A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 1999 оны 11 дүгээр
тушаалын хавсралт
 
Ойн нөөцийн экологи- эдийн засгийн үнэлгээний аргачлал
1.Нийтлэг үндэслэл
1.1.0йн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгод нийцүүлэн түүнд экологи-эдийн засгийн үнэлгээ өгөхөд энэхүү аргачлалыг мөрдөнө.
1.2 Ойн нөөцийн экологи- эдийн засгийн үнэлгээ нь Монгол улсын Ойн тухай хууль, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулийн зорилгод нийцэн ойн нөөцийн байгаль, аж ахуй, эдийн засгийн үндсийг тодорхойлж ойн кадастрын нэг бүрэлдэхүүн хэсэг болно.
1.3 Энэхүү аргачлалын дагуу ойн нөөцөд үнэлгээ өгөх ажлыг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага удирдан гүйцэтгүүлнэ.
1.4 Үнэлгээний ажилд тавигдаж буй зорилго, мөнгөний ханш, модон материалын зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэн шаардлагатай гэж үзвэл үнэлгээний холбогдох норм, нормативын үзүүлэлтүүдийг тухай бүр ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төвлөрсөн хэлбэрээр шинэчлэн тогтоож байна.
1.5.0йн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ:
a. ойн бүх төрлийн модны нөөцийн үнэлгээ
б . ойн дагалт баялгийн үнэлгээ
в . ойн эдэлбэр газрын үнэлгээ
г . ойн бусад ашигт нөлөөллийн үнэлгээ
2.Модны нөөцийн эдийн засгийн үнэлгээ
           2.1.Ойн нөхөн үйлдвэрлэлийн нөхцөл, мод, модон материалын хэрэглээ- нийлүүлэлтийн одоогийн болон хэтийн чиглэл,ойн
нөөцийн хомсдол,  модон материалын тухайн үеийн зах зээлийн
үнийн түвшинтэй үндэслэн ойд ургаа модны нөөцөд эдийн засгийн
үнэлгээ өгнө.
               2.2.Ойн модны нөөцийн нэгжийн (нэг мЗ) эдийн засгийн үнэлгээг
(ү) дараахь аргаар тодорхойлно:
Y= R + 3       (1)
3 - модны нөөцийн жилийн  цэвэр өсөлтийн нэгжид ноогдох ойг нөхөн сэргээх, хамгаалах өртөг, мЗтөг.
R - ойн нөөц ашиглалтын нэгжийн рент, мЗтөг
2.3. Ойн модны нөөцийн жилийн цэвэр өсөлтийн нэгжэд ноогдох ойг нөхөн сэргээх, хамгаалах өртөг зардлыг /3/ дараахь аргаар тодорхойлно.
3= /С+Х*Ен/   /2/
С – Модны нөөцийн цэвэр өсөлтөнд ногдох ойн аж ахуйн арга хэмжээний зардал, м3/төг
Х – Модны нөөцийн цэвэр өсөлтөнд ногдох хөрөнгө, м3/төг
Ен – хөрөнгө оруулалтын нөхөж төлөгдөх үр ашгийн итгэлцүүр
2.4. ойн нөөц ашиглалтын явцад бий болох мод бэлтгэлийн нэмэлт орлого буюу рентийг дараахь аргаар тодорхойлно.
R = p-c                                                  /3/
Р – модон бүтээгдэхүүний жишмэл нэгжийн зах зээлийн үнэ, м3/ төг
С – мод бэлтгэлийн нэгжийн нийт өртөг /нормативт ашгийг оруулсан/, м3/төг
2.5. Модон бүтээгдэхүүний жишмэл нэгжийн зах зээлийн үнэ /р/-г бэлтгэсэн модны хэрэглээний гарцын нормативын дагуу тооцно.
Р = 0.38 * рз + 0.89 рт                      /4/
Рз – 1 м3 зүсмэл материалын зах зээлийн үнэ, төгрөг
Рт – 1 м3 түлшний модны зах зээлийн үнэ
2.6. Мод бэлтгэлийн нэгжийн нийт өртгийг /с/ дараахь аргаар тодорхойлно
С = Ө – Г + Ан                     /5/
 
Ө – мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн мод бэлтгэх, ялгах, зүсмэл үйлдвэрлэх үйл ажиллагааны бүрэн өөрийг өртөг, м3/төг
Г – ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр м3/төг
2.7.Мод бэлтгэлийн үйлдвэрийн тухайн жилийн нэгжид ногдох нормативт ашгийг /Ан/ өртгөөс тодорхой хувиар тооцно.
Ан = Ө * а                            /6/
А- мод бэлтгэлийн үйлдвэрт байж болох ашгийн норм
/тухайн үйлдвэрийн төсөлд өөрөөр тусгаагүй бол ашгийг нормыг 15-22 хувиар авна./
2.8. Модны нөөцийн үнэлгээнд өсвөр, дундаж насны модыг нас гүйцсэн модонд шилжүүлж, нийт модны нөөцийн үнэлгээг /Үм/ түүний шинж чанарын үзүүлэлтүүдийн дагуу дараах аргаар тодорхойлно.
 

 

 

T   Mt * Y
Ум= £ _---------------------- * Kl*K2*K3*K4 * K5 * Кб *K7    (7)
t = 0 (l+e )fc
Mt- ойн  талбай дахь тухайн насны ангилалд  хамрагдах модны нөөц, мян. мЗ
T- тухайн насны модны нөөцөд ашиглалт
явуулах хугацаа, жил t  -тухайн модны нөөцийн нас,
e - хугацааны хүчин зүйлийн хөнгөлөлтийн итгэлцүүр ( хэлбэлзэл  нь 0 . 02 -0 . 08 , дундаж  нь 0 . 05 )
Хугацааны хүчин зүйлийн итгэлцүүрийг энэхүү аргачлалын нэгдүгээр хавсралтад зааснаар авна.
Kl -Ойн нөөцийн үнэлгээ, төлбөрийн мужийн ялгааны итгэлцүүр,
K2- Мод тээврийн зайны ялгааны итгэлцүүр ,
K3 -Модны үүлдэр, төрлийн ялгааны итгэлцүүр ,       
K4- Ойн хэсэглэлийн талбайн итгэлцүүр ,
K5- Модны дундаж эзэлхүүний итгэлцүүр ,
Кб- Модны таваарлаг чанарын итгэлцүүр ,
K7- Модны хэрэгцээний гарцын ялгааны итгэлцүүр
З.Ойн дагалт баялгийн эдийн засгийн үнэлгээ
3 .1. Ойн дагалт баялагт:
а.      төрөл бүрийн жимс, жимсгэнэ
б.      ойн мөөг
в.       самар
г . давирхай, хусны шүүс , гэх мэт зүйл багтана.
3.2.Ойн тухайн дагалт баялгийн нэгжийн үнэлгээг түүнийг бэлтгэх нормативт зардал (Зд) болон зах зээлийн үнийн түвшинтэй (Үн) зэрэгцүүлэн (Чд) тодорхойлно.
Чд= Ун - Зд         (8)
Ойн дагалт баялгийг бэлтгэх нормативт зардлын талаар тодорхой мэдээ, материалгүй нөхцөлд түүний оронд тухайн дагалт бүтээгдэхүүний мөрдөж буй бэлтгэлийн үнийг хэрэглэж болно.
3.3. Ойн дагалт баялгийн нөөцийн эдийн засгийн үнэлгээг (Үд) дараах аргаар тодорхойлно.
Үд=  Чд * D       (9)
Үд- дагалт баялгийн тухайн төрлийн нэгжийн үнэлгээ , төг D- тухайн төрлийн дагалт баялгийн хэмжээ, кг
4.       Ойн эдэлбэр газрын үнэлгээ
4.1. Ойн эдэлбэр газрын үнэлгээг (Үг) тухайн талбайд бүрдүүлж болох модны болон дагалт баялгийн нөөцийн боломжит дээд хэмжээний дагуу дараах аргаар тодорхойлно.
Yr= ma* ( Mo * Үм+До * Үд )      (10)
Mo, До -тухайн ойн талбайд өсгөж бүрдүүлж болох ашиглалтын насны модны нөөцийн болон дагалт баялгийн боломжит дээд хэмжээ,
5.      Ойн ашигт нөлөөллийн үнэлгээ
                                                   5.1. Ойн ашигт нөлөөлөлд түүний хөрс хамгаалах, yc чийгийг зохицуулах  болон  aгаарыг  эрүүлжүүлэн,  цэвэршүүлэх  шинж чанарууд багтана.
                                                          5.2. Ойн хөрс хамгаалах ашигт нөлөөллийн эдийн засгийн
үнэлгээг (Yx) тухайн бүсэд орших хөдөө аж ахуйн здзлбэр газрын
үнэлгээний өсөлтийг харгалзан дараахь аргаар тодорхойлно.
S * Чх
Үх--------------------------------------------------------------- (11)
e    '
 
Чх- ойн бүсэд орших хөдөө аж ахуйн 1 га эдэлбэр газрын нэмэлт    орлого, төгрөг
S - хөрс хамгаалах ойн талбай,га
Б.З.Ойн yc, чийгийг зохицуулах ба хамгаалах ашигт нөлөөллийн эдийн засгийн үнэлгээг (Yy) усны нөөцийн нэмэгдэл орлогын өсөлтөөр тодорхойлно.
Yo * Чу
үү=---------------------------------      (12)
So
Yo- ойн бүсэд орших хөрсний усны өсөлт, мЗ
Чу- 1мЗ усны нөөцийн үнэлгээ, төгрөг
So- тухайн нутгийн ойрхогийн түвшин, %
5.4. Ойн агаар эрүүлжүүлэн, цэвэршүүлэх ашигт нөлөөллийн үнэлгээг   (Үэ) модны   нөөцийн   нэгжийн   ялгаруулах хүчилтөрөгчийн дундаж нормативыг (KT) нийт нөөцийн хэмжээнд харьцуулан хүчилтөрөгчийн зах зээлийн үнийн түвшинтэй ( Y кт) уялдуулан дараахь аргаар тодорхойлоно.
Үэ = KT * Mo *Үкт     (13)
 
6. Ойн нөөцийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ
6.1         Ойн нөөцийн экологи- эдийн засгийн нийт үнэлгээ нь модны нөөц,  дагалт баялаг,  ойн эдэлбэр газар болон ойн ашигт нөлөөллүүдийн үнэлгээний нийлбэрээс бүрдэнэ.
Үо=Үм+Үд+Үг+Үх+Үу+Үэ                                                         (14)
6.2            Мэдээлэл, норм-нормативын зохих баазыг бүрдүүлж бий болгох хүртэл ойн ашигт нөлөөллийн үнэлгээ(Үх+ Yy+ Үэ)-г онцгой бүсийн ойд модны нөөцийн үнэлгээг 3 дахин, хамгаалалтын бүсийн ойд 2 дахин, ашиглалтын бүсийн ойд 1 дахин өсгөсөнтэй тэнцүүлж  авна.
7 . Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг хэрэглэх хүрээ
7.1.0йн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг дараах зориулалтаар ашиглана:
а.        улсын ойн нөөцийг мөнгөөр илэрхийлж үндэсний баялагт
бүртгэх ,
б.           ойн  нөөцийн хомсдолын түвшинд өртгийн үнэлгээ өгч, салбарын макро  эдийн  засгийн  болон  тогтвортой  хөгжлийн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэн тооцох,
в.           ойн нөөцийн ашиглалтын   төлбөр,  нөхөн төлбөрийн тарифыг үндэслэлтэй тогтоох,
г.            ойн нөөцийг түрээслэх нөхцөлд түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болгох,
д.           ойн нөөцөд учирсан төрөл бүрийн хохирлын хэмжээг тооцох,
ж.          'ойн  нөөцийн  эзэмших  газрыг  ойн  аж  ахуйн  бус зориулалтаар (хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, зам зэрэгт) олгох өртөг, үр ашгийг тооцоход ашиглах,
з.           ойн зохион байгүулах ажлын үндэслэлийг дээшлүүлэх зэрэг байна.
 
 
 
-------------оОо---