A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн сайдын 2003 оны 245 тоот тушаалын хавсралт
 
АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БАГА ОВРЫН ОНГОЦ, НИСДЭГ ТЭРЭГ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
135.1.  Зорилго
Энэ дүрмээр дараах агаарын хөлгөөр гүйцэтгэх агаарын тээврийн үйл ажиллагааг зохицуулна:
1.     нисэх багийн гишүүдээс гадна 9 болон түүнээс цөөн хүний суудалтай, хөөрөлтийн хамгийн их жин (MCTOW) нь 5700 кг-аас дээшгүй онгоц;
2.     нисдэг тэрэг.
135.2.  Тодорхойлолт
Энэ дүрэмд заасан агаарын тээврийн үйл ажиллагаа гэдэгт нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 9-өөс цөөн суудалтай, хөөрөлтийн хамгийн их жин (MCTOW) нь 5700 кг-аас дээшгүй онгоц болон нисдэг тэргээр гүйцэтгэх агаарын тээврийн /арилжааны нислэгийн/ үйл ажиллагааг;
Үйл ажиллагааны заавар гэж ИНД-119.25, эсхүл 119.39-д шаардсан, Агаарын тээвэрлэгчийн нислэг, техникийн үйл ажиллагаанд мөрдөх үндсэн бичиг баримтыг;
Нисдэг тэрэгний гадна ачаалал гэж олс, тор, татлагын тусламжтайгаар хүн болон ачааг нисдэг тэрэгний гадна /доод/ талд бэхлэн тээвэрлэх, эсхүл татан авахыг;
Гэрчилгээ эзэмшигч гэж ИНД-119-ийн дагуу гэрчилгээжиж, агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллагыг;
Хөөрөлтийн нислэгийн замын сүлжээ, хөөрөлтийн нислэгийн зам, хөөрөлт үйлдэх зай, болон хөөрөлтийн гүйлт гэдгийг тухайн агаарын хөлгийг гэрчилгээжүүлсэн дүрмүүдэд заасантай адил утгаар авч үзнэ;
Босго гэж сааднаас чөлөөтэй ойртолтын гадаргуу нь хөөрөлт буултын зурвас (ХБЗ)-ны гадаргуутай 1:20 харьцаатай огтлолцож буй цэгийг тус тус ойлгоно.
135.3.  Заавар, журмыг дагаж мөрдөх
Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх ажилтнууд нь иргэний нисэхийн хууль тогтоомж, гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны заавар, журмуудыг судалж, дагаж мөрдөх үүрэгтэй.
135.4.  Зорчигчид аюулгүй ажиллагааны мэдээлэл өгөх
Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд (агаарын хөлгийн дарга) нь зорчигч бүрд, тухайн нислэгийн онцлогт тохирсон ослын болон аюулгүй ажиллагааны мэдээллийг танилцуулсан байна.
Б БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
135.5.  Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар
          Гэрчилгээ эзэмшигчийн агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлөг бүр нь зохих ангиллын хүчин төгөлдөр Нислэгт тэнцэх чадвар /НТЧ/-ЫН гэрчилгээтэй байна.
135.6.  Багийн гишүүдийн нийтлэг хэл
Гэрчилгээ эзэмшигчийн:
1/ нисэх багийн гишүүд нийтлэг нэг хэлээр харилцан ойлголцох ба нисэх багийн аль нэг гишүүн монгол хэлээр ярьдаг байна.
2/ үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс гэрчилгээ эзэмшигчийн журам зааврыг уншиж, ойлгох чадвартай байна.
135.7.  Нислэгийн өмнөх бэлтгэл ба нислэгийн төлөвлөлт
(а) Гэрчилгээ эзэмшигч нь төлөвлөсөн нислэгийн бэлтгэлийг хангахад шаардлагатай мэдээллийг агаарын хөлгийн даргад өгсөн байна.
(б)       Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөгөөг
1/ агаарын тээврийн үйл ажиллагаа бүрийн өмнө, мөн
2/ зорчигч, ачаа тээш тээвэрлэх арилжааны нислэг бүрийн өмнө бэлтгэнэ.
(в)       Энэ зүйлийн (б)-д шаардсан нислэгийн төлөвлөгөөг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ /НХҮ/-ний байгууллагад танилцуулна. Хэрэв нислэгийн үйл ажиллагаа нь хяналтгүй агаарын зайд ил харааны нислэгийн журмаар үйлдэгдэх бол нислэгийн төлөвлөгөөг-
1/ холбогдох нислэг хөдөлгөөний салбар нэгжид, эсхүл
2/ адил чанарын нислэгийн мэдээллийн үйлчилгээний нэгжид танилцуулна.
(г) 91.68-ын (а)-гийн (1), 91.60-ын (а) заалтуудаас гадна, гэрчилгээ эзэмшигч нислэгийн төлөвлөгөөг НХҮ-ний байгууллагад танилцуулж, агаарын хөлгийн даргад төлөвлөгөөний дагуу зөвлөмж өгсөн бол агаарын хөлгийн дарга нислэгийн төлөвлөгөөг батлах шаардлагагүй.
135.8.  Авран хамгаалах тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь Эрэн хайх, авран хамгаалах төвтэй шуурхай холбоо барихад зориулсан мэдээлэл /хаяг,: утасны дугаар/-ийг агаарын хөлөгт байгаа авран хамгаалах тоног төхөөрөмжүүд дээр байрлуулсан байна.
(б)          Далайн эргээс 18 км /10 nm/-ээс дээш зайд үйлдэх нислэгийн үед, энэ зүйлийн (а)-д шаардсан мэдээлэлд дараах зүйлүүд багтсан байна:
1/ аврах завины тоо ширхэг, өнгө, төрөл маяг;
2/ дохионы пуужин байгаа эсэх;
3/ эмнэлгийн яаралтай тусламжийн болон цэвэр усны хангамжийн талаарх нарийвчилсан мэдээлэл;
4/ онцгой нөхцөл байдлын үед ашиглах зөөврийн радио төхөөрөмжийн төрөл, маяг, ажиллах давтамж.
135.9.  Түлш
(а) Гэрчилгээ эзэмшигч нь төлөвлөсөн нислэг, нислэгийн явц дахь дахин төлөвлөлтөд нийцсэн түлшний Заавартай байна.
(б) Түлшийг тооцоолохдоо дараах зүйлүүдийг үндэслэнэ:
1/ үйлдвэрлэгчийн зааварт тусгагдсан, эсхүл тэдгээрийг ашиглан боловсруулсан, агаарын хөлгийн маягийн гэрчилгээнд бичигдсэн өгөгдөхүүнүүдэд тохирсон журам, хүснэгт, графикууд;
2/ төлөвлөсөн нислэгийн нөхцөлүүд.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгт шаардлагатай түлшийг тооцоолохдоо дараах хүчин зүйлийг харгалзана:
1/ явгалалтын үед зарцуулагдах түлш;
2/ аялалд зарцуулагдах түлш;
3/ дараах нөөц түлш –
(i)     гэнэтийн үед ашиглах түлш
(ii)   нөөц аэродром руу нисэхэд шаардагдах түлш
(iii) эцсийн, нөөц түлш
(iv)  нислэгийн төрлөөс шалтгаалан, нэмэгдэл түлш

4/ хэрэв шаардлагатай бол, нислэгийн явц дахь дахин төлөвлөлтөд шаардагдах түлш.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөгөө, эсхүл нислэгийн явц дахь дахин төлөвлөлтийг хийхдээ энэ зүйлийн (а)-д заасан Зааврыг дагаж мөрдөнө.
135.10.  Бүхээгийн шалгах хуудас
Нисэх багийн гишүүд нь ердийн болон онцгой тохиолдлын үед тухайн агаарын хөлгийн Нислэгийн ашиглалтын зааварт нийцсэн бүхээгийн шалгах хуудсыг ашиглана.
135.11.  Аюулгүй ажиллагаа–зорчигч
(а) Агаарын хөлгийн дарга нь:
1/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм тариа хэрэглэсний улмаас агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдод аюул учруулж болзошгүй аливаа этгээдийг тээвэрлэхээс татгалзана;
2/ өвчтэй болон гэмтэл бэртэлтэй зорчигчийг, ослын үед тусламж үзүүлэхэд тохиромжтой суудалд суулгана;
3/ хууль хяналтын байгууллагын ажилтны харгалзаж яваа зорчигчийг гэрчилгээ эзэмшигчийн зааварт заасан журмын дагуу тээвэрлэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-гийн (1)-ийг үл харгалзан, эрэн хайх болон түргэн тусламжийн зорилгоор үйлдэх нислэгт, согтууруулах ундаа, эм тарианд мансуурсан, биеэ авч явах чадваргүй, агаарын хөлгийн болон зорчигчдын аюулгүй байдалд хор  нөлөө үзүүлж болзошгүй аливаа этгээдийг тээвэрлэгчийн зүгээс
шаардлагатай арга хэмжээ авсан тохиолдолд тээвэрлэж болно.
135.12.       Нисэх багийн бүхээгт нэвтрэх
Гэрчилгээ эзэмшигч нь, дор дурьдсанаас бусад аливаа этгээдийг нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн нисэх багийн бүхээгт нэвтрэх, нисэгчийн суудал эзлэхийг хориглоно:
1/ нисэх багийн гишүүн;
2/ гэрчилгээ эзэмшигч болон агаарын хөлгийн даргаас зөвшөөрөл олгогдсон, эсхүл албан үүргээ гүйцэтгэж байгаа этгээд.
135.13.       Нислэгийн бичлэгийн хэрэгсэлд тавигдах шаардлага
(а) Нисэх багийн гишүүн бүр, энэ дүрмийн 135.57-д шаардсан бүхээгийн дуу чимээ бичигч (cockpit-voice recorder)-ийг:
1/ хөдөлгүүр асаахаас өмнө, шалгах хуудас уншихаас эхлэн, нислэг дуусах хүртэл тасралтгүй ажиллуулна;
2/ хэрэв нисдэг тэргийг чихэвчний болон гар микрофоноос бичих хэрэгслээр тоноглосон бол гар микрофоныг 3000 метр /10000 фут/-ээс нам өндөрт ашиглана;
3/ хэрэв бүхээгийн дуу чимээ бичигч нь бичлэг арилгагчтай бол нислэгийн сүүлчийн 30 минутын бичлэгээс өмнөх бичлэгийг арилгадаг байна гэдгийг бататгана.
(б) Нисэх багийн гишүүн бүр, энэ дүрмийн 135.58-д шаардсан, нислэгийн өгөгдөхүүн бичигч /flight data rеcordег/-ийг:
1/ нисдэг тэрэг хөөрөлт үйлдэхээс эхлэн буулт үйлдэх хүртэл тасралтгүй ажиллуулна;
2/ бичигдсэн өгөгдөхүүнүүдийг дараагийн 10 цагийн нислэг үйлдтэл хадгална;
3/ нислэгийн өгөгдөхүүн бичигч ба түүний бичлэгийг шалгахдаа бичигдсэн өгөгдөхүүний 1 цагаас илүү бичлэгийг арилгаж болохгүй;
4/ энэ хэсгийн (3)-т заасны дагуу бичлэг арилгахдаа-
(i)         хамгийн хуучин бичлэгийг сонгоно;
(ii)техник үйлчилгээний холбогдох бичиг баримтад тэмдэглэнэ.
135.14.       Түлшээр сумлах, түлш юүлэх ажиллагаа
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, зорчигчдыг агаарын хөлөгт суулгаж, эсхүл агаарын хөлгөөс буулгаж байгаа, мөн үндсэн хөдөлгүүрүүдээс аль нэг нь ажиллаж байгаа үед Class 3(а) түлшээр агаарын хөлгийг сумлах, эсвэл түлш юүлэх ажиллагааг гүйцэтгэж болохгүй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь, зорчигчдыг агаарын хөлөгт суулгах, эсхүл агаарын хөлгөөс буулгах үед гэрчилгээ эзэмшигчийн зааварт тусгасан журмын дагуу авран хамгаалах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд Class 3(b) түлшээр агаарын хөлгийг сумлах, эсхүл түлш юүлэх ажиллагааг гүйцэтгэж болохгүй.
(в)       Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийг түлшээр сумлах, эсхүл түлш юүлэх ажиллагааны үед гуравдагч этгээдэд хохирол учруулахаас сэргийлнэ.
135.15.       Түлш асгарах
Түлшээр сумлах, түлш юүлэх үед зөвшөөрөгдөөгүй гадаргуу дээр түлш асгарсны улмаас хүн болон эд зүйлд аюул учруулж болзошгүй бол нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа аливаа этгээд –
1/ түлшээр сумлах, эсхүл түлш юүлэх ажиллагааг зогсооно;
2/ асгарсан түлшийг элс, үртэс, хуурай шороо, хөөс болон химийн хуурай гал унтраагч нунтаг зэргээр хучих арга хэмжээг яаралтай авна.
135.16.       Аэродромын ашиглалт
(а) Гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аливаа аэродромын ил харааны хэрэгсэл, саадны хязгаарлалт, газар зүйн үндсэн өгөгдөхүүн нь:
1/ ашиглаж байгаа тухайн онгоцны үзүүлэлтүүдэд тохирсон байна;
2/ цаг уурын минимум нөхцөлөөр ашиглагддаг байна.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн ашиглаж байгаа нисдэг тэрэг нь ИНД-91-ийн шаардлагуудыг хангасан байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь AIP-д нийтлэгдээгүй аэродромд нислэг үйлдэх бол дараах бүртгэл, мэдээлэлтэй байна:
1/ тухайн аэродромын өгөгдөхүүнүүд;
2/ аэродромын нөхцөл байдал тухайн нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг бататгасан журмууд;
3/ аюулгүй ажиллагааны болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүдийн нөхцөл байдал тухайн нислэгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг бататгах журмууд;
4/ тухайн аэродромын ашиглалтын хязгаарлалтууд.
(г) Өдрийн цагт, Ил харааны нислэгийн журам /ИХНЖ/-аар нислэг үйлдэх аливаа онгоцоор дараах шаардлагыг хангаагүй аливаа талбайд хөөрөлт, буулт үйлдэж болохгүй:
1/ ашиглаж байгаа хөөрч, буух зурвас /ХБЗ/ нь :
(i)            онгоцны үндсэн тулгуур /хөл анги/-ын гадна талын хоёр дугуйны хоорондох зайнаас хоёр дахин өргөн;
(ii)          хөөрөлт буулт үйлдэхэд тохиромжтой шулуун, зурвасын гадаргуу нь тэгш байна;
2/ ХБЗ-ны өргөн нь онгоцны далавчийн дэлгэц /размах/-ээс 2.5 дахин болон түүнээс дээш, эсхүл 30 метрийн аль ихээр нь тогтоогдсон байна.
(д) Энэ зүйлийн (г)-д зааснаас бусад онгоцоор дараах тохиолдолд аливаа
талбайд хөөрөлт, буулт үйлдэхгүй –
1/ ашиглах гэж буй онгоцны хувьд тухайн аэродромын лавлах код энэ дүрмийн Хавсралтын Хүснэгт 2-т тодорхойлогдоогүй бол;
2/ ХБЗ-ны өргөн нь Хавсралтын Хүснэгт 3-т заасан онгоцны кодны дугаараар тодорхойлогдох өргөнөөс бага бол;
3/ нислэгийн талбай /runway strip/-H хамгийн бага өргөн Хавсралтын Хүснэгт 4-т заасан лавлахаар тодорхойлогдоогүй бол.
(е) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (г) болон (д)-г үл харгалзан, аль нэг онгоцны маягийн хувьд (г) болон (д)-д тусгагдсанаас бага өргөнтэй ХБЗ-ыг дараах нөхцөлд ашиглаж болно:
1/ зурвасын хамгийн бага өргөнийг тухайн онгоцны Нислэгийн ашиглалтын зааварт заасны дагуу шалгах нислэгээр тодорхойлсон бол;
2/ зурвасын хамгийн бага өргөнийг ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрсөн бол.
135.17.       Нэг хөдөлгүүртэй агаарын хөлгөөр ХНЖ-ын дагуу нислэг үйлдэх
Энэ дүрмийн дагуу нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа аливаа этгээд дараах шаардлагыг хангаагүй  нэг хөдөлгүүртэй агаарын хөлгөөр Хэрэглэлийн нислэгийн журам /ХНЖ/-ын дагуу зорчигч тээврийн нислэг үйлдэхгүй:
1/ерөнхий шаардлага-
(i)                 үйлдвэрлэгчээс тухайн агаарын хөлгийг турбинт хөдөлгүүрээр тоноглосон;
(ii)               агаарын хөлгийн турбинт хөдөлгүүр нь 100000 цаг тутмын техник үйлчилгээний хувьд Mean time between Failure (MTBE) 01/1000 ба түүнээс бага байх шаардлагыг хангасан;
2/ тоног төхөөрөмжид тавигдах шаардлага –
(i)                 тусдаа цахилгаан тэжээл бүхий харилцан хамааралгүй 2ш авиагоризонтын хэрэглэлтэй;
(ii)               цахилгаан тоноглол ба чухал хэрэглэлийг цахилгаан тэжээлээр хангах харилцан хамааралгүй цахилгааны хоёр эх үүсгүүртэй;
(iii)             хөдөлгүүрийн авто асаагуур ба түүнтэй ижил системтэй байх ба гэрчилгээ эзэмшигчийн Нислэг үйлдвэрлэлийн зааварт "онгоцны хөөрөлт, буулт ба агаарын сэгсрэлттэй нислэгийн үед хөдөлгүүрийн асаагуурын системийг үргэлжлүүлэн ажиллах байдалд залгасан байна" гэж заасан;
(iv)              хөдөлгүүрийн тосонд төмрийн үртэс бий болсныг илрүүлэн нисэх багт дохиолох хэрэгсэлтэй;
(v)                радио өндрийн хэмжигчтэй;
(vi)              хөдөлгүүр удирдах бариул нь хөдөлгүүрийн түлшийг удирдах блокод дутагдал гарсан үед түүнийг алгасан хөдөлгүүрийг үргэлжлүүлэн удирдах боломжтой;
(vii)            агаарт хөдөлгүүр унтарч 8300м (25000 фут)-ийн өндрөөс кабины өндөр 4300м (13000 фут) хүртэлх хэмжээнд тохиромжтой өнцгийг хадгалан доошлох үед хэрэглэх хангалттай тооны нэмэлт хүчилтөрөгчтэй;
(viii)          ослын буулт үйлдэхэд тохиромжтой хамгийн ойрын аэродромыг тодорхойлж навигацын тооцоо хийх боломжтой;
(ix)              агаарын хөлгийн нисэж буй тухайн өндөрт хөдөлгүүр унтарч буултад орох аюулгүй өндөр хүртэл тохиромжтой өнцгөөр гулгалт үйлдэхэд цахилгааны чухал шин болон автопилот, бусад тоноглолыг цахилгаан тэжээлээр хангах нөөц үүсгүүртэй;
(x)                нэг нисэгчтэй агаарын хөлгийн хувьд гурван тэнхлэгийн удирдлага бүхий автопилоттой.
135.18.       Үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоох
Гэрчилгээ эзэмшигч нь, нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдсэн тохиолдолд тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэлх хугацаанд нислэгийн үйл ажиллагаандаа хязгаарлалт хийх, эсхүл үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авна.
135.19.       Ил харааны нислэгийн журам /VFR/-aap үйлдэх нислэгийн хамгийн бага өндөр
(а)       Энэ дүрмийн дагуу нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн даргад ИНД-91.62- ын (в) заалт хамаарахгүй.
(б)       Арилжааны нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга нь дараах тохиолдолд ИНД-91.62-ын (в)-гийн (З)-ыг үл харгалзан, ойртолт, хөөрөлт болон нислэгийн бусад маневрыг хүн, машин техник, барилга байгууламжаас 150 метр /500 фут/-ийн радиус дотор, гадаргуугаас дээш 150 метр /500 фут/-ээс нам өндөрт гүйцэтгэж болно:
1/ тухайн нислэгийн төлөвлөгөө нь, түүнд оролцох байгууллага, хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бол;
2/ нислэгийн үйл ажиллагаа нь аливаа хүн ба эд зүйлд аюул учруулахгүй бол;
3/ энэ хэсгийн (1)-д заасан төлөвлөгөөний дагуу нислэгийн үйл ажиллагаанд оролцох байгууллага, хүмүүст мэдээлэл хийсэн бол.
135.20.       Усан дээгүүрх нислэг
(а) Планердаж, эсхүл авторотаци (даах сэнсний өөрийн эргэлт)-ийн тусламжтайгаар буух зай  нь эргээс 18,6км /10 пт/-ээс дээш тохиолдолд, усан дээгүүр нислэг үйлдэх аливаа этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1/ агаарын хөлөгт байгаа бүх хүмүүс багтахуйц аврах завьтай байна; 2/ зорчигч бүр аврах хантааз өмссөн байна;
3/ нислэгийн төлөвлөгөө хийгдсэн, эсхүл 135.7-гийн дагуу нислэгийн мэдээллийн үйлчилгээний нэгжид танилцуулагдсан байна.
(б) Авторотацийн тусламжтай буух зай нь эргээс 18,6км /10 nm/-ээс дээш тохиолдолд, нэг хөдөлгүүрт нисдэг тэргээр усан дээгүүр нислэг үйлдэх аливаа этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1/ нисдэг тэрэг хийлдэг төхөөрөмжөөр тоноглогдсон байна;
2/ нисдэг тэргэнд байгаа бүх хүмүүс аврах хантааз өмссөн байна.
(в) Олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд, энэ зүйлийн (а)-гийн (2)-ыг үл харгалзан, зорчигч бүр аврах хантааз ашиглах боломжтой байна.
(г) Эргээс планердаж, эсхүл авторотацын тусламжтайгаар буух боломжгүй зайд алслагдсан нислэг гүйцэтгэх аливаа этгээд нь –
1/ НХҮ-ний салбар нэгжтэй тохиролцсон нислэгийн төлөвлөгөөтэй байна;
2/ нислэгийг, Хэрэглэлийн нислэгийн журам (IFR)-aap гүйцэтгэнэ.
135.21.       Онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, нислэгт болон газар дээрх онцгой нөхцөл байдлын үед хүмүүс гэмтэж бэртэх магадлалыг аль болох бууруулахад чиглэсэн онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан төлөвлөгөө нь дараах зүйлүүдэд үндэслэсэн байна
1/ нислэгийн үйл ажиллагааны төрөл болон аяллын нийт урт;
2/ аэродромын газрын хангалт, тоноглолууд;
3/ тухайн орон нутгийн авран хамгаалах үйлчилгээ;
4/ НХУ-ын хангалт, тоноглолууд;
5/ агаарын хөлгийн маяг, суудлын тоо, төлбөрт ачаалал.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь, нислэг дэх онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг тусгасан байна-
1/ нислэгт үүссэн онцгой нөхцөл байдлын үед арга хэмжээ авах, шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь дараах зүйлийг бататгана
(i)                 үүссэн онцгой нөхцөл байдлын талаар агаарын хөлгийн даргад мэдээлэл, зөвлөмж өгөгдсөн эсэх;
(ii)               агаарын хөлгийн даргын шийдвэр зөв зүйтэй эсэх;
(iii)             шийдвэрийн талаар бичлэг, тэмдэглэл хийгдсэн эсэх.
2/ энэ хэсгийн (1)-д заасны дагуу агаарын хөлгийн даргатай холбоо тогтоож чадаагүй тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь дараах зүйлийг бататгана –
(i)                 авран хамгаалах ажиллагаа зарлагдсаныг;
(ii)               тухайн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээ авагдаж байгааг.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь, онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу холбогдох хүмүүсийг шаардлагатай сургалтад хамруулсныг, мөн сургалтад хамрагдсан хүмүүс нь зохих ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай гэдгийг бататгана.
135.22.       Хүн ам шигүү суурьшсан газар нутаг дээгүүрх нислэг
(а) ИНД-91.62-ын (а)-гийн (2)-ыг үл харгалзан нисдэг тэрэгний дарга нь хүн ам шигүү суурьшсан газар нутаг дээгүүр, хамгийн өндөр аливаа сааднаас дээш 300 м /1000 фут/-ээс нам өндөрт, нисдэг тэрэгнээс 600m /2000 фут/-ийн радиус дотор,дараах шаардлагыг хангасан нөхцөлд нислэг үйлдэж болно –
1/ дараах зүйлийг тусгасан нислэгийн төлөвлөгөөтэй байна –
(i)                 нислэгийн өндөр болон нислэг үйлдэх газар нутгийг тэмдэглэсэн зураг;
(ii)               хүн болон эд зүйлд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан нислэг үйлдэх журмууд;
(iii)             НХҮ-ний байгууллагад зайлшгүй шаардлагатай мэдээллүүд;
(iv)              тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад хүргүүлсэн албан бичгийн хуулбар, орон нутгийн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагуудыг дагаж мөрдөх талаар;
2/ тухайн  нислэгийн үйл ажиллагаанд оролцох бүх байгууллага, хүмүүс энэ хэсгийн (1)-д заасан нислэгийн төлөвлөгөөтэй танилцсан байна;
3/ нислэгийн төлөвлөгөөг, нислэг үйлдсэн өдрөөс хойш 12 сараас доошгүй хугацаагаар хадгална.
(б)       Энэ зүйлийн (а)-гийн дагуу нислэгийн үйл ажиллагаанд оролцсон агаарын хөлгийн дарга нь (а)-гийн (1)-д заасан нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөнө.

135.23.       Нисдэг тэрэгний татлагат ачаалал
(а)       Нисдэг тэргээр агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа агаарын хөлгийн дарга нисдэг тэрэгний гадна татлагат ачаалал хийхийг хориглоно.
(б)       Нисдэг тэргээр арилжааны нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа агаарын хөлгийн дарга ИНД-133.6-Г үл харгалзан, дараах тохиолдлуудад нисдэг тэрэгний гадна татлагат ачааллаар ачаа зөөвөрлөж болно –
1/ татлагат ачааллаар зөөвөрлөх ачаа нь агаарын хөлгийн бүхээгт байгаа зорчигчдынх бол;
2/ ИНД-133-т заасан, нисдэг тэрэгний нислэгийн үйл ажиллагааны /дүүжин тээвэрлэлтийн/ шаардлагуудыг хангаж байгаа бол;
3/ нислэг нь өдрийн цагаар, ИХНЖ-ын дагуу үйлдэгдэж байгаа бол;
4/ тухайн нисдэг тэрэг нь хөөрөлт буултын үеийн хамгийн их боломжит чадлаас 10%-иас доошгүй чадлын хязгаарт ажиллаж байгаа бол.
 
В БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТ БОЛОН ЦАГ УУРЫН ШААРДЛАГУУД
135.24.       Цаг уурын мэдээ
(а) Нислэгийг ИХНЖ-ын дагуу гүйцэтгэж байгаа этгээд нь тухайн нислэгт зориулан Тээвэрлэгч болон агаарын хөлгийн даргад өгөгдсөн цаг уурын мэдээг ашиглан нислэгийг төлөвлөж, гүйцэтгэж, хянана.
(б)Нислэгийг ХНЖ-ын дагуу гүйцэтгэх этгээд нь ИНД-174-ИЙн дагуу гэрчилгээ эзэмшигчээс авсан цаг уурын мэдээг ашиглан нислэгийг төлөвлөж, гүйцэтгэж, хянана.
(в)       Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, ХНЖ-ын дагуу үйлдэгдэж буй нислэгийн хувьд агаарын хөлгийн дарга нь буух-ойртолт болон буулт үйлдэхдээ ИНД-174-ийн дагуу хангагдах цаг агаарын үндсэн илтгэлийг ашиглаж болно.
135.25.       ИХНЖ-аар нислэг үйлдэх цаг уурын нөхцөл
(а) ИХНЖ-аар нислэг үйлдэх замын дагуух, эсхүл тухайн нислэгийн замын тодорхой хэсэг дэх цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд, энэ зүйлийн (б), (в), (г), (д) болон ИНД-91-д заасан ИХНЖ-ын хязгаарлалт хангагдаагүйг заасан бол агаарын хөлгийн дарга ИХНЖ-аар нислэг үйлдэхгүй.
(б) Агаарын хөлгийн дарга, хяналттай агаарын зайн гадна, цаг уурын дараах нөхцөлүүдэд ИХНЖ-аар нислэг үйлдэж болно-
1/ газрын гадаргуугаас дээш 300 м /1000 фут/-ээс доошгүй өндөрт, алсын барааны харагдац 5 км-ээс багагүй байх үед;
2/ хэрэв шөнийн нислэг үйлдэж байгаа бол, газрын гадаргуугаас дээш 900м /3000 фут/-ээс доошгүй өндөрт, алсын барааны харагдац 16 км-ээс багагүй байх үед.
(в) Агаарын хөлгийн дарга, хяналттай агаарын зайн гадна нисдэг тэргээр, цаг агаарын дараах нөхцөлд ИХНЖ-аар нислэг үйлдэнэ –
1/ газрын гадаргуугаас дээш 200м /600 фут/-ээс доошгүй өндөрт, алсын барааны харагдац 1500 м-ээс багагүй байх үед;
2/ хэрэв шөнийн цагаар нислэг үйлдэж байгаа бол, газрын гадаргуугаас дээш 600m /2000 фут/-ээс доошгүй өндөрт, алсын барааны харагдац 5 км-ээс багагүй байх үед.
(г) Нисдэг тэргээр, ИХНЖ-аар арилжааны нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга нь-
1/ нислэгийн маневруудыг үйлдэхдээ өөр бусад агаарын замын хөдөлгөөнийг ажиглан, аливаа саадтай мөргөлдөхөөс сэргийлнэ;
2/ нислэгийг дараах нөхцөлд үйлдэнэ –
(i)             алслагдсан аэродромын хувьд, газрын гадаргуугаас дээш 200м /600 фут/-ээс доошгүй өндөрт, алсын барааны харагдац 1500м-ээс багагүй байх цаг агаарын нөхцөлд;
(ii)           (ii) алслагдсан аэродромоос бусад аэродромын хувьд, нислэгийн хамгийн дээд өндрөөс доош, газрын гадаргуу харагдахуйц өндөрт /сэмжин үүлнээс бага үүлний дээгүүр/;
(iii)         хэрэв шөнийн нислэг үйлдэж байгаа бол, газрын гадаргуугаас дээш 600m /2000 фут/-ээс доошгүй өндөрт, алсын барааны харагдац 5 км-ээс багагүй байх нөхцөлд.
(д) Агаарын хөлгийн дарга, дараах шаардлагуудыг хангаагүй тохиолдолд сэмжин үүлний дээгүүр ИХНЖ-аар нислэг үйлдэхгүй –
1/ агаарын хөлөг нь ХНЖ-аар нислэг үйлдэх шаардлагыг хангасан ба нисэх баг нь хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлтэй байх /нислэгт шаардагдах хамгийн цөөн бүрэлдэхүүнтэй нисэх баг болон ХНЖ-ын дагуух нислэгт тавих шаардлагуудыг хангасан/;
2/ ХНЖ-аар үйлдэх нислэгт шаардлагатай радио навигацын болон бусад хэрэглэл, тоног төхөөрөмжүүд нь ажиллагаатай байх;
3/ агаарын хөлөг нь, хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт үйлдэн буух боломжтой аэродром руу ХНЖ-аар нислэгийг чиглүүлэх радио навигацын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
4/ агаарын хөлөг нь, хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт үйлдэн буух аэродром руу нисэх хангалттай түлштэй байх.
(е) Агаарын хөлгийн дарга нь энэ дүрмийн 135.17-д зааснаас бусад тохиолдолд, нэг хөдөлгүүрт агаарын хөлгөөр, сэмжин үүлнээс дээш өндөрт ИХНЖ-аар зорчигч тээврийн нислэг үйлдэхгүй.
135.26.       ХНЖ-аар нислэг үйлдэх цаг уурын нөхцөл
Нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх агаарын хөлгийн дарга нь, нисэн очихоор төлөвлөсөн аэродромд, тооцоот цагт нисэн очих үеийн цаг агаарын бодит мэдээ, эсхүл урьдчилсан ба бодит мэдээний багцад заагдсан цаг агаарын нөхцөл нь ИНД-95-д заасан, хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын минимумд болон түүнээс дээш биш бол ХНЖ-аар нислэг үйлдэхгүй.
135.27.       Аэродромын минимум - ХНЖ-аар үйлдэх нислэг
(а) Буултын ойртолтын төгсгөлийн цэг, эсхүл буултын ойртолтын төгсгөлийн үе шатыг өнгөрөхөөс өмнө тухайн аэродромын орчны харагдац нь хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын хувьд ИНД-95-д заасан орчны харагдацаас доогуур байгааг тухайн үеийн цаг уурын мэдээнд заасан бол агаарын хөлгийн дарга буултын ойртолтын төгсгөлийн цэг, буултын ойртолтын төгсгөлийн цэгийг ашигладаггүй газар буултын ойртолтын төгсгөлийн үе шатыг өнгөрч хэрэглэлийн тусламжтайгаар буултын ойртолтыг үргэлжлүүлж болохгүй.
(б)       Энэ дүрмийн хувьд, буултын ойртолтын төгсгөлийн үе шат –
1/ буултын ойртолтын төгсгөлийн цэгээс, эсхүл хэрэглэлийн тусламжтайгаар буултын ойртолт үйлдэх журамд заагдсан байгууламжаас;
2/ буултын ойртолтын төгсгөлийн цэг тусгайлан заагдаагүй тохиолдолд онгоц, буулт үйлдэх журамд заасан зайд эргэлтийг бүрэн гүйцэтгэн буултын чиглэлд орох цэгээс тус тус эхэлнэ.
135.28.       ХНЖ-аар хөөрөлт үйлдэх хязгаарлалтууд
Цаг уурын нөхцөл нь 91.71-д заасан хөөрөлтийн минимумд, эсхүл түүнээс дээгүүр болон 91.71-д заасан ХНЖ-аар буулт үйлдэх зөвшөөрөгдсөн минимумаас доогуур бол дараах тохиолдолд тухайн аэродромоос ХНЖ-аар хөөрөлт үйлдэхгүй:
1/ хоёр хөдөлгүүрт агаарын хөлгийн хувьд, агаар тогтуун байх үед нэг хөдөлгүүр татгалзсан үеийн чиг шулуун нислэгийн хурдтайгаар, хөөрөлт үйлдсэн аэродромоос нислэгийн нэг цагаас дээш хугацаагаар нисэх бол;
2/ гурав, эсхүл олон хөдөлгүүр агаарын хөлгийн хувьд, агаар тогтуун байх үед нэг хөдөлгүүр татгалзсан үеийн чиг шулуун нислэгийн хурдтайгаар, хөөрөлт үйлдсэн аэродромоос нислэгийн хоёр цагаас дээш хугацаагаар нисэх бол.
135.29.       Багасгасан горимоор хөөрөлт үйлдэх минимум
            (а) Гэрчилгээ эзэмшигч нь, багасгасан горимоор хөөрөлт үйлдэх журмыг өөрийн заавартаа заасан тохиолдолд ИНД-91-д заасан хөөрөлтийн минимумаас бага горимоор хөөрөлтийг гүйцэтгэж болно.
            (б) Багасгасан горимоор хөөрөлт үйлдэх журамд дараах зүйлийг бататгасан байна –
1/ нисэх багийн гишүүд хөөрөлтийн багасгасан горимоор хөөрөлт үйлдэх минимумд бэлтгэгдсэнийг;
2/ ашигладаг ХБЗ нь тэнхлэгийн голчийн тэмдэглэгээтэй, эсхүл тэнхлэгийн гол шугам нь гэрэлтдэг гэдгийг;
3/ ашигладаг ХБЗ-аас багасгасан горимоор хөөрөлт үйлдэх минимум нь ИНД-95-ын дагуу зөвшөөрөгдсөн гэдгийг;
4/ агаарын хөлөг нь сэнст хоёр хөдөлгүүртэй бол автомат флюгер, эсхүл сэнсний өнцгийг автоматаар өөрчлөх системээр тоноглогдсон гэдгийг;
5/ ХБЗ-ны харагдац нь, Зурвасын дагуух алсын барааны харагдац /RVR/-aap тогтоогдсон гэдгийг;
6/ Хөөрөлт үйлдэхэд шаардлагатай харагдацыг тодорхойлох, хянах аргачлал нь ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрөхүйц байна.
135.30.       ХНЖ-аар нислэг үйлдэх
(а)       Агаарын хөлгийн дарга нь дор дурьдсанаас бусад тохиолдолд, маршрутын нислэгт ИНД-95-д заагдсан ХНЖ-ыг мөрдөнө -
1/ бодит аюулаас зайлсхийх зайлшгүй шаардлага тулгарсан үед, эсхүл
2/ НХҮ-ний радиолокаторын хяналтан дор нислэг үйлдэх үед, эсхүл
3/ НХҮ-ний нэгжийн зөвшөөрлийн дагуу маршрутын бус нислэг үйлдэж байгаа үед, эсхүл
4/ гэрчилгээ эзэмшигчийн батлагдсан зааварт өөрөөр тодорхойлогдсон бол.
(б) Холбогдох НХУ-аас хяналттай агаарын зайд нислэг үйлдэх зөвшөөрөл олгогдоогүй бол агаарын хөлгийн дарга нь тухайн аэродромын хувьд ИНД-95-ын дагуу ХНЖ-аар хөөрөлт болон буултын ойртолт үйлдэх журмуудыг дагаж мөрдөнө.
(в) Хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга нь ИНД-95-ын дагуу ХНЖ-аар хөөрөлт ба ойртолт үйлдэх журмуудыг дагаж мөрдөнө.
Г БҮЛЭГ. НИСЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
135.31.       Зорилго
(а) Энэ зүйлийн (б), (в) ба (г)-д зааснаас бусад тохиолдолд, нислэгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа онгоцны нислэг, техникийн үзүүлэлтэд тавих хязгаарлалтууд энэ бүлэгт тусгагдсан болно.
(б) Энэ дүрмийн 135.45- 135.48-р зүйл нь дараах нөхцөлөөр гэрчилгээжсэн сэнст онгоцонд хамаарахгүй –
1/ АНУ-ын иргэний нисэхийн стандарт FAR 23-ын хэвийн ангилал, эсхүл түүнтэй адил төстэй НТЧ-ын стандартууд, эсхүл
2/ АНУ-ын иргэний нисэхийн стандарт SFAR 23-ын НТЧ-ын стандартууд, эсхүл түүнтэй адил төстэй стандартууд.
(в) Энэ дүрмийн 135.34, 135.36, 135.41, 135.42-р зүйлийн заалтууд нь дараах нөхцөлөөр гэрчилгээжсэн сэнст онгоцонд хамаарахгүй –
1/ АНУ-ын иргэний нисэхийн стандарт SFAR 41-ийн стандартууд, эсхүл түүнтэй адил төстэй НТЧ-ын стандартууд, эсхүл
2/ АНУ-ын иргэний нисэхийн стандарт FAR 23-ын commuter ангиллын НТЧ-ын стандартууд, эсхүл түүнтэй адил төстэй НТЧ-ын стандартууд, эсхүл
3/ энэ дүрмийн Хавсралт А-д заагдсан НТЧ-ын стандартууд.
(г) Энэ бүлгийн шаардлагыг бүрэн хангахгүй онгоцыг ашиглалтын хязгаарлалтын нэмэлт үзүүлэлтийн дагуу нислэг үйлдэхийг зөвшөөрч болно.
(д) Энэ дүрмийн 135.36- 135.40-р зүйл нь 135.17-гийн дагуу ХНЖ-аар нислэг үйлдэх агаарын хөлөгт хамаарахгүй.
135.32.       Нислэг, техникийн үзүүлэлтийг мөрдөх
Нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоц нь АНУ-ын иргэний нисэхийн стандарт FAR25-ын НТЧ-ын стандарт, эсхүл түүнтэй адил чанарын НТЧ-ын стандартын дагуу гэрчилгээжсэн бол Гэрчилгээ эзэмшигч ИНД-121-д заасан нислэгийн үзүүлэлт, ашиглалтын хязгаарлалтуудыг дагаж мөрдөнө.
135.33.       Онгоцны ерөнхий үзүүлэлт
Гэрчилгээ эзэмшигч нь, нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоцны хувьд дараах зүйлийг бататгана –
1/ хөөрөхийн өмнөх хөөрөлтийн жин нь тухайн нислэгийн хувьд, энэ бүлгийн дагуу зөвшөөрөгдсөн жингээс илүүгүйг;
2/ энэ бүлэгт заасан үзүүлэлтийн шаардлагуудыг хангаж буйг тодорхойлоход ашиглагдах өгөгдөхүүнүүд нь –
(i)                  тухайн онгоцны Нислэгийн ашиглалтын зааварт тусгагдсаныг, эсхүл
(ii)                бохирдсон (contaminated) ХБЗ-ын буултын зайн өгөгдөхүүнүүдийн хувьд тухайн онгоцыг үйлдвэрлэгчээс тогтоогдсон ба ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрснийг.
135.34.       Хөөрөлтийн зай
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоцны хувьд дараах зүйлийг бататгана:
1/ тухайн онгоцны Нислэгийн ашиглалтын зааварт заасан хөөрөлтийн хамгийн их жинг хэтрүүлэхгүйг;
2/ хөөрөлт үйлдэхэд шаардлагатай зай нь хөөрөлтийн гүйлтийн боломжит зайн 85 %-иас хэтэрч болохгүйг.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан хөөрөлтийн зай болон жинг тооцоолохдоо гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлүүдийг харгалзана :
1/ хөөрөлтийн гүйлтийн боломжит зай;
2/ хөөрөлт үйлдэхээс өмнөх онгоцны хөөрөлтийн жин;
3/ хөөрөлт үйлдэх аэродромын өндөр /даралтаар/;
4/ аэродром орчмын агаарын температур;
5/ ХБЗ-ны гадаргуугийн төрөл, байдал;
6/ хөөрөлт үйлдэх чиглэл дэх зурвасын налуу;
7/ угтах салхины бүрдүүлэгчийн 50 %-иас ихгүй, эсхүл арын салхины бүрдүүлэгчийн 150 %-иас багагүй байх.
135.35.       ХБЗ-ны гадаргуу болон налууг тооцоолох хүчин зүйлүүд
Онгоцны үзүүлэлтийн өгөгдөхүүнүүдийг өөр хэлбэрээр зөвшөөрөх боломжгүй бол Гэрчилгээ эзэмшигч нь ХБЗ-ны гадаргуугийн төрлөөс хамаарч 135.34-ийн (б)-гийн (5), эсхүл 135.45-ийн (в)-гийн (4)-ийн дагуу тооцоолсон хөөрөлтийн зай, 135.41-ийн (в)-гийн (3) ба 135.47-гийн (в)-гийн (З)-ын дагуу тооцоолсон буултын зайг дараах байдлаар засварлан тооцно :
1/ ХБЗ-ны өөр төрлийн гадаргуугийн хувьд Хүснэгт 1-д үзүүлсэн хүчин зүйлээр өөрчлөлт хийнэ;
2/ зурвасын налуугийн хувьд дараах байдлаар тооцон өөрчлөлт хийнэ.
(i)                 өгсүүр налууг 3% хүртэл тооцохдоо 1% тутамд хөөрөлтийн зайг 5%-иар ихэсгэнэ;
(ii)               өгсүүр налууг 3% хүртэл тооцохдоо 1 % тутамд буултын зайг 5%-иар багасгана;
(iii)             газрын уруу налууг 3% хүртэл тооцохдоо 1% тутамд хөөрөлтийн зайг 5%-иар багасгана;
(iv)              газрын уруу налууг 3% хүртэл тооцохдоо 1% тутамд буултын зайг 5%-иар ихэсгэнэ.
Хүснэгт 1.
 
Гадаргуугийн төрөл
Хөөрөлтийн зай
Хөөрөлтийг зогсоох зай
Буултын зай
Засмал
х 1.00
х 1.00
х 1.00
Засагдаагүй хөрс
х 1.08
х 1.14
х 1.16
Засагдсан хөрс
х 1.14
х1.20
х 1.18
135.36.       Хөөрөлтийн замын сүлжээ - ХНЖ-аар нислэг үйлдэх онгоц
           (а) Гэрчилгээ эзэмшигч нь хоёр, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй онгоцоор ХНЖ- аар нислэг үйлдэх тохиолдолд онгоцны эрсдэлтэй хөдөлгүүр (critical engine) татгалзсанд тооцож хөөрөлт үйлдэх нислэгийн замын дагуу 15м /50 фут/-ээс дээш өндөрт аливаа саад байхгүй гэдгийг бататгана.
           (б) Нислэгийн замын хажуугаас саад хүртэлх зай дараах хэмжээнээс бага тохиолдолд аливаа саадыг хөөрөлт үйлдэх нислэгийн замд байна гэж тооцно.
1/ хөөрөлтийн үед нислэгийн чиглэлийг 15 градусаас ихээр өөрчлөх шаардлагагүй үед:
(i)                 хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 45м+0.10D зайд буюу 600m хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн нислэгийн журмаар нисэж байгаа бол 300 м хүртэл;
(ii)               өдрийн цагт VMC /ил хараагаар нислэг үйлдэх цаг агаарын нөхцөл/-ээр үйлдэх нислэгийн хувьд хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл ЗОм + 0.10D зайд буюу 600м хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн нислэгийн журмаар нисэж байгаа бол 300 м хүртэл;
2/ хөөрөлтийн үед нислэгийн чиглэлийг 15 градусаас ихээр өөрчлөх шаардлагатай үед :
(i)                 хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 45м+0.10D зайд буюу 900м хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн журмаар нисэж байгаа бол 600m хүртэл;
(ii)               өдрийн цагт VMC-ээр үйлдэх нислэгийн хувьд хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 30 м+0,10D зайд буюу 600m хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн журмаар нисэж байгаа бол 300 м хүртэл.
[ D- хөөрөлтийн боломжит зайн төгсгөл /онгоц хөөрч өндөр аван 15м-т хүрэх цэг/-өөс саад хүртэлх хэвтээ зайн хэмжээ ]
(в) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу хөөрөлтийн үеийн нислэгийн замын сүлжээг тооцохдоо гэрчилгээ эзэмшигч:
1/ дараах үзүүлэлтүүдийг тооцсон байна:
(i)                 хөөрөлтийн гүйлтийн эхлэл дэх хөөрөлтийн жин;
(ii)               аэродромын өндөр;
(iii)             атмосферын даралт олон улсын стандарт атмосферээс 1%-иас илүү өөрчлөгдөж буй тохиолдолд аэродромын даралтаар тооцоологдох өндөр;
(iv)              аэродром орчмын гадна агаарын хэм;
(v)                угтах салхины бүрдүүлэгчийн 50%-иас ихгүй, эсхүл арын салхины бүрдүүлэгчийн 150 %-иас багагүй байх.
2/ хөөрөлтийн гадаргуугаас дээш 15м /50 фут/-ийн өндөрт хүрэхээс өмнө чиглэлийг 15 градусаас их хэмжээгээр өөрчлөхгүй;
3/ ИНЕГазраас зөвшөөрөөгүй бол:
(i)                 хөөрөлтийн гадаргуугаас дээш 15м /50 фут/-ийн өндөрт хүрэхээс өмнө кренийг 15 градусаас хэтрүүлэхгүйг;
(ii)               хөөрөлтийн гадаргуугаас дээш 120м /400 фут/ хүртэлх өндөрт крен хийх өнцгийг 20 градусаас хэтрүүлэхгүйг;
(iii)             хөөрөлтийн гадаргуугаас дээш 120м /400 фут/-ээс дээш өндөрт кренийг 25 градусаас хэтрүүлэхгүй.
4/ зөвшөөрлийг дараах зүйлүүдийг үндэслэн олгоно:
(i)                 нислэгийн зам ба хурдад крений үзүүлэх нөлөө;
(ii)               нислэгийн хурдыг ихэсгэснээс үүсэх зайн өөрчлөлт;
(iii)             энэ дүрмийн 135.37-гийн дагуу хийгдэх өндөр авалтын градиентын алдагдал ба онгоцны уналтын хязгаарын хадгалалт.
135.37.       Хөдөлгүүрийн татгалзал-градиент ба онгоцны уналт /stall/-aac сэргийлэх
Гэрчилгээ эзэмшигч нь онгоцны үзүүлэлтийн өгөгдөхүүнүүд хангалтгүй бол энэ дүрмийн 135.36-гийн (г)-гийн (4)-ийн (iii)-r дагаж мөрдөх үүднээс өндөр авалтын градиентын алдагдлыг Хүснэгт 2-т заасан үзүүлэлтээр тооцоолж, хурдны уналтаас болж онгоц унах хязгаарт хүрэх хурдны запас /stall margin/-ыг хадгална.
 
Хүснэгт 2.
Эргэлт /bаnк/-ийн өнцөг
Хурдны өөрчлөлт
Градиентын өөрчлөлт
15°- 19°
V2
1 x Онгоцны Нислэг ашиглалтын заавар 15° градиент алдагдал
20° - 24°
V2+15 knots
2 х Онгоцны Нислэг ашиглалтын заавар 15° градиент алдагдал
25°
V2+19 knots
3 х Онгоцны Нислэг ашиглалтын заавар 15° градиент алдагдал
135.38.       Чиг шулуун нислэгийн үед эрсдэлтэй хөдөлгүүр (critical engine) татгалзах
Гэрчилгээ эзэмшигч нь хоёр, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй онгоц бүрийн хувьд, тухайн онгоц нь аюулгүй хамгийн нам өндөр ба түүнээс дээш өндөр дахь эерэг налуу /positive slope/-д дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд нислэг гүйцэтгэх шаардлага хангагдсан аэродромоос дээш 300 м /1000 фут/-ийн өндөрт нислэгийг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг бататгана –
1/ урьдчилан таамагласан цаг агаарын нөхцөл байдлууд тухайн нислэгт тооцоологдсон;
2/ хөдөлгүүр татгалзсан;
3/ ажиллагаатай үлдсэн хөдөлгүүрүүд нь хамгийн их чадлын горимоор ажиллаж байгаа.
(б) Чиг шулуун нислэгийн хязгаарлалтуудыг энэ зүйлийн (а)-гийн дагуу тооцоолохдоо гэрчилгээ эзэмшигч дараах зүйлийг бататгана:
1/ бүх хөдөлгүүрүүд нь тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тодорхойлсон хамгийн их чадлын горимоор ажиллаж байгаа үед өндөр авалтын хурд нь 1 минутад 90м /300 фут/-ээс багагүй байх өндрөөс дээш өндөрт тухайн онгоцыг нисэж байна гэж тооцохгүйг;
2/ нэг хөдөлгүүр татгалзсан гэж үзэх чиг шулуун нислэгийн градиент нь gross-gradient-minus 0.5% байхыг.
135.39.       Нислэгийн 90 минутын хязгаарлалт
(а)            Гэрчилгээ эзэмшигч нь хоёр хөдөлгүүрт онгоцоор, тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан үзүүлэлтүүд болон тооцоот буултын жинд нийцсэн аэродромоос 90 минутаас дээшгүй зайд нислэг үйлдэнэ.
(б) Энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч нь гурав болон түүнээс дээш хөдөлгүүртэй онгоцоор, тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан үзүүлэлтүүд болон тооцоот буултын жинд нийцсэн аэродромоос 90 минутаас дээшгүй зайд нислэг үйлдэнэ.
(в)            Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд гурав болон түүнээс дээш хөдөлгүүртэй онгоцоор, тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан үзүүлэлтүүд болон тооцоот буултын жинд нийцсэн аэродромоос 90 минутаас дээш зайд нислэг үйлдэж болно –
1/ нислэгт хоёр хөдөлгүүр татгалзах үеийн нислэгийн замын өгөгдөхүүнүүд нь тухайн онгоц, тооцоолсон цаг агаарын нөхцөл байдалд хоёр хөдөлгүүр нэгэн зэрэг„ татгалзах цэгээс татгалзсан хоёр хөдөлгүүртэйгээр буулт үйлдэх журмыг мөрдөн буулт үйлдэх аэродром хүртэл нислэгээ үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн;
2/ хэрэв нислэгийн чиглэл дэх цаг агаарын нөхцөл байдал нь мөстөлтөөс хамгаалах системийн ажиллагааг шаардаж байгаа бол –
(i)                 нислэгийн чиглэл дэх хамгийн бага аюулгүй өндөрт эерэг налуу (positive slоре)-тай, эсхүл
(ii)               градиент нь gross-gradient-minus 0.5% байх үеийн болон нислэгийн чиглэл дэх хамгийн эрсдэлтэй хэсэгт хоёр хөдөлгүүр татгалзсан гэж үзэн энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд, нислэгийн маршрутын дагуу 18.6км (10 nm)-ийн доторх бүх саад ба уулархаг бүсээс 600m (2000 фут)-ийн босоо зайд аливаа саадгүй;
3/ хоёр хөдөлгүүр татгалзсаны дараа буулт үйлдэх аэродромын дээр 450м /1500 фут/-ийн өндөрт нислэгийн зам нь эерэг налуу /positive sloре/-тай;
4/ хоёр хөдөлгүүр татгалзсан гэж тооцож буй цэг дэх онгоцны жин нь, буулт үйлдэхээр төлөвлөж буй аэродромд хүрэх хангалттай түлштэй ба тухайн аэродромын дээр наад зах нь 450м /1500 фут/-ийн өндөрт нисэн ирэх ба нисэн ирсний дараа 15 минутын турш нислэг үйлдэх боломжтой жингээс багагүй.
(в) Хэрэв нисэгч радио навигацын хэрэглэл ашиглах боломжтой бол чиглэлийг 9.3km /5nm/ хязгаарт хадгалах ба энэ зүйлийн (в)-гийн (2)-ын (ii)-T заасан 18.6км /10 nm/ зайг 9.3 км /5 nm/ хүртэл багасгаж болно.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (в)-гийн шаардлагад нийцүүлэн тооцоо хийхдээ, цаг агаар тогтуун үед, агаарын стандарт хэмд, хөдөлгүүрийн чадал нь чиг шулуун нислэгийн хурдтай байх үед нислэгийн замын дагуу буулт үйлдэж болох аэродромоос 90 минутаас дээш зайд, нислэгийн маршрутын хамгийн эрсдэлтэй цэгт онгоцны 2 хөдөлгүүр хөдөлгүүр татгалзсанд тооцно.
135.40.       Буултын өндөр авалт-нисэн очих болон нөөц аэродром
Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоцны хувьд дараах шаардлагыг хангасан байна –
1/ тооцоот цагт нисэн очих аэродррм болон нөөц аэродромд буулт үйлдэх үеийн гадна агаарын хэм, аэродромын өндрийг тооцсон онгоцны буултын жин нь ойртолт ба буултын үед өндөр авах хамгийн их жингээс илүүгүй байна;
2/ 60м (200 фут)-ээс доош шийдвэр гаргах өндөртэйгөөр, хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт үйлдэх үед эрсдэлтэй хөдөлгүүр (critical engine) татгалзсан гэж үзэн хоёрдугаар тойрогт гарах үед нислэгт зарцуулагдах түлшийг тооцсон тухайн онгоцны ойртолтын болон хөөрөлтийн хүнд нь өндөр авах дараах градиентэд тохирч байна:
(i)                 2.5%-иас доошгүй, эсхүл
(ii)               135.36-ын дагуу, ойртолтоос хоёрдугаар тойрогт гарах нислэгийн зам дахь аливаа саадыг тойрч гарах шаардлагатай өндөр авалтын градиент.
135.41.       Буултын зай-хуурай зурвас
(а) Гэрчилгээ эзэмшигч нь ашиглаж буй онгоцныхоо төлөвлөсөн цагт буух үеийн буултын жинг, тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт заасан буултын жингээс хэтрүүлж болохгүй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь, төлөвлөсөн цагт нисэн очих болон нөөц аэродромд буулт үйлдэх үеийн онгоцны буултын жинг тооцоолохдоо, зурвасын босгоноос дээш 15м /50 фут/ өндөрт байрлах цэгээс буулт үйлдэх боломжит нийт зайн 85% дотор онгоц бүрэн зогсоно гэж үзнэ.
(в) Буултын жинг энэ зүйлийн (б)-гийн дагуу тооцоолохдоо дараах зүйлийг тооцсон байна:
1/ аэродромын өргөгдсөн өндөр (aerodrome elevation);
2/ тухайн аэродромын гадна агаарын хэм;
3/ ХБЗ-ны гадаргуугийн төрөл, нөхцөл байдал;
4/ тухайн ХБЗ-ны буулт үйлдэх чиглэл дэх налуу;
5/ угтах салхины бүрдүүлэгчийн 50%-иас ихгүй, эсхүл арын салхины бүрдүүлэгчийн 150 %-иас багагүй байх.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (б), (в)-д заасны дагуу буулт үйлдэх онгоцыг нислэгт гаргахдаа, дараах зүйлийг тооцсоны үндсэн дээр хамгийн боломжит ХБЗ-д буулт үйлдэнэ гэж тооцоолно:
1/ цаг агаарын урьдчилсан байдал;
2/ хүрээлэн байгаа газар нутаг;
3/ ойртолт, буултын тоноглолууд;
4/ ойртолтоос хоёрдугаар тойрогт гарах нислэгийн зам дахь саадууд.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь, нисэн бичих (эцсийн) аэродромын хувьд энэ зүйлийн (г) заалтыг мөрдөх боломжгүй тохиолдолд нөөц аэродром нь энэ зүйлийн а), (б) ба (в)-д нийцэж байвал онгоцыг нислэгт гаргаж болно.
135.42.       Буултын зай-нойтон ба бохирдсон зурвас
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэг үйлдэж байгаа онгоц бүрийн хувьд дараах зүйлийг бататгана:
1/ цаг агаарын тухайн үеийн мэдээ, эсхүл урьдчилсан мэдээнд, онгоц нисэн очих үед ХБЗ нойтон байх магадлалтай гэж заасан бол, буултын боломжит зай нь 135.47-д шаардсан буултын зайны 115%-иас багагүй байхыг;
2/ цаг агаарын тухайн үеийн мэдээ, эсхүл урьдчилсан мэдээнд, онгоц нисэн очих үед ХБЗ бохирдсон байх магадлалтай гэж заасан бол, буултын боломжит зай нь :
(i)         энэ хэсгийн (1)-д шаардсан буултын зайнаас багагүй байхыг, эсхүл
(ii)        буултын зай нь бохирдсон зурваст буух зайн өгөгдөхүүнүүдээр тодорхойлогдсон байхыг.
(б)       Өгөгдөхүүнүүд нь нойтон зурвас дээрх буултын зайг богинохон тодорхойлж болох ба энэ тохиолдолд нойтон зурвас дээрх буултын зай нь энэ зүйлийн (а)-гийн (1)-д зааснаас богино, 135.41-д зааснаас багагүй байна.
135.43.       Огцом ойртолт /steep approach/ ба богино зайд буулт үйлдэх арга
Гэрчилгээ эзэмшигч нь, дараах нөхцөлд ойртолтын хазайлтын 4.5° болон түүнээс илүү өнцгийг ашиглан, 10.5-15м /35-50 фут/-ийн хоорондох тэгшлэх өндөр (screen height)-T огцом ойртолтын журам /steep approach procedures/-ийг гүйцэтгэж болно –
1/ огцом ойртолтын үе дэх онцгой нөхцөл байдлыг багтаасан журмууд, бусад хязгаарлалтууд, ойртолтын зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлтын өнцөг зэрэг нь, огцом ойртолтын шалгуурыг ашиглах үеийн талбайн уртын өөрчлөлтүүд адил тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан;
2/ ХНЖ-аар үйлдэх нислэгийн хувьд, ил харааны ойртолтын хазайлтыг дохиолох системийг багтаасан ойртолтын үеийн хазайлтыг заагч систем нь огцом ойртолт үйлдэх аэродромын хувьд боломжтой;
3/ ХНЖ-аар үйлдэх нислэгийн хувьд цаг агаарын хязгаарлалт нь огцом ойртолт үйлдэх ХБЗ бүрд тодорхойлогдож, зөвшөөрөгдсөн;
4/ ХНЖ-аар үйлдэх нислэгийн хувьд дараах зүйлийг анхаарсан
(i)                 саадууд;
(ii)               буух ойртолтын глиссадын дохиоллын маяг болон ил харааны туслах төхөөрөмж, микродолгионы буултын систем (MLS), сансрын навигацын байрлал тодорхойлох систем (GPS), хэрэглэлээр буулт үйлдэх систем (ILS), курсын радиомаяк (LLZ), хэт өндөр давтамжийн олон чиглэлт дамжуулагч станц (VOR), чиглүүлэх радио нэвтрүүлэгч (NDB) зэрэг ХБЗ-ны заавар;
(iii)             шийдвэр гаргах харьцангуй өндөр ба шийдвэр гаргах хамгийн бага өндөрт шаардагдах ил харааны лавлах хэрэгсэл;
(iv)              бүхээгт хэрэглэгдэх тоноглол;
(v)                нисэгчийн бэлтгэл ба тусгай аэродромын талаарх мэдлэг;
(vi)              онгоцны нислэг ашиглалтын зааварт тусгагдсан хязгаарлалт ба журмууд;
(vii)            ойртолтоос хоёрдугаар тойрогт гарах нөхцөлүүд.
135.44.       FAR Part 23 commuter category 6a SFAR41
АНУ-ын иргэний нисэхийн стандарт FAR Part 23 commuter category SFAR41-MkiH онгоцыг нислэгийн үйл ажиллагаандаа ашигладаг гэрчилгээ эзэмшигчийн хувьд энэ дүрмийн 135.45 ба 135.48-р зүйлүүд хүчин төгөлдөр байна.
135.45.       Хөөрөлтийн зай
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаандаа ашиглах онгоцны хөөрөлтийн жинг тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан хөөрөлтийн хамгийн их жингээс хэтрүүлж болохгүй.
(б) Энэ зүйлийн (а)-гийн шаардлагыг хангах үүднээс гэрчилгээ эзэмшигч, эрсдэлтэй хөдөлгүүр Vef хурдны үед татгалзсан гэж үзэн V1 хурдыг ашиглан хөөрөлтийн хамгийн их жинг тооцоолохдоо дараах зүйлийг бататгана:-
1/ хөөрөлтийг зогсооход шаардагдах зай нь хөөрөлтийг зогсоох боломжит зайнаас ихгүйг;
2/ хөөрөлт үйлдэхэд шаардагдах зай нь хөөрөлтийн боломжит зайнаас ихгүйг;
3/ хөөрөлтийн боломжит зайн саадгүй байх аливаа хэсэг нь хөөрөлт үйлдэх гүйлтийн боломжит зайн хагасаас ихгүйг;
4/ хөөрөлт үйлдэх гүйлтийн шаардлагатай зай нь хөөрөлтийг зогсоох ба үргэлжлүүлэх, шийдвэр гаргах V1 хурдыг ашиглан тооцсон хөөрөлт үйлдэх гүйлтийн боломжит зайнаас ихгүйг.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь, хөөрөлтийн хамгийн их жинг энэ зүйлийн (б)-гийн дагуу тооцоолохдоо дараах зүйлийг харгалзана –
1/ аэродромын өргөгдсөн өндөр (aerodrome elevation);
2/ агаарын даралт нь Стандарт агаарын даралтаас 1%-иас дээш өөрчлөлттэй тохиолдолд тухайн аэродромын даралтын өндөр;
3/ тухайн аэродром орчмын гадна агаарын хэм;
4/ тухайн ХБЗ-ны гадаргуугийн төрөл ба нөхцөл байдал;
5/ хөөрөлтийн чиглэл дэх ХБЗ-ны налуу;
6/ цаг уурын мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн бүрдүүлэгч салхи 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн бүрдүүлэгч салхи 150%-иас багагүй байх.
135.46.       Хөөрөлтийн үеийн нислэгийн зам
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоц бүрийн хувьд эрсдэлтэй хөдөлгүүр татгалзсан гэж үзэх үед хөөрөлт үйлдэх нислэгийн замын дагуу дараах босоо зайд аливаа саадгүй гэдгийг бататгана –
1/ онгоц хөөрөлтөд 15°-аас ихгүй өнцгөөр эргэлт /bank/ үйлдэхээр бол наад зах нь 10.5 метр /35 фут/ хүртэл өндөрт;
2/ онгоц хөөрөлтөд 15°-аас их өнцгөөр эргэлт /bank/ үйлдэхээр бол наад зах нь 15 метр / 50 фут/ хүртэл өндөрт.
(б)       Энэ зүйлийн (а)-д хамааралтайгаар, нислэгийн замын хажуугаас аливаа саад хүртэлх зай нь дараах зайнаас бага бол саадыг хөөрөлтийн замд байна гэж үзнэ :
1/ нислэгийн чиглэлийг 15°-аас ихээр өөрчлөх шаардлагагүй тохиолдолд :
(i)       хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 45м+0.10D зайд буюу 600m хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн нислэгийн журмаар нисэж байгаа бол 300 м хүртэл;
(ii)     өдрийн цагт VMC /ил хараагаар нислэг үйлдэх цаг агаарын нөхцөл/-ээр үйлдэх нислэгийн хувьд хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 30 м + 0.10D зайд буюу 600m хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн нислэгийн журмаар нисэж байгаа бол 300 м хүртэл.
(2) нислэгийн чиглэлийг 15°-аас ихээр өөрчлөх шаардлагатай тохиолдолд:
(i)       хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 45м+0.10D зайд буюу 900м хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн нислэгийн журмыг мөрддөг бол 600m хүртэл;
(ii)     өдрийн цагт VMC-ээр үйлдэх нислэгийн хувьд хөөрөлт үйлдэн өндөр авах замаас хөндлөн чиглэлд саад хүртэл 30 м+0.10D зайд буюу 600m хүртэл, эсхүл онгоц ил харааны буюу радио навигацийн нислэгийн журмаар нисэж байгаа бол 300 м хүртэл.
[ D-хөөрөлтийн боломжит зайн төгсгөл /онгоц хөөрч өндөр аван 15м-т хүрэх цэг/-өөс саад хүртэлх хэвтээ зайн хэмжээ]
(в) Гэрчилгээ эзэмшигч нь, хөөрөлтийн үеийн нислэгийн замыг энэ зүйлийн (а)-гийн дагуу тооцоолохдоо дараах зүйлийг бататгана -1/дараах нөхцөл байдлыг тооцсон гэдгийг:
(i)            хөөрөх гүйлт эхлүүлэхээс өмнөх хөөрөлтийн жин;
(ii)          аэродромын өргөгдсөн өндөр (aerodrome elevation);
(iii)        агаарын даралт нь Стандарт даралтаас 1%-иас дээш өөрчлөлттэй үеийн аэродромын даралтын өндөр;
(iv)         аэродром орчмын агаарын температур;
(v)           цаг агаарын мэдээнд егөгдсөн урдаас чиглэсэн бүрдүүлэгч салхи 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн бүрдүүлэгч салхи 150%-иас багагүй байх.
2/ хөөрөлтийн гадаргуугаас дээш  15м /50 фут/-ийн өндөрт хүртэл нислэгийн чиглэлийг өөрчлөхгүй байхыг;
3/ ИНЕГ-аас өөрөөр зөвшөөрөөгүй бол:
(i)            хөөрөлтийн гадаргуугаас дээш 15м /50 фут/-ийн өндөрт хүртэл 15°-аас их эргэлт үйлдэхгүйг;
(ii)          хөөрөлтийн гадаргуугаас дээш 120м /400 фут/-ийн өндөрт хүртэл 20°-аас их эргэлт үйлдэхгүйг;
(iii)        хөөрөлтийн гадаргуугаас дээш 120м /400 фут/-ээс дээш өндөрт 25°- аас их эргэлт үйлдэхгүйг;
4/ дараах зүйлүүдийг мөрдөхийг:
(i)            эргэлт үйлдэх нь нислэгийн зам болон нислэгийн хурдад нөлөөлөхийг;
(ii)          нислэгийн хурдыг ихэсгэснээс зай нэмэгдэхийг;
(iii)        135.37-д тусгагдсан өндөр авалтын градиентын алдагдал болон хурдны уналт (stall)-ын хязгаарыг барихыг.
135.47.       Буултын зай-хуурай зурвас
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, нислэгт ашиглаж буй онгоц бүрийн хувьд, төлөвлөсөн цагт буух үеийн онгоцны буултын жинг тухайн онгоцнуудын Нислэг ашиглалтын зааварт заасан буултын жингээс хэтрүүлж болохгүй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь ашиглаж буй онгоц бүрийн хувьд, төлөвлөсөн цагт нисэн очих аэродром болон аливаа нөөц аэродромд буулт үйлдэх онгоцны буултын жинг тооцоолохдоо зурвасын босгоноос дээш 15м /50 фут/-т байрлах цэгээс буулт үйлдэх боломжит зайн /LDA/ 70% дотор онгоц бүрэн зогсоно гэж үзнэ.
(в) Буултын жинг энэ зүйлийн (б)-гийн дагуу тооцоолохдоо дараах зүйлийг харгалзана –
1/ аэродромын өргөгдсөн өндөр (aerodrome elevation);
2/ тухайн аэродром дахь гадна агаарын хэм;
3/ ХБЗ-ны гадаргуун төрөл, нөхцөл байдал;
4/ тухайн ХБЗ-ны буулт үйлдэх чиглэл дэх налуу;
5/ цаг агаарын мэдээнд өгөгдсөн урдаас чиглэсэн бүрдүүлэгч салхины 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн бүрдүүлэгч салхины 150%-иас багагүй байх.
(г) Гэрчилгээ эзэмшигч энэ зүйлийн (б), (в)-д заасны дагуу буултын тооцоо хийх онгоцыг нислэгт гаргахдаа, тухайн онгоц дараах нөхцөлийг тооцсон хамгийн боломжтой ХБЗ-д буулт үйлдэнэ гэж үзнэ:
1/цаг агаарын урьдчилсан байдал;
2/ хүрээлэн байгаа газар нутаг;
3/ ойртолт, буултын тоноглолууд;
4/ ойртолтоос хоёрдугаар тойрогт гарах нислэгийн зам дахь саадууд.
(д) Гэрчилгээ эзэмшигч  нь нисэн очих аэродромын хувьд энэ зүйлийн  (г)-д заасныг мөрдөх боломжгүй тохиолдолд, хэрэв нөөц аэродром нь энэ зүйлийн.(а), (б) ба (в)-д нийцэж байгаа бол онгоцыг нислэгт гаргаж болно.
135.48.       Буултын зай-нойтон ба бохирдсон зурвас
Цаг агаарын бодит, эсхүл урьдчилсан мэдээнд, онгоц нисэн очих үед ХБЗ нойтон, эсхүл бохирдсон байх магадлалтай гэж заасан бол нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоц бүрийн хувьд буултын боломжит зай 135.47-д шаардсан буултын зайн 115%-иас багагүй байна гэдгийг Гэрчилгээ эзэмшигч бататгана.
Д БҮЛЭГ. ЖИН БА ТӨВЛӨРӨЛТ
135.49.       Зорчигч, ачаа болон тээшний жин
(а) Гэрчилгээ эзэмшигч нь тээвэрлэх зорчигчдын болон тэдний гар тээш, ачааны бодит жинг тогтоосон байна.
(б) Зорчигчдын жинг дараах байдлаар тогтооно:
1/ зорчигчдын бодит жингээр, эсхүл
2/ зорчигчдын стандарт жингээр:
(i)                 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн- 80-85 кг;
(ii)               4-14 насны хүүхэд- 46 кг;
(iii)             4-өөс доош насны хүүхэд-15 кг.
3/ гэрчилгээ эзэмшигчийн зааварт тусгагдсан стандарт жингээр.
135.50.       Агаарын хөлгийн ачааллын хязгаарлалтууд
Гэрчилгээ эзэмшигч нь –
1/ агаарын хөлгийн Нислэг ашиглалтын зааварт, эсхүл жин ба төвлөрөлттэй хамааралтай бусад зөвшөөрөгдсөн бичиг баримтад заасан хязгаарлалтуудыг дагаж мөрдөнө;
2/ агаарын хөлгийн түлшгүй үеийн, мөн хөөрөлт, буултын ба нислэгийн үеийн жинг зөвшөөрөгдсөн хамгийн их жингээс хэтрүүлэхгүй;
3/ хөөрөлтийн өмнөх агаарын хөлгийн хүндийн төвийг энэ зүйлийн (1)-д заагдсан хязгаарлалтад байлгах ба эдгээр хязгаарлалтуудыг нислэгийн турш баримтална.
Е БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛ БОЛОН ТОНОГЛОЛ.
135.51.       Ерөнхий зүйл
Гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд агаарын тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй -1/ агаарын хөлөг нь :
(i)                 энэ бүлэг болон ИНД-91-д шаардсан тухайн төрөл, маягийн хэрэглэл тоноглолуудтай байх;
(ii)               холбоо, навигацийн систем, тоноглолууд нь аливаа дутагдлын үед бие биенээ орлон найдвартай ажиллагааг хангадаг байх.
2/ тухайн агаарын хөлөгт суурилагдсан хэрэглэл, тоноглолууд нь дараах НТЧ-ын загварын стандартууд болон тодорхойлолтыг дагаж мөрдсөн байх:
(i)                 энэ дүрмийн Хавсралт Б, эсхүл
(ii)               ИНД-21-ийн Хавсралт В, эсхүл
(iii)             ИНД-125-ын Хавсралт Б, эсхүл
(iv)              ИНД-26, эсхүл
(v)                ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрсөн нэмэлт тодорхойлолт болон стандартууд.
3/ хэрэглэл тоноглолууд нь тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар болон ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн бусад заавар, зааварчилгын дагуу суурилагдсан байх;
4/ ИНД-91.100-ГИЙН дагуу батлагдсан MEL-д зааснаас бусад, тухайн агаарын хөлөгт суурилагдсан хэрэглэл тоноглолууд нь ажиллагаатай байх.
135.52.       Суудал, даруулга
Гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа онгоц бүрийн нисэх багийн гишүүдийн суудал нь мөрөвчит даруулга бүсээр тоноглогдсон байна.
135.53.       Нэмэлт хэрэглэлүүд
Гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлөг бүр дараах хэрэглэлүүдээр тоноглогдсон байна :
1/ ИНД-21-д заасан НТЧ-ын загварын стандартын шаардлага хангасан хөдөлгүүрийн хэрэглэлүүд;
2/ сэнсний алганы өнцгийн өөрчлөлтөөр ухрах хүч өгөх сэнсний хувьд сэнс тулгуур дээр байх өнцөг /beta хязгаарт/, эсхүл эсрэг татах хүч үүсгэх өнцөг (reverce pitch) дээр байгааг заагч хэрэглэл буюу сэнсний алхам заагч.
135.54.       Шөнийн нислэг
Гэрчилгээ эзэмшигчийн шөнийн нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд нь дараах тоноглолуудаар тоноглогдсон байна-
1/ буултын гэрэл;
2/ зорчигчдын тасалгааны гэрэл.
135.55.       Хэрэглэлийн нислэгийн журам
(а) Гэрчилгээ эзэмшигчийн, ХНЖ-ын дагуу нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд нь дараах тоноглолуудаар тоноглогдсон байна –
1/ бие биеэсээ үл хамаарах, дараах нэмэлт заагч хэрэглэлүүд:
(i)                  чийг, эсхүл мөстөлтийн улмаас хэвийн ажиллагаа нь алдагдахаас хамгаалагдсан, км/ц (knot)-aap хэмжигдэх хурдны хэрэглэл;
(ii)                өндрийг /даралтаар/ метр (фут)-ээр хэмжих хэрэглэл;
2/ нисэгчийн бүхээг дэх хэрэглэлүүдийн гэрэлтүүлэгт зориулсан нөөц чийдэнгүүд 3/ нөөц гал хамгаалагчууд.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь, энэ зүйлийн (а)-гийн (1)-ийн (i)-33C үл хамааран тусдаа тэжээлийн үүсгүүртэй нэмэлт авиагоризонт (attitude indicator)-bir суурилуулж болно.
135.56.       Авран хамгаалах тоноглол
ИНД-91.92-ЫН (а), (б)-д заасныг үл харгалзан, Гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлөг бүр нь нь ИНД-91.92-ЫН (г) ба (д)-гийн шаардлагуудад нийцсэн авран хамгаалах тоноглолоор тоноглогдсон байна.
135.57.       Бүхээгийн дуу чимээ бичигч (cockpit-voice recorder)
Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд, нислэгийн үйл ажиллагаандаа ашиглах нисдэг тэргийг бүхээгийн дуу чимээ бичигчээр тоноглосон байна –
1/ тухайн нисдэг тэрэгний Нислэг ашиглалтын зааварт хоёр буюу түүнээс дээш тооны нисэх багийн гишүүнтэй байхыг шаардсан бол;
2/ тухайн нисдэг тэрэг нь нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 10 буюу түүнээс дээш тооны суудалтай бол.
135.58.       Нислэгийн өгөгдөхүүн бичигч (flight data recorder)
Гэрчилгээ эзэмшигчийн нисдэг тэрэг нь нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 10 буюу түүнээс дээш тооны суудалтай бол энэ дүрмийн Хавсралт Б-гийн Б.4-т заасан нислэгийн өгөгдөхүүн бичигч (flight data recorder)-ээp тоноглогдсон байна.
135.59.       Нэмэлт авиагоризонт
Гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тийрэлтэт, эсхүл сэнст тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлөг бүр нь гуравдагч нэмэлт авиагоризонтоор тоноглогдсон байна.
Ж БҮЛЭГ. ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭ
135.60.       Техник үйлчилгээ
Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн техник үйлчилгээний талаар дараах шаардлагыг хангасан байна -1/135.61-ийн шаардлагууд, эсхүл 2/135.61- 135.67 хүртэлх бүх шаардлагууд-
135.61.       Агаарын хөлгийн НТЧ-ыг хариуцах
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгт ашиглаж байгаа агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, ротор, хэрэглэл, аваарын тоноглол болон эд ангийн НТЧ-т анхдагч хариуцлагыг хүлээнэ.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнс, ротор, хэрэглэл, аваарын тоноглол болон эд анги бүрд зориулсан ТҮ-ний хөтөлбөртэй байна.
(в) Энэ зүйлийн (б)-д заасан ТҮ-ний хөтөлбөр нь, ИНД-91-ийн Ж бүлэгт заасан стандартууд болон үйлдвэрлэгчийн ТҮ-ний хөтөлбөрт тусгагдсан стандартуудаас бүрдэнэ.
(г) Гэрчилгээ эзэмшигч, эсхүл түүний ТҮ-г гэрээгээр гүйцэтгэж байгаа аливаа
байгууллага нь ТҮ-г холбогдох ТҮ-ний хөтөлбөрийн дагуу гүйцэтгэнэ.
135.62.       Агаарын хөлгийн ТҮ-ний талаар хүлээх үүрэг
Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөг, түүний их бие, хөдөлгүүр, сэнс, ротор, хэрэглэл, аваарын тоноглол, эд ангид хийх ТҮ-г-
1/ ИНД-145-ын дагуу гэрчилгээжсний үндсэн дээр, энэ дүрэм болон өөрийн үйл ажиллагааны зааврын дагуу гүйцэтгэнэ, эсхүл
2/ ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлнэ;
3/ Агаарын хөлгийн ашиглалтад илэрсэн техникийн дараах гэмтэл, дутагдлын талаар ИНЕГ-ын НТЧ-ын хэлтэст мэдээлнэ :
(i)                 нислэгийн үед гал гарсны улмаас гал эсэргүүцэх систем ажилласан;
(ii)               нислэгийн үед агаарын хөлгийн гал эсэргүүцэх систем хуурамчаар ажилласан;
(iii)             нислэгийн үед агаарын хөлгийн гаралтын системд эвдрэл үүсэж хөдөлгүүр болон эд анги, бүтцэд гэмтэл учруулсан;
(iv)              нислэгийн үед агаарын хөлгийн эд анги, системийн ажиллагаанаас шалтгаалан нисэх багийн болон зорчигчийн кабинд утаа, уур манан, хортой хий бий болсон;
(v)                нислэгийн үед хөдөлгүүрийг унтраасан, эсхүл өөрөө унтарсан;
(vi)              нислэгийн үед сэнсний флюгер ба хэт эргэлтийг удирдах системд гэмтэл гарсан;
(vii)            түлшний систем болон түлш агаарт цацах системд гэмтэл гарсан, түлш асгарсан;
(viii)          нислэгийн үед хөл анги өөрөө буух буюу хураагдсан, дугуйны створка хаалга өөрөө нээгдэх буюу хаагдсан;
(ix)              агаарын хөлөг газарт явгалах үед дугуйны удирдлага, тормоз алдагдсан;
(x)                агаарын хөлгийн бүтцэд үндсэн засвар хийх шаардлагатай болсон;
(xi)              агаарын хөлгийн бүтцэд үйлдвэрлэгчийн зөвшөөрсөн засварлах хэмжээнээс илүү хэмжээтэй цууралт, зэврэлт, деформаци үүссэн;
(xii)            агаарын хөлгийн систем, тоноглолд илэрсэн дутагдлын улмаас нислэгийн онцгой нөхцөл байдал үүссэн;
(xiii)          техникийн шалтгаанаас агаарын хөлгийн нислэгийн маршрут өөрчлөгдсөн, нислэгийг зогсоосон;
(xiv)          агаарын хөлгийн хөдөлгүүрийг хугацаанаас нь өмнө буулгах шаардлагатай болсон;
(xv)            нислэгийн үед агаарын хөлөгт аюултай чичиргээ үүссэн;
(xvi)          нислэгийн үед авиагоризонт, хурд, өндрийн болон навигацын хэрэглэл татгалзсан.
135.63.                      Сургалтын болон мэдээллийн хөтөлбөр
ТҮ-гээ бие даан гүйцэтгэж байгаа Гэрчилгээ эзэмшигч, эсхүл түүний ТҮ-г гэрээгээр гүйцэтгэж байгаа аливаа этгээд нь ТҮ-нээс гаргах эрх бүхий хүмүүст зориулсан сургалтын болон мэдээллийн хөтөлбөртэй байх ба энэхүү хөтөлбөр нь дараах зүйлийг бататгана –
1/ ажлын аргачлал, журмуудын талаар болон шинээр ашиглаж байгаа тоноглолуудын талаарх мэдээллээр бүрэн хангагдахыг;
2/ олгогдсон үнэмлэх гэрчилгээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх чадвартайг.
135.64.       ТҮ-г баталгаажуулах ажилтанд тавигдах шаардлага
Гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-г баталгаажуулах /ТҮ-нээс гаргах/ ажилтан нь зохих сургалтад хамрагдсан, дадлага туршлагатай, ТҮ-нээс гаргах эрхтэй байна.
135.65.       ТҮ-нд хяналт тавих ажилтанд тавигдах шаардлага
ТҮ-гээ бие даан гүйцэтгэж байгаа Гэрчилгээ эзэмшигч, эсхүл түүний ТҮ-г гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагын ТҮ-нд хяналт тавих, эсхүл засвар үйлчилгээний шийдвэр гаргах ажилтанд ИНД-145-д шаардсан ТҮ-ний байгууллагын зааврын дагуу тухайн байгууллагаас эрх олгогдсон байна.
135.66.       ТҮ-ний ажилтны ажлын цагийн хязгаарлалт
ТҮ-гээ бие даан гүйцэтгэж байгаа Гэрчилгээ эзэмшигч, эсхүл түүний ТҮ-г гэрээгээр гүйцэтгэж байгаа аливаа этгээд дараах ажлын цагийн хязгаарлалтыг мөрдөнө -
1/ хэрэв ажилтан дараалсан 24 цагийн дотор 16-аас дээш цаг ТҮ-ний ажил үүрэг гүйцэтгэх бол түүнийг ажлын 16 цаг дуусахаас өмнө, эсхүл дууссаны дараа 8-аас доошгүй цаг амраана;
2/ ажилтныг дараалсан 7 хоногийн дотор 24 цагаас доошгүй хугацаагаар, эсхүл хуанлийн нэг сарын дотор дээрхтэй адил харьцаатай хугацаагаар амраана.
135.67.       Техник үйлчилгээг дүгнэх
(а) Гэрчилгээ эзэмшигч нь ТҮ-ний гүйцэтгэлийг дүгнэсэн тухай тэмдэглэл хөтлөх ба хэрэв агаарын хөлгийн ТҮ-г өмнөх 12 сарын дотор шалгаагүй бол тухайн агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн ТҮ-ний гүйцэтгэлийг дүгнэх явцдаа дараах зүйлийг бататгана –
1/ тухайн агаарын хөлгийн ТҮ-ний хөтөлбөрт заасан бүх ТҮ хугацаандаа хийгдсэнийг;
2/ бүх хүчин төгөлдөр НТЧ-ын удирдамж /ADAyyfl хийгдсэнийг;
3/ ИНД-43-т заасан, ТҮ-ний бичиг баримтад хөтлөгдсөн бүх дутагдлыг гэрчилгээ эзэмшигчийн зааврын дагуу засаж залруулсан, эсхүл хойшлогдсоныг;
4/ ТҮ-нээс гаргах бүх ажиллагаа ИНД-43-ын дагуу хийгдсэнийг.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн, Чанарын дотоод баталгаажуулалтын хөтөлбөрийн байнгын мөрдөлтөд үндэслэн ТҮ-ний гүйцэтгэлийг дүгнэсэн тухай тэмдэглэл үйлдэж болох ба хөтөлбөрт дараах зүйлүүд тусгагдсан байна –
1/ дүгнэлтийн явцад энэ зүйлийн (б)-гийн шаардлагууд хянагдсан байх талаар;
2/ ТҮ-ний гүйцэтгэлийн дүгнэлт нь агаарын хөлөг бүрийн хувьд хийгдэж баталгаажсан байх талаар.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь ТҮ-ний гүйцэтгэлийн дүгнэлтийн хувьд дараах шаардлагыг хангасан байна-
1/ дүгнэлтийг, тухайн агаарын хөлгийн маягийн хувьд дадлага туршлагатай, агаарын хөлгийн ТҮ-ний инженерийн мэргэжлийн үнэмлэхтэй эрх бүхий этгээд гүйцэтгэнэ;
2/ дүгнэлтийг гүйцэтгэсэн этгээд нь дараах тэмдэглэлийг хийсэн байна:
Энэхүү агаарын хөлөгт болон түүний тоног төхөөрөмжид хийгдсэн ТҮ-ний гүйцэтгэлийн дүгнэлт нь тэдгээрийн НТЧ-ыг хадгалах зайлшгүй шаардлагын үүднээс, ИНБД-ийн дагуу хийгдсэн болно.
 
гарын үсэг_____________________                 огноо __________________
3 БҮЛЭГ. НИСЭХ БАГИЙН ГИШҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
135.68.       Нисэх багийг томилох
(а) Гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан этгээдийг нисэх багийн
гишүүнээр томилж нислэгийн үйл ажиллагаанд оролцуулна –
1/ тухайн ажил үүрэгт тохирсон хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх, зэрэглэлтэй;
2/ эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй;
3/ нисэх багийн гишүүний ажил үүрэгт тавигдах шаардлагуудыг хангасан;
4/ үйлдэх гэж буй нислэгийн бүх чиглэл болон аэродромын талаар зохих мэдлэгтэй.
(б)       Гэрчилгээ эзэмшигч нь нислэг бүрт дараах этгээдийг томилсон байна –
1/ агаарын хөлгийн даргыг;
2/ хоёр ба түүнээс дээш тооны нисэгч шаардлагатай бол хоёрдугаар нисэгчийг;
3/ гүйцэтгэх нислэгийн төрлөөс хамааран нисэх багийн бусад гишүүдийг.
135.69.       Агаарын хөлгийн даргын дадлага туршлагад тавигдах шаардлагууд
(а) Агаарын хөлгийн даргаар томилогдох этгээд нь тухайн загвар, маягийн агаарын хөлгийн хувьд дараах дадлага туршлагатай байна –
1/ нэг хөдөлгүүрт агаарын хөлгөөр 5 цагийн нислэг, 5 удаагийн хөөрөлт буулт үйлдсэн;
2/ поршинт, эсхүл турбинт олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр 10 цагийн нислэг, 8 удаагийн хөөрөлт буулт үйлдсэн;
3/ турбинт тийрэлтэт, эсхүл сэнст турбинт хөдөлгүүрт онгоцоор 15 цагийн нислэг, 10 удаагийн хөөрөлт буулт үйлдсэн.
(б)       Энэ зүйлийн (а)-д шаардсан дадлага туршлагыг дараах байдлаар эзэмшсэн байна –
1/ зөвхөн нислэгийн үйл ажиллагааны явцад эзэмшсэн байх бөгөөд нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэсэн нислэгийн цаг, хөөрөлт буултыг тооцохгүй;
2/ гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд урьд нь ашиглагдаж байгаагүй агаарын хөлгийн хувьд, тухайн маягийн агаарын хөлөг дээр гүйцэтгэсэн шалгах нислэг, эсхүл техникийн нислэгийн явцад эзэмшсэн байж болно;
3/ эрх бүхий багш нисэгчийн хяналтад агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх явцад эзэмшсэн байж болно.
135.70.       Хамгийн цөөн нисэх баг- ХНЖ-ын дагуу үйлдэх нислэг
Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд нэг нисэгчтэйгээр ХНЖ-ын дагуу нислэг үйлдэхгүй –
1/ тухайн агаарын хөлгийн Нислэг ашиглалтын зааварт нэг нисэгчтэйгээр нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй бол;
2/ тухайн агаарын хөлөг автопилотгүй, эсхүл онгоцны хөндлөн ба дагуу тэнхлэгийн дагуу нислэгийн маневруудыг гүйцэтгэх болон өндрийг тогтмол бариулах автомат удирдлагагүй бол;
3/ товчлуур нь агаарын хөлгийн даргын жолоон дээр суурилагдсан микрофон бүхий чихэвчгүй бол;
4/ агаарын хөлгийн дарга энэ дүрмийн бусад шаардлагуудыг хангаагүй бол.
И БҮЛЭГ. СУРГАЛТ ДАДЛАГА
135.71.       Ерөнхий зүйл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, нисэх багийн гишүүдийн ур чадварыг хадгалах, дээшлүүлэхэд чиглэсэн Сургалтын хөтөлбөртэй байна.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн нисэх багийн гишүүд нь энэ зүйлийн (а)-д заасан Сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт, дадлагад хамрагдсан байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих үүрэгтэй.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь Сургалтын хөтөлбөрөө:
1/ өөрөө бие даан хэрэгжүүлж болно, эсхүл
2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалт, дадлагын байгууллагатай гэрээ байгуулж болно, эсхүл
3/ ИНД-141-ийн шаардлагатай адил төстэй стандарт шаардлагыг хангасан гадаадын сургалтын байгууллагатай гэрээ байгуулна.
(б) Шилжин сургалт нь дараах зүйлд чиглэсэн байна –
1/ тухайн агаарын хөлгийн маягт нийцсэн журам, аюулгүй ажиллагааны болон аврах тоноглолуудын ашиглалт;
2/ нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн маягийн хувьд гарсан шинэ журам, эсхүл шинэ тоноглолуудыг судлах.
135.75.       Давтан сургалт
Нисэх багийн гишүүд нь үйлдэж байгаа нислэгийн төрөл, гүйцэтгэж байгаа ажил үүрэг, агаарын хөлгийн хувьд тохирох давтан сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн, ур чадвартай байна.
135.76.       Багийн бусад гишүүдийн сургалтын хөтөлбөр
(а) Гэрчилгээ эзэмшигч нь багийн бусад гишүүдэд зориулсан Сургалтын хөтөлбөртэй байна.
(б) Багийн бусад гишүүдэд зориулсан анхан шатны, шилжин болон давтан сургалтын шаардлагууд нь дараах зүйлд нийцсэн байна –
1/ тухайн нислэгт зориулсан тусгай тоноглол, агаарын хөлгийн маягт;
2/ үйлдэх гэж буй нислэгийн чиглэлүүд болон ашиглах аэродромуудад;
3/ гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн үйл ажиллагааны бодлого, журмуудад.
(в) Газрын болон нислэгийн зохих зааварчилгыг шаардлагатай бол агаарын хөлөг дээр, эсхүл зөвшөөрөгдсөн нислэгийн дадлагажуур дээр өгөхөөр Сургалтын хөтөлбөрт тусгасан байна.
(г) Сургалтыг энэ дүрмийн 135.77-гийн шаардлагыг хангасан багш нисэгч удирдана.
(д)       Гэрчилгээ эзэмшигч нь багийн бусад гишүүдийн мэргэшлийн талаарх бүртгэл тэмдэглэлийг үйлдэж хадгална.
135.77.       Багш нисэгчийн мэргэшлийн бэлтгэлд тавигдах шаардлага
Энэ дүрмийн дагуу багийн бусад гишүүдийн сургалт, дадлагыг удирдах багш нисэгчид дараах шаардлага тавигдана –
1/ энэ бүлгийн шаардлагын дагуу, агаарын хөлгийн даргаар амжилттай бэлтгэгдсэн;
2/ А, В, С ангиллын багш нисэгчийн зэрэглэлтэй;
3/ багш нисэгчийн хамрагдсан байвал зохих анхан шатны болон давтан сургалтыг амжилттай дүүргэсэн.
К БҮЛЭГ. БАГИЙН ГИШҮҮДИЙН УР ЧАДВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
135.78.       Ерөнхий зүйл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн шаардлагын дагуу, нисэх баг болон багийн бусад гишүүдийн нислэгийн ур чадварыг үнэлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь –
1/ нислэгийн ур чадварыг үнэлэх хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлж болно, эсхүл
2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно, эсхүл
3/ ИНД-141-ийн стандартыг хангасан гадаадын байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
135.79.       Шалгах нисэгчийн бэлтгэл, ур чадвар
(а) Энэ зүйлийн  (б)-г үл харгалзан, ур чадварыг үнэлэх хөтөлбөрийн дагуу нисэгчийн нислэгийн ур чадварыг шалгах аливаа этгээд нь дараах шаардлагыг хангасан байна –
1/ нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж буй агаарын хөлгийн маягийн хувьд зэрэглэлтэй;
2/ гэрчилгээ эзэмшигчийн явуулж буй нислэгийн үйл ажиллагааны төрлүүдийн талаар мэдлэгтэй;
3/ шалгах нисэгчийн зэрэглэлтэй;
4/ шалгах нисэгчийн хамрагдсан байвал зохих анхан шатны болон давтан сургалтуудыг амжилттай дүүргэсэн.
(б) Энэ зүйлийн (а)-д дурьдсан нислэгийн ур чадварыг дадлагажуур дээр шалгаж байгаа шалгах нисэгч нь дараах шаардлагыг хангасан байна –
"1/ энэ дүрмийн дагуу үйлдэх нислэгийн төрөлд агаарын хөлгийн даргаар ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн;
2/ шалгах нисэгчийн зэрэглэлтэй;
3/ шалгах нисэгчийн хамрагдсан байвал зохих анхан шатны болон давтан сургалтуудыг амжилттай дүүргэсэн.
135.80.       Нисэх багийн гишүүдийн ур чадварыг шалгах
Гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлийг бататгана :
1/ агаарын хөлгийн даргын хувьд, өмнөх 12 сарын дотор шалгах нисэгчийн хяналтан дор аэродромын болон чиглэлийн нислэгийн шалгалтуудыг амжилттай өгсөн байх ба үүнд
(i)         нислэгийн нэг бүтэн үед нислэг үйлдэх ба нислэгийн үйг ажиллагаанд ашиглагдах аэродромуудад нэгээс дээш буулт үйлдэх нислэгийн шалгалт;
(ii)       энэ дүрмийн дагуу гүйцэтгэх нислэгийн үйл ажиллагаанд агаарын-хөлгийн даргын үүрэг хариуцлагыг "хангалттай" гүйцэтгэж чадахаа харуулсан;
2/ ИХНЖ-аар нислэг үйлдэж байгаа нисэгчийн хувьд, өмнөх 12 сарын дотор онцгой нөхцөл байдлын үед мөрдөх: журам болон бусад журмуудыг багтаасан ур чадварын шалгалтыг шалгах нисэгчийн хяналтан дор, тухайн нисэгч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байсан агаарын хөлөгтэй ижил төстэй агаарын хөлөг дээр амжилттай өгсөн байх;
3/ ХНЖ-аар нислэг үйлдэж байгаа нисэгчийн хувьд, өмнөх 6 сарын дотор шалгах нисэгчийн хяналтан дор дараах шалгалтуудыг амжилттай өгсөн байх –
(i)         онцгой нөхцөл байдлын үед тухайн агаарын хөлөгт суурилагдсан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах журам болон бусад журмууд, тухайн нисэгчийн үйлдэх нислэгийн үйл ажиллагааны төрлүүдээр;
(ii)       нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 9 болон түүнээс цөөн суудалтай агаарын хөлгийн маяг тус бүр дээр 6 cap тутамд нэг удаа хийгдэх давтан шалгалт;
4/ нисэгч бүрийн хувьд, өмнөх 12 сарын дотор дараах онолын шалгалтуудыг бичгээр, эсхүл амаар өгсөн байх –
(i)         ИНБД-үүд, гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолт болон заавруудын талаарх мэдлэг;
(ii)       тухайн нисэгчийн нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн системүүд, нислэг-техникийн өгөгдөхүүнүүд болон нислэгийн журмууд, хүлээн зөвшөөрөгдсөн Нислэг ашиглалтын зааврын талаарх мэдлэг;
(iii)     навигаци, НХУ, цаг уурын мэдлэг;
(iv)      тухайн нислэгийн төрөлд хамааралтай тусгай нислэгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг;
(v)        шинэ тоноглол, журам, арга ажиллагаа;
(vi)      аврах тоног төхөөрөмжийн ажиллагаа ба байрлал;
(vii)    шалгах нисэгч нь, шалгалтуудын үр дүнг сургалт дадлагын тайлан бүртгэлд тэмдэглэсэн байх;
5/ нисэх багийн ур чадварыг агаарын хөлөг болон энэ зорилгоор зөвшөөрөгдсөн нислэгийн дадлагажуур дээр шалгасан байх.
135.81.       Шалгалт өгсөнд тооцох нөхцөл
Багийн гишүүн, онолын болон нислэгийн шалгалтуудыг өгвөл зохих өдрөөс хойш хуанлийн нэг сарын дотор багтааж өгсөн бол түүнийг тогтоосон хугацаандаа шалгалт өгсөнд тооцно.
135.82.       Шалгалтын бүртгэл тэмдэглэлийг хадгалах
Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн ур чадварын болон онолын шалгалтын бүртгэл тэмдэглэлийг байнга хадгална.
Л БҮЛЭГ. НИСЭХ БАГИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТ
135.83.       Агаарын тээвэрлэгчийн үүрэг хариуцлага
(а) Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ (АТГ) эзэмшигч нь дараах тохиолдолд-аливаа агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй –
1/ нисэх багийн гишүүдийн нислэгийн болон ажлын цагийн зохицуулалтыг тусгасан хөтөлбөргүй бол;
2/ энэ зүйлийн 1/-д заасан хөтөлбөрт дараах зүйлүүдийг тусгаагүй бол :
(i)            нислэгийн өмнөх амралтын хугацаа;
(ii)          цагийн зөрүүд дасан зохицох (acclimatisation);
(iii)        цагийн бүс;
(iv)        шөнийн нислэг;
(v)          нислэгийн хамгийн их тоо;
(vi)        нэг нисэгчтэй нислэг;
(vii)      хоёр нисэгчтэй нислэг;
(viii)    хоёр нисэгч болон нисэх багийн нэмэлт гишүүд;
(ix)        нисэх багийн гишүүдийн мэргэшлийн бэлтгэл;
(x)          хамтатгасан ажил үүрэг;
(xi)        нисэгч, үүрэг гүйцэтгэхийн өмнө буюу дараа зорчигчийн журмаар аялах;
(xii)      нөөц болон бэлэн үе;
(xiii)    нислэг дэх ажил үүргийн үе;
(xiv)     нислэгийн үед амрах;
(xv)       нислэгийн үйл ажиллагааны төрөл;
(xvi)     ажлын нийт цаг;
(xvii)   нислэгийн нийт цаг;
(xviii) ажлын ба нислэгийн цагийг нэмэгдүүлж болох хувилбар (discretionary);
(xix)     биоритм (circadian rhythm);
(xx)       амралтын өдрүүд;
(xxi)     бүртгэлийн хадгалалт.
3/ арилжааны нислэгийн үйл ажиллагааны хөтөлбөрт дараах зүйлийг тусгаагүй бол-
(i)            нисэх баг дараалсан 30 хоногийн дотор 160-аас дээш цаг нисэхгүйг;
(ii)          нисэх баг нь аливаа 14 хоногийн дотор 2-оос доошгүй өдөр амрахыг;
(iii)        нисэх баг нь аливаа 30 хоногийн дотор үргэлжилсэн 2-оос доошгүй өдөр амрахыг.
4/ энэхүү хөтөлбөр нь ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдөөгүй бол.
(б) Тээвэрлэгч нь, нисэх багийн аль нэг гишүүн нислэгийн нөхцөл байдлаас болж нислэгийн явцад ядарч туйлдаж болзошгүйг мэдэж байгаа, эсхүл ингэж үзэх бодит шалтгаан байгаа бөгөөд энэ нь нислэгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үзэж байвал тухайн нисэх багийн гишүүнийг нислэгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй.
(в) Тээвэрлэгч нь нислэг үйлдэж байгаа нисэх багийн гишүүдийн нислэгийн цагийн үнэн зөв бүртгэлийг, тухайн бүртгэл тэмдэглэл хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгална.
135.84.       Нисэх багийн гишүүний үүрэг хариуцлага
(а) Нисэх багийн гишүүн нь, нислэг үйлдэх нөхцөлөөс хамаарч ядарч болзошгүй гэж үзэж буй тохиолдолд агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзах үүрэгтэй.
(б) Нисэх багийн гишүүн нь Тээвэрлэгчтэй гэрээгээр ажиллаж байгаа үедээ нислэгийн өөр үйл ажиллагааг шан хөлсөөр гүйцэтгэх, эсхүл энэ дүрмийн 135.83-ын (а)-гийн (1)-д заасан хөтөлбөрт тусгагдсан нислэгийн болон ажлын цагийн хязгаарлалтыг хэтрүүлэхийг хориглоно.
(в) Аливаа этгээд, энэ дүрмийн 135.83-ын (а)-гийн (1)-д заасан хөтөлбөрт тусгагдсан хязгаарлалтууд нь хэтрээгүй гэдгийг тодорхойлоогүй тохиолдолд агаарын хөлгийн нисэх багийн гишүүнээр томилогдохыг хориглоно.
(г) Энэ зүйлийн (в)-г үл харгалзан, бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс үйлдэх нислэгийн үед нисэх багийн аль нэг гишүүний нислэгийн цагийн хязгаарлалт хэтэрснээр нислэгийн аюулгүй ажиллагаа алдагдахгүй байх үүрэг хариуцлагыг агаарын хөлгийн дарга хүлээх ба энэ тохиолдолд нислэгийн цагийн хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.
М БҮЛЭГ. ЗААВАР, НИСЛЭГИЙН ДЭВТЭР БОЛОН БҮРТГЭЛ
135.85.       Үйл ажиллагааны мэдээлэл
Гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааврын нисэх багийн гишүүдийн ажил үүрэгт хамааралтай хэсэг нь хүчин төгөлдөр бөгөөд нисэх багийн гишүүд ашиглах боломжтой байна.
135.86.       Агаарын хөлгийн бүхээгт авч явах бичиг баримтууд
Нислэг үйлдэх агаарын хөлөг нь нислэг бүрдээ дараах бичиг баримтыг авч явна гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана –
1/ нислэгт шаардлагатай NOTAM мэдээ болон нисэхийн мэдээлэл, үйлчилгээний бичиг баримтууд;
2/ цаг агаарын мэдээ;
3/ аюултай ачааны талаарх мэдээ;
4/ нислэгт холбогдол бүхий нислэгийн зураг, схемийн хувь, хуулбар.
135.87.       Нислэгийн өдөр тутмын бүртгэл
Гэрчилгээ эзэмшигч нь өдөр тутмын нислэгийн талаар дараах зүйлийг багтаасан бүртгэлийг хөтөлнө -
1/ нислэг үйлдсэн cap, өдөр;
2/ тээвэрлэгчийн нэр;
3/ агаарын хөлгийн даргын нэр;
4/ агаарын хөлгийн бүртгэлийн дугаар, тэмдэглэгээ;
5/ нислэгийн нийт цаг;
6/ зорчигчдын тoo;
7/ нислэгийн үйл ажиллагааны төрөл.
135.88.       Бүртгэлийг хадгалах
Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн холбогдолтой бүртгэл тэмдэглэлүүдийг дараах хугацаагаар хадгална –
1/ нислэгийн төлөвлөгөө болон аюултай ачааны талаарх бүртгэл тэмдэглэлийг нислэг үйлдсэн өдрөөс хойш 12 cap хүртэл хугацаагаар;
2/ нисэх багийн гишүүдийн нислэгийн болон ажлын цагийн бүртгэлийг бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд;
3/ нисэх багийн гишүүдийн сургалт, дадлага, шалгалтын тайлан, бүртгэлийн тухайн нисэх багийн гишүүн Тээвэрлэгчтэй гэрээгээ цуцалснаас хойш 12 сар хүртэлх хугацаагаар;
4/ өдөр тутмын нислэгийн бүртгэлийг нислэг үйлдсэн өдрөөс хойш 12 сараас доошгүй хугацаанд.
ХАВСРАЛТ А. ХЭРЭГЛЭЛ, ТОНОГЛОЛЫН НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАР БҮХИЙ БҮТЦИЙН СТАНДАРТУУД
А.1. Бүхээгийн дуу чимээ бичигч
Бүхээгийн дуу чимээ бичигч нь –
1/ АНУ-ын Техникийн Стандарт Ордер (TSO)-biH C84 серийн, эсхүл С123 серийн шаардлагад нийцсэн байна;
2/ АНУ-ын Техникийн Стандарт Ордер (TSO)-biH C121 серийн шаардлагын дагуу уснаас хамгаалах хэрэгслээр тоноглогдсон байна;
3/ Нислэгийн сүүлчийн 30 минутаас доошгүй хугацааны үргэлжилсэн бичлэг хий: чадвартай байна.
А.2. Нислэгийн өгөгдөхүүн бичигч
Нислэгийн өгөгдөхүүн бичигч нь –
1/ АНУ-ын Техникийн Стандарт Ордер (TSO)-ын C124 серийн шаардлагыг хангасан байна;
2/ АНУ-ын Техникийн Стандарт Ордер (TSO)-biH C121 серийн шаардлагын дагуу уснаас хамгаалах хэрэгслээр тоноглогдсон байна;
3/ Нислэгийн 8 цагийн мэдээллийг тоон хэлбэрээр бичиж хадгалах боломжтой; байх ба уг мэдээлэл нь арчих боломжгүй байна;
4/ MEL-д зааснаас бусад, дор дурьдсан тодорхой параметрүүдийг бичнэ –
(i)                 зураг 1-д заагдсан;
(ii)               Хавсралт Б-гийн хүснэгт 1, эсвэл 2-т заагдсан.
Хүснэгт 1
Нислэгийн өгөгдөхүүн бичигчийн параметрт тавигдах шаардлагууд
/Энэхүү хүснэгтэд 135.58-ын шаардлагууд тусгагдсан болно/.
(A)                                                       (B)
Параметр
23 Параметр Нисдэг тэрэг
25 Параметр Нисдэг тэрэг
1
Хугацаа
Хугацаа
2
Хурд /хэрэглэлийн/
Өндөр
3
Өндөр
Агаарын хурд
4
Чиглэл
Чиглэл
5
Босоо хэт ачаалал /Ny/
Босоо хэт ачаалал /Ny/
6
АТС-д радио холбоо дамжуулсан тэмдэглэл
АТС-д радио холбоо дамжуулсан тэмдэглэл
7
Тангажийн өнцөг
Тангажийн өнцөг
8
Крений өнцөг
Крений өнцөг
9
Хэвтээ хэт ачаалал /Nx/
Хэвтээ хэт ачаалал /Nx/
ХАВСРАЛТ Б. ХӨӨРӨХ, БУУХ ЗУРВАС (ХБЗ)
Б. 1. ХБЗ-ны хамгийн бага өргөн
ХБЗ-ны хамгийн бага өргөнийг тодорхойлохдоо Хүснэгт 2-ыг ашиглан тухайн онгоцны маягт тохирох Аэродромын лавлах код (ARC)-bir тодруулна. Тэрхүү код нь онгоцны оврын хэмжээ, нислэгийн үзүүлэлтэд хамааралтай хоёр элементээс бүрдэнэ.
Элемент 1 нь аэродромын талбайн урт (ARFL)-fl үндэслэсэн тоо ба элемент 2 нь онгоцны размах болон үндсэн гадна дугуйн хоорондын зайд үндэслэсэн үсэг байна.
Б.1.1. Хүснэгт 2-ыг ашиглан ARC-ийг тодорхойлох
1/ Онгоцны нислэг үйлдэх аэродромын талбайн урт /ARFL/-bir тодорхойлно. Тэрхүү талбайн урт нь, зурвасын хазайлт нь "0", тогтуун агаарт, далайн түвшин дэх агаарын стандарт нөхцөлд тухайн онгоцны хамгийн их хөөрөлтийн жинтэй хөөрөлт үйлдэх хамгийн бага талбайн урт юм.
2/ аэродромын талбайн уртаар элемент 1-ийн тоон кодыг тодорхойлно.
3/ Онгоцны размах болон үндсэн гадна дугуйн хоорондын зайн хэмжээний хамааралтайгаар элемент 2-ын үсгэн кодыг олно (Жишээ, хэрэв үсгэн код С нь онгоцны размах-д хамааралтай, үсгэн код D нь онгоцны үндсэн гадна дугуйн хоорондын зайд хамааралтай байхад тухайн онгоцны маягийн хувьд D үсгэн кодыг сонгоно).
Хүснэгт 2.
Аэродромын лавлах код (ARC)
 
Элемент 1-ийн код
Элемент 2-ын код
Тоон код
Аэродромын талбайн ypm (ARFL)
Үсгэн код
Далавчны размах
Үндсэн гадна дугуйн хоорондын зай
1
800 м-ээс бага
A
14,99 м хүртэл
4,5 м хүртэл
2
800м- 1200 м хүртэл
В
15 м-23,99 м хүртэл
4,5 м-5,99 м хүртэл
3
1200m- 1800 м хүртэл
С
24 м - 35,99 м хүртэл
6 м-8,99 м хүртэл
4
1800 м-ээс илүү
D
36 м-51,99 м хүртэл
9 м-13,99 м хүртэл
 
 
Е
52 м - 65 м хүртэл
9 м-14 м хүртэл
Б. 1.2. Хүснэгт 3-ыг ашиглан ХБЗ-ны хамгийн бага өргөнийг тодорхойлох.
Онгоцны ARC-ыг тодорхойлсон тохиолдолд, тухайн ХБЗ-ны өргөнийг зохих тоон код, үсгэн код хоёрын огтлолцлоор тодорхойлно. Жишээ нь, хэрэв онгоцны ARC нь 2С бол шаардлагатай зурвасын өргөн нь 30 м байна.
Хүснэгт 3.
ХБЗ-ны өргөн
 
Тоон
 
 
Үсгэн код
 
 
код
A
В
С
D
Е
1
18м
18м
23м
-
-
2
23м
23м
30м
-
-
3
30м
30м
30м
45м
-
4
-
-
45м
45м
45м
Б. 1.3. Нислэгийн талбайн хамгийн бага өргөн (minimum Runway strip width)
Онгоцны маяг тус бүрийн хувьд нислэгийн талбайн хамгийн бага өргөнийг Хүснэгт 4-ийн дагуу тодорхойлно.
Хүснэгт 4.
Нислэгийн талбайн өргөн
Тоон код
ХБЗ-ны төрөл
Талбайн өргөн
3 эсхүл 4
нарийн хэмжилтэт /Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх олон улсын нисэх буудал дахь ХБЗ
300м
3 эсхүл 4
нарийн хэмжилтэт /Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх ХБЗ
220м
1 эсхүл 2
нарийн хэмжилтэт /Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх ХБЗ
150м
З ба4
нарийн хэмжилтгүй /Non-Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх эсхүл хэрэглэлийн бус ойртолттой ХБЗ
150м
З ба 4
зөвхөн өдрийн цагаар хэрэглэлийн бус ойртолттой, 22700 кг-аас ихгүй хөөрөлтийн хүндтэй онгоцонд зориулагдсан
90м
1 ба 2
нарийн хэмжилтгүй /Non-Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх ХБЗ
150м
2
хэрэглэлийн бус ойртолт үйлдэх ХБЗ
80м
1
хэрэглэлийн бус ойртолт үйлдэх ХБЗ
60м