A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ХӨЛГИЙН НИСГЭХ БАГААС ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТ ХИЙХ БА ТҮҮНИЙГ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны 43/21 тоот хамтарсан тушаалын хавсралт

АГААРЫН ХӨЛГИЙН НИСГЭХ БАГААС ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТ ХИЙХ БА ТҮҮНИЙГ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл
1.1. Агаарын хөлгийн нисгэх баг /АХНБ/-ийн цаг уурын ажиглалт нь цаг уурын ажиглалтын сүлжээ сийрэг нутаг дээрх цаг агаарын нөхцөлийн тухай нэмэлт мэдээлэл авах, хүчтэй сэгсрэлт, мөсжил, салхины шилжлэг г.м агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий цаг агаарын үзэгдлийн тухай мэдээллийн нэг гол эх үүсвэр болно.
2.2. АХНБ-ийн цаг уурын мэдээг бусад төрлийн мэдээлэлтэй нийлүүлэн дүн шинжилгээ хийж цаг уурын байгууллагаас нислэгийн замын болон районы цаг уурын төлөв байдалд хяналт тавих, нислэгийн цаг агаарын прогноз зохиох, түүнд зохих засвар залруулга хийхэд ашиглана.
3.3. АХНБ-ийн цаг уурын ажиглалтыг дараах төрөлд хуваана. Үүнд:
а. хөөрөлт, буултын үеийн
б. агаарын замын болон районы нислэг үйлдэх үеийн,
в. агаарын хөлгөөс хийх тусгай болон захиалгат
г. олон улсын нислэгийн үед хийх AIREP хэлбэрийн ажиглалт.
2. Хөөрөхөөр өндөр авах, буухаар өндөр алдах үед хийх цаг уурын ажиглалт
1.1. АХНБ хөөрөх, буух үедээ үүлний суурь, оройн өндөр, мөсжил, сэгсрэлт, салхины шилжлэг мөн түүнчлэн 100 метрийн өндрийн ба хайрцгийн нислэгийн өндрийн салхийг мэдээлнэ. Энэхүү өгөгдөхүүнийг агаарын хөлөг хөөрч аюулгүй өндөр авсныхаа дараа буюу буухаар өндөр алдах үед нислэгийн удирдагчид мэдээлнэ.
2.2. Аэродромын хөөрөх, буух бүсэд салхины шилжлэг үүсэх тухай аэродромын цаг уурын байгууллагаас Урьдчилан Сэргийлэх Мэдээ өгсөн боловч АХНБ-ийн ажиглалтаар тэр нь нотлогдохгүй бол энэ тухайгаа нислэгийн удирдагчид яаралтай мэдэгдэнэ.
3. Агаарын замын болон районы нислэг үйлдэх үед хийх ажиглалт
1.1. Энэ төрлийн ажиглалтыг хүчтэй сэгсрэлт, мөсжил хийгээд агаарын хөлгийн нисгэх багийн дарга нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болно гэж үзсэн бусад аливаа цаг агаарын нөхцөл /үзэгдэл/-д хийнэ. Ийм нөхцөл /үзэгдэл/ ажиглагдвал нэн даруй нислэгийн удирдагчид мэдээлнэ.
2.2. Цаг агаарын тохиромжгүй нөхцөлд ил харааны нислэг үйлдэх боломжийг тодорхойлох зорилгоор Иргэний агаарын тээврийн байгууллагын удирдлагын шийдвэрээр цаг агаарын туршуулын нислэг. зохион байгуулж болно. Ийм туршуулын нислэгт аэродромын цаг уурын байгууллагын синоптик инженерийг тогтсон журмын дагуу оролцуулна.
4. Тусгай болон захиалгат ажиглалт
4.1. Тухайн аэродромын үйлчилгээний бүсэд нислэгийн цаг уурын хангалтыг эрхэлж буй аэродромын цаг уурын байгууллагын хүсэлтээр агаарын хөлгөөс тодорхой төрлийн ажиглалт хийж болно.
5. Агаарын хөлгөөс хийх AIREP хэлбэрийн ажиглалт
5.1. Олон улсын шугамд нисэж байгаа агаарын хөлөг AIREP хэлбэрийн ажиглалт хийж дамжуулах, уул мэдээг цаашид дамжуулах асуудлыг Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-аас гаргасан тусгай журмын дагуу хийнэ.
6. Агаарын хөлгийн ажиглалтын өгөгдөхүүнийг бүртгэх
6.1. Өмнөх 5.1-д зааснаас бусад төрлийн ажиглалтын өгөгдөхүүнийг НИ-5 хуудсан дээр тухай бүр тэмдэглэж байна.
6.2. Нислэгийн удирдагчаар дамжуулан агаарын хөлгөөс авсан ажиглалтын мэдээг аэродромын цаг уурын байгууллага тусгай дэвтэрт тухай бүр тэмдэглэнэ.
7. Нислэгийн дараах мэдээлэл
7.1. Аэродром дээр буумагц АХНБ НИ-5 (Олон улсын нислэг үйлдсэн бол AIREP хэлбэрийн) мэдээний хуудсаа буусан аэродромын цаг уурын байгууллагын ээлжийн инженерт гардуулна.
7.2. Нисгэх багийн дарга эсвэл нисгэх багийн аль нэг гишүүн нислэгийн үеийн цаг уурын нөхцөлийн талаар ээлжийн синоптикийн инженерт ам мэдээлэл хийх ба түүнийг нь агаарын хөлгийн мэдээний дэвтэрт тусгайлан тэмдэглэнэ.
7.3. Аэродромын цаг уурын байгууллагын ээлжийн синоптик инженер агаарын хөлгийн ажиглалтын мэдээг нисгэх багийн гишүүдээс нэхэж авах эрхтэй ба тухайн чиглэл /аэродром/-д нислэг үйлдэх дараагийн нисгэх багт дээрх мэдээллүүдийг танилцуулах үүрэгтэй.
8. Агаарын хөлгийн мэдээг цаг уурын байгууллагад хоорондоо солилцох нь
8.1. Агаарын хөлгийн цаг уурын ажиглалтын мэдээг нислэгийн удирдагчаас авсан аэродромын цаг уурын байгууллага түүнийг дараах байгууллагуудад цаг уурын харилцаа холбооны сувгаар шуурхай дамжуулна. Үүнд:
а. нислэгийн цаг уурын ирээдүйн зураг хийдэг Нислэгийн цаг уурын төв, Ус цаг уурын хүрээлэн
б. тухайн нислэгийн районд хамаарах болон зэрэгцээ аймгийн Ус цаг yyp, орчны шинжилгээний төв
Тайлбар:8.1-д заасан шаардлага нь агаарын хөлгийн хөөрөлт суултын үеийн ажиглалтын мэдээ дамжуулахад хамаарахгүй.
8.2. Бэлтгэл аэродромын цаг уурын байгууллага агаарын хөлгөөс авсан мэдээгээ үндсэн аэродромын цаг уурын байгууллагад дамжуулах үүрэгтэй. 3.1-д заасан мэдээллийг яаралтай дамжуулах арга хэмжээ авна.