- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ЗОГСООХОД МӨРДӨХ ЖУРАМ /БОАЖС-ын 2018 оны А/98-р хүчингүй болсон/
/БОАЖС-ын 2018 оны А/98-р хүчингүй болсон/
Байгаль орчны сайдын 1998 оны 77 дугаар тушаалын хавсралт
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН
ЗОГСООХОД МӨРДӨХ ЖУРАМ
1.Байгаль орчинд сөрөг, хортой нөлөөлөл үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааны зөрчлийг арилгуулахын тулд түдгэлзүүлэн зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөгө болгоно.
2.Байгаль орчны хяналтын бүх шатны улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэнэ/ нь байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3-д заасан эрхийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн буюу хэсэгчлэн түдгэлзүүлэн зогсоож болно.
Хоёр. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох үндэслэл
а/ "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 20 дугаар зүйлд заасан "Байгаль орчны чадавхийн хэм хэмжээ", 21 дүгээр зүйлд заасан "Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ"-г зөрчсөн;
б/ Үйлдвэрлэлийн ажиллагааг бүрэн буюу хэсэгчлэн түдгэлзүүлэн зогсоохгүйгээр зөрчлийг арилгах боломжгүй;
в/Байгалийн аливаа баялгийн нөөц, ашиглалтын горимыг тогтоолгүй ашигласан;
г/"Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол улсын хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг удаа дараа зөрчиж, хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
д/ Хяналтын байгууллагаас тухайн зөрчилтэй холбогдуулан захиргааны болон бусад төрлийн арга хэмжээ авагдсан боловч зөрчил арилаагүй;
е/ Стандартаар тогтоогдсон шаардлага, нөхцөлүүдийг зөрчсөн
а/ Улсын ерөнхий буюу ахлах байцаагчийн шийдвэр;
б/ Улсын байцаагчийн акт;
в/ Улсын байцаагчийн дүгнэлт;
г/ Үйлдвэрлэлийн ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосон тухай тэмдэглэл;
д/ Үйлдвэрлэлийн ажиллагааг сэргээсэн тухай тэмдэглэл.
Үйлдвэрлэлийн ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохтой холбогдох үндэслэлийг нотлох баримт, лабораторийн шинжилгээ, ажиглалтын материал зэргийг хавсаргаж болно
-түдгэлзүүлэн зогсоох хугацаа;
-хяналт тавих албан тушаалтны хаяг, нэр;
-үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж, агуулах, эд ангиуд дээр тавьсан лацны дугаар;
-лац тавьсан он, сар, өдөр;
-лацны бүрэн бүтэн байдлыг хариуцах эзний овог нэр, албан тушаалыг тодорхой бичиж хариуцагчаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулна.;
-үйлдвэрлэлийг түдгэлзүүлэн зогсоосноос хойш хийсэн ажил;
-зөрчлийг арилгасан байдалд хийсэн дүгнэлт;
-лацны бүрэн бүтэн байдал;
-үйлдвэрлэлийг сэргээсэн он, сар, өдөр зэргийг тэмдэглэж нотлох баримт, лабораторийн шинжилгээ, ажиглалтын материал гэх мэтийг хавсаргана.
Дөрөв. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохдоо түдгэлзүүлэн зогсоох хугацааг тодорхой зааж өгөх бөгөөд хэрэв зөрчил арилаагүй тохиолдолд хугацааг сунгаж болно.
Тав. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
Зургаа.Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага
----------оОо----------
Текст томруулах
A
A
A