- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАГАСНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 1999 оны 114 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
ЗАГАСНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих, загасны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Загасны аж ахуй эрхлэх гэдэгт нуурын агнуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөн үржүүлэх, барих, боловсруулахтай холбогдсон үйл ажиллагаа хамаарна.
Хоёр. Загасны аж ахуй эрхлэхэд оролцогч талуудын хүлээх эрх, үүрэг
2.1. Загасны аж ахуй эрхлэхэд Байгаль орчны яам дараахь эрх үүрэгтэй байна:
2.1.1. нуурын агнуурын загасны нөөц, хэрэгцээг харгалзан жилд барих загасны дээд хэмжээг нуур тус бүрээр тогтоох;
2.1.2.ax ахуйн нэгж, байгууллагад загасны аж ахуй эрхлэх эрх олгох түүнийг цуцлах7 үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
2.1.3.загасны аж ахуй эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах, тэдгээрийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх.
2.2.3агасны аж ахуй эрхлэхэд аймаг, сумын Засаг дарга дараахь эрх үүрэгтэй байна:
2.2 .1. загасны аж ахуй эрхлэх эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагатай загас барих гэрээ байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих;
2.2.2.нуурын загасны нөөц, загас агнуурын бүсийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ажлыг зохион байгуулах;
2.2.3.үйлдвэрлэлийн зориулалтаар загас бариулснаас сумын төсөвт орсон орлогын зохих хувийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн нуурын загасыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах арга хэмжээнд зарцуулах;
2.2.4.нуурын загасны нөөцийг тогтоосон материал, үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих гэрээг дүгнэсэн протокол, нуурын загасны нөөцийг хамгаалах,нөхөн сэргээх талаар хийсэн ажлын тайлангийн хамт? дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор Байгаль орчны яаманд ирүүлэх.
2.3.3агасны аж ахуй эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх үүрэгтэй байна:
2.3.1.агнуурын загасыг зориулалтын тор хэрэгсэл, зөвшөөрсөн арга технологийн дагуу барих;
2.3.2.үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих, боловсруулах, үржүүлэхэд дэвшилтэт технологи, техник хэрэгслийг нэвтрүүлэх, ажиллагсадыг сургаж дадлагажуулах;
2.3.4.үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих, боловсруулах, үржүүлэх ажилд холбогдох эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын хүмүүсийг татан оролцуулах;
2.3.5.загас барих төлбөрийн хураамж, орлогын татварыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь төлж байх;
2.3.6.загас агнуурын ажлыг Ан агнуурын тухай Монгол Улсын хуулиар тогтоосон хугацаанд явуулах ба жилд барих загасны 6О-аас илүүгүй хувийг өвлийн улиралд, үлдэх хэсгийг бусад улиралд барих;
2.3.7.загасыг бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад худалдахдаа байгууллагынхаа албан ёсны тодорхойлолтыг хавсаргасан байх;
2.3.8.нуурын загасны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах өсгөж үржүүлэх, нуурын эрэг, yc, усны толио, нуурын ёроолыг бохирдлоос сэргийлэх,байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлж, энэ талаар хийсэн ажлын тайланг аймгийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж ирүүлэх.
Гурав. Загасны аж ахуй эрхлэх эрх олгох
3.1.Загасны аж ахуй эрхлэх эрх хүссэн аж ахуйн нэгж байгууллага дараахь бичиг,баримт бүрдүүлнэ:
З.1.1.загасны аж ахуй эрхлэх тухай хүсэлт;
З.1.2.загасны аж ахуй эрхлэх төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн дүгнэлт;
З.1.3.аймаг, сумын Засаг даргын тодорхойлолт;
З.1.4.загасны аж ахуй эрхлэх техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, мэргэжлийн боловсон хүчний дипломын хуулбар;
З.1.5.нуурын загасны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, зориуд өсгөн үржүүлэх, нуурын эрэг,ус,усны толио, нуурын ёроолыг бохирдлоос сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр.
3.2.Байгаль орчны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар загасны аж ахуй эрхлэх эрх хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн навч, 21 хоногийн дотор хянан үзэж, дүгнэлт гарган загасны аж ахуй эрхлэх эрх олгох, эсэх асуудлыг Байгаль орчны Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
3.3.Загасны аж ахуй эрхлэх эрхийг Байгаль орчны сайдын тушаалаар 2 жилийн хугацаатай олгоно.
З.4.3агасны аж ахуй эрхлэх эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдөл гаргаж, тухайн шатны Засаг даргын тодорхойлолт, гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлсэн байна.
3.5.Бодлогын . хэрэгжилтийг зохиЦуулах газар баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хянан үзэж, загасны аж ахуй эрхлэх эрхийн хугацааг сунгах, эсэх талаар дүгнэлт гаргана.
З.6.Байгаль орчны Сайдын тушаалаар Загасны аж ахуй эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар сунгана.
Дөрөв. Бусад зүйл
4.1.Байгаль орчны яам загасны аж ахуй эрхлэх эрхийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:
4.1.1.аймаг,сумын Засаг дарга харгалзан үзэх үндэслэлтэй хүсэлт, дүгнэлт гаргасан;
4.1.2.загасны аж ахуй эрхлэх хөрөнгө санхүү, боловсон хүчний чадавхигүй болсон;
4.1.3.эрхлэх ажлын чиглэл өөрчлөгдсөн;
4.1.4.загасны аж ахуйн өөрийн хүсэлтээр;
4.1.5.AH агнуурын тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчсөн;
4.1.6.Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй.
4.2.Үйлдвэрлэлийн зориулалтаар загас барихад дараахь үйл ажиллагаа явуулах, тор, хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:
4.2.1.нуурт цутгаж буй болон, нуураас эх авч буй гол, горхины бэлчирээс 200 метрийн дотор загас агнуур явуулах;
4.2.2.морин/хамдаг/ тор нь хоёроос илүү хэцтэй, нуурын гүнээс 2 метрээс илүү өргөнтэй байх;
4.2.3.морин торны гувчуур уутны нүдний хэмжээ 30x30 мм-ээс торны хоёр жигүүрийн нүдний хэмжээ 40x40 мм-ээс тус тус доош байх.
4.3.Загасны аж ахуй эрхлэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг энэ журмын дагуу Байгаль орчны яам хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
4.4.Энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд байгаль орчны хяналтын бүх шатны байцаагч, Ан агнуурын тухай Монгол Улсын хууль,болон бусад, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ, загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоох, улмаар бүрмөсөн зогсоох асуудлыг Байгаль орчны яаманд тавьж шийдвэрлүүлнэ.
4.5.Байгаль орчны яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A