A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦЭВЭР УСНЫ ҮНЭ, ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРСАН БОХИР УС ТАТАН ЗАЙЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Бүлэг: 1979

/1-р хавсралт БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар хүчингүй болсон./

Дэд бүтцийн сайдын 2003 оны. 17 дугаар тушаалын хавсралт

 

 

ЦЭВЭР УСНЫ ҮНЭ, ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРСАН БОХИР УС ТАТАН ЗАЙЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Энэхүү аргачлалын зорилго нь ус сувгийн салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх шилжилтийн эхний шатанд нийтийн аж ахуй үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн /цаашид "ТЗЭ" гэх/ мөрдөх үнэ, төлбөрийг тогтооход оршино.

1.2. Үнэ, төлбөрийг төвлөрсөн ба төвлөрсөн бус цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно.

1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үнэ, төлбөрийг энэхүү аргачлалын дагуу зах зээлийн үнийн түвшинд тооцоолж хийсэн байна.

1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн бодит зардлын гүйцэтгэлд тулгуурлан энэхүү аргачлалын дагуу үнэ төлбөрөө тооцож, үнэ төлбөрийн саналыг өөрийн харьяалдаг аймаг, нийслэл, сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.

1.5. Үнэ, төлбөрийн тооцоонд техник эдийн засгийн биет болон мөнгөн үзүүлэлт, төлөвлөгөөнд тусгагдаагүй зардлын үндэслэлийг холбогдох тайлбар тооцооны хамтаар хавсаргана.

 

Хоёр. Нэр томъёо

 

Энэхүү аргачлалд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1. Бүрэн өөрийн өртөг (БӨӨ) – Зээлийн хүүгийн зардлыг оролцуулаагүй өөрийн үйл ажиллагааны нийт зардал.

2.2. Богино хугацаат өр төлбөр (Өб.х) – Нэг жилийн дотор төлөгдөх өр төлбөр.

2.3. Зөөврийн усны алдагдал (Азөөв) – Цэвэр усны үнэд шингээх зөөврийн усны санхүүгийн алдагдлын хэмжээ.

2.4. Алдагдал (Аб) – Бусад үйлчилгээний санхүүгийн алдагдлын хэмжээ

2.5. Зээлийн хүүгийн зардал (Зхүү) - Тайлант хугацаанд төлөгдөх богино хугацаат зээлийн хүүгийн зардал.

2.6. Нийт зардал (НЗ) - Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны бүрэн өөрийн өртөг, зээлийн хүүгийн зардлын нийлбэр.

2.7. Өгөөж тооцох үндсэн хөрөнгө (Хө.т) - Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд ашиглагдах үндсэн хөрөнгийн үлдэгдэл үнэ.

2.8. Өгөөж тооцоох хөрөнгө оруулалт (ХОө.т) - Өгөөж тооцох үндсэн хөрөнгө, өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн нийлбэр.

2.9. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш) – Нийт зардал, хөрөнгө оруулалтын өгөөжийг тусгасан борлуулалтын орлого.

2.10. Тариф (Т):

а)Үнэ – цэвэр ус олборлон түгээх үнэ

б) Төлбөр – бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр

2.11. Урт хугацаат өр төлбөр (Өу.х) – Нэгээс дээш жилийн дараа төлөгдөх өр төлбөр.

2.12. Үйлчилгээний биет хэмжээ (Үбх) - Хэрэглэгчдэд түгээсэн цэвэр ус, татан зайлуулах бохир шингэний хэмжээ.

2.13. Үндсэн хөрөнгө (ҮХ) – Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд урт хугацаагаар ашиглагдах хөрөнгө.

2.14. Хөрөнгө оруулалтын өгөөж (ХО) – Хөрөнгө оруулалтаас олох урт хугацаат зээлийн хүүгийн зардлыг тусгасан ашгийн хэмжээ.

2.15. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь (ХОөх) – Урт хугацаат зээлийн хүү, өөрийн хөрөнгийн өгөөжийн хувийн жигнэсэн дундаж.

2.16. Эргэлтийн хөрөнгө (ЭХ) – Үйл ажиллагааны нэг жилийн хугацаанд ашиглагдах түлш, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, хангамжийн материал, авлага, мөнгөн хөрөнгийн дүн.

2.17. Элэгдэл (Эл) - Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаанд үүссэн элэгдэл хорогдлын хэмжээ.

 

Гурав. Цэвэр ус олборлон түгээх үнэ, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тодорхойлоход баримтлах зарчим

 

3.1. Үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах

3.2. Ус суваг ашиглалтын байгууллагын орлого нь хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг тасралтгүй зохион байгуулах, тоног төхөөрөмжийг өөрийн хүчээр засаж, шинэчлэхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байх.

3.3. Хүүгийн зардал, зээл эргүүлэн төлөхөд зориулагдсан сангуудыг байгуулах.

3.4. Зохистой хэрэглээг урамшуулах, ялгавартай үнийг аажмаар нэг үнэд шилжүүлж, суурь үнэ тогтоож, үнэ төлбөрийг хэрэглээний хэмжээгээр нь тооцох.

3.5. Өртөг нь сүүлийн 3 жилд гарсан зардлын гүйцэтгэлд үндэслэгдсэн байх бөгөөд зардлын бүтцэд ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт, шинэчлэлийн зардалд бодогдох элэгдэл хорогдлыг оруулахгүй байх.

3.6. Зөөврийн усны болон орон нутгийн чанартай бусад үйлчилгээний алдагдлыг орон нутгаас санхүүжүүлэхгүй нөхцөлд түүний алдагдлыг үнийн тооцоонд оруулж тооцох.

3.7. Цэвэр усны үнэ, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тооцох зардалд ТЗЭ-ийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй бүх төрлийн хандив, бэлэг дурсгал, хүлээн авалт, туслах аж ахуй, амралт, сувилал, гуанз, цайны газар зэрэг үйлдвэрлэлийн бус үйлчилгээний зардлыг оруулахгүй байх.

 

Дөрөв. Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах

ТЗЭ-ийн үнэ, төлбөрийн тооцоо

 

4.1. Үнэ, төлбөрийн бүтэц

 

Тарифын бүтэц нь нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд ноогдох хөрөнгө оруулалтын өгөөж, үйл ажиллагааны зардлаас бүрдэнэ.

4.2. Үнэ, төлбөрийн тооцоо

 

4.2.1. Үнэ, төлбөр

Үнэ, төлбөр /Т/-ийг тооцохдоо борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ /БОШ/-г үйлчилгээний биет хэмжээ /Үб.х/-нд харьцуулж тодорхойлно.

 

 

 

 

 

Үнэ, төлбөрийг төгрөг, мөнгөөр буюу зууны нарийвчлалтай гаргана.

 

Ус суваг ашиглалтын байгууллага нь үнэ, төлбөрийн тооцоог хүснэгт 1-ийн дагуу тодорхойлно.

 

4.2.2. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ

 

Үнэ, төлбөрийг тооцоолохын тулд борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тодорхойлно. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ /БОш/ нь үйл ажиллагааны нийт зардал /НЗ/-ын дүн болон хөрөнгө оруулалтын өгөөж /ХОө/-ийн нийлбэрээр тодорхойлогдоно.

 

БОш = ХЗ+ХОө

 

4.2.3. Нийт зардлын дүн

 

Нийт зардлын дүн /НЗ/ нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны бүрэн өөрийн өртөг /БӨӨ/, зээлийн хүүгийн зардал /Зхүү/ болон зөөврийн усны алдагдал /А зөөв/, бусад алдагдлын Аб нийлбэрээр тодорхойлогдоно.

 

НЗ = БӨӨ + Зхүү +Азөөв + Аб

 

4.2.4. Бүрэн өөрийн өртөг

 

Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны бүрэн өөрийн өртөг /БӨӨ/-ийг тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр хүснэгт 2-ын дагуу тодорхойлно.

 

4.2.5. Хөрөнгө оруулалтын өгөөж

 

Хөрөнгө оруулалтын өгөөж /ХОө/-ийг тодорхойлохдоо өгөөж тооцох хөрөнгө оруулалт /ХОөт/-ын дүнг хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь /ХОөх/-иар үржүүлнэ.

 

ХО ө = ХОөт х ХОөх

 

4.2.6. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь

 

Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь /ХОөх/ нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийн өгөөжийн хувийн жигнэсэн дунджаар тодорхойлогдоно. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь урт хугацаат зээл, эзэмшигчийн хөрөнгөөс бүрдэнэ.

 

Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг тооцох жишээ

 

¹

 

Эх үүсвэрийн хэмжээ сая.төг

Хүү /хувиар/

Нийт эх үүсвэрийн дунд эзлэх хувь

Жигнэсэн дундаж

/ хувиар /

1

Урт хугацаат зээл

15000

1%

10.71

0.11

2

Эзэмшигчийн өмч

125000

3%

89.29

2.68

 

Дүн

140000

 

100

2.79

 

Тайлбар: Хүүгийн хувийг тайлант хугацаагаар тооцно.

 

4.2.7. Өгөөж тооцох хөрөнгө оруулалтын дүн

 

Өгөөж тооцох хөрөнгө оруулалтын дүн /ХОөт/ нь өгөөж тооцох үндсэн хөрөнгийн дүн /ҮХөт/ болон өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн дүн /ЭХөт/-гийн нийлбэртэй тэнцүү байна.

 

ХОөт = ҮХөт + ЭХөт

 

4.2.8. Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн дүн

 

Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн дүн /ҮХөт/-г тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдох үндсэн хөрөнгө /ҮХ/-ийн анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл /Эл/-ийг хасаж тодорхойлно.

 

ҮХөт = ҮХ - Эл

 

4.2.9. Өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн дүн

 

Өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн дүн /ЭХөт/-г зөвхөн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдох эргэлтийн хөрөнгө /ЭХ/-өөс богино хугацааны өр төлбөр /Өбх/-ийг хасаж тодорхойлно.

 

ЭХөт = ЭХ - Өбх

 

4.3. Бусад

 

4.3.1. Захиргааны зардлыг цэвэр усанд 50 хувь, бохир усанд 50 хувиар тус тус хуваарилна.

4.3.2. Тээвэр болон засварын цехийн хуваарилагдах зардлыг цэвэр усанд 50 хувь, бохир усанд 50 хувиар тус тус хуваарилна.

4.3.3. Зөөврийн усны болон орон нутгийн татаас авдаггүй бусад салбарын үйлчилгээний алдагдлыг цэвэр усны үнэд шингээж тооцно.

4.3.4. ТЗЭ нь үнийн тооцоог хянахад шаарлагатай дараахь материалыг хавсаргана. Үүнд:

а/ Олборлон түгээх цэвэр ус, татан зайлуулах бохир усны биет үзүүлэлтийг үйлчилгээний төрлөөр /хүснэгт 1, 7/,

б/ Тухайн жилийн санхүүгийн тайлан тэнцэл,

в/ ТЗЭ нь үйл ажиллагааны бүрэн өөрийн өртөг, нийт зардлын тооцоо /хүснэгт 2, 3-ийн дагуу/,

г/ ТЗЭ-ийн эдийн засгийн үзүүлэлт /хүснэгт 4, 5, 6-ын дагуу/,

д/ Үнийн тооцоонд ашигласан түлш, түүхий эд, сэлбэг материал, үйлчилгээний үнэ тарифын жагсаалт,

е/ Үнэ, төлбөрийн тооцоонд оруулсан зарим зардлуудын талаархи Засгийн газрын эрх бүхий байгууллагын шийдвэр, урт богино хугацааны зээлтэй холбоотой баримт материал,

 

Тав. Үнэ, төлбөрийг шинэчлэн тогтоох

 

5.1. Жил бүр улсын болон орон нутгийн төсөв зохиох үеэр инфляцийн түвшинг харгалзан, үнэ, төлбөрийг шинэчлэн тогтоох бол төсөв хэлэлцэж батлахаас өмнө шийдвэрлэнэ.

5.2. Эрчим хүч, дулаан, бензин шатахуун зэрэг зардалд нөлөөлөх үйлчилгээний үнэ төлбөр нэмэгдсэн тохиолдолд ТЗЭ-ээс үнийн талаар оруулсан саналыг харьяалдаг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нэг сарын хугацаанд хянан үзэж шийдвэрлэнэ.

 

 

Хүснэгт ¹1

 

..... -ний цэвэр, бохир усны үнийн тооцоо

 

¹

Үзүүлэлтүүд

¹

Хэмжих нэгж

Үйлчилгээний төрөл

Нийт дүн

цэвэр ус

бохир ус

I

Үнэ (3-18/ 2)

1

төг/м3

 

 

 

II

Үйлчилгээний биет хэмжээ

2

мян.м3

 

 

 

III

Борлуулалтын орлогын шаадагдах хэмжээ (4+9)

3

мян.төг

 

 

 

IV

Нийт зардлын дүн (5+6+7+8)

4

мян.төг

 

 

 

 

Бүрэн өөрийн өртөг

5

мян.төг

 

 

 

 

Зээлийн хүүгийн зардал

6

мян.төг

 

 

 

 

Татаас-зөөврийн усны алдагдал

7

мян.төг

 

 

 

 

Татаас бусад алдагдал

8

мян.төг

 

 

 

V

Хөрөнгө оруулалтын өгөөж (11х10)

9

мян.төг

 

 

 

VI

Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь

10

%

 

 

 

VII

Өгөөж тооцох хөрөнгө оруулалтын дүн (12+15)

11

мян.төг

 

 

 

VIII

Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн дүн (13-14)

12

мян.төг

 

 

 

 

Үндсэн хөрөнгө

13

мян.төг

 

 

 

 

Хуримтлагдсан элэгдэл

14

мян.төг

 

 

 

IX

Өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн дүн (16-17)

15

мян.төг

 

 

 

 

Нийт эргэлтийн хөрөнгө

16

мян.төг

 

 

 

 

Богино хугацааны өр төлбөр

17

мян.төг

 

 

 

 

Татаасын орлого

18

мян.төг

 

 

 

 

 

 

Хүснэгт ¹2

 

...................... -ний цэвэр, бохир усны бүрэн

өөрийн өртгийн тооцоо

 

/мян.төг/

ҮЗҮҮЛЭЛТ

Нийт дүн

Цэвэр ус

Бохир ус

Нийт дүн

Боловсон хүчний зардал

 

 

 

Үндсэн ба нэмэгдэл зардал

 

 

 

ЭМ-ийн хуудсаар байгууллагаас олгосон зардал

 

 

 

НДШ, ЭМДШ

 

 

 

Хоол

 

 

 

Унааны хөнгөлөлт

 

 

 

Сургалт

 

 

 

Эмнэлэг, чийрэгжүүлэлт, хүний хөгжлийн арга хэмжээ

 

 

 

Шагнал

 

 

 

Тэтгэмж

 

 

 

Дүн

 

 

 

Материаллаг зардал

 

 

 

Үндсэн материал /хлор/

 

 

 

Сэлбэг

 

 

 

Талоны зардал

 

 

 

Сав баглаа боодол

 

 

 

Угаалга, арчилгаа, цэвэрлэгээний материал

 

 

 

Бусад материал

 

 

 

Дүн

 

 

 

Ашиглалтын зардал

 

 

 

Цахилгаан

 

 

 

Дулаан

 

 

 

Түлээ, нүүрс

 

 

 

Харуул хамгаалалт

 

 

 

Компьютерийн үйлчилгээ

 

 

 

Тоолуур баталгаажуулалт, шалгалт тохируулга

 

 

 

Бусад

 

 

 

Дүн

 

 

 

Засвар үйлчилгээний зардал

 

 

 

Барилга байгууламжийн урсгал засвар

 

 

 

Машин, тоног төхөөрөмжийн үйлчилгээ, урсгал засварын зардал

 

 

 

Аваар

 

 

 

Тосолгоо, урсгал зардал

 

 

 

Лагийн зардал

 

 

 

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ

 

 

 

Бензин, тос

 

 

 

Бусад

 

 

 

Дүн

 

 

 

Албан хэрэгцээний зардал

 

 

 

Бичиг хэргийн зардал

 

 

 

Хэвлэл, захиалга

 

 

 

Томилолт

 

 

 

Зар сурталчилгаа

 

 

 

Хөндлөнгийн хяналт

 

 

 

Зөвлөхийн үйлчилгээ

 

 

 

Амралт, баяр ёслол

 

 

 

Бусад

 

 

 

Шуудан холбоо

 

 

 

Дүн

 

 

 

Элэгдэл зардал

 

 

 

Дүн

 

 

 

Хөдөлмөр хамгаалалт

 

 

 

Нормын хувцас

 

 

 

Бээлий

 

 

 

Ажлын гутал

 

 

 

Нормын сүү

 

 

 

Иргэний хамгаалалт

 

 

 

Гал команд

 

 

 

Бусад

 

 

 

Дүн

 

 

 

Лабораторийн зардал

 

 

 

Эм реактив

 

 

 

Шил сав

 

 

 

Шинжилгээ судалгаа

 

 

 

Засвар

 

 

 

Шалгалт, баталгаажуулалт

 

 

 

Бусад

 

 

 

Дүн

 

 

 

Бусад зардал

 

 

 

Түрээсийн зардал

 

 

 

Татвар, хураамжууд

 

 

 

Даатгал

 

 

 

Найдваргүй авлагын зардал

 

 

 

Төслийн зардал

 

 

 

Банкны үйлчилгээ

 

 

 

ТУЗ-ын зардал

 

 

 

Бусад

 

 

 

Соёлын арга хэмжээ

 

 

 

Дүн

 

 

 

Нийт дүн

 

 

 

Хуваарилагдах зардал

 

 

 

Захиргааны зардал

 

 

 

БӨӨ-ийн дүн

 

 

 

 

 

 

Хүснэгт ¹3

 

..................... Ус суваг ашиглалтын байгууллагын

үнийн нэгдсэн тооцоо

 

ҮЗҮҮЛЭЛТ

Нийт дүн

Цэвэр ус

Бохир ус

Нийт дүн

БӨӨ-ийн дүн

 

 

 

Татаас-ЗУХА-ийн алдагдал

 

 

 

Татаас-Бусад үйлчилгээний алдагдал

 

 

 

Зээлийн хүү

 

 

 

Нийт зардал

 

 

 

Нийт орлого

 

 

 

Нийт ашиг

 

 

 

Үүнээс: а) Байгууллагад үлдэх

 

 

 

 б) Төсөвт төлөх

 

 

 

 

 

 

Хүснэгт ¹4

 

....................... Цэвэр, бохир усны санхүүгийн алдагдлын тооцоо

 

¹

Үзүүлэлтүүд

Хэмжих нэгж

Дүн

1

Нийт ус түгээлт, татан зайлуулалт

мян.м3

 

 

а/ цэвэр ус

мян.м3

 

 

б/ бохир ус

мян.м3

 

2

Худалдаж байгаа үнэ

төг.м3

 

 

а/ цэвэр ус

төг.м3

 

 

б/ бохир ус

төг.м3

 

3

Нийт орлого

мян.төг

 

 

а/ цэвэр ус

мян.төг

 

 

б/ бохир ус

мян.төг

 

4

Нийт зардал

мян.төг

 

 

а/ цэвэр ус

мян.төг

 

 

б/ бохир ус

мян.төг

 

5

Санхүүгийн алдагдал

мян.төг

 

 

а/ цэвэр ус

мян.төг

 

 

б/ бохир ус

мян.төг

 

 

 

 

Хүснэгт ¹5

 

...........-ний Эдийн засгийн үзүүлэлт

 

¹

Үзүүлэлтүүд

Хэмжих нэгж

Цэвэр ус

Бохир ус

Нийт дүн

1

Хэрэглэгчдийн тоо /үнийн бүтцээр/

 

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

 

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

 

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

 

 

 

 

ОСНААГ

 

 

 

 

Бусад

 

 

 

 

2

Борлуулсан ус /үнийн бүтцээр/

 

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

 

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

 

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

 

 

 

 

ОСНААГ

 

 

 

 

Бусад

 

 

 

 

3

Борлуулалтын орлого

 

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

 

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

 

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

 

 

 

 

ОСНААГ

 

 

 

 

Бусад

 

 

 

 

4

Дундаж үнэ

 

 

 

 

 

 

 

Хүснэгт ¹6

 

...............-ний Эдийн засгийн үзүүлэлт

 

¹

Үзүүлэлтүүд

Хэмжих нэгж

Цэвэр ус

Бохир ус

Нийт дүн

 

Цэвэр ус

тоо

 

 

 

1

Хэрэглэгчдийн тоо

тоо

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

тоо

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

тоо

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

тоо

 

 

 

ОСНААГ

тоо

 

 

 

Бусад

тоо

 

 

 

2

Худалдан авсан ус

мян.м3

 

 

 

3

Шугамын алдагдал /биет/

мян.м3

 

 

 

4

Шугамын алдагдал /хувь/

мян.м3

 

 

 

Борлуулсан ус

мян.м3

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

мян.м3

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

мян.м3

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

мян.м3

 

 

 

ОСНААГ

мян.м3

 

 

 

Бусад

тоо

 

 

 

 

Бохир ус

тоо

 

 

 

1

Хэрэглэгчдийн тоо

тоо

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

тоо

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

тоо

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

тоо

 

 

 

ОСНААГ

тоо

 

 

 

Бусад

тоо

 

 

 

2

Татан зайлуулсан бохир ус

мян.м3

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

мян.м3

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

мян.м3

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

мян.м3

 

 

 

ОСНААГ

мян.м3

 

 

 

Бусад

мян.м3

 

 

 

3

Борлуулалтын орлого /цэвэр ус/

мян.төг

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

мян.төг

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

мян.төг

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

мян.төг

 

 

 

ОСНААГ

мян.м3

 

 

 

Бусад

мян.м3

 

 

 

4

Борлуулалтын орлого /бохир ус/

мян.төг

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

мян.төг

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

мян.төг

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

мян.төг

 

 

 

ОСНААГ

мян.м3

 

 

 

Бусад

мян.м3

 

 

 

5

Дундаж үнэ

төг

 

 

 

6

Борлуулалтын авлага

мян.төг

 

 

 

Үүнээс: Аж ахуйн газар

мян.төг

 

 

 

Хүн ам /төвлөрсөн усан хангамж/

мян.төг

 

 

 

Хүн ам /төвлөрсөн бус усан хангамж/

мян.төг

 

 

 

ОСНААГ

мян.м3

 

 

 

Бусад

мян.м3

 

 

 

 

 

 

Хүснэгт ¹7

 

....................... -ны нийт зардлын тооцоо

 

¹

Зардлын үзүүлэлт

Үйлчилгээний төрлөөр

Нийт дүн

Цэвэр ус

Бохир ус

1

Түлш

 

 

 

2

Туслах материал

 

 

 

3

Шатахуун

 

 

 

4

Сэлбэг хэрэгсэл

 

 

 

5

Урсгал засварын зардал

 

 

 

6

Үндсэн ба нэмэгдэл цалин

 

 

 

7

Нийгмийн даатгалын шимтгэл

 

 

 

8

Цахилгаан

 

 

 

9

Дулаан

 

 

 

10

Ус

 

 

 

11

Газрын төлбөр

 

 

 

12

Томилолт

 

 

 

13

Бичиг хэрэг

 

 

 

14

Холбоо

 

 

 

15

Хөдөлмөр хамгаалал

 

 

 

16

Гал команд харуул

 

 

 

17

БҮТЭЗ

 

 

 

18

ҮХ-ийн элэгдэл

 

 

 

19

Бэлтгэл ажлын зардал

 

 

 

20

Маркетингийн зардал

 

 

 

 

Үүнээс: Зар сурталчилгаа

 

 

 

 

 Борлуулалтын зардал

 

 

 

21

Удирдлагын зардал

 

 

 

 

Үүнээс: Зар сурталчилгаа

 

 

 

 

 ТУЗ-ийн зардал

 

 

 

22

Бусад зардал

 

 

 

23

Найдваргүй авлагын хасагдуулга

 

 

 

24

ЭХЗГ-ын үйлчилгээний хөлсний зардал

 

 

 

25

ДҮТ-ийн үйлчилгээний хөлсний зардал

 

 

 

26

Бүрэн өөрийн өртөг

 

 

 

27

Зээлийн хүүгийн зардал

 

 

 

28

Татаасын зардал

 

 

 

29

Нийт зардал

 

 

 

 

 

 

 

Дэд бүтцийн сайдын 2003 оны

 17 дугаар тушаалын хавсралт

 

 

Гамшгийн Үед хот, суурины ариутгах татуурга,

ус хангамж хариуцсан байгууллагын ажиллах журам

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмын зорилго нь "Иргэний хамгаалалтын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн байдал үүссэн тохиолдолд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээнд учирсан хор уршгийг арилгах, сэргээн босгож хэвийн ажиллагаанд оруулах арга хэмжээг зохицуулахад оршино.

1.2. Гамшгийн үед хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/, аймаг, нийслэлийн Засаг дарга болон аж ахуйн нэгж, байгууллагууд "Иргэний хамгаалалтын тухай" хууль, "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3. Гамшиг тохиолдсон үед хэрэгжүүлэх ажлын зарчим:

1.3.1. Хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, үйлдвэрлэл, технологийн онцлогийг харгалзан ялгавартай хандана;

1.3.2. Төвлөрсөн удирдлага, нэгдмэл захирамжийг хэрэгжүүлэн удирдлага, хяналт, зохицуулалт, холбоогоор хангана;

1.3.3. Гамшгийн үед төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг тэдгээрийн дарга, түүнийг орлох эрх бүхий албан тушаалтан удирдан зохион байгуулна;

1.3.4. Аймаг, нийслэлийн иргэний хамгаалалтын алба нь үүссэн гамшгийн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, боломжтой бусад аргаар нийтэд шуурхай мэдээлнэ;

1.3.5. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг аль болох тасалдуулахгүй байх боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ажил

 

2.1. Иргэний хамгаалалтын алба болон дээд шатны байгууллагаас хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих,

2.2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгжийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаар мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө туслалцаагаар хангах,

2.3. Аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлын шуурхай зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий удирдлагын шуурхай хэсэг гарган ажиллуулах,

2.4. Мэдээ, судалгаа шаардлагатай бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээр гаргуулан авч удирдах дээд байгууллагыг мэдээллээр хангах,

2.5. Учирсан хүндрэл, хохиролыг гэтлэн давахад онцгой шаардлагатай хүн хүч, хөрөнгийн эх үүсвэр, тоног төхөөрөмж, материалыг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх,

2.6. Гамшгийн үед хэрхэн ажиллах талаар заавар, зөвлөмж боловсруулж салбарын байгууллагуудад хүргүүлэх, байгууллагуудын удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулах, гамшгийн үед шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжийн нөөцийг улсын нөөцөд бүрдүүлэх.

 

Гурав. Нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ажил

 

3.1. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, хяналт тавих, зохицуулах, хамтран ажиллах.

3.2. Өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газар холбогдох эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх.

3.3. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн ард иргэд, улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дайчлах болон сэлбэг, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл татан оролцуулах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргах ажлыг зохион байгуулах.

3.4. Гамшиг тохиолдсон буюу тохиолдож болзошгүй боллоо гэдгийг тодорхойлж, энэ талаар оршин суугчдад орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх.

 

Дөрөв. Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлсэн

байгууллагын хэрэгжүүлэх ажил

 

4.1. Иргэний хамгаалалтын алба, төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах.

4.2. Гамшгийн байдал бий болсон үед учирсан болон цаашид учирч болзошгүй хохирлын хэмжээ, үр дагавар, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнгийн талаар холбогдох иргэний хамгаалалтын алба, төрийн захиргааны байгууллагад цаг алдалгүй мэдээлэх.

4.3. Аврах хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулахад удирдлагаар хангах үүрэг бүхий шуурхай алба гарган ажиллуулах.

4.4. Гамшгийн байдлын шинж байдал, учирсан болон цаашид учирч болзошгүй хохирлын хэмжээ, үр дагаврыг тодорхойлох, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг иж бүрнээр төлөвлөн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах.

4.5. Аврах, хор уршгийг арилгах сэргээн босгох ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргах, материал, техник, багаж, хэрэгслийг бүрдүүлэх, нөхөн сэлбэх арга хэмжээ авах.

4.6. Аж ахуйн нэгжийг бүхэлд нь буюу зарим хэсгийг онцгой дэглэмд шилжүүлэх, ажилтнуудыг уртасгасан цагаар ажиллуулах.

4.7. Шаардлагатай тохиолдолд харьяаллын дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, иргэний хамгаалалтын алба болон төрийн байгууллагад тусламж авах талаар мэдэгдэх.

4.8. Ажилтнуудад иргэний хамгаалалтын алба төрийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тодорхой удирдамж, чиглэл өгөх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх.

4.9. Шугам хоолой, худаг камер, барилга байгууламжид нарийвчилсан үзлэг хийж, гэмтэл гарсан тохиолдолд байгууллагын удирдлагад мэдэгдэж, гэмтлийг богино хугацаанд арилгах арга хэмжээ авахын хамт шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн схемд зохих өөрчлөлтийг аваарын горимын дагуу оруулж, хэвийн ажиллагааг хангах.

 

Тав. Тайван цагт хэрэгжүүлэх арга хэмжээ

 

5.1. Нутгийн захиргааны байгууллага нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.1.1. Болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтэл гарсан үед ажиллах горим, төлөвлөгөө боловсруулж орон нутгийн байнгын онцгой комиссоор зөвшөөрүүлэн, Засаг даргаар батлуулах;

5.1.2. Үүсч болзошгүй тодорхой нөхцөл байдлын хувилбар бүрийн үед ажиллах төлөвлөгөө нь тухайн нөхцөлд авч хэрэгжүүлэх ажил, зайлшгүй шаардагдах хүн хүч, машин механизм сэлбэг материалын жагсаалт, зарлан мэдээлэх болон дуудан цугларуулах схем зэргийг заавал багтаасан байх;

5.1.3. Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгийн үед ажиллах бэлэн байдлыг дээшлүүлэх талаар бэлтгэл сургуулилтыг зохион байгуулах, сэлбэг, материалын нөөцийг жил бүр шалган нөхөн бүрдүүлж байх.

5.2. Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлсэн байгууллага, аж ахуй нэгж нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.2.1. 5.1.1-ийн дагуу боловсруулсан төлөвлөгөө, схемийн дагуу бэлтгэл сургууль, сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжийг нөөцлөх;

5.2.2. Өөрсдийн боловсруулсан үйл ажиллагааны журам төлөвлөгөөг хүйтний ба дулааны улирал эхлэхийн өмнө буюу жилд 2-оос доошгүй удаа дасгал сургуулийн журмаар туршин шалгаж, нэмэлт тодотгол хийж мөрдөх;

5.2.3. Ажилтнуудын гэрийн хаяг, сэлбэг тоног төхөөрөмжийн нөөцийг тогтмол хянаж шинэчлэн сайжруулж байх.

 

 

- - - 000 - - -