A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИДЭВХИТЭН, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ УРАМШУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2006 оны 24 тоот тушаалын хавсралт
 
Идэвхтэн, байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь
урамшуулах тухай журам
 
Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл
1.1       Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагг хэрэгжүүлэхэд  туслах  үүрэг  бүхий  идэвхтэн  байгаль хамгаалагчийг томилон ажилуулна.
1.2       Идэвхтэн байгаль хамгаалагч нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль,. Ой, ан агнуур, амьтны аймгийн тухай, газар, усны тухай хууль зэрэг байгаль орчны салбарын болон захиргааны хариуцлагын тухан
хууль тогтоомжууд энэхүү журмыг удирдлага болгон ажиллана. Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо  хайрлах  сэтгэл  зүйг  төлөвшүүлэх  замаар  хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээнэ.
Хоёрдугаар зүйл. Идэвхитэн, байгаль хамгаалагчид нэр дэвшигчид
тавигдах шаардлага
2.1  Идэвхтэн  байгаль  хамгаалагчид  нэр  дэвшигч  нь  дараахь шалгуурыг хангасан байна.
2.1.1                  Бүрэн дундаас дээш боловсролтой.
2.1.2                  Урьд ял шийтгэл хүлээж яваагүй..
2.1.3                  Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хамт олны дунд нэр хүндээр сайн, шулуун шударга чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
2.1.4                  Ахуй амьдралын хувьд хяналт шалгалтын ажилд оролцох боломжтой, сонирхолтой.
2.1.5                  Хяналт шалгалтыг бие даан гүйцэтгэх эрх зүйн зохих мэдлэг боловсролтой.
2.1.6                  Тухайн нутгийн оршин суугч байх.
Гуравдугаар зүйл. Идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ
3.1            Нэг идэвхтэн байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ өндөр уулын бүсэд 25.0, ойт хээрийн бүсэд 30.0, тал хээрийн бүсэд 125.0 цөлөрхөг хээрийн  бүсэд 150.0 цөлийн бүсэд 2 0 0.0, хот орчмын ойн ногоон бүсэд 10.0 мянган га, зориудаар тарьж ургуулсан ойн 10 км-ээс илүүгүй зурвас байна.
3.2            Байгалийн ховор 'ба ховордсон хийгээд идэвхтэй ашиглалтад өртсөн бүсийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор түүний тархац,   нутгийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн  хариуцсан  идэвхтэн байгаль  хамгаалагч  ажиллуулж болно.
3.3 Улсын тусгай хамгаалалттай нутагт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцах нутаг дэвсгэрийн хэмжээг тухайн хамгаалалтын  захиргааны дарга  тогтооно.
Дөрөвдүгээр зүйл.  Идэвхтэн байгаль хамгаалагчаар нэр дэвшүүлэх
4.1            Баг,   хорооны   иргэдийн   нийтийн  хурал   энэ   журмын   гуравдугаар
зүйлд   заасан   нормативыг   үндэс   болгож  тухайн   нутаг   дэвсгэрт
шаардагдах   тооны идэвхтэн   байгаль   хамгаалагчид   энэ   журмын хоёр дахь  зүйлд  заасан нөхцөл,   шаардлагыг хангасан иргэнээс сонгож  нэр  дэвшигчийг  тодруулах  эрх   эдэлнэ.
4.2            Баг       хорооны        оршин        суугч       иргэд        идэвхтэн        байгаль
хамгаалагчаар   өөрийн   болон   бусад   иргэдийн   нэрийг   дэвшүүлж
болно.
4.3            Нэр дэвшигчдийн  талаар баг,   хорооны  иргэдийн  нийтийн    хурал
хэлэлцээд   хүн   нэг   бүрээр   санал   хурааж,    хамгийн   олон   санал
авсан   нэр   дэвшигчдээс    эхлэн   нормативаар    шаардагдах   тооны
нэр  дэвшигчийг   тодруулна.
4.4            Баг     хорооны      иргэдийн      нийтийн     хурлаар      нэр      дэвшигчээр
шалгарсан    хүмүүсийн    талаархи    саналыг    баг,    хорооны    Засаг
дарга      7      хоногийн      дотор      сум,      дүүргийн      Засаг      даргад
хүргүүлнэ.
4.5            Сум,   дүүргийн  Засаг  дарга  идэвхтэн байгаль  хамгаалагчид  нэр
дэвшсэн     иргэнийг     тухайн     шатны     иргэдийн               төлөөлөгчдийн
хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн томилуулах  саналаа  аймаг,
нийслэлийн  байгаль  орчны албанд  7  хоногийн  дотор  хүргүүлнэ.
Тавдугаар зүйл. Идэвхтэн байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг    нь баталгаажуулах
5.1            Аймгийн      байгаль      орчны     албаны     дарга      идэвхтэн      байгаль
хамгаалагчаар     сумаас     санал     болгосон     иргэний     материалыг
нягтлан  энэ журмын шаардлагыг хангасан хүнийг томилуулахаар
аймгийн    Засаг    даргад       оруулна.    Нийслэлийн    Байгаль    орчны
алба   нь   дүүргээс   ирүүлсэн   саналыг   нягтлан   зохих   шаардлага,
шалгуурыг   хангасан   иргэдийг   идэвхтэн   байгаль   хамгаалагчаар
томилуулахаар   дүүргийн   Засаг  даргад  буцаан  хүргүүлнэ.
5.2            Аймаг,    дүүргийн    Засаг   дарга   байгаль   орчны   албанаас   санал
болгосон   иргэнийг   идэвхтэн   байгаль   хамгаалагчаар   томилсон
захирамж гаргана.
5.3            Нэр  дэвшигчийг  аймаг,   дүүргийн  Засаг дарга  идэвхтэн  байгаль
хамгаалагчид   томилохоос   татгалзах   үндэслэл   байгаа   бол   тэр
тухайгаа   тайлбарлаж   тухайн   нэр   дэвшигчийн   материалыг   сум,
хороонд   буцааж   энэ   журмын   4   дэхь   зүйлийн   дагуу   шинээр   нэр
дэвшигчийг  тодруулна.
5.4            Тусгай      хамгаалалттай      нутагт      ажиллах      идэвхтэн      байгаль
хамгаалагчийг тухайн хамгаалалтын захиргааны даргын  саналыг
үндэслэн   харъяалах   нутаг   дэвсгэрийн   аймаг,    дүүргийн   Засаг
дарга  томилж чөлөөлнө.
5.5            Идэвхтэн    байгаль    хамгаалагчаар    томилогдсон    иргэнд    аймаг,
дүүргийн    Засаг   даргын    гарын    үсэг    бүхий    идэвхтэн    байгаль
хамгаалагчийн  үнэмлэх,   энгэрийн  тэмдэг гардуулна.
 
5.6            Үнэмлэх,       энгэрийн      тэмдэг      олгосноор      идэвхтэн      байгаль хамгаалагчийн бүрэн  эрх  нь  баталгаажна.
5.7            Идэвхтэн  байгаль  хамгаалагчдын   энгэрийн  тэмдэг  нь   нийслэл,
аймгаар ялгарах код бүхий  хувийн дугаартай байна.  
5.8            Идэвхтэн   байгаль   хамгаалагчийн   үнэмлэх,    энгэрийн   тэмдгийн
загварыг  Байгаль  орчны  сайд   батална.
5.9            Улсын     хил     дээр     хил     хамгаалах     үүрэг     гүйцэтгэдэг     анги
салбарын    офицер,    ахлагч    нарт    тухайн    сумын    Засаг    даргын саналыг     үндэслэн     аймгийн     Засаг     дарга     идэвхтэн     байгаль хамгаалагчийн  эрх  олгож  болно.
Зургаадугаар зүйл.  Идэвхтэн байгаль хамгаалагчын бүрэн эрхийн хугацаа
6.1            Идэвхтэн   байгаль   хамгаалагчийн   бүрэн   эрхийн   хугацаа   4   жил
байна.
6.2            Үүргээ   зохих   ёсоор   гүйцэтгэж   олон   түмний   дунд   нэр   хүндтэй
байгаа    идэвхтэн    байгаль    хамгаалагчийн    бүрэн    эрхийг    сум,
хорооны    Засаг   даргын    саналыг    үндэслэн   энэ    зүйлийн    1    дэх
хэсэгт  заасан xyгaцaaгaap сунгаx шийдвэрийг аймаг,   дүүргийн
Засаг  дарга  гаргана.
6.3            Идэвхтэн    байгаль    хамгаалагчийн    бүрэн    эрхийг    зохих    ёсоор
хэрэгжүүлээгүй,     гэмт    хэрэгт    холбогдсон    эсхүл    байгалийн
эсрэг    гэмт    үйлдэлтэй    эвлэрсэн    тохиолдолд    түүний    эрхийг
хугацаанаас  нь өмнө цуцлах  шийдвэрийг аймаг,   дуүргийн  Засаг
дарга  гаргана.
6.4            Эрх  нь цуцлагдсан идэвхтэн  байгаль  хамгаалагчийн орыг  нөхөн
томилох   асуудлыг   энэ   журмын   тавдугаар   зүйлд   заасны   дагуу
аймаг,   дүүргийн   Засаг  дарга   шийдвэрлэнэ.
6.5            Нөхөн   томилогдсон   идэвхтэн   байгаль   хамгаалагчийн   бүрэн   эрх
нь   эрх   нь   цуцлагдсан   байгаль   хамгаалагчийн   эрхийн   үлдсэн
хугацаатай  тэнцүү  байна.
6.б      Хууль    бус    ашиглалтанд    өртөгдсөн    буюу    өртөгдөж    болзошгүй
газар,   улсын        тусгай        хамгаалалттай        зарим        нутгийн
хамгаалалтын    дэглэмийг    бэхжүүлэх,    байгаль    орчны    салбарын
төрийн      байгууллагын      ажилтан      нарыг      байгаль      хамгаалах
ажиллагаанд     оролцуулах      зорилгоор     байгаль     орчны     сайдын
тушаалаар идэвхтэн байгаль  хамгаалагчдын  эрх олгож тодорхой
нутаг  дэвсгэрийг  хариуцуулан   ажиллуулж  болно.
6.7      Шаардлагатай тохиолдолд улсын байцаагч, байгаль хамгаалагчийн   удирдлага   дор   идэвхтэн   байгаль   хамгаалагчдыг нэгдмэл  баг  болгон   зохион   байгуулж ажиллуулж  болно.
Долоодугаар зүйл.   Идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрх
7.1 Идэвхтэн байгаль хамгаалагчид нь байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль хамгаалагчдад хариуцуулсан дараахь бүрэн  эрхийг  эдэлнэ.
7.1.1                 Иргэн,     аж    ахуйн    нэгж,     байгууллага    нь    байгаль    орчныг
хамгаалах      тухай      хууль      тогтоомжийг      хэрхэн      биелүүлж
байгааг   тухайн   нутаг   дэвсгэрийн   харъяалал   дотор   хянан,
шалгах.
7.1.2                 Хяналт,    шалгалт    хийхээр    харъяалах    нутаг    дэвсгэрийн    аж
ахуйн   нэгж   байгууллагад   нэвтрэн   opox,    үйл   ажиллагаатай
танилцах.
 
7.1.3                 Иргэдийн  ан  агнах,  байгалийн  нөөц  баялгийг  ашиглах зөвшөөрөл,  төлбөр,  хураамж  төлсөн  эсэхийг  шалгаж, ашиглалт явуулах газар  нутгийг зааж өгөх.
7.1.4                 Зохих  зөвшөөрөлгүй  буюу  төлбөр  хураамжаа  төлөөгүй иргэдийн ан агнах,  байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг  нь  зогсоож,  тухайн  нутгаас  гарч  явахыг шаардах.
7.1.5                 Байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон үйлдэлд акт бичиж баримтжуулан, тухайн сум, дүүргийн   байгаль   хамгаалагч,   улсын   байцаагчдад шилжүүлэх.
7.1.6                 Байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон  тухай мэдээллийг  улсын  байцаагч,  байгаль хамгаалагч, Засаг даргад нэн даруй хүргүүлэх.
7.1.7                 Ой хээрийн түймэр, үер, усны аюул зэрэг гамшиг тохиолдох үед тэр тухай мэдээллийг зохих шатны 3acar даргад цаг алдалгүй дамжуулах, гамшгийн xop уршгийг арилгах apra хэмжээг шуурхай авч эхлэх.
7.1.8                 Хариуцсан нутаг дэвсгэрийн иргэдийн дунд байгаль орчныг хамгаалах  чиглэлээр  суртал  ухуулга  хийх,     хэрэг зөрчилтэй  тэмцэх,  таслан  зогсоох  хЭрэгт  тэдгээрийг зохион байгуулан оролцуулах.
7.1.9                 Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ нөөц баялгийг иргэд ахуйн хэрэгцээндээ хэрэглэх тохиолдолд түүний газар нутаг, хил хязгаарыг зааж өгч мөрдүүлэх.
7.1.10             Хог  хаягдлын  нэгдсэн  цэг  тогтоолгох,  хог  хаягдлыг зориулалтын газарт хаях, булах дэглэмийг орон нутагтаа мөрдүүлэх.
7.1.11             Булаг  шанд,  усны  эх  ундаргыг  эвдэх,  бохирдохоос хамгаалах, орон нутгийн хамгаалалтад авахуулах. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулах, тэдгээрийн  дэмжлэг авах
7.2           Идэвхтэн байгаль хамгаалагч жил бүрийн ажлын үр дүнгээ тухайн  сум,   дүүргийн  Иргэдийн ' Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хуралд   танилцуулан,   тайлангаа   аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирүүлэн дүгнүүлж байна.
7.3           Идэвхтэн   байгаль   хамгаалагч   нь   үйл   ажиллагаагаа харъяалагдах  нутаг  дэвсгэрийн  улсын  байцаагч,  байгаль хамгаалагч нарын  удирдлага, хяналт дор явуулна.
Наймдугаар зүйл. Идэвхтэн байгаль хамгаалагчдыг урамшуулах
8.1      Сум, дүүргийн Засаг дарга, идэвхтэн байгаль хамгаалагчдыг ажлын үр дүнгээр нь шагнан урамшуулахдаа дараахь зарчмыг баримтална.
       8.1.1 Байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, агнасан, түүсэн тухай мэдээлсэн, илрүүлсэн идэвхтэн байгаль хамгаалагчийг тухайн зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар шагнаж урамшуулна.
8.2      Байгаль  орчны  яам  улсын  хэмжээний  идэвхтэн  байгаль хамгаалагчдын ажлыг жил тутам дараахь үзүүлэлтээр дүгнэнэ.
8.2.1                 Илрүүлсэн хэрэг зөрчлийн тоо
8.2.2                 Байгалийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн бууралт
8.2.3                 Хураан  барагдуулсан,   улсын  орлогод  оруулсан  нөөц баялгийн үнэ, экологи-эдийн засгийн нөхөн төлбөр
 
8.2.4      Ногдуулсан,   хураан барагдуулсан  торгуулийн хэмжээ
8.3           Энэ   зүйлийн   8.2-т   заасан   үзүүлэлтээр   хамгийн   өндөр   амжилт
гаргасан     10     байгаль    хамгаалагчийг    жил    тутам    шалгаруулж
Байгаль  орчны  сайдын  нэрэмжит  шагналаар  шагнана.
8.4           Байгалийн    нөөц    баялгийг    хууль    бусаар    бэлтгэсэн,     түүсэн,
агнасны   улмаас   учирсан   хохиролд   тавигдсан   нөхөн   төлбөрөөс
байгаль   хамгаалах   санд   төвлөрүүлсэн       хөрөнгийн   20   хувиар
тухайн    зөрчлийг    илрүүлэн,         нөхөн    төлбөрийг    барагдуулсан
идэвхтэн    байгаль    хамгаалагчийг    Аймаг,     нийслэлийн    байгаль
орчны    албаны    тодорхойлолтыг    үндэслэн    байгаль    орчны    сайд
урамшуулна.
8.5           Сум   дүүргийн   Засаг  дарга   өндөр   амжилт   гаргасан   1     идэвхтэн
байгаль  хамгаалагчийг,   аймаг,   нийслэлийн   Засаг  дарга   өндөр
амжилт   гаргасан   3   хүртэл   байгаль   хамгаалагчийг   жил   тутам
шалгаруулан,     Засаг    даргын         нэрэмжит         шагналаар    шагнаж
байна.
8.6           Идэвхтэн   байгаль   хамгаалагчдыг   унаа,    бие   хамгаалах      болон
холбооны    хэрэгслээр    хангах    үүргийг    сум,     дүүргийн    Засаг
дарга  хариуцан  хэрэгжүүлнэ.