A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 1997 оны 166 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
 
ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журам /цаашид "Журам" гэх / зорилт нь ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг хөнөөлт шавьж, өвчин, түймрийн гамшигаас урьдчилан сэргийлж, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагаас ойд арчилгаа, цэвэрлэгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.                   Зулзаган   ойн     титэм   нийлэх үеэс     эхлэн   ашиглалтын   нас
хүртэлх хугацаанд түүний бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж
модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор мод, сөөгийг үе шаттайгаар
сонгон огтлох арга хэмжээг ойн арчилгаа гэж нэрлэнэ. Ойн арчилгааг
гэрэлжүүлэх,  тохируулах,  сийрүүлэх,  завсрын огтлолтын хэлбэрүүдээр
хийнэ.
3.                   Хөнөөлт   шавьж,   өвчин,   түймэрт   нэрвэгдсэн,   салхи   шуурга,
усны үер,   цасны  нөлөөгөөр хугарч  гэмтсэн,   цаашид ургах чадваргүй
болсон модыг   огтолж зайлуулах арга хэмжээг ойн цэвэрлэгээ гэнэ.
4.                   Ойн   арчилгаа,   цэвэрлэгээг   "Ойд   арчилгаа,   цэвэрлэгээний
огтлолт хийх технологийн заавар"-ын дагуу хийнэ.
Xoep. Ойн арчилгаа, цэвэрлэгээг төлөвлөх, зохион
байгуулах.
5.     Ой зохион байгуулалтын төсөл, ойн аж ахуйн арга хэмжээний
төлөвлөгөө,    орон нутгийн мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг
үндэслэн    аймаг,    нийслэл,    сум,    дүүргийн    Засаг   дарга   арчилгаа,
цэвэрлэгээ    явуулах    ойн    талбайн    хэмжээ,    нөөц,    гарах    зардлыг
төлөвлөж,   урьд   оны   7  дугаар   сарын   15-ны   дотор   Байгаль   орчны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны   байгууллагад ирүүлнэ.
6.          Байгаль     орчны     асуудал     эрхэлсэн     төрийн     захиргааны
байгууллага   ойд   арчилгаа,   цэвэрлэгээ   хийх   төлөвлөгөөний   төслийг
хянаж,     улсын     эдийн     засаг,     нийгмийг    хөгжүүлэх    жил     бүрийн
төлөвлөгөөнд тусгуулан батлуулж, мөн оны 12 дугаар сард багтаан
аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Засаг даргын Тамгын газар
уг ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж,   байгууллагатай   гэрээ байгуулна.
 
7.          Байгаль    орчны     асуудал     эрхэлсэн     төрийн     захиргааны
байгууллагаас  ойн   мэргэжлийн   байгууллагын   эрх  олгосон   аж  ахуйн
нэгж,   байгууллага ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг гүйцэтгэнэ.
8.                  Ойн  тухай  хуулийн  21   дүгээр  зүйлийн   1   дэх хэсэгт заасны
дагуу    ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зардлыг орон нутгийн төсвийн
хөрөнгөөр санхүүжүүлнэ.
9.                  Арчилгаа,   цэвэрлэгээ   явуулах   шаардлагатай   ойн   талбайн
хэмжээг модны төрөл, огтлолтын хэлбэр бүрээр тооцож, огтлолт хийх
дараалал,  арга,     модыг сонгох,     арчилгаа,  цэвэрлэгээ хийх талбайг
тусгаарлах, огтлолтын хугацаа, эрчим, нөөцийг тогтоох, сорьц талбай
байгуулах,   технологийн карт зохиож түүний дагуу арчилгаа, цэвэрлэгээ
хийх ажлыг  Байгаль орчны  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  төв
байгууллагаас    баталсан     "Арчилгаа,     цэвэрлэгээний    огтлолт    хийх
төхнологийн заавар"-ын дагуу  хийнэ.
Гурав, Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын үр дүнг шалгаж
хүлээн авах, тайлагнах
10.       Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын
байгаль    орчны    асуудал    хариуцсан    мэргэжилтэн,    Байгаль    орчны
хяналтын     байцаагч,     байгаль     хамгаалагч     нар     ойн     мэргэжлийн
байгууллагын төлөөлөгчтэй хамтран арчилгаа,  цэвэрлэгээ хийсэн ойн
талбайг   шалгаж,    огтлолт   хийсэн    ойн    модыг   сонгож   тэмдэглэсэн
байдал, талбай тусгаарлалт, арчилгаа,  цэвэрлэгээний чанар, үр дүнд
талбайн   үнэлэлт дүгнэлт өгнө.
11.                 Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын
байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн жил бүрийн 12 дугаар
сарын   31-ний   дотор   арчилгаа   цэвэрлэгээ   хийсэн   талбайн   хэмжээ,
зардлын  тайланг  "Ойжуулалт  ойн   аж  ахуйн   арга  хэмжээг  төлөвлөх,
санхүүжүүлэх журам"-  ын  2 дугаар хавсралтад заасны дагуу гаргаж,
байгаль  орчны   асуудал   эрхэлсэн   төрийн   захиргааны      байгууллагад
ирүүлнэ.