A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979
                                                                                Боловсрол,      соёл,     шинжлэх ухааны    сайдын   2007  оны 74
                                                                                          дүгээр тушаалын хавсралт
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 
 
1.Дээд боловсролын байгууллага байгуулахад тавих нийтлэг шаардлагын эхэнд дараах бүлгийг нэмсүгэй.
 
     "Дээд боловсролын сургалтын байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөх, тусгай зөвшөөрөл олгох, аттестатчилах, магадлан итгэмжлэх, шинэ мэргэжлээр сургалт эрхлэхтэй холбогдсон дүгнэлт гаргахад энэхүү шаардлагыг удирдлага болгоно.
 
      Дээд боловсролын сургалтын байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах эрх зүйн болон сургуулийн сургалтын дотоод, гадаад орчинг боловсролын салбарын хууль тогтоомж, төрөөс тогтоосон норм, норматив, стандартад нийцүүлэн бүрдүүлсэн байна.
 
      Нэг. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалт
 
      Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон дараах зохицуулалтыг заавал хийсэн байна.
 
      1. Сургуулийн удирдах зөвлөл, захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөл, захирал, нэгжүүдийн эрх, чиг үүргийг тогтоосон дүрэм, дотоод журам нь баталгаажиж, мөрдлөг болон хэвшсэн байх;
 
      2. Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг тодорхойлсон эрхэмлэх үнэт зүйлс, хөгжлийн стратегийн урт хугацааны төлөвлөлтийн механизмыг бий болож хэвшүүлсэн байх;
 
      3. Холбогдох эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандарттай байх;
 
      4. Багш нарын боловсролын түвшин, ажлын агуулга, ачаалал, багшид үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ, үндсэн болон цагаар ажиллах, сургуулиас гадуур ажил, үйлчилгээнд оролцох хэм хэмжээг тогтоосон эрхийн акттай байх;
 
      5. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, эдийн засаг санхүүгийн баталгааг зохицуулсан, холбогдох дүрэм, журамтай байх;
 
      6. Сургалтын техник хэрэгсэл, лаборатори, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, баталгаажуулсан, холбогдох эрхийн акттай байх;
 
      7. Дүрмийн санг бүрдүүлж, сургуулийн дансанд байршуулсан байх;
 
      8. Санхүүгийн үйл ажиллагаанд зохих хугацаанд аудит хийлгэсэн байх;
 
      9. Боловсролын чанарын удирдлага, дотоод хяналтыг хэрэгжүүлэх талаар баталгаажуулсан журамтай байх;
 
      10. Оюутанд үзүүлэх үндсэн үйлчилгээний талаар өөрийн удирдлагын байгууллагын чиг үүрэг, бүрэн эрх, санхүүжилт, ажиллах нөхцөл, оюутан дадлага хийх, хөдөлмөр эрхлэлтэд туслах, урамшуулал, дэмжлэг үзүүлэх зэрэг зохион байгуулалтын механизм хийгдсэн байх;
 
      11. Сургуулийн эзэмшил газрын баталгаажилт, орчны эко систем, тохижилт зэрэг сургуулийн сургалтын гадаад, дотоод орчинг иж бүрнээр хангасан байх;
 
      12. Компьютерийн дадлагын хичээлийн, нэг суудалд 2-оос илүүгүй оюутан байхаар сургалтыг зохион байгуулах;
 
      13. Гадаад хэл, компьютер, мэргэшүүлэх зарим хичээлээр бага бүлгээр хичээллэх оюутны тоо 15-аас ихгүй байх;
 
2.Дээд боловсролын байгууллага байгуулахад тавих нийтлэг шаардлагын "Д" бүлгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
 
"Хоёр".Дээд боловсролын сургалтын байгууллагын багшлах бүрэлдэхүүн
 
2.1.Багшлах бүрэлдэхүүн дараах шаардлагыг хангасан байна.
 
 1.1.Нийт багш нарын 75 хувиас доошгүй нь үндсэн багш байх;
 1.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох
журамд заасан докторын зэрэгтэй үндсэн багш, эрдэм шинжилгээний    ажилтантай байх буюу түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэн тогтоосон үзүүлэлтүүдийг үндэс болгох;
                 1.3.Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд сахиулах механизмийг бүрдүүлсэн байх;
                 1.4.Бакалаврын зэргийн хөтөлбөрт заасан хичээлийг магистр түүнээс дээш зэрэгтэй багш нар заадаг байх
                 1.5.Магистр, докторын хөтөлбөрт хамаарах бүх хичээлийг доктор зэрэгтэй багш хөтлөн явуулдаг байх;
                 1.6.Багш бүр сургалт судалгааны ажил эрхлэх, оюутантай ажиллахад шаардагдах ажлын байр, мэдээллийн эх үүсвэртэй байх;
 
   2.2.Тухайн сургуульд ажиллах багшийн орон тоог мэргэжлийн чиглэлийг тогтоосон дараах харьцаанд үндэслэн тогтооно.
 
Нэг багшид ноогдох дундаж
тоо
Нийгмийн
ухаан
Байгалийн
ухаан
Инженерийн чиглэл
Урлаг
Биеийн тамир
Анагаах ухаан
Бакалавр оюутны тоо
 
20
15
15
4-8
15
10
Магистр, докторын тоо
 
10
9
9
5
10
6
 
3.Дээд боловсролын байгууллага байгуулахад тавих нийтлэг шаардлагын "А", "Б", "В", "Г" бүлгүүдийг нэгтгэн дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
 
          Гурав. Дээд боловсролын сургалтын байгууллагын материаллаг орчин
1.Хичээлийн байр танхим:
    Сургалтын зориулалттай барилга байгууламж нь "Олон нийт иргэний барилга БНбд31-03-03"-д заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн нормативыг хангасан өөрийн эзэмшлийн сургалтын байртай байна.
 
Хичээлийн байр, өрөө, танхимд хамаарах үзүүлэлт
1 оюутанд ноогдох
талбай (м2)
Сургалтын хөтөлбөрт дурдсан лабораторуудыг холбогдох шаардлагын дагуу бүрэн байгуулж тоноглосон байх
Байгалийн ухааны лаборатори
Техник, технологийн лаборатори
Компьютерийн лаборатори
 
 
 
4
5
3
Гадаад хэлний кабинет:
2.4
Шугам зургийн кабинет, курсын болон дипломын ажлын өрөө
 
3.6
Хичээллэх танхимын суудлын тоог дараахь талбайтай байхаар байгуулах:
      12-20     суудалтай бол
      21-50      суудалтай бол
      51-100     суудалтай бол
     101-150     суудалтай бол
     151-350      суудалтай бол
     350 дээш    суудалтай бол
 
 
2.2
1.8
1.5
1.2
1.1
1.0
Хурлын танхимын нэг суудалд ногдох талбай:
   ширээ бүхий түшлэгтэй сандалтай бол
   түшлэгтэй сандалтай бол
 
1.2
1.0
Соёлын танхим, үзэгчдийн заал, лекцийн танхимын нэг суудалд ногдох талбай:
 
0.7
Хоолны газрын нэг суудалд ногдох талбай
1.2
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэвтрүүлэх зориулалттай зам, өлгүүр, цахилгаан шаттай байх
Дээд боловсролын сургалтын байгууллага зохих тоног төхөөрөмжөөр тоноглосон биеийн тамирын стандарт талбай, спортын заалтай байна.
 
 
             
               Тайлбар: Нийтийн ашиглалтын талбайг дээрх тооцоонд оруулахгүй
                               Ээлжийн ашиглалтын коэффицент (N) 1.5-аас ихгүй байх

       Нийт оюутны тоо /өдөр, орой/
N=
       Хичээллэх ангийн суудлын тоо

 2.Оюутны байр:

 
1.Орон нутгаас суралцаж байгаа оюутан, оюутны байранд амьдрах;   
2.Оюутны байранд амьдрах нэг оюутанд 4м2  доошгүй талбай ногдох;
 3.Номын сан, уншлагын танхим, компьютер интернэтийн үйлчилгээтэй байх;
 4.Оюутны байрны хооллох өрөөний нэг суудалд 0.8м2- аас багагүй талбай ногдох;
 5.Оюутны байрны 70 оюутан тутамд ариун цэврийн нэг өрөө, шүршүүр ногдох;
 6.Хүнсний зүйл хадгалах хөргөгч, хөлдөөгчтэй байх;
 7.Оюутнуудад зориулсан угаалгын өрөөтэй байх;
 
3.Эзэмшил газрын хэмжээ:
  
   Сургалтын байгууллагын эзэмшил газрын хэмжээ нь тухайн сургуулийн хичээлийн байрны стандарт талбайн хэмжээнээс багагүй байна. Түүнчлэн эзэмшил газарт спортын танхим, талбай, цэцэрлэгт хүрээлэн, авто зам, энгийн чөлөөтэй байх талбай зэргийг нэмж тооцно.   
 
4.Номын сан, мэдээллийн хангамж
 
  Дээд боловсролын сургалтын байгууллагын номын санд тавих стандартыг биелүүлсэн байхын зэрэгцээ дараах шаардлагыг хангасан байна.
 
        1.Сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээл бүрт хэрэглэх үндсэн сурах бичиг болон сургалтын материалыг 3-аас цөөнгүй хувийг номын санд байлгаж ашиглуулах;
        2.Сурах бичгийг худалдан авах боломжоор оюутныг хангах;
        3.Жил тутам номын сангийн мэдээллийн баазын 5-аас доошгүй хувийг шинэчлэх, нөхцөл бүрдүүлсэн байх;
        4.Сургалт явуулж буй мэргэжил тус бүрээр 3-аас доошгүй гадаад, дотоодын тогтмол хэвлэл захиалж ашигладаг байх;
        5.Сургалт явуулж буй мэргэжилд холбогдох тусгай зориулалтын програмуудтай байх;
        6. Office зориулалттай хэрэглээний программ /MS office, Tools, Photo shop, Corel, Power Point, Page maker /-тай байх; 
        7.Удирдлагын мэдээллийн системийг ажиллуулах программ хангамжтай байх;
       8.Оюутан бүр электрон шуудангийн хаягтай байх;
       9.Сургууль өөрөө байнга шинэчлэгддэг динамик вэб сайттай байх    
 
5.Эрүүл ахуй:
 
        1.Тавин эрэгтэй, дөчин эмэгтэй оюутанд нэг суултуур, 60 оюутан тутамд нэг угаагуур ногдохоор тооцож, эрэгтэй эмэгтэй оюутны гар нүүрийн угаагуур, ариун цэврийн өрөөг давхар тус бүрд тус тусд нь байрлуулах;
        2.Анги танхимын байгалтийн гэрэлтүүлгийн коэффициент 1.5 хувь байх;
        3.Хичээлийн анги танхимд агаарын харьцангуй чийглэг 40-60 хувь байх;
        4.Анги танхимын өрөөний температур 17-20 хэм байх;
        5.Дээд боловсролын сургалтын байгууллагын барилгын агаарын температур агаар солилцооны давтамж нь "Олон нийт иргэний барилга БНбд31-03-03"-ын хүснэгт -20-д заасан нормативыг хангасан байх;
         6.Сургуулийн эзэмшил газрын 50 хувиас доошгүйг зүлэгжүүлсэн байх;
         7.Хогийн цэгтэй байх;
 
6.Галын аюулгүй байдал:
    Дээд боловсролын сургалтын байгууллага нь "Барилга байгууламжын галын аюулгүй байдал БНбд 21-01-02"-ын шаардлагыг хангасан байна.
 
4.Дээд боловсролын байгууллага байгуулахад тавих нийтлэг шаардлагын гарчгийн "байгууллага байгуулахад" гэснийг "байгууллагад" гэж, "Д" бүлгийн 5 дахь хэсгийн "30" гэснийг "25" гэж, "Д" бүлгийн 5 дахь заалтыг "Нэг. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалт" гэсэн бүлгийн 14 дүгээр заалт болгон тус тус өөрчлөн найруулсугай.