A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УСНЫ НӨӨЦИЙН БОХИРДОЛТ, ХОМСДОЛТ, НӨХӨН СЭРГЭЛТИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
 
Байгаль орчны сайдын 1996 оны 124 дүгээр тушаалын хавсралт
 
УСНЫ НӨӨЦИЙН БОХИРДОЛТ, ХОМСДОЛТ, НӨХӨН СЭРГЭЛТИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

1.Байгаль орчны өөрчлөлт, хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөллөөс усны нөөц чанар хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, үүссэн хомсдол, бохирдолыг арилгах, нөхөн сэргээх зорилгоор бүртгэл хөтлөхөд, энэхүү журмыг мөрдөнө.
2.Усны нөөцийн ашиглаж болох хэмжээнээс хэтрүүлэн ус ашигласан, газрын доорхи усны ундрага болон гадаргын усны урсац буурч нуур, цөөрөм, гол горхи ширгэх зэргээр түүний байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх чадвар алдагдахыг усны нөөцөд хомсдолт үүссэн гэж үзнэ.

Хоёр.Усны нөөцийн хомсдолт, бохирдолтыг бүртгэх түүнд тавих хяналт

-хайгуулын болон ажиглалт судалгааны дүгнэлтийг үндэслэн гаргасан усны нөөцийн хэмжээ;
-усны нөөцийн чанар, найрлагыг тодорхойлсон мэдээ, баримт;
-усны эх үүсвэрийн байгалийн төрх байдлын өөрчлөлтийн тухай тэмдэглэл, тодорхойлолт, фото зураг;
-иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай ажиллагаанаас үүдэн учирч буй бэрхшээл.

Гурав.Усны нөөцийг нөхөн сэргээлтийг бүртгэх

12.а.буруутай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр усны нөөцөд учирсан хохирлыг тодорхойлуулах;
-12.б.буруутай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын усны нөөцөд учирсан хохирлыг арилгах арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих;
12.в.усны нөөцийг нөхөн сэргээх талаар зохиогдсон төсөл, төлөвлөгөөг батлах;
12.г.шаардлагатай гэж үзвэл ус хуримтлуулах, нөөц, чанарыг хамгаалах ажилд зарцуулах хөрөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж зарцуулах;
12.д.усны эх үүсвэр нь хэрэглэгчийн шаардлага хангахгүйд хүрвэл ус хэрэглээг хязгаарлах, хориглох;
12.е.усны нөөцөд бохирдолт үүссэн үед бүртгэлд авч, нөхөн сэргэсэн үед бүртгэлээс хасах.
13.а.усны нөөцийн бохирдолт, хомсдолт болон ийм нөхцөл бүрдсэн зөрчлийн тухай бүртгэлийн дагуу өөрийн нутаг дэвсгэрт авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;
13.б.усны нөөцөд учруулсан хохирлыг арилгах төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж жил тутамд төрийн захиргааны төв байгууллагад 2-р хавсралтаар мэдээлэх;
13.в.усны нөөцөд учруулсан хохирлыг арилгах, зогсоох арга хэмжээ аваагүй үед буруутай байгууллагыг шүүхийн байгууллагад хэргийн материал бүрдүүлэн шилжүүлэх;
13.г.аймгийн төв, хэд хэдэн сум бусад аймгийн нутагт хамаарсан тохиолдолд нутаг дэвсгэртээ 12.д-т заасан арга хэмжээг авч болно.
14.а.хүн амын унд, ахуйн хэрэгцээ болон бэлчээрийн малын усалгаанаас бусад ус хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авах;
14.б.усны нөөцийн ашиглах боломжит хэмжээг мэргэжлийн байгууллагаар шинэчлэн тодорхойлуулж мөрдөх;
14.в.усны эх үүсвэрт хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох;
14.г.усны нөөцийн ус хураах талбайг ойжуулах, ургамалжуулах арга хэмжээг авах;
14.д.шаардлагатай гэж үзвэл төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр шинээр байгуулах.
15.а.байгалийн усны нөөцөд учруулсан хохирол, арилгах арга хэмжээний мэргэжлийн байгууллагаар тодорхойлолт гаргуулах;
15.б.учирсан хор уршгийг арилгах зураг төсөл, төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг даргад танилцуулж хянуулах;
15.в.байгаль орчны хяналтын байцаагчид хохирлыг арилгах талаар хийж буй ажлын явцыг тогтмол танилцуулж, хянуулах.
16.а.бохирдуулах эх үүсвэрийг тодорхойлж, бохирдлыг зогсоох;
16.б.шаардлагатай бол усны нөөцийн найдвартай эх үүсвэрийг шинээр байгуулах;
16.в.газар, хөрс болон орчны бохирдолтыг арилгах;
16.г.тухайн усны эх үүсвэрийн чанарыг эрүүл ахуй ариун цэврийн шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
17.а.усны голдрил, гуу жалга, сайр болон хамгаалалтын бүсэд байрлаж байгаа бохирдуулах эх үүсвэрийг зайлуулах;
17.б.урсгалын дээд, доод талд бий болсон бохирдуулах үүсвэр болон голын эрэг голдрил, орчныг цэвэрлэх;
17.в.усны чанар гадаргын усны цэврийн зэрэглэлийн 4, 5 дугаар ангилалд орсон тохиолдолд малын унданд ашиглахыг хориглох саналыг тухайн шатны Засаг даргаар, шийдвэрлүүлэх малыг усаар хангах арга хэмжээ авах;
17.г.гадаргын усны чанар нь усны цэврийн зэрэглэлийн 3; 4; 5 дугаар ангилалд орсон тохиолдолд хүн амын унд ахуйд ашиглахыг хориглох тухай санал аймаг, сумын Засаг даргаар шийдвэрлүүлж, нийт ус хэрэглэгчдийг усны өөр эх үүсвэрээр хангах арга хэмжээ авах.

Тав.Журмыг биелүүлэх үүрэг, хариуцлага