- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 2002 оны 65 дугаар тушаалын хавсралт
ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэж, хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойг цэвэрлэж, модыг ашиглах, ойн байгалийн аясаараа нөхөн сэргээх нөхцлийг хангах ажлыг ойн экологийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах, хяналт тавих, уг, арга хэмжээнд иргэн ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү журмын зорилго нь оршино.
2. Ойд цэвэрлэгээ хийхэд дараах хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг мөрдлөг болгоно, Үүнд:
- "Ойн тухай" Монгол улсын хууль /1995 он/
-"Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай" хууль /1996 он/
- "0й, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам /1997 он/
-"Ойн түймрийн шаталтын зэрэглэлийг тогтоох аргачлал /1997 он/
-"Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам" /1997 он/
-"Ойгоос мод бэлтгэх заавар /2000 он/
-"Ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, хяналт тавих журам" /200 0/
З.Энэ журмыг 2001 оноос өмнө түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийхэд мөрдөнө.
4. Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойгоос зөвхөн хатсан, унасан, цаашид ургах чадваргүй болсон модыг бэлтгэнэ.
Хоёр. Түймэрт нэрвэгдсэн ойд үнэлгээ хийх
5.Түймэрт болон хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойн чанар, нөөцийн үнэлгээг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан мэргэжлийн комисс Байгаль орчны алба болон ойн мэргэжлийн байгууллагыг оролцуулан тогтоож баталгаажуулна.
6. Ойн нөөц, модлогийн чанарын үнэлгээ нь хөнөөлт шавьжид нэрвэгдсэн байдал, шаталтын зэрэглэлээр тогтоогдоно.
7.Түймэр болон хөнөөлт шавьжид нэрвэгдсэн модны нөөцийг ойн тооллогын аргуудыг ашиглан тогтооно.
8.Түймэрт нэрвэгдсэн ойн модны нөөцийг тогтоох явцад уг модыг бэлтгэж ашиглах хэмжээ, зориулалтыг /хэрэглээний, түлээний гэх мэт/ түймэрт өртсний дараах жилүүдтэй харьцуулан тогтооно.
9.Түймэр болон хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага "Ойгоос мод бэлтгэх заавар"-ын хавсралтын дагуу бичиг баримтыг бүрдүүлнэ.
Гурав. Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн модыг ашиглах арга
10. Ойн түймрийн шаталтын сул, дунд зэрэглэлд хамрагдаж байгаа ойгоос хатсан болон амьдрах чадвараа алдсан модыг түүвэрлэх, хүчтэй зэрэглэлд хамрагдсан ойгоос түймэрт нэрвэгдсэн модны 40 хувийг огтлох аргаар цэвэрлэгээ хийнэ.
11.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийхэд ойн экологийн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, өсвөр модыг хамгаалах технологийг сонгоно.
12.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойг цэвэрлэх явцад хэрэглээний болон түлшний мод бэлтгэн авч дотоодын хэрэгцээнд ашиглана.
13.Түлшний модыг ой цэвэрлэх журмаар бэлтгэх чиглэл баримтална.
14.Ой бүхий аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан мэргэжлийн комисс Байгаль орчны албатай хамтран өөрийн аймагт цэвэрлэгээ хийх түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ой, тэндээс бэлтгэх хэрэглээний болон түлшний модны нөөцийг сум тус бүрээр тогтоон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
15.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймгуудаас ирүүлсэн санал, дотоодын модон материалын хэрэгцээ, түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойн нөөцийг харгалзан ой цэвэрлэх журмаар тухайн жилд бэлтгэх хэрэглээний болон түлшний модны хэмжээг тогтооно.
16.0йг цэвэрлэх замаар бэлтгэн авсан түлшний модыг тухайн жилийн бэлтгэх модны лимитэд оруулан тооцно.
Дөрөв. Ойд цэвэрлэгээ хийх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж эрх олгох
17.Ойд цэвэрлэгээ хийх эрхийг дор дурьдсан нөхцлийг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны асуудал эрхэлсэн хэлтэс /газар, алба/ дараахи шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгож үйл ажиллагаа явуулах эрхийг олгоно. Үүнд:
17.1.Ойн цэвэрлэгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчний хангамж /Ойн аж ахуйн болон мод бэлтгэлийн инженер, техникч, мэргэжлийн ажилчид гэх мэт/
17.2.Техник хэрэгслэлийн хангамж /мод бэлтгэх, тээвэрлэх, үйлчилгээ/
17.3.Ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэх ажилчдыг ажиллуулах хөдөлмөрийн нөхцөл /хөдөлмөрийн гэрээ, ажлын багаж, хэрэгслэл, хөдөлмөр хамгааллын хувцас, орон байр, унаа, хоол хүнсний хангамжийн байдал/
17.4.Ажиллах хүчний хангамж /ажиллах хүч, хөдөлмөрийн хөлс олгох хөрөнгийн чадамж/
17.5.Үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтсон систем /менежмент/
17.6.Ойн цэвэрлэгээгээр хэрэглээний мод гарган авах хүчин чадал, бэлтгэсэн хэрэглээний модыг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бололцоо
17.7.Гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ
17.8.Ойг нөхөн сэргээх ажлын бэлтгэл
17.9.Ойг арчлах цэвэрлэх нөхөн сэргээх ажилд хуулийн болон технологийн зөрчил гаргаагүй байх
17.10.Шаардлагатай үед ажилчдад яаралтай тусламж үзүүлэх чадамж
Тав. Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийлгэх шийдвэр гаргах
18.Түймэрт болон хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
19.Түймэрт болон хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх тухай шийдвэр гаргах, эрхийн бичиг олгохдоо Байгаль орчны сайдын 2000 оны 79/175 дугаар тушаалаар батлагдсан "Ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, хяналт тавих журам"-ыг мөрдөнө.
20.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойгоос цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласаны төлбөрийг Засгийн газрын 199 6 оны 312 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу 4 0 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлж болно.
21,Ойг цэвэрлэж бэлтгэх модны төлбөрийг талбай тусгаарлалтаар тогтоогдсон үнэлгээний дагуу барагдуулна.
22.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг талбайг нөхөн сэргээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
Зургаа. Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
23.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь "Ойн тухай" хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийг хүлээхийн зэрэгцээ дараах ажлуудыг заавал гүйцэтгэнэ. Үүнд:
23.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгуүллага бэлтгэх модны хэмжээгээр төлбөрийн тооцоог хийж, бэлтгэсэн модоо cap бүр нарийвчлан тооцож байгаль хамгаалагчид мэдээлж байна.
23.2.Түймэр хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийсний дараа эцсийн төлбөр тооцоог хийж, талбайг цэвэрлэн, байгаль хамгаалагчид актаар хүлээлгэж өгнө.
23.З.Ойд цэвэрлэгээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг талбайдаа ойг нөхөн сэргээх ажлыг төлөвлөж гүйцэтгэнэ.
23.4.Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлбэл "Ойн тухай" Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу хариуцлага хүлээнэ.
23.5.Түймэр хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх ажилд Байгаль орчны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2002 оны 08/103 дугаар хамтарсан тушаалд заасны дагуу аймаг орон нутагт хөдөлмөр эрхлээгүй байгаа, түүний дотроос ой, модны салбарт ажиллаж байгаад ажилгүй болсон хүмүүсийг /мод бэлтгэлийн ажилд мэргэшсэн/ аль болохоор татан оролцуулж, хөдөлмөр хамгааллын асуудлыг бүрэн хариуцна.
23.6.Ойд цэвэрлэгээ хийж бэлтгэсэн модон түүхий эдийг бусдад худалдаалах, өөр газарт тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу хэрэглэнэ.
23.7.Ойд цэвэрлэгээ хийх талбайг тусгаарлаж, хэмжээ нөөцийг тогтоолгосон байна.
2 3.8.Говийн болон модны нөөц багатай тэрчлэн зуданд нэрвэгдсэн бүс нутгийн хүн ам, орон нутгийн захиргааны байгууллагын санал хүсэлтээр Улсын нөөцийн газар, Улаан загалмайн байгууллага, мөн тахир дутуу иргэд, өндөр настанд олгох түлээг Хөдөлмөр нийгэм хангамжийн байгууллагаас захиалж бэлтгүүлэх тохиолдолд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрхи байгууллагуудтай хамтран гэрээгээр зохицуулна.
Долоо. Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх явцад тавих хяналт
2 4.Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, аймаг, нийслэл, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх явцад байнгын хяналт тавина.
25. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар нь шаардлагатай гэж үзвэл түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх явцад ойн мэргэжлийн байгууллагаар ажлын явцыг үзүүлж дүгнэлт гаргуулна.
26.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн ойд цэвэрлэгээ хийх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны сайдын 2000 оны 79/175 дугаар тушаалаар батлагдсан "Ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, хяналт тавих журам"-ын 5 дугаар бүлгийн "Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэхэд хяналт тавих" хэсгийг тайлбарлан танилцуулж байнгын хяналт тавьж ажиллана.
Текст томруулах
A
A
A