- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ САНААЧЛАХ, ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
Дэд бүтцийн сайдын 2001 оны 377 тоот тушаалын Хавсралт
ДҮРЭМ САНААЧЛАХ, ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
Иргэний нисэхийн дүрэм шинээр санаачлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
1.2. Тодорхойлолт
Дүрмийн төсөл гэж дүрэм боловсруулах ажлын хэсгээс мэргэжлийн түвшинд боловсруулсан дүрмийн эх бичвэрийг;
Дүрмийн бүртгэл гэж дүрэм санаачлах, дүрмийн төсөл боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх өргөдөл, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийг бүртгэх үйл ажиллагааг;
Дүрмийн мэдээллийн эмхтгэл гэж хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдсөн шийдвэрийг мэдээлэх зорилгоор ИНЕГ-аас гаргадаг эмхэтгэлийг тус тус ойлгоно.
1.3. Дүрэм санаачлах
(а) Иргэн, хуулийн этгээд нь агаарын зайг хуваарилах, ашиглах дүрэм болон нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-аас бусад дүрэм санаачлах тухай хүсэлтээ ИНЕГ-аар дамжуулан Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
(б) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинээр дүрэм санаачлах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинэ дүрмийн төсөл боловсруулах асуудлаар ИНЕГ-ын даргад чиглэл өгнө.
1.4. Дүрмийн бүртгэл
(а) Дүрэм санаачлах (үүнд шинээр дүрэм санаачлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал багтана) болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт болон дүрмийн бусад мэдээлэл нь ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл, мэдээллийн хэсэгт бүртгэгдэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д дурьдсан бүртгэлд дараах бичиг баримт багтана:
1/ дүрэм санаачлах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл;
2/ дүрэм санаачлах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл, тайлбар;
3/ дүрэм санаачлах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтийн хариу;
4/ дүрэм санаачлахтай холбогдуулж олон нийтээс цуглуулсан санал;
5/ дүрмийн шаардлагаас чөлөөлөх, түүнд хамаарах нөхцөлүүд.
1.5. Зөвлөмж бичиг
ИНЕГ-аас, Иргэний нисэхийн багц дүрмийн заалтуудыг тайлбарласан зөвлөмж бичгийг тогтмол гаргана.
(а) Энэ дүрмийн 11.3-ын (б)-д заасан тохиолдолд шинээр дүрэм санаачлахаар хүсэлт гаргагч нь ИНЕГ-ын даргад дүрэм санаачлах тухай өргөдөл гаргана.
(б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай өргөдөл бол холбогдох дүрмийн заалтууд;
3/ дүрэм санаачлах болсон шалтгаан, үндэслэл;
4/ өргөдөл гаргагчийн хүсэлтийг дэмжсэн аливаа мэдээлэл, санал, баримт нотолгоо.
1.7. Өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх
(а) Дүрэм санаачлах өргөдлийг ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл, мэдээллийн хэсэгт хүлээн авна.
(б) ИНЕГ-ын дарга нь өргөдлийг судалж үзээд шаардлагатай гэж үзвэл Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийн өмнөөс дүрэм боловсруулах тухай шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
1.8. Дүрмийн төсөл боловсруулах
(а) ИНЕГ-ын дарга нь дүрмийн төсөл боловсруулах ажлыг хуулийн этгээд, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
(б) Дүрмийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг ИНЕГ хариуцна.
1.9. Дүрмийн төсөлд тавигдах шаардлага
(а) Дүрмийн төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа этгээд нь дүрмийн төслийг дүрэм санаачлагчаас өгсөн, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн чиглэлийн дагуу боловсруулна.
(б) Дүрмийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:
1/ иргэний нисэхийн тухай олон улсын гэрээ, Иргэний нисэхийн тухай хууль болон бусад дүрмийн заалтуудтай уялдаатай байх;
2/ тухайн дүрмээр зохицуулах асуудлыг аль болох бүрэн тусгасан байх;
3/ Иргэний нисэхийн тухай хууль, бусад дүрэмд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх, нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
4/ дүрмийн заалтууд нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-аас гаргасан аюулгүй ажиллагааны минимум стандарт, зөвлөмжийн шаардлагыг бүрэн хангасан байх.
(в) Дүрмийн төсөлд, ИНД-1-д тусгагдаагүй шинэ нэр томъёо хэрэглэсэн бол нэр томъёоны тайлбар хийнэ.
(г) Дараах тохиолдолд дүрмийн төсөлд нэр томъёог гадаад хэл дээр хэрэглэж болно:
1/ уг нэр томъёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;
2/ уг нэр томъёог иргэний нисэхийн тухай олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.
1.10. Дүрмийн төсөлд санал өгөх
(а) ИНЕГ нь шинээр боловсруулах дүрмийн төслийг сонирхож буй аливаа этгээдийг дүрмийн төсөлд санал өгөх бололцоогоор хангана.
(б) Дүрмийн төслийг сонирхож буй аливаа этгээд төслийн тухай саналаа бичгээр ирүүлэх ба ИНЕГ-ын даргаас уг саналтай нь холбогдсон тайлбар шаардаж болно.
1.11. Дүрмийг батлах, хэвлэх
(а) Дүрмийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны дараа ИНЕГ нь түүнийг батлуулахаар Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
(б) Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан дүрмийг Иргэний нисэхийн дүрмийн бүртгэлд бүртгэж, Дүрмийн мэдээллийн эмхтгэлд нийтэлнэ.
В БҮлэг. ДҮрмийн шаардлагаас ЧӨлӨӨлӨх
1.12. Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх тухай өргөдөл
(а) Дүрмийн тухайн заалтыг заавал биелүүлэхээр тусгайлан заагаагүй бол аливаа этгээд дүрмийн аль нэг шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг ИНЕГ-11/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл, шаардлага;
3/ чөлөөлөгдөх заалтын цар хүрээ, өргөдөлд хамрагдсан бие хүн, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн, аэродром, нисэхийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний тухай танилцуулга, тайлбар болон тухайн хүсэлтийг дэмжсэн аливаа мэдээлэл, санал, баталгаа.
(в) Хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд, өргөдөл гаргагч нь өргөдлийг дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр хүсэж товлосон хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл, мэдээллийн хэсэгт ирүүлсэн байна.
1.13. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
(а) Хууль болон дүрэмд тусгайлан заагаагүй бол, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтыг сайтар судалсны үндсэн дээр ИНЕГ-ын дарга нь аливаа дүрмийн шаардлагаас тухайн этгээдийг чөлөөлж болно.
(б) Хэрэв дүрмийн шаардлагаас чөлөөлснөөр нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл ИНЕГ-ын дарга нь тухайн этгээдийг дүрмийн шаардлагаас чөлөөлөхөөс татгалзана.
(в) Энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийн талаар ИНЕГ-ын даргын гаргасан шийдвэрийг Дүрмийн мэдээллийн эмхтгэлээр нийтэд мэдээлэх ба мэдээлэлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдлийн бүртгэлийн дугаар;
2/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
3/ чөлөөлөгдөхийг хүссэн дүрмийн заалт;
4/ дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийн товч танилцуулга;
5/ өргөдлийн дагуу гаргасан шийдвэр (зөвшөөрсөн/татгалзсан), түүний үндэслэл.
(г) Энэ зүйлийн (в) заалт нь ИНД-67 (Эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ)-ын шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөлд хамаарахгүй.
Текст томруулах
A
A
A