A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭЛБЭРЭЭР ОЛГОЖ БУЙ ГАДААДЫН ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ /СС-ын 2015 оны 218-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2015 оны 218-р хүчингүй болсон/

 
 
                                                                        Сангийн сайдын 2006 оны 440 дугаар тушаалын хавсралт
  
 БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭЛБЭРЭЭР ОЛГОЖ БУЙ ГАДААДЫН ТУСЛАМЖИЙН
ХӨРӨНГИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1              Энэхүү журмаар гадаад орон, олон улсын байгууллагаас олгосон
хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны тусламжийн хүрээнд импортоор
нийлүүлэгдэж буй барааг (цаашид "гадаадын тусламжийн бараа" гэнэ) бүртгэхтэй
холбогдсон харилцааг зохицуулна.
1.2              Гадаадын тусламжийн барааг Тадаадын зээл, тусламжийг зохицуулах
тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгэж,
тусламжийн барааны бүртгэлийн /цаашид "барааны бүртгэлийн хуудас" гэнэ/ хуудас
олгоно.
Хоёр. Тусламжийн барааг бүртгүүлэх хүсэлт гаргах, бүрдүүлэх бичиг баримт
2.1               Гадаадын тусламжийн /цаашид "тусламж" гэнэ/ хүрээнд импортоор
нийлүүлэгдэж буй бараа, тоног төхөөрөмжийг бүртгүүлэх тухай хүсэлтээ тухайн
барааг хүлээн авагч байгууллага нь харъяалагдах яамаараа дамжуулан Зээл,
тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
2.2            Тусламжийн барааг бүртгүүлэх, барааны бүртгэлийн хуудас авахад дараах
бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
????1Тусламж олгох талаар хоёр улсын хооронд байгуулсан Олон улсын гэрээ, хэлэлцээрийн хуулбар. (Монгол Улсын "Олон улсын гэрээний тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан)
????2Тусламж хүлээн авагч байгууллагын харъяалагдах яам (Төрийн нарийн бичгийн даргаас доошгүй албан тушаалтны гарын үсэгтэй)-наас тухайн барааг гадаадын тусламжийн бараа мөн болохыг тодорхойлсон, түүнчлэн барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, чанарыг хянан бүртгэж, бүртгэлийн хуудас олгохыг хүссэн албан бичиг. (Албан бичигт хандивлагч орон, олон улсын байгууллага, хэрэгжүүлж буй төслийн нэр, бараа хүлээн авагч хүний овог нэр, албан тушааг биеийн байцаалтын хуулбар зэргийг хавсаргасан байна)
2.2.3                       Тухайн бараа гаалийн хяналтад байгааг гэрчилсэн байцаагчийн
тэмдэг бүхий барааны нэхэмжлэл, барааны жагсаалт, манифест
2.2.4                         Тусламжийн төслийн хүрээнд худалдан авах барааны жагсаалтыг
баталсан шийдвэрийн хуулбар
2.2.5                          Бараа худалдан авах тухай захиалгын хуудас
 
2.3 Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн асуудалтай холбоотой нэмэлт материал шаардаж болно.
Гурав. Тусламжийн барааг бүртгэх, бүртгэлийн хуудас олгох
3.1               Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож буй гадаадын тусламжийн
хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх тухай бүр төрөл, тоо хэмжээгээр нь
Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэнэ.
??2Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусламжийн барааг бүртгэж, барааны бүртгэлийн хуудсыг /энэхүү журмын хавсралтад заасан Маягт 1/ олгоно. Энэхүү бүртгэлийн хуудсанд харъяалсан газрын тусламжийн барааны бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон газрын дарга гарын үсэг зурж, Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна.
??3Тусламжийн барааны бүртгэлийн хуудсыг энэхүү журмын 2.2 дах хэсэгт заасан бичиг баримт бүрдсэн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор олгоно.
??4Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон барааны бүртгэлийн хуудсыг үндэслэн Улсын Гаалийн Ерөнхий Газар (УГЕГ) тухайн барааг бүртгэж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
Дөрөв. Тусламжийн барааг бүртгэж, татвараас чөлөөлсөн тухай мэдээ тайлан гаргах, түүнд хяналт тавих
??1  Тусламж хүлээн авагч байгууллага нь тухайн барааг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тодруулгад тусгаж "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль"-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн 40 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу тайлангаа гаргаж, Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
??2  УГЕГ нь Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон барааны бүртгэлийн хуудсыг үндэслэн тусламжийн барааг бүртгэж, холбогдох татвараас чөлөөлсөн тухай тайланг улирал бүр гаргаж, дараагийн улирлын эхний сарын 15-ны дотор Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
??2Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусламжийн барааг бүртгэж, холбогдох татвараас чөлөөлсөн тухай тайланг хандивлагч орон, олон улсын байгууллага, салбар болон хүлээн авагч байгууллагаао нь ангилан дараа оны хоёрдугаар улирлын эхний сарын 15-ны дотор энэхүү журмын хавсралтад заасан Маягт 2-ын дагуу гаргана.
??3Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллана.
 
САНГИЙН ЯАМ

Маягт 1 Тусламжийн барааны бүртгэлийн хуудас-(дугаар)
.... оны ... сарын ... өдөр
 
1
Хандивлагч орон, олон улсын байгууллага
 
2
Төслийн нэр, код
 
3
Тусламжийн төрөл
Төслийн,төслийн бус (хүнсний, соёлын, техникийн, хүмүүнлэгийн)
4
УИХ, Засгийн газрын байгууллага
 
5
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага
 
6
Тусламжийн барааны үнийн дүн (гадаад валютаар)
 
7
Тусламжийн барааны үнийн дүн (төгрөгөөр, баримт ирсэн өдрийн Монголбанкны албан ханшаар)
 
8
Барааны нэхэмжлэхийн дугаар, он, сар, өдөр
 
9
Нийлүүлэгдэх бараа
 
10
Бараа хүлээж авах итгэмжлэгдсэн төлөөлөгч
 
11
Төсөл үргэлжлэх хугацаа
 
 
ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН НЭГДСЭН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН
ГАЗАР САНГИЙНЯАМ
.............................................................................   (Газрын дарга)
.................................................................................................................. (Мэргэжилтэн)
 
Маягт 2
Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын байгууллагаас .... онд
буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн барааны бүртгэл, татвараас чөлөөлсөн тухай тайлан
 
(гадаад орон, олон улсын байгууллагаар)
Д/д Гадаад орон, олон улсын байгууллага

Нийлүүлэгдсэн барааны үнийн дүн

/төгрөгөөр/

Чөлөөлөгдсөн татвар /төгрөгөөр/
Гаалийн татвар ногдох дүн НӨАТ Бүгд
1          
2          
  Бүгд        


...... оны ..... дугаар сар ....

 

ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН НЭГДСЭН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР