A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР АШИГЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2001 оны 218
дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
 
Батлав. Тусгай хамгаалалттай нутгийн
 удирдлагын газрын дарга                                                  Б.Баярмагнай
 
 
 
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН НУТАГ   ДЭВСГЭРТ ГАЗАР АШИГЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
 
 
200.. оны ….. дугаар
сарын …… ны  өдөр                           Дугаар…..                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын ‘’Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай’’ хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг  үндэслэн                                                                                                                                     
Нэг талаас …………………… аймаг, хотын ………....................... сум, дүүргийн Засаг дарга .................……………….. овогтой ..........................................., …………………………………………………… тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга ………...................……………… овогтой ……………….............………….              
Нөгөө талаас .......................…………………. /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/-ыг төлөөлж ....................……………. ажилтай ….............................. овогтой …………........................... бид ..........................…………… аймаг, хотын ………………………………… сум, дүүргийн нутагт орших ………………….. ……………………………………………………………. газрын хилийн зааг дотор .........................…………………………….. зорилгоор газар ашиглах тухай энэ гэрээг .............................. /үсгээр/  жилийн хугацаагаар байгуулав.

  Нэг. Нийтлэг үндэслэл

 
1. Газар ашиглах үндэслэл:
а/ ..............................................................................................………………..
б/ ……………………………………………….……………………………………..
                                    /холбогдох материалын хуулбарыг хавсаргав/
 
2. Газар ашиглах зориулалт……………………………………………………………….
 
3. Ашиглах болон хариуцан хамгаалах газрын талбайн хэмжээ: Бүгд … га Үүнээс:
           ашиглах талбай  ……………  га
           хариуцан хамгаалах талбай ……………… га
/ ашиглах болон хариуцах газрын зургийг хавсаргав/
 
4. Ашиглах газрын төлөв байдлын тухай мэдээлэл:
а/ тухайн газрын байрлал, хилийн зааг /захын цэгүүдийн солбилцлол/  ………………………………..………………………………………………………………….
…………………………………………………………………………………………...………
б/ ашиглалтын өнөөгийн байдал…………………………………………………………..
……………………………………………………..……………………………………………
………………………………………………………………………………………………….
в/ хөрс, амьтан, ургамал, ой, гол горхи, нуур, булаг шандын хамгаалалт, ашиглалт ………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
5. Газар ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
а/ оноосон нэр ………………………………………………………………………..
б/ хаяг…………………………………………………………………………………...
…………………………………………………………………………………………...
в/ иргэний паспорт, регистрийн дугаар……………………………………………
г/ харилцах утас/факс:
6. Газрын төлбөрийн хэмжээ:
         а/ нэгжийн төлбөр …………………… төгрөг
         б/ бүгд ………………………………….. төгрөг
7. Төлбөр хийх хугацаа:
 
8. Газар ашиглах хугацаа:
         а/ эхлэх
         б/ дуусах

   Хоёр. Сум, дүүргийн Засаг даргын хүлээх үүрэг

 
1. Байгаль орчны яамны шийдвэрийг үндэслэн газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хийнэ.
 
2. Байгалийн нөөц газар, дурсгалт газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хэрэгжүүлж байгаа ажлын тайланг гаргуулж, хяналт тавина.
 
3. Газар ашигласны төлбөрийн хувь хэмжээг ‘’Газрын төлбөрийн тухай’’ хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ноогдуулна.
 

Гурав. Хамгаалалтын захиргааны хүлээх  үүрэг

 
1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглах газрын хэмжээ, байршил, хилийн заагийг тогтооно.
 
2. Газар олгох ажлыг зохион байгуулж,  ашиглах газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад актаар хүлээлгэн өгнө.
 
3. Газрын ашиглалт, хамгаалалтын байдалд байнгын хяналт тавих, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэл, даалгавар өгнө.
 
4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, түүнд хяналт тавина.
 
5. Сум, дүүргээс газрыг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор олгосон газар ашигласны төлбөрийн зохих хэсгийг зориулалтын дагуу зарцуулна.
 
6. Бусад /хамгаалалтын онцлогоос хамааран иргэн, аж ахуй, байгууллагатай нэмж тохиролцсон асуудлын талаар энд бичнэ/.

  Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

 
1.      Тусгай хамгаалалттай газар нутгийн горимыг мөрдөх, зөвхөн тогтоосон газарт гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулна.
 
2.      Ашиглаж байгаа болон хариуцан хамгаалж буй газартаа хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллана.
 
3.      Газар ашиглагч нь хэрэгжүүлж байгаа төслөө өргөжүүлэх, шинэчлэх шаардлагатай тохиолдолд БОЯ-наас зөвшөөрөл авч, дахин үнэлгээ хийлгэж, гэрээг шинэчлэн байгуулна. Төсөлд зааснаас илүү барилга байгууламж барихгүй, үйл ажиллагаа явуулахгүй  байх.
 
4.      Газар ашиглагч нь "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай" хуульд заасан хэмжээгээр газрын төлбөрийг гэрээний хугацаанд хамгаалалтын захиргааны тоот ………… дансанд шилжүүлнэ.
 
5.      Байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хамгаалалтын захиргаанаас өгсөн даалгаврыг биелүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд  ……………….. төгрөг зарцуулна.
5. Бусад /газар нутгийн онцлогоос хамааран орох нэмэлт/
 
Тав.Бусад зүйл
 
1. Энэхүү гэрээ нь Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
 
2. Гэрээний биелэлтийг талууд дараа оны 1-р сарын 15-ны дотор дүгнэж, шаардлагатай бол гэрээнд нэмэлт оруулна.
 
3. Энэхүү гэрээг 200… оны …дугаар сарын …ны өдөр байгуулж, 4 хувь үйлдэн сум /дүүрэг/, хамгаалалтын захиргаа, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ………………………………..иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус бүр нэг  хувийг хадгалав.
 
4. Гэрээний талаар гарсан маргаан, түүнийг цуцлах, дуусгавар болох  асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 

                                            Гэрээ байгуулсан

 
………………………..сум, дүүргийн       .……….….….………газрын хамгаалалтын 
 Засаг дарга ……………………                   захиргааны дарга ………………………
                                                                                                                                               
 
…………………………………………иргэн, аж ахуйн нэгж, байгууллага-ыг
төлөөлж …………………. ажилтай…………………….. овогтой…………………….