A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалын 1-р хавсралт
 
УСНЫ НӨӨЦИЙГ БОХИРДЛООС ХАМГААЛАХ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.             Гадаргын болон газрын доорх усны нөөцийг бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.
2.             Энэ дүрмийг хот төлөвлөлт, усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах үе шатанд, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт бүх төрлийн зориулалтаар yc ашиглаж байгаа болон ашиглахаар төлөвлөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
3.             Усны байгалийн шинж чанар, найрлага өөрчлөгдөж хүний эрүүл мэнд, мал, усны амьтан, ургамал өсөн үржих хэвийн нөхцөл алдагдах, yc ашиглалтын шаардлага хангахгүй болох зэргийг усны бохирдлын шалгуур үзүүлэлтээр авч үзнэ.
4.             Усны объектод ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний хаягдал бохир усыг цэвэршүүлэлгүйгээр нийлүүлэхийг хориглоно.
5.             Газрын доорх чанар сайтай цэнгэг yc болон цэврийн зэргийн ангиллаар маш цэвэрт хамрагдах гадаргын усны объектыг унд ахуйн yc хангамжийн зориулалтаар ашиглах бөгөөд түүнд бохирдолтой yc нийлүүлэх, бохирдуулахыг хориглоно.
6.             Томоохон хот суурингийн үерийн усны суваг, хоолойгоор дамжих xyp тунадасны усыг хаягдал усанд тооцож цэвэршүүлж байж усны объектод нийлүүлнэ.
Хоёр. Гадаргын усыг бохирдохоос хамгаалах
7.             Гадагш урсацгүй нуур, усан сан, цөөрөмд аливаа хаягдал yc нийлүүлэхийг хориглоно.
8.             Гадаргын yc болон хамгаалалтын бүсэд дараах бохир yc, шингэнийг цэвэрлэж, халдваргүйтгэлгүйгээр хаяхыг хориглоно:
1/. үйлдвэрийн болон ахуйн бохир yc;
2/ нефть, нефтийн бүтээгдэхүүн, химийн хорт бодис агуулсан аливаа шингэн;
3/ чанар, найрлага нь тодорхойгүй аливаа бодис.
9.             Ашигт малтмал олдворлолтоос гарсан буюу, элс, хайрга угаасан усыг, түүн дэх жинлэгдэх бодисын хэмжээг 100 мг/л-ээс ихгүй болтол тунгаасны дараа гадаргын усанд нийлүүлнэ.
10.        Усны тухай хуулийн 13-р зүйлийн 2-т заасны дагуу хамгаалалтад авсан усны объектод цэвэршүүлээгүй буюу дутуу цэвэршүүлсэн хаягдал yc, аливаа хог хаягдал болон усны экологийн нөхцөлийг алдагдуулах шинж чанар бүхий бодис, бүтээгдэхүүн оруулахыг хориглоно.
11.        Усны объектод хаягдал yc оруулж байгаа буюу оруулах хэсгээс доош орших yc ашиглалтын эхний цэг дэх усны чанарт гарах өөрчлөлт нь гадаргын усны чанарын нийтлэг норм, шаардлагад тохирсон байна.
Гурав. Газрын доорх усыг бохирдлоос хамгаалах
12.        Газрын доорх yc ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өрөмдмөл, уурхайн худаг, тохижуулсан булгийн усыг бохирдохоос хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ усны түвшин, ундарга, чанар, найрлагад байнгын ажиглалт, шинжилгээ хийж байна.
13.        Сум, дүүрэг, багийн Засаг дарга нийтийн эзэмшлийн уст цэг, энгийн уурхайн худгийн усыг аливаа бохирдлоос хамгаалж таглах, эргэн тойрныг засаж тохижуулах эзэнтэй болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
14.        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын явцад газрын доорх yc, булгийн усны түвшин, ундарга, чанар, найрлага өөрчлөгдсөнөөс хойш 5 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагад мэдэгдэж, нөхцөл байдлын шалтгааныг тогтоолгон, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
15.        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашигт малтмал олборлох, хөрс хуулах, өрөмдлөг хийх зэрэг хөрсний усны түвшин, чанарт нөлөөлөх үйл ажиллагаа эрхлэхийн өмнө тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын байгууллагад мэдэгдсэн байна.
16.        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага урьдчилан цэвэршүүлсэн хаягдал бохир yc ба хатуу хог хаягдлыг хөрсөнд хаях, хөрсөөр дамжуулан цэвэршүүлэхдээ газрын доорхи уст үеийг хамгаалах нөхцөлийг геологи хайгуулын болон байгаль орчин, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулсан байна.
Дөрөв. Усны нөөцийг химийн болон цацраг идэвхт бодисоор бохирдохоос хамгаалах
17.        Химийн хорт бодис, нефтийн бүтээгдэхүүн агуулсан аливаа шингэнийг хадгалах, түгээн дамжуулах барилга байгууламжийг барьж ашиглахдаа газрын хөрс, орчинд алдахгүй байх хамгаалалтын арга хэмжээг авч мэргэжлийн байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргасны дараа байнгын ашиглалтад оруулна.
18.        Нефть, нефтийн бүтээгдэхүүн, химийн хорт бодис хадгалдаг, түгээн дамжуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хөрс, газрын доорх усны чанарт байнгын хяналтыг өөрийн хөрөнгөөр тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд хяналтын цооног гарган ашиглаж болно.
19.        Химийн болон цацраг идэвхт бодис хэрэглэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал yc цэвэршүүлэх байгууламжийг цацраг идэвхжил сулруулах болон арилгах төхөөрөмжөөр тоноглоно.
20.        Химийн болон цацраг идэвхт бодис агуулсан хаягдал усыг төв суурингийн бохир yc татуургын системд оруулах нөхцөлийг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
21.        Усны объектод байх химийн болон цацраг идэвхт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг улсын цацрагийн, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны тэв байгууллага тогтооно.
22.        Химийн хорт болон цацраг идэвхт бодис агуулсан бохир yc, хаягдлыг хоргүйжүүлэхэд үүссэн тунадас, өтгөрөл ихтэй үлдэгдлийг усны объект, ариутгах татуургын систем, хөрсөн дээр хаях, хөрсөнд булахыг хориглоно.
23.        Химийн хорт болон цацраг идэвхт бодисын үлдэгдэл агуулсан yc хаягдлыг шинжилж цацраг идэвхжлийн агууламж, хэмжээг харгалзан уст үе, хөрсний yc үл нэвчих хөрсөнд 5 метрээс доош гүнд уг бодис алдагдахааргүй тусгайлан бэлтгэсэн саванд хийж тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хяналтын байгууллагад бүртгүүлэн булшилна.
Тав. Хаягдал усыг усны объектод оруулах техникийн нөхцөл
24.        Үйлдвэр, аж ахуйн бохир усыг "Бохир yc цэвэрлэх байгууламжийн байршил, цэвэрлэгээний технологи түвшинд тавих үндсэн шаардлага" (MNS 4288-95)-ыг хангасан цэвэрлэх байгууламжид ариутгаж цэвэршүүлнэ.
25.        Иргэн аж ахуйн нэгж, байгууллага хаягдал бохир ycaa цэвэрлэх байгууламжид цэвэрлэх боломжгүй буюу yc ашиглалтын технологийн дагуу цэвэршүүлэх барилга байгууламжтай байх шаардлагагүй тохиолдолд Байгаль орчны, Дэд бүтцийн хөгжлийн, Эрүүл мэндийн сайдын 1995 оны хамтран баталсан "Хаягдал yc зайлуулах цэг тогтоох журам"-ын дагуу шийдвэрлэнэ.
26.        Бохир усны ариутгах татуурга болон цэвэршүүлэх, хоргүйжүүлэх, халдваргүйтгэх төхөөрөмжийн зураг төслийг боловсруулахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
1/ хаягдал усыг нийлүүлэх усны объектын урсац, горим, усны чанар, хаягдал yc нийлүүлж буй цэг, түүнээс дээших болон дооших хэсгийн ариун цэврийн нөхцөл;
2/ усны объектын ашиглалтын хэтийн төлөвтэй уялдуулах.
27.        Бохир усны ариутгах татуурга болон цэвэршүүлэх, хоргүйжүүлэх, халдваргүйтгэх төхөөрөмжийн төслийн хүч чадлыг хаягдал усны төслийн  дундаж хэмжээнээс 20 хувиар илүү, байнгын нөөцтэй байхаар тооцоолно.
28.        Үйлдвэрийн газрын бохир усны систем, цэвэршүүлэх, халдваргүйтгэх төхөөрөмж, барилга байгууламжийг орон нутгийн нөхцөл, боломжтой уялдуулан доорх шаардлагыг харгалзан шийдвэрлэнэ:
1/ төв суурин, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын хаягдал усыг хамтатган цэвэршүүлэх;
2/ тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний хаягдал усыг зэргэлдээ орших бусад үйлдвэрийн хаягдал устай хамтатган цэвэршүүлж зайлуулах;
3/ тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний хаягдал усыг эргүүлэн ашиглах, цэвэршүүлэх, хоргүйжүүлэх, халдваргүйтгэх явцад аливаа бодисыг тусгайлан ялгаж авахад дөхөмтэй тохиолдолд түүнийг дангаар нь цэвэршүүлэх.
29.        Бохир усан дахь нян устгагч, бусад хорт бодисын хэмжээ нь төв суурингийн бохир yc татуургын системийн төлөвлөлтийн ариун цэвэр, техникийн нөхцөл, норм, шаардлагад тохирч, биологийн цэвэрлэгээнд нөлөөлөхгүй тохиолдолд ахуйн болон үйлдвэрийн бохир усыг биологийн аргаар хамтатган цэвэршүүлнэ.
30.        Үйлдвэрийн хаягдал усны хэмжээ, найрлага, тогтмол бүс ихсэж буурах, тохиолдолд биологийн цэвэрлэх байгууламж бүхий бохир усны ариутгах татуургын систем, цэвэрлэх байгууламж, усны объектод хэмжээ, найрлагаар хэвийн жигд урсган оруулах нөхцөлийг хангасан тусгай сан, жигдрүүлэх байгууламжийг барьж ашиглана.
31.        Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг засварлах хугацаанд болон аваар ослын үед бохир усыг усны объект, ариутгах татуургын нэгдсэн системд тусгай хуримтлуулагч санд объект нөөцлөн цэвэршүүлж байж нийлүүлнэ.
32.        Усны объектод хаягдал ус нийлүүлэх цэгийг усны давалгаа, салхины хүчээр ус буцаж хөөгдөх нөхцөл байдлыг харгалзан, урсгалын дагуу хүн амын оршин суух бүс буюу төв суурин газар, ус ашиглалтын цэгээс доош сонгож тогтооно.
33.        Тогтмол бус горимоор ажилладаг усан цахилгаан станцын далангийн хаалтын доод хэсэгт хаягдал ус нийлүүлэхдээ станцын ажиллагааны горим эрс өөрчлөгдөх эсхүл түүний ажиллагааг зогсоох үед усны буцах урсгалын нөлөөгөөр хаалтаас дээш орших ус ашиглалтын цэгт усыг бохирдуулахгүй байх нөхцөлийг хангасан байна.
34.        Хаягдал ус зайлуулах систем нь ус хэмжих хэрэгсэл, шинжилгээний сорьц авах зориулалтын төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
35.        Бохир усыг энэ дүрмийн шаардлагад нийцэхээр цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлохдоо ус ашиглалтын хяналтын цэгт усны объект хаягдал устай холилдох нөхцөл, шингэрэх хэмжээг тогтоосон туршилт тооцоо хийсэн байна.
36.        Ус ашиглалтын хяналтын цэгт усны объект хаягдал устай холилдон шингэрэх хэмжээг тодорхойлохдоо энэ дүрмийн 26.28 дугаар зүйлийн шаардлагыг харгалзан дараах зарчмыг баримтална.
1/ усны объект болон түүнд нийлүүлж байгаа хаягдал усны цэгийн дундаж өнгөрөлт:
2/ гадаргын усны урсацын 95 хувийн хангамж бүхий жил, сарын цэгийн дундаж өнгөрөлт:
3/ урсацын зохицуулалт хийх усны урсацад ус боох далангийн хаалтын доод мөргөцөгт усны буцах урсгалгүй болох тохиолдолд урсац зохицуулах хаалтаас дооших хэсгийн усны баталгаат өнгөрөлт:
37.        Урсгал усны гачиг үеийн урсацгүй байх хугацаанд хаях усыг тусгай санд хуримтлуулан хэвийн урсацтай болсны дараа энэ дүрмийн шаардлагыг баримтлан жигд юүлнэ.
38.        Ус багатай жилийн гачиг үед хаягдал yc оруулах нөхцөлийг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалах хяналтын байгууллага тогтооно.
39.        Усны объектод хаягдал yc оруулах цэг нь төв суурин болон yc ашиглалтын эхний цэг орчимд орших тохиолдолд хаягдал усны чанар, найрлага нь yc ашиглалтын эхний цэгийн усны чанарын норм, шаардлагад нийцэж байх ёстой.
Зургаа. Усны объектод хаягдал yc оруулах нөхцөлийг зөвшөөрөлцөх.
40.        Усны объектод хаягдал yc оруулах зөвшөөрлийг байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн газарт 3 жилийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол 2 жилийн хугацаатайгаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.
41.        Зөвшөөрлийн хугацаанд yc хэрэглээ нэмэгдэх буюу хаягдал усны хэмжээ, найрлага өөрчлөгдвөл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын хаягдал усыг гадаргын усанд оруулах нөхцөлийн талаар байгаль орчны болон эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын шийдвэр гаргуулна.
42.        Усны объектод хаягдал yc оруулах нөхцөлийн талаар дараах үеүдэд байгаль орчны болон эрүүл ахуй,  халдвар судлалын хяналтын байгууллагаас зөвшөөрөл авна. Үүнд:
1/ усны чанарт нөлөөлөх үйлдвэр, объектыг өргөтгөх, үйлдвэрлэлийн технологийн өөрчлөлт, шинээр байгуулах объектын байршлыг тогтоож, барих талбайг сонгон авахад;
2/ шинээр барих, өргөтгөх.шинэчлэх үйлдвэр объектоос rapax бохир усыг цэвэрлэх, хоргүйжүүлэх, халдваргүйтгэх төхөөрөмжийн зураг төсөл болон ажиллаж байгаа үйлдвэр, объектын хаягдал усыг усны объектод оруулж байгаа нөхцөл нь энэ дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж магадлахад;
43.        Шинээр барих, өргөтгөх, шинэчлэх үйлдвэр, объектын байршлыг сонгох үед хаягдал yc зайлуулах нөхцөлийг тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагаас зөвшөөрөл авахдаа дараах материалыг бэлтгэнэ:
1/ үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хүч чадал, хаягдал усны хэмжээ түүний найрлага дахь бохирдуулагч бодисын хэмжээ, хаягдал усыг цэвэршүүлэх, түүнээс хаягдлыг ялган авах зохистой аргууд холбогдох бусад материал
2/ хаягдал ус оруулах цэг, тухайн усны объектын ариун цэврийн байдал, ус зүйн болон гидрогеологийн горим, энэ хэсгийг ашиглах хэтийн төлвийн тухай материал
44.        Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан /цаашид "Зөвшөөрөл олгогч албан тушаалтан" гэнэ/ нь зөвшөөрөл олгохдоо дээр дурьдсан материалаас гадна орон нутгийн нөхцөл байдал, хаягдал усны хэмжээ, найрлагатай холбогдсон нэмэлт материал, үндэслэлийг гаргуулж болно.
45.        Зөвшөөрөл олгогч албан тушаалтан зураг төслийг хянахдаа тухайн объектын байршил, сонголтын урьдчилсан төслийг хэлэлцэн тавьсан шаардлага болон бохир ус цэвэрлэн зайлуулах нөхцөлийн биелэлттэй холбогдсон асуудлыг хянан үзнэ.
46.        Техникийн зураг төслийг боловсруулах үе шатанд урьдчилан зөвшөөрөлцсөн материалуудад тусгагдаагүй асуудал гарвал зураг төсөлд тусгуулж энэ тухай тодорхой тайлбар хийлгэнэ.
47.        Усан замын тээвэр хийх ажил үйлчилгээ эрхлэхэд объектыг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1/ усан замын тээврийн хэрэгслээс гарах бохир ус, хаягдлыг агуулах, цэвэрлэхэд зориулсан төхөөрөмж, байгууламжийг усны зах, эрэгт хамгаалалтын бүсээс гадагш байршуулах:
2/ усан замын тээврийн хэрэгслээс  гарах бохир yc болон усны гадарга дээрх хаягдлыг цэвэрлэж зайлуулах, дамжуулах хоолой, агуулах савнаас усанд нефть алдагдахаас хамгаалахад зориулсан төхөөрөмж, байгууламжтай байх:
Долоо. Хаягдал yc цэвэршүүлэх ажиллагаанд хяналт тавих
48.        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж% байгууламжийн ашиглалтад дараах хяналтыг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ:
1/ цэвэрлэх, хоргүйжүүлэх байгууламжид ирж буй хаягдал усны найрлагад хяналт тавьж, байнгын шинжилгээ хийх:
2/ цэвэрлэх, хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх байгууламжийн эцсийн дамжлагаар цэвэршин гарч буй усанд байнга шинжилгээ хийх:
3/ усан сан, урсгал усанд хаягдал ус орж байгаа цэгээс дээш болон доош орших байнгын шинжилгээ хийх:
49.        Ус ашиглагч байгууллага нь орон нутгийн нөхцөл, усны объектын ашиглалтын байдал, хаягдал усны хор хохирол, цэвэршүүлэх байгууламжийн төрөл, хүч чадлыг харгалзан дотоодын хяналт тавих, үр дүнг мэдээлэх талаар аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн гэрээ байгуулна.
50.        Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын асуудал эрхэлсэн албан тушаалтан дараах тохиолдолд хаягдал усыг усны объектод оруулахыг зогсоох, түүний найрлага дах бохирдуулах бодисын хэмжээг багасгах шаардлага тавих, ашиглалтыг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1/ ус ашиглалтын цэгт усны чанарын үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн
2/ усны объектод байх хорт бодис нь зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн:
3/ усны объектод хаягдал ус оруулсны улмаас усны экологийн тогтолцоо алдагдаж, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж, загас, амьтан ургамал хөнөөгдсөн нь тогтоогдвол:
Найм. Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх үүрэг, хариуцлага
51.        Энэхүү дүрмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол улсын "Эрүүгийн тухай хууль", "Байгаль хамгаалах тухай", "Усны тухай" хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.