- Нүүр
- Сайдын тушаал
- ТАРИМАЛ ОЙГ УЛСЫН ОЙН САНД ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ /БОНХС, СС-ын 2013 оны А-96/71 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/БОНХС, СС-ын 2013 оны А-96/71 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчны сайдын 1996 оны 107 тоот тушаалын 1-р хавсралт
ТАРИМАЛ ОЙГ УЛСЫН ОЙН САНД ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ойн санг нөхөн сэргээх зорилгоор тарьж ургуулсан ойг хүлээн авч, улсын ойн санд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Таримал ойг хүлээн авах
2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтэнд хяналт тавьж, ажлын хэмжээ чанарт үнэлэлт өгч, таримал ойн он дараалсан бүртгэл хөтөлнө.
3. Иргэн, аж ахуй нэгж байгууллага ойг тарвьж ургуулсан газрын нэр хэсэглэлийн дугаар, тарьсан он, арга технологи, амьдрамжийн хувь хэмжээ болон улсын ойн санд шилжүүлэх шалгуур үзүүлэлтийг тусгасан ойг улсын ойн санд шилжүүлэн өгөх тухай саналаа сум дүүргийн засаг даргын дүгнэлтийн хамт аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газарт жил бүрийн 7 дугаар сард багтаан ирүүлсэн байна.
4. Аймаг нийслэлийн засаг даргын Тамгын газар дээрх саналыг хүлээн авч, аймаг, нийслэл, сум дүүргийн ойн асуудал хариуцсан ажилтан, ойн мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч, байгаль орчны байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр таримал ойг хүлээн авч, улсын ойн санд шилжүүлэх ажлын хэсгийг байгуулна.
Гурав. Таримал ойд тооллого явуулах
5. Ажлын хэсэг жил бүр 10 дугаар сарын 15-ны дотор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын улсын ойн санд шилжүүлэх, таримал ойд хоёрдугаар хавсралтын дагуу тооллого явуулж, улсын ойн санд шилжүүлэхийг шийдвэрлэнэ.
6. Ажлын хэсэг тухайн таримал ойд жиших талбай байгуулан, тооллого явуулж, таримал ойг улсын ойн санд шилжүүлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлно. Жиших талбайн хэмжээг дараах хүснэгтэд заасны дагуу тогтооно.
Ойжуулсан талбай га
|
Жиших талбайн нийлбэрийн ойжуулсан талбайд эзлэх хувь
|
Нэгж жиших талбайн хэмжээ
м2
|
1-10
|
30
|
100-300
|
11-50
|
20
|
300-800
|
51-ээс дээш
|
10
|
400-800
|
7. Жиших талбайг таримал ойтой талбайн урт талын дагуу үндсэн үзүүлэлтүүдийн төлөөлж чадахуйц хэсэгт жигд байршуулна.
8. Жиших талбайн таримал мал бүрийг тоолж, дундаж өндөр, титмийн голч, сүүлийн жилийн өндрийн өсөлтийн хэмжээ, амьдрах чадварыг тодорхойлно.
Дөрөв. Таримал ойг улсын ойн санд шилжүүлэх шалгуур үзүүлэлт
9. Ажлын хэсэг дараах шалгуур, үзүүлэлтийг үндэслэн таримал ойг улсын ойн санд шилжүүлэх тухай санал боловсруулна. Үүнд:
а. Нэг га-д цаашид ургаж, амьдрах чадвар бүхий 1500-аас доошгүй таримал модтой, тэдгээрийн титмийн дундаж голч 0.6 м-ээс багагүй шилмүүст модны дундаж өндөр 0.7 метрээс, навчит модных 1.5 метрээс дээш, сүүлийн жилийн өндрийн дундаж өсөлт шилмүүст модных 20 см-ээс, навчит модных 40 см-ээс доошгүй байна.
б. Шилмүүст ойг 6, навчит ойг 3 жилээс дээш хугацаагаар арчлан ургуулж, дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан нөхцөлд улсын ойн санд шилжүүлнэ.
Тав. Таримал ойг улсын ойн санд шилжүүлэх, ойн сангийн бүртгэлд тусгах
10. таримал ойг улсын ойн санд шилжүүлсэн тухай 3 дугаар хавсралтын дагуу ажлын хэсгийн актыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэцүүлж батламжилна.
11. Таримал ойг улсын ойн санд шилжүүлсэн шалгуур үзүүлэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар тухайн сум, дүүрэг, аймаг нийслэлийн ойн сангийн бүртгэлийг шинэчлэнэ.
12. Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар таримал ойг улсын ойн санд шилжүүлсэн тухай актыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 12-р сард багтаан ирүүлнэ.
13. Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь дээрх актыг үндэслэн улсын ойн сангийн бүртгэлд тусгана.
Текст томруулах
A
A
A