A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОЛБОГДОЛТОЙ ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, МЭДЭЭЛЭГЧИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 1999 оны 77 дугаар  тушаалын хавсралт
 
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОЛБОГДОЛТОЙ ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, МЭДЭЭЛЭГЧИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
  Нэг. Нийтлэг үндэслэл
1.Байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдлийг шуурхай илрүүлэн богино хугацаанд арилгахад болон цаашид зөрчил гаргуулахгүй байхад иргэдийн оролцоо, идэвхтэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих үүднээс иргэдийн мэдээллийг хүлээн авах, барагдуулах, зөрчлийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн, уг зөрчлийг илрүүлсэн иргэн /цаашид "мэдээлэгч" гэх/-д урамшуулал олгоход энэхүү журмыг мөрдөнө.
   
Хоёр. Мэдээллийг хүлээж авах.
2.Мэдээллийг БОЯ, БОХА, Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч, аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын албад, нийслэлийн БОХГ, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нэр дээр ирүүлнэ. 
Гурав.Мэдээллийг хянан шийдвэрлэх
9.Мэдээлэлд дурдсан зөрчлийг уг мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн хугацаанд багтаан шалгаж байгаль орчны бүх шатны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хэмжээнд шийдвэрлэсэн бол уг зөрчлийг барагдуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан мэдээлэгчид хариу өгнө. Тухайн зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай бол энэ талаар мэдээлэгчид мэдэгдэх ба уг зөрчил эцэслэн шийдвэрлэгдсэний дараа мэдээлэгчид эцсийн хариу өгнө..
Дөрөв. Мэдээлэгчийг урамшуулах
16/1.Засгийн газрын 1996 оны 54 дүгээр тогтоолыг үндэслэн "Нийтлэг журам батлах тухай" Сангийн сайдын мөн оны 175 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан хяналт шалгалтын үйл ажиллагааны орлогын хувь;
16/2.Байгаль хамгаалах сангаас энэ арга хэмжээнд зориулан гаргасан хөрөнгө;
16/3.Ан агнуурын хуулийн 28 дугаар зүйлд заасан зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын 15 хувь;
16/4.Мэдээлэгчийг урамшуулахад зориулан тухайн байгууллагын төсөвтөө тусгасан хөрөнгө болон бусад нэмэгдэл эх үүсвэрээр олсон хөрөнгө.
-----------оОо----------