- Нүүр
- Сайдын тушаал
- АГНУУР ЗОХИОН БАИГУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 1997 оны 52 дугаар тушаалын хавсралт
АГНУУР ЗОХИОН БАИГУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. "Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол улсын хуулийн 3 дугаар бүлгийн-15 дугаар зүйл, "Ан агнуурын тухай" Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу ан амьтны зүйлийн бүрдэл, байршил тархац, тоо толгой, сүргийн бүтэц нөхөн төлжилт, агнуурын нөөцийг судлан тогтоож, тухайн газар нутгийн агнуурын амьтдыг хамгаалах зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор агнуур зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү журмын зорилго оршино.
2. Агнуур зохион байгуулалтын журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид төрийн захиргааны төв байгууллага), заавар, арга зүйг ан амьтны судалгааны мэргэжлийн тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага (цаашид тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага гэх) батална.
3. Агнуур зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас зөвхөн амьтны судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон мэргэжлийн гүйцэтгэгч байгууллага (цаа^ид гүйцэтгэгч байгууллага гэх) гүйцэтгэнэ.
4. Агнуур зохион байгуулалтыг явуулахад Байгапь орчныг хамгаалах тухай хууль, Ан агнуурын тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон энэхүү журмыг үндэслэл болгоно.
Хоёр. Агнуур зохион байгуулалтын төрөл, хугацаа
5. Агнуур зохион байгуулалтыг дараах төрлөөр ангилна. Үүнд:
а) ерөнхий агнуур зохион байгуулалт;
б) аж ахуйн дотоод агнуур зохион байгуулалт.
6. Ерөнхий агнуурын зохион байгуулалтаар нийт аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ан амьтны зүйлийн бүрдэл тархац, байршил, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн төлжилт, агнуурын нөөцийн хэмжээ зэргийг тогтоож, мэдээллийн сан бүрдүүлэх, тойм зураглал гаргах ажлыг хийнэ.
7. Энэ ажлыг "Ан агнуурын тухай" хуулийн 11-д зааснаар 4 жил тутамд нэгээс доошгүй удаа хийнэ.
8. Аж ахуйн дотоодын агнуур зохион байгуулалтаар ан амьтантай харьцаж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газарт энэ журмын 6 дугаарт заагдсан ажлыг гүйцэтгэх бөгөөд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, захиалга, хүсэлтийн дагуу агнуур зохион байгуулалтыг хэсэгчлэн тодорхой зүйлийн амЬтанд хамруулан гүйцэтгэж болно.
9. Аж ахуйн дотоод агнуур зохион байгуулалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалга болон урьд нь хийгдсэн агнуур зохион байгуулалтын ажлын үр дүнг харгалзан тогтоосон хугацаанд хийнэ.
Гурав. Агнуур зохион байгуулалтыг гүйцэтгэх
10- Агнуур зохион байгуулалтын ажлыг дор дурьдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ.
а) бэлтгэл ажил;
б) хээрийн хайгуул судалгаа;
в) материал боловсруулалт.
в) материал боловсруулалт.
11. Arнyyp зохион байгуулалтын бэлтгэл ажилд дараах ажлууд орно.
а) аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн захиалгыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээний агнуур зохион байгуулалт хийх төсөл шалгаруулахаар зарлана;
б) дээрх шийдвэрүүдийн дагуу уг ажлуудыг гүйцэтгэхээр мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн төслүүдийг шалгаруулан агнуур зохион байгуулалт хийх хуваарь, дараалал тогтоож холбогдох гэрээг байгуулах эрхийг олгоно;
в) мэргэжлийн байгууллага нь ашиглагчийн захиалгаар аж ахуйн дотоодын агнуур зохион байгуулалт хийхдээ захиалагчтай гүйцэтгэх ажлын болон төлбөрийн хэмжээ, хугацааг тохиролцож харилцан гэрээ байгуулна.
12. Хайгуулын ажлаар ам амьтдын зүйлийн бүрдэл, тоо нөөц, байршил, нягтаршил, нөхөн үржлийн болон тоо нөөцөд нөлөөлөх хүчин зүйлүүдийн холбогдолтой мэдээлэл, судалгааны материалыг батлагдсан арга зүйн дагуу цуглуулж анхан шатны бүртгэл хөтөлнө.
13. Материал боловсруулалтын ажлаар дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
а) анхан шатны бүртгэлийг үндэслэн тухайн нутаг дэвсгэр дэх амьтдын тоо толгой, нөөцийг тогтооно;
б) ан амьтны байршлыг агнуурын ерөнхий зохион байгуулалт хийсэн үед 1:500000 буюу 1:100000-ын, дотоод зохион байгуулалт хийсэн үед 1:50000 буюу 1:25000-ны нарийвчлалтай байр зүйн зураг дээр тус тус тусгаж зураглал үйлдэнэ;
в) агнуур зохион байгуулалтын ажлын дүнд тайлан, үндэслэл, зөвлөмж зураглал гаргана.
г) агнуур зохион байгуулалтын тайлан мэдээг амьтны аймгийн мэдээллийн санд албан ёсоор хүлээлгэн өгнө.
Дөрөв. Агнуур зохион байгуулалтын санхүүжилт
14. АгнууР зохион байгуулалтыг "Ан агнуурын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу санхүүжүүлнэ.
Тав. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
15. Төрийн захиргааны төв байгууллага нь "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйл, "Ан агнуурын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дугаарт заагдсан үйл ажиллагаанаас гадна хуулинд өөрөөр заагаагүй бол дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
16. Төрийн захиргааны төв байгууллагын хүлээх үүрэг:
а) гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгэсэн агнуур зохион байгуулалтын үр дүнг хэлэлцэж, шийдвэрлэх;
б) нэн ховор ан амьтдын агнуур зохион байгуулалтын ажлыг захиалан гүйцэтгүүлэх.
17. Төрийн захиргааны төв байгууллагын эдлэх эрх:
а) зохих шатны Засаг даргын тамгын газраас ирүүлсэн захиалгыг үндэслэн агнуур зохион байгуулалт хийх төсөл шалгаруулах;
б) агнуур зохион байгуулалтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
Зургаа. Захиалагч байгууллагын эрх үүрэг
18. Захиалагч байгууллага нь агнуур зохион байгуулалтыг өөрийн харьяалах газар нутагт хийлгэх үүрэг бүхий зохих шатны Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.
19. Захиалагч байгууллагын үүрэг:
а) хуулийн дагуу тогтоосон хугацаанд өөрийн харьяалах газар нутагт агнуур зохион байгуулалтыг захиалан хийлгэх;
б) аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх агнуур зохион байгуулалтын ажлын захиалгыг уг ажлыг гүйцэтгэх хугацаанаас 18 сарын өмнө аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамгаалж, эзэмшиж байгаа тодорхой газарт хийх агнуур зохион байгуулалтын ажлын захиалгыг мөн гүйцэтгэх хугацаанаас 12 сарын өмнө тус тус ирүүлж байх;
в) агнуур зохион байгуулалтын ажлыг хийлгэхтэй холбогдсон асуудлаар гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулах, дүгнэх;
г) агнуур зохион байгуулалтын санхүүжилтийг хуулийн дагуу бүрэн хариуцах;
д) захиалагч байгууллага нь өөрийн эзэмшил буюу харьяалах газарт хийлгэсэн гагнуур зохион байгуулалтын ажлын үр дүнгийн хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.
20. Захиалагч байгууллагын эрх:
а) агнуур зохион байгуулалтын ажлын тухайн жилийн
зорилго, төрөл, санал хүсэлтийг гэрээнд тусгах, хээрийн хайгуулын үед
мөрдөх журам, заавар, нормативыг тогтооход санал тавих;
зорилго, төрөл, санал хүсэлтийг гэрээнд тусгах, хээрийн хайгуулын үед
мөрдөх журам, заавар, нормативыг тогтооход санал тавих;
б) агнуур зохион байгуулалтын үр дүнг зөвшөөрөхөөс
татгалзвал төрийн захиргааны төв байгууллагад санал үндэслэлээ
ирүүлэх;
татгалзвал төрийн захиргааны төв байгууллагад санал үндэслэлээ
ирүүлэх;
в) агнуур зохион байгуулалтын ажлын үр дүнг төрийн
захиргааны төв байгууллагаар баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх
захиргааны төв байгууллагаар баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх
Долоо. Гүйцэтгэгч байгууллагын эрх үүрэг
21. Агнуур зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэгч байгууллага нь
төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн хүрээнд уг ажлыг
гүйцэтгэнэ.
төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн хүрээнд уг ажлыг
гүйцэтгэнэ.
22. Гүйцэтгэ1ч байгууллага нь мэргэжлийн байгууллагынхаа хувьд
"Байгаль орчны тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 2, 5 дугаар заалт, "Аж
ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох журам"-ын
4 дүгээр бүлэгт зааснаас гадна дараах эрх үүргийг хүлээнэ.
"Байгаль орчны тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 2, 5 дугаар заалт, "Аж
ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох журам"-ын
4 дүгээр бүлэгт зааснаас гадна дараах эрх үүргийг хүлээнэ.
23. Гүйцэтгэгч байгууллагын үүрэг:
а) агнуур зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх тухай бүрт уг
ажлыг захиалагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан
дүгнэж байх;
ажлыг захиалагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан
дүгнэж байх;
б) агнуур зохион байгуулалтыг захиалгын дагуу хууль,
журамд заагдсан хугацаанд гүйцэтгэх;
журамд заагдсан хугацаанд гүйцэтгэх;
в) агнуур зохион байгуулалтын ажилд зориулан улсын
төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгосон мөнгөн хөрөнгийг
зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гүйцэтгэлийг санхүүгийн болон
байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,
зохих шатны Засаг даргын тамгын газарт тайлагнаж байх;
төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгосон мөнгөн хөрөнгийг
зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гүйцэтгэлийг санхүүгийн болон
байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,
зохих шатны Засаг даргын тамгын газарт тайлагнаж байх;
г) агнуур зохион байгуулалтын ажлын үр дүн, холбогдох
материал,үндэслэл, зөвлөмжийг цаг тухайд нь төрийн захиргааны төв
байгууллага, захиалагчид хүлээлгэн өгөх.
материал,үндэслэл, зөвлөмжийг цаг тухайд нь төрийн захиргааны төв
байгууллага, захиалагчид хүлээлгэн өгөх.
д) агнуур зохион байгуулалтыг, эрдэм шинжилгээний
байгууллагаас батлагдсан арга зүйн дагуу, шинжлэх ухааны ололт,
шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
байгууллагаас батлагдсан арга зүйн дагуу, шинжлэх ухааны ололт,
шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
24. Гүйцэтгэгч байгууллагын эрх:
а) мэргэжлийн байгууллагын хувьд агнуур зохион байгуулалт
хийх хуваарь, дараалал тогтооход төрийн захиргааны төв байгууллагад
санал тавих;
хийх хуваарь, дараалал тогтооход төрийн захиргааны төв байгууллагад
санал тавих;
б) агнуурын дотоод зохион байгуулалт хийх захиалагчийн
санал үндэслэлийг хуулийг дагуу бус тохиолдолд уг ажлыг гүйцэтгэхээс
татгалзах;
санал үндэслэлийг хуулийг дагуу бус тохиолдолд уг ажлыг гүйцэтгэхээс
татгалзах;
в) агнуур зохион байгуулалтын ажлын тайлан дүгнэлт, зөвлөмжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
Найм. Бусад зүйл
25. Агнуур зохион байгуулалтын ажлын тайланг 3 хувь үйлдэж нэг хувийг захиалагчид, үлдэх хоёр хувийг төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн сан, гүйцэтгэгч байгууллагын архивт тус тус хадгална.
26. Захиалагчийн хүсэлтийн дагуу гүйцэтгэгч нь аж ахуйн техник эдийн засгийн үндэслэл, биотехникийн иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөө, аж ахуйн бүтэц зохион байгуулалтын талаар болон агнуурын баялгийг олзворлох, боловсруулах аргачилсан зөвлөмжийг нэмэлт ажлын хэлбэрээр боловсруулж өгч болно.
27. Агнуур зохион байгуулалтыг хийх хуваарь дарааллыг шаардлагатай үед төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр өөрчилж болно.
28. Агнуур зохион байгуулалттай холбогдон гарсан маргааныг төрийн захиргааны төв байгууллага хүлээж авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
29. Ховор ан амьтныг ашиглахдаа зөвхөн дотоод агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлтийг үндэслэнэ.
30. Нэн ховор амьтдын тоо толгой нөөц байршлыг тогтоох ажлын
зардлыг холбогдох сангаас гаргаж болно.
зардлыг холбогдох сангаас гаргаж болно.
31. Тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтны тоо толгой, нөөц
байршил тогтоох ажлыг төрийн захиргааны төв байгууллага зохион
байгуулна.
байршил тогтоох ажлыг төрийн захиргааны төв байгууллага зохион
байгуулна.
32. Агнуур зохион байгуулалтын тухайн жилийн ажлын зорилго, төрөл, захиалагчийн санал хүсэлтийг тусгах, ажил гүйцэтгэх технологийн дараалал, арга зүй зэргийг гүйцэтгэгчдэд танилцуулах, хээрийн хайгуулын үед мөрдөх дүрэм, журам, заавар нормативыг тогтоох, материал боловсруулалтын ажлын үр дүнг захиалагчид танилцуулах зорилгоор зөвлөлгөөн хийж холбогдох шийдвэр гаргаж болно.
ЗЗ.Гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгэсэн агнуур зохион байгуулалтын үр дүнг тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага хэлэлцэн, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр баталгаажуулна.
З4.3ахиалагч болон гүйцэтгэгч байгууллага агнуур зохион байгуулалтыг өөрийн зардлаар явуулсан тохиолдолд үр дүнг баталгаажуулсны дараа захиран зарцуулах эрхийг эдэлж болно.
Текст томруулах
A
A
A