- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ТЭНЦЭХГҮЙ ИРГЭНИЙГ ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ЗААВАР
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайдын 1994 оны 147/а/43 тоот тушаалын I хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ТЭНЦЭХГҮЙ ИРГЭНИЙГ ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ЗААВАР
Монгол улсын иргэнийг эрүүл мэндийн улмаас цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэн зохицуулахад энэхүү зааврын зорилт оршино.
1. Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй иргэнийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх ажлыг зөвхөн цэрэг татлагын үед гүйцэтгэнэ.
2. Эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй иргэнийг тайван цагт цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн дүнг үндэслэн цэрэг татлагын товчоо шийдвэрлэнэ.
3. Энэ зааврын дагуу тайван цагт цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндийн хувьд тэнцээгүй хүмүүсийн нэрийн жагсаалтыг нийслэл, аймаг, хот, дүүргийн цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс, штабуудад тусгай /хоёрдугаар/ маягтаар гаргана. Уг жагсаалтад цэрэг татлагын товчооны болон эмч нарын комиссын дарга гарын үсэг зурна.
4. Тайван цагт цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй хүмүүсийн иргэний паспортод чөлөөлсөн тухай дардас дарж тэмдэглэл хийнэ. Тэмдэглэлийг тухайн хот, аймаг, дүүргийн цэрэг-иргэний хамгаалалтын штабын дарга нар биечлэн хийнэ. Дардсыг бусдад шилжүүлэхийг хориглоно.
5. Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр тэнцэхгүй иргэнийг бүрмөсөн чөлөөлөгдсөн тухай иргэний паспорт дээрээ тэмдэглэл хийлгэсэн иргэн нь цаашид цэрэг татлагаас болон тайван цагийн дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
Текст томруулах
A
A
A