- Нүүр
- Сайдын тушаал
- АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЯНАН БАТЛАХ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 2002 оны 103 тоот тушаалын хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЯНАН БАТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол улсын Газрын хэвлийн тухай хуулийн 41/1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хянан батлахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Үндэслэх баримт бичиг
2. Ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тухайн оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хянан батлахдаа дараах бичиг баримтыг үндэслэнэ:
2.1.Байгаль орчныг хамгаалах талаар тухайн онд хийх ажлын төлөвлөгөөг уулын ажлын төлөвлөгөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд батлагдсан нөхөн сэргээлтийн арга хэмжээтэй уялдуулсан төсөв, төслийг нөхөн сэргээлтийн зургийн хамт;
2.2.Байгаль орчныг хамгаалах талаар урьд онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, нөхөн сэргээлтийн зураг, нөхөн сэргээлт хийсэн тухай тухайн сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт ;
2.3.Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан.
Гурав. Төлөвлөгөө, хөтөлбөрийг хянах явцад хийж гүйцэтгэх ажил
3. Байгаль орчныг хамгаалах тухайн оны төлөвлөгөөг хянан батлахдаа дараах ажлуудыг харгалзана:
3.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу тухайн жилд хийх ажлыг бүрэн гүйцэд тусгасан эсэх ;
3.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй аж ахуйн нэгжүүдийг үнэлгээ хийлгэх хүртэл байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлахгүй байх;
3.3. Тухайн оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд шүүмж хийсэн мэргэжлийн шинжээчид тодорхойлолт гаргана. Тодорхойлолтод тухайн лицензийг ашиглаж эхэлснээс хойших хугацаанд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг он тус бүрээр гаргаж, дутууг төлөвлөж буй ондоо нөхөн хийлгэх, саналыг тусгасан байж болно;
3.3.Уулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хоорондын тооцооны уялдааг шалгаж шаардагдах бүх арга хэмжээг нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд тусгасан эсэхийг тогтооно;
3.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хянуулсан аж ахуйн нэгжүүдийн бүртгэл хөтлөнө ;
3.5. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах жилийн хөрөнгийн төсвийн 50 хувьтай тэнцэх барьцааны хөрөнгийг байгаль орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд шилжүүлэн төвлөрүүлсэн баримтыг төлөвлөгөөнд хавсаргана.
Дөрөв. Төлөвлөгөө, хөтөлбөрийг хянан батлах, бүрэлдэхүүн, хугацаа
4.1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч нягтлан шалгаад батлах үндэслэлтэй эсэхийг тодорхойлон төлөвлөгөөг комиссын дарга, гишүүдэд танилцуулна ;
4.2. Комиссын гишүүдээс зарчимын зөрүүтэй санал гараагүй тохиолдолд төлөвлөгөө, хөтөлбөрийг комиссын дарга, комиссын даргын эзгүйд орлогч дарга гарын үсэг зурж төлөвлөгөөг баталгаажуулна ;
4.3. Хэрэв комиссын гишүүдээс төлөвлөгөө, хөтөлбөрийн талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол комиссын хурал хийж, олонхийн саналаар шийдвэрлэнэ;
4.4. Комисс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдөрт багтааж, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A