A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ /БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчны сайдын 1996 оны 98 пугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл      
■    .                                         
1. Энэхүү журмыг Монгол улсын "Агаарын тухай" хуулийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх.агаарын чанарын мэдээлэл гаргахад дагаж мөрдөнө.
2- Агаарын чанарын мэдээлэл нь улсын хяналт шинжилгээний сүлжээний цэг олон улсын хяналт-шинжилгээний сүлжээний Монгол улс дахь цэг, агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөө үзүүлдэг аж  ахуйн нэгж байгууллагын дотоодын  хяналтын цэгийн мэдээлэл зэргээс бүрдэнэ.
3. Хянапт-шинжилгээний цэгүүдээс агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албанд цаашид мэргэжлийн алба гэхмэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэ төлбөргүй дамжуулна.
4.Агаарын чанарын шуурхай мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад дамжуулахыг хориглоно.
5.Агаарын   чанарын   мэдээлэл нь   холбооны   хэрэгслээр бодит хугацаанд дамжих шуурхай мэдээлэл, хянапт-шинжилгээний цэгийн   тайлан, албан тоотын хэлбэрээр дамжин ирэх тайлан мэдээлэл гэсэн 2 хэлбэртэй байна. Шуурхай мэдээллийг тоон хэлбэрт хөрвүүлэн  коодлосон  байна. Шуурхай мэдээлэл тухайн үеийн үйлчилгээний шуурхай мэдээллийн санд, тайлан мэдээлэл  хянагдаж баталгаажсаны  дараа байгаль орчны  мэдээллийн төв сангийн агаарын чанарын дэд санд орно.
Хоёр. Мэдээлэл дамжуулах
6.Хяналт-шинжилгээний улсын сүлжээний цэгүүд дээр агаарын бохирдол физикийн хортой нөлөөллийн хэмжилт шууд хэмжин тодорхойлох боломжгүй үзүүлэлтийг лабораторийн шинжилгээний дүн гармагц/ хийснээс хойш 25 минутын дотор тухайн үед мөрдөж байгаа коодоор коодлож цаг уурын холбооны сувгаар мэргэжлийн төв албанд дамжуулна.
7.Техникийн шалтгаанаар хугацаандаа дамжиж  чадаагүй   мэдээллийг 6 цагийн дотор нөхөн дамжуулна.
 
8.Суурин эх үүсвэрээс гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээ ЗХ хэтэрсэн, үйлдвэр ослын аваарын горимоор ажилласан тохиолдолд тухайн суурин эх үүсвэр бухий аж ахуйн нэгж, байгууллагаас мэргэжлийн албаны зохих шатны байгууллагад шуурхай мэдээ дамжуулах журмыг "Агаарын тухай" Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох үед тогтооно.
9.Дотоодын хяналтын цэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага 1 дүгээр хавсралтын дагуу хяналтын хэмжилтийн дүнгээ мэргэжлийн албаны тухайн шатны байгууллагад байнга өгч байна. Аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн мэдээг хүлээн авсан Ус цаг yyp, орчны шинжилгээний төв Байгаль орчны шинжилгээний лаборатори уг мэдээг коодлон мэргэжлийн төв албанд дамжуулна.
10.Хянапт-шинжилгээний улсын сүлжээний цэгүүд cap бүрийн шинжилгээний дүн, эмхтгэсэн тайлан мэдээг 2 хувь үйлдэж дараа сарын 15-ны дотор Байгаль орчны шинжилгээний төв лаборатори БОШТЛ-д баталгаат шуудангаар ирүүлнэ. БОШТЛ уг тайланд техникийн болон инженерийн шалгалт хийж, cap бүрийн эхэнд 2 сарын өмнөх сарын мэдээг Байгаль орчны мэдээллийн төв сангийн агаарын чанарын мэдээллийн дэд санд, тэр жилийн тайлан мэдээг эмхлэн боловсруулж Монгол улсын нутаг дэвсгэр дээрх агаарын чанарын жилийн тойм бичиж дараа оны 1 дугаар улиралд Ус цаг yyp, байгаль орчны мэдээллийн фондод өгөх үүрэгтэй.
Гурав. Агаарын чанарын мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах
11.Агаарын бохирдол физикийн хортой нөлөөлөл улсын стандартаар тогтоосон хүлцэх хэмжээнээс давсан энэ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрсэн буюу хүрэх нөхцөл бүрдвэл мэргэжлийн албанаас тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар нийт иргэдэд нийтийн мэдээллийн хэрэгслээр шуурхай зарлан мэдээлнэ. Төр, засгийн удирдлага, нийт ард иргэдэд агаарын чанарын тухай шуурхай зарлан мэдээлэх ажлыг мэргэжлийн төв албаны уг ажлыг эрхэлсэн мэргэжилтэн хариуцана. Тэрхүү мэргэжилтний бичсэн мэдээг синоптикийн инженер хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлэх ажлыг хариуцна. Ажлын бус цагаар мэдээллийг синоптикийн инженер бие даан гаргана.
12.Агаарын чанарын шуурхай мэдээллийг мэргэжлийн албанаас эрхлэн арав хоног бүр эмхтгэн төр, засгийн болон байгаль орчны төв орон нутгийн байгууллагыг хангана. Уг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж болно.
13. Агаарын чанарын архивийн мэдээллийг сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний төлбөртэйгээр өгч болно.
 
Дөрөв.Шуурхай мэдээллийн сан
14.Агаарын чанарын шуурхай мэдээллээр мэргэжлийн албанаас эрхлэн шуурхай мэдээллийн сан байгуулна. Шуурхай мэдээллийн сангаас мэргэжлийн албаны төв орон нутгийн байгууллагууд, байгаль орчны улсын байцаагчид хэрэгцээт мэдээллээ авч ашиглана.
15.Шуурхай мэдээллийн санд ирж буй мэдээллийн чанарыг мэргэжлийн албаны агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжилтэн хариуцана.
16.Ажлын бус цагаар агаарын чанарын шуурхай мэдээллийн сангийн ажиллагаанд Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ээл жийн инженер хяналт тавина.
17.               Шуурхай мэдээллийн санд ирж буй мэдээллийг Байгаль орчны
мэдээллийн төв санд зохих хяналт шалгалтгүйгээр шууд оруулах, ашиглахыг хориглоно.
18.               Шуурхай мэдээллийн санг 1 сарын хугацаагаар хадгалагдана.
 
 
------оОо------

1 дүгээр хавсралт
Суурин эх үүсвэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтын цэгээс мэргэжлийн байгууллагад гаргаж өгөх
мэдээллийн агуулга
 
хя нал тын цэг ийн №
бүдүүвч зураг дээрхи цэгийн байрлал
хэмжсэн бодисын физик нөлөөний нэр
хэмжилт хийсэн өдөр, цаг,минут
хэм жил тийн нэгж
агуу ламж түв шин
эх үүсвэрийн ажлын горим ялгаралт, гс, цэвэрлэх, шүүх төхөөрөмжийн а.ү.к
салхины чиглэл, хурд град.мс
хэмжил тийн apra,бara жийн нэр
тайлбар
 
 
X
У
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
 
 
 
 
 
 
 
 
 
i