A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 1995 оны 170 тоот тушаалын хавсралт
 
БаЙГалиЙН ургамал, ойн дагалт баялаг Түүж, бэлтгЭх журам
 
Нэг. Ерөнхий зүйл
1.                         Монгол улсын "Байгалийн ургамлын тухай"хуулийн 16 дугаар зүйл, "Ойн тухай" хуулийн 29 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
2.            Энэхүү журмын зорилго нь Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Ойн тухай хуулийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамал, ойн дагалт баялгийг (цаашид "ургамал, ойн дагалт баялаг"гэх) экологийн тэнцлийг алдагдуулахгүйгээр түүж бэлтгэхэд баримтлах горим, хэмжээ, хугацаа, зөвшөөрөл олгох зарчмыг тогтооход оршино.
3.            Ойн дагалт баялагт ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ашигт ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн хучаас зэргийг хамруулна.
 
Хоёр. Ургамал. ойн дагалт баялаг бэлтгэхэд баримтлах горим
 
4.                         Ургамлын цэцэг, үр, жимс, жимсгэнийг мод, бут, иш, мөчир, навч, үндсийг гэмтээлгүй гараар буюу эсвэл гар ажиллагаатай багаж, хэрэгсэл ашиглан бэлтгэж болно.
5.            Ургамлын үндэс, үндэслэг ишийг бэлтгэхдээ нэгж талбайд ургаж буй ургамлын тархац, нөөц, нөхөн сэргээгдэх чадвар, экологийн ач холбогдлыг харгалзан уг ургамлын 50-аас доошгүй хувийг хөндөлгүй үлдээнэ.
6.                         Ургамлын газрын дээрх хэсгийг (нахиа, навч, иш, мөчир, цэцэг, үр, жимс, жимсгэнэ) бэлтгэхдээ нэгж талбайд 10 ургамал тутмаас 5-аас доошгүй үлдээн тухайн ургамлын хамгийн доод нахиа болон үндсийг нь гэмтээлгүйгээр зөвхөн ишийг нь хайчлах буюу хутгаар огтлон авна.
7.            Ургамлын навчийг зөвхөн гараар тасдах, шувтрах, хайчлах, огтлох зэргээр бэлтгэнэ. Тухайн ургамлын байгалийн аясаар хэвийн нөхөн төлжих нөхцөлийг алдагдуулахгүйн тулд нийт навчны гуравны нэгийг ишинд нь үлдээнэ.
8.            Хүнсний мөөгийг түүхдээ хутгаар, эсвэл хурц иртэй зүйлээр хөрснөөс нь дээш 0,5 см-ээс доошгүй шилбэ, үлдээн огтолж авна.
9.            Ойн хөвд, хөвхөн хучаасыг хөрсийг ухаж гэмтээхгүйгээр жигд нимгэн үеэр хуулж авна.
10.       Модны холтос, үйс, хусны шүүс, давирхайг зөвхөн үндсэн ашиглалт явуулахаар тусгаарласан талбайн огтлолтод хамрагдах модноос буюу мод бэлтгэлийн үед бэлтгэж болно.
 
Гурав. Ургамал. ойн дагалт баялаг бэлтгэхэд баримтлах хугацаа
 
11.       Цэцгийг тухайн ургамлын цэцэглэлтийн хугацаанд түүнэ.
12.       Үр, самар, жимс, жимсгэнийг бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.
13.                 Ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг бүрэн цэцэглэлтийн хугацаанд түүнэ.
14.                 Үндэс, үндэслэг ишийг тухайн ургамлын ургаж эхлэхээс өмнө буюу ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрч, хагдралтын хугацаанд бэлтгэнэ.
15.                 Хусны шүүсийг 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 20 хүртэл хугацаанд батлагдсан технологийн дагуу бэлтгэнэ.
 
 
Дөрөв. Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх дээд хэмжээ
16.       Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамал, ойн дагалт баялгийг нэг удаад бэлтгэх зөвшөөрлийн дээд хэмжээг тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгжээр тооцож дараах хязгаарт багтаан олгоно.
 
/БОС-ын 1998 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 139 тоот тушаалаар өөрчилсөн./
Ургамлын ангилал
Ашиглагдах эрхтэн
Ургамлын ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /кг-аар/
Шинжилгээ судалгаа
Ахуй
Үйлдвэрлэл
Нэн ховор
Цэцэг
0,5
-
-
Үр жимс, жимсгэнэ
5
-
-
Газрын дээрх хэсэг
10
-
-
Үндэс, үндэслэг иш
10
-
-
Ховор
Цэцэг
2
5
50
Үр жимс, жимсгэнэ
10
20
1000
Газрын дээрх хэсэг
10
20
800
Үндэс, үндэслэг иш
20
30
1000
самар
20
30
5000
Элбэг
Цэцэг
10
10
100
Үр жимс, жимсгэнэ
20
50
1000
Газрын дээрх хэсэг
30
40
5000
Үндэс, үндэслэг иш
30
40
3000
Хүнсний мөөг
5
20
1000
Давирхай
10
50
2000
Модны холтос, үйл
10
50
5000
Хөвд, хөвхөн хучаас
20
30
500
Хусны шүүс /литрээр/
3
10
500
 
17.       Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх хүсэлтийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, ажилтан тухайн ургамал, ойн дагалт баялгийн тархац, нөөц, нөхөн сэргээгдэх чадвар, хувийн жин, тухайн жилийн ургацыг харгалзан ургамал, ойн дагалт баялаг тус бүрийн хэмжээг тогтоосон дээд хэмжээг эрхийн бичигт зааж өгнө.
18.       Самрын гарцыг боргоцойноос 20 хувиар тооцно.
Тав. Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрөл олгох горим
19.       "Байгалийн ургамлын тухай" хуулийн хавсралтаар батлагдсан нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх)-ын зөвшөөрлөөр төлбөртэйгөөр бэлтгэнэ. Нэн ховор ургамлыг бусад зориулалтаар бэлтгэхийг хориглоно.
20.       Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамал, ойн дагалт баялгийг дараах байдлаар бэлтгэнэ:
1)            судалгаа, шинжилгээний зориулалтаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр, төлбөргүйгээр;
2)            ахуйн зориулалтаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр, төлбөртэйгөөр;
3)     эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, төлбөртэйгөөр;
4)     ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох.
21.       Байгаль орчны сайдын 1995 оны 138 дугаар тушаалаар батлагдсан элбэг ургамлыг дараах байдлаар бэлтгэнэ:
1)                 судалгаа, шинжилгээний болон иргэн оршин суугаа нутаг дэвсгэрээсээ өрхийн ам бүлийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр;
2)                                    үйлдвэрлэлийн зориулалтаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр, төлбөртэйгөөр;
3)                 үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нөөцийн хэмжээг өөрийн зардлаар тогтоолгож, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, ургамал, ойн дагалт баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг тусгаж боловсруулсан төслийг холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтанд өгөх;
4)                 ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрөл олгох байгууллага буюу албан тушаалтан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ургамал ашиглах тухай хүсэлтийг тухайн этгээдийн боловсруулсан төсөл, түүний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүсэлт хүлээн авснаас 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
22.       Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг Байгаль орчны сайдын 1995 оны 138 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан эрхийн бичгээр олгоно.
23.       Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан эрхийг 2 хувь үйлдэн 1 дүгээр хувийг санхүүгийн тооцооны баримт болгон өөртөө үлдээж, 2 дугаар хувийг ургамал, ойн дагалт баллаг бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.
24.       Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад 14 хоног, иргэнд 1-5 хоногийн хугацаагаар олгоно. Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх хугацаанд цаг агаар, бусад хүндэтгэх шалтгаанаар бэлтгэж амжаагүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч 7 хүртэл хоног сунгаж болно.
25.       Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал, ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг үндэслэн бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад заан өгч хяналт тавина.
Зургаа. Ургамал. ойн дагалт баялгийг нөхөн сэргээх
26.    Ургамал, ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамал, ой мод, бут сөөгийг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэн Засаг даргад хүлээлгэж өгнө.
27.    Ургамал нөхөн сэргээхэд бэлтгэсэн нэг ургамал тутамд тухайн зүйл ургамлын 5-10 үр, суулгацыг тариалж, хөрсийг нь сийрэгжүүлэх газрыг манаж, хамгаалах, услах, бордох замаар ургах нөхцөлийг хангана.
28.    Нөхөн сэргээсэн газарт ургамлын 50-иас доошгүй хувь нь ургаагүй бол ургамал бэлтгэсэн тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн зардлаар дахин гүйцэтгэнэ.
Долоо. Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэсний төлбөрийн тайлан
29.       Төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичиг авах бүрдээ төлбөрийг бэлнээр сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтанд, эсхүл бэлэн бусаар сум дүүргийн төсөвт тус тус төлнө.
30.       Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан бэлнээр хураасан төлбөрийг тухай бүр сум, дүүргийн төсөвт оруулна.
31.       Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэсний төлбөрийн жилийн тайланг Байгалийн ургамал ашигласны болон ойгоос хэрэглээний мод түлээ ашиглалтын төлбөрийн тухай хуульд заасны дагуу гаргана.
Найм. Хориглох зүйл
32.       Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэх хэмжээ, хугацаа, горимыг зөрчихийг хориглоно.
33.        Ургамал, ойн дагалт баялаг бэлтгэхдээ батлагдсан стандарт, технологид зааснаас бусад техник, хэрэгсэл, багаж хэрэглэх;
34.       Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамлын үндсийг нь бэлтгэсэн газар тухайн ургамлын нөхөн сэргээгдэх чадварыг нь харгалзан тодорхой хугацаагаар өнжөөсөн бол энэ хугацаанд дахин үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал бэлтгэх;
35.       Түймэр, ган гачиг зэрэг гамшгийн дараа шинээр нөхөн сэргээгдэж буй газрын ургамлыг 2 жилийн дотор бэлтгэх;
36.       Боловсорч гүйцээгүй самар, үр жимс, жимсгэнийг бэлтгэх.
Eс. Хүлээлгэх хариуцлага
/БОС-ын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 тоот тушаалаар хассан./