- Нүүр
- Сайдын тушаал
- АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,
Байгаль орчны сайдын 2001 оны 32
дугаар тушаалын хавсралт
1. Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээ байгуулах, ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичиг, тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/ олгох, ан амьтан агнах, барихад хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгохдоо ан агнуурын хууль тогтоомж, Засгийн газар, Байгаль орчны яамны болон аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилд агнах, барих ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг баримтална.
1. Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барихдаа сумын Засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд дараахь хууль, тогтоол журмыг мөрдлөг болгоно:
1.1. Ан агнуурын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт болон 7, 8, 9 дүгээр зүйл;
1.2. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйл;
1.3. "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 152 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт;
1.4. Байгаль орчны сайдын 1999 оны 103 дугаар тушаалаар батлагдсан Тарвага агнах журмын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн 6 дугаар заалт, 3 дугаар зүйл;
1.5. Байгаль орчны сайдын 1999 оны 114 дүгээр тушаалаар батлагдсан Загасны аж ахуй эрхлэх журам.
2. Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих аж ахуйн нэгж, иргэн нь гэрээнд заасан хугацаа, газрын байршил, агнах, барих ан амьтны тоо хэмжээ бусад нөхцөл болзлыг мөрдөж ажиллана.
3. Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээ байгуулахдаа агнах, барих ан амьтны төлбөр, хураамжийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн сумын төсөвт урьдчилан төлөх бөгөөд агнуурын хугацаа дууссанаас хойш 7 хоногт багтаан эцсийн гүйцэтгэлээр төлбөр хураамжийн орлогын тооцоог эцэслэн хийнэ.
4. Ан амьтан агнах, барих төлбөр, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт төлнө.
1. Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичиг нь улсын хэмжээнд нэгдсэн нэг загвар, дугаартай байх бөгөөд уг загвар нь Байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан байна.
2. Ан амьтан агнах, барих эрхийн бичгийг тухайн сумын Засаг даргын Тамгын газраас Засаг даргын эрх олгосон албан тушаалтан олгоно.
3. Эрхийн бичиг олгохдоо эрхийн бичигт дурдсан асуулт бүрийг тодорхой хариулж бичсэн байх бөгөөд олгосон хүн албан тушаал, нэрээ бичиж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
4. Эрхийн бичгийг олгох бүрдээ хууль тогтоомжид заасан хураамжийг авч холбогдох байгууллагын санхүүд баримтаар тушаана.
5. Эрхийн бичгийг зөвхөн хувь хүнд олгох бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр олгохгүй.
6. Эрхийн бичгийг олгогч ажилтан нь эрхийн бичгийн олголт, зарцуулалт, хураамжийн мөнгөний тайлан тооцоог жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж хувийг Байгаль орчны алба, сумын санхүү, татварын албанд өгнө.
7. Эрхийн бичгийн маягтыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэвлэх, хувилж олшруулахыг хориглоно.
8. Ан агнуурын тухай хуулийн 10 дугаар зүйлд дурдсан нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барих ан амьтны тоо, агнах, барих хугацааг баримтлан эрхийн бичгийг олгох бөгөөд уг тоо хэмжээ, хугацааг хэтрүүлэн олгосон эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
1. Тусгай зориулалтаар нэн ховор, ховор ан амьтныг агнах, барих зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, элбэг ан амьтныг тусгай зориулалтаар агнах, барих зөвшөөрлийг сумын Засаг дарга олгоно.
2. Тусгай зориулалтаар ан амьтан агнах, барихад "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 152 дугаар тогтоолын 3, 5 дугаар хавсралтад заасан төлбөр хураамжийг төлсөн байна.
3. Тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн сумын Засаг даргын албан бичгээр тус тус олгоно.
4. Гадаадын иргэн /анчин/-д тусгай төлбөртэйгээр ховор болон элбэг ан амьтныг агнуулах зөвшөөрлийг зориулалтын нэг загварын хэвлэмэл хуудсаар зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
Тав. Үйлдвэрлэл, ахуйн болон тусгай зориулалтаар
ан амьтан агнах, барихад тавих хяналт
1. Үйлдвэрлэл, ахуйн болон тусгай зориулалтаар ан амьтан агнах, барихад аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, хяналтын газар, бүх шатны улсын байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавина.
2. Ан амьтан агнах, барихтай холбогдсон үйл ажиллагаанд тавих хяналт хоёр үндсэн хэлбэртэй байна:
-Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олголтонд тавих хяналт;
-Ан амьтан агнах, барих явц, үйл ажиллагаанд тавих хяналт .
3. Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барихад тавих хяналт:
3.1. Зохих хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулагдсан эсэх;
3.2. Ан амьтан агнах, барих төлбөр, хураамжийн барагдуулалт;
3.3. Гэрээнд заасан агнах, барих ан амьтны тоо хэмжээний гүйцэтгэл;
3.4. Гэрээний үүргийн биелэлт буюу гэрээг дүгнэсэн байдал.
4. Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барихад тавих хяналт:
4.1. Эрхийн бичиг олголт;
4.2. Зөвшөөрлийн хураамжийн төлбөрийн барагдуулалт;
4.3. Эрхийн бичигт дурдсан ан амьтан агнах хугацаа, агнасан барьсан ан амьтны тоо хэмжээний гүйцэтгэл.
5. Тусгай зориулалтаар ан амьтан агнах, барихад тавих хяналт:
5.1. Тусгай зөвшөөрөл нь зохих журмын дагуу олгогдсон эсэх;
5.2. Агналтын зориулалт, үр дүн;
5.3. Ан амьтан агнах, барих төлбөр, хураамжийн барагдуулалт;
5.4. Тусгай зөвшөөрөлд заасан ан амьтан агнах, барих хугацаа, барьсан ан амьтны тоо хэмжээний гүйцэтгэл.
1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, хяналтын газраас орон нутагт томилолтоор ажиллаж буй албан тушаалтан байгаль орчны хяналтын улсын байцаагчид энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавина.
2. Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, агнах, барих үйл ажиллагаанд хяналт тавих систем нь хавсралтад дурдсан бүдүүвчид заасан чиглэлтэй байна.
Текст томруулах
A
A
A