- Нүүр
- Сайдын тушаал
- ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН АЛБАНААС ИРГЭДИЙГ БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛӨХ ШАЛТГААН БОЛОН ӨВЧИН ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайдын 1994 оны 147/а/43 тоот тушаалын II хавсралт
ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН АЛБАНААС ИРГЭДИЙГ БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛӨХ ШАЛТГААН БОЛОН ӨВЧИН ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ
Бодит үзлэг шинжилгээгээр нотлогдсон дараах өвчин эмгэгийг хамруулна.
Дотрын өвчин, эмгэг
1. Зүрхний олдмол болон төрөлхийн гажгууд /Q 20-25/, /J 05-09/
2. мөгөөрсөн хоолойн багтраа /J 04.1/
3. мөгөөрсөн хоолойн тэлэгдэх өвчин /J 43.0/
4. өрөөсөн бөөртэй /Q 60.0/
5. элэгний хатуурал /K 74.0-6/
6. хэрлэг төст цилиартрит /үеүдийн хэлбэр өөрчлөгдөж хөдөлгөөн хязгаарлагдсан/ /М 05.3/
7. цусны улаан бөөм задрах өвчний бүх хэлбэр ба гемофили /D 65 D 68.9/
8. чихрийн шижин өвчний хүнд хэлбэр /Е 10.0/
Мэс заслын өвчин эмгэг
1. гавлын ясны нөхөгдсөн ба нөхөгдөөгүй цоорхой /3 см-ээс дээш диаметртэй/ /S 08.8/, /T 84.3/
2. хэлбэр, үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт бүхий нурууны багана ясны эмгэг, түүний гажиг хөгжил /М 41/
3. холгогдож шархалдаг, гутал хувцас өмсөхөд саадтай, хөдөлгөөний хязгаарлалттай, холбогч эд үүссэн том хэмжээний сорвижилт /Т 95.2,3,4/
4. дээд мөчний аль нэг нь буюу хоёул тайрагдсан, үеэр хөдөлгөөнгүй болсон, аль нэг гарын 4 хуруугүй буюу сарвуугүй, хоёр гарын эрхий хуруугүй байвал /Т.II.6/, /Т.05.1,2,6/, /S68/
5. доод мөчний аль нэг буюу хоёул тайрагдсан, өвдөг эсвэл түнхний үеэр хөдөлгөөнгүй, татанги буюу тэнийхгүй болсон, мөн тавхайн гажиг хөгжил, гэмтлийн улмаас тавхайгаар бүтэн гишгэх, зогсох боломжгүй, гутал өмсөх, явахад саадтай, хөдөлгөөний үйл ажиллагааны өөрчлөлттэй /Т 13.6/
6. нөхөн сэргээх хагалгаа болон протез хийвч хэлбэр үйл ажиллагаа сэргэхгүй болсон эрүү тагнайн эмгэг өөрчлөлт /Т 84.8/
7. дээд, доод мөчний болон сарвуу тавхайн төрөлхийн гажгууд /Q 71.1-5,8, Q 72.1-5,7,8/
8. а. Мэс засал хийлгэж 5 буюу түүнээс дээш хавирга авахуулсны дараах цээжний хэлбэр алдагдал /амьсгалын эрхтний дутмагшилтай/ /J 95.3/
б. Нэг талын уушиг авахуулсны дараах байдал /J 95.3/
Мэдрэлийн өвчин эмгэг
1. төвийн гаралтай болон захын мэдрэлийн саа, саажлын улмаас хөдөлгөөний хязгаарлалттай /G 83.1,2,3/
2. нугасны гэмтэл түүний улмаас аарцгийн эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт орсон /G 83.4,8,9/
3. тархины гэмтлийн болон бусад үүсгэлтэй унадаг өвчин, хам шинж /G 40.1,2,3/
4. оюуны хомсдолын хүнд хэлбэр /хүний асрамж хяналтад байдаг/ /F 05.1,8 G 91.0,1/
Чих хамар хоолойн өвчин эмгэг
1. төрөлхийн хэлгүй дүлий /глухо-немой/ /Н 90.1-5/
2. хатуу зөөлөн тагнайн цоорхой /Q 35.4/
3. хоёр талын чихний хэнгэргэн хальс бүтэн цоорсон, сонсголын илэрхий бууралттай /Н 72.1 Н 90.0,3/
4. дотор ба дунд чихний үрэвсэлт өөрчлөлтийн улмаас ерөнхий хөндийн том хагалгаа хийгдсэн сонсголын илэрхий бууралттай /Н 80 Н 95.8/
Нүдний өвчин эмгэг
1. хоёр буюу өрөөсөн нүд сохор /Н 54.1/
2. нүдний дотоод даралт ихсэх өвчний хүнд хэлбэр /Н 42/
3. харааны мэдрэлийн хатангиршил /Н 46-Н48/
Арьсны өвчин
1. биеийн гадаргуугийн 80-аас доошгүй хувийг хамарсан загасан хайрсжилт /ихтиоз/ өвчин /L 85.0 Q 80/
2. биеийн ил хэсэг болон бүх гадаргуугийн 50-аас доошгүй хувийг хамарсан арьс гялаантах өвчин, /витилиго/ /L 80/
3. хожгор үлд /парша/ /L 66.1/
*жагсаалтад орсон өвчин, эмгэгийг олон улсын X ангиллын дагуу шифрлэв.
Текст томруулах
A
A
A