A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалын 4-р хавсралт
 
 
ГАДАРГЫН УСНЫ ЦЭВРИЙН ЗЭРГИЙН АНГИЛЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
 
1.        Маш цэвэр ус-Энэ ангийн усыг ариун цэврийн хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нөхцөлд yc ашиглалтын бүх төрөлд ашиглахад тохирох боловч нэн тэргүүнд унд-ахуйн төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамжийн хэрэгцээнд шууд буюу зөвхөн халдваргүйтгээд ашиглана.
2.        Цэвэр yc- Энэ ангийн усыг тусгайлан өндөр шаардлага тавигдахгүй нөхцөлд yc ашиглалтын бүх төрөлд түүний дотор загасны  аж ахуйн yc ашиглалтын нэгдүгээр төрөлд ашиглахад тохирох бөгөөд унд-ахуйн төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамж хүнсний үйлдвэрийн хэрэгцээнд зөвхөн халдваргүйтгээд шууд буюу тунгааж шүүж, халдваргүйтгэн ашиглана.
3.        Бага бохирдолтой yc- Энэ ангийн yc нь нийтийн унд- ахуйн усан хангамж, үйлдвэрийн хэрэгцээнд зарим талаар тохирохгүй боловч ариун цэврийн хамгаалалтын арга хэмжээг чанд хэрэгжүүлсэн нөхцөлд зохих цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээд ашиглаж болох бөгөөд загасны аж ахуйн yc ашиглалтын хоёрдугаар төрөл болон малын унд, хүн амын амралт, зугаалга, биеийн тамир спортод ашиглаж болно.
4.        Бохирдолтой yc- Энэ ангийн усыг газар тариалангийн усалгаанд, тэрчлэн тунгаах, шүүх, зөөлрүүлэх зэргээр урьдчилсан боловсруулалт хийгээд зарим үйлдвэрлэлийн техникийн усан хангамжийн хэрэгцээнд ашиглана. Нефть, тоо, фенол, химийн бусад хорт бодис, устөрөгчийн илтгэгч (PH) зэргийг нарийвчлан шинжилж тодорхойлон судалсан  нөхцөлд загасны аж ахуйн зориулалтаар ашиглаж болно.
5.        Их бохирдолтой yc- Энэ ангийн усыг тунгаах, шүүх, зөөлрүүлэх зэргээр урьдчилан цэвэршүүлсэн нөхцөлд хүний шууд оролцоо шаардагдахгүй үйлдвэрлэлийн техникийн усан хангамжийн зарим хэрэгцээнд ашиглаж болно.
Гадаргын усны цэврийн зэргийн дээрх нормд заасан хэмжээнээс хэтэрсэн чанар, найрлагатай усыг маш их бохирдолтой буюу зэрэглэлээс гадуур тооцох бөгөөд түүнийг yc ашиглалтын аль ч төрөлд ашиглах боломжгүй учир усны бохирдлыг арилган цэвэршүүлэх, нэмж бохирдох, хорогдохоос хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.