A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БУГЫН АЖ АХУЙ БАЙГУУЛАХ, ЭРХЛЭХ ЖУРАМ /БОНХС-ын 2013 оны 250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны 250-р тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчны сайдын 1996 оны 105 дугаар тушаалын хавсралт
          
БУГЫН АЖ АХУЙ БАЙГУУЛАХ, ЭРХЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.       Бугын цусан эвэр бэлтгэх, боловсруулах, борлуулах аж ахуй (цаашид
"бугын аж ахуй" гэх) байгуулах, эрхлэх.зөвшөөрөл олгох, хяналт тавихад энэ
журмыг мөрдөнө.
Хоёр. Бугын аж ахуй байгуулах. эрхлэх хэлбэр
2.         Монгол  улсын холбогдох хууль  тогтоомж болон  энэ журмын  дагуу
өмчийн   хэвшлийг   харгалзахгүйгээр   Монгол   улсын   иргэн,   аж   ахуйн   нэгж,
байгууллага   бугын аж ахуй байгуулж,   эрхэлж болно.
3.                   Бугын аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэр нь тухайн аж ахуйн эзэмшил
газарт бугын сургийг байнгын тэжээл, арчилгаанд байлгаж бугын цусан эвэр
бэлтгэх чиглэлтэй байна.
Гурав. Бугын аж ахуй байгуулахад бүрдүүлэх баримт бичиг
4.                   Монгол  улсын  иргэн,  аж  ахуйн   нэгж,   байгуүллагад  бугын   аж  ахуй
байгуулж   эрхлэх   зөвшөөрлийг   байгаль    орчны    асуудал    эрхэлсэн    төрийн
захиргааны төв байгууллага (цаашид төрийн захиргааны төв байгүуллага гэх)
олгоно. Харин бугын аж ахуйд үйлдвэрлэсэн түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн
хийх   дамжлагад    (эм,    бэлдмэл    үйлдвэрлэх    гэх    мэт)    гадаадын    хөрөнгө
оруулалтыг ашиглахыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрнө.
5.                   Бугын   аж  ахуй   байгуулж   эрхлэх   хүсэлтэй   иргэн,   аж   ахуйн   нэгж=
байгууллага дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
 
5.1                   Бугын аж ахуй байгуулахад зориулан газар олгох тухай холбогдох
сумын Засаг даргын шийдвэр;
5.2        Бугын   аж   ахуйн   техник-   эдийн   засгийн   үндэслэл,   зураг   төсөл,
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
5.3        Бугын аж ахуй байгуулах тухай иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын
хүсэлт.   аж   ахуйн   нэгжийн   гэрчилгээний   хуулбар   (аж   ахуйн   нэгж   шинээр
байгуулах нөхцөлд түүнийг үүсгэн байгуулагчдын өргөдөл).
6.      Бугын   аж  ахуй   байгуулах   техник-эдийн   засгийн   ундэслэлд   тусгах
ундсэн баримт бичиг
6.1                  Бугын аж ахуйн эзэмшил газар орчмын байгаль, экологи, цаг уурын
нөхцлийн тухай бичиглэл -танилцуулга, газар зүйн тойм зураг;
6.2        Бугын аж ахуйн эзэмшил газарт  агнуур зохион байгуулалт хийх эрх бүхий   мэргэжлийн   байгууллагаар   хийлгэсэн   бугын  нөөц   байршил,   сүргийн бүтэц    бусад    ан    амьтдын    зүйлийн    бүрэлдэхүүн,    тоо    толгойн    судалгаа, бэлчээрийн даацын тодорхойлолт;
6.3       Бугын   аж   ахуйн   эзэмшил   газар   орчмын   экологийн   тэнцвэрийг
хангах,  байгаль орчин ан амьтныг хамгаалах,  нөхөн сэргээх иж бүрэн  арга
хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн тооцоо, эх үүсвэр;
6.4       Үйлдвэрлэлийн хүчин чадал, бугын сүргийн эргэлтийн тооцоо;
6.5       Бугын хашааны хэмжээ, шаардагдах материалыг хангалт, тооцоо;
6.6       Зоо   мал   эмнэлгийн   арга   хэмжээ,   эрүүл   ахуй   ариун   цэврийн
шаардлага;
6.7     Үндсэн бa нэмэгдэл тэжээлийн хэрэгцээ, нэр төрөл, тоо хэмжээ, эх
үүсвэр, хангамжийн тооцоо;
6.8           Үйлдвэрлэлийн      зориулалттай      барилга      байгууламж,      тоног
төхөөрөмжийн жагсаалт, хүчин чадал, хангалт;
6.9         Бугын  сүргийг  тэжээж  арчлах.   цусан  эвэр  бэлтгэх,   боловсруулах
технологийн горимтой холбоотой танилцуулга;
6.10      Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар;
 
6.11                   Агнуур зүйч,  малын эмч,   зоотехникч  зэрэг мэргэжлийн  боловсон
хүчний хангамж;
6.12        Аж ахуйн бүтэц зохион байгүулалт, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх
үүсвэр, үр ашгийн тооцоо.
7.     Бугын аж ахуй байгуулж эрхлэх техник-эдийн засгийн үндэслэл, зураг
төслийг   холбогдох   эрдэм   шинжилгээний   болон   мэргэжлийн   байгууллагын
оролцоотойгоор боловсруулна.
Дөрөв. Бугын аж ахуй байгуулж. эрхлэх зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг нь зогсоох
8.               Бугын цусан эвэр бэлтгэх,  боловсруулах аж ахуй байгуулах,  эрхлэх
техник-эдийн   засгийн   үндэслэл,   зураг   төсөлд   байгаль   орчинд    нөлөөлөх
байдлын үнэлгээ хийлгэсэн санал дүгнэлт болон энэ журмын гурав дахь хэсэгт
заасан баримт бичгийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бугын аж
ахуй   байгуулах,   эрхлэх   зөвшөөрлийг   төрийн   захиргааны   гөв   байгууллага
олгоно.
9.               Бугын аж ахуй байгуулж эрхлэх зөвшөөрлийг 3  жилийн хугацаатай
олгох бөгөөд үйлдвэрлэлээ явуулж эхэлснээс хойш  3 жилийн дараа төрийн
захиргааны төв байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллага, аймаг
сумын Засаг даргын тамгын газраас хамтран тухайн бугын аж ахуйд үзлэг-
аттестатчилал явуулсны үндсэн  дээр  зөвшөөрлийг  сунгах,   эсвэл үйлдвэрлэлийн    үйл ажиллагааг зогсоох, өөр бусад аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
Энэ үзлэг-аттестатчиллыг шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу энэ заалтад дурдсан хугацаанаас өмнө явуулж болно. Үзлэг-аттестатчиллын зардлыг тухайн аж ахуйн нэгж хариуцна.
10.     Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөн,
байгаль   орчны   төлөв   байдлыг   доройтуулсан   байгаль   орчин,    ан   амьтныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан асуудлыг хэрэгжүүлээгүй, арчилгаа, маллагааны болон технологийн горим зөрчсөний улмаас буга, согоо, түүний үр төлийг хорогдуулсан, цусан эврийн чанар стандартын шаардлага хангаагүй, улс, орон нутгийн төсөвт төлбөл зохих төлбөр, хураамжийг тухай бүр төлөөгүй зэрэг шалтгаанаар төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны хяналтын бүх шатны байцаагч нараас тухайн бугын аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрмөсөн буюу тодорхой хугацаагаар зогсоож болно.
11. Бугын аж ахуй эрхлэх зорилгоор эзэмшиж байгаа газар, бугын сүрэг, үйлдвэрлэлийн барилга байгууламжаа бусдад шилжүүлэх, худалдах асуудлыг бугын аж ахуй эрхлэх зөвшөөрлийг эзэмшигч ба шилжүүлэн авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт танилцуулга, үндэслэлийг төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газартай тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэнэ. Бугын аж ахуйг шилжүүлэн худалдан авагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3 дугаар заалтад дурьдсан материалыг бүрдүүлсэн байна.
 12. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бугын аж ахуй байгуулж цусан эвэр бэлтгэх чиглэлээр аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулж байгаа бол энэ журмын дагуу олгогдсон төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн татварын албанаас аж ахуйн нэгжийн гэрчилгээг олгоно. Хуучин ажиллаж байсан аж ахуйн нэгж нь мөн зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн нэгжийн улсын гэрчилгээндээ бугын цусан эвэр бэлтгэх, боловсруулах гэсэн нэмэлтийг харьяалагдах татварын албаар хийлгэсэн байна.
Тав. Буга, согоо барих, бугын нөөцийг ашиглаж
үйлдвэрлэл эрхлэхэд ногдуулах төлбөр, хураамж
13.       1996 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө байгуулагдсан болон шинээр
байгуулагдах бугын аж ахуй нь бугын хашаанд байгаа үндсэн сүргийн буга
согоо,   илийн  тоогоор  Агнуурын  нөөц   ашигласны  төлбөр,   Ан   амьтан  агнах,
барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль.  Засгийн газрын   1995 оны   152
дугаар   тогтоолын   дагуу  төлбөр,   хураамжийг   нэг   удаа   төлнө.   Цаашид   аж
ахуйнхаа   эзэмшил   газарт  (бугын   хашаанд)   өөрийн   хүч,   хөрөнгөөр   өсгөж
үржүүлсэн  өсвөр  насны  буга  согоо,   илд  агнуурын   нөөц   ашигласны   төлбөр
хураамж ногдуулахгүй.
14.         Энэ   журам    батлагдахаас    өмнө    байгуулагдсан    болон    шинээр
байгуулагдаж буй бугын цусан эвэр бэлтгэх аж ахуй энэ журмын 13-д дурдсан
хууль   тогтоомжийн   дагуу   ан   амьтныг   ашиглаж   эмийн   түүхий   эд   бэлтгэх
үйлдвэрлэл   эрхэлж  байгаагийн  хувьд   агнуурын   нөөц   ашигласны   төлбөрийг
борлуулалтын  орлогын   20    хувиар,    хураамжийг    экологи-эдийн    засгийн
үнэлгээний 3 хувиар түс түс тооцож тухайн сумын төсөвт жил бүр төлж байна.
15.        Бугын   аж  ахуй  эрхлэх  иргэн,   аж  ахуйн   нэгж,   байгууллага  өөрөө
хүсвэл Ан агнуурын хууль тогтоомжийг үндэслэн үндсэн сүргийн буга. согоог
Засгийн газраас тогтоосон төлбөр хураамжийг төлж худалдан авч болно. Ийм
тохиолдолд энэ журмын 14 дүгээрт заасан төлбөр хураамжаас чөлөөлөгдөнө.
 
Мөн тухайн бугын аж ахуй нь шинээр байгуулагдахдаа үндсэн сүргийн буга, согоог худалдан авбап энэ журмын 13 дугаарт заасан төлбөр, хураамжаас чөлөөлөгдөнө.
16. Бугын аж ахуйн эзэмшил (хашаа)-д байгаа буга, согоо, илийг аливаа шалтгаанаар хорогдуулсан тохиолдолд буга, согооны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 нугалж ан амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Харин тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авч үржүүлсэн буга согоонд энэ заалт хамаарахгүй.
Зургаа.   Бугын аж ахуй эрхлэх
17,Бугын аж ахуйн эзэмшилд байгаа буга, согоо, ил, нэг бүрт им тэмдэг (хүзүүвч) тавьж тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгийн бүртгэлд тусгана. Имлэж тэмдэглэх ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон мэргэжлийн байгууллага, албан түшаалтан зохион байгуулж мэдээллийн санд бүртгэнэ.
18.Бугын аж ахуйнуудад өсгөн үржүүлж буй буга, согоо, илийн тооллогыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага холбогдох сумын Засаг даргын тамгын газартай хамтран жил бүрийн 5-р сарын 15-наас 6 дугаар сарын 1-ний хооронд зохион байп/улж байгапь орчны мэдээллийн санд   бүртгэж байна.
19.5yra coioor барих, зөвшөөрөлгуйгээр аж ахуйнхаа үндсэн сүргийг буга, согоогоор нэмэгдүүлсэн байвал Ан агнуурын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ буга, согооны төлбөр, хураамжийг нөхөн төлүүлнэ. Харин тухайн аж ахуйн нэгжийн өөрийн хүч, хөрөнгөөр өсгөн үржүүлсэн буга, согоо, ил нь энэ заалтад хамаарагдахгүй бөгөөд тэдгээрийг улсын бүртгэлд бүртгүүлэн, имлүүлж тэмдэглүүлсэн байна.
20. Бугын сүргийг хамгаалах, өсгөн үржүүлэх, цусан эвэр бэлтгэх, боловсруулах үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн технологийн дагуу явуулна.
21 Бүга согоог хамгаалах, өсгөн үржүүлэх, тэжээж арчлах, цусан эвэр бэлтгэх, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд хөтлөх дүн бүртгэл, мэдээ мэдээллийн маягтыг үнэн зөв хөтөлж төрийн захиргааны төв байгууллагад буюу түүний харьяа салбарын мэдээллийн санд жил бүрийн 12 дугаар сарын 31 -ний дотор өгч байна.
22.Бугын цусан эвэр бэлтгэх, боловсруулах технологийг төрийн захиргааны төв байгууллага, мэдээллийн санд ирүүлбэл зохих дүн бүртгэл, мэдээ судалгааны маягтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага батална.
Долоо. Бугын цусан эврийг борлуулах.
23.Бугын аж ахуйд зохих журам, технологийн дагуу бэлтгэж, боловсруулсан    бугын    цусан    эврийг    гадаад    дотоодын    аж    ахуйн    нэгж,
байгууллагад худалдахдаа төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаар зэрэг дугаар тогтоолгон чанарын баталгаа гаргуулна. Уг чанарын баталгааг үндэслэн Ан агнуурын хуулийн 22 дугаар зүйл болон Байгапь орчны сайд, Худалдаа уйлдвэрийн сайд, Гаалийн ерөнхий газрын даргын 1995 оны 168/ А-463 /318 дугаар тушаалаар батлагдсан "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах журам"-ын дагуу гадаадад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
26. Бугын цусан эврийг дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад худалдах тохиолдолд тухайн бугын аж ахуйн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг бүхий  тодорхойлолт падааныг  уг эврийг дагалдуулан олгож байна.