- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮН АМЫН УНД АХУЙН УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ХАМГААЛАЛТЫН БОЛОН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМ
Байгаль орчны сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 167/335/А/171 тоот тушаалын 1-р хавсралт
ХҮН АМЫН УНД АХУЙН УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ХАМГААЛАЛТЫН БОЛОН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Хүн амын унд ахуйн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийн улмаас хомсдох, бохирдох, чанар найрлага өөрчлөгдөхөөс хамгаалах зорилгоор хамгаалатын болон эрүүл ахуйн бүс тогтооно.
1.2. Усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс /цаашид "хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс" гэх/-ийг усны эх үүсвэрийн бохирдох, хомсдох нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргийг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргын шийдвэрээр тогтоож энэхүү дэглэмийг мөрдүүлнэ.
1.3. Энэхүү дэглэмийг тус улсын нутаг дэвсгэрт орших иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөх бөгөөд барилга байгууламжийн байршил тогтоох, зураг төсөл зохиох, ус хангамжийн эх үүсвэрийг сонгон авах, ашиглахад мөрдөнө.
1.4. Усны эх үүсвэрт хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоогдоогүй, тогтоох нөхцөл, боломж хангагдаагүй эсхүл бүсийн дэглэм зөрчигдөж байвал түүнийг үн амын унд ахуйн ус хангамжийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
1.5. Хамгаалалтын бүсийн заагийг газрын доорх усны эх үүсвэрт газрын хөрсний шинж чанар, гидрогеологийн нөхцөл, гүний усны урсгалын чиглэл, шавхалт ашиглалтын үеийн түвшний бууралт, гадаргын усны олон жилийн урсацын хэмжээг харгалзан аймаг, нийслэлийн байгаль орчин, эрүүл ахуйн халдвар судлалын болон мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийш үндэслэн тогтооно.
1.6. Хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчвөл "Байгаль хамгаалах тухай", "Эрүүлийг хамгаалах тухай", "Уснб тухай" хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.
Хоёр. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс
2.1. Төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэр, ус шахуургын өртөө, усан сан, ус татах, цэвэрлэх, халдваргүйжүүлэх байгууламж, ус авах төхөөрөмжийн дамжуулах хоолой, ус түгээх цэгт хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтооно.
2.2. Төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрт газрын гадаргад ойр байрлалтай буюу хөрсний ус хялбар нэвтрэх уст үеэс авч ашиглавал 500 метрээс доошгүй зайд, хөрсний уснаас сайтар хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 100-200 метрээс доошгүй зайд хамгаалалтын бүс тогтооно.
2.3. Төвлөрсөн ус хангамжид урсгал уснаас шууд тэжээгдэх худгийн усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийн заагийг мэргэжлийн байгууллагшын дүгнэлтийг үндэслэн 500 метрээс доошгүй зайд тогтооно.
2.4. Төвлөрсөн ус хангамжид урсгал усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийг ус хангамжийн хэлбэрээс хамаарахгүйгээр урсгалын дээд талд 40-65 км байхаар тогтоож, урьдчилан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Нийт урт нь 40 км-ээс хэтрэхгүй урсгал усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглавал ус хураах талбайг бүхэлд нь хамааруулан хамгаалалтын бүс тогтооно.
2.5. Төвлөрсөн ус хангамжийн унд ахуйн түгээгүүрийн төв шугам хоолойн тэнхлэгээс хоёр тийш 20 метрт хамгаалалтын бүс тогтооно.
2.6. Төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн орчимд 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.
2.7. Усны эх үүсвэрийг байнгын хатуу хяналт, хамгаалалтад байлгахын тулд эрүүл ахуйн бүсийн хатуу дэглэмийг ус хангамжийн худгийн тэнхлэгээс 50 метрт тогтооно. Тухайн нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан байгаль орчин болон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын санал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрүүл ахуйн бүсэд хатуу дэглэм мөрдүүлж болно.
Гурав. Төвлөрсөн бус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс
3.1. Хот тосгон бусад суурин газрын төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн орчимд хамгаалалтын бүсийг 50 метрээс доошгүй зайд тогтооно.
3.2. Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийн хатуу дэглэм тогтоохыг мэргэжлийн байгууллага болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн засаг дарга шийдвэрлэнэ.
Дөрөв. Төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм
4.1. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
а/ ус хангамжийн эх үүсвэрийг хэвийн ажиллуулах:
б/ бүсийн дотор байрлаж байгаа бохир усны цооног, бие засах газрын хөрсөнд бохир ус, ялгадас шингээхээс хамгаалан доторлож, бохир тээвэрлэх хэрэгслийн зогсоолыг ус нэвтрүүлэхгүйгээр бетондож тохижуулах:
в/ ашиглалтын шаардлага хангахгүй бие засах газар, бохир усны цоног, байгууламжийг ариутган цэвэрлэж, дарж булах:
г/ гадаргын урсац зайлуулах суваг байгуулах:
д/ ус хөрсийг бохирдуулах нөлөө бүхий хөнөөлт мэрэгчтэй тэмцэх устгах:
е/ үйлдвэр ахуйн гаралтай өохир ус зайлуулах зайлшгүй шаардлага гарвал зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэж, халдваргүйжүүлэн хаях бөгөөд ийм боломжгүй бол бүсээс гадагш, тохижуулсан цэгт зайлуулах:
ё/ усны эх үүсвэрийн гидрогеологийн нөхцөлөөс шалтгаалан хамгаалалтын бүсэд бусад нэмэлт арга хэмжээ авч болно.
4.2. Хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:
а/ газрын өнгөн хөрсийг эвдрэл, элэгдэлд оруулах:
б/ ашиглагдахгүй болсон худаг, цооногийг дарж устгахгүй орхих:
в/ нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис болон бусад бохирдуулах зүйлсийг ил задгай хадгалах:
г/ ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барих, мал угаах цэг, сүү тосны үйлдьэр, шатахуун түгээх цэг гэх зэргийг байршуулах:
д/ үйлдвэр ахуйн бохир ус, хог хаягдал хаях, орчныг бохирдуулах:
е/ хөнөөлт шавьж, мэрэгчтэй тэмцэхдээ байгаль орчин, эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагаас зөвшөөрөхгүй бодис, арга технологи хэрэглэх:
4.3. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
а/ ус хангамжийн эх үүсвэр нь нам доор буюу налуу газарт байрласан бол газрын дээд талаар урсац зайлуулах суваг татах:
б/ ус эх үүсвэрийг ашиглах зориулалттай барилга байгууламжийн бохир ус зайлуулах системд холбоно. Хэрэв ийм боломжгүй бол бохир усны цооног, бие засах газрыг дэглэмийн хязгаараас гадна байрлуулах:
в/ ус хангамжид зориулсан ашиглаагүй худгийг бат бэх таглаж явцдаа битүүмжлэх буюу ашиглахгүй бол дарах, устгах::
г/ ус хангамжийн барилга байгууламжид өргөтгөх, засварлах ажил хийхдээ байгаль орчин, эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагаар батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх:
4.4. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хатуу дэглэмийн эргэн тойрон торон хашаа байгуулан байнгын харуул манаатай байлгаж, гэрэлтүүлж, талбайг тэгшлэн зүлэг, мод тарих бөгөөд худаг усан сангийн таг салхивчийг битүүмжлэн авсаархан нээх, эвдэх, боломжгүй болгоно.
4.5. Эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:
а/ ус хангамжийн салбарт ажиллагсад болон бусад хүмүүс байнга оршин суух, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх:
б/ ус хангамжийн байгууллагад ажиллагсад, хяналтын байцаагчид болон нэвтрэх эрх бүхий ажилтнуудаас бусад хүмүүсийг хатуу дэглэмийн хашаа болон усны эх үүсвэрийн барилга байгууламжид оруулах:
в/ усыг хүн амын унд ахуйн бус зориулалтаар ашиглах, худаг цооног өрөмдөх:
г/ ус хангамжийн тоног төхөөрөмжийг ашиглахаас бусад зориулалтаар барилга байгууламж барих, тээврийн хэрэгсэл бусад зүйлийг байрлуулах:
д/ бүсийн талбайд төрөл бүрийн бордоо хэрэглэх химийн бодис нефтийн бүтээгдэхүүн бусад бохирдуулах зүйлийг хадгалах байрлуулах:

Текст томруулах
A
A
A