A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЙМАГ НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ЖИЛИЙН АЖЛЫГ ДҮГНЭХ ЖУРАМ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
 
Байгаль орчны сайдын 2001 оны 242 тоот тушаалын хавсралт
 
Аймаг, нийслэлийн Байгаль орчны чиглэлээр хийж гүйцэтгэсэн жилийн Ажлыг дүгнэх журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.      Байгаль орчны талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг нутаг дэвсгэр дээрээ хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байгууллагаас тухайн жилд гүйцэтгэсэн ажлыг дүгнэхэд энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Тодорхойлох үзүүлэлтүүд
2.1.      Ойжуулалтын арга хэмжээний тухайн жилийн төлөвлөгөөний биелэлт /амьдралтын хувиар/, ой хамгаалалтын ажлын үр дүн /аж ахуйн нэгжээр/
2.2.      Атаржсан тариалангийн талбайн нөхөн сэргээлт /хувь/
2.3.      Ашигт малтмалын олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлт /хувиар/
2.4.      Тохижуулсан усны эх булаг шанд /тоо, нэрээр/
2.5.      Орчноо тохижуулсан, мод тарьж цэцэрлэгжүүлсэн талбай /га-гаар/
2.6.      Ховор амьтан ургамлыг хамгаалах талаар санаачилсан ажил, гаргасан шийдвэрийн тоо, үр дүн
2.7.      Xoг хаягдлын менежментийг боловсронгуй болгох, химийн хорт бодисоос xaмгaaлax талаар зохиосон, санаачлан хийсэн ажил
2.8.      Агаарын бохирдлыг бууруулах ,талаар аймаг, нийслэлийн хэмжээнд болон сум, дүүргүүдэд зохиосон тодорхой ажил, төв суурин газрын айл өрхийг утаа багатай зуухаар хангасан хувь
2.9.      Цөлжилттэй тэмцэх талаар зохиосон ажил /ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хаалт хамгаалалт барих, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах г.м/
1.9.1.    Аймаг, нийслэлийн хөрөнгө, хүчээр ойжуулсан талбай /га-гар/
1.9.2.    Бэлчээрт шинээр гаргасан уст цэгийн тоо
1.9.3.    Шинээр байгуулсан усан сан, хиймэл нуур, цөөрөм
2.10.  Говийн заг зэрэг мод бутлаг ургамлын түлшний хэрэглээ урьд оноос хэрхэн буурсан /хувиар/
2.11.  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийн дагуу орон нутгийн дансандаа тухайн онд хуримтлуулсан хөрөнгийн дүн /сая төг-өөр/
2.12.  Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн тухай хуулиудын дагуу төлбөр хураамжийг тогтоосон журмын дагуу орон нутгийн төсөвт оруулсан хөрөнгийн хэмжээ / мян;төг-өөр/, урьд оноос өссөн хувиар
2.13.  Байгууллага, иргэдээс хууль бусаар бэлтгэсэн зөрчлийн илрүүлэлт:
2.13.1.     Илрүүлсэн зөрчлийн тоо
2.13.2.     Хypaacaн мод /шоо метрээр/
2.13.3.     Хууль зөрчиж агнасан ан амьтны тоо хураасан эд зүйл
2.13.4.     Тавьсан торгууль, нөхөн төлбөрийн дүн /мян. төг-өөр/
2.14.  Байгаль орчны хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, объект, айл өрх, иргэд, илрүүлсэн зөрчлийн тоо, оногдуулсан нөхөн төлбөр торгуулийн хэмжээ, түүний барагдуулалт, үйл ажиллагааг нь зогсоосон болон хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлсэн байдал
2.15.  Аймаг, нийслэлийн газар эзэмшүүлэлт, ашиглуулалт
2.15.1.     Тухайн онд төвлөрүүлсэн газрын төлбөрийн нэг га эдэлбэр газарт ногдох хэмжээ /төг-өөр/
2.16.  Нийтийн хэрэгцээний болон нислэгийн үйлчилгээнд зориулсан цаг уурын мэдээний таарц
2.17.  Аж ахуйн нэгж, байгууллагуудыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулсан хувь
2.18.  Бүх нийтэд экологийн боловсрол олгох, байгаль орчны хяналтын байцаагчид, байгаль байгаль хамгаалагчид болон байгаль орчны ажилтанд мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх талаар зохиосон ажил