A

A

A

Бүлэг: 1979
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН 1999 ОНЫ 103 ДУГААР  ТУШААЛЫН ХАВСРАЛТ
 
ТАРВАГА АГНАХ, АРЬС БЭЛТГЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Ан агнуурын тухай Монгол улсын хуулийн дагуу үйлдвэрлэл, ахуйн болон тусгай зориулалтаар тарвага агнах, тарваганы арьс бэлтгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.Аливаа зориулалтаар тарвага агнах, барих иргэн нь Ан агнуурын хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй, ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхтэй, ангийн бууны албан татварыг төлсөн, улсын бүртгэлд хамрагдсан, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байна.
Хоёр.Тарвага агнах, арьс бэлтгэх
6.1.Үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнаж, арьс бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн сумын Засаг даргаас эрх олгосон албан тушаалтантай гэрээ байгуулж, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар хянуулсны үндсэн дээр зөвхөн сумын Засаг даргаар батлуулна. Тарвага агнах, арьс бэлтгэх, эрүүл ахуйн шаардлага хангасан арга технологоор мах, өөх тосыг нь ашиглах бэлтгэлийг бүрэн хангасан, Ан агнуурын хууль тогтоомжийн ямар нэгэн зөрчилгүй аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж гэрээ байгуулна.
6.2.Үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнаж, арьс бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 2-т заасан болзлыг хангасан иргэнийг анчнаар авч ажиллуулах бөгөөд тарвага агналтад ажиллах нийт хүмүүс нь тарвага агнах, өвчих, арьс тосонд анхан шатны боловсруулалт хийх, ангийн буу сумтай харьцах арга барил, дадлагыг эзэмшсэн байна.
6.3.Үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнах аж ахуйн нэгж байгууллага нь тарвага агналтын ажлыг бригадын хэлбэрээр зохион байгуулна. Анчдын бригад нь тодорхой ажил үүргийн хуваарь бүхий 4-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
6.4.Үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнаж арьс бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь гэрээгээр агнах тарваганы төлбөр, хураамжийг тухайн сумын төсвийн дансанд урьдчилан бүрэн төлсөн байна.Тарваганы төлбөр, хураамжийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй, гэхдээ тарвага агнуурын хугацаанд уг төлбөр, хураамжийг гүйцээж төлөх найдвартай аж ахуй нэгж, байгууллага, иргэдээр 50-иас доошгүй хувийн урьдчилгааг төлүүлж үлдэх хэсгийг агнуурын хугацаанд бүрэн төлж барагдуулах баталгаа гаргуулан энэ талаар гэрээнд тодорхой тусган сумын Засаг даргаар батлуулан агналт хийж болно.
6.5.Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх арьсны тооноос хамаарч гэрээний хүчинтэй байх хугацааг харилцан адилгүй тогтоох ба нэг анчны агнах тарваганы тоо 20 хүртэл хоногийн хугацаанд 200, 30 хүртэл хоногт 300, түүнээс дээш хугацаанд 400-гаас доошгүй байхаар тооцож гэрээнд тусгана.
6.6.Бригадын хэлбэрээр тарвага агнаж, арьс бэлтгэж байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэн нь тарваганы гэдэс дотор, бусад хаягдлыг ил задгай хаяхгүйгээр нүх ухаж дарна.
6.7.Үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнаж арьс бэлтгэж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоногт багтаан гэрээгээ дүгнүүлж төлбөр, хураамжийн эцсийн тооцоог хийж дуусгасан байна.
6.8.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан тарваганы арьсыг хот, суурин газарт оруулах, худалдаалах, экспортод гаргах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн сумын Засаг даргын тамгын газраас уг арьс нь зохих журмын дагуу бэлтгэгдсэн, төлбөр хураамжийг төлсөн эсэх талаар тодорхойлолт, санхүүгийн баримтыг авсан байна.
7.1.Ахуйн зориулалтаар тарвага агнах иргэн нь тухайн сумын Засаг даргаас "Ан агнах, загас барих эрхийн бичиг" олгох эрх олгосон албан тушаалтанд зохих хураамжийг төлж эрхийн бичигт заасан тооны тарвагыг дурдсан  газар, хугацаанд Ан агнуурын хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслэлээр агнана.
8.1.Тусгай зориулалтаар тарвага агнах гэдэгт судалгаа шинжилгээ, соёл урлаг, сургалтын болон тарваган тахал өвчний идэвхитэй голомт бүхий газарт тарваганы эпизотологийн шинжилгээ, сийрэгжүүлэлт, устгалт хийх, нутагшуулах зорилгоор тарвага агнах, барих үйл ажиллагааг хамааруулж ойлгоно.
8.2.Тусгай зориулалтаар тарвага агнах, барих тусгай зөвшөөрлийг уг ажлыг эрхлэн гүйцэтгүүлж буй сургалт, шинжилгээ, соёл урлагийн байгууллагын удирдлагын албан ёсны хүсэлт, ажлын удирдамжийг үндэслэн зохих төлбөр, хураамжийг төсвийн орлогын дансанд төлүүлсний үндсэн дээр аймаг, сумын Засаг дарга, Байгаль орчныг хамгаалах албанаас албан тоотоор олгоно.
8.3.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нутагшуулах, гоц халдварт өвчний голомтыг устгах зориулалтаар тарвага агнах, барихад төлбөр, хураамжаас чөлөөлнө.
8.4.Тарваган тахал өвчний голомт бүхий газарт тарваганы эпизотологийн шинжилгээ, сийрэгжүүлэлт, устгал хийхээс бусад тохиолдолд тусгай зориулалтаар нэг удаа агнах, барих тарваганы тоо 5 толгойгоос илүүгүй байна.
8.5.Тарваган тахал өвчний идэвхитэй  голомт бүхий газарт тарвага агналтыг хориглох, хязгаарлах, устгал хийх асуудлыг зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэнэ.
Гурав.Бусад зүйл