- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙН САНГ ЭЗЭМШИХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Байгаль орчны сайдын 1998 оны 126 дугаар тушаалын хавсралт
ОЙН САНГ ЭЗЭМШИХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
199. оны . . дугаар Дугаар
. . . сарын . .-ны өдөр
Нэг.Ерөнхий зүйл
1.Гэрээний зорилго нь ойн санг аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөл, болзол, хугацаатайгаар эзэмшүулж, ойн нөөцийг өөриймсөг сэтгэлгээгээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
2.Ойн тухайн хуулийн 3 дугаар зуйлийн 2 дугаар хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 5 дугаар хэсэг, Засгийн газрын 1998 оны 125 дугаар тогтоолоор баталсан "Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай журам"-д заасны дагуу аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 оны дугаар сарын
____ -ны өдрийн _______________ дугаар шийдвэр, Засаг даргын 19__________________________ оны
__ дугаар сарын ___________________ -ны өдрийн _______________ дугаар захирамжийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Ойн санг эзэмшуүлсэн байдал
_________________________ аймгийн _______________________________________ сумын
газрын ойн сангаас ______________________ га
талбайг _____________________________________ аймаг, нийслэлийн
сум _______________ аж ахуйн нэгж, байгууллагад _________________________________ жилийн
хугацаагаар эзэмшүүлэв.
Эзэмшлийн ойн сангийн нийт нөөц нь ________________________________ шоо метр,
үунээс ашиглалтын ойн нөөц _________________________ шоо метр, хамгаалалтын
бүсийн ойн нөөц _________________ шоо метр.
Энэхүү гэрээгээр эзэмшүүлсэн ойн сангийн таксацын үзүүлэлт, эзэмшлийн ойн сангийн модны талбай, нөөц, ойн сангийн талбайн төрөл, ойн сангийн менежментийн төлөвлөгөөг 1, 2, 3, 4 дүгээр хавсралтаар тодорхойлов. Эдгээр хавсралт нь гэрээний салшгуй хэсэг мөн.
Хоёр.Сумын Засаг даргын Тамгын газрын хүлээх үүрэг
Сумын Засаг даргын Тамгын газар дараах уүрэг хулээнэ:
1.0йн сан эзэмшигчийн хууль тогтоомж хэрэгжуүлэлт болон гэрээ, менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож зөрчлийг арилгах арга хэмжээ авч байх.
2.Улс орны эрх ашигтай холбогдсон онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд ойн сан эзэмшигчийг эзэмшлийн ойн сангийн нутаг дэвсгэрт Ойн тухай хууль, бусад холбогдох заавар, журмын дагуу түлшний болон хэрэгцээний мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, мод үржүулгийн газар байгуулах, ойжуулалт хийх, хадлан авах гэх мэт ажлуудыг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангах;
З.Ойн сан эзэмшигчийн үйл ажиллагаанд бух талын дэмжлэг туслалцаа узүулэх;
4.Эзэмшлийн ойн санд туймэр, хөнөөлт шавьж, өвчин зэрэг гамшгийн xop уршгийг арилгахад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж, санхуүгийн туслалцаа үзүүлэх;
Гурав. Ойн санг эзэмшигчийн эрх, үүрэг
Ойн санг эзэмшигч нь Ойн санг гэрээгээр эзэмших журмын 20 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхийн зэрэгцээ дараах үүргийг хүлээнэ.
1.Ойн тухай болон байгаль орчныг хамгаалахтай холбогдсон бусад хууль тогтоомж, гэрээний үургээ чандлан сахих;
2.Эзэмшлийн ойн сангийн нөөц, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг сумын Засаг дарга, бусад байгууллага; албан тушаалтанд тогтоосон хугацаанд нь гарган өгөх;
З.Эзэмшлийн ойн санг түймэр, хөнөөлт шавьж өвчнөөс сэргийлэх ажлыг өөрсдийн хүчээр зохион байгуулж, түймэр гарсан үед шуурхай мэдээлэх, унтраах арга хэмжээ авах;
4.Эзэмшлийн ойн санд өөрийн хөрөнгөөр хайгуул судалгааны ажлыг мэргэжлийн аж ахуйн нэгжээр хийлгэж, энэ үндсэн дээр менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
5.Модны үр, тарьц, суулгацын байнгын нөөцийг бий болгох, гэрээнд зааснаар ойжуулалтын ажлыг гүйцэтгэж, урьд жилүүдэд тарьсан таримал ойг ойн санд шилжүулэн өгөх;
6.Эзэмшлийн ойн сангийн газар, ургамал, амьтны аймаг, бусад баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
7.Эзэмшлийн ойн сангаас хууль бусаар мод түлээ бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан гөрөө хийх явдалтай тэмцэж, гарсан зөрчлийг тухай бүр холбогдох байгууллагад мэдээлж арилгах арга хэмжээ авах;
8.Хуульд заасан хугацаанд ой зохион байгуулалтыг хийлгэж байх;
9.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
Ю.Гэрээ, менежментийн төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор гарган сумын Засаг даргад танилцуулж, үр дүнг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байх.
Дөрөв. Бусад зүйл
1.Тухайн үед гэрээнд тусгагдаагүй боловч нэмж оруулах, гэрээнд өөрчлөлт хийх шаардлагатай тохиолдолд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ;
2.Эрүүгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль, бусад эрх зүйн актууд болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад зохих хариуцлага ногдуулна;
З.Тухайн сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын байцаагчийн саналыг үндэслэн байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын ойн санг эзэмших гэрээг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр цуцлана.
4.Аж ахуйн нэгж, байгууллагын ойн санг эзэмших гэрээ нотариатаар батлуулсны дараа хүчин төгөлдөр болно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД:
__________________________ сумын
Засаг даргын Тамгын газрыг
төлөөлж
Албан тушаал _____________________________
Гарын үсэг ________________________________
Овог нэр _________________________________
________________________ аж ахуйн
нэгж,байгууллагыг төлөөлж
Албан тушаал ____________________________
Гарын үсэг ______________________________
Овог нэр ________________________________
Танилцаж зөвшөөрсөн: Байгаль орчны хяналтын Улсын байцаагч
Гарын үсэг __________________________
Овог нэр ___________________________
Текст томруулах
A
A
A