A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ЧАНАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН МЭРГЭЖЛИЙН АЛБАНЫ ДҮРЭМ /БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчны сайдын 1996 оны 98 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
АГААРЫН ЧАНАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН МЭРГЭЖЛИЙН АЛБАНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Агаарын чанарын асуудал эрхэлсэн Мэргэжлийн алба /цаашид алба гэх нь агаарын чанарын хяналт-шинжилгээний сүлжээг мэргэжлийн удирдлагаар хангах, агаарын чанарын тухай мэдээллийг төр засаг, ард иргэд байгууллагад түгээн зарлах, агаарын чанарыг хамгаалах арга хэмжээний шинжлэх ухаан-техникийн улсын нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх шинжлэх ухаан-мэдээллийн чиглэлтэй төрийн захиргааны байгууллагын тогтолцоо мөн.
2.Албаны үүргийг Ус цаг yyp, орчны хянапт-шинжилгээний улсын алба гүйцэтгэнэ.
Хоёр. Албаны зохион байгуулалт
З.Албаны өдөр тутмын уйл ажиллагааг Ус цаг yyp, орчны хяналт-шинжилгээний улсын албаны энэхүү ажлыг эрхэлсэн ажилтан зохион байгуулна.
4.Албаны орон нутгийн салбарууд нутгийн захиргааны нэгж.аймаг, нийслэлд зохион байгуулагдана. Сум, дүүрэг дэхь агаарын чанарын хяналт-шинжилгээний нэгж нь аймгийн нийслэлийн Ус цаг yyp, орчны шинжилгээний төвийн захирлын удирдлаганд   ажиллана.
5.Албаны бүтцэд мэргэжлийн дараах  байгууллагууд ажиллана.
- Байгаль орчны шинжилгээний төв лаборатори
-Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн
-Мэдээлэл тооцооллын төв
-Багаж хэмжил зүйн товчоо
-Аймаг нийслэл-ийн Ус цаг yyp, орчны шинжилгээний төв
6.Агаарын чанарын хяналт-шинжилгээний сүлжээнд дараах нэгжүүд хамаарна.
-Байгаль орчны шинжилгээний төв болон орон нутгийн лабораториуд
-Агаарын бохирдлыг хянах цэг
-Озоны ерөнхий агууламжийг тодорхойлох цэг
-Хүлэмжийн хийн агууламжийг тодорхойлох цэг
-Цацраг идэвхжилийн хянапт-шинжилгээний цэг
-Агаарын дэвсгэр бохирдлыг хянах цэг
 
7. Агаарын бохирдол, физикийн хортой нөлөөлөл, цацраг идэвхжил, агаар дахь бага хэмжээтэй хийн агууламжийг тодорхойлох арга, багаж төхөөрөмжийн стандарт хэмжил зүйн нэгдмэл байдал Байгаль орчны шинжилгээний төв лаборатори хяналт тавих ба гарсан зөрчлийг салбарын хэмжил зүйн алба Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Гурав. Албаны үүрэг
1 .Агаарыг хамгаалах асуудлаар урт, дунд, богино хугацааны төсөл, хөтөлбөр боловсруулан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах
2. Агаарыг хамгаалахтай холбогдсон дүрэм журам, стандартын төсөл боловсруулан эрх бүхий байгууллагад оруулах
З.Хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээний цэгийг байгуулах, татан буулгах болон үйл ажиллагааны хөтөлбөрийг хянаж батлуулах, хэрэг жилтэнд хяналт тавих;
4.Хүлэмжийн хий, озон, цасан бүрхүүл агаарын xyp тунадасны болон дэвсгэр бохирдлын хянапт-шинжилгээний цэгийг хоёр буюу олон талын хөрөнгөөр зохион байгуулах санал, төсөл боловсруулах
5.Агаарын чанарын хянапт-шинжилгээний улсын сүлжээний мэдээллийг цаг уурын харилцаа холбооны шугамаар дамжуулан цаг уурын холбооны төвд хүлээн авч шуурхай мэдээллийн санд оруулах
6.Аж ахуйн нэгж.байгууллагын дотоодын хяналтын мэдээг холбооны хэрэгслээр Албаны төв орон нутгийн салбар хүлээн авч цаг уурын холбоогоор дамжуулан шуурхай мэдээллийн санд оруулах
7.Агаарын чанарын шуурхай мэдээллийн сангийн мэдээг Ус цаг yyp, орчны хянапт-шинжилгээний албаны ажилтан болон Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн инженерүүд нэгтгэн дүгнэж Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бохирдлын томоохон эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагад тусгай бүр шуурхай мэдээлэх
в.Тухайн хот суурингийн хувьд агаарын чанарын мэдээллийг албаны орон нутгийн салбар нь Засаг даргын Тамгын газар болон эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад 10 хоног бүр гаргаж өгөх
9. Цацраг   идэвхжил   болон   агаарын   бохирдол   алс   зайд   шилжих нөхцлийн тухай мэдээ/шийг үндэслэн дүгнэлт гаргах
10.Байгаль орчны мэдээллийн төв сангийн агаарын чанарын мэдээллийн дэд санг эрхлэх

11. Иргэн, аж ахуйн нэгж, байгуулпагын суурин эх үүсвэр түүнчлэн тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэрийн төрөл тус бүрээр агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулах ба Нийслэл хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт гаргах бoхирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд дүгнэлтийг албаны төв байгууллага, аймгийн төв бусад хот суурин газрын хувьд дүгнэлтийг харъяа аймгийн Ус цаг yyp, орчны шинжилгээний төв гаргана.
12.Хүлцэх хэм хэмжээ нь улсын стандартаар хараахан тогтоогдоогүй бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийг агаарт гаргах түр зөвшөөрөгдөх дээд хэмжээг тооцон гаргаж Байгаль орчны болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулж батлуулах
13.Гэнэтийн осол, цаг агаарын хүнд нөхцлийн улмаас агаарын чанар эрс муудаж хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрэх төлөв илэрвэл Ус цаг yyp, орчны хяналт-шинжилгээний улсын алба холбогдох байгууллага, нийт хүн амд шуурхай мэдээлэх
14.Озоныг задлах, хүлэмжийн хийн үзэгдэл үзүүлдэг үйлчилгээтэй бодисын жагсаалтыг гарган Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулж батлуулан холбогдох газар хүргүүлэх
15. Улсын тоо бүртгэлийг зохион байгуулан явуулах
16.Улсын тоо бүртгэлд хамруулах бодис, физикийн хортой нөлөөлөл, эх уүсвэрийн төрлийн нэрсийн жагсаалтыг 5 жил тутам шинэчлэн гаргах
17.Хүлэмжийн хийн үүсгэгч, шингээгчийн чанар, озоныг задалдаг бодисын импорт, экспорт, үйлдвэрлэлийн тухай холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулж үндэсний кадастр боловсруулан олон улсын холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд нь явуулах
18.Агаарын чанарын талаар гарсан зөрчил маргааныг шийдвэрлэх үүднээс шаардагдах хэрэгтэй мэдээллийг байгаль орчны улсын байцаагчийн хүсэлтийн дагуу гаргаж өгөх
Дөрөв. Албаны   эрх
1. Агаарын чанарын хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээний ажилд хяналт шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах.
2.Аж ахуйн нэгж, байгүуллагаас   агаарын чанарын мэдээллийг цаг түхайд нь үнэн зөв гаргуулж авах

3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээ тогтоох төсөлд-д хяналтын холбогдох байгууллагатай хамтран хяналт тавих, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах
4.Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа    бохирдуулах    бодис,    физикийн    хортой    нөлөөллийн    байдалд байгаль   орчны улсын байцаагчтай бyюy Замын цагдаагийн газартай хамтран үзлэг шалгалт хийж, бохирдлыг бууруулах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх
5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын агаарыг хамгаалах зориулалттай цэвэрлэх, бууруулах, хянах тоног төхөөрөмжийн ашиглалтанд үзлэг шалгалт хийх, стандартын бус хэмжих төхөөрөмж, хэмжилтийн арга технологийг хориглох, энэ талаар тодорхой санал дүгнэлтээ байгаль орчны улсын байцаагчид гаргах
 
6.Осол гарсан, цацраг идэвхжил, химийн хордолт үүссэн, агаарын бохирдол ноцтой ихэссэн, ихсэх нөхцөл бүрдсэн тэр нь хүний эрүүл мэнд, ургамал, амьтны аймагт аюул учруулахаар бол тодорхой аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны технологийн горимыг өөрчлөх болон бүрмөсөн зогсоох, аврах ажил явуулах талаар санал боловсруулан Эрүүл мэндийн болон улсын Иргэний хамгаалалтын газартай зөвшилцөн тухайн шатны Засаг даргад санап тавих,нөлөөллийн түвшин стандартад зааснаас ихэссэн тохиолдолд   аюул ослын талаар олон нийтэд мэдээлэх
7.0зоныг задалдаг бодис, хулэмжийн хийн үүсгэгч шингээгчийн тухай мэдээллийг Гаалийн болон үйлдвэр, аж ахуйн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагаас шаардан гаргуулах
8.Үйлдвэр, аж ахуйн газрыг шинээр байгуулах, шинэчлэх, өргөтгөх, хот суурины ерөнхий төлөвлөгөө батлахад төслийн үнэлгээнд санал өгөх,
9.Araap мандлын төлөв байдал цаг агаарын үзэгдэлд зориуд нөлөөлөх үйлдэл хийхийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дүгнэлт гаргаж өгөх, зөвшөөрөл олгох, уг зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлага, болзлыг биелүүлэхийг шаардах, хэрэв үйлдэл нь цаг агаар, yyp амьсгал, байгаль орчинд сөрөг нөлөөлж байвал түр түдгэлзлүүлэн зогсоох
10. Хот суурингийн байршил хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд агаарыг хамгаалах чиглэлээр дүгнэлт гаргах.