд байна.
2. Шахалтын заадас
а. Хэмжээ ба байрлуулах. Хэв гажилтын шахалтын заадсуудыг тодорхойлсон зайд гаргана. Эхнээс нь хэлбэржүүлсэн буюу хөрөөдөж зүссэн заадсууд нь нарийхан байх ба хамгийн гүн нь d/3 байна. Заадасны дүүргэгчийн төрөлд зохицуулж заадсуудын зайг зохих хэмжээгээр өргөтгөх зорилгоор дараагийн хөрөөдөлтийг хийнэ.
б. Заадас гаргах
Хэлбэржүүлсэн заадсыг бетон уян налархай байх үед гаргана. Бетон зохих хэмжээгээр бэхжиж хатуурсны дараа бутарч унахааргүй болох үед нь заадсуудыг хөрөөдөж гаргана. Бүх заадсуудыг бетон дэвсэлтийн ажил дууссаны дараа 4-өөс 24 цагийн дотор хөрөөдөх бөгөөд суултаас шалтгаалж, хамрах хүрээг нь бууруулах боломжгүй хагарал үүсэхээс өмнө гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв хөрөөдөх явцад буюу өмнө нь ийм хагарал гарвал зүсэлтийг үргэлжлүүлж гүйцэтгэх ба зайлшгүй шаардлагатай бол 801.03(Б)(4)-д заасны дагуу бетоны суултаас үүсэх хагарлыг арилгах зорилгоор нэмэгдэл хөрөө ажиллуулна. Хэрвээ тухайн үеийн хөрөөдөлт хагарлаас сэргийлж чадахгүй бол бетоны анхны суулт үүсэхээс өмнө хэв гажилтын заадсыг хэлбэржүүлж гаргах хэрэгтэй. Заадсыг хөрөөдөж байх үед замын хучилт дээр байх ганц төхөөрөмж бол заадас байгуулах тоноглол болно.
Заадсыг дүүргэгчээр шавах зай гаргах эцсийн буюу хоёр дахь хөрөөдөлтийг бетон хучилт хийснээс 72 цагийн дараа гүйцэтгэнэ.
в. Заадсанд дүүргэлт хийх
Заадсанд дүүргэлт хийхээс өмнө тодорхойлсон материалаар дүүргэх зайг шахалтын заадас дээр гаргана. Дүүргэгч материал нь дагуу заадсыг дүүргэх ажлын удирдамжийн тухай Дэд зүйл 501.03(M) (1) (Г)-ийн шаардлагыг хангасан байна.
Уян материалаар заадсанд дүүргэлт хийх тохиолдолд найдвартай бат бэх байлгах үүднээс заадсын гадаргууг наалдамхай тосоор тосолно. Наалдамхай тосыг заадасны бүх гадаргууд түрхэнэ. Заадасны дээд талд байгаа наалдамхай тосыг нэн даруй арилгах хэрэгтэй.
Уян материалаар дүүргэлт хийхдээ, түүний босоо тэнхлэг нь заадастай параллель байхаар шахаж заадсанд нягтруулна. Дүүргэгчийг мушгихгүй, хуйлруулахгүй, таслахгүй буюу өөр байдлаар эвдрэл гаргадаггүй мөн дүүргэх материалын суналт нь 5%-иас илүүгүй байхаар машин буюу багаж хэрэгсэл ашиглан тодорхойлсон гүнд байрлуулна.
Заадсуудыг газар дээр нь нэг дор тасралтгүй дүүргэнэ. Тасарч муудсан буюу үйлдвэрийн apraap бэлдсэн богинодсон хэсгүүдийг хэрэглэхгүй.
3. Хийцийн хөндлөн заадсууд
Хийцийн хөндлөн заадсуудыг бетоны ажил 30-аас илүү минут завсарлах тохиолдолд гаргана. Хийцийн заадсуудын хоорондын зай 3 м-ээс бага байж болохгүй. Хэрэв бетон хольц нь 3 м-ээс илүү зайд бетон хучилтыг хийж хүрэлцэхгүй байвал түрүүчийн заадсаас хойш хийсэн бетоныг бүгдийг хуулж зайлуулна.
Хийцийн хендлон заадсыг өдрийн ажлын төгсгөлд нэг удаа гаргана.
Аваарын байдлаас болж ажил зогсоох буюу өдрийн ажил дуусахад цутгасан бетоны төгсгөлд тохирох хашилтыг хийнэ.
H. Илүүдэл бетоныг зайлуулах, эцсийн нягтруулалт, заслалын ажлууд
1. Дэс дараалал
Ажлын дэс дараалал нь: илүүдэл бетоныг зайлуулах, нягтруулалт, гадаргууг тэгшлэх, цементийн сүүг зайлуулах, ирмэгийн тэгш бусыг шаблоноор шалгах, ба гадаргуугийн эцсийн заслыг хийх эдгээр болно. Хучилтын гадаргууг өнгөлөх, тэгш бусыг шалгаж засаж залруулах ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай дамжих шат буюу бусад төхөөрөмжөөр хангасан байх ёстой.
Өнгөлгөө"ний ажлыг хөнгөвчлөх үүднээс гадаргууд yc цацаж болохгүй.
2. Заадсуудын залгаа гадаргууд хийх заслал
а. Заадсын залгаа бетоныг заадас дүүргэгч материалаас ялгарч үелэхгүйгээр, бүх ачаалал хуваарилагч, заадсын холбоосуудад болон хучилтад ажиллах бусад элементүүдэд зайгүй нягт дэвсэж шаардлагын хэмжээнд нягтруулна. Заадасны орчмын бетоныг Дэд зүйл 801.03(1)-д заасны дагуу механик доргиулагчаар нягтруулна.
б. Заадасны орчмын бетоныг дэвсэж нягтруулсны дараа заадсыг эвдэлгүй, гадаргуугийн тэгш байдлыг нь алдуулалгүй заслалын машиныг явуулна. Хэрэв заслалын машиныг тасралтгүй ажиллуулахад заадас орчмын бетон нь ялгарах, заадсуудыг эвдлэх, түүний байрлалыг алдагдуулах байдал гарвал заслалын машины тэгшлэгч бруссыг заадсаас 20 см зайтай байх үед нь зогсооно. Заадсын өмнөх ба дээрх ялгарсан бетоныг зайлуулж засаад, тэгшлэгч бруссыг өргөж дахин урагш ажиллуулахаас өмнө заадас дээр байрлуулна. Үүний дараа доргиулагч брусс заадас дээгүүр шингэн их хэмжээгээр ялгаруулахаар бол түүнийг ажиллуулахгүйгээр заадсыг өнгөрүүлнэ. Ингэсний дараа хэрэв заадасны гадаргууд буюу доргиулагч брусс заадсын хооронд бетоны ялгарал байхгүй байвал заслалын машиныг явуулна.
3. Заслалын ажлыг машинаар гүйцэтгэх
а.Доргиулагчгүй гүйцэтгэх
Бетон зуурмагийг тараасны дараа илүүдэл бетоныг зайлуулаад шууд заслалын машинаар хусаж тэгшилнэ. Хучилтыг зохих хэмжээнд нь хүртэл нягтруулах ба нэгэн жигд гадаргуутай болгоход шаардлагатай давтамжаар машиныг ажиллуулна. Тухайн хэсэгт өнгөлгөөний ажлын давтамжийг хэтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэв хашмалын дээд талын заслалын машины дугуйн ховилыг машинд суурилуулсан төхөөрөмжөөр тогтмол цэвэрлэх ба заслалын машин нь хашмалын дээгүүр гарахдаа заслын гүйцэтгэлийн нарийвчлалд нөлөөлөхөөргүй, хэв хашмалыг хөдөлгөж, ганхуулалгүй, доргиолгүй тэгш явж өнгөрөх хэрэгтэй.
Заслалын машины эхний явалтад тэгшлэгч бруссын өмнө талд түүний нийт уртын дагууд нэгэн жигд бетоны бөөгнөрөл үүсдэг.
б. Доргиох арга
Бетон хучилтыг нийт гүнд иь Дэд зүйл 801.03(B)(3)(6) -д заасны дагуу доргиулагчаар нягтруулна. Хэрвээ заадас дээр болон хэв хашмалын дагууд мөн хийцийн элементүүдийн орчинд энэ аргаар хангалттай хэмжээнд хүртэл нягтруулж чадахгүй бол өөр тоног төхөөрөмж, аргачлалыг ашиглан хучилтын техникийн шаардлагыг хангах хүртэл нягтруулах ажлыг гүйцэтгэнэ.
4. Гар аргаар заслалын ажлыг гүйцэтгэх
Зөвхөн дараах нөхцөлүүдэд гар apraap заслалын ажлыг хийнэ. Үүнд:
а. Механик төхөөрөмж эвдэрч, бетон дэвсэх ажлыг зогсоосон үед нэгэнт буулгасан бетоныг гараар засаж өнгөлнө.
б. Ажил явуулах зай, хэмжээ нь зориулалтын тоног төхөөрөмж ажиллаж, заслалын ажил хийх боломжгүй нөхцөлд гар аргаар заслалын ажлыг гүйцэтгэнэ.
Илүүдэл бетоныг зайлуулсны дараа бетоныг зөөврийн тэгшлэгч бруссээр хусаж тэгшилнэ. Хэрвээ бетон хучилт нь арматуртай хийгдэх бол доод үеийн бетоны ажилд ашиглах зориулалтаар хоёр дахь зөөврийн тэгшлэгч брусс шаардагдана.
Тэгшлэгч брусс нь цутгах бетон хавтангийн хамгийн их өргөнөөс доод тал нь 60 см урт байх ба хэлбэрээ хадгалах хэмжээнд хатуужсан бат бэх төмөр буюу төмрөөр хүчитгэсэн материал бүхий хийцтэй байна.
Нягтруулалтыг гар ажиллагаатай доргиулагчаар гүйцэтгэнэ.
Тэгшлэгч бруссыг бетоны хэв хашмалын дагуу, дагуу ба хөндлөн чиглэлээр урагшлуулах хөдөлгөөнөөр чирч хусалт хийнэ?'Энэхүү хусаж тэгшлэх ажлыг хучилтын гадаргууд нэгэн жигд тогтоцтой, зөв налуу ба хөндлөн огтлолтой болгох ба сүвэрхэг талбайгүй болтол нь үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
5. Тэгшлэх
Бетоныг дэвсэж нягтруулсны дараа хучилтын гадаргууг дор дурдсан аргачлалын дагуу тэгшилж өнгөлнө.
а. Гар аргаар тэгшлэх
Нугарч, хэв гажихгүй хөшүүн, 3,5 м-ээс багагүй иштэй, 15 см өргөнтэй гар өнгөлөгчийг ашиГлан дамжих давцан дээрээс замын тэнхлэгтэй параллелиар, хучилтын нэг талаас нөгөө рүү аажим аажмаар шилжүүлж, хөрөөдөх хөдөлгөөнөөр тэгшилнэ. Хучилтын тэнхлэгийн дагууд цааш хөдлөн ажиллахдаа өнгөлөгчийн өргөний хагасаас илүүгүй зайд дахин үргэлжлүүлэн өнгөлөх байдлаар ажиллана. Нэг удаагийн явалтаар гарсан илүүдэл шингэн буюу цементийн сүүг хажуугийн хашлага давуулан гадагшлуулж зайлуулна.
б. Механик аргаар тэгшлэх
Ашиглалтын байдал нь сайн, шаардлагатай хөндлөнгийн хэмжээг өгч тохируулга хийх боломжтой ажиллагаатай тэгшлэгч брусс нь заслалын машинд тоноглогдсон байна.
6. Гадаргуугийн тэгш бус байдлыг арилгах
Гадаргууг тэгшилж, илүүдэл yc ба цементийн сүүг зайлуулсны дараа бетоныг налархай байх үед нь гадаргуугийн тэгш бусыг засна. Хотойж овойсон хэсгүүдийг дүүргэж, хусаж, нягтруулаад дахин засаж тэгшилнэ. Заадсын гадаргуугийн байдал нь тодорхойлсон тэгш байдлын нарийвчлалын шаардлагыг хангасан байна. Гадаргуугийн заслыг нийт гадаргууг тэгш байх хүртэл болон бетон хавтангуудыг шаардлагатай налуу, хөндлөн огтлол ба гадаргуугийн тэгш байдлын нарийвчлалын хэмжээнд хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
7. Эцсийн засал
Тууз, сойз, өнгөлөгч гэх мэтийн гар багажуудыг ашиглан гадаргуугийн заслалын ажлыг хийж, бетоныг уян байхад нь хөндлөн ширхэглэлийг татаж, бетон хучилтын гадаргуугийн тогтолцоог бий болгоно. Энэ ажлыг бетоныг уян байхад нь хийж дуусгана. Бетоны гадаргуугийн тогтоц бүрдсэний дараа арзгар сүвэрхэг хэсгүүд болон хотгор гүдгэр газрууд байх ёсгүй. Гадаргуугийн тогтцын заслыг дор дурдсан аргачлалаар хийж гүйцэтгэнэ. Үүнд:
a. Сойзоор боловсруулалт хийх
Хучилтын тэнхлэгээс ирмэг үрүү чиглэсэн байдлаар түрүүчийн мөрөө бага зэрэг дарж сойздох ба энэ үед гадаргууд нэгэн жигд, ойролцоогоор 2 мм гүн ширхэглэл үүссэн байна. Шаардлагатай үр дүнд хүрч байвал гар багажийг ашиглаж болно.
б. Өнгөлөгчийг ашиглан боловсруулалт хийх
Өнгөлөгчийг залгаасгүй нойтон шуудай буюу хөвөн даавуугаар хийж хучилтын дагуу нийт өргөнөөр нь явуулахад нэгэн жигд ширхэглэлтэй жигд гадаргууг үүсгэнэ. Хучилтын өргөн нь 5 м-ээс их байвал өнгөлөгчийг хэв хашмалаар явуулах дамнуурга дээр байрлуулна. Өнгөлөгчийг хучилтын нийт өргөнөөр гадаргууд нь нойтон таар буюу хөвөн даавуу шүргэж байхаар, өргөн нь тухайн боловсруулж буй гадаргуугаас наанадаж 1 м өргөн байхаар хийнэ. Өнгөлөгч нь 2-оос доошгүй давхар таар ба даавууны үеэс тогтох бөгөөд доод үеийн өргөн нь дээд үеийнхээс 15 см орчим өргөн байна. Ийм боловсруулалтын дараа хучилтын гадаргууд ойролцоогоор 2 мм гүнтэй эржгэр ширхэглэлтэй тэгш гадаргуу үүснэ. Өнгөлөгчийг цэвэр, цементийн шингэн наалдаж өнгөр суулгалгүй ашиглана. Цэвэрлэх боломжгүй болсон өнгөлөгчийг солих шаардлагатай.
в. Хавтангийн хажуугийн ба заадсын ирмэгийг тэгшлэх
Эцсийн заслыг гүйцэтгэсний дараа бетон хучилтын хоёр хажуугийн дагуух ба шахалт, тэлэлтийн гэх мэт бүх дагуу хөндлөн заадсуудын ирмэгийг багаж хэрэгслүүрийн тусламжтайгаар гэрээнд заасан шаардлагын хэмжээнд зөв хэлбэртэй болгож засна. Засварын ажилд ашиглаж байгаа багажийг ажиллуулахдаа хавтангийн гадаргууг гэмтээж, налууг алдагдуулахаас болгоомжилно.
Заслалын үед бетон хавтан дээр гарсан багажийн мөрийг арилгана. Бетон хавтангийн булангийн хэлбэрийг эвдэж болохгүй бөгөөд заадас дээрх бетоныг зайлуулна.
Бетоныг барьцалдахаас өмнө заадсуудыг тэгш ycaap шалгаж зэргэлдээх хавтангаасаа өндөр буюу нам болсон байвал засна.
О. Гадаргуугийн нарийвчлал, гадаргууг шалгах
Гадаргуугийн тэгш байдлыг 3 м-ийн рейк ашиглан Инженерийн тогтоосон газруудад шалгана. Хоёр цэгийн хооронд рейкийн шалгах ирмэгээс гадаргууд гарсан дагуу буюу хөндлөнгийн зай нь 5 мм-ээс ихгүй байна. Энэ тодорхойлсон хэмжээнээс илүү гарсан тэгш бусыг Гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж залруулна. Зассаны дараа тодорхойлсон нарийвчлалын шаардлагад нийцэж буй эсэхийг тодруулах зорилгоор энэ хэсгийг дахин шалгана.
Ө. Бетонд арчлалт хийх
Заслын ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа бетоны гадаргууд ямар нэг эвдрэл учруулахгүйн тулд арчлалтын ажлыг хийнэ. Бетоны гадаргуугаас усыг ууршуулахгүй байх арга хэмжээ авахгүй бол бетоны ажлыг зогсоох шаардлагатай. Бетоныг бэхжүүлэх үе шатуудын хооронд буюу бэхжүүлэх үеэр 30 минутаас илүү хугацаагаар ил задгай байлгаж болохгүй. Бетоны гадаргууд yc шүршиж, чийгшүүлэх нь арчлалтын ажил хийгдэх хооронд хийх түр зуурын арга хэмжээ болно. Агаарын температур 2°С-аас доош байх тохиолдолд хангалттай хэмжээний сүрэл, өвс, хаг, буюу бусад бүтээх зориулалттай материалыг хучилтын гадаргууд хөлдөөхөөргүй зузаантай хучна. lO-aac багагүй хоногоор буюу AASHTO T 97 стандартын дагуу шахахад бэхжилт нь 1 кв.см-т 170 кг байх хүртэл хучилттай байлгана. Хүйтэн сэрүүний үед бетоны чанар, бэхжилтийг тодорхойлсон хэмжээнд байлгах ёстой бөгөөд хөлдсөнөөс шалтгаалж эвдэрсэн бетоныг Гүйцэтгэгчийн зардлаар солино.
Бетоны арчлалтыг дор дурдсан аргачлалыьГдагуу хийнэ. Үүнд:
1. Taap ашиглах
Хучилтын гадаргуу ба ирмэгийг бүхэлд нь таараар хучна. Taap нь бетоны нийт гадаргууг бүрхээд ирмэгийг давуулан доод тал нь хучилтын зузаанаас хоёр дахин их зайд хучихад хүрэлцэх хэмжээтэй байна. Хучихаас өмнө таарыг чийглэсэн байна. Таарыг хучилтын гадаргууд хүргэн дарж хучаад 72 цагийн турш чийглэж байлгана.
2. Сүрэл ашиглах
Хучилтын гадаргуу ба ирмэгийг бетоны эхний барьцалдалт буюу бетоныг дэвссэнээс хойш 12 цагийн туршид таараар хучиж бэхжүүлнэ. Таарыг зайлуулсны дараа нэн даруй хучилтын гадаргуу ба хажуу талуудыг чийглэж норгоод сүрэл буюу өвсөөр 20 см зузаан хучна. Бэхжүүлэх явцад шилжиж хөдөлсөн сүрэл буюу өвсийг зайлуулж, дахин нойтон байх үедээ 20 см зузаантай өвс сүрлээр шинээр хучна. Сүрэл буюу өвсөн хучаасыг байнга норгож, 72 цагийн турш байлгана. Бетон хучилтыг хүлээлгэн өгөхийн өмнө хучаасыг зайлуулж шүүрдэж цэвэрлэнэ. Сүрэл буюу өвсийг Дэд зүйл 401.03-д заасны дагуу зайлуулж хаяна.
3. Үл нэвтрүүлэх хальсан үе хийх арга
Заслын ажлыг гүйцэтгэж дууссаны дараа, бетон барьцалдаж эхлэхээс өмнө хучилтын гадаргуу ба ирмэгт хальс үүсгэгч бодисыг жигд цацна. Хэрэв хучилтыг эхлээд таар ашиглан бэхжүүлсэн бол хальс үүсгэгч бодисыг таарыг дөнгөж авсны дараа шууд цацна. Бороо орж байх үед хальс үүсгэгч бодисыг цацаж болохгүй.
Хальс үүсгэгч бодисыг салхины хамгаалалтаар тоноглосон, бүрэн механикжсан шүршигчээр нэг метр кв талбайд 0,25 литр орцтой байхаар цацна. Цацах явцдаа хальс үүсгэгч бодисыг нэгэн жигд тараах үүднээс механик хутгагчаар тасралтгүй холих буюу байнга хутгаж байна. Хашлагыг зайлуулахад ил гарсан хажуу гэх мэт хамгаалалтгүй байсан гадаргууд гар аргаар цацна. Дүүргэлт хийсэн заадасны дотор талаар хальс үүсгэгч шингэнийг оруулахгүй ба заадсыг Дэд зүйл 801.03(K) (1)(в)-д заасанд нийцүүлэн 72 цагийн туршид арчлалтын ажлыг хийнэ.
Хальс үүсгэгч шингэн нь түүнийг цацсанаас хойш 30 минутын дараа хатуурч хальсан бүрхэвч үүсгэнэ. Цацсанаас хойш 72 цагийн дотор хальсан бүрхэвч нь гэмтэж эвдэрвэл яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авна.
Хажуугийн хашлагыг зайлуулсны дараа ил гарсан ирмэгт хальс үүсгэгч шингэнийг тодорхойлсон хэмжээгээр цацна.
П. Хэв хашмалыг хуулах
Хэв хашмалыг доод тал нь 12 цагийн туршид байлгах ба хучилтад эвдрэл үүсгэхгүйгээр авна. Эвдрэлтэй хучилт ба ирмэгт гарсан сийрэг хэсгийг шинэ зуурмаг ашиглан засна. Хашлагыг зайлуулсны дараа ил гарсан гадаргууд хальс үүсгэгч шингэнийг нэгэн адил цацна.
P. Хучилтын эвдэрсэн хавтанг засах
Тохиолдлын хагарлууд, хагаралын ойролцоох ажлын бус шахалтын заадас болон заадсын дагууд гарсан бетоны ховхрол зэрэг эвдрэлд нэрвэгдсэн бетон хавтанг заадсанд дүүргэлт хийхээс өмнө зассан байна.
Хагарал ихтэй нэвт хагарсан бетон хучилтыг 3 ангилж их хагаралтай гэж тооцогдсон хавтанг бүрэн зайлуулж шинэчилнэ. Хавтанг диагналдаж дагуу ба хөндлөн огтлолтой огтлолцон хавтангийн өргөн ба уртын гуравны нэгд гарсан нэвт хагарал бүхий хучилтын хавтангийн бага хэсгийг нь бүрэн зайлуулж шинээр нөхөж хийнэ.
Хучилтын нийт гүнд гарсан тохиолдлын хагарлуудыг 'мөрийн дагуу зохих хэмжээгээр ухаж зай гаргаад дүүргэж нөхнө. Хагарлын доод хэсгийг 20 мм гүнтэй, 10 мм буюу 15 мм-ээс илүүгүй өргөнтэйгөөр зүсэгч машинаар ухаж авна. Бетон зүсэгч машин нь хагарлын мөрийн дагуу явж бетон хавтанд эвдрэл.гэмтэл учруулалгүйгээр тодорхойлсон хэмжээгээр хагарлын дээд хэсгийг өргөсгөх боломжтой машин байна. Хөрөөдөлтөөс ялгарсан бетоны сул хэсгийг зайлуулж, ховилыг сайтар цэвэрлэж бетоноор похио. Хавтангийн нийт гүнд гараагүй нарийн шугаман хагарлуудыг хөндөлгүй орхино. Хагарлын гүнийг Гүйцэтгэгчийн зардлаар өрөмдсөн цооногуудад үзлэг хийж тодорхойлно.
Шахалтын хөндлөн заадас дээр зогссон буюу түүнийг огтолсон хөндлөн нарийн шугаман хагарал гарсан тохиолдолд заадсын хагаралгүй хэсгийг эпоксидын давирхайн зуурмагаар дүүргэж, хагарлыг ухаж нөхнө. Хөндлөн хагарлууд нь төлөвлөсөн заадсуудтай параллель ба хучилтын хэв гажилтын заадсаас 1,5 м-т гарсан бол хагарлыг ухаж эпоксидын давирхайн зуурмагаар дүүргэнэ. Хөндлөн нарийн хагарал хамгийн ойролцоох шахалтын заадсаас 1,5 м-ээс хол зайд гарсан тохиолдолд заадсанд дүүргэлт хийж хагарлыг нөхнө. Эпоксидын давирхайн зуурмагаар дүүргэх заадсуудыг сайн цэвэрлэсэн байна.
Хавтангийн гадаргуугийн гэмтлийг засварлах талбайн гадна талаар доод тал нь 25 мм-ийн хэмжээтэй хамгийн бага нь 5 см гүн хөрөөдөж аваад засварлана. Гэмтэлтэй хэсэг нь заадастай нийлсэн байвал 5 см буюу бетон хавтангийн зузааны l/16-ны аль их гүнд нь хөрөөдөж засварлана. Хөрөөдөж сулласан бетоныг хатуурсан үе хүртэл нь ухаж авна. Ухаж авсан газрын бүх сул материалыг зайлуулж цэвэрлэнэ. Үүний дараа бетоныг нь ухаж авсан хэсгийн хана, ёроолын хуурай гадаргууд эпоксидын давирхайн зуурмагаар түрхлэг хийнэ. Түрхлэгийг нарийн, ширүүн үстэй багс ашиглаж хийнэ. Түрхлэг хийсний дараа залгуулаад портланд цемент, эпоксид давирхай бүхий бетон буюу барилгын бетон зуурмагийг дэвсэнэ. Нөхөөс хийх гэмтэл нь хавтангийн нийт гүнд технологийн заадас буюу хагаралд тулж гарсан байвал засварын ажлын явцад технологийн заадас буюу хагарлыг хэвээр байлгах үүднээс ивүүр хийх буюу бусад материалаар түр зуур таглана.
Хэв хашлагыг зайлуулсны дараа илэрсэн сийрэг, арзгар бетоныг зайлуулж солино. Ухаж зайлуулах хучилтын талбай буюу хэсэг нь 3 м-ээс багагүй урттай, тухайн эвдрэл илэрсэн урсгалын нийт өргөнөөс багагүй өргөнтэй байна. Хучилтын нэг хэсгийг зайлуулах тохиолдолд заадастай залгаа үлдэх бетон нь 3 м-ээс бага урттай байвал мөн зайлуулж солино. Бетон хучилтад гарсан аливаа эвдрэлийг Гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлаж залруулна.
C. Замын хучилтыг хамгаалах
Хучилт ба түүний байгууламжуудыг анхааруулах тэмдэг тавих, гэрэлтүүлэг хийх, гүүр, гарц хийх зэргээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хамгаална. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах батлагдсан төлөвлөгөөнд замын хучилтыг хамгаалах тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэн өнгөрүүлэхэд шаардлагатай төхөөрөмж буюу байгууламжийн байрлал, төрлийг тодорхойлсон байна.
Эцсийн байдлаар замыг ашиглалтад өгөхөөс өмнө учирсан аливаа эвдрэл гэмтлийг Гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлаж залруулна.
T. Хөдөлгөөнийг нээх
Хучилтаас AASHTO T23 стандартын дагуу авч бэхжүүлсэн дээжийг AASHTO T 177 стандартын дагуу шалгахад хугарлыг даах бэхжилт нь нэг кв.см-т 50 кг байх үзүүлэлтэд хүрэх хүртэл замын хөдөлгөөнийг нээхгүй. Шинжилгээ туршилт хийхгүй тохиолдолд бетон хучилтыг дэвссэнээс хойш 14 хоног хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээхээс өмнө хучилтыг цэвэрлэсэн байна.
У. Замын хучилтын зузааны нарийвчлал
Хучилтын зузааныг AASHTO T 148 стандартын дагуу өрөмдөж авсан хэсэгт шилбэн хэмжүүрийн үзүүлэлтээр тодорхойлж гаргана.
Замын хучилтын өртгийг үнэлэх нэгжид дэс дугаарын багаас буюу хучилтын төгсгөлөөс эхэлж замын урсгал нэг бүрийн хучилтын 300 м тутмыг авч тодорхойлно. Урсгал нэг бүр дэх сүүлчийн нэгжийг 300 м дээр 300 м-ээс үлдсэн хэсгийн хүртвэрт ноогдох хэсгийг нэмж тооцно. Нэгж тус бүрт баримжаагаар өрөмдлөг хийж туршилтын хэсгийг авна. Өрөмдлөгийн дүнгээр хучилтын зузаан нь тодорхойлсон зузааны хэмжээнээс 6 мм-ээс ихгүй зөрж байвал санхүүжилтийг бүрэн хийнэ. Хэрэв хучилтын зузаан нь тооцоот зузаанаас 6 мм-ээс их, гэхдээ 25 мм-ээс бага зөрүү гарч байвал 100 м-ээс багагүй зайд дахин өрөмдлөг хийж, хучилтын зузааныг тодорхойлно. Ингэж тогтоосон нөхцөлд Дэд зүйл 8О1.О5(Б)-д заасны дагуу зохицуулалт хийж ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлнэ.
Замын уулзвар, орц, гарцыг нэг нэгж гэж тооцох ба нэгж тус бүрийн зузааныг тусад нь тодорхойлсон байна. Стандартын бус жижиг хэсгийг нөгөө нэгжид оруулж болно. Нэгж тус бүрд Инженерийн тодорхойлсон газарт хучилтын 800 кв м тутамд өрөмдлөг хийнэ. Өрөмдлөгийн дүнгээр хучилтын зузаан нь төлөвлөсөн зузаанаас 6 мм-ээс ихгүй бол гүйцэтгэлийн төлбөрийг бүрэн хийнэ. Харин хучилтын зузаан нь тодорхойлсон зузаанаас 6 мм-ээс их, 25 мм-ээс ихгүй бол дахин хоёр цэгт өрөмдөж, гурван хэмжилтийн дунджийг тооцож гаргана. Хэрэв гурван хэмжилтийн дундаж нь тодорхойлсон зузааны хэмжээнээс 6 мм-ээс ихгүй бол гүйцэтгэлийг гүйцэд санхүүжүүлнэ. Хэрэв энэхүү гурван хэмжилтийн дундаж нь тогтоосон зузаанаас 6 мм-ээс их, 25 мм-ээс ихгүй бол тухайн өрөмдлөг хийсэн хэсэгт зохицуулалт хийсэн нэгж өртгөөр тооцож Дэд зүйл 501.05(Б)-д заасны дагуу гүйцэтгэлийг санхүүжүүлнэ.
Хучилтын дундаж зузааныг тооцохдоо, тодорхойлсон зузаанаас 6 мм хэтрүүлснийг тодорхойлсон зузааны хэмжээн дээр 6 мм-ийг нь нэмж тооцох ба харин тодорхойлсон зузааныг 25 мм-ээс илүү хэмжээгээр дутаасан зөрүүг дунджийн тооцоогоор гаргахгүй.
Аливаа өрөмдлөгөөс авсан хэмжилтээр тодорхойлсон зузаан нь 25 мм-ээс дээш хэмжээгээр дутсан дүн гарах тохиолдолд 25 мм-ээс дээш зөрөөгүй хэмжилт гарах хүртэл замын тэнхлэгтэй параллель шугамд, хоёр чиглэлд 3 м-ээс доошгүй зайтайгаар нэмж өрөмдлөг хийж хучилтын зузааны бодит хэмжээг тооцоолж гаргана. 25 мм-ээс дээш зөрүү илэрсэн хучилтын хэсгийг Дэд зүйл 205.03-д заасны дагуу санхүүжүүлнэ. Хучилтын зузаан нь өрөмдлөгийн хэмжилтээр шаардлага хангахгүй зузаантай гарвал үнийн зохицуулалт хийх дунджийн тооцоонд оруулахгүй. Хучилтын дундаж зузааны өөрчлөлтийг тодорхойлох буюу өрмийн нүхийг бетоноор дүүргэх ажлыг оролцуулан 25 мм-ээс дээш зөрүүтэй хучилтыг тодорхойлж ялгахад хийгдсэн бүх хэмжилтийн ажлын зардлыг Гүйцэтгэгч гаргана.
801.03 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Замын цементбетон хучилтыг газар дээр нь дэвсэж хүлээлгэж өгсөн кв метрээр хэмжинэ. Өргөн нь Гэрээний баримтад заасан ердийн хөндлөн огтлолд заасан өргөнтэй байх ба үүнд Инженерийн шаардсаны дагуу буюу бичгээр заавар удирдамж гаргасны дагуу хийгдсэн нэмэлт өргөтгөлүүд орно. Уртыг замын хэвтээ тэнхлэгийн шугамын дагуу хөдөлгөөний зурвас бүрээр хэмжинэ.
Заадсын төмөр холбоос болон бусад холбогч элементүүдээс бусад төмөр арматурыг "кг"-аар хэмжинэ.
801.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
A. Ерөнхий зүйл
Цемент бетон хучилтын ажлын төлбөрт замын далангийн дээд үеийг бэлдэхээс эхлээд бүх материалыг нийлүүлэх болон дэвсэх ажлууд орно. Тодорхойлсон зузааны хэмжээнд 6 мм-ээс их гэхдээ 25 мм-ээс ихгүй зөрүү илэрсэн хэсгийн хучилтын төлбөрийг дор тайлбарласан дагуу бууруулсан үнээр төлбөрийг тооцно. Хучилтын зузаан нь Гэрээнд тодорхойлсон хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд Гэрээний үнийн саналын нэгж өртөгт нэмэлт зохицуулалт хийгдэхгүй.
Дээр зааснаас бусад төмөр арматурын төлбөрийг тусад нь хийж болно. Төлбөрийг дор дурдсаны дагуу хийнэ. Үүнд:
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
801.10 Цементбетон хучилт квм
801.20 Төмөр арматур кг
Б. Үнийн зохицуулалт
Замын хучилтын зузааны дундаж нь 6 мм-ээс их, гэхдээ 25 мм-ээс ихгүй зөрүүтэй бол дараах байдлаар үнийн зохицуулалт хийнэ. Үүнд:
Өрөмдлөгөөр тодорхойлсон хучилтын зузаан (мм)
|
Гэрээний үнийн зөвшөөрөгдөх хувь-
|
0-6 "
|
100%
|
>6-9
|
80%
|
>9-ll
|
72%
|
>11 - Г4
|
68%
|
>14- 19
|
57%
|
> 19 25
|
50%
|
Хучилтын зузаанд 25 мм-ээс их зөрүү гарсан тохиолдолд тэр хэсгийг хэвээр нь орхих буюу Дэд зүйл 205.03-д заасны дагуу сольж хийхийг Инженер тодорхойлно.
Аливаа нэмэгдэл ажлууд болон ажлын хугацааны хоцрогдол нь гэрээний үнэнд нэмэлт зохицуулалт хийх буюу гэрээний хугацааг сунгах шалтгаан болохгүй.
900 ДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ЗУРВАС ГАЗАР ДАХЬ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ
901 дүгээр зүйл. Хашаа,хашилт
901.01 Ажлын тайлбар
Энэхүү бүлэгт хашаа, хашилт барих ажлууд хамаарна.
901.02 Ашиглах материал
Материалуудад тавигдах шаардлагуудыг дараах дэд ба үндсэн бүлгүүдэд үзүүлэв:
Усныцемент 2001.01.
Жижиг ширхэглэлтэй дүүргэгчүүд 2003.01.
Жижиг ширхэглэлтэй дүүргэгчүүд 2003.01.
Том ширхэглэлтэй дүүргэгчүүд 2003.01.
Хөнгөн чулуулаг материалууд 2003.14.
Хөнгөн чулуулаг материалууд 2003.14.
Бетоны арчлалтын материалууд 2009.01.
Агаар шингээгч нэмэлт бодисууд 2009.02.
Химийн нэмэлтбодисууд 2009.03.
Ус 2010.01.
Ус 2010.01.
Үнс 2010.11.
Өргөст тор 2008.01.
Өргөст тор 2008.01.
Ороолттой төмөр утас 2008.02.
Мяндсан материалууд 2008.03.
Хашилт, хамгаалалтын шонгууд 2008.06.
Хаалт 2008.11.
Хаалт 2008.11.
9OT.03. Барилгын ажилд тавигдах шаардлага
Тодорхойлогдсон хэсэгт хашаа, хашилтыг барихдаа бут, сөөгийг үндсээр нь авч талбайг цэвэрлэнэ.
Одоо байгаа хашаатай нийлэх буюу хашилт барих ажлын төгсгөлийн зайг шон хоорондын зайнд өөрчлөлт оруулж зохицуулна.
Хэрэв Гэрээнд бетон, шон, татуурга, анкер гэх мэтийг бетонд суулгахаар заасан бол суурийн бетоныг бэхжтэл нь түр зуурын бэхэлгээ тулаас хийж өгнө. Шонг бетон сууринд суулгаснаас хойш 7 хоногийн туршид хаалтыг угсрах, бэхэлгээ, тулаасанд ачаалал өгч болохгүй.
Шонг газарт 80 см-ээс доошгүй гүнд суулгана.
Шонгийн оройнууд нь заагдсан хэвгий болон дэвсгэр зургийн шаардлагын дагуу нэг түвшинд байна. Шонгийн оройг зөвхөн Инженерийн зөвшөөрөлтэйгөөр тайрна.
Шон хоорондын хаалтууд нь дагуу огтлолыг баримталж шонд нягт бөгөөд бөх бат бэхлэгдсэн байвал зохино.
Хашаа нь газрын гадаргуугийн дагуу баригдана. Хашааны доод ирмэг нь газрын' гадаргуугаас доод тал нь 3 см, дээд тал нь 15 см-ээс ихгүй байна. Хашаа барих газрыг урьдчилан тэгшилнэ. Газрын гадаргуу нь огцом өөрчлөгдөн намссан хэсгүүдэд шонг уртасгаж, хаалтын хавтангаас илүү гарсан хэсэгт төмөр утас татна. Татсан утасны эгнээний хоорондох босоо зай нь барьсан хашааны төрөлд тохирсон байна. Шонг зоож тайрсны дараа тэгшилж засна.
Байгаа хашааг шилжүүлэх ажилд буулгах, xypaax, заасан газарт зөөж аваачих ажлууд орно. Хуучин хашааг шилжүүлж ашиглахад шинэ хашаанд тавих шаардлагууд хамаарах бөгөөд эвдэрч гэмтсэн хэсэг, скоб болон бэхэлгээг солих зэрэг зайлшгүй ажлууд хийгдэнэ.
901.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Суурилуулсан болон шилжүүлсэн хашаа нь урт метрээр хэмжигдэнэ. Хэмжээс нь хашааны шонгуудын дээд ирмэгээр шонгоос шонгийн хоорондох тасралтгүй үргэлжлэх хэмжээгээр тодорхойлогдоно. Энэ хэсэгт нэмэлт тайлбар өгөх болно.
Шилжүүлэх явцад дутсан болон сольсон хашаа нь хэмжээ, төрлөөсөө хамаарсан нэгжээр хэмжигдэнэ.
Хаалга нь төрөл болон хэмжээнээсээ хамаарсан нэгжээр хэмжигдэнэ.
901.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Төлбөр нь дараах байдлаар хийгдэнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
901.10 Хаалтын төрөл метр
901.11 Хаалганы төрөл нэгж
902 дугаар зүйл. Замын хашилтууд
902.01. Ажлын тайлбар
Энэ ажил нь замын хашилтыг байгуулахад чиглэгдэнэ.
Замын хашилтын ажилд тогтоогдсон газар замын хашилтын элементүүд, хэсгүүдийг холбож угсрах ажлууд орно.
902.02 Ашиглах материал
Материалууд нь дараах дэд зүйлүүдэд заасан шаардлагыг хангана.
Хашилтыг будах ажил нь AASHTO-д заасан өнгө, төрөлд тохирсон, AASHTO-ийн авто замын гүүрийн "Металл бүтээцийг будах ба будаг" гэсэн техникийн шаардлагын нөхцөлийг хангасан байна.
902.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Шон. Шонг урьдчилан бэлтгэсэн нүхэнд босоо суулгах буюу зооно. Шон зоохдоо хазайх болон хагарлаас хамгаалсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авна. Шон суулгасны дараа нүхийг шороогоор чигжиж, урьдчилан бэлтгэсэн материалаар нягтруулна. Хучилт хийсэн газар шонг суулгах шаардлага гарвал нүхнээс гарсан материалыг зайлуулан, хучилтыг нөхөн засварлана.
Б. Хашилтын чиглүүлэгч элементүүд. Хашилтын чиглүүлэгч элементүүдийг тасралтгүй жигд үргэлжлүүлэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийн дагуу байрлуулна. Тохируулах зориулалтынхаас бусад бүх боолтууд нь сайн чангалагдаж боогдсон байхаас гадна эргээсээ 12 мм-ээс илүү цухуйж болохгүй.
Гэмтсэн хэсгийг будахдаа зэврэлтийг удаашруулагч дэвсгэр үе хийсний дараа будна. Байрлуулсны дараа будаж болохгүй хийцийг суурилуулахаас өмнө будна. Хашилтын элементүүдийг тодорхой зузаантайгаар багс болон шүршигч ашиглан будна. Будаг нь халцарсан хэсгүүд болон бүх холбогч, бэхлэгч боолтуудын тайрагдсан талыг хоёр давхарлаж будна.
B. Замын хашилтыг өөрчлөх. Үүнд замын хашилтыг буулгах, зөөж xypaax ажлууд багтана.
Хамгаалж бүрээгүй ган деталь хэсэг нь сайн цэвэрлэгдсэн, зэврээгүй байх ба угсарсны дараа хоёр давхар будна.
902.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Чиглүүлэгч хашилт нь захын шонгийн төвөөс урт метрээр хэмжигдэнэ. Чулуун өрлөг болон ган хийцэд бэхлэгдсэн хаалтыг нүүрэн талаар нь хэмжинэ. Нэг шонд бэхлэгдсэн 2 эгнээ хашилтыг хэмжихдээ 1 хаалггэж тооцно.
Захын анкер болон холбогч деталлууд нь ширхгээр хэмжигдэх буюу эсвэл хашилтын ажлын бүрэлдэхүүнд орж тусдаа хэмжигдэхгүй.
902.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Заасан хашилтыг үндэслэн захын анкер болон секцүүдийн төлбөрийг Гэрээнд тусгасан үнээр төрөл бүр дээр нь хийнэ. Хашилтыг шилжүүлэн байрлуулахад төлбөрийг гэрээнд заасан үнээр урт метр тутамд нь хийнэ.
Хийцүүдийг задлах, xypaax, зөех, элэгдэж муудсан элементүүдийг шинээр солих зэрэг ажлуудад нэмэгдэл төлбөр хийгдэнэ.
Төлбөрийг дараах байдлаар хийнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
902.10 Замын хашилт уртметр
902.20 Захын анкер /төрлөөр/ ширхэг
902.30 Захын секц /төрлөөр/ ширхэг
902.40 Хашилтын дунд хэсгүүд ширхэг
903 дугаар зүйл. Замын тэмдэглэгээ
903.01. Ажлын тайлбар
Энэхүү ажлын агуулга нь Гэрээнд заагдсаны дагуу ГОСТ 2347586-д нийцүүлэн замын хучилт дээр зураас, заах тэмдэг, тоо, үсэг г.м. тэмдэглэгээнүүдийг хийхэд оршино.
903.02. Ашиглах материал
Зам дээр хэрэглэх материалууд нь агаарын -40+50°С хэмд ашиглахад гэмтэхгүй байх ёстой. Гэрэл цацруулагч бөмбөлөгүүд нь AASHTO M 247-д заасан техникийн шаардлагыг хангасан байна. Халуун байдлаар нь суулгах термопластик материалууд нь AASHTO M 249-д заасан техникийн шаардлагыг хангасан байна.
Зам дээр тэмдэглэгээ хийх материалын өнгө тод цагаан буюу шар өнгөтэй байна. Гүйцэтгэгч нь үйлдвэрлэгчээс нийлүүлсэн термопластик материалууд нь зохих шаардлагыг хангасан баталгаа бүхий гэрчилгээг танилцуулна.
903.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
Зорчих хэсэг дээр хийгдэх тэмдэглэгээ нь зөвхөн асфальтобетон хучилт дахь битумд агуулагдах дэгдэмтгий бодисууд ууршсаны дараа хийгдэнэ. Тэмдэглэгээ хийх гадаргууг ycaap yraax, шүүрдэх эсвэл даралттай хийгээр үлээлгэх замаар цэвэрлэсэн байна. Тэмдэглэгээ хийхийн өмнө замын гадаргуу нь маш цэвэр, хуурай, шороогүй, тоос, тос, бензин болон бусад бодисоос цэвэрлэгдсэн байна.
Гүйцэтгэгч нь дараах нөхцөлүүдэд тэмдэглэгээ хийх ажлыг зогсооно.
• Гадаргуу чийгтэй
• Агаарын чийгшил 80%-иас давсан
• Агаарын температур цельсийн 10°-аас бага
• Инженерийн саналаар салхины хурд тэмдэглэгээ хийхэд тохиромжгүй Тэмдэглэгээ хийхэд ашиглагдах тоног төхөөрөмжид:
• Замын гадаргууг цэвэрлэх механик шүүр
• Цацруулагч шилэн бөмбөлгүүдийг хуваарилах тоноглолтой замын будаг тавигч машин
• ажлыг дуусгахад шаардлагатай нэмэгдэл гар удирдлагатай төхөөрөмж
Замын тэмдэглэгээ хийх болон шилэн бөмбөлгүүдийг суулгах ажлыг зөвхөн механик аргаар гүйцэтгэх ёстой боловч Гүйцэтгэгчийн шаардсан онцгой нөхцөлд Инженер зөвшөөрвөл гар аргаар гүйцэтгэж болно. Замын тэмдэглэгээ хийх машин нь нэг дор 2 шугам зэрэг татахаас гадна будгийн материалыг хэмнэлттэй зарцуулж жигд зузаантай будах боломжтой байх ёстой. Захтайгаа нэг шугамд, муруйж, гулзайлгахгүйгээр нэг хэмд татна. Термопластик материалаар замын тэмдэглэгээг нэг үе механик аргаар хийнэ. Гүйцэтгэгч нь тасралтгүй ажиллагаатай тэмдэглээний машины ажиллагааг шалгах, Инженерийн тавьсан шаардлагын дагуу болж байгаа эсэхийг турших зорилгоор үйлдвэрлэлийн ажил явагдаагүй тохирох талбайг сонгон авч туршина. Хэрэв ямар нэгэн өөрчлөлт хийх тохиолдолд өөрөөр хэлбэл туршилтын үр дүн нь зохих шаардлагыг хангахгүй бол машинд тохируулга хийх бөгөөд Гүйцэтгэгч нь шаардлага хангах хүртэл туршилтыг давтан хийнэ.
Туршилтын дараа уг тохируулсан машиныг туршлагатай мэргэжлийн хүнд эзэмшүүлж байнгын ажилд ашиглана. Замын тэмдэглэгээний ажил явуулж байгаа машины хурдыг өдөр бүр шалган, тохируулна. Хоёр ба түүнээс дээш шугам татахдаа нэгэн зэрэг, нэг машинаар татна. Замын тэмдэглэгээний термопластик материалыг хадгалах болон бэлтгэхдээ бэлтгэн нийлүүлэгчийн зааврыг мөрдөнө.
Гүйцэтгэгч нь гэрэл цацруулагч материалыг суулгахдаа замын тэмдэглэгээ хийх машины хуваарилагчийг ашиглан замын тэмдэглэгээг хийж дууссаны дараа шууд хийнэ. Термопластик материал дээр цацруулагч тавих орц нь 0,35 кг/м2 байх ба Инженер өөр орц тогтоож болно.
Замын явах ангийн тэмдэглэгээ нь дараах зөвшөөрөгдсөн хязгаартай.
Зузаан: Шугамын болон бусад элементийн зузаан нь стандартын зузаанаас 5%-иас ихгүй байна.
Байрлал: Үсэг, тоо, тэмдэг, шугамын байрлал бүх чиглэлд зурагт үзүүлснээс 20 мм-ээс ихгүй зөрөөтэй байна.
Дэвсгэр зураг дээрх байрлал: Зураглалын аль ч хязгаар дахь шугам нь тэнхлэгтэй параллель байх ба зурагт үзүүлснээс 15 м бүрт 10 мм-ээс ихгүй ялгаатай байна.
Тасархай шугам: Тэнхлэгтэй параллель тасархай шугамын зураасууд нь зурагт үзүүлснээс зөрүү нь 150мм -ээс ихгүй байна.
Хэвтээ муруйн шугам: Тасархай болон үргэлжилсэн хэвтээ муруй шугам нь хордын хэлбэрээр биш нумын хэлбэртэй байж зөрүү нь 20 мм-ээс ихгүй байна.
Замын тэмдэглэгээ хийсэн хэсгүүдэд тэмдэглэгээний термопластик материалууд хатуурч хатах хүртэл замын хөдөлгөөнийг хаана. Гүйцэтгэгч нь замын бүх анхааруулах тэмдэг, хаалт, конус болон бусад шаардлагатай хамгаалалтын хэрэгслүүдээр хангах, тавих, xypaax ажлуудыг хариуцна.
Замын тэмдэглэгээ хийх машин нь янз бүрийн зузаантай шугам татахад тохируулагдсан, 5 км/цаг-аас багагүй хурдтай ажиллах ёстой. Халуун термопластик материалуудыг 4-6 мм-ийн зузаантайгаар гаргахын тулд механик даралтаар шахна. Гүйцэтгэгч нь Инженерт төхөөрөмж ажлын шаардлага хангасан эсэх туршилтыг газар дээр хийж үзүүлнэ. Үсэг, тоо г.м.-ийг цоолборын тусламжтай хийнэ.
Зорчих хэсгийн тэмдэглэгээний үсэг, тоо, тэмдэг, болон шугамууд нь 10мм-ийн диаметртэй адилхан өнгийн цэгийн тусламжтайгаар хийгдэнэ. Будагдсан цэгүүд нь 1,5 м-ээс дотогш зайд дахин хийхгүй байх мөчлөл нь болдог. Зам дээрх төрөл бүрийн шугамуудын эхлэл ба төгсгөл нь тэмдэглэгдсэн байна. Төрөл бүрийн тэмдэглэгээний байдал, хэлбэр нь зам дээр урьдчилан шохойгоор тэмдэглэгдсэн байна. Зорчих хэсгийн тэмдэглэгээг урьдчилсан байдлаар хийж Инженерт шалгуулж зөвшөөрүүлсэн байна.
Зам дээр тавих үсэг, шугамууд нь зурагт болон Инженерийн заасны дагуу хийгдэнэ. Термопластикаар бүрхсэн болон тэмдэглэгээ хийгдсэн талбай нь төлбөр хийх үндэслэл болно.
903.03. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Замын тэнхлэгтэй параллель шугамыг хэмжих нэгж нь түүний шугаман урт байна. Тэмдэглэгээний уртыг түүний тасарсан хэсгүүдийг орхин зурагт болон Инженерийн тодорхойлсноор хэмжинэ.
Замын тэмдэглэгээний үсэг, тоо, тэмдгийн хэмжих нэгж нь элементийн хамгийн бага параллелограммын талбайг квадрат метрээр авсан хэмжээ юм;
Гэрэл цацруулах цагаан шугам болон замын тэмдэг, тоо, үсгийн үнэлгээнд дараах зүйлүүд багтана.
• бүх материалыг хадгалах болон тээвэрлэх зардлууд
• будах газрыг урьдчилан тэмдэглэх
• замын тэмдэглэгээ болон цагаан шугам татах
• Шинэхэн тэмдэглэсэн талбайг замын хөдөлгөөнөөс хамгаалах
• Материалын орцыг тохируулах
903.04. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Замын тэмдэглэгээг сонгох болон тавих ажлуудыг оролцуулан замын тэмдэглэгээг доорх байдлаар санхүүжүүлнэ
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
903.10 Замын тэмдэг, тоо, кв.метр
ба сумнууд
903.20 Халуун термопластик материал метр
ашиглан гэрэл цацруулагч
150мм-ийн өргөнтэй үргэлжилсэн
цагаан шугам татах
903.30. Халуун термопластик материал метр
ашиглан гэрэл цацруулагч
150мм-ийн өргөнтэй тасархай
цагаан шугам татах
904 дүгээр зүйл. Тусгай тэмдгүүдийг байрлуулах
904.01 Ажлын тайлбар
Үйлдвэрлэлийн ажил явагдах хязгаарыг хянах хамгаалах, замын зурвас, объектын байрлалыг тодорхойлоход тусгай тэмдгүүдийг бэлтгэх, байрлуулах ажлууд багтана.
904.02 Ашиглах материал
Тэмдгийн бэхэлгээнд хэрэглэх бетон нь Дэд зүйл 801.2-т заасан техникийн шаардлагыг хангана.
Ган арматур нь зүйл 2007-д заасан техникийн шаардлагыг хангана.
Самбаруудыг боронздоно. Самбарын гадаргуу нь тэгшхэн, үсгүүдийг нь 2 мм-ийн гүнтэйгээр хонхойлгон цохиж бичнэ.
Тэмдгүүдийг бэхлэх шонг угсармал төмөр бетоноор хийнэ. Ган арматур, боронзодсон самбар, тоо болон үсгийг шонг суулгах үед цэвэрхэн байрлуулж бөх бат бэхэлнэ.
Шонгийн дээд тал нь усны үйлчлэлд орохооргүй сайн чанартай байна.
904.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Байрлал. Шонг тогтоосон хяналтын цэгүүдэд байрлуулна. Тэдгээрийг суулгах явцад зөв тал руугаа харсан эсэхийг анхаарч тохируулна. Шонгууд нь газрын гадаргаас дээш тогтоосон өндөртэйгөөр, чанх босоо, бөх бат суулгагдсан байна.
Б. Хамгаалах арга хэмжээ. Эдгээр тэмдгүүд нь гадны нөлөөллөөс хамгаалагдсан байна. Эвдэрсэн болон хазайсан тэмдгүүдийг Гүйцэтгэгч өөрөө хариуцан солих буюу засна.
B. Байршил тогтоох. Хээрийн нөхцөлд тэмдгийг Инженерийн заасан цэгүүдэд байрлуулна.
904.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Байрлуулсан тэмдгүүд нь ширхэгээр хэмжигдэнэ.
904.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн төрөл
|
Төлбөрийн
|
904.10
|
Үндсэн репер
|
шир.
|
904.20
|
Замын зурвасын тэмдгүүд
|
шир.
|
904.30
|
Замын чиглэлийн бэхэлгээний тэмдэг
|
шир.
|
904.40
|
Ажлын хязгаарын хяналтын тэмдэг
|
шир.
|
905 дугаар зүйл. Замын бетон хашилт
905.01 Ажлын тайлбар
Энэхүү ажилд замын дагуу бетон хашилт байгуулах ажил орно.
905.02 Ашиглах материал
Материалууд нь дараах зүйлүүдэд заасан шаардлагыг хангана.
Усны цемент 2011.01.
Жижиг дүүргэгчүүд 2003.01.
Том дүүргэгчүүд 2003.01.
Хөнгөн чулуун материал 2003.14.
Бетоны арчлалтын материалууд 2009.01.
Атаар шингээгч нэмэлтүүд 2009.02.
Химийн нэмэлтүүд 2009.03.
Ус 2010.01.
Үнс 2010.11.
Ган арматур 2008.01.
Угсармал бетон элемент 2010.07.
905.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
Замын бетон хашилтад цутгамал болон угсармал хийцүүдийг ашиглана. Төсөлд зөвхөн нэг төрлийн хашилтыг хэрэглэнэ. Хэрвээ угсармал хийцүүдийг ашиглах явцад зайлшгүй стандартын бус урттай хэсэг гарвал цутгамлаар хийж болно.
Хашилтын нүхийг заасан гүнд ухсаны дараа газрын гадаргыг тэгшилж, нягтруулна. Хзрвээ сул болон шаардлага хангаж чадахгүй xөpc байвал сольж оронд нь сайн чанарын материал ашиглана.
Хашилтыг суулгасны дараа нүхийг чигжихдээ 15 см-ээс ихгүй зузаантай материалаар үе үеэр нягтруулах замаар хийнэ.
Хашилтыг газар дээр нь цутгахдаа хэв буюу гулсагч хэвтэй машиныг ашиглана. Хэвэнд цутгасан бетон элементүүдийг цутгаснаас хойш 12 цагийн дараа шахалтын бөх батын үзүүлэлт нь 110 кг/см2 хүрсэн үед хэвнээс гаргана.
Хашилтын гадна гадаргуу нь 2-р ангилалд заасан шаардлагыг хангаж өнгөлөгдсөн байна. Гулсагч хэвийг ашигласан нөхцөлд сойзоор өнгөлгөө хийнэ. Заводод бэлтгэсэн элементэд цементжүүлэх тусгай аргаар заслалыг нь хийнэ.
Дагуу чиглэлд хашилтын тэгш бусыг 3 м-ийн рейкээр шалгахад 6 мм-ээс ихгүй байна. 3 м-ийн рейкээр элементүүдийн уулзварын хэсэгт шалгахад хэвтээ болон босоо чиглэлд зөвшөөрөгдөх зөрүү нь 6 мм байна. Хашилтын зөв байрлал нь түүний цементэн зуурмагаар цутгасан сууриас хамаарна.
Хашилтын угсармал хэсгүүдийг хооронд нь гагнах бетон нь угсармал хийцийн адил бөх бат, хашилтыг нэг элемент шиг ажиллахад гол үүргийг гүйцэтгэнэ.
905.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Бетон хашилт нь хашилтын тэнхлэгийн шугамын дагуух урт метрээр хэмжигдэнэ.
905.04 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Төлбөр нь доорх байдлаар хийгдэнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
905.10 Бетон хашилт урт метр
906 дугаар зүйл. Хөдөлгөөнийг зохицуулах
906.01 Ажлын тайлбар
Энэхүү хэсэгт замын тэмдэг, хаалт, гэрлэн дохио, конус, бетон хашилт, зорчих хэсгийн тэмдэглэгээ болон бусад хөдөлгөөн зохицуулах байгууламжуудыг ашиглах, байрлуулах, бэлдэх зэрэг ажлууд багтана. Уг ажил нь хөдөлгөөнийг зохицуулах батлагдсан төлөвлөгөөтэй уялдсан байна.
906.02 Ашиглах материал
Дээр дурьдсан элементүүд нь Гэрээнд заасан техникийн тусгай шаардлагыг хангасан байна.
905.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
Хөдөлгөөнийг зохицуулах шаардлагатай хэрэгслүүдийг барилгын ажил эхлэхийн өмнө ажлын байдалд бэлтгэнэ. Замын хучилт байгуулах г.м. чухал ажлуудыг гүйцэтгэж байх үед хөдөлгөөн зохицуулах хэрэгсэл, тоноглолууд нь ажил явагдаж байгаа газарт үйлчилж байх ёстой.
Хэрэв Инженер хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж үзсэн тохиолдолд ажлыг зогсооно. Инженер нь хүн ам, барилгын ажилчдын аюулгүй байдлыг хангах ажил санаатай буюу ноцтой зөрчигдсөн гэж үзвэл хөдөлгөөний аюулгүй байдлыг өөрөө зохицуулж гарсан зардлыг Гүйцэтгэгчээс суутгана.
Гүйцэтгэгч нь авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавих зорилгоор замын зохицуулагчийг томилон ажиллуулна. Замын зохицуулагчдыг амралтын болон шөнийн цагаар хөдөлгөөнийг зохицуулахад ашиглах холбооны хэрэгслээр хангана. Зохицуулагчийн нэрийг барилгын ажил эхлэхийн өмнө тодорхойлж, орон нутгийн цагдаагийн газар мэдэгдэнэ.
Шаардлагатай үед замын хучилт болон гадаргууд гэмтэл учруулалгүйгээр замын тэмдэглэгээг арилгана. Энэ ажлаас гарсан хаягдлууд нь yc зайлуулах байгууламжийг бохирдуулах, замын хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тул хаягдлыг шууд цэвэрлэж, зайлуулна. Тэмдэглэгээг арилгасан гадаргуу нь бусад гадаргуугийнхаа адил өнгө, бүтэцтэй байна. Тэмдэглэгээг будаг буюу битумээр хийсэн тохиолдолд арилгахыг зөвшөөрөхгүй.
Зорчих хэсгийн тэмдэглэгээг хөдөлгөөнийг зохицуулахтай уялдуулан хийнэ. Хуучин тэмдэглэгээг арилгаж, шинэчлэх ажлыг замын хөдөлгөөнийг зохицуулж өөрчлөхөөс өмнө хийнэ.
906.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Хөдөлгөөнийг зохицуулах ажил нь 906.05-д заасны дагуу урт метрээр эсвэл нэгж цагаар тодорхойлогдоно.
905.04 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хөдөлгөөнийг зохицуулах хэрэгслийн төлбөрт тэдгээрийг нийлүүлэх, суурилуулах, засварлах, ашиглах, xypaax г.м. зардлуудыг дараах хэлбэрээр тооцно.
Зүйлийн дугаар
|
Төлбөрийн хэлбэр
|
Төлбөрийн нэгж
|
906.10
|
Замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэг
|
шир. буюу м2
|
906.15
|
Хашилт /төрлөөр/
|
шир. буюу м2
|
906.20
|
Торх
|
шир.
|
906.25
|
Конус
|
шир.
|
906.30
|
Босоо самбар
|
шир.
|
906.35
|
Гэрлэн дохио /төрлөөр/
|
шир.
|
906.40
|
Гэрэлтэгч заалттай самбар
|
шир.буюу нэгж хугацаа
|
906.45
|
Зорчих хэсгийн түр шон
|
метр
|
906.50
|
Түр шонг зайлуулах
|
метр
|
906.55
|
Зорчих хэсгийн өндөрсгөсөн түр шон
|
шир.
|
906.60
|
Бетон хаалт (түр)
|
метр
|
906.65
|
Чиглүүлэгч байгууламж
|
шир.
|
906.70
|
Хөдөлгөөнийг зохицуулах дүрснүүд
|
шир.
|
906.75
|
Аваарын хамгаалалт (түр)
|
шир
|
Гүйцэтгэгчийн буруугаас эвдрээгүй, засвар хийх нөхцөлгүй болсон замын хөдөлгөөнийг зохицуулагч хэрэгслийг солих ажлыг Дэд зүйл 906.04. ба 906.05-д заасны дагуу үнэлж, төлбөрийг хийнэ. Алдагдсан буюу зохицуулах хэрэгслийг буруу ашигласан мөн ердийн шаардлагад тохироогүй бол төлбөр хийгдэхгүй.
1000 ДУГААР БҮЛЭГ
ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ БА ТОХИЖИЛТ
1001 дүгээр зүйл. Хөрсийг эвдрэлээс хамгаалах
1001.01 Ажлын тайлбар
Хөрсний эвдрэлээс хамгаалах ажилд гэрээнд зааснаар эсвэл гэрээний хүчинтэй байх хугацаанд инженерийн шийдвэрээр налуу газруудад далан, суваг шуудуу, yc хуримтлуулагч, өөрийн шуудуу байгуулах, зулхай, хайрга дэвсэх, хаалт хийх, ургамалжуулах болон эвдрэлээс хамгаалах бусад арга хэмжээнүүд хамаарна.
Хөрсний эвдрэлээс хамгаалах түр арга хэмжээ нь барилгын ажлын үед болон барилгын ажлын дараа бага зардлаар үр ашигтай хийгдэхээр төлөвлөгдөн эвдрэлээс хамгаалах байнгын арга хэмжээтэй зохицсон байна.
1001.02 Ашиглах материал
Материал нь дор дурдсан дэд зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байх ёстой. Үүнд:
Бордоо 2011.03
Yp 2011.04
Ургамлын хаягдал 2011.05
Эвдрэлээс хамгаалах тор 2011.07
1001.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
Хөрсний эвдрэлээс хамгаалах түр болон байнгын apra хэмжээний хөтөлбөрийг барилгын ажил эхлэхийн өмнө цэвэрлэгээ хийх, сэндийлэх, замд тэгшилгээ хийх, гүүр болон ус дамжуулах бусад байгууламжийг барих, түр зам, карьер нээх, газар шорооны овоолго хийх талбай байгуулах г.м. ажлуудад авч үзэх ёстой.
Хөрсний эвдрэлээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр болон барилгын ажил явуулах аргачлал Инженерээр батлагдаагүй байхад барилгын ажил эхлэх ёсгүй. Энэ хөтөлбөрт цэвэрлэгээ хийх, хөрсийг yxax, сэндийлэх, карьерыг ашиглах явцад эвдрэлд орж болох хөрс бүхий талбайн хэмжээг тодорхойлж түүнийг багасгах арга хэмжээг тусгана. Хөрсийг эвдрэлээс хамгаалах түр болон байнгын арга хэмжээнд нэн тэргүүнд ойр орчмын гол горхи, усны урсац газрууд, нуур, цөөрөм, усан сангуудыг бохирдлоос хамгаалах ажлууд орно. Үүнд: түр далан, гарам барих, үр суулгах г.м. эвдрэлээс хамгаалах бусад apra хэмжээнүүд багтана. Газар шорооны ажлын үед далан ба ухмалын налууд үр суулгах, зүлэгжүүлэх г.м.-ээр түүнийг хамгаалсан байх шаардлагатай.
Эвдрэлээс хамгаалах байнгын apra хэмжээнүүдийг энэ чиглэлээр батлагдсан хөтөлбөрөөр дамжуулан зураг төсөлд тусгана. Эвдрэлээс хамгаалах түр арга хэмжээ нь барилгын ажлын явцад тогтмол гарч болдог нөхцөл байдлуудыг арилгахад чиглэхээс биш тухайн төслийн эвдрэлээс хамгаалах урт хугацааны арга хэмжээнд холбогдолгүй.
Цэвэрлэгээ болон бут хожуулын үндэслэгээний ажлыг гүйцэтгэхдээ түүний apaac тэгшилгээний ажлыг байнга хийх бөгөөд энэ нь хөрсний эвдрэлтэй тэмцэх урт хугацааны apra хэмжээний нэг хэсэг болно. Барилгын ажлын үе шатуудад хөрсийг эвдрэлээс хамгаалах түр apra хэмжээг авах шаардлага гарч болно.
Хөрсийг эвдрэлээс хамгаалах урт хугацааны хөтөлбөрийн хэмжээнд хийгдэх тэгшилгээний ажил, үр суулгах болон эвдрэлээс хамгаалах бусад ажлаас хамааруулан ухмал, далан барих карьер ашиглах ажлын талбай урьдчилан тодорхойлно. Хэрвээ улирлын чанартай барилгын ажлын үед дээрх нөхцөл биелэгдэх боломжгүй бол хөрсийг эвдрэлээс хамгаалах түр арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ.
Хөрсийг эвдрэлээс хамгаалах түр apra хэмжээний үр дүн нь хангалтгүй болж муу үр дагавар гарах бол Гүйцэтгэгч нь өөрийн зардлаар нэмэгдэл apra хэмжээг авна.
Хөрсийг эвдрэлээс хамгаалах түр арга хэмжээнд замын зурвасын гадна талд карьер, түр зам барих г.м.-ээр барилгын ажлын талбайн гадна талд ажил явуулах шаардлага гарч болно. Энэ тохиолдолд Гүйцэтгэгч нь газар ашиглахтай холбогдсон зөвшөөрлийг авах үүрэгтэй.
Захиалагч гэрээнд зааснаар барилгын ажлыг хүлээн автал Гүйцэтгэгч хөрсний эвдрэлээс хамгаалах арга хэмжээг хариуцна.
1001.04. Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан тодорхой нөхцөл болон хэмжих нэгжээр хийнэ.
1001.05. Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хөрсний эвдрэлээс хамгаалах байнгын болон түр apra хэмжээний ажлын хэмжээг гэрээнд заасан ажлын төрөл бүрээр тодорхойлж, Гэрээнд тусгагдсан үнээр төлбөрийг тооцно.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
1001.10 Хөрсийг эвдрэлээс Ажлын төрөл бүр дээр
хамгаалах төрөл бүрийн нэгжийн үнэлгээгээр ажлууд
1002 дугаар зүйл. Ургамлын хөрс
1002.01. Ажлын тайлбар
Энэ ажилд карьер ашиглалтын болон газар шорооны ажил хийгдэж байгаа хязгаарлагдсан талбайн ургамлын хөрсийг хуулах, хаягдлыг цуглуулах ажлууд багтана. Мөн газар шорооны ажил дууссаны дараа ухмалын болон өндөрлөсөн далангийн хажуу налууд ургамлын хөрсийг тарааж тэгшлэх ажил орно.
1002.02 Ашиглах материал
Ургамлын хөрс нь 2011.01-р Дэд зүйлд заасан шаардлагыг хангана.
1002.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
Ургамлын хөрсийг далангийн материалыг зөөж тээвэрлэх, газар шорооны ажил эхлэхээс өмнө хуулж дахин ашиглахаар овоолсон байх ёстой. Далан, усан сан болон бусад усны урсгал залах байгууламжуудын хязгаарыг ургамлын хөрс хуулахаас өмнө тодорхойлсон байх ёстой. Ургамлын хөрсийг байгалийн усанд муу нөлөө үзүүлэхгүйгээр хуулах ёстой бөгөөд мөн ажлын талбайн гадна урсаж буй усыг хааж боохгүйгээр овоолсон байх ёстой. Овоолсон шорооны хажуу налуу нь 2:1-ээс хэтрэхгүй байна. Овоолсон ургамлын хөрсийг тойруулан далан болон хашилт, дэрсэн хаалт барина. Ургамлын хөрсний овоолгод түр зуур үр суулгах ажил нь овоолго хийснээс хойш 15 хоногийн дотор хийгдсэн байх ёстой.
Илүүдэл ургамлын хөрсийг зайлуулах шаардлагатай.
Ургамал тарих талбайг 10 см-ээс багагүйгээр сэндийлж өгнө. Ингэснээр асгасан ургамлын хөрс нь доод үетэйгээ нийлж ургах нөхцөлийг бүрдүүлдэг.
Бэхэлгээнд хэтэрхий нойтон буюу хөлдүү, эсвэл тэгшилгээ болон зүлэгжүүлэлтэд муу нөлөө үзүүлэхээр байвал ургамлын хөрсийг буцааж дэвсэхгүй. Ургамлын хөрсийг 3:1 буюу түүнээс их налуутай хэсэгт хамгийн багаар 5 см-ийн зузаантайгаар, тэгшивтэр гадаргууд 10 см-ээс дээш зузаантайгаар, жигд тарааж хөнгөн дагтаршуулж дэвсэнэ.
Ургамлын хөрсний боловсруулалтын үр дүнд газрын гадаргуу овон товонтой болсон бол yc тогтохоос сэргийлж тэгшлэх шаардлагатай. Ургамлын хөрсийг сайн ургацтай байлгах үүднээс ул хөрстэй нь сайн нягтруулж үр суулгах үеийг бүрэлдүүлнэ.
1002.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
A. Ургамлын хөрсийг хуулах болон зайлуулах ажлын хэмжээ нь куб метрээр илэрхийлэгдэнэ.
Б. Ургамлын хөрсийг авчрах, дэвсэх ажлын хэмжээ нь ажил дуусаад хүлээн авсны дараа дэвссэн талбайн квадрат метрээр илэрхийлэгдэнэ.
B. Ургамлын хөрсийг буцааж дэвсэх ажлын хэмжээ нь ажлыг хүлээлгэн өгсний дараа ургамлын хөрсийг дэвссэн квадрат метрээр илэрхийлэгдэнэ.
1002.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хүлээн авсан ажлын гүйцэтгэлийн төлбөр нь дараах байдлаар хийгдэнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
1002.10 Ухмал болон овоолго м3
(ердийн хөрс хуулалт)
1002.20 Ургамлын хөрсийг бэлтгэж буцааж м2
дэвсэх
1002.30 Хуулсан ургамлын хөрсийг тарааж м2
дэвсэх
1003 дугаар зүйл. Мод, бут суулгах, зүлэгжүүлэх
1003.01 Ажлын тайлбар
Энэ ажилд тодорхойлсон төрөл, хэмжээ, насаар нь мод бутыг авчирч суулгах, шилжүүлэн суулгах, талбайг зүлэгжүүлэх ажлууд хамаарна.
1003.02 Ашиглах материал
Материал нь дараах дэд зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Бетон өрлөг 2005.03
Ургамлын хөрс 2011.01
Хөдөө аж ахуйн зориулалттай шохойн чулууны нунтаг 2011.02
Бордоо 2011.03
Ургамлын хаягдал 2011.05
Үрсэлсэн суулгац 2011.06
Ус 2011.08
Бусад материалууд 2011.08
1003.03 Барилгын ажилд тавигдах шаардлагууд
A. Ургамал суулгах улирал
Ургамал суулгах болон зүлэгжүүлэх ажлыг цаг агаарын зохимжтой улиралд гүйцэтгэнэ.
Мөнхийн ногоон ургамал-(Захиалагч хугацааг зааж өгнө.)
Суулгацын ажил нь хөлдүү газар буюу хөрсний шаардлага хангаагүй үед хийгдэх ёсгүй.
Б. Таримлыг бэлтгэх ба хийх хяналт
Инженер таримлыг авчрахаас 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдлийг хүлээн авсан байна. Суулгах таримлыг үрслүүлэх байранд буюу туршилтын талбайд байхад нь хяналт хийнэ.
Гүйцэтгэгч нь тарих ургамал болон зүлэгжүүлэлтийн талаарх мэдээлэл болон шалгалтад шаардлагатай бүх бичиг баримт, баталгааг гаргаж өгөх ёстой. Суулгах материалыг ургамлын талбайгаас ачихад өгсөн зөвшөөрлийг уг материалыг хүлээлгэж өгсөнд тооцож болохгүй. Суулгах ургамал нь ургамлын өвчин хортон шавьжнаас сэргийлэгдсэн холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байх ёстой.
B. Түр зуурын хадгалалт, арчлалт
Суулгах ургамлыг хадгалахдаа чийгтэй орчинд байлгах ба тээвэрлэх, түр хадгалах, ажлын талбайд байлгах явцад үргэлж арчилж байх ёстой. Тээвэрлэн авчирсан, гэхдээ эхний ээлжид суулгахаар төлөвлөөгүй ургамлыг дараах байдлаар хамгаалах хэрэгтэй. Үүнд: Нүцгэн үндэстэй ургамлыг бие биенээс нь салган шуудуулсан нүхэнд хийнэ. Шороотой үндэс бүхий ургамлыг чийгтэй орчинд байлгаж үндэстэй хэсгийг модны үртэс эсвэл бусад тохиромжтой материалаар хучиж хадгална.
Г. Байршлыг тогтоож, тэмдэглэх
Ургамал суулгах газар, суурийн эргэн тойронд талбайн нөхцөлд тохируулан гадсаар тэмдэг тавина.
Д. Суулгах нүх yxax болон мөрлөгөө гаргах
Суулгах нүх yxax болон мөрлөгөө гаргахын өмнө уг талбайн хил хязгаарыг тогтоож Гэрээнд заасны дагуу тэгшилгээг хийнэ. Чулуу, хогийн ургамал, үндэс зэрэг буцааж булахад тохиромжгүй материалуудыг нэн тэргүүнд зайлуулж хаях хэрэгтэй. Суулгах нүх нь буцааж булахад боломжтой, шаардлагатай өргөнөөр ухагдах ёстой.
E. Буцааж булах хөрсийг бэлдэх
Буцааж булах хөрс нь шавранцартай холимог xap хөрс, эсвэл сонгогдсон хөрс, хүлэрхэг хөвд эсвэл хүлэрхэг ялзмагийн хольцоос бүрдэнэ. Нийт хольцын тавны дөрөв нь xap хөрс, шавранцар, сонгогдсон хөрс, тавны нэг хэсэг нь хүлэрхэг хөвд эсвэл хүлэрхэг ялзмаг байна.
Ж. Ургамал суулгах
Ургамлын үндсийг суулгахдаа эгц босоо байрлалтайгаар, үрслэгээ суулгацын байранд болон туршилтын талбайд тарьсан гүнтэй ижил түвшинд эсвэл түүнээс ялимгүй гүн түвшинд суулгах ёстой.
1. Нүцгэн үндэстэй ургамлыг суулгах
Буцааж булахаар бэлтгэсэн хөрсийг үндэс суулгахад хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээнд хийж, нүхний голд аль болох зохимжтой байрлалд ургамлаа суулгана. Хугарсан буюу гэмтсэн үндсийг эрүүл хэсэгт нь тулган цэвэрхэн огтолж тайрна.
Буцааж булахдаа бэлтгэсэн хөрсийг нүцгэн үндэсний эргэн тойронд болон дээр нь хийж дагтаршуулж, сайтар услах шаардлагатай. Суулгасан ургамлын эргэн тойронд нүхний диаметртэй тэнцүү хэмжээний yc тогтох тогоог 10 см-ийн гүнтэй хийж өгнө.
2. Шороотой болон уутаар ороосон үндэстэй таримлыг суулгах
Ийм үндсийг суурьтай, эгц байрлалд тогтвортой сайн суулгана. Зөөхдөө үндэсний шороотой хэсгээс нь барина. Хугарсан буюу үндэсгүй болсон ургамлыг хэрэглэхгүй. Буцааж булах хөрсийг шороотой үндэсний тал гүнд хүртэл хийж нягтруулаад усална. Суулгахын өмнө уутыг доороос нь зүсэж нугалсан байх ба үлдсэн шороог буцааж хийхдээ уутыг салгана. Суулгасан ургамлын эргэн тойронд суулгасан нүхний диаметртэй тэнцүү хэмжээгээр 10 см гүнтэй yc тогтоох тогоо хийж өгнө.
3. Хайрцагт үндсийг үрслүүлэх
Хайрцагт үрслүүлсэн суулгац нь хайрцагны хэмжээнд тохирсон байх буюу хайрцагны өндрөөс илүү гарч ургасан эсвэл үндэс нь хайрцагнаас гадагш ургасан бол шаардлагад нийцэхгүй. Хайрцган дахь үрслүүрийг тарихаас өмнө хайрцагнаас гаргаж болохгүй ба үндсийг гэмтэхээс хамгаалж арчлах хэрэгтэй. Үрслүүрийг бэлтгэсэн нүхэнд босоо байрлуулан, маш тогтвортой сайн суулгах ёстой. Буцааж булах хөрсийг шороотой үндэсний талд хүртэл хийж нягтруулаад усалсны дараа үлдсэн хөрсийг нэмж хийнэ.
Ж. Бордох
Тусгайлан заасан үйлдвэрийн бордоо нь үндэс суулгасан нүх бүрийн эргэн тойронд хүрэлцэхүйц хэмжээгээр жигд тараагдах ёстой. Суулгасан төрөл бүрийн ургамалд хэрэглэх бордооны хэмжээг Гэрээнд зааснаар баримтална. Бордоог ургамлын үндсийг суулгасны дараах 5 хоногийн турш суулгасан нүхний дээд үенд 5 см хүртэл гүнд хийнэ. Суулгасан ургамалд тохирох бордоог буцааж булахаар бэлдсэн хөрсөнд зохих хэмжээгээр хольж хэрэглэнэ. Суулгасан нүхэнд хамгаалалт хийхээс өмнө бордоог хийнэ.
И. Усалгаа
Үндсийг суулгаж байхдаа, мөн суулгасны дараа услах ба ургамлыг yprax хугацаанд шаардлагатай хэмжээгээр усална. Услахдаа суулгасан ургамлын эргэн тойрны хөрсийг чийгээр ханатал нь усална. Ургамлыг ургах тодорхой хугацаанд Инженерийн заавраар хийгдсэн услалтыг хэмжиж, төлбөрийг тусад нь тооцно.
K. Бэхэлгээ
Ургамлыг суулгасны дараа түүнд тулаас болон татуурган бэхэлгээ хийсэн байх ёстой.
Л. Баглах
Зөвхөн навчит модыг баглаж бэхэлнэ. 10 см буюу түүнээс дээш диаметртэй модны их биеийг таар эсвэл бусад зохимжтой материалаар модны сууриас эхлэн эхний мөчир хүртэл орооно. Ороосон хэсгийг 60 см-ийн зайтайгаар дээгүүр, доогуур уяж бэхэлнэ. Модны их биеийн баглааг үзлэг шалгалт буюу уг ажлыг хүлээж авах хүртэл авах ёсгүй.
M. Хаталтын эсрэг авах арга хэмжээ
Инженерийн зааврын дагуу баглаа хийхийн оронд будаг, шохой шүршиж хаталтын эсрэг арга хэмжээ авна.
H. Тайрах
Хүнд гэмтсэн буюу хугарсан мөчрийг тайрах шаардлагатай байдаг.
O. Ургамлын хаягдлаар хамгаалалт хийх
Мод бутны нүх, түүний эргэн тойрны хонхор болон гадуурх талбайн орчим заасан гүнд хамгаалалт хийнэ. Хамгаалалтыг модны үртэс, холтос, хүлэрхэг хөвд эсвэл бусад зөвшөөрөгдсөн материалаар хийж болно. Ургамлыг суулгасны дараа 24 цагийн дотор хамгаалалтыг хийнэ.
П. Сэргээн засварлалт ба цэвэрлэгээ
Барилгын ажлын явцад гэмтсэн зүлэг ногоог Гүйцэтгэгч өөрийн зардлаар анхны байдалд нь оруулж сэргээн засварлана.
P. Суулгасан ургамлыг арчилж тордох
Суулгасан ургамлын амьдрах чадвар нь тогтоосон хугацааны төгсгөлөөр тодорхойлогдоно. Амьдралын мөчлөгийн хугацаа нь хуанлийн 90 хоног байна. Амьдралын мөчлөгийн хугацаанд арчилгаа, усалгаа, хөрс боловсруулалт, тайралт, засвар, бэхэлгээ болон ургамлыг эрүүл ургуулахад чиглэгдсэн бусад ажлууд багтана. Өвчилсөн ургамлыг талбайгаас түргэн зайлуулах шаардлагатай. Урьдчилсан үзлэг шалгалт нь ургамлын амьдралын мөчлөг дуусахаас 30 хоногийн өмнө ургамлын амьдрах чадварыг тодорхойлох зорилготой хийгдэнэ. Дараагийн ургац өгөх улиралд эсвэл хавар, намрын төгсгөлд өвчилсөн ургамлыг зайлуулж эрүүл ургамлаар сольж суулгана. Эцсийн үзлэг нь ургамлыг сольж суулгасны дараах 30 хоногийн дотор явагдана.
1003.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих apra
Тодорхойлсон төрөл болон хэмжээний ургаж байгаа мод, бут, ороонг ургамлын тоогоор төлбөр хийгдэнэ. Эцсийн шалгалтын үед амьд, эрүүл байгаа ургамлыг тооцоонд авна.
1003.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Хэрэв шаардлагатай бол буцааж булахаар бэлтгэсэн хөрснөөс бусад yc болон ургамлын хөрсийг Зүйл 208-д заасны дагуу тооцож төлбөр хийнэ.
Төлбөрийг дараах байдлаар хийнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
1003.10 Тарьсан ургамлын нэр ширхэг
(хэмжээ)
1004 дүгээр зүйл. Налуугийн бэхэлгээ
1004.01 Ажлын тайлбар
Энэ ажил нь тодорхойлон заасан газарт чулуу дэвсэж бэхлэх болон буталсан чулуун шүүр эсвэл шүүрүүлэгч даавуун бэхэлгээ хийх ажлуудаас бүрдэнэ. Мөн суурь бэлтгэх, шуудууг yxax, илүүдэл шороог зайлуулах ажлууд орно. Хэрэв зөвшөөрөгдвөл буталсан чулууг бетоны жижиг хэсгүүдээр сольж бодно.
1004.02 Ашиглах материал
Материал нь дараах дэд зүйлд заасан шаардлагыг хангана.
Чулуун бэхэлгээ 2004.01
Ёроолын хавтан бэхэлгээ 2004.02
Шүүрүүлэгч даавуун бэхэлгээ 2004.03
1004.03 Барилгын ажилд тавигдах шаардлага
A. Шороон суурийг бэлтгэх
Бэхэлгээг хийхийн өмнө газрын гадаргууг жигд нягтруулж заагдсан хэлбэр хэмжээгээр тэгшилсэн байх ёстой. Бэхэлгээний ажил нь налуугийн ёроолд байгалийн хөрсөнд гаргах шуудууны ажлаас эхэлнэ. Шуудуу нь 60 см-ийн гүнтэй хана нь ухмал болон далангийн налуутай ижил налуутай байх ёстой.
Б. Чулуун өрлөг
Чулуун өрлөг нь тусгайлан заасан зузаанаар хийгдэх ба энэ зузааны хүлцлийн хязгаар нь ± 2 см байна. Чулуунуудыг цэвэрхэн нэгэн жигд эвлүүлж нягт байрлуулах ёстой. Жижиг чулуунуудыг тусад нь ялгаж болохгүй бөгөөд дэвс?эр үед нь жигд тарааж байрлуулна.
B. Ёроолын хавтан бэхэлгээ
Хавтан нь нэгэн жигд зузаантай байрлах ёстой бөгөөд зузааны хүлцлийн хэмжээ нь +2 см байна. Хавтан нь чулуун өрлөгийг хийхэд хөдлөхгүй байх үүднээс нягт хөдөлгөөнгүй суусан байх ёстой. Хавтан бэхэлгээг шуудуунд чулуун дэвсгэр хийсний дараа, налууд чулуун өрлөг хийхээс өмнө хийх ёстой.
1004.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Налуугийн бэхэлгээ нь зөвшөөрөгдсөн материалын квадрат метрээр хэмжигдэнэ. Талбайн хэмжилт нь бэхэлгээ хийсэн гадаргуутай адилаар хийгдэнэ. Хөрс yxax, буцааж булах, материал зайлуулсны хэмжилт тусдаа хийгдэхгүй.
1004.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Төлбөр дараах байдлаар хийгдэнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
1004.10 Чулуун өрлөг м2
1004.20 Ёроолын хавтан бэхэлгээ м2
1005 дугаар зүйл. Зүлэгжүүлэлт
1005.01 Ажлын тайлбар
Энэ ажил нь зүлэгжүүлэхээр заасан бүх талбайд хөрс бэлтгэх, үр суулгах, бордох, шаардлагатай бол шохойгоор бордох ургамлын хаягдлаар хучих зэрэг ажлаас бүрдэнэ.
1005.02 Ашиглах материал
Материалууд нь дараах шаардлагыг хангасан байна.
Битумын эмульс 2002.03
Хөдөө аж ахуйн зориулалттай шохойнч улууны нунтаг 2011.02
Бордоо 2011.03
Yp 2011.04
Ургамлын хаягдал 2011.05
1005.03 Барилгын ажилд тавигдах шаардлагууд
Зүлэгжүүлэх ажлыг барилгын ажлыг бүрэн буюу хэсэгчлэн дууссан тохиолдолд хийнэ.
A. Хөрс бэлтгэх
Yp суулгах талбайн сэвсгэр байдлыг хангахын тулд тусгайлан заасан гүнд хөрс боловсруулалт хийсэн байх шаардлагатай. 3:1-ээс их налууд хөрсний боловсруулалтын гүн нь зааснаас арай бага байж болно. Yp суулгах талбай нь тэгшилгээ бүрэн хийгдсэн, ургамлын хоггүй, 5 см болон түүнээс дээш диаметртэй чулуугүй, мөн чулуулгийн хэлтэрхийгүй байх ёстой. Хэрэв шаардлагатай бол хөрс бэлдэх явцад буюу өмнө нь хөрсний өнгөн хэсэгт тодорхой гүнд шохойн чулууны нунтаг жигд хольж өгч болно.
Б. Yp суулгах улирал
Yp суулгах хэвийн улирал, хугацааг үр нийлүүлэгч тодорхойлж заана. Yp суулгах хугацааг Гэрээнд заасан байж болно. Дээр дурдсанаас өөр хугацаанд үр суулгах шаардлагатай бол Инженерээс бичгээр зөвшөөрөл авна. Салхитай үед эсвэл газар хэтэрхий нойтон, хөлдсөн, боловсруулалт хийх боломжгүй үед үр суулгах ажлыг хийж болохгүй.
B. Хэрэглэх аргууд
Yp, бордоо, шохойн чулууны нунтаг болон ургамлын хаягдал материалуудыг доорх аргуудаар хэрэглэнэ.
1. Нойтон арга
Yp, бордоо эсвэл ургамлын хаягдал материалуудыг заасан хэмжээгээр хольж усанд найруулаад нэгэн жигд даралтаар тогтоосон нормын дагуу цацна. Yp, бордоо, хөрсний шохойн чулууны нунтгийг сайтар хольсны дараа модны ургамлын хаягдал материалыг нийлүүлж хольц бэлтгэнэ. Хольцыг тариалалтын талбайд хэрэглэх хүртлээ тасралтгүй хутгаж байх шаардлагатай. Хольцыг бэлдсэнээс хойш 8 цагийн дотор хэрэглэх ёстой. Хольцыг шаардлагын дагуу бүрэн цацагдаагүй талбайд зааврын дагуу дахиж цацна. Үйлдвэрлэгчийн зааврыг ашиглан үрийг арвижуулна. Yp бордоо болон ургамлын хаягдал материалыг нойтон аргаар тараасан тохиолдолд нягтруулалт шаардлагагүй.
2. Хуурай арга
Механик үр суулгагч, бордоо цацагч болон бусад механик apraap үр суулгагч тоног төхөөрөмжүүдийг ашиглан хуурай байдлаар бордоог цацаж үрийг суулгана.
Хуурай бордоо, шохойн чулууны нунтгийг тогтоосон хувь хэмжээгээр нь шаардлагатай гүнд тус тусад нь хийнэ. Yp суулгах ажил дууссаны дараа 8 цагийн дотор уг талбайг нягтруулах шаардлагатай.
Хуурай аргаар үр суулгах, бордох, шохойн чулууны нунтгийг цацах талбай нь механик үр суулгагч төхөөрөмж хэрэглэх боломжгүй бол гар аргаар суулгаж болно.
Г. Ургамлын хаягдлаар хамгаалалт хийх
Сүрэл, өвс болон ургамлын хаягдал бусад материалыг 1 га газарт 2 тонн opoxoqp үр суулгасан талбай дээр нэгэн жигд тараана. Хамгаалалтын материалыг битумын, эмульс, бусад цавуулаг материал, тор болон олс, дээс зэргээр сүлжиж бэхэлсэн байж болно. Битумын эмульсыг цавуулаг бэхлэгч материал болгон хэрэглэж байгаа үед тусгайлан заасан нормын дагуу хэрэглэнэ. Хиймэл байгууламж, замын хучилт, хөрс, ургамалд битумын эмульс хүргэхгүйн тулд урьдчилан сэргийлэх apra хэмжээ авсан байх ёстой. Шинээр тэгшилсэн налууд яаралтай хамгаалалтыг үр суулгах улирал болоогүй үед хийх шаардлагатай бол өвс, сүрлээр хамгаалалтыг хийж тариалалтын улиралд үр суулгах ажлыг хийж болно.
Д. Хортон, шавьжнаас хамгаалах
Өт хорхойноос хамгаалахдаа төлөвлөсөн талбайд шаардагдах материалуудыг заасан хэмжээгээр хэрэглэнэ.
E. Барилгын ажлын явц дахь арчилгаа
Yp суулгасан талбайг эцсийн байдлаар хүлээн авах хүртэл арчилж хамгаалах ёстой. Yp суулгасан талбайд гарсан эвдрэлийг Гүйцэтгэгч өөрийн зардлаар засна.
1005.04 Ажлын гүйцэтгэлийг хэмжих арга
Зүлэгжүүлсэн талбай нь үр цацагдаж бордогдсон газрын гадаргуугийн 40 метр квадрат тутмаар хэмжигдэнэ.
1005.05 Гүйцэтгэлийн төлбөр хийх үндэслэл
Зүлэгжүүлсэн хөрсөнд тусад нь 1002-р Зүйлд заасны дагуу төлбөр хийгдэнэ. Төлбөрийг дараах байдлаар хийнэ.
Зүйлийн дугаар Төлбөрийн төрөл Төлбөрийн нэгж
1005.10 (а)Нойтон аргаар зүлэгжүүлэх га
1005.20 Нойтон apraap зүлэгжүүлэх га
(хамгаалалтгүй)
1005.30 (б)Хуурай аргаар зүлэгжүүлэх , га
1005.40 Хуурай аргаар зүлэгжүүлэх га
(хамгаалалтгүйгээр)
2000 ДУГААР БҮЛЭГ
МАТЕРИАЛ
Энэхүү техникийн шаардлагад 400-1000-р бүлэгт дурдсан барилгын ажилд шаардагдах бүх материалыг тусгаагүй болно. Материалын тээвэрлэлт, дээж авах, туршилт хийх AASHTO-ийн техникийн шаардлага, эсвэл ASTM-ийн техникийн шаардлагууд нь материалд тавигдах үндсэн шаардлагууд юм.
Захиалагч нь энэхүү бүлэгт орон нутгийн материалын онцлогуудыг нэмж тусган зарим нэг материалд тавигдах шаардлагыг өндөржүүлнэ.
ТАЙЛБАР:
* ГОСТ-ын оронд AASHTO хэрэглэх болсон шилжилтийн үед тухайн төслийн Тодорхой Ажлын Нөхцөл болон Онцгой Нөхцөл нь AASHTO-r ГОСТ-оор солиход нөхцөл байдал таарч байгаа бол ГОСТ-ыг баримтлах заалтыг барилгын ажил гүйцэтгэх гэрээнд оруулж болно.
2001 дүгээр зүйл. Усны цементэд тавигдах шаардлага
2001.01 Усны цемент
Төрөл Ангилал
Усны цемент AASHTO M 85
Холимог усны цемент AASHTO M 240
Чулуун өрлөгийн цемент ASTM C 91
Илүүдэл агаарыг багасгах зорилгоор агаар шингээгч нэмэлт бодистой цементээс бусад аливаа төрлийн усны цементийг ашиглаж болно.
Цементийг yc, чийг нэвтрэхгүй орчинд хадгална. Усанд норж хатуурсан цементийг ашиглахыг хориглоно.
Удаан хадгалж хуучирсан эсвэл урьд нь ашиглаж байсан уутанд савласан цементийг ашиглаж болохгүй.
2002 дугаар зүйл. Битумд тавигдах техникийн шаардлагууд
2002.01. Өтгөн битум
AASHTO M 20-д битумын зүү шигдэлтээр нь, M 226-д суналтын төрөл, маркаар нь ангилж үзүүлсэн.
2002.02. Шингэн битум
AASHTO M 81 ба AASHTO M 82-т төрөл, маркаар нь үзүүлсэн.
2002.03 Битумын эмульс
AASHTO M 140 ба AASHTO M 208-д төрөл, маркаар нь үзүүлсэн.
2002.04. Чийг үл нэвтрүүлэх болон yc тусгаарлагчийн битум
AASHTO M 115-д төрөл, маркаар нь үзүүлсэн.
2002.05. Чийг үл нэвтрүүлэгч болон yc тусгаарлагчид урьдчилсан боловсруулалт хийх битум
АА8НТО М 116-д төрөл, маркаар нь үзүүлсэн
2002.06. Битумыг хэрэглэх халууны хэмийн хязгаар
Замын төрөл бүрийн битумыг дараах хүснэгтэд заасан халууны хэмийг баримталж ашиглана.
Халууны хэмийн хязгаар, C
Материалын төрөл ба марк
|
Цацах
|
Холих
|
RC7.0
|
28-66
|
28-66
|
RC250
|
38-80
|
28-66
|
RC800
|
70-108
|
58.-86
|
RC 3000
|
93-135
|
80-108
|
МСЗО
|
10-50
|
10-50
|
МС70
|
28-66
|
28-66
|
МС250
|
38-93
|
38-93
|
МС 80"0
|
86-126
|
70-99
|
МС 3000
|
108-135
|
108-120
|
Бүх төрлийн эмульс
|
10-70
|
10-70
|
Өтгөн битум /бүх марк/
|
Хамгийн их нь 195
|
Зөвшөөрөгдсөн кинематик суналт нь 150-300 сантисток байна.
|
2003 дугаар зүйл. Дайрганд тавигдах техникийн шаардлагууд
2003.01. Бетоны дайрга
A. Жижиг ширхэгтэй дайрга. AASHTO M 6.
Б. Том ширхэгтэй дайрга. AASHTO M 80.
Том ширхэглэлтэй дайрга нь 2 төрлийн ширхэглэлтэй байна. Тухайлбал: 4,75-19 мм ба 19-37,5мм эсвэл 4,75-25 мм ба 25-50мм.
2 см ба түүнээс доош ширхэглэлтэй дайрганд дээрх 2 ангилал хамаарахгүй.
2003.02. Дайргыг үйлдвэрийн аргаар битумтэй хольж суурь хийх
A. Том ширхэгтэй дайрга. AASHTO M 283.
Том ширхэгтэй дайрга нь /2,36 мм-ийн шигшүүрт үлдсэн/ буталсан чулуу, буталсан шаарга, буталсан хайрга эсвэл байгалийн хайрга байж болно.
Б. Жижиг ширхэгтэй дайрга. ASTM D 6.
/Техникийн шаардлагад зохистой ширхэглэлийн бүрэлдэхүүнийг гэрээний баримт бичигт заасан байна/
2003.03. Битумыг дайргатай газар дээр нь хольж суурь болон хучилт хийх
ASTM D 692-д заасан жижиг ширхэгтэй асфальтобетоны хольц нь AASHTO M 29-д заасан ширхэглэлййн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Дайргыг битумтэй газар дээр нь холих аргаар суурь, хучилт хийхэд ашиглах дайрга нь буталсан чулуу, буталсан шаарга, буталсан хайрга эсвэл байгалийн хайрга байна.
/Техникийн шаардлагад зохистой ширхэглэлийн бүрэлдэхүүнийг гэрээний баримт бичигт заасан байна/.
2003.04. Боловсруулсан ба боловсруулаагүй дайргаар суурь хийх
AASHTOM147.
Боловсруулсан ба боловсруулаагүй дайргаар суурь хийхэд хэрэглэгдэх дайрга нь буталсан чулуу, буталсан шаарга, буталсан хайрга эсвэл байгалийн хайрга байна.
/Техникийн шаардлагад зохистой ширхэглэлийн бүрэлдэхүүнийг гэрээний баримт бичигт заасан байна/.
2003.05. Асфальтбетоны дайрга
Ерөнхий хэсэг
A. Том ширхэгтэй дайрга. AASHTO M 29.
Том ширхэгтэй дайрга нь /2,36мм-ийн шигшүүрт үлдсэн/ буталсан чулуу, буталсан шаарга, буталсан хайрга буюу байгалийн хайрга байна.
Хэрвээ тодорхой заагаагүй бол зөвхөн нэг төрлийн дайргыг ашиглана.
Б. Жижиг ширхэгтэй дайрга. AASHTO M 29.
Жижиг ширхэгтэй дайрга нь /2,36 мм-ийн шигшүүрээр шигшигдсэн/ байгалийн элс, буталсан элс, чулууны үйрмэг, шаарганы үйрмэг эсвэл эдгээрийн холимог байна.
2003.05. Битумтэй хольж хучилт хийхэд ашиглах дайрганы ширхэглэлийн бүрэлдэхүүн
Бутлагчаар бутлагдсан дайргыг төрөл, хэмжээ, орцын дагуу ялган ангилна. Эцсийн хольц нь доорх техникийн шаардлагыг хангасан байна. Хольцын марк ба дайрганы зохистой хамгийн том хэмжээ
Шигшүүрийн хэмжээ
|
Шигшүүрээр шигшигдэж гарах хувь
|
|||
Метрийн системээр /мм/
|
AASHTO
|
19мм, 3/4" (хамгийн их)
|
12,5mm, 1/2" (хамгийн их)
|
9,5mm, 3/8" (хамгийн их)
|
25
|
1"
|
100
|
|
|
19
|
3/4"
|
90-100
|
100
|
|
12,5
|
1/2"
|
|
90-100
|
100
|
9,5
|
3/8"
|
60-80
|
73-93
|
90-100
|
4,75
|
#4
|
40-60
|
51-71
|
60-80
|
2,36
|
#8
|
28-48
|
34-54
|
40-60
|
1,18
|
#16
|
20-36
|
22-38
|
27-47
|
0,600
|
#30
|
14-26
|
18-30"
|
21-33
|
0,300
|
#50
|
8-20
|
10-22
|
14-26
|
0,150
|
#100
|
7-15
|
9-17
|
10-18
|
0,075
|
#200
|
2-8
|
2-8
|
2-8
|
Ширхэглэлийн бүрэлдэхүүний бусад шаардлагыг Захиалагчаас өгнө.
2003.07. Заводад бэлтгэсэн хүйтэн асфальтон хучилтын хольцонд opox дайрганы зохистой бүрэлдэхүүн
A. Хучилтын дайрга. Дайргыг орц хэмжээ, төрлөөр нь ангилан хольсон эцсийн хольц нь ширхэглэлийн бүрэлдэхүүний шаардлагыг хангасан байна.
/Техникийн шаардлагад зохистой ширхэглэлийн бүрэлдэхүүнийг гэрээний баримт бичигт заасан байна/.
Б. Гадаргуугийн боловсруулалт хийхэд ашиглах дайрга. Гадаргуугийн боловсруулалт хийх материал нь хуурай элс, чулууны үйрмэг, шаарганы үйрмэгээс бүрдэх ба эдгээрийн 95%-иас багагүй хэсэг нь 4,75 мм-ийн шигшүүрээс, харин 40%-иас ихгүй хэсэг нь 30 (цм) микрометрийн шигшүүрээр шигшигдсэн байна.
2003.08. Гадаргуугийн өнгөлгөөний (элэгдлийн үеийн) дайрга
ASTMD1139
Дайрга нь буталсан чулуу, буталсан шаарга, буталсан хайрга эсвэл байгалийн хайрга байна. Өөр төрлийн дайрга хэрэглэхийг заагаагүй үед нэг төрлийн дайрга ашиглана.
AASHTO Т182-ийн дагуу турших явцад дайрганы 95 хувь битумэн хальсаар бүрхэгдэнэ. Энэхүү техникийн шаардлагыг хангаагүй дайргыг гадаргуугийн боловсруулалтад болон, элэгдлийн үед yc үл нэвтрүүлэх чанарыг хадгалах химийн нэмэлт бодистой хамт хэрэглэнэ.
/Техникийн шаардлагад зохистой ширхэглэлийн бүрэлдхүүнийг гэрээний баримт бичигт заасан байна/.
2003.09. Шингээгч материал дахь дайрга
AASHTOM43, хэмжээ 10
Дайрга нь бохирдуулагч болон органик бодисын нэгдэлгүй байна.
2003.10. Эрдсийн нунтаг
AASHTOM17
2003.11. Суурийн материал
A. Явган хүний зам ба хашлагыг үнс, элс, шаарга, хайрга,, буталсан чулуу болон бусад зөвшөөрөгдсөн материалууд дээр суурилуулах ба эдгээр нь 12,5мм-ийн шигшүүрээр шигшигдсэн байна.
Б. Налуугийн бэхэлгээний материал нь сүвэрхэг ба усыг чөлөөтэй нэвтрүүлэх элс, үнс, хайрга, шаарга, буталсан чулуу болон бусад зөвшөөрөгдсөн материалууд байна. Эдгээр материал нь 37,5 мм-ийн шигшүүрээр 100% шигшигдсэн байх ёстой.
2003.12. Чулуун өрлөгний дайрга
AASHTOM45
2003.13. Шохойн чулууны нунтаг
AASHTOM17
Шохойн чулууны нунтаг нь талсттай болон хавтгай хэсгүүдийг агуулаагүй байна.
2003.14. Хиймэл байгууламжийн бетоны хөнгөн дайрга
AASHTOM195
2003.14. Чулуун рисбермын дайрга
Чулуун рисбермын далангийн дайрга нь эзлэхүүний жингээрээ 2,4-өөс багагүй хүнд, бат бэх, бутлагдсан, карьераас олборлосон эсвэл байгалийн чулуу байх ба yc шингээлт нь 5%-иас ихгүй байна.
Чулуу нь цуурахааргүй бат бэх байж, yc, цаг агаарын үйлчлэлд эвдрэхээргүй байна.
Төрөл бүрийн рисбермын чулуу нь доорх нэмэлт техникийн шаардлагуудыг хангасан байна.
А. 1-р ангиллын рисбермын чулуу 2 төрлийн хэмжээтэй байна.
1. Үндсэн чулуу нь 23 кг-аас багагүй жинтэй, доод тал нь 8 см-ийн хэмжээтэй байна. Чулууны 60-аас багагүй хувь нь-36 кг-аас илүү жинтэй байна.
2. Гагнагч чулуунууд нь бутрамтгай болон буталсан чулуулгууд байх ба хэмжээ нь үндсэн чулуунуудыг хангалттай чихжихээр байна.
Б. 2-р ангиллын Рисбермын чулуунууд нь харьцангуйгаар жижиг хэсэг ихтэй, зохистой бүрэлдэхүүнээрээ сонгогдсон байна.
Чулуунуудын 60-аас багагүй хувь нь 36 кг-аас илүү жинтэй байна.
B. Цементэн зуурмагаар дүүргэгдсэн чулуун Рисберм нь 1 ба 2-р ангилалд дурьдсан техникийн шаардлагыг хангасан байна.
Г. Торон бэхэлгээт чулуу рисбермын чулууны 95-аас багагүй хувь нь 5 см-ийн дөрвөлжин нүхтэй шигшүүрт үлдсэн, бөөрөнхий болон ирмэгтэй чулуу байна.
Д. Бетонон рисбермэд хэрэглэх чулуу нь цэвэрхэн, ургамлын үндэсгүй, шаардлага хангахгүй болон органик нэгдэлгүй, карьерын тттс, хайрга байна.
Дайрганы бүрэлдэхүүн нь ширхэглэлийн хувьд доор дурдсан техникийн шаардлагыг хангана.
50 мм-ийн шигшүүрээр 100% шигшигдсэн байх 75 мм-ийн шигшүүрээр 0-4% нь шигшигдсэн байх
2003.16. Рисбермыншүүрүүлэгччулуунматериал
Рисбермын шүүрүүлэгч материал нь буталсан чулуу буюу байгалийн хайрга, буталсан буюу бутармал чулуулгыг агуулсан хүнд, бат бэх чулуу байна.
Тэдгээр нь ширхэглэлийн бүрэлдэхүүнээрээ дор дурдсан техникийн шаардлагыг хангасан байна:
Шигшүүрийн хэмжээ
|
AASHTO
|
Шигшүүрэ:
|
метрийн системээр
|
|
|
75 мм
|
3 инч
|
100%
|
4,75mm
|
•4
|
20-50%
|
0,075mm
|
•200
|
0-10%
|
2004 дүгээр зүйл. Чулуун өрлөг, шүүрүүлэх үе ба сүлжмэл материалаар бэхэлгээ хийх
2004.01. Чулуу дэвсэж бэхлэх
AASHTOM80
AASHTO M 43-д тохирох зүйл '357-r ашиглана.
2004.2. Шүүрүүлэх үе
AASHTO M 43-г баримтална.
2004.03 Далд ус зайлуулах байгууламжид хэрэглэх шүүрүүлэх сүлжмэл материал
AASHTO M 228 дахь A ба Б ангилал
2004.04. Битумтэй хучилт хийхэд арматурын тор ашиглах
AASHTO M 228, хучилтын төрөл
2005 дугаар зүйл. Чулуун өрлөг хийх ширхгийн материалууд
2005.01. Шавар болон сланцан тоосго
Тоосго нь доорх шаардлагуудын аль нэгийг хангах ёстой.
Худагнытоосго AASHTOM91
Барилгын тоосго AASHTO M 114
2005.02. Бетон хавтан
ASTM C 55-ийн ангилалд үзүүлсэн.
2005.03. Өрлөгийн бетон хавтан
Өрлөгний бетон хавтан нь тэгш өнцөгт, сегментэн эсвэл өрлөг хийж хооронд нь бэхлэхэд зохимжтой тэгш ирмэг, гадаргуутай байна.
Эдгээр хавтан нь ASTM C 129, C 139, C 145-д заасан нөхцөлүүдийг хангасан байна.
Хөндий хавтан нь ASTM C 90-д заасан шаардлагыг хангана. Хэмжээг мон заасан байна.
2006 дугаар зүйл. Заадасны материалууд
2006.01. Заадсыг дүүргэгч ба yc тусгаарлагч
A. Заадсыг дүүргэгч, yc тусгаарлагч материалууд. AASHTO M 173, M2S2, ASTM D 3405, эсвэл D 3581-90 ба тусгаарлагч жийргэвч материалууд нь AASHTO M 220 дахь техникийн шаардлагыг хангасан байна.
Б. Заадасны yc тусгаарлагч жийргэвч материалууд
AASHTOM220.
Бетон хучилтын шахалтын заадсанд ажиллах жийргэвчийг тослох материалууд нь ASTM D 2835 дахь техникийн шаардлагын хангасан байна.
B. Заадсыг дүүргэгч-жийргэвч
AASHTO M33, M153 эсвэл M 213-д заасан нөхцөлүүдийг хангасан байна.
Заадас бүрийн дүүргэгч нь холбогч төмөр оруулж бэхлэх нүхтэй, урт болон өргөнөөрөө заадсын хэмжээнд тохирсон тус тусдаа хэсгүүд юм. Нэг ба түүнээс дээш заадсын хэсгүүдийг холбохдоо Инженерийн шаардлагын дагуу заадасны залгааг бэхэлгээнүүдээр хэлбэрийг алдагдуулахгүйгээр холбож бэхэлнэ.
2006.02. Заадсыг дүүргэгч зуурмаг
Заадсыг дүүргэгч зуурмагийн гуравны нэг хэсэг нь портландцемент, гуравны хоёр хэсэг нь элс, yc байх ба зуурмаг нь эдгээрийг сайтар хольсон хольц байна. Бэлэн болсноос хойш 30 минут өнгөрсөн зуурмагийг ашиглахгүй.
2006.03. Ус үл нэвтрүүлэх уян жийргэвч
AASHTO M198, дугуй жийргэвч төрөл A /резин/, төрөл Б /уян пластмасс/
2007 дугаар зүйл. Ган арматур ба тросс
2007.01. Ган арматур
Ган арматур
|
|
Чиглүүлэгч
|
AASHTO M 31
|
Эржгэр арматур
|
AASHTO M 42
|
Гөлгөр арматур
|
AASHTO М 53
|
Шилбэ ба торны арматур
|
AASHTO М 54
|
Гагнаастай торнууд
|
LAASHTO М 55 ба AASHTO M 221
|
Урьдчилан хүчитгэсэн арматур
|
AASHTO M 203
|
Өндөр чанарын төмөр утас
|
AASHTO M 204
|
Хиймэл байгууламжид ашиглах арматур нь эржгэр, суналтад ажиллах чадвартай байна.
Хуваарилагч арматураас бусад бүх арматурууд нь AASHTO M31 эсвэл M42-T заасан техникийн шаардлагыг хангаж барилгын явцад бат бэх байдлаа хадгална. Хариг арматуруудыг холбогч утасны үүргийг гүйцэтгэхгүй.
Төмөр холбоос нь шулуун, дугуй огтлолтой байх буюу AASHTO M31, M42 эсвэл M53, харин механик үйлчлэлийнхээ хувьд AASHTO M227 дахь техникийн шаардлагыг хангасан байна.
Эдгээр нь бетон дахь гулсалтыг хязгаарлах хэв гажилтаас чөлөөтэй байна.
Энэ бүлгийн бусад заалтуудыг хангах заводад бэлтгэсэн төмөр холбоосуудын AASHTO M 254-д зааснаар бетон хучилттай барьцалдуулахгүй байхаар урьдчилан түрхлэг хамгаалалт хийсэн байна.
Төмөр холбоосын хуруувч нь металл байх ба 5 см + 8 мм-ийн урттай, зөвшөөрөгдсөн хэлбэртэй байна. Холбоосны төгсгөлөөс хуруувч хүртэлх зай доод тал нь 1 инч буюу 2,54 см байна.
Ган арматурын эпоксидон бүрхүүл AASHTO M 284-д заасан техникийн шаардлагад нийцсэн байна.
2007.02. Tpocc ба кабель
AASHTOM 30-д тодорхой төрлүүдээр заасан.
2008 дугаар зүйл. Хаалт ба хашилт
2008.01. Өргөст утас
Хэрэглэх хүрээнээсээ хамааран AASHTO M 280 ба М305-ийн заалтыг баримтална.
2008.02. Сүлжмэл торон утас
Хэрэглэх хүрээнээс хамааран AASHTO M 279-ийг баримтална.
2008.03. Гинжин хашилт
Хашилтанд хэрэглэх гинжний бүтэц буюу төмрийн төрөл, бүрээс, диаметр, холболт нь AASHTO M181 -д заасан шаардлагыг хангасан байна.
2008.04. Төмрөн хашилт
Төмрөн хашилтын элементүүд нь AASHTO M 180-д марк болон төрлөөр нь заасан нугалаастай төмрүүд байна.
Будсан болон бүрсэн томор хашилтны элэгдлийг AASHTO M183-T зааснаар, зэврэлтийг AASHTO M 122 дахь техникийн шаардлагыг хангана.
Бүрэлт нь AASHTO M111-ийн шаардлагыг үндэслэнэ.
2008.05. Модон хашилт хайс
Модон хайс хашилтад хэрэглэж буй материал нь AASHTO M168-T зааснаар хуурай, зүсмэл мод байна.
Модыг хамгаалах ажлыг хийхдээ AASHTO М133-ийг үндэс болгоно.
Шаардлагатай үед халуун-хүйтэн аргаар нэвтшүүлэлт хийж хамгаалалтыг хийнэ. Мод нь дотор, гаднаа холтосгүй, цэвэрхэн, тос будаг хүрээгүй, ямарваа нэгэн бодисын үйлчлэлд орохгүй, нэвтшүүлэлт хийхэд хүндрэл гарахааргүй байна.
Хэрэглэж буй хамгаалалтын бодис нь 5%ийн пентахлорпенолтой байна.
Модыг хамгаалах бодистой баннанд доод тал нь 15 см гүнд байхаар байрлуулах ба модны эргэн тойрон хамгаалах бодис чөлөөтэй эргэлдэх зайтай байхаар тооцно. Хэд хэдэн модыг бодисоор боловсруулахад мод тус бүр нь бие биеэсээ хамгийн багаар 8 мм-ийн зайд байхаар тооцно. Усанд гүйцэд живүүлэхийн тулд ачаа дүүжилнэ.
Модыг эхлээд хүйтэн, хамгаалах бодистой баннанд хийнэ. Банны температурыг 5 цагийн турш аажмаар ихэсгэх замаар Цельсийн 83-100°-т хүргэнэ. Дараа нь нэвтшүүлэх бодис модонд хангалттай шингэх хүртэл хугацаанд байлгаж хөргөнө.
2008.06. Хайс, хашилтын баганууд
Модон баганууд нь тодорхойлон заасан хэмжээ болон хэсгүүдтэй байна. Модон багануудын үзүүр нь тэгш, өнцөгт хэлбэртэй тэгш тайрагдсан, холтосгүй, бөх бат, гадны үйлчлэлд тэсвэртэй байх материалаар хийгдсэн байна.
Багананд ашиглах мод нь шулуун байх бөгөөд яры нь гадаргуутай нь тэгшилж авсан байна. Баганыг бэлтгэхдээ техникийн шаардлагад заасан заалтуудыг баримтална. Хэрэв хуш модоор хийвэл холтостой нь ашиглана. Бүх төрлийн хаалт хаалганд хэрэглэхээр бэлтгэсэн мод нь бат бэх, шулуун өө сэв болон яргүй, хагарч цуураагүй, зүсэж бэлтгэсэн байна.
Төмөр бетон баганы бетон ба арматур нь техникийн шаардлагад заасны дагуу байна.
Ган багана нь AASHTO M 281, бүрмэл нь AASHTO M 111 дэх техникийн шаардлагыг мөрдлөгө болгоно.
Хөндий ган багана нь AASHTO M 181, харин бусад тодорхойлогдоогүй туслах хийцүүд нь одоо хэрэглэж буй стандартын шаардлагыг хангасан байна.
2008.07. Хаалтны баганууд
Мөрдөх стандарт нь ARTBA-ийн хэвлэл '268 дахь "Авто замын хамгаалалтын хашлаганд баримтлах стандарт" болно.
2008.08. Хашилтын скоб
Мөрдөх стандарт нь ARTBA-ийн хэвлэл '268 дахь "Авто замын хамгаалалтын хашлаганд баримтлах стандарт" болно.
2008.09. Дөрвөлжин огтлолтой бариул
Ган бариул нь ASTM A 500, A501, бүрэхдээ AASHTO M 111-т заасан техникийн шаардлагыг баримтална.
Зэврэлтэд тэсвэртэй элементүүд нь ASTM A 500, А501-Д заасны дагуу механик үйлчлэлийн шаардлагыг хангасан зохих хэмжээ бүхий ган байна.
Ингэж бэлтгэсэн ган нь нүүрстөрөгчийн нэгдэлтэй зэсийн хольцтой ганг бодис зэврэлтэд 2 дахин тэсвэртэй, будах болон бүрэх шаардлагагүй.
Баганууд нь Дэд зүйл 2008.076a 2008.08-ийн шаардлагуудыг хангасан байна.
2008.10. Торон бэхэлгээ бүхий рисберм
A. Төмөр утсаар сүлжсэн тор нь V-хэлбэрийн 50xl0 см-ийн харьцаатай нүхтэй байна. Төмөр утаснууд нь AASHTO M 279-ийн шаардлагыг хангасан, ангилал 1 ба түүнээс сайн чанарын материал байна.
Б. Торны төмөр утас нь гадуураа зэврэлтээс хамгаалагдсан байна.
B. Ган багана нь рельс, стандартын хоолой, эсвэл 10 см x 10 см x 10 мм-ийн хэмжээтэй булан төмөр байх ба урт нь 1,5 м-ээс багагүй байна.
Өмнө нь хэрэглэж байсан эдгээр төрлийн төмрүүд нь зэврээгүй, бөх бат чанараа алдаагүй тохиолдолд ашиглаж болно.
2008.11. Хаалганы материал
Хаалт, төмөр тор, төмөр баганад тавигдах Холбооны нэгдсэн шаардлага RR-F-191 /хаалга, гинжин хашилт, туслах хэрэгслүүд/ыг баримтална.
2009 дүгээр зүйл. Бетоны арчилгаанд ашиглах материалууд ба нэмэлт бодисууд
2009.01. Арчлалтын материалууд
Арчлалтын материалууд
Мяндсан уут
|
AASHTO M 182
|
Бетонд хэрэглэх туузан материалууд
|
AASHTO M 171
|
Бетонд хэрэглэх хальс үүсгэгч шингэн хольц
|
AASHTO M 148
|
2009.02. Агаар татагч нэмэлт бодисууд
AASHTOM154
2009.03. Химийн нэмэлт бодисууд
Чийгийн агуулалтыг багасгах, хэмжээнд нь барих болон бэхжилтийг түргэн үйлчилгээтэй түргэн yycax нэмэлт бодисууд буюу эдгээр чанаруудыг хосолсон бодисууд AASHTO M 194 шаардлагыг хангах ёстой.
2010 дугаар зүйл. Бусад
2010.01. Ус
Хольцод болон арчлалтад хэрэглэх yc нь маш цэвэр, тос, давс,. хүчил, шүлт, чихэр, ургамлын болон бусад хортой бодисуудыг агуулаагүй эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлөл үзүүлэхгүй байна. Ус нь AASHTO T26-aap шалгагдсан байна. Ундны усыг хэрэглэх тохиолдолд шинжлэх шаардлагагүй. Усны ундарга багатай газар усыг шавар, лаг, өвс ногоо болон бусад материалаас цэвэрлэж хэрэглэнэ.
2010.02. Хлорт кальц
AASHTOM143
2010.03. Шатаасан шохой
АА8НТО М 216-д төрөл ба маркаар нь заасан.
2010.04. Хлорт натри
AASHTOM143
2010.05. Чулуун хашлага
A. Чулуун хашлага. Чулуун хашлагыг зөвшөөрөгдсөн газраас авсан боржин, элсэн чулуу, шохойн чулуугаар техникийн шаардлагад заасны дагуу орц, хэмжээг баримтлан хийнэ.
Хэрэв чулууны төрлийг заагаагүй бол Гүйцэтгэгч шохойн чулуу, элсэн чулуу, боржингийн аль нэгийг хэрэглэнэ.Чулууны нүүрэн тал нь өрөмдмөл нүхгүй байна.
Чулуун, босоо хашлаганы дээд гадаргууг хөрөөдөж тэгшхэн гаргах бөгөөд овон товон нь 8 мм-ээс ихгүй байна. Чулууны ap ба өвөр талын гадаргуу өө сэвгүй тэгш, зөв зүсэгдсэн байх ёстой. Ap гадаргын хазайлт нь хэвтээ чигт 3 см, босоо чигт 10 см-ээс ихгүй байна.
Чулуун, босоо хашлаганы нүүрэн тал нь Гэрээнд заасны дагуу гөлгөр, тэгш зүсэгдсэн зөв гадаргуутай байна.
Нөгөө талд илүү гарсан хэсэг нь 2,5 см-ээс ихгүй зөрүүтэй байна.
Чулуун босоо хашлаганы 2 тал нь нүүрэн болон дээд, доод гадаргууд перпендикуляр байна. Хашлагуудыг хооронд нь 12 мм-ээс ихгүй зайтайгаар тавьж завсруудыг нийтэд нь зуурмагаар гагнана.
Төгсгөлийн хэсэг ap талдаа хавтгай гадаргууг харьцуулахад 10 см-ээс ихгүй зөрсөн байна. Дугуйрсан болон муруй чулуун хашлаганы гагнаасыг тэр дагуу нь хийнэ.
Босоо хашлаганы урт нь 1,3 м байна.
Б. Чулуун налуу хашлага. Чулуун налуу хашлага нь чулуун хашлаганд тавигдах техникийн шаардлагууд дээр доорх шаардлагуудыг давхар хангасан байна.
1. Зөвшөөрөгдсөн дээд хазайлт нь хэвтээ дээд гадаргууд 1,66 см, бусад ил гарсан талуудад 3,3 см
2. Далд гадаргууд зөвшөөрөгдсөн дээд хазайлт нь үндсэн хавтгайтайгаа харьцуулахад 60 см уртад 10 см байна
3. Чулуун налуу хашлаганы зэргэлдээ сегментүүдийн ил хэсгүүдийн хоорондох зөвшөөрөгдсөн зай нь 2,5 см байна.
4. Чулуун налуу хашлаганы аль нэг сегментийн хамгийн бага урт нь 60 см байна.
2010.06. Угсармал бетон хашлага
Угсармал бетон хашлага нь зааврын дагуу усны цементээр хийсэн бетон хийц юм. Хэрэв ган арматуртай бол Дэд зүйл 2007.01-д дурдсан техникийн шаардлагыг баримтална.
2010.07. Угсармал бетон элемент
Эдгээр элементүүд нь бат бэх байнгын төмөр хэвэнд цутгагдана. Ашиглах гэж буй барилгын бетон 28 хоногт AASHTO T 22-т заасны дагуу шахалтад 210кПа бат бэхийн үзүүлэлттэй байна. Бетон нь 6+1,5%-ийн агаарыг агуулсан байна. Угсармал бетон хийцэд AASHTO M 170-ийг үндэслэл болгоно.
ASTM C 642-90-ийн туршилтанд угсармал бетон хийцүүдийн yc шингээлт нь 8-аас ихгүй байна. Угсармал хийцүүдийг угсрахад зориулж нэмэлт арматур (сэнж) хийнэ.
Автозуурагч болон бетон зуурмагаас цилиндр хэвэнд 7; 14; 28 дахь хоногуудад шахалтад туршихаар тус бүр хоёр хоёр дээж авна. Хэрэв бетоныг 7 ба 14 дэх хоногуудад шахаж үзэхэд бэхжилтээ авсан бол түүнд цутгаснаас хойш 14 хоног дээр бетон хийцэд гэрчилгээ өгнө. Хэрэв бетон 28 дахь хоног дээрээ заасан бэхжилтээ авч чадахгүй бол тухайн автозуурагч болон зуурмагаас авч хийсэн хийцүүдийг шаардлага хангаагүйд тооцно
Элементийн бетон гадаргуу нь цуурсан, идэгдсэн эсвэл 200 см"-аас их талбай бүхий бетоноор нөхсөн, хэтэрхий их yc шингээсэн бол эдгээр хийцүүдийг ашиглахыг хориглоно.
Угсармал төмөр бетон шатны хийцүүд нь AASHTO M 199 дэх техникийн шаардлагыг хангасан байна.
2010.08. Каркас, тор, салхивч, шат
Металл хийцүүдийн хэмжээ нь зураг төслийн дагуу байх ба харин хэрэглэх материалууд нь доорх шаардлагын дагуу байна.
Каркас, тор, салхивч, шат
|
|
Ширмэн хийцүүд
|
AASHTO М 105
|
Нүүрстөрөгчтэй ган хийцүүд
|
AASHTOM 103
|
Ган хийц
|
AASHTO M 183 ба ASTMA-283-D
|
Бүрмэл хийц
|
AASHTO М 111
|
Давтмал ширэм хийцүүд
|
ASTM A 47
|
2010.09. Түүхий шохой
AASHTOM216
2010.10. Гидравлик барьцалдуулагчид хэрэглэх цахилгаан станцын үнс, түүхий эд, байгалийн хольцтой пуццолан
AASHTO M 295
2010.11. Ширхэглэлийн зохистой бүрэлдэхүүн бүхий шатаасан шааргыг нунтаглан гаргасан эрдсийн нэмэлт бодисууд
AASHTO M 302
2011 дүгээр зүйл. Замын зурвас газрыг сайжруулах материалууд
2011.01. Шавранцар/үржил шимт үе/
Шавранцар /үржил шимт үе/ нь хог, чулуу, үндэс, хаягдал өвс, мөчир болон бусад ургамлын төрлийн хольцгүй бутрамтгай, сийрэг элстэй байна.
Шавранцар нь хөрсний ,техник үзүүлэлтээрээ Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгээс гаргасан " A " төрлийн хөрсөнд багтана. рН-ийн хамгийн их 6a45ara үзүүлэлтийг тодорхойлсон байна.
/Захиалагч хамгийн их, бага утгыг зааж өгнө/. Шавранцар /үржил шимт үе/ нь Стандарт Хэмжил Зүйн Төвийн Үндэсний стандартын шаардлагыг хангасан байна.
Шавранцар /үржил шимт үе/ нь Гэрээнд заасан органик нэгдлийг агуулсан байна. Шавранцар /үржил шимт үе/ ширхэглэлийн бүрэлдхэүүнээрээ болон бүтцээрээ дараах үзүүлэлттэй байна.
Шигшүүрийн хэмжээ Метрийн системээр
|
AASHTO системээр
|
Шигшүүрээр өнгөрөх
|
25 мм 6,3 мм 2 мм
|
1 инч
|
100%
|
|
1/4 инч
|
97-100%
|
|
40
|
80-100%
|
Ширхэглэлийн хэмжээ
Метрийн системээр AASHTO
Элс 0,075-2 мм Top1200-110
Тоосонцор хэсэг 0,002-0,075 мм 0,002 мм- Top1200
Шавар 0,002 мм буюу бага 0,002 мм буюу бага
Ширхэглэлийн хэмжээ
Хамгийн бага Хамгийн их
% %
Элс 20 75
Тоосонцор хэсэг 10 60
Шавар 5 30
Шавранцар /үржил шимт үе/ нь 5 см-ийн диаметрээс том хэмжээний чулуутай байж болохгүй. Шавранцар/үржил шимт үе/-ыг хуулах нь тэргүүн зэргийн асуудал бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн өвс болон бусад ургамлын ургалтад сайн нөлөөтэй, сайн чанарын хөрс юм. Бүх туршилтын зардлыг Захиалагч гаргана. Гүйцэтгэгч нь орон нутгийн үржил шимт хөрсний чанарыг сайжруулах, органик бодис болон рН-ийн үзүүлэлтийг сайжруулах зэрэг зардлыг хариуцна.
2001.02. Хөдөө аж ахуйн зориулалтаар хэрэглэх шохойн чулуу
Хөдөө аж ахуйн зориулалтаар хэрэглэх шохойн чулууны нунтаг нь бүх төрлийн нүүрсхүчлийг агуулсан нунтаг кальци эсвэл шохойн хэсгүүд байна. Нүүрсхүчлийн хамгийн бага хувь нь Гэрээнд заасны дагуу байна. Шохойн чулуу нь стандартын шаардлагыг хангасан байна. Хэрэглэх хэмжээ, нормтой байна.
Шохойн чулууны нунтгийн ширхэглэлийн бүрэлдэхүүн нь дараах нөхцөлийг хангана: 40-өөс багагүй хувь нь 150 дм-ийн, 95-аас багагүй хувь нь 2,36 мм-ийн шигшүүрээр шигшигдсэн байна.
Хөдөө аж ахуйн зориулалтын бусад шохойн материалуудыг заалтын дагуу хэрэглэнэ. (хөдөө аж ахуйн зориулалтын гидрат, нунтаг материалууд, шигшигдсэн шаарга) Гэрээнд ашиглах материал, шигшүүрийн хэмжээ, материалын орцыг тусгасан байна.
2001.03. Бордоо
Бордоо нь стандартын шаардлагад нийцсэн, стандартын ангилалтай байна. Бордоон дахь үржил шим нь заасан хамгийн бага хэмжээнд хүрэхүйц байна. Инженер шинжилгээнд зориулж дээж авах буюу бордоонд агуулагдах үржил шимт хэсэг нь зохих хэмжээндээ байгааг нотолсон лабораторийн шинжилгээ, эсвэл Гүйцэтгэгчээс Нийлүүлэгчийн баталгаат бичгийг шаардана. Гэрээнд үржил шимт бодисын агуулагдах хэмжээг шалгах аргыг тусгасан байна.
Бордоог задгайгаар нь, эсвэл цэвэр, шинэ шошготой, битүүмжлэгдсэн уутанд савлан нийлүүлнэ. Хэрэв бордоонд заасан шинжилгээ хийгдээгүй бол Инженерийн заавраар үржил шимийн агуулгыг зохих хэмжээнд нь хүргэж хэрэглэнэ.
2001.04. Yp
Үрийг ажлын талбайд дангаар нь буюу хольсон байдалд стандартын шаардлага хангасан , битүүмжлэгдсэн, тусгай хаягтай саванд Инженер дээж авч хадгална. Yp нь үрийн шинжилгээ хийдэг албан ёсны турших нийгэмлэгийн шаардлагыг хангасан байна.
Yp ба үрийн хольцын төрөл, түүнд агуулагдах цэвэр үр, үрийн хаягдал хогны хэмжээ зэрэг нь Гэрээнд заасны дагуу байна.
Үрийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу соёолуулсан байна.
2011.05. Ялзмаг
A. Модны зордос. Модны зордос нь эрүүл, ногоон модоор бэлдсэн 4мм-ийн зузаантай хамгийн багадаа 6 см", ихдээ 40 см талбайтай байна. Модны ялзмаг нь навч, мөчир, үндэс болон бусад ургамлын төрлийн хольцгүй байна.
Б. Сүрэл. Сүрлийн ялзмагт овъёос, тариа, хөх тариа, сүрэл болон бусад ямарваа нэгэн- хортой бодис, xor, хөгцгүй тарианы төрлийн ургамлууд багтана. Сүрлийг хуурай орчинд хадгалж, ялзмагт оруулах хэсгийг нь ялгах төхөөрөмжтэй байна.
B. Өвс. Өвсний хөгц, хортой хог ургамал болон бусад муу хольцгүй нь сайн чанарын өвслөг ургамал байна. Өвсийг хуурай орчинд хадгалан, харин ялзмагаас нь тусгаарлах төхөөрөмжтэй байна.
Г. Модны целлулиодон утас. Байгалийн болон хиймэл целлулиодон утас нь усны үйлчлэлд хурдан ордог, үр тариа болон бусад материалтай харьцах үедээ хортой нөлөөлөл үзүүлэхгүй байх шаардлагатай. Нэгэн жигд хольц нь даралттай төхөөрөмжөөр шахаж тараахад боломжтой байна.
Шаардлагатай үед ургамалд xop үзүүлэхгүй будаг ашиглана. Целлулоидон утсыг уутанд хийж, 12 нэмэх,хасах 3%-ийн агаарын чийгшилтэй саванд хадгална.
Д. Үртэс. Үртсийг нь ялзмаг болгон ашиглахад болохуйц модыг хөрөөдөж гаргана. Үртсийг Гэрээт хугацааны туршид хадгалах ба хортой бодисгүй хог хаягдалгүй байлгана.
E. Хүлрийн хөвд. Хүлрийн хөвд нь Гэрээнд зааснаар задгай болон боодолтой байна. Хүлрийн хөвд нь модлог хэсгийг агуулаагүй, 75% нь ялзарсан өвсний иш, навчаас бүрдсэн бор өнгийн намгийн хөвд байна.
Бүтцийн хувьд энгийн үжирсэн мод, чулуу, минералын хольцыг агуулаагүй байна. Хүлрийн хөвдийг хуурай нөхцөлд байлгах ба хүчиллэг хэмжээ нь 3,5 pH-aac 5,5 pH хүртэл байна.
Ж. Хүлрийн ялзмаг. Хүлрийн ялзмаг нь цэвэр ycaap ханагдсан хүлрийн ялзмаг ба байгалийн хүлэр бөгөөд 12,7 мм шигшүүрээр шигшигдэж гарах намгийн хөвд болон зэгсний хүлэр юм. Энэ нь мод, чулуу, үндэс болон бусад төрлийн материалын хольцгүй байна. Хүлрийн эхээс авсан дээж нь дараах үзүүлэлттэй байна:
Хүчиллэг хэмжээ: 4,0-7,5 pH
Хамгийн бага yc шингээлт: хуурай нөхцөлд жингээсээ 200% илүү yc шингээх
Органик нэгдлүүдийн хамгийн бага хэмжээ: Цельсийн 105°-ийн хуурай нөхцөлд 60% байна.
Усанд ханасан шинэхэн хүлрийг сайн чанартай болтол нь хадгална.
2011.06. Таримал ургамал
A. Ургамлын чанар. Ургамал нь "Гудамжны мод", "Маш-хүнд", "Бут" гэсэн томъёонд орохооргүй бол ургамлын аль нэг төрлийн ангилалд багтана.
Ургамлыг тарих ажил нь зориулалтын үрслүүлгийн газар хийгдэх ба ургамлын хэмжээ, төрлийн харгалзан үндсийг 2 болон түүнээс дээш зүсэн салаалуулна. Салаалуулах ажил нь ургамлын хэвийн хөгжлийг хангах^өгөөд бусад өөрчлөлт үзүүлэхгүйгээр хийгдэх ёстой. Моднууд нь байгалийн зохицлоор эгц шулуун ургаж, бүх чигт тэнцүү мөчирлөсөн байх ёстой.
Б. Ургамлын нэр. Шинжлэх ухааны болон ерөнхий хэрэглэж заншсан нэрийг Гэрээнд тусгах ёстой.
Нийлүүлсэн мод нь зөвшөөрөгдсөн хэмжээ, нэрийг бичсэн хаягтай байна. Гүйцэтгэгч нь анх суулгасан модыг өөр төрлийн ургамлаар солихдоо зөвшөөрөл авна.
B. Сортын стандарт. Ургамлын сорт нь худалдаалагдах үед Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс батлагдсан стандартын шаардлагыг хангасан байна.
Г. Үрслүүлгийн хяналт ба ургамлын хорио. Ургамал нь хортон шавьжид идэгдээгүй, өвчлөөгүй байна. Эдгээр ургамлуудыг дотооддоо болон гадагш зөөвөрлөхөд үрслүүлгийн болон хорионы бүх заалтын дагуу шалгасан байна. Шалгалтаар баталгаажсан гэрчилгээг тээврийн хэрэгслээр болон бусад аргаар зөөж буй ургамлуудын уут, хайрцаг бүрт хийнэ.
Д. Ургамлын үндэстэй хэсгийг шуудайнд хийх. Үндэстэй ургамал, түүнийг уутанд хийж арчлахдаа үндсийг саглагар чигт нь байлган хадгалахаар тооцно. Ашиглаж байгаа хөрс нь ургамал ургаж байсан байгалийн хөрс байна. Ургамлыг битүүлэн, ууттай чигт нь тээвэрлэхэд хөрс нь үндэсний жижиг хэсгүүдийг гэмтээхээргүй байна. Үндэсний хэмжээ нь Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс батлагдсан стандартын шаардлагыг хангана.
E. Нийлүүлэлт ба хяналт. Инженер нь ургамлыг авчрахаас 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэл өгнө. Суулгац нь үрслүүлгийн болон талбайд шалгагдсан байна. Гүйцэтгэгч нь суулгацынхаа талаарх бүх мэдээлэл, хяналт хийлгэсэн бичиг баримтуудаа танилцуулна.
Үржүүлгийн газраас ургамлыг тээвэрлэх зөвшөөрөл өгсөн нь эцсийн баталгаа болж чадахгүй. Суулгац нь улсын хортон шавьж, өвчтэй ургамал тархахаас сэргийлсэн хууль тогтоомжийн заалтын шаардлагыг хангасан байна.
Ж. Арчлалт ба түр хадгалалт. Суулгацыг арчлан, чийгтэй орчинд хадгалан эвдэж гэмтээлгүй тээвэрлэж, суулгах явцад хамгаалж , хадгална. Талбайд авчирсны дараа ургамлыг шууд суулгахад дараах зүйлийг анхаарна.
Ургамлын нүцгэн үндсийг нүхэнд суулгахад хоорондоо орооцолдохооргүй, тусад нь байлгаж, xap шороо болон ууттай хөрсөнд байгаа үндэстэй ургамлыг чийгтэй орчинд хадгалж, үртэс, модны зоргодос болон бусад тохирох материалаар хучна.
2011.07. Хөрсний эвдрэлээс хамгаалах торон хэлбэрийн материалууд
Хөрсний эвдрэлээс хамгаалах торон материал нь Гэрээнд заасны дагуу-шинэ, цэвэр, бат бөх, хагарал, нүхгүй, зайсан урттай байна.
A. Уут. Уут нь стандартын дагуу сүлжигдсэн байх ба 1 кв.м нь 150 гр жинтэй байна.
Б. Top. Торны үндсэн болон хөндлөн утаснууд нь адил зузаантай, стандартын дагуу жигд байна.
Физик шаардлагууд:
өргөн - 115-120 см
өргөндөө 78 үндсэн утастай
Метрт 45 хөндлөн утастай
Жингийн хэлбэлзэл: Ердийн нөхцөлд 1 м торны жин нь 1 кг (дунджаар)-аас 5%-ийн хэлбэлзлэлтэйгээр 900 г (дунджаар) хүртэл байж болно.
B. Даавуу ба нэхмэл тор. Даавуу болон нэхмэл торыг дамартай утсаар 115-120 см өргөнтэй нэхнэ. Top нь 3-6 мм нүхтэй задгай ба хаалттай сүлжмэлтэй байна. Норгосны дараа гадаргуугийн талбай 20%-иас их агшилт өгөхгүй байх ёстой.
Г. Хөрсний эвдрэлээс хамгаалах тор. Эвдрэлийн эсрэг тор нь 3 см x 6 см-ийн дөрвөлжин нүхтэй, xap өнгийн хуванцар материалаар хийгдэнэ.
Д. Модны хуулган хучилт. Хуулган хучилтыг сайн модны хуулгаар хийнэ. Хучилтад хэрэглэх мод нь боловсруулагдсан, эрчилсэн ширхэглэлтэй байна. Хучилтын гадаргууг жигд бүрхсэн ердийн -зузаантай модон хуулга байна. Хучилтын материал нь дамранд ороогдсон байна. Өргөн нь 120 см нэмэх, xacax 2 см байна. Хучилт нь ургамалд хоргүй материал байна
E. Шилэн хөвөн. Шилэн хөвөн нь хайлуулсан шилнээс тасралтгүй татах маягаар гаргаж авсан хромын нэгдлээр бүрхэгдсэн, хоорондоо амархан холбогддог, шавар, крахмал болон бусад хортой бодисыг агуулаагүй ээрмэл юм.
Боодол шилэн хөвөн доорх үзүүлэлттэй байна. Үүнд:
Шинж чанар Хязгаар
Боодолд opox утас 56-64
Утсанд орох хялгас 184-234
Хялгасны диаметр, инчээр 0,00035-,0004
/Худалдааны тэмдэг Г/
Ж. Төмөр холбоос. Хөрсний эвдрэлээс хамгаалах сүлжмэлийн бэхэлгээ нь U-хэлбэрийн том диаметртэй ган утсаар хийгдэнэ. Бэхэлгээ нь 3-6 см диаметртэй байх бөгөөд хатуу хөрсөнд 15 см, сийрэг хөрсөнд 30 см даавуун торонд 20 см урттайгаар тус тус хийгдэж бэхлэгдэнэ.
2011.08. Бусад
A. Ус. Ургамлыг арчлах болон ургуулахад хэрэглэх yc нь тос, шүлт, хүчил, давс болон бусад амьтан, ургамалд хортой бодисын хольцгүй байна. Усан хангамж, нуур, цөөрөм болон бусад эх үүсвэрийн усыг Инженерийн зөвшөөрлөөр хэрэглэнэ.
Б. Холбох болон бэхлэх гадас. Бэхэлгээний модон гадас нь яр, өмхрөл зэрэг бусад бат бөх чанарыг алдагдуулах шинж чанаргүй хуш, нарс зэрэг модоор хийгдэнэ. Гадас нь стандартын шаардлагад нийцсэн байна. Хүчитгэсэн гадас нь мөн адил хэмжээ, чанартай байна. Хүчитгэсэн шон хэрэглэх тохиолдолд бэхэлгээнд тавигдах шаардлага нь ижил байна. Хүчитгэсэн шонгийн урт болон диаметрийг зурагт үзүүлнэ.
B. Резинэн шланк. Модыг татах болон холбоход хэрэглэх төмөр утастай резинэн шланк Гэрээнд заасан диаметртэй байна.
Г. Төмөр утас. Модыг холбоход ашиглах төмөр утас нь шинэ, зөөлөн, өнгөлөгдсөн байна. Холбох утасны диаметрийг Гэрээнд заана.
Д. Opoox материал. Модыг opoox материал нь зөөлөн yc нэвтэрдэггүй цаас байх бөгөөд битумээр наасан хоёр хэсгээс бүрдэнэ.
Текст томруулах
A
A
A