A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ҮЗҮҮЛЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГ УДААГИЙН ХӨЛС ТӨЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2001 оны 117 дугаар тушаалын 2 дугаар хавсралт.
  
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ  ҮЗҮҮЛЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  НЭГ УДААГИЙН  ХӨЛС ТӨЛӨХ  ЖУРАМ
 
 Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг цаашид УТХГН гэх -ийн зөвшөөрөгдсөн бүсэд  аялал жуулчлал, амралт, зугаалга, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, кино зураг авах, дүрс бичлэг хийх, зохиол бүтээл туурвих, судалгаа шинжилгээ хийх, уул овоо тахих болон уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх, байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамал, рашаан эмчилгээ, сувилгааны чанартай эрдсийг ашиглах, зорчигч жуулчдад  унаа хөсөг, хоол хүнс, худалдааны түр цэг ажиллуулах зэрэг тухайн газрын хамгаалалтын захиргаанаас олгосон зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ажил үйлчилгээний хөлс төлөхөд   энэхүү журмыг мөрдөнө.
2. ТХГН-т үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсийг тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргаа, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг дарга, Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв, хяналт шалгалтын цэгүүд болон тухайн газарт ажиллаж  буй байгаль хамгаалагчдын аль нэгэнд  төлнө. 
 
Хоёр. ТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас явуулах ажил үйлчилгээний хэлбэр 
            а ТХГН-т аливаа үйл ажиллагаа явуулах үед баримтлах, хууль, тогтоомж  болон аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл, зааварчилгаа өгөх
б хариуцсан нутаг дэвсгэрт явуулах аялал жуулчлалын замыг танилцуулах,
            в амрагч, жуулчдыг өөрийн тохижуулсан мэдээллийн төв, экогэрийн үйл ажиллагаатай танилцуулж , хариуцсан газар нутгийнхаа онцлог байдлыг тусгасан тодорхой мэдээлэл, товхимол,  гарын авлага, санамж, хогны уутаар  хангах
            г тухайн ТХГН-ийн байгалийн онцлог, хамгаалалтад авсан шалгуур, бүсийн хилийн зааг, тэдгээрийн дэглэм, байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газрууд,  ан амьтан, ургамлын зүйл, нөөц, байршил, тархалт тэдгээрийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашдын менежментийн талаар танилцуулах,
д түр хоноглох, отоглох, буудаллах газруудыг зааж өгөх, тэдгээрийн талаарх мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд газарчлах хүн гаргаж  өгөх
 
Гурав. ТХГН-т үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж,  байгууллага, иргэний хүлээх үүрэг
 
            а  ТХГН-ийн тухай хууль тогтоомжийг сайтар судалсан байна
            б ТХГН-т үзүүлэх  ажил  үйлчилгээний нэг удаагийн хөлс төлж тасалбар авна
            в тухайн ТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас заасан газарт  зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулна
            г үйл ажиллагаа дууссаны дараа газраа цэвэрлэж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөхөөс гадна хогны уутыг зориулалтын журмаар хэрэглэнэ. 
 
Дөрөв. Зөвшөөрөл олгох
 
а зөвшөөрлийг  тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргаа, сум, дүүргийн Засаг даргаас томилсон байгаль хамгаалагч эсвэл эрх бүхий албан тушаалтан ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлж  тасалбар олгосноор зөвшөөрөл авсан гэж үзнэ.
б судалгаа шинжилгээний болон бусад хэлбэрээр 14 хоногоос дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулах тохиолдолд тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргаа, захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр зохицуулагдана.
в тусгай хамгаалалттай газар нутагт  үйл ажиллагаа явуулахад олгох зөвшөөрлийг БОЯ-наас баталсан тасалбар хэлбэрээр олгоно.
 
            г УИХ, Засгийн газрын гишүүд, Төр засгийн байгууллагын шугамаар албан томилолтоор ажиллах хүмүүс, албан ёсны зочид төлөөлөгчид болон тус улсад суугаа дипломат, түүнчлэн НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын албан тушаалтнуудад хүндэтгэл үзүүлэх бөгөөд энэ тохиолдолд ажил үйлчилгээний хөлс  төлөхгүй байх
           
            д тасалбар нь тусгай дугаарласан дугаартай, тэмдэгтэй байна .
            е тасалбарыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагаас  дугаарлана.
             
Тав. Ажил үйлчилгээний хөлс ногдуулах, түүнийг зарцуулах
 
а ТХГН-т  аялал жуулчлалын болон бусад үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага,  иргэдэд ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсийг үйлчилгээний ажлын хэмжээ, онцлогийг харгалзан энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан  хэмжээгээр тооцно.
 
б хамгаалалтын захиргаа энэхүү ажил үйлчилгээний хөлсийг  өөрийн орлогод авч, ан амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээ, судалгаа шинжилгээний нэмэлт ажил, тэмдэгжүүлэлт, товхимол, танилцуулга хэвлүүлэх, мөн ТХГН-т ажиллаж буй нэвтрэх цэг, мэдээллийн төв болон орчныг тохижуулах болон бусад зардалд зарцуулж зарцуулалтын тайланг санхүүгийн тайлан балансад тусгана