- Нүүр
- Сайдын тушаал
- СУМ, АЙМАГ, НИЙСЛЭЛД БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчны сайдын 1999 оны 44 тоот тушаалын хавсралт
СУМ, АЙМАГ, НИЙСЛЭЛД БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь сум, аймаг, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сангийн мэдээ баримтыг бүрдүүлэх, нэгтгэн дүгнэх, дамжуулах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Сум, аймаг, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх / тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн газар, газрын хэвлий, тэдгээрийн баялаг, ой, ус, ургамал, амьтан, агаарт хийсэн ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээний ажлын тайлан, нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээ баримтаас бүрдэнэ.
1.3.Тухайн сум, аймаг, нийслэлийн Засаг дарга мэдээллийн санг эрхэлнэ.
1.4.Сум, аймаг, нийслэлийн мэдээллийн сан нь байгаль орчны улсын мэдээллийн төв санг, сумын байгаль орчны мэдээллийн сан нь аймгийн байгаль орчны мэдээллийн санг тус тус бүрдүүлнэ.
1.5.Мэдээллийн сан нь байгаль орчны улсын төв сан бүрдүүлэх журмын 3 дугаар бүлгийн 24 дүгээр заалтад үндэслэн, мэдээллийн төв сангаас мэргэжлийн удирдлага, технологи, аргазүйгээр хангагдана.
1.6.Мэдээллийн сан нь тухайн сум, аймаг, нийслэлийн байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох, түүнд байгаль орчны бохирдол, доройтол болон, байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, хомсдлын байдалд үнэлгээ өгөх, байгаль орчны бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг боловсруулж, хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэгцээт мэдээллээр хангах боломжийг бүрдүүлнэ.
Хоёр. Мэдээллийн санг бүрдүүлэх
2.1.Мэдээллийн санг бүрдүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан холбогдох жагсаалтыг мөрдлөгө болгоно.
2.2.Мэдээллийн сангийн мэдээ, тоон өгөгдлүүд, сэдэвчилсэн газрын зургийн, бичмэл, хүснэгт зэрэг хэлбэртэй байна. Сумаас байгаль орчны мэдээллийн төв санд авах мэдээ нь бичмэл тайлан хэлбэрээр, аймаг, нийслэлийн мэдээ нь сүлжээгээр авч байхаар боломжтой, файл хэлбэрээр байна.
2.3.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлгийн 28 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 4 дэхь заалтын дагуу байгаль хамгаалагч нар хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлт, ажиглалтын мэдээг мэдээллийн санд төвлөрүүлнэ.
2.4.Мэргэжлийн байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар бүлгийн 30 дугаар зүйлийн 6, аж ахуйн нэгж, байгууллага 31 дүгээр зүйлийн 3, 5 дахь заалтын дагуу хариуцсан нутаг дэвсгэрийн байгалийн баялгийн өөрчлөлт, ажиглалтын мэдээг мэдээллийн санд өгнө.
2.5.Сум, аймаг, нийслэлийн Засаг дарга, эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн байгаль орчныг хамгаалах талаархи хяналтыг зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч хяналтын мэдээг мэдээллийн санд тусгана.
2.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байгаль орчин, байгалийн баялгийн холбогдолтой судалгаа шинжилгээний тайлан, зураг, бусад мэдээллийг зохих шатны Засаг дарга худалдан авч болно.
2.7.Сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нар байгалийн бүх төрлийн баялаг ашигласны төлбөр татварыг хууль тогтоомжийн дагуу тооцож, орон нутгийн төсвийн орлогыг төвлөрүүлсэн дүн, тайлан, мэдээг сум, аймаг, нийслэлийн мэдээллийн санд тусгана.
2.8.Сум, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага орон нутгийн төсвийн хөрөнгө, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байгаль орчны холбогдолтой судалгаа шинжилгээний ажлын тайлан, мэдээ, баримт, зураг, бүртгэл зэргийг мэдээллийн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
2.9.Сум, аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа химийн хортой бодисын мэдээ, баримтыг химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасан ангилалаар онцгой хортой, хортой, бага хортой гэж ангилан, данс бүртгэл хөтөлж, уг хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийг байгаль орчны төв санд оруулна.
2.10.Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд байгаль орчны талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, энэ талаар гаргасан захирамж, шийдвэрийнхээ хэрэгжилтийн тайлан, мэдээг мэдээллийн санд тусгуулах бөгөөд нийслэлийн мэдээллийн санг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх эдийн засаг, төлөвлөлтийн байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн хариуцаж бүрдүүлнэ.
2.11.Сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нар байгаль хамгаалах тухай хуулийн 6 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 1, 2, 3 дугаар заалтын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хуулийн 30 дугаар зүйлийн 9 дүгээр заалтын дагуу байгалийн нөөц газар, дурсгалт газрын мэдээг бүрдүүлж мэдээллийн төв санд төвлөрүүлнэ.,.
3.1.Байгаль хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дүгээр заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 2 дугаар хэсгийн 3 дахь заалтын дагуу сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны төлөв байдал, мэдээллийн санд байх мэдээллийг эанэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу бүрдүүлж, тайланг энэ зүйлийн 5 дугаар заалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, төрийн захиргааны төв байгууллагад заасан хугацаанд нь ирүүлнэ.
3.2.Сумын байгаль орчны хамгаалагч, мэдээллийн сан хариуцагч нар байгаль орчны мэдээллийн сангийн мэдээллийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ны дотор сумын Засаг даргад өгч, сумын Засаг дарга уг мэдээллийг нэгтгэн дүгнэж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, 11 дүгээр сарын 15-ны дотор аймгийн санхүү эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн бодлого, байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ирүүлнэ.
3.3.Аймгийн мэдээллийн сангийн мэдээг бүрдүүлэх, нэгтгэн дүгнэх, дамжуулах ажлыг аймгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн гүйцэтгэж, мэдээллийн сан бүрдүүлэлтийн тайлан, мэдээг 12 сарын 01-ний дотор аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, 12-р сарын 31-ний дотор байгаль орчны асуудлыг эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.4.Нийслэлийн мэдээллийн санд мэдээ бүрдүүлэх, нэгтгэн дүгнэх, дамжуулах ажлыг нийслэлийн Засаг даргын дэргэдэх эдийн засаг, төлөвлөлт, байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан гүйцэтгэж, мэдээллийн сангийн мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, 12 дугаар сарын 31-ний дотор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.5.Байгаль орчны мэдээллийн төв санд ирүүлэх мэдээний жагсаалтад орсон БОХА, БОХ1-12 маягтын статистик мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр заасан хугацаанд ирүүлнэ..
4.1.Мэдээллийн санд бүрдүүлсэн мэдээгээр орон нутгийн болон төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн төсөвт байгууллагуудад үнэ төлбөргүй үйлчилнэ.
4.2.Мэдээллийн санг эрхэлж байгаа байгууллага мэдээг, түүний ач холбогдол, бэлтгэхэд гарсан зардлыг үндэслэн үнэ тогтоох бөгөөд орон нутгийн захиргаа болон төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн төсөвт байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг мэдээллээр үйлчлэх асуудлыг сум, аймаг, нийслэлийн Засаг дарга зохицуулна.
4.3.Мэдээллийн сангийн мэдээг судалгаа шинжилгээний ажил хийх, лавлагааны мэдээлэл бэлтгэх болон бусад хэлбэрээр ашиглахдаа сум, аймаг, нийслэлийн мэдээллийн санг эрхэлж буй байгууллагын нэрийг заавал эх сурвалж болгон дурьдаж байна.
4.4.Мэдээллийн сангийн мэдээг ашиглах эрхийг тухайн сум, аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга хяналт тавина.
4.5.Иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага мэдээг ашиглахдаа энэ журмын 5 дугаар зүйлийн заалтуудыг биелүүлэхээс гадна мэдээг тухайн мэдээллийн сангийн эрхлэгчээс зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор бусдад дамжуулах, ашиглуулах, худалдах, өөрчлөхийг хориглоно.
4.6.Мэдээллийн сан нь улсын мэдээллийн төв сан, бусад дэд болон төрөлжсөн мэдээллийн сангуудтай шаардлагатай мэдээг харилцан солилцох бөгөөд мэдээ өгсөн иргэн, байгууллага мэдээгээр үйлчлүүлэх давуу эрхтэй.
4.7.Мэдээллийн төв санд жил бүр ирүүлж байх мэдээний жагсаалтад ороогүй мэдээг сум, аймаг, нийслэлийн мэдээллийн сангууд өөрсдийн санд суурь мэдээ болгон баяжуулж ашиглана.
4.8.Мэдээллийн сангийн орлогыг тухайн шатны Засаг дарга захиран зарцуулах, зохицуулах бөгөөд зохих шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга хяналт тавина.
4.9.Мэдээллийн сангийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар тогтоолгох бөгөөд уг үйлчилгээнээс олсон орлогын зохих хувийг төв мэдээллийн сан бүрдүүлэх журмын 17-р зүйлийн эхний хэсэгт зааснаар, уг журмын 9 дүгээр зүйлд дурьдсан мэдээ, баримтыг худалдан авахад зориулан зарцуулж болно.
5.1.Анхдагч мэдээ бүрдүүлж өгсөн сум, аймаг, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сан уг мэдээний үнэн зөв байдлыг бүрэн хариуцаж, эх мэдээнд засвар өөрчлөлт оруулах, шинэчлэх эрх эдэлнэ.
5.2.Мэдээллийн сангийн мэдээ, өгөгдлүүдэд засвар, өөрчлөлт оруулах тохиолдолд холбогдох мэдээллийн санг эрхэлж байгаа сум, аймаг, нийслэлийн тухайн мэдээлэл бүрдүүлж өгсөн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авна.
5.3.Мэдээллийн санд мэдээлэл өгөх төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, судалгаа шинжилгээ, туршилт ажиглалт эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.4.Сум, аймаг, нийслэлийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэнг, тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.
5.5.Мэдээллийн сан эрхэлж байгаа сум, аймаг, нийслэлийн, мэдээллийн сангийн ажилтан мэдээний хадгалалт, нууцлалтыг хариуцна. Зөрчил гаргасан байгууллага ажилтанд зохих хууль тогтоомжийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.6.Мэдээллийн санд энэ журамд заасны дагуу мэдээлэл өгөх болон мэдээллээр үйлчлүүлэхтэй холбогдсон маргааныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч талууд гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ..
Текст томруулах
A
A
A