A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙН ТҮЙМРИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АРГАЧИЛАЛ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
 
Байгаль орчны сайдын 1997 оны 68 дугаар
тушаалын хавсралт
 
Ойн түймрийн шаталтын зэрэглэл тогтоох аргачлал
1.  Энэхүү аргачлалыг Засгийн газрын  1997 оны 2 дугаар тогтоолоор
батлагдсан  "Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам"-ын  2 дугаар
зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу ойн түймрийн шаталтын зэрэглэлийг
тогтооход ашиглана.
2.             Шаталтын зэрэглэлийг зөв тогтоох нь түймрийн аюулаас урьдчилан
сэргийлэх,   түүнтэй   тэмцэх,   учирсан  хохирлыг  тооцох,   шуурхай   арилгах,
шатсан    ойг   зохистой    ашиглах,    нөхөн    сэргээх    бодлого    боловсруулж
хэрэгжүүлэх  үндэслэл болно.
3.      Сум,   дүүргийн   Засаг   даргын   томилсон   Ой,   хээрийн   түймpийн
хохирлыг    тогтоох    ажлын    хэсэг    байр    зүйн    зураг    буюу    ой    зохион
байгуулалтын   зураг  ашиглан  түймэрт  нэрвэгдсэн   нутаг  дэвсгэр,   түүний
талбайг урьдчилсан байдлаар тогтооно.
Ойн түймэр 2-аас дээш сум, дүүрэг болон аймгийн ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга уг ажлын хэсгийг томилон ажиллуулна. Ажлын хэсэгт тухайн орон нутаг дахь ойн аж ахуйн болон ойн хайгуул, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулна.
4.      Ой,   хээрийн   түймрийн   хохирлыг   тогтоох   ажлын   хэсэг   түймэрт
нэрвэгдсэн нутаг дэвсгэрийн ойн талбайд жишиг талбай байгуулах замаар
ойн түймрийн шаталтын зэрэглэлийг тогтооно.

Жишиг талбайн тоо, хэмжээ нь түймэрт нэрвэгдсэн ойн талбайн онцлогоос хамааран харилцан адилгүй байна.
                5. Жишиг талбайг тухайн ойн талбайн түймэрт нэрвэгдсэн байдлыг төлөөлөн илэрхийлж чадах газар нутагт сонгон авна.
                6. нэгж жишиг талбайн хэмжээ нь 400-800  м2 байх бөгөөд тэдгээрийн нийлбэр нь түймэрт нэрвэгдсэн тухайн талбайн 10-аас доошгүй хувийг хамарсан байвал зохино.
                7. Ойн талбайн түймэрт нэрвэгдсэн байдлыг харгалзан түймрийн шаталтын зэрэглэлийг сул, дунд, хүчтэй гэж 3 ангилна.
                8. Ой зохион байгуулалтын материал, жишиг талбайн тооллогыг үндэслэн түймэрт нэрвэгдсэн талбай бүрт модны төрөл тус бүрээр шаталтын зэрэглэлийг тогтооно.
                9. Түймэрт нэрвэгдсэн ойн талбайн модны нөөцийн 15 хүртэл хувь цаашид ургах боломжгүй шатсан тохиолдолд ойг шаталтын сул зэрэглэлд, модны нөөцийн 15-50 хүртэл хувь шатсан бол шаталтын дунд зэрэглэлд, 50-аас дээш хувь шатсан нөхцөлд шаталтын хүчтэй зэрэглэлд тус тус хамааруулна.
                10. ойн шаталтын зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг модны нөөцийн үнэлгээний 5 хувиар, шаталтын дунд зэрэглэлийн 1   га  тутмын  хохирлыг   ойн экологи-эдийн засгийн үнэлгээний 10 хувиар, шаталтын хүчтэй зэрэглэлийн 1 га тутмын хохирлыг уг  үнэлгээний   25 хувиар тус тус тооцно.
Тухайн модны 1га-ийн хохирлыг шатсан талбайн хэмжээнд шилжүүлж, уг талбайд түймрээс учирсан хохирлыг тодорхойлно.
11.                 Түймэрт нэрвэгдсэн талбай дахь модны төрөл  бүрээр хохирлыг
тооцож, тэдгээрийн нийлбэрээр нийт талбайд учирсан түймрийн хохирлыг
тодорхойлно.
12.                 Түймрийн хохирлын актанд ойн түймрийн    шаталтын зэрэглэлийг
тооцсон зураг, материалыг хавсаргана.
 
 
 
---------оОо-------