A

A

A

Бүлэг: 1979
  Дэд бүтцийн сайдын 2003 оны
                                                             227 дугаар тушаалын 1 дүгээр  хавсралт 
 
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
 
Нэг.Ерөнхий зүйл
 
1.Холбооны оноосон нэр
2. Оршин байгаа хаяг
3.Зорилго: Холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд зориулж сангийн хөрөнгө бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгө, сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой.
4. Үйл ажиллагааны чиглэл: Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах түүнийг зохион байгуулахад холбооны үйл ажиллагаа чиглэнэ.
5. Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгч, Сууц өмчлөгчдийн холбооны хооронд үүсэн маргааныг холбоо эцэслэн шийдвэрлэж чадаагүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
 
Хоёр. Холбооны эрх, үүрэг
 
6. Сууц өмчлөгчдийн холбоо нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 5-д зааснаас гадна дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:
а/орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд хяналт тавьж, хэвийн ажиллагаатай байлгах;
б/засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллагыг сонгож, тэдгээртэй гэрээ байгуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх;
в/ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, хамгаалалттай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчид болон бусад гэрээгээр эзэмшигчдийг татан оролцуулах;
г/ дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх зорилгоор сан байгуулж хөрөнгө төвлөрүүлж ашиглах;
д/ дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулж төрөөс зохих журмын дагуу зээл авах;
е/ дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, хамгаалах, засвар үйлчилгээ хийх явцад гарах зөрчлийг арилгуулахаар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад шаардлага тавих;
ж/ нийтийн зориулалттай орон сууцны байшинд байрлаж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оршин суугчдын тав тух, амгалан  байдлыг алдагдуулж, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгаа бол холбогдох байгууллагад гомдол гаргаж зохих арга хэмжээ авахуулах;
з/ орон сууцны тухай хууль тогтоомж болон ашиглалтын талаарх журам, дүрмийг холбооны гишүүдээр дагаж мөрдүүлэх ажил зохион байгуулах.
 
Гурав. Сууц өмчлөгчдийн эрх үүрэг
 
7. Сууц өмчлөгчид нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:
а/ удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
б/ удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захиралд сонгогдох;
в/ түр хугацаагаар сууцандаа амьдрахгүй байгаа холбооны гишүүн сууц өмчлөгчдийн эрх, үүргээс чөлөөлөгдөхгүй хүлээх;
г/ дундын өмчлөлийн эд хөрөнгөд хийх засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалт, холбооны үйл ажиллагааны талаар санал өгөх, гомдол гаргах, эрх ашгаа хамгаалуулах;
д/ сууцныхаа үндсэн бүтэц хийц, инженерийн шугам сүлжээг өөрчлөхдөө Сууц өмчлөгчдийн холбоондоо заавал мэдэгдэх;
 
Дөрөв. Холбооны эрх барих байгууллага, түүний бүтэц, эрх, үүрэг
 
8. Холбооны удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх байх ба "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 7 дугаар зүйлд зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
а/ орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зээл авах, зээлийн төлбөрийг барагдуулах асуудлыг хэлэлцэх;
б/ холбоонд шинээр орон сууцны байшин нэгтгэх, тусгаарлах;
в/ тухайн онд хийх их болон урсгал засварын ажлыг тодорхойлж хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтоох;
г/ удирдах болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;
9. Бүх гишүүдийн хурлыг "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна.
10. Дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх зорилгоор зээл авах эсэх асуудлыг бүх гишүүдийн 70-аас дээш хувийн ирцтэйгээр шийдвэрлнэ.
11. Энэ дүрмийн  10-д заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж дахин хуралдуулах өдрийг товлоно. Дахин зарласан хурал нь дүрмийн 10-д зааснаар хүчин төгөлдөр болно.
12. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдах бөгөөд гүйцэтгэх захирал нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль"-ийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
а/ холбооны жилийн орлого, зарлагын төсөв, их ба урсгал засварын ажлын төлөвлөгөө зохиох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргах, жилд 2-ос доошгүй удаа удирдах зөвлөлд тайлагнах;
б/ мөрдөгдөж буй норм, нормативын дагуу засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх;
в/ орон сууцны графикт засвар үйлчилгээг хийлгэх, орон сууцны байшинд хавар, намрын урьчилан сэргийлэх үзлэг явуулах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах, талаар зөвхөн мэргэжлийн байгууллага, хүмүүстэй гэрээ байгуулж түүнийг хэрэгжүүлэх;
г/ үйлчилгээний ажилчдыг сонгон ажилд авах, тэдгээрийн ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг шалгах, шаардлагатай бол урамшуулал олгох;
д/ их болон урсгал засвараар хийгдэх ажлыг заавал гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ба ажлын төсөв гүйцэтгэлийг хяналтын зөвлөлд хянуулж, тухай бүр дүгнэлт гаргуулах буюу онцгой тохиолдолд зарим сууц өмчлөгчдөд танилцуулж шалгуулах.
 
 
Тав. Холбооны хяналтын зөвлөл, түүний бүтэц, бүрэн
эрхийн хугацаа, эрх хэмжээ
 
13. Холбооны хяналтын зөвлөл нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:
а/ хяналтын зөвлөлийн шийдвэрээр холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн шалгалт хийлгэх;
б/ холбооны санхүүгийн тайлан, баримт бичгийг улирал бүр хянаж дүгнэлт гаргах;
в/ жилд 2-оос доошгүй удаа зөвлөлд, 1-ээс доошгүй удаа бүх гишүүдийн ээлжит хуралд ажлаа тайлагнах;
г/үлгэрчилсэн дүрмийн 4 дүгээр хэсгийн  12 дахь заалтын "д"-д заасныг гүйцэтгэх;
14. Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа, олгох урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно.
15. Хянан шалгагчаар санхүүгийн баримт бичиг болон засвар үйлчилгээний ажлыг шалгаж, дүгнэлт өгөх чадвартай холбооны гишүүнийг сонгоно.
16. Хяналтын зөвлөл нь захирлын буюу холбооны үйл ажиллагаанд ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандана.
 
Зургаа. Холбооны удирдах зөвлөл түүний бүтэц, бүрэн
эрхийн хугацаа, эрх хэмжээ
17. Удирдах зөвлөл нь холбооны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрхтэй байна. Үүнд:
а/ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших, болзол шалгуурыг тогтоох;
б/ гүйцэтгэх захирлыг сонгох;
в/ гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацааг тогтоох;
г/холбооны эд хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа, орон сууцны байшингийн тооноос хамааран гүйцэтгэх захирлын удирдлага,  бусад ажиллагсдын орон тооны хязгаарыг болон түүний бүтцийг шийдвэрлэх;
д/ гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалингийн санг тогтоох;
е/дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглал, хамгаалалт, засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусгах;
18. Удирдах зөвлөлийн дарга, хянан шалгагч, гүйцэтгэх захирал нь холбооны тэмдгээр баталгаажсан үнэмлэхтэй байна.
 
Долоо, Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө
бүрдүүлэх, сан байгуулж ашиглах;
 
19. Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж ашиглах журмыг гишүүдийн хурлаар хэлэлцэн батална.
20.Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг дараах байдлаар бүрдүүлж болно. Үүнд:
а/ дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, тохижилт, хамгаалалтад зарцуулах хуримтлал;
б/ орон сууцны байшин, түүний орчны талбайн ашиглалт, тохижилт, хамгаалалтад зарцуулах хуримтлал;
в/ орон сууцны байшингийн их, урсгал засварт зарцуулах хуримтлал;
г/ холбооны гишүүдээс өгөх хандив;
д/ засвар үйлчилгээнд шаардагдах нэмэлт хөрөнгийн хураамж;
е/ хувьчлагдсан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулан төрөөс зохих журмын дагуу сууц өмчлөгчдийн холбоонд олгосон удаа хугацааны хөнгөлөлттэй зээл.
              ж/бусад орлого
21. Орон сууцны байшингийн их, урсгал засвар, ашиглалт, тохижилт, хамгаалалтад зарцуулах хуримтлалыг зөвхөн зориулалтаар нь зарцуулна.
22. Холбооны гишүүн, хяналтын удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлыг шагнах, мөн түүнчлэн орчноо тохижуулах, соёл хүмүүжлийн ажил зохиох зэрэгт зарцуулах тусгай сан байгуулж болно.
23. Холбооноос гарсан гишүүнд түүний үйл ажиллагаанд зориулсан дээр дурдсан хуримтлал, санд өгсөн мөнгөн хөрөнгө, эд зүйл, хандивыг буцааж олгохгүй.