- Нүүр
- Сайдын тушаал
- АЮУЛТАЙ ХАЯАГДЛЫН ХАДГАЛАЛТ, УСТГАЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ,МЭДЭЭ ГАРГАХ ЗААВАР
Байгаль орчны сайдын 2003 оны 127 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл
Хоёр. Устгалын бүртгэл хөтлөлт
Гурав. Баталгаажуулалт
хөтлөх, мэдээ гаргах заавар
Нэг. Ерөнхий зүйл
1.Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар нь 2002 оны "Журам батлах тухай" Засгийн газрын 135 дугаар тогтоол, Базелийн конвенцийг хэрэгжүүлэх, аюултай хог хаягдлын устгалын бүртгэл, тайлан мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэхэд оршино.
2.Аюултай хаягдал гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь аюултай хаягдлын хадгалалт, устгалын тайланг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлнэ.
3.Сум дүүргийн Засаг дарга нар аюултай хаягдлын хадгалалт, устгалын мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 1-нд аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтанд гаргаж хүргүүлнэ.
4.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан нь аюултай хаягдлын хадгалалт, устгалын мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчны яаманд ирүүлнэ.
1.Аюултай хаягдал гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаягдлаа хадгалах, устгахдаа Байгаль орчны сайдын 2003 оны .. тоот тушаалаар баталсан бүртгэл хөтлөх заавар, хүснэгтийн дагуу аюултай хог хаягдал тус бүрд бүртгэл, тэмдэглэл хөтлөнө.
2.Аюултай хаягдлын хоргүйжүүлсэн, хоргүйжүүлээгүй эсэхийг тайлангийн бүртгэлд заавал тэмдэглэнэ.
3.Бүртгэл хөтлөх, мэдээллийг бүрдүүлэх ажлыг аюултай хаягдал гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зохион байгуулж явуулах бөгөөд түүний хэрэгжилт явцад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт хариуцсан ажилтан хяналт тавина.
1.Аюултай хаягдлын талаарх мэдээг гаргагч этгээдийн анхдагч мэдээг баталгаажуулсан байна.
2.Мэдээг нэгтгэн дамжуулагчид нь тухайн шатны асуудал эрхэлсэн хариуцлагатнаар гарын үсэг зуруулна.
Текст томруулах
A
A
A