- Нүүр
- Сайдын тушаал
- АХУЙН БОХИР УС ХАЯХ ЦООНОГИЙГ ДОТОРЛОЖ АШИГЛАХ ЖУРАМ /БОАЖС, СС-ын хамтарсан 2018 оны А/70/56 тоот тушаалаар хүчингүй болсон/
/БОАЖС, СС-ын хамтарсан 2018 оны А/70/56 тоот тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчны сайд, сангийн сайдын хамтарсан 1995 оын 169/170 тоот тушаалын хавсралт
Ахуйн бохир ус хаях цооногийг доторлож ашиглах журам
1. Усны тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорйлгоор унд ахуйн усны эх булгийн эрүүл ахуйн бүсээс гадагш хамгаалалтын бүc дотор орших бохир уc татуургын сүлжээнд xoлбогдоогүй ус ашиглагчдын (иргэн, аж ахуйн нэгж, байгууллага) ердийн жорлон, ахуйн бохир ус хаях цооногийн (цаашид "цооног" гэх) байршлыг тогтоох, цооногийг доторлох, тохижуулах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг мөрдөнө.
2. Иргэн аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах гэрээ байгуулахын өмнө цооногийн байршлыг тогтоож, доторлогоо, тохижуулалтыг хийж, тээврийн хэрэгслийн зогсоолыг хатуу хучилттай болгож, гадаргын урсац зайлуулах суваг татсан байна.
3. Доторлож тохижуулсан цооногийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг сум, дүүргийн байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллага олгоно.
4. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагууд энэ журмын биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулна.
5. Ашиглагч цооногийн хэвийн, найдвартай ажиллагааг тогтмол хангах үүргийг хүлээнэ.
6. Тухайн газар нутгийн онцлог, хөрсний бүтцээс шалтгаалан цооногийн ёроол, ханаар ус нэвтрэхгүй тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй бол цооногийн доторлогооны материалыг энэ журамд зааснаас өөрчилж болно.
Хоёр. Цооногийн байршил, тохижуулалтанд тавих шаардлага
7. Цооногийг гэр, сууц, алхлын байшингаас 10 м-ээс доошгүй зайд газрын байршлын доод талд салхины ноёлох чиглэлийг харгалзан байрлуулна.
8. Цооногийг бохир ус татаж соруулах зориулалтын хөсөг, техник хэрэгсэл хүрч очих боломжтой газарт байрлуулна.
9. Цooнoг нь тухайн yc ашиглагчийн нэг жил хүртэлх хаягдал бохир усыг багтаах эзэлхүүнтэй ялаа, шавьж орохооргүйгээр хийгдсэн байна. Цооногийн эзлэхүүнийг тооцоход хаях бохир үсны хэмжээ, бохир усыг татаж зайлуулах хугацаа, гэнэтийн оссл, аваарын үед гарах бохир усны хэмжээг харгалзана.
10. Цооногиин гадна талыг гэрэлтүүлж, цооногоос сууц, байшин хүртэл зам тавьж, цооногийн амсрыг таг сараалжтай болгож ашиглахад тохиромжтой байхаар тохижуулна.
11. Цооногийн орчны нөхцлөөс хамааруулан эргэн тойрныг тэгшлэх, бороо, хурын ус чийг шүүрч нэвтрэхээс сэргийлэх, шаардлагатай бол хатуу хучилт хийнэ.
Гурав. Цооногийн доторлогоонд тавих шаардлага
12. Цооногийг төмөр бетон, бетон зэрэг ус нэвчихгүй материалаар доторлоно. Доторлогооны зузаан нь цементийн марк (400-гаас доошгүй), бетоны марк, бэлтгэх технологи цооногийн гүн, эзлэхүүн, хөрсний усны байршлын гүнээс хамаарч 10 см-ээс багагүй байна.
13. Хоногт 5 шоометрээс их бохир ус хурммтлагдах том цооногийн доторлогоог батлагдсан зураг төслөөр хийнэ.
14. Цооногийн доторлогооны гадна талын хөрсний устай харьцах хэсгийг ус нэвтрэхгүйгээр хамгаалсан байна.
15. Цооногийн доторлогоог модоор хийхийг хориглоно.
Дөрөв. Цооногийн ашиглалт бохир усыг татаж зайлуулах
16. Цооногийн эзлэхүүмий 70-80 хувь дүүрсэн үед зориулалтын техник хэрэгсэлээр соруулж. тогтоосон цэгт зайлуу^лж хаяна.
17. Цооногт хатуу хог хаягдал хаяхыг хориглоно.
18. Цооног, түүний орчимд жил бүр тогтоосон хугацаанд хортон, шавьжны устгал хийнэ.
19. Сум дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан цооногийн ашиглалт, хэвийн найдвартай ажиллагааг жилд нэгээс доошгүй удаа шалгаж, цооногийн доторлогоо хагарч гэмтэн хөрс, усанд бохирдол үзүүлсэн тухай бүрт бохир ус хаяхыг нэн даруй зогсоох, цооногийг засварлуулах болон цаашид ашиглахыг бүрмөсөн хориглоно.
20. Ус ашиглагч энэ журмын шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтан Баигаль орчныг хамгаалах тухай болон усны тухаи хууль тогтоомжмйн холбогдох заалтын дагуу хариуилага хүлээлгэж арга хзмжзэ авна.
Цооногийг ашиглалтад орүулах зөвшөөрөл
Ашиглагчийн нэр
|
Цооногийн багтаамж /м3/
|
Цооногийг ашиглаж эхлэх хугацаа
|
Цооногийн доторлогооны хийц материал
|
Доторлогооны ёроолын зузаан /см/
|
Доторлогооны ханын зузаан /см/
|
Доторлогооны бетоны марк
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
Цооногийн доторлогоог шалгаж ашиглах:
зөвшөөрөл олгосон _______________________________
/албан тушаал, гарын үсэг/
Ашиглагч _______________________________________
Текст томруулах
A
A
A